Зургийн түүвэр

Таны бизнесийн орон зай

Тунгалаг тамир роман

I

Олноо єргєгдсєний дєтгєєр оны зуны эхэн сарын нэгэн єдєр Их тамирын хойгуур гарсан замаар гуч орчим насны хар хїн нилээд ачаатай морин тэрэг хєтлєєд явж байв. Нар салхинд гандаж, хир хєлсєнд нэвтэрч урагдсан дээлээ есєн єнгийн юмаар нєхсєн болохоор ямар эдээр хийсэн нь мэдэгдэх аргагїй ажээ. Ханхар дєрвєлжин мєрєндєє утаа болсон цахиур буу хєндлєн їїрч, даахирсан бїдїїн хар гэзгээ дарайсан хуучин хєх ямбуу алчуураар шуужээ. Шороонд буурал болсон єтгєн хар хємсгєн доорхи том гэгчийн дїрлэгэр нїд нь удаан цавчилж, хєлс дааварласан хїрэн нїїрэнд нь урт замын алжаал илэрч, гїн бодолд автагдан хїрлийхийг харвал ядарсан буюу уурласан алин болох нь мэдэгдэмгїй ажээ. Энэ хїн дахин дахин эргэж харан, заримдаа зогсон, ачаагаа засан явсаар оройн нар уулын толгой шїргэх їед замаас гарч голын эрэг чиглэв. Ингээд ногоон зїлгэн дээр очоод буугаа эвтэйхэн гэгч нь авч шийрлэнжаажа тавиад, тэрãээ буулгаж, морио чєдєрлєн тавив. Тэрэгнийхээ сїїдэрт тавтай завилан суугаад єврєєсєє мод толгой гаргаж тамхиа татаж утаагий нь алгуурхан їлээн гаргах зуур ногооны їзїїр имрэн оролдоно. Энэ хїнийг Эрдэнэ гэдэг. Засагт ханы хошууны Олгонууд отгийн хїн. Уулаас эцгээс ах дїї хоёул бєгєєд багадаа єнчрєн айл дамжин зарагдаж бор хоног єнгєрїїлэн явжээ. Дїї нь Тємєр гэгч хїн бий. Арван зургаан насандаа шилийн сайн эрчїїдтэй нийлж удалгїй эрмэг зориг, эр чадал ухаан санаагаар гайхагдсан «Засагт ханы цахиур Тємєр» гэж алдаршин халх дєрвєн аймаг, шавь тавд домог мэт яригддаг болжээ. Єнєєгєєс гурван жилийн ємнє Тємєр ахындаа гїн шєнє їл таних хоёр хїний хамт ирж уулзаад їр шєнє салахын їед явжээ. Тэгэхдээ цоохор ембїї, оросын цагаан хааны цєлхєєв гучаадын хамт єгчээ. Тїїнээс хойш ах дїї хоёр óчраагїй зєвхєн л сургаар амьд мэндээ мэдэлцэж байжээ. Харин сїїлийн жил гаруйн дотор Эрдэнэ дїїгийнхээ тухай ямар ч сураг сонссонгїй.

Эрдэнийн єєрийн нь хувьд гэвэл багадаа Доной тайжийн хонь хариулж, хурдан морий нь унаж байхдаа хїї Чулууны нь бичиг заалгахын далимаар бичиг сурч, уулаас ухаан сэргэлэн болохоор «Оюун тїлхїїр», «Цаасан шувуу», «Гурван улсын бичиг», «Алтан товч»-оос эхлэн олдсон юм бїхнийг уншин гуйсан хїнд єргєдєл, захиа бичиж удалгїй «Бичээч Эрдэнэ» гэж нутагтаа алдаршжээ.

Арван найман насандаа нутгийн Долгор гэдэг бїсгїйтэй дэр нийлїїлэн гэр барьж амьдрав. Бас арваад сарлаг, хоёр гурван унах морь, хэдэн хоньтой болжээ. Эрдэнэ бусад хїн шиг зовохдоо зовæ, єлсєхдєє єлсєж, баярлахдаа баярлаад, хорсохдоо хорсоод амьдарч болох байжээ. Гэтэл шинээр ширээ залгасан засаг хаан Гомбожавын зан авир ширїїн, ард олныг зовоох нь хир хэмжээнээс хэтрэхэд чуулган дарга, монгол манж зургааныг дамжин заргалдав.

Гэвч ноёнтой єшєєтэй бол хонгогїй, нохойтой єшєєтэй бол хормойгїй гэдэг дэмий їг биш болохоор Гомбожав хошууны хєрєнгєєр хєлєє хїрэх газар бїхэнд хээл хахууль цутгаж байгаад эзэн ноёнтойгоо харгалдсан тэрсїїд албатыг Улиастайн бат гїнд орхив. Тэнд їс, бєєсєндєє баригдан жил гаруй болж байтал монгол улс манжаас тусгаарлан богд Жавзандамба хутагт тєр шашныг хослуулан баригч нарангэрэлт тїмэн наст эзэн болоод єршєєл тїгээж Эрдэнэ гяндангаас гарчээ. Бат гїнд сууж байхдаа дїїтэй нь хамт Говь мэргэн Вангийн ноён сїргээс таслан хєєж, Цэцэн Сартуулын хошуунд дамжуулж байсан нэг эртэй дайралдаж Тємєрийн тухай єдий тєдий домог шиг яриа сонсжээ.

«Морины сайныг харуут таньдаг, санаа нь сїї шиг чадал нь хархул шиг эр дээ. Äолоо хоногийн єлийг дуулж байгаад давдаг хїн, далан єртєє газрыг дєрєєн дээрээ туулдаг эр» гэх зэргээр Тємєрийг шагшин магтжээ.

Эрдэнийг нутагтаа очиход нь хорссон хааны хавчлага байж суухûí аргагїй áîëîход нь албан татвар, аль нэгд єчїїхэн хєрєнгє хамж єгєєд ганц морин тэргэнд юмаа ачиж Богдод мєргєхєєр эхнэр хїїхдээ дагуулан хїрээний зїг зам хєєжээ.

Эрдэнэ тамхиа хэд дахин шунаг сороод, ирсэн зам руугаа харлаа. Тэртээ хєтлийн наад руу орсон замаар хїїхэд эхнэр хоёр нь гэлдрэн алхсаар ирж явааг хараад, мод толгойгоо галтай нь тїрийлэн босож ачаагаа буулган яг л дээл шиг нь тїмэн нєхєєс болж утаанд шарлан дарайсан жижиг майхнаа босгоод аргал хормойлж тїїн, гурван том чулуу тулан галлаж цай чанав.

Жалавчин тогоотой цай цайран буцлах їед эхнэр хїїхэд нь ч ирлээ. Долгор замдаа тїїсэн аргалаа асгаж хормойгоо сэгсрээд хєлєє жийн суув. Алсын аян, замын шороо, хурц наранд борлосон энэ эмэгтэйн царайíд алжаалын тэмдэг тодорхой авч эхийнхээ дууг сонссон ботгоны нїд шиг тормолзсон болох хар нїдэнд нь залуугийн гал, хєдєє талын бїсгїйн гоо жавхлан тодорхой ажээ.

-          Хїї маань явж єгдєггїй шїї гээд инээмсэглэхэд нь жигдхэн бєгєєд дун цагаан шїд яралзав.

-          Чи минь амарч їз. Би домбоо зайлаад цайгаа уудалж орхиё гээд Эрдэнэ тэргэн дээлээс гуулин домбо аваад жаргаж байгаа нарны гэрэлд гялтганан мяралзах голын зїг явлаа.

Доторхîо огт нуухгїй гэсэн мэт тунгалаг голын эргэн дээр явган суугаад домбоо зайлах зуур «Ус харсан хїн уйддаггїй» гэж сонссон нь Эрдэнийн сэтгэлд орж нїїрээ угаагаад дотоод хормойгоороо арчив. Босож шууд явсаар галын дэргэд ирээд оволзон буцалж байгаа цайнаас жижиг тємєр шанагаар хутгаж «Тайшир хан минь» гэж шивэгнэн баруун зїг єргєснєє дахин хутгалж «Хангай дэлхий минь» гээд ємнєх тїнхгэр ногоон уул єєд єргєв.

Хол замд ядарсан гурван хїн ногоон зїлгэн дээр чандмалан суугаад їнэр нь ханхалсан замбай аяга дїїрэн зуурч бєєрєнхийлєн базаж хормой дээрээ тавиад аягандаа хар цай дїїргэж аваад идэж ууж байхдаа хорвоогийн бїх зовлонг умартаж, єнгєрсєн ирээдїйн гунигт явдлын тухай огтхон ч бодолгїй хєгжилдєн инээлдэж, хєхрєлдєн ярилцав.

-          Ааваа, Богдын хїрээ хэзээ орох вэ? гэж Батын асуухад Эрдэнэ зажилж байсан гурилаа залгиж, хойноос нь цайгаа балгаснаа

-          Удахгїй. Харин чи єнєєдрийнх шигээ хашигнаад байвал хїрээ улам холдоно шїї гэлээ.

-          Би явъя гээд л байхад энэ хєл чинь ядраад болохгїй юм гэж Бат гомдолтой хэлэхэд эцэг эх хоёр нь хїїгээ єхєєрдєн инээв.

-          Баруун гарт єнгєрдєг том чулуу, нєгєє Тайхар чулуу гэдэг мєн її? ãэж Долгор асуув.

-          Мєн. Аварга эд шїї.

Эгийн давааны цаана байдаг могойн зам гэгч харагдсанаас эхлэн Тайхар чулууны тухай домгийг эхнэр, хїїхдэдээ Эрдэнэ ярьж єгсєн билээ. Ãайхамшигт гэгээний ид шидэнд биширсэн Долгор тэр мундаг чулууны хойгоор гарахдаа гурван халуун амиа даатган хэдэн удаа сунаж мєргєжээ.

-          Ээжээ, та хэнд мєргєж байгаа юм бэ? ãэж дэргэд нь зогсож байсан Бат асуув.

-          Зая гэгээнд мєргєж байна хїї минь гэж эх нь шивэгнэн хариулав

-          Юу гэж мєргєж байгаа юм бэ?

-          Бид гуравд буян заяа хайрлаач гэж мєргєж байна ээж нь

-          Надад мєсєн чихэр гуйгаарай ээжээ

-          Ìèíèé õ¿¿ ººðºº ìºðãº

Áàò cºõðºí ñóóæ õýä äàõèí ìºðãºõ人 àìàíäàà «Ãýãýýí ìèíü íàäàä ìºñºí ÷èõýð õàéðëàà÷» ãýæ òîðæèãíóóëëàà.

ªíãºðñºí æèë Äîíîé òàéæèéí õóðäàí õýýðèéã íààäàìä óíàæ ò¿ð¿¿ëýýä èðýõýä íü òàéæèéí àâãàé æèæèãõýí ìºñºí ÷èõýð ºã÷ýý. Ò¿¿íýýñ õîéø åðòºíöèéí õàìãèéí ñàéõàí þì áîë ìºñºí ÷èõýð ãýæ Áàò áîääîã áîëñîí àæýý.

Èíãýæ ýõ õ¿¿ õî¸ð òàëûí äóíä áàéãàëèéí ãàéõàìøèãò õ¿÷ýýð ñ¿íäýðëýí áîññîí Òàéõàð ÷óëóóã áèøðýí ºíãºðñºí þì.

-          Ààâ àà, òà òýð ÷óëóóã îðõèìæîîðîî îîñîðëîæ ¿¿ðýýä ÿâæ ÷àäàõ óó? ãýæ Áàòûí àñóóõàä ýöýã íü ºõººðäºí èíýýìñýãëýñíýý òîëãîéã íü èëæ:

-          Ààâ íü òºðèéí õàð õ¿í áîëîõîîð îðõèìæ áàéõã¿é. Áàñ òýãýýä Çàÿ áàíäèä øèã òèéì èä øèä ÷ áàéõã¿é ãýëýý.

Áàò áîäîëõèéëýí áààõàí ñóóñíàà «Ààâ àà èä øèä ãýæ þó áàéäàã þì áý?» ãýæ àñóóãààä ýöãèéíõýý í¿¿ð ð¿¿ í¿äýý öàâ÷ëàí õàðëàà.

-          Èä øèä ãýæ ¿¿? ¿ëýìæ ÷àäàëòàé þì áàéäàã. Èä øèäòýé õ¿í áîë ãýýä í¿äýý àíüñíàà èíãýõ çóóð ë áèä ãóðâûã Áîãäûí õ¿ðýý õ¿ðãýæ îðõèíî ãýæ Ýðäýíý õýëýâ.

-          Òà èä øèäòýé áîëîõã¿é ÿàñàí þì áý? Èä øèäòýéñýí áîë ÿäðàõã¿é í¿äýý èíãýýä ë ãýýä Áàò í¿äýý òàñ àíüæ ¿íýõýýð íèñýæ ÿâàà þì øèã ãàðàà ñàðâàëçóóëàí õýñýã áàéñíàà õºë ÿäðàõã¿é õ¿ðýý îð÷èõíî ø¿¿ äýý. Òèéì ýý ýýæ ýý ãýýä ãîìäîëòîé èíýýìñýãëýâ.

-          Ààâä íü çàâ áîëîîã¿é þì ãýýä Ýðäýíý õ¿¿ãèéíõýý íàð òîîñ ¿íýðòñýí òîëãîéã ¿íñýâ.

Áàò áàéí áàéí «ÿàãààä?» ãýæ àñóóãààä ýöýã ýõ íü õ¿¿ãèéíõýý ãýíýí öàãààí ÿðèàíä áàÿñàí èíýýæ óòàà áîëñîí óðàíõàé ìàéõíû äýðãýäýýñ áàÿð öýíãýëèéí õºãæèëòýé äóó öóóðèàòàí, øóóãèàí óðñàæ áàéãàà Òàìèðûí ãîëûí ÷èìýýíä º÷¿¿õýí ÷ ãýñýí õàíäèâ áîëæ áàéâ. Õ¿í æàðãàëûí òºëºº òºðäºã áîëîõîîð ÿìàð ÷ õýö¿¿ áýðõ àìüäðàë ãàøóóí çîâëîí, áàÿñàõ ñýòãýë, æàðãàëûí ýðìýëçëèéã íü øèðãýýí õàòààæ ÷àääàãã¿é. Ýíý ÷ ó÷ðààñ õàòóó àìüäðàë, í¿ñýð çàì, ýíý ãóðâûí áàÿñàí öýíãýõ ñýòãýë, õîìñ õ¿íñýý èäýýä çàëóóãèéí öàã, õàéðûí ãàëààð ÿäðàëàà óìàðòàí àìàð÷ áàéõàä íü îðãèëîí ãàðàõ áÿöõàí çîâëîí àâ÷èð÷ ºãºõèéã ìýäýõã¿é ä¿íãýð ä¿íãýð ÿðèëöàí õºãæèæ áàéòàë ¿äøèéí á¿ðýíõèé äóóñàæ ¿íýãýí õàðàíõóé ýõëýõýä òýíãýðò ò¿ã ò¿ìýí îä ãÿëàëçàí, Òàìèðûí õºíäèé äàãàæ ÿðóóõàí ¿íýð àíõèëñàí ñýð¿¿í ñàëõè ñýâýëçýíý.

            Ýðäýíý ìîðèî àâ÷èð÷, óðò äýýñýýð àðãàìæààä íóòãèéí ç¿ã õàðæ çîãññîíîî: «Òàéøèð õàí ìèíü, Òàðëàí õàéðõàí ìèíü, Àòàà òàâàí òýíãýð ìèíü, à÷èò Ãîìáî ìèíü» ãýæ àëãàà ýëãýíäýý õàâñðàí øèâãýíýí çàëáèðààä ìàéõàíäàà îðæ óäàëã¿é ãóðâàí öàãàà÷èí ã¿í íîéðîíäîî öîõèãäîí óíòæýý.

¯¿ð øºíèéí çàâñðààð Ýðäýíý áîñîæ, äýýëýý íºìãºí íºìºð÷ ãàðààä õàðâàë àðãàìæààòàé ìîðèî àëãà áîëñîí áàéõàä ã¿éí î÷âîë ÷ºäºð íü àðãàìæààòàéãàà áàéâ. Ýðäýíý öààø õàðàõ ãýòýë ºìíºõ õàð óóë òîìîðñîîð îéðòîîä èðýõ øèã áîëîõîä ãýäðýãýý õî¸ð àëõàâ. Õýñýã ãºëðºí çîãññîíîî õ¿íäýýð øàðõàäñàí õ¿í ýöñèéí õ¿÷ýý øàâõàí àëõàæ áàéãàà þì øèã õýä àëõàæ õàð ÷èéãýíä íýâò íîðñîí ãóðàìñàí ÷ºäðèéã àòãàæ, òýðòýý áàðóóíàà áàðààíòàí õàðàãäàõ óóëñûí äýýã¿¿ð øèðòýí «Òàéøèð õàí ìèíü, Àòàà òàâàí òýíãýð ìèíü, Ãîìáî ìèíü õàðàõã¿é ÿàãààâ äýý» ãýæ øèâýãíýâ.

Ýðäýíèéã áîñîîä ãàðàõàä ñýðñýí Äîëãîð îðæ èðýõýä íü ºíäèéæ:

-          Òýíãýð ñàéõàí áàéíà óó? ãýæ àñóóâ.

Ýðäýíý ìàéõíû ¿¿äýíä äóóã¿é çîãñîæ áàéñíàà àðãàìæ, ÷ºä𺺠ìàéõíû õàÿà ðóó øèäýæ «õóëãàé àâààä ÿâ÷èõæýý» ãýæ õýëýâ.

-               Þó. Ìîðèéã ìèíü óó? ãýæ õàøãèðààä Äîëãîð áîñîí õàðàéâ.

-               Òèéì ãýýä Ýðäýíý äýâñýæ óíòñàí ºíãºã¿é ãóäñàí äýýðýý ñóóâ.

-               Îäîî ÿàäàã áèëýý. Õ¿íèé ãàçàð ã¿íèé íóòàãò ãàõàé ÿâãàí õàà÷èõ áèëýý õýìýýí Äîëãîð óéëàõàä íóëèìñ õàöðûã íü äàãàí óðñàâ.

Ýíý ìàéõàíä îðñîí çîâëîí íàäàä ïàäã¿é ãýñýí þì øèã Òàìèðûí ãîë æèãäõýí øóóãèæ, äîðíî ç¿ãýýñ óëàì òîäîð÷ áàéãàà ¿¿ðèéí ãýãýý íîéðññîí åðòºíöºä øèíý ºäºð ìýíäýëñíèéã áàÿðòàé òóíõàãëàæ áàéâ.

            -- Óéëààä þó õèéõýâ äýý, õýðýãã¿é... çà äàà ãýýä Äîëãîð ðóó õàðæ èíýýìñýãëýõ ãýýä ÷àäñàíã¿é. Àì íü ìóðèëçàí ºòãºí õàð õºìñºã íü òàòàëäñàíàà ìîä òîëãîéãîî àâ÷ òàìõè íýðýýä õýä äàõèí óãñàð÷ òàòëàà.

            «Îäîî ÿàõ âý» ãýäýã ìóõàð ñîõîð àñóóäàë Ýðäýíèéí ñýòãýëä îðæ õîîëîéä íü òýýãëýí í¿ä íü áàéí áàéí õàðàíõóéëæ áàéâ. Òýãýýä óéëæ áàéãàà Äîëãîð ðóó í¿äíèé áóëàíãààð õàðñíàà á¿ñýý á¿ñëýýä, äàõèí ýíäýýñ áîñîõã¿é ãýñýí áîëîëòîé òàâòàé çàâèëæ ñóóâ.

            -- Çà õºº ÿâãàðñàí áîëîõîîñ ¿õñýí áèø. Öàé ÷àíàæ óóöãààÿ. Àìüä õ¿í àðãàòàé, àðãàëûí ãàë öîãòîé äîî ãýæ çóóñàí ø¿äíèéõýý çàâñðààð øèâýãíýí õýëýâ.

            Ýðäýíèéí øàíàà çàíãèðàí òàâèð÷, í¿ä íü ºìíºõ ãàçðààñ ñàëàëã¿é øèðòýí, ¿å ¿å õàìàð àìààð íü öýíõýð óòàà áóðãèëàí áàéõàä Äîëãîð õýä äàõèí þì õýëýõ ãýñíýý áîëüæ ãàäàãø ãàðëàà.

            Äîðíîä óóëûí îðîéãîîñ öàöàð÷ áàéãàà íàðíû ãýðýëä èâãýýãäñýí Òàìèðûí õºíäèéí Ẻí Ẻí ãÿëàëçñàí õàð òîëáî íàìðûí õàìõóóë øèã ºíõðºí òîãëîæ áàéâ.

            Ãàë ò¿ëæ áàéõäàà Äîëãîð «Ãîìáî ìèíü, Òàéøèð ìèíü» ãýæ äàõèí äàõèí øèâýãíýâ÷ «Ãîìáî, Òàéøèð» õî¸ðîîñ ÷óõàì þóã ãóéæ áàéãààãàà ººðºº ìýäýõã¿é áàéëàà.

II

 Эрдэнэ харь нутагт явгарсан гунигт шєнийн урьдах єглєє Тамирын хєндийд єєр нэгэн хэрэг гарчээ.

 Ємнvvрээ гарсан ялааг vмхэх гээд чадалгvй ангайж хоцорсон шувууны ам шиг голын баруун тал руу хойноос шааж орсон урт амны адаг, єргєн дэнж дээр дундаа хонины хашаатай чандмалан буусан гурван гэр хот айл харагдана.

 Баруун ємнєх том гэрээс хєх даалимбан дээлтэй хуучивтар луучин гутал ємссєн сийлмэл тємєр хэт билтэй, vйсэн иштэй хутга зvvсэн, гялалзсан дугуй бор царайтай, тогтож ядсан давхраа алаг хурц нvдтэй, бvдvvн хар гэзэгтэй хvн гарч ирээд дєнгєж тэмдэг орж байгаа vvрийн гэгээнд дєрвєн зvг найман зовхисыг ажиглан зогсов.

 Энэ хvнийг Итгэлт гэдэг. Одоо гучин хоёр настай. Итгэлт ямар ч язгуур угсаагvй. Эцгээс уламжилсан єв хєрєнгє бага боловч хайрга чулуу мэрэхээс бусдыг хийж байгаад Луу гvний хошууны тэргvvн баяны нэг болжээ. Арван есєн насандаа Далай чойнхор вангийн Лувсан тайжийн охиныг ёслон авч ємчинд нь овоо мал авсан нь хєрєнгєжихийн эх сурвалж болжээ. Гаднаа цєєн мал байлгаж бусдыг хэдэн хошуун ядуучуудад суурилан єгч хариулгадаг ажээ.

Итгэлтийн бvл гэвэл эхнэр Должин, арван настай хvv Хонгор, долоон настай охин Солонго ийм дєрвєн халуун амь билээ. Итгэлт vvрийн гэгээ цайхаас эхлээд vдшийн бvрэнхий болтол борви бохисхийхгvй юм хийж байдаг. Хавь ойрын хvмvvсээ ч яг тийм байлгахыг хичээдэг. Энэ ч учраас эхнэр Должин нь бусдаас тvрvvнд босоод, бусдаас тvрvvнд vнээгээ сааж билчээдэг заншилтай. Хэрэв аль нэгэн айлаас хожимдвол тєд єдєртєє дуу шуугvй уурлан явдаг. Энэ зангий нь мэддэг зарц нар нь ч гэрийн цайны уур дуугарахаас нааш босдоггvй. Итгэлт хэсэг зогсож хэд дахин суниав.

- Должин оо. Хvvг босгоод vнээнд явуул. Сайхан єдєр болох нь гэж нарийхан царгиа дуугаар хэлээд хойт гэр рvv гvйн очиж єрхийг татаад

- Дулмаа, босвол дээр байхаа гээд зvvн гэр рvv алхтал гэрээс ахимаг насны авгай гарч ирээд єрхєє татлаа.

- Хойт жижиг гэрт Итгэлтийн адуучин Галсан, эхнэр Дулмаагийн хамт байдаг. Зvvн гэрт хоньчин Ням, эхнэр Хишигт зургаан настай охин Сvрэнгийн хамт байдаг.

Итгэлтийн нуруу намхан, туранхай боловч булчин шєрмєс болсон бие нь гvйж, vсэрч явахаар зориуд заяагдсан мэт бєгєєд нутгийнхан «дэвхрэг Итгэлт» гэж хочилдог. Итгэлт шогшсоор гэрийнхээ гадна очиход хvv Хонгор нь нvдээ нухлан гарч ирэв.

- Муу хvний нойр, мулгуу хvний шvлс гэгчээр нойрмоглоод, заяа нь орхисон тархи. Бушуухан vнээгээ хураагаад ир гэж тэртээ хойт энгэрт идэх нь идэж, хэвтэх нь хэвтэж байгаа сарлаг хайнаг голдуу vхэр рvv заав. Хонгор бургасан шилбvvр авч мордон гvйх гэхэд нь «Мод битгий уна, заяа нь орхисон тархи» гэж эцэг нь зэмлэн зогсов.

Итгэлт Тамирын нєгєє талын модтой уулын ард идэж байгаа хоёр морийг ажиглан харснаа шууд явж хонины хашаагаа нээв. Энэ vед Ням бvсээ бvсэлсээр ирээд «Сайхан унтав уу? Улс бид хоёрын хэн нь баян Итгэлт, хэн нь хоньчин Ням гэдгийг тааж олох гэж зvдэрдэг бололтой» гэж бvдvvн паргиа дуугаар хэлэв.

- Тааж л байг гээд Итгэлт хоолойдоо зальтай инээснээ Ням гуай, Пvрэв тайжийн адуучны сураглаж явсан хоёр тэр байна гэж нєгєє хоёр морийг заав.

- Барьж аваад, ирж автал нь хонинд талхиж орхих юмсан гэж Итгэлтийн бодлыг нь таасан мэт Ням хэлэв

- Адуу ирэхээр та мордоод хєєгєєд ир л дээ,орж айраг ууя гээд Итгэлт гэрийнхээ зvг явахад Ням дагав

- Хонгор хvv гvйсээр гvн жалганы эхээр гарах гэтэл ёроолд ямар нэгэн дуу гарахад зог тусан зогсож харлаа.

- Дvv минь гvйгээд ир гэж тэртээ дороос бvдvvн дуутай хvн дуугарав.

- Ажиглавал тэр дор хvн гэхэд ч бэрх биш ч гэхэд бэрх нэг юм хєдєлж байв.

- Дvv минь битгий ай. Ах нь нэг ядарсан хvн байна гэж паргисан дуугаар хэлэхэд Хонгор жалга руу орж ойртон очив.

- Ах аа, та хvн vv? гэж толгойгоо далжийлган нvдээ жартайлган ширтэж байгаад асуув.

- Би хvн. Дvv минь хvрээд ир

Тэр бол аргагvй л хvн байлаа. Чингэхдээ хоёр гаргvй хvн хэвтэж байв. Хир хєлсєнд баригдаж vс сахал нь ургаад эрэг мєргєж байгаад гарсан сарлагийн бух шиг болсон тэр хvний нvvрэнд хоёр нvд гялалзах ажээ.

- Эр хvн, эр хvнээсээ айх хэрэггvй гээд тэр хvн инээмсэглэв.

- Би айгаагvй гээд хvv эвгvй юм гарвал буцаад зугтахад бэлхэн алгуурхан ойртов.

Хатсан ширэн хєнжил дотор зєвхєн толгойгоо гаргаад хэвтэж байгаа тэр хvний нvд гялалзан, цэлмэг хєх тэнгэр єєд цавчилгvй ширтэж байв.

- Ах аа, та бос л доо

- Ах нь босож чадахгvй

- Яагаад босож чадахгvй байгаа юм бэ?

Тэр хvн хэсэг дуугvй болж, нvднийхээ булангаар Хонгорыг ширтэв.

- Ах нь ширлэгдсэн хvн. Луу гvний тамган дээрээс оргоод энд ирлээ. Хvн мэдвэл намайг барьж аваад ална. Гэвч эрх хvн эр хvндээ хайртай байдаг болохоор ахдаа тус болох байх гэж итгэж байна гэлээ. «Эр хvн эр хvндээ хайртай» гэдэг vг Хонгорын сэтгэлд харван орж, баяртай инээмсэглэн, ихэмсгээр хоолойгоо тvрж засаад:

- Би танд яаж тус болох вэ? гэж хиймэл бvдvvн дуугаар асуугаад хажууд нь тулж очив.

- Дvv минь хурц хутга, чадвал дээл хувцас, хазаар, идэх юм авчир. Харин ахыгаа хэнд ч хэлж болохгvй гээд тэр хvн инээмсэглэж том хар нvдээ ирмэлээ.

- Би ч эр хvн. Та ч эр хvн. Зодсон ч хэлэхгvй. Бvгдийг аваад ирнэ гээд Хонгор явах гэснээ

- Ах аа. Би урьдаар vнээгээ аваачиж єгнє. Та хvлээж байгаарай. Би заавал ирнэ гээд гvйн одлоо.

Ширтэй хэвтэж байгаа энэ хvнийг цахиур Тємєр гэдэг. Єнгєрсєн намар Луу Гvний ноён сvргээс тасалж хєєгєєд гэнэт vерлэсэн Тамирын голд мориноосоо салж vхэхийн даваан дээр аврагдахын хамт баригдаж хэд хоног жанчигдан байцаагдсан боловч нутаг ус, нэр алдраа хэлсэнгvй. Хэд хэдэн хvн таньж гэрчлэхэд нь «Та андууран нvгэл хурааж байна» гээд хэв нэг инээмсэглэж байжээ.

 Хулгайч хvн хошуу нутгаа хэлбэл уг хошуу чирэгдэж тєлбєр тєлж олонд зовлон тариад жигшигддэг болохоор шилийн сайн эр баригдахдаа нэр ус, нутаг хошуугаа хэлэхгvйг хичээдэг.

 Тємєр эр зааж, эрvv шvvлтийг шvд зуун давж, vг дуугараагvй боловч адуу хєєсєн хэрэг нь даанч ил болохоор ширлэгдэж жил шахам болоод хоёр хоногийн ємнє оргож бємбєрсєєр урд шєнє энд иржээ.

 Тємєр хэдий чадалтай боловч биенд нь баригдаж хатсан шир, єл хоолгvй амь тавьсан тэнцэл хамаг хvчий нь шавхаж ухаан бодол нь уймарч туйлдсан vедээ Хонгортой дайралджээ. Хvv vнээгээ гэртээ ойртож очиход адуу манаад уургаа чирэн гэлдэрсээр гэрийн зvг явж байсан Галсантай уулзав.

- Хонгор хvv сайн хонов уу?

Хонгор хариу дуугарсангvй, дэргэдvvр нь єнгєрєв. Жалганд байгаа хvнд ямар аргаар хэнд ч мэдэгдэлгvй тус хvргэх билээ гэхээс єєр бодол байгаагvй болохоор Галсантай яриа дэлгэх зав ч хvсэл ч vгvй байжээ.

- Юунд дуугаа хураачихаа вэ? Ахаас гаваг хvрдээ юv гэж Галсан асуугаад инээв.

Галсанг гэртээ ороход Дулмаа хувингаа бариад vнээндээ гарах гэж байв.

- Дулмаа чи задарч байна шvv

- Яагаав вэ?

- Yргэлж ахаар єрхєє татуулж байх юм. Илжиртлээ унтаад буянтай хvнийг зарж байж заяа буянаа гєвчихнє шvv золиг минь. Чи буянгий нь даахгvй шvv

- Гєвчихнє байгаа гэж айх заяа буян надад байхгvй гэж Дулмаа хєгжvvн инээмсэглэн хэлээд хаалгаа тас хийтэл хаяад гарлаа.

- Тэнэг гичий гэж Галсан хойноос нь хашгираад барьж ирсэн цардмал цуваа ор руу ууртай чулуудав.

Хонгор vнээ саах, унага барихыг далимдуулан аавынхаа хурц хутга, одончуу цув, хазаар, гvзээний булан тос зэрэг юм цуглуулан гэрээсээ нилээд зайтай газар нууж амжив. Ингээд сувай адуу гилэх замдаа юмаа аваад явж байтал билчээсэн хонины хойноос дагаж явсан Дулмаатай дайралдав.

- Наадах шуудайтай чинь юу вэ? гэж Дулмаагийн асуухад хvv хємхийгєє зуун, ташуураар чимээгvй гэж дохио єгєєд ойртон очив.

- Эр хvн эр хvндээ хайртай

- Юу, эр хvн, эр хvндээ хайртай гэнээ гээд Дулмаа тачигнатал инээх зуур юмы нь ажиглан харснаа чи хээр эрхлэх гэж явуу юм уу хэмээн асуув

- Эгч ээ хэнд ч битгий хэлээрэй

- Хэлэхгvй

Сувай адуугаа билчээрт гаргаж орхиод буцах замдаа Тємєр дээр очив. Гэтэл хуучин байрандаа алга байв.

- Ах аа, та хаа байна гэж аяархан дуудав.

- Хажуу талын эрэгнээс «би энд байна хvрээд ир» гэж дуудав. Хонгор хурц хутгаар удаан ноцолдож байж ширлэсэн ширийг салгав. Тэр хvнд дээл хувцастай боловч дээгvvр нь билчиж байгаа бєєсийг харах аргагvй ажээ.

- Ах аа ямар их бєєс вэ? Хонгорын асуухад босох гээд чадалгvй буцаж хэвтсэн Тємєр «Тайшир минь» гэж шивэгнээд нvдээ аньж алгуураар дєрвєн мєчєє хєдєлгєж эхлэв.

- Ахын нь толгой эргэж байна гэж шивэгнэв. Биеэ ийм хатуу ширэнд боолгож vдvvлсэн боловч єдий хол газар явж ирсэн энэ хvнийг харах тусам Хонгорын сэтгэл хєєрєн богино амьдралдаа олонтой сонссон «гэрт орж, гэгээнд мєргєдєггvй» сайн эрийн тухай ярианууд сэтгэлд ургаж байлаа.

- Та шилийн сайн эр vv? гэж Хонгор тэвчилгvй асуув. Тємєр нvдээ алгуур нээж, хvvг удтал ширтэж байснаа инээмсэглэх мэт болов.

- Чи Засагт ханы цахиур Тємєр гэж сонссон уу.

Єнгєрсєн жил тамгын жасаан дээр халх даяар цууд гарсан Засагт ханы цахиур Тємєр гэгч сайн эр баригдаад байцагдаж байна гэсэн яриаг сонсож билээ.

- Сонссон ах аа. Та цахиур Тємєр vv?

- Тийм. Би цахиур Тємєр.

Тvмэнд алдаршсан мундаг эрд тус болоод зэрэгцэн ярьж байгаадаа баярлан, нvдээ дvрлийлгэн марсайн инээв.

- Дvvгийн нэр хэн билээ?

- Хонгор. Луу гvний баян Итгэлтийн хvv гэж нарийхан дуугаар цовоо гэгч нь хариулав.

Удалгvй Тємєр босож дээл хувцсаа тайлан, заримы нь газар булж, зарим нь гvвж сэгсрэн ємсєв. Гадуур нь Хонгорын авчирсан одончvv цувыг ємсєєд бvслэв. Энэ гайхамшигт эрийн хєдєлгєєн бvхэн хvvд ер бусын юм шиг санагдаж байв. Ялангуяа гvзээний булан тосыг хэдхэн vмхээд алга болгож, ханцуйгаараа амаа шудран арчаад хоосон гvзээгий нь тэр хол шидэж орхих нь хэн ч хийж чадахгvй гайхамшигт юм мэт бодогдов.

- За дvv минь урт насалж удаан жаргаарай. Ах нь эр хvний ачийг хариулж чадна. Замын хvзvv урт, зааны хvзvv богино болохоор уулзана даа. Одоо дvv минь харь гэж Тємєр хэлэв.

Хонгор хутгаа авч мордоод гэрийн зvг сажлан явж байхдаа «эр хvн эр хvндээ хайртай» гэж давтан дахин дахин эргэж харсаар ирвэл зэлэн уяан дээр нь vл таних хоёр морь байлаа. «Манайд хэн ирээ юм бол» гэж бодоод гэртээ орвол ижилхэн хуучин шар чисчvv хантаазтай хоёр хvн том хултай айраг уун аавтай нь ярьж байв.

- Итгэлт гуай та шvvгдэж байхыг нь харсан бол яана. Хонгоны цус нvvр рvv урсаад байхад шvд нь хяхтнахаас єєр чимээ гардаггvй нохой доо. Цахиур Тємєр ч эрийн хувьд эр ээ. Барьж аваад ах нь мєч мєчєєр нь жиргэж байгаад мєлжиж орхино доо гэж нvvр нь батганд идэгдэж нvх болсон єргєн цээжтэй том хар хvн хэлээд паржигнан инээхэд нь их гэр доргих шиг болов.

Энэ хvнийг Бадарч гэдэг. Арван долоон наснаасаа Луу Гvний тамгын тахар хийсэн бєгєєд одоо гуч хvрчээ. Хэрэгтэнд хатуу харгис, бас тэгээд чадал хvч ихтэй долоон хошууны заан цолтой хvн. Тахар хийснээс хойш хээл, хахууль авч овоо хєрєнгєтэй болоод сvvлийн vед хvнийг «муу гуйлгачин» гэж дайрах нь улам олон болж байгаа билээ.

 Бадарч єнгєрсєн жил Тємєрийг усанд хєвж явахад нь бариад тамган дээр аваачиж єєрєє банздан, ширлэжээ. Тахар хийсэн vедээ олон хvнийг ширлэсэн бєгєєд тэд нараас оргож байсан хvнгvй. Гэтэл цахиур Тємєр оргожээ. Yvнийг бодох тутам хорсож байв.

Єнгєрсєн жил Тємєрийг банздаж байхдаа тvvний ган зориг тэсвэрт нь бахархаж байсан. Чоныг барьж авсан хvн эр чадалд нь бахархаж байгаад зовоох удаа байдаг. Тємєрийг банздаж байхад Бадарч яг л тийм байсан.

Бадарчийн хорин банзыг давж байсан эргvй. Гэтэл Тємєрийг дєч банздаад харахад нvд нь гєлєлзєн шvд нь тачигнаж байжээ. Ингээд Тємєрийг гяндан руу чирээд явж байхдаа «бузгай эр юм даа. Маргааш ах нь дvvгээ дуугаргаж чадна» гэж бардам хэлжээ. Маргааш нь хорь цохиод тvр зогсоход Тємєр амандаа хорь гээд хєлєє хєдєлгєж хэвтрээ засжээ. Бадарч улам хорсож нэг банз хугалсан боловч Тємєр бахь байдгаараа нvдээ гєлийлгєн шvдээ хяхтнуулан хавирч байв.

- Чи чинь чулуу юмуу, хvн юмуу?  гэж уурласан тахар асуухад Тємєр

- Жа би хоёр хєлтэй хохимой толгойтой хvн билээ гэж ёжлон хариулав.

Эцэст нь Тємєрийг Бадарч ширлэж байхад Тємєр нvдээ гялалзуулан шvдээ зууж байгаад «Оргоно шvv» гэхэд нь Бадарч ихэмсгээр инээмсэглэж:

- Муу гуйлгачин чи сачий чинь хvрвэл тэгээрэй гэжээ. Цагаан сарын шинийн нэгэнд Бадарч тарган хонины гуяа чанаж очоод том том огтлон єгєхєд нь Тємєр шир, шир зажлан идэх зуур «чи vс, сахлыг минь салгаж єгєхгvй юу» гэхэд

- Оргож гараад салахгvй юу гэж Бадарч тавлажээ. Гэтэл цахиур Тємєр оргожээ. Энэ нь Бадарчийн нэрийг нэгмєсєн хорлосон шившигтэй юм шиг бодогдоод яаж ийж байгаад Тємєрийг заавал барьж, алдсан нэрээ олж авах, ташрамд нь халх даяар цууриатсан сайн эрийг хоёр дахь удаагаа барьсан алдар зvvнэ?  гэж бодож байв.

Бадарчийн дор сууж байгаа намхан бvдvvн хvнийг Дамдин гэдэг. Єнгєрсєн жилээс эхлэн тамганы тахар хийж байгаа ажээ. Дамдинд Тємєрийг барих шунал байсангvй. Харин гэнэгvй явж байгаад цохиулчихаж магад гэж зурам давхисан ч цочиж, цогчиг дуугарсан ч сэрвэлзэн явжээ.

- Миний хvv малд явж байхад чинь ганц нэг явган нvцгэн хvн харагдаагvй биз?  гэж Итгэлд хєхvvрийн ємнє зогсож байсан Хонгороос асуув.

- Yгvй, ажаагvй гээд Хонгор толгой сэгсрэв.

Хонгорын амьсгаа давхцан, зvрх нь цээжиндээ багтан ядан цохилж «эр хvн эр хvндээ хайртай» гэж сэтгэлдээ шивэгнэн байв. Хєдлєх гэтэл хєхvvрийн ємнє байсан  саамын хувинд торж бvдрээд Бадарчийг мєргєж орхив.

- Ямар дvрсгvй хvv вэ. Тархигvйтээд байвал хєнгєлж орхино шvv гэж Бадарч хємсгєє сvртэй зангидан бvдvvн дуугаар хvнгэнvvлэн хэлэв.

Хонгор Бадарчаас зайлан зогсож нохойд шахуулсан муурын нvдээр ширтэн биеэ хураав.

«Энэ лав намайг Тємєр гуайтай уулзсаныг мэдэж байх шиг. Би хэлэхгvй. Хєнгєлсєн ч хэлэхгvй. Ишиг шиг чарлахгvй, хурга шиг дуугvй байж байгаад л босоод явчихна. Эр хvн, эр хvндээ хайртай» гэж бодов.

- Чи муу хєнгєл дєє. Би ёо гэхгvй гэж Хонгорын хашгирахад нvдэнд нь доголон нулимс тунарав.

- Бэлтэй хvний ганц хvv гэсэндээ шєрмєстэй байна гээд Бадарч нvдээ жартайлган инээв.

- Миний хvv, том хvнтэй ингэж болохгvй гэж Итгэлт хvvгээ зэмлэсэн боловч дотроо «миний хvv ч яггvй эр болно доо» гэж бахдав.

- Ширтэй мєртлєє оргочихдог, аргагvй л сайн эр юм даа гэж Итгэлт толгойгоо алгуур сэжлэв.

- Yvнээс ємнє баригдаж байгаагvй юм шvv гэж Бадарчийн хэлэх дуунд ч «Гэвч би барьсан юм даа» гэсэн бардам єнгє тодорхой байлаа.

Итгэлт єнгєрсєн жил хошуу тамгын жасааны гянданд Тємєртэй дайралджээ. Эр хvн хэзээ нэгэн цагт эндэгдэл болж гянданд заавал ордог гэж урьдын хvмvvс ярьдаг болохоор «Юмыг яаж мэдэх вэ?» гэж бодсон Итгэлт ээлжээ єнгєрvvлэх гэж гяндангийн хуяг нарт хахууль єгч хагас єдєр тамгын жасааны гянданд сууж тэнд байгаа хоригдлуудыг хооллуулж байхдаа ширлvvлсэн Тємєртэй тохиолдож хоол єгєх зуур хэдэн vг ч сольжээ.

 Тємєрийн тухай яриаг сонсох тусам Хонгорын сэтгэл хэмжээлшгvй бахархал оволзон хєєрч «Тємєр гуай намайг эр хvн гэсэн шvv дээ» гэж бодогдож байжээ. Гаднаас Нямаа ааруул бувтнан хvлхсээр орж ирлээ.

- Та бvхний амгаланг айлтгая. Тарган тавтай зусаж байна уу?

- Сайн, сайн байна уу? сайхан бороо хур элбэгтэй сайхан зун болж байна. Бадарч тахар хаа хvрч явна даа?

- Цахиур Тємєрийг алдчихаад эрж явна. Нямаа гуай vзээд єгєхгvй юv гэж Бадарчийн хэлэхэд «Манай Нямаа гуай ч шарсан мах андахгvй шар зурхай ч даа» гээд Итгэлт ёжлон инээв.

- Хєгширсєн юм уу мэдэхээ болиод тєєрєх нь их болсон байна билээ гэж Нямаа єврєєсєє нандигнан хэлхсэн есєн зоосоо гаргаж шившин vлээхдээ заримдаа нvдээ аньж, заримдаа хошуугаа цорвойлгон их л дvвчин дvр vзvvлэв.

- За даа хачин юм даа. Єєрєє л чиний гарт орох юм шиг буугаад байна. Хєл нь мухардаж, хар арслангийн аманд нар жаргахын ємнє орох бололтой гээд Нямаа зоосоо хэлхэж євєртлєв.

Бадарч том хул айргийг нэг амьсгаагаар залгилж орхиод Дамдингаа дагуулан явжээ. Хонгор хэдийгээр Тємєрийг энэ муу хоёр барьж чадахгvй. Тємєр гуай эднийг далан дээрээс нь барьж далан гурав, гуян дээрээс нь барьж гучин гурав эргvvлээд шидэж орхино гэж итгэвч, сэтгэл нь зовон байн байн хойт жалга руу харж байлаа.

 Итгэлт адуучин нараа цуглуулж «тамган дээрээс цахиур Тємєрийг алдаж гэнэ. Адуугаа шєнє бvр хоёр хvн манаж бай. Хэдэн адуу ч яамай. Харин ганц нэгээрээ Тємєртэй дайралдвал осолтой гэжээ.

Итгэлтийнхээс гараад явж байхдаа «хєєрхий ах манийхаа аав шиг л бидний тєлєє зовж байх ю» гэж Галсан хэлэв. Мань Итгэлт хоёр бодолтой хvн дээ. Алтаа бодоход авдраа бодно гэгчээр адуугаа бодоход манийгаа бодож байгаа юм гэж Нямаа ажиггvй хэлэв.

III

Зуны бvгчим халуун єдєр Богдын хvрээний махны зах дээр хvн тэсэж ч байхын аргагvй байдаг.  Хар батгана амьсгаа давхцуулж, золбин нохой хєлд тээглэн гасална. Цус тос хоёр нэвтэрсэн дээлтэй яргачид багил хар ваадангаар байн байн хєлсєє арчин «єєх идье гэвэл энд байна. Таван цулын шєл уух дуртай хvнд шинэхэн цувдай хямдхан єгнє», «Бvгчим байна бороо орж магад. Эрхтэн євчvv, хошного авбал дээр биш vv»  гэх зэрэг бvдvvн нарийн хоолойгоор хашгирах нь дулдуйчны нэг хєгтэй унжирсан уншлага, гуйлгачны уянгалсан дуу, омогтой хvнд єшиглvvлсэн нохдын гаслахтай холилдон дасаагvй хvнд энд чухам юу болж байгаа нь ойлгогдохгvй ажээ.

 Урт сур барьсан мах хvргэгчдийн зарим нь махны бандан тvшин сураа шувтран хааяа нэг эвшээнэ. Зарим нь махны vнэ асуусан хvний хойноос бие биеэ тvлхэлцэн хошуурна. Энэ ер бусын шуугиантай захын зvvн талд єрєєсєн суга таягтай, хатанги цонхигор царайтай, уранхай хєх дээлтэй ерийн гуйлгачин залуу эр «олон тvмэн ах дvv нар аа, нигvvлсэн vзэж юм хайрлана уу?» гэж уянгалсан намуухан дуугаар хашгирч байв. Зарим хvмvvс тvvнээс сэжиглэн зайлж гарна. Зарим нь нэг хоёр улаан мєнгє гар дээр нь шидэж єгнє. Зарим нь єєх тос, боовны хэлтэрхий  єгєхєд хар хvvдийнийхээ амыг тосож хийлгэнэ. Зарим нь юу ч єгєхгvй мєртлєє сонирхон харж зогсоно.

 Богдод есєн цагаан тэмээ єргєж бэйсийн зэрэг шагнуулсан дотоод яамны тvшмэл Довчин саяхан авсан залуу эхнэрээ нvдийг нь бvлтэртэл гоёод эзэн ч андуурмаар ижилхэн хоёр гал зээрд морь унан махан захын хажуугаар єнгєрєв.

- Хєєрхий энэ ядарсан амьтанд юм єгєх юмсан. Єгчихмєєр юм байна уу?  гэж залуу эхнэр хэлэв.

- Хонгор минь ялихгvй зусар баяжихад саад. Хvрээний гуйлгачинг бид тэжээж барах биш гэж Довчин хэлээд эргэн тойрныг ихэмсгээр ширвэв.

Гэрэл єврєє уудалж урт аюуш хадаг гаргаад гуйланчин єєд хаяхад морь нь vргэж ухасхийхэд Довчин сандарч эргэн цулбуурдан тогтоож,

- Буян хишиггvй юманд гар сунгаж байж vхэх нь. Бас багшид барих гэсэн хайран хадгийг єгч орхих юм гэж зэмлэв.

- Битгий дэмий ярь, єгєхєд яадаг юм бэ? гээд Гэрэл ширвэв.

- Тийм, тийм гэж Довчин хошуугаа цорвойлгон сандран хэлэв.

Довчин хєрєнгє тvрж байж л Богдын засгийн ихсийн эгнээд орсон бєгєєд жилийн ємнє залуу эхнэр Гэрэлээгээ авчээ. Гэрэлийг хvчээр уйлуулж байгаад богтлон авсан боловч удалгvй Гэрэл хvvхэн байдалдаа дасаж, цаг єнгєрєх тусам Довчингийн хєрєнгєний бvрх эрхт эзэн болж, зан нь ширvvсэн хєгшин Довчин залуу эхнэрийн гарт атгагдав. Ингээд нэг мэдэхэд Гэрэлийн vг Довчинд Богдын зарлигтай адил болов.

Гэтэл морин давиран хєдлєхєд Довчин дагаж хєдлєв.

«Арван цагаан буян чинь дэлгэрч яв» гээд гуйлгачин хадгийг авч нандигнан євєртлєв, єндєр хээр морьтой орос ланчуу буу vvрсэн хєх дээлтэй залуу эр захын ємнvvр гараад зvvн тийш явж байснаа гуйланчинг хараад зогсож, Хуяг уу даа гэж шивэгнэв.

Гайхан бодож нилээд ширтсэнээ ойртон очоод «Хуяг минь чи амьд уу?» гэж дуу алдав. Гуйлгачин тэр дуунд цочин хараад таньж «Амьдаар барах уу даа амьдрах гэж юм гуйгаад зогсож байна» гэхэд нvднээс нь нулимс дуславал ханцуйгаараа арчаад чичирсэн хоолойгоор «Чи сайн явж байна уу» гэлээ. Хоёр нєхєд элэгсэг дотноор золгов. Ядарч яваа хvн, таньдаг хvнтэйгээ уулзахдаа давхар баяр болдог. Хэцvv амьдралд хамт зовж танилцсан нєхєртэйгээ уулзаад сэтгэлд нь хур бууж, цэцэг ургасан. Хуяг юу ярьж, юу асуухаа мэдэхгvй балмагдан дэмий л «аа єє, тэгээд» гэж давтана.

- Чамайг чинь vхсэн гээд цэргийн лам бодийг чинь хєтєлсєн гэж ирсэн хvн хэлэв.

- Бvр тийм vv... ингэхэд нєгєє дайн юу болсон билээ?

- Тэр тухай яривал бєєн тvvх... євгєн минь ингэж зогсоод яахав дээ. Энэ шуугиан, vнэр хоёроос зайлья.

Морио хєтлєн зэрэгцэн явж жижигхэн хятад дэлгvvрийн vvдний довжоон дээр сvvдэрт тавтай суув. Хуяг бол Сайд вангийн хошууны хvн. Олноо єргєгдсєний хоёрдугаар онд Богд Жавзандамба хааны цэрэгт дайчлагдаж хар цэргийн тvрэмгийллийг эсэргvvцсэн ємнє зvгийн тулалдаанд хатан баатар ван Магсаржавын даргалж явсан цэрэгт явжээ.

 Арга самбаа, зориг тєгєлдєр энэ эр, дайнд сайн оролцож шилдэг цэргийн нэг болов. Хуяг анх Богд хааны цэрэгт дайчлагдан ирэхдээ чухам яах гэж яваагаа мэдээгvй, єєгий нь тааруулж байгаад оргож харих бодолтой байсан. Гэтэл сvvлдээ их монголын тулгуур тєрийг байгуулах, єєрийн эзэн хаантай тусгаар улс тогтоох, харийн хvн монгол хvнийг захирах ёсыг vгvй болгох их vйлд оролцож байна гэж ойлгоод сэтгэл санаа нь сэргэж дайрах цэргийн ємнє давхиж, цог жавхлан нь бадарсан билээ.

 Ялангуяа хэдэн удаа ялсны дараа дайсан олон боловч «Богд Жавзандамбын аврал, монгол дахины хувь заяагаар сvр хvчин нь бадран ялна» гэж итгэж байлаа. Цахарын нэгэн гацаанд байсан хар цэрэг рvv уухай хашгиран дайрч сандран зугтсан цэргvvдийг мєрдєх хєєх vед гай болж зэрлэг суманд зузаан гуяараа шархдаад мориноос унаж ухаан алдаад хожим сэргэвэл харчин айлд байжээ. Тэнд сар гаруй хэвтэж эдгэрээд зэвсэг хvргээд буцаж явсан жинчинтэй тааралдан дайгдаж Богдын хvрээнд ирээд цэргийн яамны нэгэн тvшмэлтэй уулзаж учир явдлаа хэлж тусламж гуйсан чинь цэргээс оргосон ялтан гээд золтой л шоронд хийчихсэнгvй. Ингээд Богдын хvрээний гуйланчны тоо нэгээр єсєж баатар зоригт гэгдэж байсан Хуяг таяг тулсан гуйлгачин болов.

 Ирсэн хvнийг Дорж гэдэг. Луу Гvнийхээс цэрэгт дайчлагдан ирээд ойр зэрэглээ хошууны улс гэж Хуягтай дотно танилцсан бєгєєд Хуягийн олзолсон сумнаас нэлээдийг хvртсэн билээ.

За ингээд чамаас хойш бид гэгээний авралаар хар цэргийг хиартал цохиод зарим газраар хэрмэнд ойрхон очсон. Ер нь Бээжингийн нохойн дуу бараг сонсогдож байсан шvv. Бид номхон хонь биш, эзэн Чингисийн угсаа эрэлхэг зоригт монгол гэдгээ vзvvлсэн дээ.

- Одоо манай цэрэг хаа хvрээд байна?

- Нутагтаа буцаад ирсэн гэж Дорж урамгvй хэлэв.

- Яагаад тэр билээ

- Хэн мэдэх вэ. Энэ хавар л татаж орхисон.

1941 онд монгол єєрийн цэргийг хаант орон улсын шахалтаар Дотоод монголын нутгаас татсан юм. Доржийн байсан анги хар цэрэгтэй гурван єдєр vргэлжлэн тулалдаж бут цохиод цахарын нэгэн гацааны дэргэд буудаллаад байж билээ. Утаа болсон уранхай майхнуудаа зэрэгцvvлэн шааж туг хиураа босгон агт морьдоо тавьж, манаа харуулаа гаргасан нь ялсан цэргийн vр жавхаатай нийлж цог хийморьтой харагдаж байв.

Майхнуудын гадна ил гал тvлж зарим нь хоол ундаа хийж, зарим нь хувцас хунараа оёж, зарим нь бєєс хуурсаа арилгаж эхлэв. Ил галын утаа хамар руу цоргин, нялх ногоо амсаж эхэлсэн морьд нь тургилдан урагштай яваа цэргийн сэтгэл ханагар сайхан байв.

 Дорж майхны хажууд сууж дуу аялан, дээлийн уранхайг оёж байтал Дархан бэйсийн хошуун нэг ахимаг насны цэрэг ирж дэргэд нь суугаад шууд цамцаа тайлж бєєсий нь тvvн газар амьдаар нь хаялав.

«Алж идэхээр таргалуулах гэж байгаа биш дээ. Ил гал дээр барьж байгаад шатааж орхихгvй юу тун амархан салдаг юм»  гэж Доржийг хэлэхэд ахимаг насны цэрэг ёжтой инээмсэглэснээ:

«Монгол нутгийн минь бєєс» гээд тvvх ажлаа ажиггvй vргэлжлvvлэв. Эгнэсэн майхны аль нэгэнд нь тас хийсэн шингэн хоолойгоор «Зуун лангийн жороо луусыг» гэтэл паргисан бvдvvн хоолой «жаазан дундаа хєлєглєе» гэж дуултал янз бvрийн хоолойгоор «зураг болсон Богд ламыг Зонховын ширээнд залья даа хє» гээд vргэлжлvvлэн дуулав.

Дорж, ахимаг насны цэрэг хоёр ч намуухнаар олныг аялдан дуулжээ.

- Энэ дайн хэзээ дуусах бол? гэж ахимаг насны цэрэг дууны хоёр бадгийн дундуур асуув.

- Далдыг мэддэг далай лам далан хоёр жалгыг нэвт хардаг хар хэрээ биш, би яаж мэддэг юм бэ? гэж Дорж хариулав

- Тvvх яривал эзэн Чингис байна. Дааж байгаа сахиусыг хэлэлцвэл амьтныг жаргуулагч очир дарийн хувилгаан богд гэгээн, оройлж яваа жанжныг яривал хатан баатар хойно болох л байх даа. Саяны дайныг удирдаж байхад нь жанжны нvvр нь малгайнхаа сагалдарганд багтахгvй болоод амнаас нь улаан хєєс цахарч байсан гэдэг шvv.

- Аргагvй шvv дээ. Биеэрээ улаан сахиус юм чинь гэж Дорж мэдэмхий хариулав.

Мань хоёрын яриа тvр зогсов. Дуу солигдож цээлхэн сайхан хоолойтой хvн «эр бор харцагыг» сэтгэл догдлон дуулав.

- Гэртээ хариад, халаасан арз тагшийг уучихаад, эхнэрийнхээ дээлийг нємєрчихєєд хотныхоо захад зогсож байх юмсан гэж нєгєє цэрэг нvдээ гялалзуулан нvvр дvvрэн баяр тодруулж байгаад ярилаа.

- Мань эр эхнэрээ санаж дээ гээд Дорж хєгжилтэй инээв

- Айхгvй ч гэсэн аягvй гэгчээр муу золиг чинь сэтгэлд ороод л байх юм гэж цэрэг гэнэн цагаан сэтгэлээр хэлэв.

- Би ч гэсэн ганц муу эхээ орхиод ирсэн юмсан. Яаж явдаг бол доо гээд Дорж утсаа шvдээрээ тас хийтэл таслаад газар руу чиглэсэн юмгvй ширтэв.

- За тэр ч яахав. Эхэлсэн хойно дуусах л байх гээд цэрэг санаа алдсанаа, чамд шvvр байна уу. Энэ хэдэн хялгасны сvрэг газар сайгvй vvрлэчихээд билчиж явдаг боллоо гэлээ.

- Дорж нарийн хулсан шvvрээ гаргаж єглєє. Цэрэг авч vсээ самнах зуур Доржийн зєв талын урьдах ганзаганаас ягштал уясан бор хvvдийтэй юмыг харлаа.

- Тэр юу вэ?

- Аль?

- Чиний ганзаганд байгаа бор хvvдийтэй

- Аа тэр vv, цагаан мєєг

- Тvvгээр яах нь вэ

- Чамд байхгvй гэж vv? гээд Дорж нєхрийгєє урьд ємнє vзээгvй сонин юм харж байгаа нvдээр гайхан харснаа «халууны газар ганц хэрэг болдог юм чинь энэ байхгvй юу. Худалдвал мєнгє, уувал эм шvv дээ» гэж их мэдэмхий хэллээ.

- Тийм хэрэгтэй юм бол надад жаахан єгєєч

- Бага бол болно. Гэхдээ сумаар солино

- Ахимаг насны цэрэг бодол болон дуугvй болов.

Гэтэл ямаан бvрээ жингэнэн дуугарав. Мань хоёр огло vсрэн босож, тус тусынхаа майхан руу гvйн орж буу зэвсгээ зvvн аравтынхаа жагсаалд оров. Бvх цэрэг хэдэн эгнээ болон жагсаж, занги захирагч нар ємнє нь зогссоныг харвал ямар нэгэн их хvн ирэхийг хvлээжээ.

Жагссан цэргийн баруун гараас таван морьтой хvн хатируулан давхиж ирлээ. Тэдний тvрvvнд улаан хэлтэй хударга хємєлдрєгтэй єдєр бор морь унасан хатанбаатар Магсаржав явах бєгєєд морин дээр бvдvvн хар гэзэг нь хоёр тийшээ цацлан хаяж, отог нь сагсалзан сvртэйеэ харагдана.

Тvvхийн цаг vе хэрэгтэй хvнээ бойжуулдаг. Монголын ард тvмэн манжийн ноёрхлыг эсэргvvцсэн олон зуун жилийн тэмцлийн сvvлчийн шийдвэрлэх vед тєрж гарсан их хvмvvсийн нэг бол хатанбаатар Магсаржав байж билээ. Цутгамал хvрэл шиг гялалзсан хvрэн царайтай, єргєн цээж, тод магнайтай энэ хvн манжаас тусгаарлах тэмцлийн тэргvvнд явж, явсан газар бvхэн нь ялалтаар туяарч байжээ. Вангийн зэрэг залгаж, хошуу ноён болсон бєгєєд монголын ард тvмнийг боолчлон суух vеэ дууссаныг ойлгож, эвээр нутагтаа буцах шаардлагыг хvлээж авалгvй эсэргvvцсэн Ховдын амбаныг зэвсгийн хvчээр тонилгох тэмцлийг хатанбаатар ван Магсаржав удирдсан билээ.

 Дайсныг цохиж тулалдааныг хожиход зэвсэг барьсан цэрэг гол хvч гэж бат итгэсэн энэ хvн цэргийн сэтгэлийг ямагт засаж, цэргийг єєртєє татахын тулд бvхнийг хийдэг. Цэрэгтээ vргэлж анхаарч, тэдэнд унасан газар, угаасан ус нь юу юм бэ, яах гэж байгааг ярьж тэдний сvсэг бишрэлийг ашиглан, єєрєє чойжин болох зэрэг олон аргыг хэрэглэн цэргийн дотор vлэмж алдаг хvндийг олоод, тэдний гvн хайр, бат итгэлийг татжээ. Магсаржавыг цэргvvд нь багш гэж нэрлэх бєгєєд тvvний ер бусын хvчинд итгээд эргэлзээгvй сvсэглэн итгэснээ:

Баатар багштай явсан цагт заяа орхиж, од харван, шоо цайгаагvй юм бол алзахгvй. Ирсэн сум, далайсан сэлмээс зайлуулж чадах улаан сахиусны хувилгаан хvн гэж цэргvvд ярилцдаг байв. Ховдын сангийн хотыг байлдсан тулалдаанд зугтаасан нэг цэргийг барин авчирч єгєхєд «Хvv минь даанч дээ. Би чамайг шийтгэхгvй, тєрсєн нутагтаа хар буруу санасан болохоор заяа чинь орхиж гvйсэн» гээд явуулсан бєгєєд дэргэдээ байсан хvмvvст «энэ цэрэг дараагийн тулалдаанд vхнэ шvv, хєєрхий» гэж хэлсэн ажээ.

Хоёр єдрийн дараа болсон тулалдаанд тэр хvн vнэхээр алагдсан бєгєєд хvvрийг нь vзээд «Та нар харж байна уу? Шилээрээ шарх аваад газар мєргєж vхсэн байна шvv. дайсны сум биш, орон нутгийн сахиусны сум бололтой» гэжээ. Цэргvvд энэ явдлын тухай сонсоод Хатанбаатарын мэргэн чадлыг хэт єсгєн ярьж байснаас биш тэр цэргийн араас нь чухам хэн буудсан тухай ярих нь битгий хэл санасан хvн vгvй билээ.

Хатанбаатар Магсаржав хар цэргийн довтолгооныг эсэргvvцсэн монголын гол замын цэргийг захирч байлдаад, тvргэн зуур дайсны давшилтыг зогсоон эсрэг довтолж vлэмж газрыг эзэлжээ. Бидэнд хvний нутаг хэрэггvй. Харин манжийн хар тамхинд унтсан монгол сэргэж боссон цагт зангасан гараа дальдрахын оронд хацар дунд нь таван салаа боов хvртээж чадна гэдгийг vзvvлэх ёстой юм шvv гэж хэлдэг байв. Хатанбаатар гурван улсын гэрээг зєвшєєрєєгvй. Гэхдээ нэгэнт орос хятад хоёрыг салгаж чадаагvй болохоор єєр зам харагдаагvй билээ. Энэ учраас аргагvй цагийг хvлээж их хэргийг бvтээх нь чухал гэж бодож байлаа. Монгол улс тусгаар улс болтол бид морь буу хоёроосоо салахгvй. Бид хvч нимгэн, хvн цєєхєн, гэвч биднийг эзлэх гэвэл чадлаараа тэмцэнэ. Ингээд монгол нутаг дээр нэг ч эр хvн унах ганц морьгvй болсон цагт тэмцэл дуусаж магад гэж дахин давтан хэлдэг байлаа.

 Хар цэргийн тєлєєлєгч, бууж єгвєл их мєнгє, єндєр хэргэм єгнє гэж хэлэхэд Манжийн єгсєн мєнгє хоолой дээр тээглэчихээд дахин мєнгє орох зай алга. Харин монгол хярамцаг идвэл бие сайжирна гэж оточ хэлсэн гэж хариулжээ. Хатанбаатарыг жагсаалын ємнє ирээд зогсоход олон цэргvvд хурай гэж нижигнvvлэн хашгирав.

Занги, хvнд нар яавал хатанбаатарын нvдэнд тусах бол гэсэн бололтой зарим нь толгойгоо шилэн дээрээ тавин, цээжээ тvрэн зогсоно. Зарим нь амаа жимийлгэн, хамраа сартайлган хэв дvрсээ алдан байна. Хатанбаатарын морь нь тогтон ядан, газар цавчилж хазаар дарна. «Олон цэргvvд ээ, Монгол орос хятад гурван улсын хооронд гэрээ байгуулагдаж, манай улс єєрийн цэргийг гэдрэг нь татах болжээ. Би нийслэл хvрээ рvv єнєєдєр явна. Та бvхэн ойрын єдрvvдэд буцах билээ. Бид хийх бvхнээ хийсэн болохоор хойч vе талархан дурсаж тvvх дэвтэртээ бичнэ. Тусгаар тогтносон монгол улс бат оршиг» гэхэд олон цэрэг нэгэн зэрэг хурай гэж хашгирав.

 Хатанбаатар Магсаржав жагссан цэргvvдийг захаас нь зах хvртэл хоёр дахин харснаа морины амыг эргvvлж явахад дагалдагсад нь бас явлаа. Хатанбаатарын єлмий бат оршиг гэж нэг цэрэг хашгирахад бvх цэрэг хурай гэж нижигнvvлэн хашгирав. Цэргvvд тарж майхан, майхны зvг явлаа. Дорж майхны хаяанд очоод зогстол нэгэн цэрэг дэргэд нь ирж «Євгєєн, ингээд эндээс явах хэрэг vv?» гэж асуув.

- Тийм л болж дээ. Богд Жавзандамба хутагт нэгийг мэдэж байгаа байх даа гэж гомдолтой хэлэв.

- Монгол хvн амны билгээр гэж энэ дээ. Саяхан л ярьж байсан. Одоо ч  нутагтаа харина даа гэж нєгєє ахимаг насны цэрэг хэлэв.

Дорж хариу дуугарсангvй. Ялж байсан дайнаа зогсоод, эзэлж авсан газраа хаяад буцах нь шившигтэй хэрэг шиг бодогдож байсан боловч нэгэнт энэ бол Богдын зарлиг болохоор буруу юу гэж хэлэх хvсэл байсангvй. Богд Жавзандамба надаас илvv мэдэж байгаа болохоор ингэх л ёстой байсан юм байх гэж хvчлэн бодовч харамсах, хайрлах, сэтгэл нь уул явдлыг дахин дахин бодогдуулна.

 Хэдэн єдрийн дараа монголын цэрэг нутгийн зvг хєдлєхєд байран дээр нь жижиг боодолтой хатсан цагаан мєєг энд тэндгvй тvгдийн хэвтэж байлаа. Ирэхэд нь тахил єргєж, баярлалдан, хvvхэд багачууд нь хэрэлдэн гvйж байсан айлуудаас гарсан нэг хоёр хvн дуу шуу ч vгvй харж зогсоно. Энэ бvхнийг хараад «Ах дvv нар минь Богд Жавзандамба хутагт нэг юм болгоож байгаа» хашгирмаар санагдаж байв. Арын эгнээнд нь гэртээ харьж, эхнэр хvvхэдтэйгээ амьд мэнд уулзсаны баяр хийх тухай ярьж явсан нэгэн цэргийн дуу олон жил суусан vглээ эхнэрийнхээ дууг, єлсєж ирээд хоол идэж байхдаа, сонсож байгаа хvний сэтгэлийг Доржид тєрvvлж байв. Дорж урьд ганзагаа єєрєє мэдэлгvй оролдож  яваад тайлсанд хvvдийтэй мєєг пад хийн унахад морь нь бусган ухасхийсэн боловч тєдий л юм болсонгvй. Олон морины хєлд босон хуурай тоос хамар ам руу орж, хєлстэй зууралдан, vдийн нар дээрээс шарж зуны цагт том тогоо боов чанаж байгаа жижигхэн гэрт байгаа мэт бєгчим байжээ.

Дорж энэ бvхнээ Хуягт ярьж, гунигтайгаар урт санаа алдаад: «Баатар цагаан хааны баруун гарын тvшмэл Коростай ноён гэгч Даа лам, чин сvшигт чин ван Цэрэнчимидийг ёс журам vгvй, муухай харааж, єгсєн бичгий нь базаад нvvр рvv нь шидсэн гэнэ. Ер нь биднийг хятад орос хоёр хавсайдах санаатай даг шvv гэв.

- Хоёуланг нь барилдуулчих арга байдаггvй юм байх даа гэж Хуяг хэлбэл

- Байхгvй бололтой... Ар хиагтад манай улсыг хятадын нэгэн хэсэг газар гэж бичиг хийгээд гарын vсэг зур гэхэд нь манлай ван Дамдинсvрэн євгєд дээдсийн тєрж єссєн нутгаа харь улсад єгсєн бузар бичигт гарын хуаюур зурж тvмэн vе жигшигдэх нэртэй болохгvй гээд сэлмээ агссан чинь буцаагаад явуулсан гэнэ. Манлай ван ч аргагvй л эр хvн юм даа хєєрхий гэж тєрийн явдлын тухай сонссон яриагаа Дорж дуусгав.

Хуяг хvрээнд таних айлгvй тэнvvчлэн гуйланчилж яваа амьдралаа нєхєртєє ярихад «Чамайг би таньдаг айлдаа хvргэж єгье. Бас vvнийг ав» гээд тос болсон алчуурт боосон арван мєнгєн янчаанаа єгєв. Ер нь чи богд эзэнд гавьяа айлтгавал лав зvгээр єнгєрєхгvй. Нєгєє манай зуутын Яринпэл баатар болсон, би ч бас горьдож байгаа гэж Дорж цээжээ хєдєлгєн хэлэв. Хуяг хариу дуугарсангvй босов. Ингээд тэр хоёр Доржийн таньдаг айлд очихоор явлаа.

Хvрээний халуун улам их болж vмхий шавар хамар хорсгон бие хувцас хоёр цавуугаар наалдуулсан мэт зууралдана.

IV

Шєнийн харанхуйд Тамирын голын хєндийг єгсєж нуруугаа vvрсэн явган хvн алхална. Пад харанхуй шєнє тэнгэрт од гялалзавч гутлын vзvvр ч харагдахгvй ажээ. Хєндий дагаж шєнийн сэрvvн салхи бvхнийг ариутган vлээнэ. Тэр хvн хэсэг явж зогсож, зvг бvр чих тавин чагнаж байснаа харанхуйн дунд шуугиан урсаж байгаа голын эрэг дээр очиж тvрvv урагшаа харан хэвтээд хvд хvд хийтэл баахан залгилав. Дараа нь нvvр гараа угааж, ємссєн цувын хормойгоор арчив. Энэ бол Тємєр байжээ. Ус уугаад босож хэд дахин алдлан суниагаад, тvмэн зvйлийн vнэр ханхалсан хєндийн салхи залгин цээж дvvрэн амьсгалж «Орох нэг єдєр байхад, оргох нэгэн єдєр бий» гэж зєєлєн хоолойгоор аялаад хэсэг явснаа зогсож ногоон зvлгэн дээр хэвтэж тал бvхнийг ажиглан чагнаснаа ямар нэгэн чимээ сонссон бололтой тvргэн тvргэн алхлав. Ингээд удалгvй Эрдэнийн аргамжаатай морины дэргэд очив. «Ядарсан хvний ганц унаа болов уу» гэж бодоод хэсэг зогсов. Гэтэл энэ бодлын хажуугаар Бадарч тахрын царай, жил гаруй ширтэй хэвтсэн зовуурьт хатуу амьдрал сэтгэлд нь орж дахиад тvvний гарт орвол амьд гарахгvй шvv дээ гэж бодогдов.

 Авах, авахгvй гэсэн ац сэтгэлд дарагдан ямар ч шийдвэргvй хэсэг зогсов. «За гайгvй эр хvний замын хvзvv урт, зааны хvзvv богино» гэж шивэгнээд морийг шийдэмгий хазаарлан авч майхнаас нилээд холдоод мордож Тамирыг гатлан давхилаа. Ингэж дvv нь ахынхаа ганц морийг авч хvний нутаг, гvний газар гахай явган болгожээ. Тємєр маргааш нь  єдєр турш модонд бvгж байгаад шєнє цааш хєдєлж айлын гадна эмээлтэй нь уяж хоносон морь авч хос морьтой болоод нутгийн зvг тэмvvлэв. Уулаас єлсгєлєн байсан Тємєр оргосноос хойш Хонгорын єгсєн тосноос єєр юм идээгvй болохоор дотор байн байн харанхуйлан нvд эрээлжилнэ. Єглєє эрт нэгэн уул дээр гарч ирвэл тэр дор аманд ганц бор гэр харагдахад нь шууд очив.

- Нохой хорио гэж Тємєр бvдvvн дуугаар хэлэхэд гэрээс хорь гаруй насны залуу гэзэгт гарч ирээд нарийн суран хvзvvвчтэй бvдvvн хар нохойг зандран барив. Гэрт ахимаг насны хар хvн сур элдэж, зvvн талын орон дээр 3-4 настай хvvхэд унтаж байлаа.

- Сайн байна уу?

- Сайн, сайн байна уу?

- Тарган тавтай зусаж байна уу?

- Сайхан зусаж байна. сайхан зусаж байна уу?

Тємєр зvvн орны ємнє сууж байгаа хар хvнтэй нутаг ус, алдар нэрээ асуулцав. Єєрийгєє Дашдоо гvний хошууны анчин Жаргал гэдэг хvн. Олон хоног уулаар ан гєрєє хийж яваад мориноосооо унаж буу зэвсэг, хоол хvнснээсээ салж vхэхийн даваан дээр ирлээ гэж зохион ярилаа. Гэвч хvvхэн сорьж vзэхээр шийдэж гэрээсээ гараад буцаж орж ирмэгц «Энэ хойноос хэдэн морьтой хvн давхилдан айсуй» гээд Тємєр рvv харлаа.

Хvvхний гэнэн нvднээс бvх санаагий нь ажиж мэдсэн Тємєр тавтай завилан суух зуур «Явуулын улс байлгvй. Сохор газар нутгийн хvнтэй уулзаж, тєєрч тєєрч тєрєлдєє гэгчээр гялайх юм биш байгаа даа» гээд инээмсэглэв. Цай буцалж хvvхэн данх дvvрэн цай, хvрэн модон таваг овоолон шинэ ааруул, єрєм тавьж єгєв.

 Монголчууд явуулын хvнд «царай алдсан газар» гэж хошуу нутгаа хэлvvлэхгvй харин «Тэр хошууныхан цайтай, царайтай» гэж магтуулж байхыг хичээдэг. Энэ учраас ирсэн зочинд байгаа юмныхаа олигтойг барьж дайлдаг заншилтай. Зочинд харамлах шиг шившигтэй юм байдаггvй болохоор харамласан хvний нутаг усныхан нэрийг бузарлав гэж жишин хочилдог. Гэрийн эзэн нэр хичээж харь хошууны хvнд борц нvдэж хоол хийж єглєє. Тємєр энэ айлд нар ханын элэг єнгєртєл байв. Хvvхнээр гэзгээ самнуулж, сахлаасаа саллаа. Хар хvний нэрийг Єлзий гэдэг. Хvvхний нэрийг Цэнд гэдэг ажээ. Єлзийн хvv, Цэндийн нєхєр Хуяг Богд хааны цэрэгт татагдаж яваад сураггvй болжээ. Эцгээсээ хоёр настай хоцорсон хvv Хvрэл нь Тємєрийг гэзгээ самнуулж байхад энд тэнд нь гарч сонирхон байлаа. Гэдэс гарч хvч орсон Тємєр явах гэж байтал Сайд вангийн догшин сахиус гэж алдаршсан Пvрэв тайж ирлээ. Єлзий сандарч «Тайж ахайтан минь миний бор гэрийг гийгvvлсэн их завшааныг єчvvхэн боол бишрэвч барахгvй» гэж олбог дэвсэж алга хавсран бєхєлзєв.

 Yлэмж халамцаг тайж архи нэхээд байхгvй болохоор нь «Царай алдсан гуйланчин», «Нутаг бузарласан новш» гэж агсганав. Согтуу тайжийн тачаангуй нvд Цэнд хvvхнээс салахаа больж Тємєрийг байн байн єлєн чонын хурц нvдээр ширвэж байлаа.

- Миний бие баахан согтуу байгаа учир энэ бvсгvйгээр хvргvvлнэ. Даруй морио эмээллээд намайг бараа болж яв гэж тайж Цэндэд хандаж хэлээд шууд гарлаа. Єнгє зvстэй залуу бvсгvйчvvдийг бузарлаж нэр гарсан тачаангуй тайжийн далд санааг ойлгосон Єлзий сандран дагаж гарлаа.

- Тэнгэр язгуурт тайж ахайтныг єчvvхэн боол єєрийн биеэр хvргэж єгье гэсэнд тайж уурлан догширч «гуя чинь загатнаагvй юм бол хэлснээр явуул» гэж хашгирахад нь Єлзий ємнє нь сєхрєн унаж байв.

Тайжийн нvд нь таталдан уурлаж бvдvvн тэнзэн ташуураар балбав. Энэ бvхнийг харсан Тємєр тэсэж чадсангvй шуугин очиж «хамжлагаа хазсан тайж, хаяагаа хадарсан луйварчин гэгчээр энэ хvн єчvvхэн ч гэм хийгээгvй байхад та дэндvv хэрцгий байна» гэсэн чинь тайжийн уур омог галд орсон дарь шиг оволзон асаж «чи хаа газрын гуйланчин бэ? Сайд вангийн Пvрэв тайж авгаа танихгvй байна уу?» гээд ташуураа далайн ирлээ.

 Тємєр ташуурыг нь булааж аваад тvлхэн орхисон чинь омогтой тайж ардаа байсан шээзгий дээгvvр давж vсрэн унав. Тайж босоод Єлзий рvv «Єчvvхэн боол чи цадиггvй амьтныг орогнуулж эзэн Чингис хааны угсааг аймшиггvй доромжилно гэнээ. Хойт єдєр хонгон дээр чинь хулсан банз буусан цагт ямар ял хийсэндээ гэмшинэ» гээд гэрийн бvслvvрээс мориныхоо цулбуурыг тайлах гэтэл Тємєр шилэн дээрээс нь базан авч сарвалзуулан єргєв.

- Уул харах нvдгvй, уушиг даах шvдгvй болсон байж яасан сэхvvн золиг вэ? муу зєнєг чи эднийг оролдож єшєє, хонзон євєрлєвєл багалзуурыг чинь шахаж бодийг чинь хєтєлнє мэдэх vv? гэхэд Єлзийн дєрвєн ханатай гэр доргих шиг болов.

Тайжийн уусан архи, уурласан уур ор сураггvй алга болж бvх бие нь чичрэн, амь эвлэж ядан байхыг харсан Цэнд єєрийн эрхгvй инээд алдав. Харин хэрцгий тайжийн хойт єдрийн балгаас ухаан алдан айсан Єлзий «Дvv минь болиоч. Ядарсан намайг хэрэгт хийлээ» гэж vглэв. Тємєр хоёр дахин хvчтэй сэгсрээд газар тавихад тайж бєгсєєрєє лагхийтэл суув.

- Єчvvхэн амь єршєє. Их эрийн алдрыг хэн гэдэг бол гэж тайж бачимдан тасалдсан дуугаар асуув.

- Засагт ханы цахиур Тємєр гэгчийг сонссон уу гэж зуусан шvднийхээ завсраар асуув.

Энэ алдаршсан шилийн оргодлын нэрийг Пvрэв тайж олонтой сонссоноор барахгvй Луу гvний тамганаас оргосон тухай єнєє єглєє дуулжээ. Энэ нэрийг сонсмогц тайж євдєг дээрээ сєхрєн нvvр нь vрчийн уйлах, инээх хосолсон нvдээр Тємєрийн доороос нь гєлєлзєн харж «Єчvvхэн би их эрийг таньсангvй. Амь єршєє» гэж дахин давтан гуйхад магнайд нь хvйтэн хєлс бурзайн байлаа.

Єлзий ч энэ алдарт эрийн тухай яриаг бишгvй сонсож байсан болохоор vг ч дуугарч чадалгvй дэмий л амаа ангайн гайхав. Тємєр єтгєн хар хємсєгтэй, том алаг нvдээ эргэлдvvлэн инээмсэглэж «Єлзий гуай сайн сууж байгаарай. Би эргэж байна» гээд царай нь хувирч, хємсєг нь атиран шvдээ зууж, тайжийг долоовор хуруугаараа чичилж, «тэгээд харин уу... Тємєр хэлсэндээ хvрнэ шvv» гэхэд нь тайжийн царай галд хийсэн шар тосны гvзээ шиг хуниран «жа» гээд алгаа хавсрав.

 Тємєр мориндоо мордон дєрєєн дээрээ босоод баруун зvг хатируулан холдоход бахдан харж байсан Єлзий гэнэт ухаан орсон бололтой эргэж Цэнд минь тахил єргє гэхэд нvдний ємнє нь болж єнгєрсєн vлгэр шиг юмны учрыг олж ядан гайхаж байсан хvvхэн гэрт орж хувинтай сvv цацлаа авчраад есєнтєє тахил єргєв.

 Доод хvчтэнтэй тохиолдохдоо ямар ч бузар хэрэг хийхээс буцдаггvй боловч хvчтэнтэй уулзсан цагтаа ямар ч доромжлолыг тэсвэрлэн хvлээж чаддаг хvмvvсийн нэг бол Пvрэв тайж байжээ. Халх даяар нэр гарсан цахиур Тємєр хэлсэндээ эрх биш хvрнэ гэж бодсон Пvрэв тайж босож Єлзий єєд ихэнх нь унасан vvдэн шvдээ ярзайлган инээмсэглэсэн болоод мордож ум хумгvй давхилаа.

 

V

Тэрэгний ганц морио алдаж харь нутагт явгарсан Эрдэнэ Долгорыг харахад тєрсєн эхээ хєдєєлvvлж ирээд бие биеэ уруу татахгvйг хичээн сууж байгаа ах дvv хоёр шиг л байв. Бат морио алдсаныг сэрмэгц мэдэж эцэг эхийн гуниг сэтгэлд нь дамжин, ямар нэгэн хэцvv хар юм орогшиж байв.

- Аав аа бид морьгvй яана аа?

- Зvгээр миний хvv, болно гээд эцэг нь хvvгээ харснаа хєлс шороо анхилсан толгойг нь vнсэв.

- Ээж та уйлж байна уу даа? гэхэд нь Долгор хvvгээ тэвэрч элгэндээ наагаад «Миний хvv, бид гурав яасан азгvй улс вэ дээ?»  гээд шивэгнэхэд хацры нь дагаж халуун нулимс урсав.

Тэр гурвыг ингэж байхад майхан руу морьтой хоёр хvн хатируулан ирлээ. Энэ бол Бадарч, Дамдин хоёр ажээ. Тємєрийг олох нь битгий хэл, мєр сураг гаргаж чадаагvйдээ Бадарч хорсон бухимдаж дайралдсан гэмгvй хvнийг хvртэл бvдvvн тэнзэн ташуураар ухаан алдтал нь занчиж явлаа. Чийгтэй зєєлєн хєрсєн дээр хатирч яваа морины тєвєргєєнд пэд пад дуугарсаар морьтой хvн майханд ойртож ирснийг Эрдэнэ мэдсэн авч гарсангvй.

Юун улс вэ? бушуу гараад ир гэж Бадарч єндєр дуугаар зандран хашгирав.

Хантаазаар нь тамганы тахар байна гэж таньсан Эрдэнэ хvний нутагт ямар нэгэн будлианд орохоос болгоомжлон бушуухан босоод гарлаа.

- Танай vvгээр ганц нэг сэжигтэй хvн яваагvй биз? гэж Бадарч бvдvvн тэнзэн ташуураа мориныхоо шилэн дээгvvр хєндлєн барьж сvр бадруулан асуув.

- Явсан байхаа. Урьд шєнє тэрэгний ганц морийг минь мулталчихсан гэж Эрдэнэ намуухан дуугаар єчив.

- Юу гэнээ. Морио харж чадахгvй оргодолд хєл залгаж єгнє гэнээ гэж хэлэхэд Бадарчийн нvvрний бvх арьс нь хянган хамар дээр нь бєєгнєрєв. «Морио алдсан хvн бурууддаг бол хулгайчаа алдаж, замын ядарсан над шиг амьтныг явгалсан та давхар буруутай байх даа» гэж хэлмээр Эрдэнэд санагдсан боловч дахин ямар ч зовлонд орж болно гэж болгоомжлоод тэгж хэлсэнгvй.

- Хаанаас даа. Бид хол газраас Богдод мєргєх гэж яваа цагаачин байна гэж Эрдэнэ тайван хэлжээ.

- Урьд шєнє хэдийд морио алдав гэж Бадарчийг асуухад Эрдэнэ тэсэж чадсангvй.

- Хэдийд ирж авсныг мэдсэн бол би хаанаас адах билээ дээ. Дор нь барьж аваад та бvхэнд тушаачихгvй юу гэж хариулахад Бадарч бvдvvн дуугаар пар пар инээв.

Дамдин руугаа харж «барина гэнэ шvv. Энэ зэргийн жулдрай хvv барих юм гэнэ. Мєн бордог эр ээ» гэснээ гэнэт инээхээ больж хємсгєє зангидан «Гуйлгачин минь чам шиг юманд баригдах эр биш. Будааныхаа савтай хоцорсноо их аз гэж мэд. Засагт ханы цахиур Тємєрт морио алдсанаа мэдэж байна уу. Барина гэнэ шvv» гэж дахин инээв. Жил гаруй сургийг нь сонсоогvй ганц дvvгээ амьд мэнд явааг гэнэт сонсоод Эрдэнийн царай хувиран баярын туяа тодров. Эрдэнийн энэ байдлыг хашир Бадарч ажиж амжив.

- Муу нохой чи Тємєрийн нэрийг сонсоод єєр болдог чинь юу билээ? Хавсаа нь уу? гэж асуух зуур Тємєрийг алдаж хугарсан нэрээ бvтэн болгох нэг арга бодов.

Ширтэй Тємєрийг барьж чадаагvй хойно морьтой Тємєрийг барина гэдэг нь алганы хонхорхойг хазахтай адил хэрэг байлаа. Энэ учраас ямар нэгэн хvнийг оргуулсан хэрэгт тулгаж, банзны хvчээр хvлээлгэвэл нэр нь цэвэршиж болох мэт санагдав. Гэтэл хэргийн учир буруудаж байгааг ойлгосон Эрдэнэ «будааныхаа савтай vлдсэн минь бурхны аврал гэж бодоод баярлаж байна» гэж ажиггvй хариулав.

Бадарч хємсгєє зангидав. Эрдэнийг ажиглав. Ємнє нь зогсож байгаа энэ хvний хувцас нь муу боловч гялалзаж байгаа нvд, єргєн ханхар мєр, хэлж байгаа vг яриа нь тийм ч амар эр биш байлаа. Инээд Бадарчийн санаанд орсон бодол гэнэт замхран алга болов.

- Муу оргодол гуйлгачныг хаа байгаа гэж эрдэг билээ гэж Дамдинд хэлснээ За юу ч гэсэн гол єгсєе гэлээ.

- Ээ дээ, Бааяа минь олдох нь єнгєрсєн байх аа гэж Дамдин хэлэв

Ингээд хоёр тахар морио ташуурдан явахад Эрдэнэ ширтэн хоцров.

«Ааваа яасан аймаар хvн бэ?» гэж  хажууд нь наалдан зогсож байсан Батыг хэлэхэд Эрдэнэ хvvгийнхээ толгойг энхрийлэн илээд Долгорт хандаж «Явуулын хvний ганцыг авсныг бодоход дvv минь ядарч дээ. Морины учир ч ийм байжээ, харин...» гээд vгээ тасалж бодол болов. Морь худалдаж авъя гэхэд бэлхэн тоолох бэлгvй болохоор юу ч гэсэн энд тэнд хонож хvнтэй уулзан арга зай хайхаас єєр зам байсангvй.

За хє. Би тэр гурван гэрт очиж унаа гуйя. Айл бараадвал дээр. Ядаж аяга тараг сvv олдох байх гээд Эрдэнэ тэртээ харагдаж байгаа Итгэлтийн хот руу алхав.

Тэнгэрт єчvvхэн ч vvлгvй бєгєєд хурц нар хайр найргvй шарж, єнтэй зуны урт ногоо хєлд нь орооцолдож байлаа. Эрдэнэ хэдийгээр нуруугаа vvрэн, нилээд бєхийн хvчлэн алхавч газар нь дєхєхгvй ажээ. Дээгvvр нь хоёр ангир дэвэн ниссээр єнгєрєхєд атаархсан нvдээр ширтэж баахан зогсоод далд ороход нь санаа алдсанаа ханцуйгаар хєлсєє арчаад алхав. Явсан хvн зогссон юманд хvрдэг болохоор Эрдэнэ Итгэлтийн том гэрт орж амар мэндийг асуулцан суугаад хийж єгсєн том хул айргийг уух зуур Богдод мєргєхєєр явж байгаад ганц морио хулгайд алдсан тухай яриад айл бараадах унаа гуйв.

Тамган дээрээс цахиур Тємєрийг алдсан гэнэ билээ. Морийг чинь тэр л авчихсан байх даа. Та аль хошууны хvн бэ? Гэж Итгэлт асуув. Эрдэнэ хэсэгт тvгдрээд худал хэлж чадсангvй хошуу нутгаа vнэн зєв хэлэв. Итгэлт нvдээ тvргэн тvргэн цавчилж хулгай нvдээр Эрдэнийг ажиглана.

«Тайшир, тарлан бух, таваг хар, ноцдог дэгээ гэж Засагт ханы хєх харцууд хэцvv гэдэг дээ. Та намайг танихгvй би таныг танихгvй. Бие биедээ балаггvй салбал дээр байх аа» гэж Итгэлт босов.

Энэ vед гаднаас Галсан орж ирээд єврєєсєє дугтуйтай бичиг гаргаж «ахаа єртєєний занги энэ бичгийг танд бариарай гэсэн юм гэнэ билээ» гээд Итгэлт єглєє. Итгэлт дугтуйтай бичгийг авч баахан эргvvлж харснаа «энэ золигийг чинь хэнээр дуудуулдаг билээ» гэжээ.

- Би уншиж єгвєл болох сон болов уу гэж Эрдэнэ царайчлан нам дуугаар хэлэв. Итгэлт Эрдэнийг гайхан ажиласнаа тоомжиргvй ёжтой инээмсэглээд «уншиж єгье гэв vv, та юу даа?» гэв.

- Тийм ээ, би халт мулт гаргадаг юм гэж Эрдэнэ тайван хариулав.

- Тэгвэл гялайлаа гэсэн vг.

Эрдэнэ бичгийг авч задлан єндєр дуугаар «Ахай бээсийн хошууны захирагч Жамсрангийн бичиг...» гээд vргэлжлvvлэн уншив. Тэр бичигт ахай бээсийн хошуунаас Дарьборын єртєєнд хийх албыг ацаглан залгаж байгаа Итгэлтийн авлагыг хошуунаас гаргуулж тєлєх болсон тухай дурджээ. Улаан шугамтай муутуу цаасан дээр бичсэн бичгийг нэг ч удаа тvгдрэлгvй дуржигнуулан уншиж байгаа Эрдэнийг хараад Итгэлт ихэд гайхав.

Торгон дээлтэй, нарийхан цагаан хуруутай ноён тvшмэл нарын уншдаг бичгийг уранхай дээлтэй, туранхай царайтай хатуу ажилд эвэртэж борлосон гартай цагаачин уншиж байгаа нь Итгэлтэд vлэмж сонин хэрэг байв.

Итгэлт багадаа бичиг заалгах гэж оролдсон боловч сураагvй. Тэгээд одоо малынхаа дансыг хээлтэй малыг дотроо дугуйтай дєрвєлжин хvрээ, сувай малыг дєрвєлжин хvрээ хийх мэтийн тэмдгээр зурж тоолдог юм. Энэ учраас бичигтэй зарц єєрєє хvрээд ирнэ гэдэг бол зvvдлээгvй баяр байлаа. Танай хошууныхан хэцvv гэлцдэг. Гэвч олон мод єндєртэй, намтай олон хvн сайнтай, муутай байдаг бас тэгээд монгол ах дvv байна ядарсан хvнд туслахгvй яахав. Ер нь шууд манай хаяанд ирээд бууж орхи гэж єрєвдсєн элэгсэг дуугаар хэлэв. Гачигдаж ядарсан хvн итгэхдээ амархан байдаг болохоор Итгэлтийн энэ vгэнд Эрдэнийн сэтгэл баяр найдвараар дvvрэв.

Эрдэнэ Итгэлтийнхээс заан шиг хоёр хайнаг хєллєсєн тэрэг аваад явахад гэрийн эзэн Галсанг дуудаж «дvv минь энэ ядарсан хvнд тусалж vз. Хэн маань ч ялгаа юу байх вэ» гэжээ.

Эрдэнэ замдаа Галсантай танилцав.

- Ах хэдий ширvvн зантай боловч нуруу сайтай, тусархаг хvн шvv. Харин тэгэхдээ хvнийг єєр шигээ л ажилтай болгохыг хичээдэг юм даа гэж Галсан ярив.

Хорь гаруй настай энэ эр бол Итгэлтийн тєлєє илжиг мэт зvтгэгч найдвартай зарц нь билээ. Тэр орой Эрдэнийн муу майхан Итгэлтийн хотын баруун хойно босож амьдралын хатуу хууль Эрдэнийг эхнэр хvvхдийн нь хамт хvний нутагт айлын зарц болгожээ.

За Эрдэнэ минь тэнхэртлээ манай хэдэн малаас харалцаж єгєєд байж vз. Би чамайг гомдоохгvй. Хоёр vнээ сааж цайгаа сvл. Хэн хэндээ тус больё гэж Итгэлтийн хэлснийг Эрдэнэ дуртай зєвшєєрчээ.

Амьдралын ширvvн урсгалыг сєрж хаантай хvртэл заргалдаад сvvлд нь євєг дээдсийн нутгаас хавчигдан зайлж нэг зовлонгоос нєгєє зовлон руу дамжин орсон Эрдэнийн сэтгэл зориг аяндаа мохож, яаж эхнэр хvvхдээ тэжээх вэ? Яаж єлсєхгvй байх вэ? гэдэг тvмэн шижмээр улам бvр нягт хvлэгдэж байлаа. Эрдэнэ, Долгор хоёр ч харь нутагт ядарч байхад нь царай єгч, гар сунган тусалсан Итгэлтэд баярлаж хий гэсний нь битгий хэл хэлээгvй ажлыг нь хичээн бvтээж байлаа.

Эрдэнэ минь, хошуу наадмаас хойш суурилсан малаа тоолно. Чи л нэг тус болж, ягштал дансалж аль гээд Итгэлт авдраасаа єнгєрсєн жил єєрийн хийсэн дансаа гаргаж євгєн минь чам шиг эрдэмтэй хvн харвал элэг хєших эд дээ. Бас тэгээд надаас єєр хэн ч уншиж чадахгvй. Хоёул хэд хоног сууж чамд учрыг нь олж єгье гэж нэг єдєр хэлжээ.

Итгэлт бол vнэндээ хэрсvv хvн байж билээ. Єєрт нь тус болж, ажилд нь хэрэгтэй хvнд гэж тэжээмэл бяруу шиг, хvслээ биелvvлэхэд саад болсон хvд хорт могой шиг, ажил хийвэл энэ гэрийн хамгийн vнэнч зарц юм. Итгэлтэд хамгийн хайртай, хамгийн дотно юм гэвэл єєрий нь хvсэл, эрмэлзэл бєгєєд vvнээ хангахад хэрэгтэй бvхнийг юунаас ч буцахгvй хийдэг байлаа. Хэрэгтэй vед юугаа ч єгєхєєс буцахгvй єглєгч, хэрэггvй бол сэтэрхий зvv ч хvнд єгєхгvй цэвдэг сэтгэлтэй ажээ. Эрдэнэ vлэмж хэрэгтэй хvн болохоор Итгэлт тvvнд тэжээвэр бяруу шиг номхон байв. Эрдэнэ бол ухаантай, чадалтай гэхдээ амархан итгэмтгий, шударга хvн гэж бодсон Итгэлт тvvнийг єєртєє vнэнч байлгахын тул хvндэтгэн нєхєрлєж, тvvний дээр нь биш, дэргэд нь байхыг хичээдэг байв.

Энэ учраас хэрэв Галсанг доромжлон загнаж, Нямааг шоолж егєж зардаг бол Эрдэнэд vргэлж хvндэтгэсэн нєхєрсєг дvр vзvvлж байдаг байлаа. Yvнээс гадна Итгэлтэд єєр нэг бодол байв. Хатуу амьдрал ч дарж чадаагvй vзэсгэлэн гоо Долгорын єнгє жавхлан тvvний тачаангуй сэтгэлийг нь маажиж Долгорыг харах бvхэндээ єєрийн эрхгvй инээмсэглэн явдаг ба ажлаар Заяын хvрээ ороод ирэхдээ Долгор, Дулмаа, эхнэр Должин нартаа гарын бэлэг авчирч єгсний хамгийн чансаатай нь Долгорынх байв.

- Чи ч Долгорт хєл алдаж байх шив дээ. Би ч яахав. Дарлагдаж сурсан хvн. Харин Дулмаа чинь хардаж сvйд болох байх даа гэж сайхан бэлэг авсандаа магнай дvvрэн баярласан Долгорыг гvйн гарахад Должин хэлэв.

- Чамд падгvй гэж Итгэлт хvйтэн бєгєєд тоомжиргvй хэлэв

- Чам шиг зарц нартайгаа эхнэрийг нь хуваадаг шившигтэй амьтан байхгvй даг шvv.

- Эрдэнэ бол Галсан чинь биш болохоор...

- Гичий минь дуугvй бай. Тєрхємд чинь залж орхино шvv гээд Итгэлт хялайн ширвэхэд Должин дуугvй болж, мах амтархан идэж байгаа том нохойн дэргэд шvлсээ залгин зогсож байгаа гєлгєн нохойн арчаагvй бєгєєд атаархсан нvдээр ширтэж байснаа урт гэгч нь санаа алдав.

Тэмээчин хvн буурынхаа занг андахгvй гэгчээр Должин нєхрийнхєє завхайг сайн мэддэг боловч яаж ч чаддаггvй. Хардах сэтгэл нь оволзсон vедээ ганц нэг ширvvн vг хэлчихдэг боловч Итгэлтийг уурламагц дуугvй бодог ба ялангуяа «Тєрхємд чинь хvргэж єгнє» гэхэд хємсєг нь бууж аргадан эхэлдэг.

Ингээд єдєр єнгєрєх тутам нєхрєєсєє айх нь их болж далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч байдаг ба бас тайлбарлаж болшгvй хайр сэтгэлээр Итгэлтийн хийснийг цагаатгаж, амьдрал таван хуруу тэгш биш гэж сэтгэлээ засаж явдаг болжээ.

Эдлэнэ гэхэд хуучин, хаяна гэхэд ямар нэгэн дурсгал буюу сvсэг бишрэлтэй  холбоотой юм зарим хvнд байдаг. Тэр хvн уул зvйлд онцын хайртай биш учраас авдрын аль нэгэн буланд хаяад мартаж орхидог бєгєєд заримдаа нvдэнд нь тусахад хаяхгvй хадгалж байгаа учир явдал нь санагддаг. Итгэлтийн хувьд Должин чухам ингэж хэрэглэж болдоггvй хаяж болдоггvй хуучин эд байлаа.

- Євгєн минь хоолоо идэх vv? гэж Должин нам бєгєєд царайчилсан дуугаар асуухад нєхєр нь ихэмсэг ширvvн дуугаар аваад ир гэж хємсєг зангидан хэлээд хутгаа авч завилан суув.

VI

Булган уулын оройгоор гарч ирсэн бєєн бєєн хар vvл Зая Бандидын хvрээн дээгvvр сvvдэр татуулан нvvсээр vдийн хирд тэнгэр бvр бvрхэж ширvvн бороо орлоо. Хvрээний гудамжинд хєл тасран, гаднаас нь харахад бороонд шалба цохиулсан хэдэн нохойноос єєр амьд амьтангvй мэт боловч vнэндээ тийм биш, амьдрал єєрийн хуулиар урсаж байжээ. Том хашааны хойт талд бузгай тохилог барьсан зуны модон байшинд хоёр лам дундаа том ваартай шуугисан айраг тавиад хятад нарийн шаазан дvvрэн дvvрэн хийж ууна.

Єндєр гоолиг биетэй, тунгалаг цагаан царайтай шинэ хvрэн тэрмэн дээл дээр шар гяраг ороосон дэгжин ламыг Цамба гэдэг бєгєєд энэ жил хорин гурван нас хvрчээ. Нєгєє нь газар шагайсан хурц нvдтэй туранхай хантингар биетэй, нэр Жамбал гэдэг, насаар Цамбын vе ажээ.

Энэ хоёр Заяын хvрээний унаган шавь биш. Цамба луу гvний хvрээн дээр багаасаа сууж байгаа Заяын хvрээнд байсан нагац ах лам нь vхэж тvvний хєрєнгє дээр иржээ. Эцэг Гомбо тайж нь Луу Гvний хошуу туслагч байгаад дээд ноён vхэж агь ноён ширээнд суухад огцорчээ. Гэхдээ одоо ч гэсэн хошууны хэрэгт нєлєєтэй хvний нэг юм.

Жамбал бол уул нь Далай Чойнхор вангийн хошууны хvн бєгєєд Тариатын хvрээн дээр арван настайгаасаа эхэлж суугаад арван найман насандаа Богдын хvрээ орж гандан дээр суужээ. Жамбал Сан амбаны жууз руу чулуу нvvлгэн дайрсан лам нарын хэрэг, амбаныг хvрээнээс хєєхєд оролцож яваад хоёр жилийн ємнє Заяын хvрээнд иржээ. Заяын хvрээний сангийн нярав Далан Чойнхор вангийн хошуунд явж байхдаа нэг залуу бvсгvйтэй холбоотой болж Жамбал гэдэг хvн ертєнцєд тєржээ. Yлэмж хєрєнгєтэй нярав нас хєгшрєхдєє махны тасархай болсон Жамбалыг татаж ирvvлжээ.

- Манай энэ олноо єргєгдсєн тєр, олноо идэгдсэн сэг болно шvv гэж Жамбал айраг уух зуур хэлэв.

- Тийм гэж vv? Орой дээр Богд гэгээн заларч байсан цагт гайгvй байхаа.

- Би мэдэлтэй сан бол доо. Халхын эр сvвтэн бvхнийг цємийг цэрэгт дайчилж хєдєлбєл хоорондоо мэрэлцэж хvч нь суларсан хятадыг сандруулж болох л байсан даа.

- Чи ч далай шиг юм бодож явдаг гайхал байна.

- Далай шиг мєртлєє зэрэглээ шиг хоосон... за тєрийн тєлєє оготно гэгчээр тэр ч яамай. Харин удахгvй Луу гvний хошуу наадам болох гэнэ билээ. Явна шvv.

- Явна. Би унаа гэж хэл єгсєн.

Жамбал нээлттэй гэгээвч рvv ажиглан, нvдээ цавчлан суув. Хэрэв би богдын оронд байсан бол Шамбалын дайн болов гэж лvндэн буулгаад монголын эр хvн, морь бvхнийг дайчилж аварга том монгол улсыг байгуулах байсан сан гэж бодож байхад их цэрэг захиран эрдэнэсийн дээдийг эдэлж, архины дээдийг ууж эхнэрийн сайхантай жаргаж байгаа бvдэг манан толгойд орон гаран байлаа.

- За явъя гээд Жамбалыг босоход Цамба зовомтгой инээмсэглэснээ «євгєн чинь ичээд байна. Бvрэнхий болгож байгаад явъя. Лам нар мэдвэл баларлаа шvv» гэхэд нь Жамбал хєгжvvн инээмсэглэв

- Хар хэрээ бие биеийн харыг гайхав гэгчээр хэн нь хэнийгээ шоолох билээ дээ. Явья гэлээ.

Ингээд Жамбал тvрvvлэн гарч байшин хашаагаа том хар цоожны мэдэлд vлдээгээд хvрээний ємнє борчуулын хороо руу явжээ. Том хvрээний дэргэд хороочид гэж байдгийн ихэнх нь эмэгтэйчvvд байж билээ. Шарын шашин монголд дэлгэрэхэд бvх эр хvний дєч шахам хувь нь лам болж хvрээнд сууснаас эр нєхєргvй эмэгтэйчvvд олон болж хvрээ хийдийн ойролцоо амьдран лам нарын буюу худалдааны хятадын зугаа болж байжээ.

Єнєєдєр Жамбал, Цамба яг энэ мэтээр Заяын хvрээний дэргэд бий болсон хороонд суудаг Чимэг, Цэцэг гэдэг хоёр хvvхнийд очиж найрлан самуурахаар яваа ажээ. Энэ замаар анх удаа явж байгаа Цамбын сэтгэлд ичих хvсэх хослон эргэн тойрныг ажиглан, vргэсэн зээр шиг сэрвэлзэн, хvн харагдвал нvvрээ буруулан явжээ. Харин Жамбал бол эгэл амьдралын амтыг аль эрт мэдсэн бєгєєд энэ замд гутлынхаа улыг элээсэн хvн болохоор ичих зовохыг мэдэхгvй байжээ. Хvрэн хаалгатай хашааны vvдэнд ирээд Жамбал оньсны урт сурыг татах зуур Цамбыг харвал цагаан царай нь улаан болоод бvх бие тогтон ядан чичирч байлаа.

- Далай байвал ч намайг хармагц зовхи нь буугаад тvргэн зайлна. Мядагийнд дайралдаж таван салаа боов хvртснээс хойш сvvлээ хавчдаг болсон. Харин Буянт байвал цор цор гээд байж магадгvй илжиг шvv. Шууд л барьж аваад дэлсэж орхино шvv. Yгvй чи айгаад байна уу даа? гэж Жамбал асуув.

- Айх ч юу байхав дээ

- Та тvрvvлээд ор гээд хаалга нээхэд Цамба инээмсэглэх мэт болж, шилээ маажсанаа урт санаа алдан дотогшоо орлоо.

Хашааны баруун талд шавхарсан зээрд морь уяатай байв. Толгойгоороо тоглож байгаа тэр морины эмээл шуулттай байгааг харахад эзэн нь борооноос ємнє буюу борооны vеэр иржээ.

- Морь байна гэж Цамба шивэгнэв.

Жамбал явдал дундаа морийг ажиглан харснаа «хамаагvй» гээд хятад маягийн банзан байшин руу явж ороход инээж байсан хvмvvс нам гvм болов. Эздээс гадна vл таних нэг хvн байлаа. Зах нь задгай, хvрэн торгон дээлтэй, тvрийд нь дєрєєний сурыг хэв гарсан луучинтай, бор царайтай тогтож ядсан хурц нvд бvхий цогтой эр ханзан дээрээ зvvн євдгєє нугалан суугаад ємнєє тавьсан тарган махнаас том, том огтлон идэж байваа. Хоёр хvvхний нэг нь орон дээр сандайлан, нєгєє нь vл таниг хvний хажууд суужээ. Саяхан инээж байсан байсан тэмдэг нvvрнээс нь салаагvй учир уруул нь жуумалзан байв.

- Бvгд мэнд амгалан уу гэж Жамбал мэндлэв. Жамбалыг харсан хоёр хvvхний царай хувирч тєв болоод бие биеэ харалцав.

- Мэндээ, гэлэн гуай нар сайн уу? гэж нєгєє хvн мах зажлах зуур ёжтой хэлээд лам нарын толгойноос улыг хvртэл харж амжив.

Баруун ханзан дээрх цэмбэн гудас дээр Жамбалыг очоод суухад Цамба доод талд нь суулаа. Нєгєє хvн vйсэн иштэй хутгаа арчиж мєнгєн тоногтой хуйнд хийгээд, тvрийнээсээ бvдvvн  цагаан соруултай гаанс, бvснээсээ мєнгєн соёо цохилууртай сав авч тамхи татлаа. Энэ бvхнийг хараад «Овоо л бэлтэй хvн бололтой» гэж Жамбал дотроо бодов. Тасалгаанд хэсэг зуур огт чимээ аниргvй байв. Yл танигчийг Тvгжил гэдэг. Далай Чойнхор вангийн хошууны хvн. Хийдэг ажил гэвэл хулгайч, гэхдээ Тємєр шиг аймаг давж сvргээр адуу хєєдєггvй. Хавь ойроосоо хонь, хурга, бяруу шvдлэнгээс эхлээд хавьтсан бvхнийг авч хамар давуулан борлуулж явдаг ажээ. Жижиг хулгайн хэрэгт хэдэн удаа баригдсан боловч хээл хахуулийн хvчээр суллагджээ. Энэ удаа бас олз хайж ламын гэгээний шавь буюу ойр зэргэлдээ хошуунаас амбан шар хэдийг авч Тариатын оросуудад худалдах бодолтой яваа аж.

Хэрvvл зодоон болоход энэ хоёр асман ламыг дийлнэ гэж бат итгэсэн Тvгжил, буулгасан нударгадаа соруулаа арчих зуур «гэлхай нар сан тавьж єгєх гэж морилон ирэв vv?» гээд хажуудаа сууж байгаа Чимэг рvv нvд ирмэснээ єврєєсєє бvдvvн тvрийвч гаргаж нvхтэй улаан зоос хоёрыг гаргаж, барьцыг нь урьдаад барьчихья гэлээ. Доромжилж байгаагий нь мэдсэн Жамбалын уур багтаж ядахдаа нvд нь гялалзаж, шанааны булчин нь татганан чичрэв. Жамбал зодоонд яггvй болохоор олон, vгтэй сагсуу хар хvvгийн намалдгийг чихэж, аагий нь дарж єгье гэж шийдэв. Цамба уурласан ч vгvй, баярласан ч vгvй. Амьсгаа нь давхцан, тасалгаанд байгаа юм бvхнээс хараа буруулж, ямар нэгэн юм болбол эргэж харалгvй Булган уулыг давж зугтахад бэлхэн байжээ. Хэрэв аль нэгэн нь хєдлєхгvй бол Жамбал Тvгжил хоёр хэдий болтол ингээд л хэрсэн бух шиг хялалзан суухыг хэн  мэдэх вэ. Гэтэл хэн урьтсан нь хожно гэж бодсон энэ хоёр яаж тэсэх билээ. цор цор гээд байвал хянган хамрыг чинь цааш хийж орхино шvv гээд Жамбал єндєлзєн, босоход бэлтгэв.

Гэтэл Тvгжил ажиггvй дvр vзvvлэн «Гэлхай нар миний єчvvхэн барьцыг єглєгийн эзний vнэн санаа, диваажинд тєрєх гэсэн хvсэл хэмээн болгооно уу» гээд гараа сунгахад Цамба єєрєє мэдэлгvй гараа тосов. Жамбал гарыг нь цохиод авлаа.

- Нусгай хар хvv чи аяд. Нутгий чинь цогчин дуганыг мєргєтєл алгадаж орхино шvv мэдэв vv гэхэд Тvгжил хоолойдоо хvд хvд хийтэл хvйтэн инээв.

- Сан тавьдаг гэлхай гэсэн чинь хийстэл алгаддаг гайхлууд байх нь уу гээд улам ч хєгжилтэй инээснээ гэнэт царай нь хувирч шалдан банди нар минь гавжийн дугуйнхаа савтай явъя гэж байгаа бол олон таван vггvй тонилбол дээр гэж сvртэй ширvvн дуугаар хэлэв.

- Сvрхий эд байх нь ээ гээд Жамбал нудрагаа дотогш чихээд босов.

Хэрvvл зодоон болоход Жамбал хэгжvvн хар хvvгийн загатнасан хамар руу нударгаа чиглvvлэн дайрав. Гэтэл Тvгжил зайлж гаансныхаа толгойгоор улаан суга руу нь хvчтэй ёворсонд лам гэдрэгээ алдлан унажээ.

Цамба аль хэдийн  гvйн гарч хашаа даван  ум хумгvй алга болов. Хоёр хvvхэн «та минь болиоч» гэхээс єєр гавьтай vг хэлж амжаагvй байхад Тvгжил Жамбалыг хашааны хаалгаар гаргах зуур «Ахын чинь ёвролтыг халхын овоо эр тэсэж байгаагvй юм"»гээд хаалга хааж ягштал тvгжив.

Юу болж єнгєрснийг хоёр хvvхэн ойлгон ядаж байхад Тvгжил бардам инээсээр орж ирлээ. Тvгжилийн ёвролт хэцvv. Жижиг ташуур буюу гаансны толгойгоор хvний улаан суга руу ёворч унагаадаг сургуулийг олон жилийн ємнє залуу морио єгч баймааж сурч билээ. Тариатын хvрээний дєрвєн ламд боорлуулаад байхдаа гурвыг нь нэг нэг ёвролтоор унагааж байсан удаа буй. Ер  нь л ташуур буюу гаанстай цагт хэн ч ирсэн дарлуулахгvй гэж бардам бєгєєд итгэлтэй бодож явдаг байжээ.

Чимэг хvvхэнтэй хvсэл ханган наргиж хоносон Тvгжил єглєє эрт урд Тамирын голыг єгсєн хатируулж явлаа.

VII

Yvрийн гэгээ цайран дорнод уулын орой, дэл сvvлээ босгосон азарга шиг сvртэй харагдаж сэрvvн салхи баруун хойноос vлээв. Итгэлтийн адуу манасан Галсан мориноосоо бууж дахин нэг шєнє энх амгалан єнгєрсєнд баярлан тамхиа хэт угсран татаад мордох гэтэл морин тєвєргєєн сонсогдож бvрэн харанхуйн дундаас морьтой хvний бараа тодорлоо. Галсан арван наснаас хорин таван нас хvртлээ Итгэлтийнд зарагдсан хvн. Анх тvvний Заяын хvрээн дээр гуйлга гуйж явахад нь олж авчээ. Ингээд Итгэлтийн юу хэлснийг хичээнгvйлэн биелvvлж, юу єгснийг баярлан хvртэж, хорвоо дээр Итгэлтийн хvчээр амьдарч явна гэж боддог ажээ. Хоёр жилийн ємнє Итгэлт єєрєє хєєцєлдєж бага сага хєрєнгє зарж байгаад нутгийн нэгэн ядуу авгайн охин Дулмаатай суулгаад тов хийсэн дєрвєн ханатай гэр барьж єгчээ. Єнгєрсєн намар Галсангийн идшинд хєл нь хугарч хатсан туранхай сарлаг єгєхєд нь Дулмаа «энэ дэвхрэг Итгэлт, хоёулыг минь зарж байгаа мєртлєє vзэх єєхгvй хатингар зовлого єгнє гэнээ» гэсэнд Галсан уурлаж «хар эм чи, буянгий нь гударч байгаад эзний нь муу хэлнэ гэнээ. Задарсан єлєгчин» гэж хэлээд эр эм хоёр хэрэлдэж, эцэст нь Дулмаагийн нvдийг золтсоор хєхєртєл цохижээ.

Галсан туранхай бєгєєд нам нуруутай боловч адуунд эртэй ялангуяа эмнэг унахдаа гарамгай. Олон таван vггvй, хэлсэн бvхнийг нь хичээнгvйлэн хийдэг болохоор Итгэлт єєрийн vнэнч зарц гэдэг боловч єр шир нэхэх зэрэг чухал ажилдаа итгэж явуулдаггvй байв. Нэгэн удаа Итгэлт єр нэхэхээр явах гэж байхад нь Должин «энэ хар хvйтэнд єєрєє яваад яах нь вэ? Галсанг явуулчих» гэхэд «нэг бол хvний зэвvv хvргэчих, эсвэл хvнд маллагдах амьтныг явуулаад юу бодож суух билээ дээ. Адуугаа хариулж л байвал болох нь тэр» гэжээ.

- За хє адуугаа сайн манав уу? гэж эрт уях ёстой морь барихаар ирсэн Эрдэнийг асуухад Галсан нарийхан дуугаар хєгжилтэй инээснээ

- Эзэн нь буянтай болохоор, адуу нь тогтвортой байдаг юм гэв.

Эрдэнийг анх ирэхэд нь Галсан тvvнтэй атаархаж дургvй байжээ. Yхэр тэрэг хєллєж чадахгvй юм. Морь уургалахдаа толгойг муу олох юм гэх зэргээр хэдэн удаа Эрдэнийг Итгэлтэд муулж ярьсан билээ.

- Юунд чавганц шиг бvвтнэж байдаг юм бэ. Би єєрєє мэдэж байна гэж Итгэлт аашилснаас хойш Эрдэнийн тухай ярихаа больжээ. Тvvгээр ч барахгvй, хоног єнгєрєх тутам Итгэлт Эрдэнэт итгэж, ойрын бага єр нэхэх ажлаар нэг удаа явуулсныг хараад буянтай юм мэддэг хvн ингэж байхыг бодоход энэ Эрдэнэ лав сvрхий хvн гэж тvvний хэлснийг Итгэлтийн хэлснээс бараг л єєрцгvй vнэлж байдаг болжээ.

- За би барилцъя гэж нойргvй хоносноос зовхи нь улайсан нvдээ анивчин Галсангийн хэлэхэд Эрдэнэ ганзагаасаа хазаар авах зуур

- Чи єлгєєд бай, би хазаарлаж авъя гэж хэлэв.

Морьдоо барилж холбоод хєтлєн гэрийн зvг хатируулан явжээ. Анхны vед Галсан Итгэлтэд арчаагvй загнуулан мэдэгдэхvйц зусардаж байгааг хараад Эрдэнэ дургvй нь хvрч байлаа. Гэвч сvvлдээ «би ч бас л энэ хvнтэй яг л адилхан. Итгэлтийг аяыг харж явна шvv дээ» гэж бодоод Галсанг єрєвддєг болжээ.

Эрдэнийг уяан дээр ирэхэд аль хэдий нь боссон Итгэлт хvлээж байлаа. Эрдэнийн дєнгєж сая уясан єндєр хээр морины хондлойг нь урт ханцуйгаар арчих зуур

- Хээр морь минь энэ жил намайг баярлуулах байх гэж итгэж байна. Дамшиг чинь нэг л єнгєтэй байна гэхэд нь Эрдэнэ морьдоо уяж дуусаад Итгэлтийн дэргэд ирж

- Эндхийн тvмний эхvvдийг мэдэх биш дээ. Харин хээр морины уяа зэхий таарч байх шиг санагдах юм гэлээ

Морьдоо уячихаад Итгэлт, Эрдэнэ хоёр тавлан сууж удахгvй болох их сунгалтын тухай ярилцаж байтал Нямаа ирлээ.

- Уясан морьд чинь хурдан болтугай, хурсан наадамд тvрvvлэх болтугай

- Тэр ерєєл бат оршиг. Таны санаанд морьдын уян ямар шvv байна даа? гэж Эрдэнийн асуусанд

- Миний бодоход сойлт нь таарч, далавч нь ургах нь л дутуу байх шиг гэж Нямаа хэлээд Эрдэнийн хажууд євдєглєн сууж тамхи татлаа.

- Нямаа гуай ер нь морь сойход ядахдаа хошуу ч нэмэх vгvй юм аа даа гэж Итгэлт хэлэв.

- Бурхан мал маллах авьяас хуваарилахад та нар шиг овтой нь тvрvvлж очоод сайн морь сойх, уралдах, явдалтай морь унах авьяасыг нь авч орхиод, над шиг нь айраг гvзээлж аяга шордож байгаад хожимдож, адуу манах, хонь хариулах авьяас арай хийж олж авсан болохоор оролцдоггvй юм хэмээн Нямаа тамхи татах зуур амьдралдаа болсон юмаа дурсаж байгаа мэтээр тєв бєгєєд тайван ярив.

Нямаа арваад жил Итгэлтийнд зарагдаж байгаа хvн. Эхнэр нь vнээ хонь саадаг. Єєрєє Дулмаатай тулж хонь хариулдаг. Нямаа томоотой цагаан сэтгэлтэй, хошин цэцэн vгтэй хvн. Итгэлт тvvнийг гэмгvй, тэнэг хvн гэж бодож явдаг юм.

- Нямаа гуай єнєєдєр яасан орой босов оо?

- Єглєє єрх татахад чинь аньсан нvдээ нээгээд хонины хишиг биш гэж бодохтойгоо зэрэг л дахиад тас аньж орхисон гэв.

Тэр гурав гэрт орж айраг уув. Хултай айраг ууж байгаа Эрдэнийн євєр дээр Солонго очиж суугаад модон тоглоом хийж єгєхийг гуйв. Итгэлтийн хоёр хvvхэд Эрдэнэд дасаж, тvvнийг єндєр ах гэж нэрлэжээ.

- Чи хvнийг аяга айраг тавтай уулгахгvй юу болоод байна даа. Бас гарч тэр эхдээ тугал татаж єг гэж Итгэлтийн ширvvн хэлэхэд Солонго урамгvй босох гэхэд нь Эрдэнэ инээмсэглэн:

- Яахав дээ, сууж л байг гэсэн боловч эцгийнхээ ширvvн харцнаас эмээсэн Солонго гадагш гvйн гарлаа.

Тэр єдєр Долгортой зэрэгцэн vнээ сааж байсан Должин «та нар хэдий болтол энэ ємгєр майханд байх юм. Манай суурин дээр дєрвєн ханатай овоо гэр буй. Тvvнийг авч барь» гэхэд нь олон давхар зовлонд нэрвэгдсэн Долгорын сэтгэл хєдлєн баярлаж, нvднээс нь нулимс дуслахад тvvнээ нуун vнээнийхээ гуянд нvvрээ нууж, нам бєгєєд догдлон чичирсэн дуугаар

- За гээд дуугvй болов

Амьдралдаа ингэж баярлаж байгаагvй Долгорт бодогдов. Уранхай майхантай хvний газар яаж амьдарна даа гэж vргэлж сэтгэл нь шаналж байсан хvн дєрвєн ханатай овоо гэртэй болоход яахин баярлахгvй байх билээ.

Айраг ууж байх зуур суурин дээр дєрвєн ханатай гэр бий. Эрдэнэ минь тvvнийг авч барь. Сvvлд хєлжиж байгаад vнэ єртгийг нь єгнє биз гэж Итгэлт бас хэлжээ. Удалгvй Итгэлтийн хот дєрвєн гэр болсноор барахгvй хотоороо гэр мялаахад

Урт цагаан туургатай

Уран тагнай хаяавчтай

Далан цагаан дээвэртэй

Дархан ширмэл vvдтэй

Энэ сайхан єргєєнд

Yvрдийн жаргал бадарч

Сайн бvхэн орогнож

Саар бvхэн зайлж

Yvрд мєнх жаргахын

Єлзийтэй ерєєл дэвшvvлье

гэж Нямаа ерєєв.

Уранхай майхантай байхад нь тов хийсэн гэрээ єгсєн Итгэлтэд баярласан эр эм хоёр яавал тvvнд сайн хvн болох бол гэж хичээдэг болов.

Эрдэнэ морь уяж, завандаа мал тоолж данс гаргаж байв. Долгор их гэрийн /Итгэлтийн зарц нар, Итгэлтийн гэрийг их гэр гэж нэрлэдэг бєгєєд таслан авч гаднаа маллаж байдаг малыг нь их гэрийн мал, бусад айл дээр байдаг малыг нь суурь гэж нэрлэдэг/ аар саар ажлыг борви бохис хийхгvй хийж шєнє орой л гэртээ орж ирдэг байв.

Морь унах єдєр болж Итгэлт Эрдэнэ хоёр Бат, Хонгор, Сvрэн гурвыг дагуулан /энэ гурав морь унаж байв/ явах гэхэд нь Солонго дагаж улайв. Эцэг нь уурлан загнахад Эрдэнэ авч явахыг гуйжээ.

За яахав єндєр ах чинь гуйж байгаа болохоор авч явъя. Усан нvдлээд дамшиг минь бушуу ач гэж Итгэлт хэлжээ. Сунгалтад олон хvн цугларчээ. Эрдэнийг морины сvvл шууж байхад дэргэд нь зогсож байсан Итгэлт дээр Бадарч ирэв. Морь хурдан гэж мэндлээд, хээр морины нь мундааг барьж vзсэнээ танай хээрийн уяа зэхий таараад шижир шиг л гялалзаж байна гэлээ.

Манай Эрдэнэ л гардаж уясан хvн дээ гэж Итгэлт баяртай инээмсэглэн хэлэв.

Бадарч, Эрдэнэ рvv ихэмсгээр ажиглан харснаа тоомжиргvй инээмсэглэх мэт болоод бvдvvн дуугаар бид хоёр танил байхаа гэлээ. Тийм байхаа. Та тэгээд нєгєє оргодлоо барьсан уу? гэж Эрдэнэ ерийн нэг асуух ёстой зvйлийг асууж байгаа юм шиг ажиггvй асуув.

Нэг л удаа тэнгэр єршєєж муу гуйлгачин миний гараас мултарсан. Гэвч уулзах байлгvй дээ. Халх єргєн боловч Бадарчийн гарт урт даа гээд маг маг инээв.

Сунгалтанд Итгэлтийн хоёр морь тvрvvлж хэдэн морь нь айргийн тавд орж хагартал баярлан ямаа авчруулан боодог хийлээ. Бас бєхийн барилдаан эхлэхэд Эрдэнэ барилдав.

Єндєр ахаа чанга хаяарай гэж Хонгор чихэнд нь шивэгнэн захив.

Эрдэнэ Бадарчийг сvрхий барилддагийг харж мэдсэн болохоор хянамгай ноцолдох гэж єрєєд єє харан ажиглаж байв. Энэ цагаачин чинь овоо шєрмєстэй хvv бололтой. Гэвч Бадарчид юу болох вэ дээ. Аятайхан тонгорч байдаг шvv гэж наадам эхлэхийн ємнє ирээд байсан Цамба, Жамбал хоёрын ярилцах нь Эрдэнэд сонсогдов. Энэ ярианд Эрдэнийн зэвvv хvрч ухасхийн барьж автал чухам vvнийг хvлээж байсан Бадарч сээрэн дунгуй хийж дээр єргєєд хvчтэй шидэв. Эрдэнийн цээжнээс цус амтагдан нvд нь харанхуйлсан боловч шvд зуун босож хvчлэн инээмсэглэв. Бадарчийн дунгуйнд орсон хойно яаж тэсэх вэ?

Дархан мэх нь дээ гэж хvмvvс хоорондоо ярилцаж байлаа. Єндєр ах халтирч орхилоо. Тvvнээс дийлэх л байсан гэж Солонго нарийхан дуугаар гомдолтой хашгирав. На жаргахын vед сунгалт тарж, Итгэлтийнхэн гэрийн зvг явцгаав. Гэтэл Итгэлт «йлаар орох чухал ажилтай»гээд салж Эрдэнэ дєрвєн хvvхдийн хамт морьдоо хєтлєн явжээ.

Итгэлт явсаар Тамирын голын бургасанд оров. Чийгтэй сэрvvхэн салхи vлээн єдєр улиасны навч vл мэдэг шажигнан байв. Тамир нэгэн аяар шаагин урсаж, тvvний мандал дээр дугариг саран холбилзон гялтганаж тольдон байв. Итгэлт орой бvхэн том ган тавьсан тэргээр хотынхон нь ирж ус авдаг гармын ойролцоо очоод морио бургаснаа уяж, тамхи татлаа. Удалгvй модон голтой тэрэгний хяхтнах дуу гарч, Дулмаа сэлмэн эвэртэй бvдvvн хайнаг хєллєсєн тэргээ хєтлєн ирэхэд Итгэлт бургаснаас гарлаа. Чамайг усаа аваад явчихсан юм болов уу гэж бодлоо шvv гээд шууд очиж хайнагийн нь дєрийг гараас нь авч хажуугийн том улиаснаас уяв. Бургасанд уясан Итгэлтийн морины тургих дуу орчны нам гvмийг цочоон сэргээж байлаа. Дулмаа хєдлєлгvй зогсох байхад нь Итгэлт цээжээ хєдєлгєн инээмсэглэж гараас нь хєтлєн бургас руу орлоо. Гурван жилийн ємнє арван зургаатай охин Дулмааг хонь хариулж явахад Итгэлт очоод шууд барьж авч билээ. Буян хєрєнгє, арга ухаан нь хэдэн хошуунд алдаршсан энэ хvнийг бариад авахад Дулмаа эсэргvvцэж чадаагvй билээ. Тvvнээс хойш Дулмааг хонь хариулж явахад нь Итгэлт vргэлж очдог болсон бєгєєд Дулмаа гэнэн цагаан сэтгэлээр Итгэлт єєртэй нь сууна гэж хvртэл боддог байжээ. Гэтэл Итгэлтийн хvvхэд Дулмаагийн хэвлийд бий болжээ.

Итгэлтийг ирээд явахад нь хvvхэдтэй болсноо ичих баярлах хослуулан байж хэлэв. Итгэлтийн нvд алсад яваа чоно харсан морины нvд шиг сэрвэс хийснээ vнэн vv гэж огцом асуув Тийм гэж царай нь vл мэдэг улайсан Дулмаа газар шагайж нам дуугаар хариулав. Итгэлтийн царай барзайн бодол болон зогссоноо уг дуугvй мордон явжээ. Маргааш орой нь хонь хариулаад ирэхэд нь ижий нь уйлан хайлан байж vнсээд «Єнєєдєр Нямаа ирж миний охиныг Галсанд гуйж байна. Ижий нь єгнє гэсэн. Нэгэнт л эм хvн болж тєрсєн хойно хадамд гарах нь ёс» гэлээ. Дулмаа дур хайргvй хvнд битгий єгєєч гэж элдвээр гуйвч тус болсонгvй. Арга нь барагдаж vхмээр бодогдсон боловч чухам vхье гэх дээр арга ч олдохгvй, зориг ч хvрэхгvй дэмий л усан нvдлэн явдаг болжээ. Итгэлттэй уулзаж уул явдлаа хэлэхэд нь Одоогоор надад ёсолж авсан эхнэр байгаа болохоор чи юу ч гэсэн Галсантай суу. Эм хvн гэртээ хvvхэд гаргах шиг шившигтэй юм байхгvй гэж зєвлєжээ.

Энэ vгийг сонсоод Итгэлтэд хязгааргvй гомдон тvvнийг элдвээр хараан зvхжээ. Гэвч болзоод єдєр болж бэр мордуулах хvмvvс ирээд Дулмааг тєрсєн гэрээс нь салган авч явлаа. Тєдий л их ёс болсонгvй. Харин найрыг ор нэр болгон ёслоод Галсангийн эхнэр болжээ. Гэтэл Дулмааг Итгэлт орхисонгvй. Yнэн хэрэг дээрээ Дулмаа Итгэлтийн хоёрдугаар эхнэр болж, адуу манах, ажилд явах зэргээр гэртээ ховорхон байдаг Галсан Дулмаагийн хоёрдугаар нєхєр болжээ. Энэ vед Дулмаа єєрийн жаргалд нь саад бологч бул хар чулуу бол Должин гэж бодоод тvvнийг жишин зааж, яавал тvvнд хор хvргэх вэ? гэж явдаг боллоо. Энэ учраас Итгэлт хоёр цэнгийн алтан бєгж, цэнгийн гархин ээмэг бэлэглэж єгєхєд нь хамгийн тvрvvнд Должинд vзvvлэн гайхуулж Итгэлттэй хэрэлдvvлээд «Тєрхємд чинь хvргэж єгнє» гэсэн Итгэлтийн ширvvн vгэнд ачаа нь хvндэдсэн тэмээ шиг шургачин бууж єгч байгаа Должинг шоолон, хорслын баяр бахдалаар сэтгэл нь дvvрч байлаа.

Должинд Дулмаа шиг жигшил заналтай дайсан анхандаа байдаггvй байжээ. Гэвч сvvлдээ дасаж «юу ч л гэсэн би эхнэр нь Дулмаа бол талхиж талхиж хаядаг хонины морь» гэж сэтгэлээ хуурч явдаг болов. Дулмаагаас хvvхэд гараад арваад хонолгvй осолдов. Эх болсон Дулмаагаас єєр гашуудсан хvн vгvй бєгєєд Должин хязгааргvй баярлаж. Итгэлт ертєнцийн жирийн нэг явдал болж байгаа юм шиг єнгєрvvлэв. Дулмаа vvнээс эхлэн цаг єнгєрєх тутам хонины морь жол яваагаа ойлгосон бєгєєд чадалтай нь чадалгvйгээ жаргалдаа хэрэглэж байдаг энэрэлгvй хорвоогийн ёсыг танимагц залуу нас vзэсгэлэнт царайгаараа сэтгэлээ тохирсон бvхнийг татаж хvслээ хангах замд оржээ. Дулмаагийн завхайрлыг мэдвэл Итгэлт учир тоймгvй хардаж, заримдаа зодно. Би чиний ёсолж авсан эм чинь биш гэж Дулмаа хэрэлддэг.  Итгэлт хардаж уурлаж байхад нь Дулмаа нэг талаар тvvнийг чадаж байна гэж баярладаг боловч бас айж энэ хvний гараас нь сайнаар гарч чадахгvй гэж боддог байлаа.

Муу янхан чамайг дал гарсан ламын тогооны хvн болгож орхино шvv гэж Итгэлт заналхийлэн загнахад дэмий vг биш гэж сэтгэлдээ vргэлж айн явна.

Галсан бол Итгэлт Дулмаагийн явдлыг сайн мэдэвч нvд балай, чих дvлий мэт явдаг байжээ. Итгэлт босож ийш тийш харснаа Дулмааг гараас нь татаж босгов.

За тvргэн яв. Нєхєр чинь хvлээж байгаа шvv. Наадах vсээ зас гэж захирангуй шивэгнэв.

Цадсанаараа єєрєє л харь. Надад яарах нєхєр байхгvй.

Муу ч гэсэн тєрийн ёсоор хар vсийг чинь хагалж авсан эр чинь шvv гэж Итгэлт хоолойдоо худал инээгээд бургасанд  уясан морь руугаа цатгалан тэмээ шиг аажим бєгєєд намбатай алхлав.

Саяхан мэлтэлзэж байсан мєнгєн сар ертєнцийн явдлыг харахгvй гэсэн юм шиг том хар vvлний цаагуур нуугдаад бvх юм бvрэг харанхуйд хучигдан, зєвхєн Тамирын голын мандал хvйтэн єнгєєр гялалзаж байлаа.

VIII

Єглєєний нар дээр мандаж, зуны цагийн гоёлоо ємссєн ертєнцийг соёрхон, тvмэн зvйлийн єнгє энд тэндгvй гялалзан байгаа цагт гуулингийн талын зvvн хойноос хор морьтой Тємєр «Эрдэнэ засгийн унага» гэдэг нутгийн дуугаа баргил хоолойгоор  хvч мэдэн аялсаар хатируулан орж ирээд морины амыг татаж зогсов. Тємєр, баяр жаргал бадарсан хурц нvдээр эргэн тойрныг ажиглан харахад тэртээ ємнє суунагласан хєх манангийн дунд Тарлан хайрхан жирэлзэн харагдав. Тємєрийн нvднээс нулимсны доголон дусал гарч хамрын нь хажууд ширхэг сувд шигтгэсэн юм шиг тогтов. Нутаг минь. Тайшир хан минь гэж тасалдсан нам дуугаар сэтгэлдээ хэлээд мориноосоо бууж, нялх ургасан таанаас таслан авч амтархан идэхэд хоёр завьжаар нь ногоон шvлс цахарч байв.

Тємєрєєс vргэсэн сvрэн зээр дээр дээр vсрэн давхиж зугтсанаа гэнэт эргэж алсаас ирсэн энэ хvнийг таних гэсэн юм шиг баахан харж зогссоноо налайн идээшилжээ. Тємєр нvдээ тас анин аажим бєгєєд жил гаруй ширлvvлж эвхэгдсэн биеэ нэгмєсєн тэнийлгэх гэсэн юм шиг суниагаад тvрvvлгээ харан хэвтэж суунагласан манангийн дунд нvvгэлтэж байгаа Тайширын нурууг ширтэв. Тємєрийн сэтгэлд ахтайгаа уулзахаас єєр бодол байсангvй.

Эрдэнийх зуны цагт Сvхийн голоор нутаглаж байдаг болохоор шууд очихоор шийдэв.

-- Сайн байна уу? гэж хvvхдийн нарийхан хоолой дуугарахад Тємєр цочиж харвал хэд хэдэн нєхєєстэй хуучин хєх шандан ємд цамцтай хєл нvцгэн арав орчим насны борхvv богинохон шилбvvр барин зогсож байлаа. Тємєр тэр хvvг инээмсэглэн ажиглаж байснаа

--Сайн, дvvгийн лагшин тунгалаг уу? гэж асуув.

-- Миний бие тунгалаг гэж хvv цовоо дуугаар хариулав Дvvгийн алдар хэн гэдэг  билээ Тємєр гэдэг

-- Тємєр єє?

-- Тийм манай ээж намайг гаргах гээд аав маань эх барих хvнд явах унаагvй сандарч байхад Цахиур Тємєр гэгч мундаг ах адуу хєєж ирээд дєрвєн сайн морь зvгээр єгч их тус болсон. Тэгээд л надад Тємєр нэг єгсєн юм шvv дээ. Би том болоод Цахиур Тємєр болно. Ах аа та Цахиур Тємєр гуайн тухай сонссон уу? Сонсож байсан гээд Тємєр инээмсэглэв.

-- Бас нэг ахыг нь танина. Эртvvд Богдод мєргєх гээд морин тэрэгтэй явсан -- Юу? Эрдэнэ vv?

-- Тийм, манайд хоноод явсан. Хvv нь их айхавтар тонгордог. Гэхдээ би илvv олон хаясан юм дээ Аавын чинь нэрийг хэн гэдэг вэ?

-- Намбар гэдэг. Та таних уу? Yгvй юм байна. Танайх хаана вэ? Энэ толгойн ємнє.

Юу ч гэсэн газар дээрх ганц ахтайгаа уулзах нь зєв. Хvрээ орсон бол хойноос нь явдаг хэрэг гэж сэтгэл шулуудсан боловч юуны ємнє амарч, тэнхрэх нь чухал. Ингэхлээр нутгийн айлаар хэсэг тараг, цайгаа эргvvлэн хэд хоноод хvрээ рvv явахаар шийдэв. Тийнхvv арав гаруй хоног амраад хос хєтєлгєє морьтой хvрээний зvг хєдлєв. Сайн ван, Луу Гvний нутгийг дайрч болохгvй болохоор хамгийн хангайн ємнє талаар явж билээ. Ширvvхэн довтолж ламын гэгээний нутгийг єнгєрєв. Морьд нь баахан сульдаж, газар хороох нь улам бага болж явтал гадна нь єдий тєдий хvн бужигнасан хоёр эрээн майхан харагдав. Майхныг тойрон чєдєртэй, тушаатай морь тэмээ энд тэндгvй идэж байв.

Очихоор шийдээд олон морь уяатай зэл уяан дээр бууж майхныг чиглэн явтал тэртээ идэж байгаа ижилхэн хоёр хар морь нvдэнд нь тусав. Ямар сайхан морь вэ гэж бодоод бага эрээн майханд оров. Єдий тєдий хvн хоол идэж, айраг ууж байжээ. Тємєр бvгдийн амрыг эрж, баганын орчим суув. Нутаг ус нэр алдраа асуулцсаны дараа Тємєрт хоол, айраг єгєв. Идэж уух юм нуур далай шиг бялхсан энэ майханд сууж байхдаа даян дээрхийн нэртэй бєє Санжаа зайран гэдэг явж байгааг мэдлээ. Манай зайран багшийн ид шид хязгааргvй болохоор амьтанд тусалж явна. Нутгаас бид хоёр, гурван морьтой гарсан юмсан. Одоо юмаа ч авч явж чадахгvй болох нь. Зайран нь чадалтай болохоор барьц нь их байх гэж нэлээд согтуу нэг хар хvн хэлэв. Хvмvvс энэ зайраны ид шидийг шагшин байж ярих зуур Тємєр гэдэс гаран цадаж аваад хормойгоороо тосоо арчих зуур майхны амаар харвал зэрэгцэн идэж байгаа хоёр хилэн хар морь наранд гялтганан улам ч сайхан харагдав. Оройн нар тvмэн алтан утсаараа цэлмэг тэнгэрийн єрнє хаяаг нэвтлэн шагайсаар жаргаж эхлэв. Тэр шєнє Тємєр хоёр хар морийг хулгайлж аваад модонд уяж, vд єнгєрєхийн vед майханд эргэж ирвэл бєєн vймээн болж байв. Орой од тvгэхийн vед хоёр хар морио авсан хулгайчийн зvрхийг суга татан иднэ, авсан муу хулгайн морьд авчирч єгвєл зайран багш ивгээж нохойн амийг єршєєн нигvvлсэнэ. Єнєє орой зайран багш хулгайчийн зvрх сугалахад ирцгээгээрэй гэж нэг хvн єндєр дуугар зарлаж байв.

Ид чадал нь багтаж ядсан сvрхий бєє нарын тухай сvртэй яриа олныг сонссон Тємєрт энэ vг баяртай сэтгэл тєрvvлсэнгvй. Энэ чинь зvрхий минь vнэхээр идчих юм биш байгаа даа. Бєє нар сvрхий арга чаргатай гэж ярьдаг гэж бодогдоно. Гэтэл «Засагт ханы цахиур Тємєр бєєгєєс айгаад явсан хоёр морио авчирч єгсєн гэнэ билээ» гэж  шуугин ярих шившигтэй яриа сэтгэлд нь орж ирлээ.

Том эрээн майхнаас Санжаа зайран гарч ирлээ. Шувтан мєртэй туранхай нам биетэй, тогтож явсан хурц нvдтэй, vзvvрт нь цагаан сур сvлжсэн алаг цоо бууралтаж яваа гэзэгтэй, дєч орчим насны хар хvн ажээ. Хєх дээл дээр хvрэн бvс ороогоод мєнгєн хэт билтэй хутга зvvжээ.

Энэ хvн хорин насандаа бєє болж, ан хийгээд буцаж явахад нь модны цоорхойд идэж байсан хоёр vхрийг хараад эрсэн эзэн нь мэргэлvvлснийг олж єгснєєр алдаршжээ. Гэхдээ тэр хоёр vхрийг урьтаж vзээд  дараа нь олж єгснєє аль хэдий нь мартсанаар барахгvй харин ид шидээр олж єгсєн юм шиг бодож явдаг ажээ. Одоо бол хvнийг буудах, сэлэмдэх зэрэг тvмэн зvйлийн ид шид vзvvлдэг болжээ. Ингээд хаа заль хэрэглэж, хаа ид шид хэрэглэж байгаагаа єєрєє ойлгохоо больсон хvн юм. Хvмvvс тvvний хойноос хуйлран дээлийн хормой, гутлын єлмий зэрэг хvрсэн газар бvхнээс адис авч байв. Хvрэн жинстэй нэг хvн зайрантай уулзаж юм хэлэв.

- Бор зvрхий нь булгилуулж байгаад хvртэж орхино  гэж зайран чанга дуугаар хэлээд их л бардам инээв.

«Чадалтай юм бол чи миний зvрхийг эсвэл би чиний морийг» гэж Тємєр сэтгэлдээ шивэгнэв. Тэгээд орой болж ертєнцийг хар бvрээс таглан харанхуйлах vед зайран их майхандаа тvмэн уулын савдаг дуудан хулгайчийг сvртэй хараалаар зvхэн занаж дєвчирхєж гарлаа. Холбоогоо шажигнуулсан тал хэнгэрэг нь эхлээд жигд дуугарч байснаа сvvлдээ vргэлжилсэн хоёр цохилтоор дvжигнэж эхлэв. Бєє хэнгэргээ хаяж босоод майхны орой руу vсрэв. Тэгээд буцаж суудалдаа суухдаа ямар нэгэн юм гартаа барин шал шал хийтэл идлээ. Том гэгчийн тосон дэнгийн гэрэлд харвал зайрны завьжаар цус цувж, цус болсон хоёр гар нь чичирч байлаа.

- Хулгайч цаашаа харлаа, бурхан минь

- Уушги зvрх хоёрыг нь зооглож орхилоо шvv

- Ийм чадалтай хvн байх гэж

- Муу хулгайчийн хохь нь доо

- Хэлээд яахав. Yхэл нь ирж дээ гэх зэрэг хvмvvсийн шивнэлдэн ярих дуу сонсогдов.

Тємєрийн цээж нь хєнгєн болчихсон ч юм шиг, хатган євдєж байгаа ч юм шиг санагдав. Тємєр амьсгаа давчдан дотор нь эвгvй болоход майхнаас гарвал дорнод уулын оройгоос том гэгчийн сар салж ядан мандаж байв. Шєнийн жихvvн хvйтэн салхи хацар руу нь vлээж бие нь жирс жирс гэлээ.

- Yхсэн хvнд сvvдэр байдаггvй юм гэнэ билээ гэж бодоод сvvдрээ харвал хэвээрээ байв. Шууд уяан дээр очив. Чєтгєр болсон юм боль морь vргэх байх гэж бодоод мориндоо хянамгай ойртвол морь нь огт хєдєлсєнгvй. Мордоод явахдаа дахин дахин сvvдрээ харж байв. Хvйтэн хєлс нь чийхран, дахин дахин хэнхдэгээ барилан явсаар майхнаас нилээд холдоод «vхсэн хvнд мєр байдаггvй юм гэдэг» гэж бодоод бууж шавар дээр гишгэвэл бас л байлаа. Гутлаа тайлж байгаад хvртэл vзсэн боловч мєртэй байлаа.

Магнайнхаа хєлсийг ханцуйгаар арчин, мордоод цааш явсаар хоёр морио уясан газар ирвэл бат бэх уяатай хэвээрээ хамраа тачигнуулан зогсож байв. Ам нь цангаж хоолой нь хатсаныг сая мэдэж ойролцоо байгаа жижигхэн горхиос тvрvv урагш харан хэвтэж байгаад баахан залгилав. Тэгээд нэг хар морийг нь эмээллэж унаад гурван морио холбон хєтлєєд дорно зvгийг барин хатируулж явахдаа байн байн тачигнатал инээн нойронд дарагдсан харанхуй ертєнцийг сэрээж байв. Шєнийн турш цас будран оров. Єглєє нь нилээд хєвчирхєг ууланд ирээд бууж морио чєдєрлєн хэрж тавиад хуурай хvнс устай холин идэж, тvр дуг хийхээр хэвтлээ. Нойрон дотор нь дєрєє хангинах нь сонсогдоход нь босож харвал модны завсраар хээр морьтой хvн ирж явлаа. Тэр хvн шууд ирээд мориноосоо бууж ихэмсэг бvдvvн дуугаар мэндлээд модноос морио уяв.

Зах нь задгай хvрэн торгон дээлтэй, ногоон дурдан бvстэй тогтож ядсан хурц нvдтэй хорь гаруй насны энэ хархvv бол нєгєє Заяын хvрээн дээр Жамбал, Цамба хоёрыг балласан Тvгжил байлаа.

Тvгжил олз хайж яваад энэ хєвчид шинэ орсон цасан дээр дєрвєн морины мєртэй тохиолдож, юу ч гэсэн энгийн хvний мєр биш гэж мэдээд мушгин иржээ. Хулгайч хvний сэрэмж их боловч сэтгэл гэнэн байдгийг сайн мэддэг Тvгжил энэ хулгайчийн морьдыг сvрдvvлж байгаад салгаж орхиё гэж боджээ. Хэрээтэй идэж байгаа хоёр хар морийг хараад шунал нь оргилж уг бодлыг нь улам ч лавшруулав.

- За хє хоёр хар морио єгєхгvй бол чамайг барьж явна даа. Би арван тавны цагдаа байна гэж нvдээ солбилзуулан сvртэй хэлээд босож дайрвал ёврохоор ташуураа бэлтгэв.

Тємєр хєдлєлгvй хэвтэж байснаа хvйтэн инээмсэглэж:

- Хэн нь хэнийгээ барих юм бэ?  гэж асуув

Yvнтэй олон яриад хэрэггvй. Єдєж байгаад олон эрийг унагасан нэртэй ёвролтоороо унагааж орхиё гэж бодоод Тvгжид ухасхийн дайрав. Юу болсныг Тvгжил мэдсэнгvй. Нэг л мэдэхэд нарийхан сураар дангинатал хоньчлон хvлэгдээд хэвтэж байв.

- Одоо ах нь чамд миний хоёр морийг авах арга зааж єгнє дєє гээд Тємєр цааш явж хуурай гишvv цуглуулав. Хvчтэй хvн уурандаа нарийхан сураар янгинатал хvлсэн дєрвєн мєч бадайран, сур маханд нь улам бvр шигдэж байхад хор шар буцалсан Тvгжил хємхийгєє зуун vг дуугvй хэвтэж байлаа. Тvгжилд хальт ёвруулж зайлж амжсан сvвээ нь амьсгалахад янгинан євдєхєд «муу ч эр биш байна» гэж Тємєр бодов. Тvгжилийг хvлээсээр нь тохойлдон єргєж том хар модны бvдvvн мєчрєєс дvvжлээд дор нь овоолсон гишvvний дэргэд сууж хэт цохиж эхлэв.

- Чи яах гэж байна?

- Чамайг дулаацуулах гэж байна

- Алдар нэрийг чинь сонсьё

- Засагт ханы цахиур Тємєр гэж сонссон уу?

- Сонссон

- Тэгвэл тэр чинь би байна гээд хэтээ чанга цохисонд уул нь авалцав.

Ноцсон уулаа ємх модон дээр тавиад, нударгаараа хэд дэвсэнд утаа багшран суунаглаж байснаа гал ноцлоо. Энэ олонтой дуулсан эрийг сонсоод Тvгжил эсэргvvцэж чадалгvй, арчаагvй хvлэгдсэндээ оволзож байсан хорсол нь салхинд замхрах утаа адил vлээгдэн алга болоод амьд байгаадаа баярлав.

- Таныг мэдсэнгvй. Энэ хvлээсээ тайлаад єгєєч гэж гэмшилтэй бєгєєд аргадаж буруугаа хvлээсэн дорой дуугаар гуйв. Тvгжилийн нvvрнээс хєлс дуслан, уруулаа хэлээрээ долоов.

- Миний морийг авах арга олов уу? гэж Тємєр бvдvvн дуугаар ой доргиулан инээв. Тэгээд захаасаа тачигнаж асаж байгаа галыг дэвслэн унтраав.

-  Та намайг єршєє

Тvгжилийг мєрчєєс авч, газар тавиад хvлээсийг нь тайлав.

- Би ч бас л тан шиг олз хайсан хvн. Та болгоовол би таны номхон морины ногт, догшин морины чєдєр чинь больё гэж Тvгжил шанаагаа газар нааж байгаад хэлэв.

Тємєр олзны тєлєє хэзээ ч яваагvй. Баяд ноёдын адууг сvрэг, сvргээр нь таслан хєєхдєє тэдний хэмжээгvй эрх ямбыг доромжилж, эр чадлаа гайхуулж явна. Тэдэнтэй єрсєлдєж байна гэж боддог байсан. Энэ ч учраас хєєсєн адуунаасаа ядуу зvдvv хvмvvст vнэ єртєггvй єгдєг юм. Гэтэл «би ч бас л тан шиг олз хайсан хvн» гэж хэлж байх юм. «Би олз хайгаагvй» гэж Тємєр бас л хэлж чадахгvй байв. Хулгайч биш гэж бvр ч чадахгvй байв.

Аа тийм vv?.. надад морины ногт чєдєр хэрэггvй гэж хэсэг дуугvй байсны дараа намуухан хэлээд эргэж шууд морьдоо барилан мордоод явахад нь Тvгжил мордож хойноос нь эцэгтээ загнуулсан хvvхэд шиг дагаж явлаа. Хэсэг явсны дараа Тємєр дуулж хоёул зэрэгцэн дорно vг хатируулав. Тємєр нам бєгєєд дургисан бvдvvн хоолойгоор:

Эрдэнэ засгийн унага юу даа

Эрвэлзэж хийсэн жороо доо хє

Элсэн манхан нутагтай даа хє

Эмгэн буурал ээжтэй дээ хє

Тов засгийн унага юу даа

Тонолзож хийсэн жороо доо хє

Тонж хоёр сэтгэлийг хє

Сална гэж л санасангvй дээ

Гэж шуранхайлан дуулж явахад задгай энгэрээр vлээсэн салхи дээлийг нь хєєргєж нисэх гэж дэгдэж байгаа бvргэд шиг харагдаж байлаа. Харин Тvгжил «Тємєрийг бариад Луу гvний тамганд аваачиж єгвєл илvv юм олох болов уу? Аль дагаж яваад баригдаж мэдэгдэхгvй алс газраас сvрэг сvргээр адуу хєєвєл илvv олз олох болов уу? » гэсэн ац бодолд дарагдан алиныг  ч сонгон авч чадахгvй явжээ.

 

IX

 

Зуны єглєє Итгэлтийн хойноос хоосон морин тэрэг хєтєлсєн хоёр морьтой хvн Луу Гvний хошуу хvрээ рvv гарлаа. Энэ бол Итгэлт, Эрдэнэ хоёр байлаа. Тэр хоёрыг зэрэгцэн явж байтал Итгэлтээс хэдэн жилийн ємнє хєлсєнд авсан хєгшин цагаагч гvvгээ унасан Нямаа гvйцэж ирлээ.

- Цай гvзээлж байгаад та хоёроос хоцорч орхилоо. Одоо хамт шогшоод байдаг хэрэг ээ

- Та хаачих нь вэ? гэж Эрдэнэ асуув

- Асуух юм байх вэ дээ. Нямаа гуай хошуу сахиулсанд мєргєх гэж яваа биз гээд Итгэлт ёжтой инээмсэглэв.

- Чухамдаа залбирч байвал буян, єлзий засаж байвал эд єлзий гэж аз хийморьт сайн байдаг юм гээд Нямаа ажиггvй тамхиа асааж татлаа. «Хошуу сахиусанд олон мєргєснєєр аз хийморь дэлгэрдэг бол энэ хvн єдийд хагартлаа баяжих болсон доо» гэж Итгэлт бодов.

- Нямаа гуай аз хийморь ч арван зvгтээ л дэлгэрч байдаг юм даа гэж Итгэлт хэлээд Эрдэнэ рvv нvдээ ирмэлээ

- Ер нь овоо шvv. Ээ жил морь ч бvдэрсэнгvй. Хамрын ханиад ч хvрсэнгvй гэж Нямаа баяртай хэлэв.

Хонины хишиггvй зарим єдрєє Нямаа хvрээ орж хошуу сахиусанд мєргєдєг заншилтай. Харин баахан халмаг буцаж ирээд чихэр хийж шар тосонд зуурсан балингийн амттай гурил авчирч «Дамшиг минь идэх гээд эрхийгээ, долоох гээд долоовроо идчих вэ дээ» гээд хотынхондоо єгдєг заншилтай билээ.

Хэрэв Нямаа сахиусанд мєргєх гэж хvрээ рvv яваа бол нєгєє хоёр нь Итгэлтийн хашаанаас наадмаар хэрэглэх майхан ширээ, айраг сєгнєх ваар, хул авчрахаар яваа ажээ.

-- Бадарчийн тооноор утаа багшраад байх чинь тогоогоо нэрж байгаа бололтой. Аяга халуун архи уугаад мордох уу гэж Итгэлтийн хэлэхэд тэд замын урд талд харагдаж байгаа хоёр гэр рvv жолоогоо залав. Бадарчийнх Итгэлтийг хvндэтгэн шинэ олбог дэвсэн зочлон суулгав. Итгэлтэд архины охь сєгнєв.

«За vvнийг чинь тогтоогоод байдаг хэрэг vv» гээд Итгэлт хоёр зарц руугаа харж инээмсэглэв. «Танд хадгалсан юм. Та л тогтоож орхи. Аль тэр хоёрт архи хийж єг» гэж Бадарч хэлэв. Итгэлт том мєнгєн аяга дvvрэн архийг мэлтэлзvvлэн хэд балгаад «чанга гарсан дамшиг байна» гэж мишээн хэлэв.

«Манай архи гоц гарч байгаа шvv» гэж Бадарч бардам хариулав. Єєдєлж байгаагийн шинж гэж шар модон аягтай архи шимэн ууж байсан нэг лам мэдэмхий хэлэв. Нямаа єгсєн архийг авч, ядам хурууныхаа єндгийг єнгєц хvргэж дээш няслан єргєєд «Усаар хєллєж, угсарч нэрээд, уран цоргоор урсгаж авсан, архи нэртэй, ариун чанартай, сархад нэртэй сайн чанартай рашаан юугаа, алтан мєнгєн хундаганд амсар дvvргэж суухын ашдын сайхан ерєєлийг дэвшvvлье» гээд том гэгч нь балгаж ууснаа, хэсэг тамшаагаад «нохой долоож vх. Тарган цийдэм шиг л юм байна» гээд хоосон аягаа дахиж хийлгvvлэхээр єгєв.

Буянтай айлын цагаа хатгахаар архи хvртэл цийдэм болдог юм байна шvv гээд Бадарч бvдvvн хоолойгоор пар пар инээж Итгэлт єєд харах харцанд «мєн догь хариу єгєв єє» гэсэн бардам бодол, Итгэлтийг догиосон зусарч сэтгэл холилдон байлаа. Итгэлт ихэмсгээр инээв. Гэвч энэ инээдэм нь Нямааг зэмлэсэн Бадарчийг дэмжиж талархсан тэмдгийн аль нь ч байсангvй.

Эрдэнэ исгэлэн ус єгсєн Бадарчид зэвvv нь хvрч Нямаагийн vнэн vгийг талархаж байсан боловч дуугарсангvй харин билээр бинчин тавгаа тавьдаг хар хорвоогийн ёсны тухай бодлоо. Нэгэнт л дээд доод баян хоосон гэж байх нь хорвоогийн ёс болохоор vvнээс єєр яах вэ дээ гэж бодогдов. Нямаа голсон архинаасаа дахин нэг аягыг уугаад ажиггvй босож Итгэлтийн ємнєх архинаас дvvрэн хийж том балгаж залгиснаа «энэ ч аргагvй гоц эд байна» гээд Бадарч руу хандаж талархан инээв.

- Луу гvний баян Итгэлтэд сул юм амсуулж нvvрээ баасдая гэж хэн бодох вэ дээ гээд Бадарч хєгжилтэй инээв. Тэр гурав тэндээс мордож явсаар хошуу хvрээний зах руу ороход Нямаа салах болж

- Та нар намайг битгий хvлээгээрэй гээд шогшив. Нямаа хошуу сахиусны лаврангийн ємнє бууж гvvгээ цулбуурыг нь унжуулан орхиод сvмийн vvдэнд гурвантаа сунаж мєргєв.

- Нямаа гуай сайн байна уу гэж дэргэдvvр нь єнгєрсєн тахилч ламыг хэлэхэд Нямаа алгаа хавсран «жаа сайн» гэж шивэгнэн хэлсэн боловч хэн ч тvvнийг сонссонгvй.

Тасралтгvй орж гарсаар байгаа мєргєлчин нарын заримтай нам дуугаар мэндлэлцэн явж лавранд орлоо. Ганцхан мєнгєн зулын гэрэл анивчин хvж арцны vнэр анхилж, хаашаа л харвал хадаг яндаг болсон энэ сvмийн юм бvхэн нь ер бусын нууц, эрхэмсэг бєгєєд мєргєлчдийн сэтгэлд vзvvргvй бишрэлийн оосрыг vхлvvт зангидна. Нямаа залбиран хошуу сахиусны ємнє очоод наминчлав. Агуу хvчит єндєр сахиус минь, нvгэлт надад сархдаа хайрла. Танаас єєр намайг єршєєн соёрхох хэн байх билээ. Бадарчийнх Итгэлтэд арз єгєєд надад тарган цийдэм єгч байна гээд ширээний ирмэгээс адис авах зуур хулгай нvдээр орчин тойрноо ажиглав. Єндийж толгой дээрээ наминчлаад дахин бєхийж мєнгєн цєгцтэй хар архин нанчидыг ууж орхилоо. Луу гvний хошуу сахиусанд єдєр бvхэн хар архиар нанчид тавьдаг билээ. Нямаа цааш явж хэдэн том балингийн араар гарахдаа хэд дахин базан авч євєртлєєд сvмийн хаалгаар гарахад цагаагч гvvгий нь нэг лам хєтлєєд явж байснаа зогсож «таныг морио энд орхиж болохгvй гэж хэд хэлбэл болох юм бэ» гээд зогсов.

- Наадах чинь морь биш, гvv хvv минь гэж хэлээд Нямаа ажиггvй очиж цулбуураа авлаа.

- Эндээс зайл. Ноён залраад ирж байхыг харахгvй байна уу гээд лам эргэж явлаа.

Нямаа харвал саяхан ширээ залгамжилсан залуу ноён жороо хар морь унаад хойноосоо хэдэн хиа дагуулан ирлээ. Нямаа сєхрєн сууж залбирлаа.

Алтан нар шиг гялалзаж, мєнгєн сар шиг мэлтэлзэж байна даа. Эзэн минь, тєрийн сvлд минь гэж шивэгнэн хэлээд магнайгаараа газар мєргєв. Ноён морины амыг татаж зогсоход хиа очиж тvшин буулгав. Тэгээд лавран руу ороход Нямаа суусаар байлаа. Эзэн сvлд минь гээд Нямаа бостол хєл нь дайвж гvvнийхээ хvзvvнээс тэврэн авч толгойгоо даланд нь наав. Буцаж суугаад мод толгойгоо гаргаж хэд дахин угсран тамхи татлаа. Ноён лаврангаас гарч эргэж залбираад хиагийн барьсан отготой малгайгаа ємсєєд морь руугаа явахад нь Нямаа мод толгойгоо бушуухан євєртєл цагаагч гvvгээ орхиж навсайн гvйж очоод сєхєрмєгц ноёны луутай магнаг дээлийн хормойноос адис аваад «эзэн сvлд минь» гэж залбирав. Гэвч Нямаа юу гэж хэлснийг хэн ч ойлгосонгvй ойлгохыг ч хvссэнгvй. Харин залуу ноён ихэмсгээр хялайн хараад хиагаар сугадуулан мордож явлаа. Эзнийхээ хормойд хvрсэн их завшаандаа баярласан Нямаа бахдалын оч гялалзсан нvдээр ноёныг далд ортол vджээ. Мєргєлчид дэргэдvvр нь сvлжин єнгєрч, зарим нь Нямаагийн мэндийг асуувч, анхааралгvй хэсэг зогсоод цагаагч гvv рvv явлаа. Нямаа мордож гэрийн зvг шогшин явах зуур дотроос нь архи халааж, гаднаас хэвийж байгаа зуны нар шаран хааяа єврєєсєє балингийн бор гурил гарган зажилж «навсан цагаагч гvv шогших тусмаа янзтай, нанчид уусан ходоод халах тусмаа баяртай, цэлдэн цагаагч гvv хатирах тусмаа янзтай, чихэр бурамтай балин зажлах тусмаа амттай» гэж єєрт нь тод боловч хажууд нь анхааран сонсовч vг vл мэдэгдэх гуншаа дуугаар аялж явлаа.

Бадарчийн хотын хойгуур гарахдаа танай хар усных биш, хошуу сахиусны хайрласан нанчдынх гэж бvвтнэн хэлээд єндийж хатируулав. Удалгvй Итгэлт, Эрдэнэ хоёрыг гvйцэв.

- За сахиусанд мєргєєд ирэв vv?

- Тийм

- Мєргєлчин олон байна уу?

- Ноён бид хоёроос эхлээд олон байлаа хєєрхий гээд лаврангийн vvдэнд ноёнтой дайралдсан, яаж эзний баринтгийн хормойноос адис авснаа ярилаа.

- Та ч тэнгэрийн умдаг атгажээ гэж Итгэлт хэлээд Эрдэнэ рvv нvд ирмэн инээв.

- Тэгэлгvй яахав гээд єврєєсєє балингийн хэсэг гурил гаргаж хуваагаад «идэх гээд эрхийгээ, долоох гээд долоовроо идчих вэ дээ» гээд єгєв.

- Хvн чинь сахиусанд мєргєхдєє єргєл барьж гарзтай явдаг. Тар чинь vргэлж олзтой явах юм гээд Итгэлт гурилыг амтархан зажлав.

- Сайхан л юм байна гэж Эрдэнэ хэлэв

- Тахилч нь надад хишиг єгсєн. Бас нэг тагш хар архи хайрласан гэж Нямаа ажиггvй хэлэв.

Тэднийг гэртээ ойртоход нь Хонгор тvрvvтэй Сvрэн сvvлтэй хvvхдvvд угтан гvйлдэж ирлээ. Нямаа мориноос бууж єврєєсєє гурил гаргаж хуваан єгєх зуур «идэх гээд эрхийгээ, долоох гээд долоовроо идчих вэ дамшгууд» гэлээ.

- Батаа, энэ хоёрынхыг булаая гэж Хонгорын хэлэхэд чухам юу идсэнээ мэдэх гэсэн бодолтой уруулаа долоож байсан Бат ойлгосонгvй.

- Ээж ээ vvнийг хараач гээд Солонго ухасхийсэн боловч тугалын зэлний дэргэд хонгорт баригдав. Ул нь гялалзан гvйж явсан Сvрэн Солонгод тусалж гурвалжин зодоон болов. Хонгорын хэлсэн vгний учрыг хожим ухаарсан Бат бас л гvйж очиж ноцолдов. Сvрэн Хонгорын гар, Батын булчинг хєхєртєл хазсан боловч тус болсонгvй.

- Дандаа хvvхдийн юм булааж байдаг золиг шvv гээд Должин Хонгорын чихнээс татан босгоод хоёр дахин алгадаж тvлхэв.

- Чи бас тэгээд Бат руу ухасхийхэд тэр зугтан арилав. Хонгор уйлсан ч vгvй. Батыг гvйцэж очоод гараа vзсэнээ «муу эм шулмын хазсаныг хараач» гэв.

- Намайг бас хазсан гээд Бат гарын хєхєрсєн булчинг vзvvлэв.

- Юунд хvний юм булаах гэдэг юм гэж? Эрдэнэ хоёр хvvг зэмлэв.

- Тэднээс булаагаад идчихэж чадахгvй муу дамшгууд гээд Итгэлт шоолон инээв.

- Идэх гээд эрхийгээ, долоох гээд долоовроо гэж эс хэлсэн билvv гэж Нямаа гэрийн vг явав.

- Хоовон хєхийг алж орхих юмсан гэж Должин vглэсээр уйлсан Солонго, Сvрэн хоёрыг хєтлєн ирж явлаа.

Нар жаргаж унагаа дагуулан билчиж байгаа гvv зэлээ орхиж билчээр чиглэн явахад том хувин сvv дамжлан барьсан Долгор, Дулмаа хоёр инээлдэн ярилцсаар их гэрийн vг явж байв.

Х

Жирэлзэн чавхдан урсаж байгаа нарийхан голын зvvн дэнж дээр Єлзийн ганц гэр торойно. Эрхлvvлснээс гэр тэрэг шєргєєдєг болсноор барахгvй олс, даавуу vлдээдэггvй иддэг хэдэн сарлагаасаа болоод Єлзийнх ингэж ганц гэр явдаг болжээ. Єлзий єчигдєр яваад, єглєє бор гєрєєс алж ирснээр гурван халуун амь, тургийн шєл ууж хар гэр хагартал баяр болов. Жин vдийн хирд тэднийд гурван морьтой хvн ирсэн нь Пvрэв тайж хошууны бичээч, хиа хоёрын хамт байлаа. Хэрцгий тайж хариугаа авахаар ирлээ гэж сандарсан Єлзий vvдээ сєхєж тайжийг дагалдагсдын хамт оруулан модон тэвштэй халуун мах,  хадгалж байсан ганц галуун хvзvvт архиа барилаа.

Бичээч бvсэлж явсан шар ваадангаа задалж улаан шугамтай бичиг гарган «Сайд вангийн хошуу тамгын бичиг. Албат ардууд мэдтvгэй гэж илгээхийн учир...» гэж эхлэн нэг хєгтэй унжирсан дуугаар уншив. Энэ бичигт Єлзийнх Богд хааны цэргийн хvнсэнд амбан шар нэг, уналганд агт морь хоёрыг нийлvvлэхээр зарлигджээ. Бичээчийг уншиж дуусахад Пvрэв тайж зориуд шахсан бvдvvн дуугаар «Энэ бvхнийг арав хоногийн дотор нийлvvлэхгvй бол єчvvхэн боол чи, хойчийн єдєр хожмын цагт гомдовч барахгvй гэж мэдвэл зохино» хэмээн сvржин нэмж хэллээ. Гаднаас орж ирээ юу болж байгааг нэгд нэггvй мэдсэн Цэнд тайжийн ємнє хормой дэвсэн сєхєрч намбатай бєгєєд зєєлєн дуугаар:

- Засагт ханы «Тє» туслагч гуай урьд шєнє манайд алжаан нойрсоод морилохдоо эрхэм тайж танд мэнд айлтгаарай гэж хэлсэн юмсан гэлээ.

Ємнє нь vзэсгэлэнтэй залуу хvvхэн сєхрєхєд тайжийн нvдэнд vзэгдэж байсан шунал тачаалын гал салхинд vлээлгэсэн зул шиг унтарч, царай нь зэвхий цагаан болоод, хоолой нь чичрэвч, хуурмаг инээмсэглэн шvдээ ярзайлгав.

- Эрхэм туслагч гуай алжааж ирэхэд нь єчvvхэн хvн аймшиггvйгээр хариу мэнд айлтгасан гэж дамжуулаарай гэж намсхийн бєхєлзсєнєє эдний хvv наран гэрэлд тvмэн наст богд эзний торгон зэрэгт байгаа болохоор дээрхи зvйлийг авахгvй гэлээ.

Пvрэв тайж Тємєртэй тохиолдож аянга мэт айхтар vгийг нь сонссоноос хойш хэдэн хоног унтаж чадахгvй хар дарж Тємєрийн хvчтэй гарт хоолойгоо шахуулан хашгиран босож байлаа. Тэр муу ёрын зvvднээс салах гэж гvрэм ч уншуулжээ. Сvvлийн vед Тємєрийн догшин дvрийг мартаж эхлэв. Гэтэл Цэндийн vгийг сонсоод сэтгэлд нь дахин нєгєє гайхал Тємєрийн дvр босож єєрийн эрхгvй чичрэн, vг хэлэх гэхээр хоолой нь зангираад байв. Ингээд бараг л дохиогоор бичээч, хиа хоёроо дагуулан явахдаа олон нохойд хєєгдсєн чоно шиг байн байн эргэн хялайн харж, харах бvрдээ морио давиран гуядна.

Єлзий бэрийнхээ ухаан, Тємєрийн ачийг магтан, хадам бэр хоёр Тємєрийн нэрийг сонсоод шалай буусан тайжийг шоолон элгээ хєштєл инээлдэв. Энэ явдлаас хойш хоёр хоногийн дараа Цэнд vнээгээ сааж байхад дорноос баруун морьтой хvн хатируулан ирж яваа харагдахад манай руу шууд ирж явах чинь юун хvн юм бол доо гэж бодов. Єлзий тэргэнд мєєр шаах зуур ирж яваа хvнийг ажиглан харж байснаа сvхээ тавиад босож «Цэнд минь хvv ирэв бололтой, суудал нь мєн байна» гэлээ. Энэ vгэнд Цэнд босож улам бvр ойртож байгаа хvнийг ажиглав. Єндєр хар морьтой хvн эмээл дээр vл мэдэг ташуу суугаад урагш бєхийн хатируулна.

- Аав аа, мєн байна гээд Цэнд гvйх гэснээ яг дороо зогсоход нvднээс нь баярын бvлээн нулимс єєрийн эрхгvй асгарав.

Ирсэн шувуу буцдаг. Явсан хvн ирдэг гэж энэ дээ гээд Єлзий тунаран гарсан нулимсаа ханцуйгаараа шудран арчиж инээмсэглэх мэт болсноо:

- Би цай чаная, чи буулгаж ав гээд тvлээ хормойлон орлоо.

Хуягийг гэрийн гадаа ирэхэд Цэнд морины нь цулбуураас барьж буулгав.

- Та нар минь сайн уу? гээд Хуяг эхнэрийнхээ толгойг тэврэн элгэндээ наав. Цэндэд хариу дуугарах чадал байсангvй, уйлсаар байлаа.

Элэг бvтэн уулзсан хойно уйлаад яахав гээд Хуяг инээмсэглэн Цэндийн нулимсыг алгаараа арчив. Энэ vед гэрийн цаана тоглож байсан хvvг гарч ирээд ээжтэй нь зогсож байгаа танихгvй хvнийг гайхан харж байв.

- Миний хvv аав нь ирээд байна гэж Цэнд хэлэв

Хуяг хvvгээ єргєн учир тоймгvй vнсэв. Цэндийн нvvрэнд алгуурхнаар инээмсэглэл тодров.

- Бэр ээ, морийг нь чєдєрлєєд тавьж орхи гэж Єлзий гэрээс хэлэв.

Цэнд алсын замд сvрхий гундсан сайхан хар морины тохсон янгиаг авч чєдєрлєн тавиад орлоо. Хvvгээ ороход Єлзий малгайгаа ємсєж золгоод баруун хацар дээрээс нь vнсэж «сайн явж ирэв vv?» гэлээ

- Сайн явж ирлээ. Та нар сайн сууж байв уу?

- Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг vнэн юм шvv гээд Єлзий хичээвч тогтохгvй гарч байгаа нулимсаа арчиж энэ муу хар нулимс чинь ширгэх болоогvй юм байх даа гэлээ.

Ертєнц зовлонгийн хажуугаар жаргалаар дvvрэн байдаг бєгєєд баяр жавхлангийн дундаас салж сарнисан ах дvv, амраг садан амьд мэнд уулзахаар баяр гоц сайхан байдаг билээ. Єлзийн бор гэр амьд уулзсаны баяраар дvvрч, хvн бvхний хєл хєнгєрєн нvд сэргэж хэлсэн vгээ дахин дахин давтаж байлаа.

Цай ууж, хоол идэх зуур Хуягт цэрэгт мордсоноос хойш єнгєрvvлсэн амьдралаа нэгд нэггvй ярилаа. Хатанбаатар Магсаржавын цэрэгт явж байсныг сонсоод Єлзий босож бурхандаа зул барьж «Хатанбаатар улаан сахиусны хувилгаан юм гэдэг шvv хєєрхий» гэлээ.

-- Тийм байхаа. Багш ч мєн лут чойжин доо. Сахиусаа залсны маргааш хар цэрэг бидний уухайн сонсоод сvр сvлд vгvй болж, сvнс нь зайлдаг юм гэж Хуягийн хэлэхэд:

- Тэгэлгvй яахав. Ард нь богд гэгээн, дэргэд нь улаан сахиусны хувилгаан харж яваа цэргийн сvрд юу тэсэх вэ гэж Єлзий мэдэмхаий бєгєєд итгэлтэй хэлээд тамхиа татлаа. Хуяг шархдаж євєр монголд жил хэвтсэн. Жинчинд дайгдаж хvрээнд ирснээ ярилаа.

- Хvvд минь сvрхий барцадтай байснаас сум дийлжээ. Амьд гарсан хойно ухаан бий.

- Нєхрийнхєє хэлснээр нэг бичээч хvнд хэдэн янчаан хадагтайгаа барьж бичиг хийлгээд дээдэст гавьяа мэдvvлсэн. Би муу vгvй дайтсан. Над шиг хvн баатар болсон ч буй, гэтэл хэд хоногийн дараа хоёр боов, нэг аюуш хадаг хайрласан байна билээ. Миний заяа дутсан юм байлгvй дээ гэж Хуяг гомдолтой ярив.

- Иш хvv минь. Ямар томоогvй юм ярина вэ. Бид нар шиг эгэл хvн хаанаас баатар болох вэ. Бас тэгээд манай хошууныхныг монгол даяар итгэхээ байсан юм гэдэг шvv.

- Яагаад тэр билээ гэж бэр нь сонирхон асуув

- Манай ноён Єєлдийн Амарсанаа, Шадар бэйс Цэнгvнжавтай нам нийлж, сэм сvлбэлдэж монголоо манжаас салгаж авья гэж тангараглан ярилцаад адаг сvvлд нь болохоор манжийн хаанд ховлочихсон юм гэнэ билээ. Тэгээд шагналд нь хааны гvнжийг авч Сайд ван болоод Бээжинд суудаг болсон. Yvнээс болж монголчууд манайхныг урвамтгай гэдэг болчихсон хэрэг гэнэ билээ.

- Аль дивангарын элий балай ноёны хэрэг бидэнд ямар хамаа байх вэ... Яг л над шиг хvн баатар болсон юм даа гэж Хуяг гомдолтой давтлаа.

- Бурхан яаж хувиран явахыг хэн мэдэх билээ дээ. Бид нар шиг усан нvдтэй цусан зvрхтэй хvмvvст эгэл юм шиг харагдаж байвч цаад талд нь бурхан байна шvv дээ гээд Єлзий залбирав.

Хуяг Доржийн хэлснээр Богд эзэнд гавьяа мэдvvлэн бичиг єргєєд юу ч олоогvй билээ. Тэгээд хvрээнд гуйлга гуйх, тvлээ хєрєєдєх зэргээр амьдарч байлаа. Засагт ханы хошууны нэг айлд тvлээ хєрєєдєж байгаад Тємєр Тvгжил хоёртой дайралдаж зовлон зvдvvрээ ярьсанд Тємєр нэг хар морио єгчээ. Нєхдєєсєє янгиа олж тохоод нутаг руугаа гарахад «миний ах Эрдэнэ гэдэг хvн, Сайд вангийн юмуу, Луу гvний нутагт байгаа бололтой. Зав гарвал олж сураг гаргаад байвал зvгээр байна. За тэгээд Єлзий гуайд мэнд хvргээрэй» гэж Тємєр хэлжээ.

- Надад хєл залгуулж єгсєн тэр хvн та нарыг таньдаг бололтой. Аав танд мэнд хvргээрэй гэсэн гэж Хуяг хэлэв

- Алдрыг нь хэн гэдэг бол?

- Засагт ханы цахиур Тємєр цуутай эр дээ гэж Хуяг хэлсэн чинь аавын нvvрэнд тvмэн баярын оч гялалзан «Цэнд минь сонсож байна уу. Тэр эгэл хvн биш шvv» гээд Тємєр яаж ирсэн, яаж тусалсан зэрэг бvх явдлыг яриад «тэр гайхамшигт хvний хишгийг хvртэх буяныг бид урьд насандаа хийсэн юм байх даа» хэмээн vгээ тєгсгєв.

Тэр шєнє Єлзий, Хуяг, Цэнд гурав Тємєрийг магтан, тvvний тухай бусдаас нэмvvр, хачиртай сонссон домог шиг юмаа давслан нэмж ярилаа. Маргааш єглєє нь Єлзий євгєн анд унадаг хvрэн морио унаад Сайд ван Далайчойнхор ван, Заяын гэгээн, Луу гvний хил нийлсэн сав нутгаар Эрдэнийн сургийг гаргахаар мордов.

XI

Мянга есєн зуун долоон он Хатгалаар дамжиж Ангарын хотоос Павлов гэдэг орос, vхрийн наймаагаар энд иржээ. Тvрvvчийн наймаагаа Итгэлттэй хийж эхэлснээс хойш олз омог ашиг хонжоо их олж, жил бvр хэдэн зуун vхэр худалдан авч, Тvнхэнээр дамжуулан гаргадаг болов.

Анхандаа Итгэлт нутгийн ардуудаас хямд vнээр vхэр авч Павловт дамжуулан єгдєг байсан бол сvvлдээ олзоо хуваадаг хань хоршоо нь болжээ. Энэ хоёрын аль аль нь ч анх наймаа хийснээ дурсан ярих дуртай. Итгэлтийг даваан дээр буугаад тамхи татаж суухад морин тэрэгтэй орос ирээд зогсов. Богино тааран дээлтэй хууз сахалтай Павлов бууж, Тvнхээний буриад аялгуугаар мэндлээд vхэр худалдан авах тухайгаа ярив.

- Орос чамд мєнгє байвал надад vхэр байна гэж Итгэлт хэлжээ.

- Баатар цагаан хааны буянаар чамайг хошуу нутагтай чинь худалдан авсан ч мєнгє байна. Хоёр зуун амбан шар байнаа? гэж Павлов асуув

- Ердєє нь vv. Тав хоногийн дараа хоёр зуун шар энэ даваан дээр туугаад ирье. Байдаг мєнгєє дэнслээ сууж байгаарай гэж Итгэлт хэлээд тэр хоёр салжээ. Тэр vед Итгэлтэд хоёр зуун шар байгаагvй, гэвч болзсон тав хоногийн дотор єдєр шєнєгvй давхиж байгаад ойр орчмын айлуудын шилдэг шаруудыг хямд vнээр салгаж хєєж ирсэн бєлгєє.

Павлов овооны ємнєх хавтгай чулуун дээр оросын гулдмай гэж нэртэй урт цагаан мєнгє гаргаж тавиад хангинуур сvхээр тас цавчлан цэгнэж єгєхдєє vсэрсэн хэлтэрхийнvvдийг авах нь битгий хэл харах ч vгvй байжээ. Энэ нь Итгэлтийн сэтгэлд vлэмж таалагдаж «их гарын панз бололтой» гэж бодож байсан билээ. Ингэж наймаа хийхдээ Павлов бодож ирснээсээ дєрвєн зуун лан хожсон бол Итгэлт хvнээс авсан зуун жар гаруй vхэр бvхнээс хоёр лан хожжээ. Тэр цагаас хойш энэ хоёр дотно нєхєрлєж хэдэн мянган vхрийн наймаа хамт хийжээ. Нєхєрт итгэдэг. Том наймаа хийхээс буцдаггvй зvрхтэй, ховор монгол шvv гэж Итгэлтийг Павлов vргэлж магтаж байдаг аж. Манай Павлов нvнжигтэй орос доо. Жаахан онгиргон болохоос биш, ёстой нэг их гарын панзчин даа гэж Итгэлт Павловын тухай ярьдаг байв. Павлов сvvлийн жилvvдэд vхрийн наймаанаас их баяжиж Ангарын хотонд хоёр давхар чулуун байшинтай банкинд єдий тєдий хєрєнгєтэй болсон бєгєєд хэдийгээр энэ хоёр хоршоо боловч, монголоос худалдаж авсан vхрээс Итгэлт нууц шомбодож орост худалдсан vхрээс Павлов хожоо гарган завшиж бусад орлогоо тэгшхэн хувааж сэтгэл ханамжтай явдаг ажээ. Павлов зуны сvvл сард ирж, намар vхрийн сvvлийн хэсэгтэй буцдаг. Хэдэн жилийн ємєн Луу гvний нутагт гурван том єрєєтэй модон байшин, том хашаа барьж авснаас хойш эхнэртэйгээ ирдэг болжээ. Нутгийнхан оросын суурин гэж нэрлэдэг тэр хашаа байшинг євєл нэг орос сахиж vлддэг бєгєєд сvvлийн хоёр жил алиа Петр гэдэг хочтой болсон ханхар орос сахидаг болжээ.

Хошуу наадам эхлэхийн урьд єдєр Итгэлт морьд, хvvхдээ авч наадмын байранд гурван майхан шааж буув. Дунд талын том эрээн майханд битvv хивс дэвсэн архи айраг сєгнєж, хоёр талаар нь хашин єртэй суман ширээ тавьж дээр нь ижилхэн хятад шаазан, мєнгєн аяга єржээ. Хоёр талын хєх майхны нэгэнд хоолны газар, нєгєєд ажлын хvмvvсийн унтах газар засжээ.

Орой нар жаргахаас нилээд ємнє хонх жингэнvvлсэн гурвалсан морин тэрэг ирж голын майхны ємнє зогсож тvvнээс Павлов эхнэрийн хамт буухад Итгэлт vлэмж элэгсгээр угтан очиж мэндлээд урьж оруулав. Уяан дээр морь арчиж байсан Эрдэнэ Павловын бие барьсан хар хувцас, эхнэрийн салбалзсан элбэг дээлийг хараад «ертєнцийн амьтад мєн янзын юм ємсєнє дєє» гэж дотроо бодов. Орос эхнэрийн хувцасны хєдєлж байх нь шархадсан элээ шиг санагдаж, инээд хvрэхийн хамт сонирхон харах хvсэл тєрлєє. Эрдэнийг тэрэгний дэргэд очиход ємнєх єндєр суудал дээрээс ширэвгэр шар сахалтай хонин бор нvдтэй толгой нvцгэн орос бууж ирээд тойрон байгаа хvvхдийг харж арзайн инээмсэглэснээ монгол хэлээр Эрдэнэтэй мэндлэв.

- Морь тавина. Та тусална гэж тэр оросын хэлэхэд Эрдэнэ инээмсэглэж

- Морьдоо тавьж єгєєч гэж байгаа юмуу аа. Би наадах дєнгєнєєс чинь яаж салгадгийг мэдэхгvй гэлээ.

Энэ vед зvvн талын майхнаас хоол хийж байсан Галсан гарч ирэхэд орос угтан очиж гарыг нь атган «сайн байна уу? » гэхэд нь Галсан инээмсэглэх мэт болоод «Алиа Петр гуай сайн байна уу? Ойрдоо vзэгдэхгvй яагаа вэ? » гэлээ.

- Эзэн ирэх болоод зав ч байхгvй гээд орос Галсангийн мєрийг алгадахад нь Галсан золтой л уначихсангvйг хараад «энэ орос барилдвал овоо бяртай байх шvv. Харин мань эрд мэх ч байхгvй даг аа» гэж Эрдэнэ бодов.

Энэ vед майхнаас нєгєє салбагар хувцастай орос авгай гарч ирээд «Хонгор Солонго» гэж дуудав. Тэрэг сонирхон vзэж байсан Хонгорыг гvйн очиход Бат дагаж очлоо. Эхнэр Хонгорыг vнсээд хайрцагтай юм єгєв. Солонго бишvvрхэн Сvрэнтэй зэрэгцэн нилээд зайдуу зогсож байхад нь орос эхнэр инээмсэглэн очиж тэврэн vнсээд бас л хайрцагтай юм єгєв. Бат, Сvрэн хоёр эхнэрийг майхандаа буцаж ортол нь горьдон ширтэж байв. «Дєрвєн хvvхэд байхад хоёрыг нь ялгаж орхилоо шvv. Нэг нэг танзуур ч єгчихгvй дээ» гэж Эрдэнэ бодоод эхнэрт дургvй нь хvрлээ. Эрдэнийн энэ бодлыг мэдсэн юм шиг нєгєє алиа Петр гэгч ємднийхєє гуя руу ухаж байгаад хятад мєсєн чихэр гаргаж тэрэгний арал руу цохиж хуваагаад Бат, Сvрэн хоёрт єгєхєд нь Эрдэнэ талархан инээмсэглэв.

Ингээд Эрдэнэ, оростой хамжиж морьдыг тэрэгнээс нь салгаад уяа руу хєтлєн явжээ.

 Орос оо, чамд намайг согтоох архи байна уу? гээд Итгэлт царгил нарийхан дуугаар инээхэд Павлов бvдvvн дуугаар хєгжилтэй инээснээ баатар цагаан хааны буян манай байна. Харин манай согтох архи танай бана гэлээ. Энэ хоёр уулзах бvрдээ vvнийг ярьдаг. Анх тамирын хойт эрэг дээр vхрийн наймаа хийгээд Итгэлтийн ингэж хэлэхэд Павлов яг л энэ vгээ хэлж, орос цагаан архи нэг шилийг гаргаж ирэхэд Итгэлт жижиг ваартай хорз авчруулан сольж уусан билээ. Павлов, эхнэр хоёрыг майхны хоймор зассан мєнгєн цартай тарган ууцны ард суулгаж айраг архи сєгнєж гарлаа.

- За тэгээд наймаа сайн олз омог их биз дээ? гэж Итгэлтийн асуухад Павлов бардам инээмсэглэж «бид хоёр олз олохгvй бол ямар аавын хvv болох билээ дээ?» гээд хоёул чанга инээв.

Эрдэнэ морьдыг уяж орхиод баруун майханд орлоо.

- Танай шинэ байх аа? Би танихгvй байна гэж алиа Петр ажиглаж байснаа Эрдэнээс асуув.

- Тийм. Би саяхан ирсэн гэж Эрдэнэ хариулаад сууж айраг хийж авлаа.

Петр босож давхарласан хулнаас авч єєрєє айраг хийж хvд хvд хийтэл залгилаад хулаа тавьж сахлаа гарын алгаар арчив.

- Танай нэр хэн?

- Эрдэнэ гэдэг

- Миний нэр алиа Петр. Павловын зарц байна гээд нvдээ ирмэж, зальтайгаар инээмсэглэснээ «Танай эхнэр байна?» гэж асуув

Ямар олон vгтэй орос вэ? гэж Эрдэнэ бодсон боловч уцаарласангvй.

- Эхнэртэй. Та эхнэртэй юу?

Петрийн нvдэнд тодорхой байсан хєгжил нь хурц хутгаар хуссан юм шиг vгvй болж, нvдэнд нь гvн бодол нууц гашуудал илрэв. «Зайлуул vхэж vрэгдсэн юм болов уу даа. Хэрэггvй асуув» гэж Эрдэнэ бодов.

- Байна. Бас хоёр хvvхэд байна. Олон мянган єртєє хол байна гээд орос гунигтайяа санаа алдав.

Хаа газар хэний хvv ингэж эхнэр хvvхдээ олон мянган єртєєний цаана орхичихоод ганцаараа тэнэж яваа юм бол доо гэж бодоод Эрдэнэ энэ хvнийг єрєвдєх сэтгэл тєржээ.

Петр бол 1905 онд орос оронд болсон хувьсгалд идэвхтэй оролцсон хэргээр Сибирьт цєлєгдсєн большевик намын гишvvдийн нэг билээ. Уг нь Морозовын фабрикт слесарь хийж байсан бєгєєд тэнд нь эхнэр хvvхэд нь vлдсэн. «Александр хааны тєв гэж нэрлэгдсэн хатуу гянданд гурван жил гаруй хоригдож байгаа Байгалын орчим ажилд гараад тэндээс оргож Тvнхэнд Павлонтой дайралдан энд ирж сууринг нь хардаг болжээ. Петр цєллєгний оргодол, гэхдээ бvр улс тєрийн хэрэгтэн гэдгийг Павлов мэдэж байсан боловч хямд хєлсєнд нь болж хэрэглэсэн ба Петр хатуу шорон хvнд ажилд ядарсан биеэ засаж цагийг хvлээх бодолтой байжээ. Анх ирсэн жилдээ монголчуудын зан заншил, хэл амыг мэдэхгvй учраас тулгамдан хvмvvсийн аж амьдралыг холоос ажин харж байсан бол сvvл сvvлдээ юуны ємнє хэл сурах гэж буруу хазгай сонссон vг, хvмvvсийн тоглож заасан яриаг амьтны инээд хvргэж явсаар алиа Петр хочтой болжээ. Павлов монголчуудыг ихэмсгээр доромжлон харж, жигшиж байгааг Петр зэмлэдэг.

Монголчууд эрт нэгэн цагт дэлхий дахиныг эзэлж байсан гэдгийг би огт vнэмшихгvй юм. Ингээд харахад сарлагаасаа дээр гэх юм алга. Эд яваандаа санаж vгvй болоод энэ єргєн баялаг нутгийг азтай, чадалтай, улс хvртэж орхино доо гэж Павловыг хэлэхэд Петр зад эсэргvvцэж  «тийм биш. Монгол бол хор уугаад vхэлгvй муужран унасан баатар. Зvй нь эднийг цочоож сэргээх хэрэгтэй. Тэгвэл зєвхєн суниахад нь тоншиж байгаа хар хэрээнvvд чєтгєр шулам руугаа тонилох юм шvv» гэж хэлдэг байлаа.

Монголын ард тvмний бvдvvлэг харанхуй хатуу амьдралыг хараад Петрийн сэтгэл єрєвдєвч монгол хvний єргєн дэлгэр сэтгэл, тvvний гэнэн цагаан санаа, чєлєєт амьдралын эрмэлзлийг ойлгож байжээ. Жил гаруй болоод Петр  овоо хэлтэй болж амьтантай танилцан архи дарс ууж байхдаа зарим хvмvvст улс тєрийн юм ярихад «галзуу орос минь чи ингэж дэмий юм чалчиж байж бєндгєрєєсєє хагацна. Урт хормой хєл ороодог, урт хошуу хvзvv ороодог юм гэдэг юм шvv» гэж урдаас нь хариулдаг байлаа. Монголын ард тvмний хатуу амьдралын тухай зарим хvнд ярихад «манай орон баян, манайд ажил хийхгvй хэдэн жил цатгалан амьдарч болно» гэж хариулдаг байв.

Нэгэн удаа Нямаатай ярьж байгаад оросын цагаан хааныг муу хэлж орхисон чинь «бурхан хааныг тэгж хэлээд, нvглийг даахгvй шvv» гэж зэмлэсэн. Бас Галсантай ярьж Итгэлтийг зальтай хvн гэсэн чинь зад эсэргvvцэж «наддаа л бурхан» гэсэн билээ.

Павловын сууринг сахиж байхдаа Луу гvний хvрээний гуйлагчинтай хvртэл ярьж vзсэн. Гэтэл ярьсныг нь ойлгохын оронд єгсний нь аваад зайлдаг байжээ. Петр энэ мэт бухимдаж байсан боловч, цєхєрсєнгvй. Хvмvvстэй уулзах бvрдээ тоглоом, шоглоомын дундуур улс тєрийн юм ярьж байдаг байлаа.

- Та Итгэлтийнд зарагдаж байна? гэж Петр Эрдэнээс асуув.

- Тийм ээ

- Энэ нутгийн хvн vv?

- Yгvй миний нутаг хол. Засагт ханы хошууг мэдэх vv?

- Мэдэхгvй сонссон

- Би тэр хошууны хvн. Богдод мєргєх гэж яваад явгарч Итгэлийн хvчээр амьдарч байна.

- Итгэлт хир хєлс єгч байна?

- Тодорхой хєлс яриагvй. Гэхдээ овоо юм єгч байна. Ер нь сайн хvн байна гэж Эрдэнийн хэлэхэд Петр тоомжиргvй инээмсэглэв.

Майхнаас «Петя» гэж хашгирсан Павловын бvдvvн дуу Петрийг босгов.

- Зарц хvн єєрийн эрхгvй байдаг болохоор явж vзье дээ хєгжилтэйгээр нvдээ ирмэн гарч эрээн майханд орлоо. Галсан ширээн дээр тавагтай бууз, луйм пvнтvvзтэй шєлнєєс аягалан тавьж байв. Павлов юм оруулж ирэх тушаал оросоор єгєхєд Петр толгой дохин гарч тэргэн дээрээс хоёр хар авдартай юм авчирч Павловын ард тавихад эхнэр нь уудалж том цагаан боодолтой юм гаргаж нєхєртєє єгєв.

- Наадмын єчvvхэн бэлэг чамд авчирсан юм гээд Итгэлтэд єгєв. Итгэлт єгвєл зохих зvйлийг авч байгаа юм шиг ажиггvй аваад ардаа тавилаа.

Энэ хооронд Павловын авгай хэдэн шил архи гаргаж ширээн дээр тавьжээ.

- Нєгєє Эрдэнийг дуудаач гэж Итгэлтийн хэлэхэд Галсан ухасхийн гарлаа.

Хоршоо хоёр харилцан найр тавин, бие биеэ харж бvр мишээн, мєнгєн аягатай арз ууж, халуун бууз, тарган махаар даруулна.

-- Арз толгойд гарах нь айхтар болохоос биш сайхан архи шvv гэж Павловын хэлэхэд Итгэлт сэтгэл ханамжтай инээмсэглэснээ «чиний нєгєє надад єгдєг нєхєр шилэн савтай чинь ясны хєлс гаргадаг хатуу дамшиг байдаг шvv» гэж найр тавин хэлэв.

Энэ vед Эрдэнэ орж ирээд баганын хажууд зогсож «намайг дуудсан уу?» гэж асуув.

Тийм, суу. Энэ бол манай анд Павлов гэдэг панзчин. Энэ бол гэргий нь Павлов, би нэг баруун гарын хvнтэй болсон. Бичиг унших гэдэг нь уяа таарсан тvмний эх давхиж байгаа юм шиг. За Павлов наадах архинаасаа задлаач гэж Итгэлтийн хэлэхэд Павлов нэг шилийг авч алиа Петрт єгєв. Петр шилний бєгс рvv ганцхан цохиход бєглєє нь тэр хаяа руу vсрэн алга болжээ. Бvгд инээлдэн Петрийн сурмагийг гайхав. Итгэлт ширээн дээр тавьсан архийг авч нарийвчлан vзэв.

-- Энэ чинь овоо чанга билvv? гээд аягануудад хийж нэгийг аваад Эрдэнэд єгєв. Эрдэнэ сєхрєн сууж, дотогшоо шамласан нударгаа сэгсрэн, аягатай архийг авч дээш єргєн:

Архи нэртэй амттын дээж юугаа

Алтан амтай мєнгєн хундаганд

Амсар дvvрэн хийж єгсєн

Ах дvv олон та нарын

Аз жаргал далай шиг бялхаж

Урт наслан удаан жаргахын

Єлзийт сайхан ерєєлийг

Уламжлан дэвшvvлье

Гэхэд нь «тэр ерєєл бат орших болтугай» гэж хэлэх зуур Итгэлт бас нэг аягыг авч Петрт єгєв. Эрдэнэ ядам хуруугаар мэлтэлзсэн архины мандалд хvргэн тахил єргєєд шимэн уужээ. Петр Эрдэнэ шиг сєхрєн суугаад, архийг хоёр гардан авч юу хэлэхээ олж ядан хэсэг тvгдэрснээ «сайхан ерєєлийг уламжлан дэвшvvлье» гээд хєгжилтэйгєєр нvдээ ирмэн инээмсэглэснээ ганцхан хєнтєрч орхиод ханцуйгаа vнэртэв.

Тэр орой Итгэлтийн майханд олон зочид цугларч найр болоход Бадарч, Цамба, Жамбал нар байжээ.

Петя, хєгжим гэж vлэмж согтсон Павлов єндєр дуугаар хэлсэнд алиа Петр баян хуур авчирч алд, алд сунган татаад бvжиглэхэд нь газар доргиж, vсрэхдээ майхны шувуу модонд бараг л хvрч байлаа. Эрдэнэ Петрийн энэ байдал их л таалагдаж, тvvний гуниггvй, хєгжилтэй алиа занд талархах сэтгэл батжив.

Аль вэ, Эрдэнэ минь дуу бариач гэж Итгэлт хэлээд мєнгєн аяга дvvрэн архи барив. Энэ майханд цугларсан бvхэн єєрт нь сайн хvн болохыг хичээж байгааг ойлгосон Итгэлтэд бардам сэтгэлийн их баяр оволзон, хvсвэл хорвоогийн уулыг тал болгож, талыг уул болгох чадал биенд нь байх шиг санагдаж байв. Эрдэнэ «эр бор харцага»-ыг дуулсанд Итгэлт хоолой нь цээлхнийг магтаж таван тvрлэг дахиулав. Хуруу гаргах, хуалах зэрэг зэрэг болж vргэлжилсэн шуугиан, эх захгvй яриа эхлэв. Тvнхэний буриад тосгонд єссєн Павловт энэ бvхэн нь ердийн дассан юм байсан болохоор олны урсгалд орон хашгирах газар нь хашгирч, инээх газар нь инээж суув. Харин эхнэрт нь ойн олон баавгайн дунд орчихсон юм шиг санагдавч Итгэлтийг хvндлэх хэрэгтэй. Энэ хvн бидний жаргалд их тус болно шvv гэсэн нєхрийн нь vг санагдан заримдаа эвшээж, заримдаа худал инээж суув. Сvрхий согтсон Петр хуруу гаргаж ч vзэв. Хошууны олон тамир гээд хашгирч ч vзэв. Бvр сvvлд нь Эрдэнийг тэвэрч аваад vнсэв.

Эрээн майханд ийм юм болж байхад тvvний гадна єєр нэг зvйл болж байв. Нар салхинд борлосон хєрслєг царайнд нь тормолзсон хар нvд, яралзсан цагаан шvд, цэцэг эрвээхэй хоёр шиг дvйж, тавагтай юм бариад орж ирэх бvрдээ зvрх рvv харван инээмсэглээд, буцаж гарахдаа ташаагаараа vл мэдэг дайван яваа Дулмаа хvvхэн, Жамбалыг дагаж ертєнцийн амьдралын сониныг мэдсэн Цамбыг єєрийн эрхгvй таваг, таваг тарган мах, хєєсрєн шуугиж байгаа айраг, орос архи, шуугианаас салгаж майхнаас гаргажээ. Галын майхны ард очоод зогсож байтал савтай угаадас асгахаар Дулмаа зvvн тийш явлаа. Лам сэмхэн алхсаар бараг тулж очоод хоолойгоо засав. Хvvхэн цочин эргэв. Єєртєє талархсан нvдийг хvvхэн олж харахгvй хэрхэн єнгєрєх билээ. Оройноос эхлэн сээтэн хаясан єндєр цагаан залуу лам, Итгэлт Галсан хоёроос уйдах нь байтугай жигшдэг болсон Дулмаагийн сэтгэлийг гижигдэж байжээ.

- Хэн бэ?

- Би байна. Битгий ай гээд Цамба дахин юм хэлэх гэсэн боловч зvрх нь хєєрч амаар нь гарах гээд тагжрав.

- Юунаас айдаг юм бэ? харин очлоо шvv

- Хvvхэн чамд юу хэрэгтэй вэ?

- Юу, юу ч хэрэггvй гээд Дулмаа хvйтэн инээмсэглэв.

- Чамтай.. гээд Цамба vгээ тасалснаа Дулмаагийн гараас барьж авлаа. Хvvхнээс хувцсанд нь нэвт шингэсэн vнээний сvvний гашилмал vнэр ханхлав.

- Лам хvн ингэж болдог юм уу? тавиач гэхэд Цамба юм дуугаралгvй тэврэн авч цааш явахад нь «тавиач яасан ичдэггvй юм бэ?» гэж гарыг нь хумслан тийчлэв. Гэвч хашгирсангvй.

Лам явсаар жалганд орж Дулмааг тавихад «ичихгvй яасан юм бэ» гээд хєдлєлгvй зогсож байлаа..

«дахин уулзаж байна шvv» гэж шивэгнээд лам хvvхний хацрыг хурууны vзvvрээр эв хавгvй илснээ эргэж тvргэн явжээ. Дулмаа далаа хавчин хоолойдоо тоомжиргvй «хэ» гэжээ. Цамба майхны ойр очвол харанхуйн дунд нэг хvн зогсож байхдаа нь зог тусан зогсов.

«Яваад єнгєрєх нь зєв байх. Морь хараад л явж байгаа хvн биз» гэж бодоод нvvрээ буруулан єнгєрєх гэтэл хvчтэй гар мєрєн дээрээс нь шvvрч аваад гуд татан эргvvлж «асман банди, хvнийг барагтай доромжил» гээд цохисонд Цамба сєхрєн унав.

Тvргэн босож «юу болоод чи хvн зоддог билээ?» гээд давшлан очвол дахиад хvнд гар цээжинд нь бууж ухаан нь балартан унав. Ингэж цохисон хvн бол Эрдэнэ бєгєєд энэ хоёрын хооронд єшєєний хар оосор эрчлэн зангирч явсаар арав гаруй жилийн дараа тэр зангилааг Цамбын хатуу зарлиг тайлж билээ.

 

XII

Луу гvний хошуу наадам эхлээд хоёр дахь єдрєє vргэлжилж байлаа. Голын улаан эрээн асарт ноён, туслагч, тэдний хатан болон ойр шадар хvмvvс, баруун талын шар асарт мяндаг, тушаалтай лам нар зvvн талын хєх эрээн асарт тайж угсаатан морилон суужээ.

Хvн бvхэн олигтой дээл хувцсаа ємсєж энд тэндгvй бvснээсээ зодог шуудаг хавчуулсан бєхчvvд, хусуур сойз хавчуулсан уяачид сvлжилдэнэ. Гурвын даваа эхлээд хошууны нэр цолтой бєхчvvд хоорондоо уралдаж байлаа. Хэзээнээс бєх сайтай, Луу гvний хошуу, наадмаа бусад хошуунд алдахгvйг бараг хvн бvхэн хичээн, гаднын бєх унахад шуугилдан инээлдэж, єєрийн хошууны бєх унахад гаслалдан харамсана.

Эрдэнэ. Заяын шавийг нэг ламтай тунаран vлдэж барилдах болов. За хє Эрдэнэ минь. Би захыг чинь тасартал мушгия, гэгээнийхэн шєрмєстэй шvv гээд Нямаа дээлийг нь авч захыг нь мушгив

- Ноднин манай хоёр заан нэг начинг хаяж балаг тарьсан дамшиг. Вандан арслан л авч баймааж хаясан юм. Эрдэнэ минь хичээж vзээрэй гэж Итгэлт хэлээд vл таних нэг хvнтэй явлаа.

- Єндєр ахаа надад боорцог авчирч єгєєрэй гэж Солонго чихэнд нь шивэгнэхэд Эрдэнэ тааламжтай инээмсэглэв.

Эрдэнэ ламтай хоёр дахин тавилцаж, удаан барилдав. Ингээд хоёр биеэ хяналцан єє харж баахан хєшилдєв. Гэнэт лам шуугин барьж авахад нь Эрдэнэ ольж аваад тонгоров. Лам ар зоогоороо пад хийтэл унав.

- Аюултай тонгордог хvн байна шvv

- Аль хошууны хvн бэ?

- Мэдэхгvй, дэвхрэг Итгэлтийн шинэ зарц гэж Эрдэний тухай ярилцаж байлаа.

Эрдэнэ зодгоо тайлаад, дээлээ ємсєж байхад нилээд согтуу Итгэлт ирлээ.

- Сайхан тонгорлоо шvv

- Арай гэж л давсан боллоо

- Шєрмєстэй банди байгаа юм. за Эрдэнэ минь их насаа мордуулж орхи. Єнєєдєр бид хоёр нэг магнай тэнийх байх аа.

Єчигдєр азарга давхихад ноён Сvрэнгийн азаргууд замаас угтан нийлж уралдаад, тvрvvлж, Итгэлтийн хээр азарга гуравдугаар иржээ. Харин єнєєдєр Итгэлт хээр морио тvрvvлж ирнэ гэж итгэж байгаа юм.

- Урамгvй юм. Сvрэнгийнх хагас замаас нийлээд тvрvvлж орхих юм гэж Эрдэнийн хэлэхэд Итгэлт зэвvvхэн инээмсэглэж гол асар руу хялайн харснаа

- Юу гавьдаг юм бэ? луйвардаж л байг. Миний хээрийн ємнє гишгэхийг нь vзье гэлээ.

- Зам хагаслана гэдэг чинь ядахдаа морь тэлж орхино...

- Олигтойхон цогчин дуган бариулж чадахгvй байж луйвардахдаа уургын морь шиг...

Хянамгай бєгєєд ухаантай Итгэлт архины халуунд нандин сэтгэлийн нууц бодлоо дэлгэчих шахжээ. Итгэлт, ноёд, тайж нартай атаархаж явдаг. Ялангуяа тайж нар албанд єнчин ишиг ч єгєхгvй байхад єєрєє єдий тєдий юм єгч байгааг бодох бvр сэтгэл нь хорсон, атаархлаар дvvрч «Хошуу тонож хагартлаа идэж, илжиртлээ унтахаас єєр юу ч чадахгvй дамшгууд. Ядахдаа хэдэн хамжлагаа ч зарж чадахгvй арчаагvй мєртлєє хортой, мунхаг мєртлєє шунамгай амьтан» гэж жигшин бухимдаж хэрэв би хошуу толгойлж байсан сан бол эд нар шиг хєдлєх бvрдээ хятадын пvvсэнд нялх хvvхэд шиг мэхлvvлэн єр тавьж албан татвараар мань мэтийнхнийг чирэгдvvлж байхын оронд хошууны тоогоо алдсан гуйлагчныг цуглуулж авчраад уяагий нь уртхан уяж, угаадсы нь єтгєхєн шиг єгч байгаад цэмбэ нэхvvлэхгvй юv» гэж хvртэл бодож байсан билээ.

Гэвч энэ тухайгаа хэнд ч хэлээгvй. Гэтэл єнєєдєр хундага архи хэтрvvлж ууснаас болж эрvvлдээ бодсоныг согтуудаа гэгчээр Эрдэнэт сэжvvрийг нь цухуйлгажээ. Гэвч согтуу хvн сохор ухаантай байдаг болохоор ам алдсанаа мэдээд:

- Эрдэнэ минь архины яриа хэрэггvй. Харин их насаа тvргэн мордуулчих гээд vлэмж согтсоноо мэдэгдэх гэсэн бололтой найгав.

- Таны хэлдэг vнэн юм шvv гээд Эрдэнэ цааш явжээ. Эрдэнийн хойноос нvдээ цавчлан харж байхдаа «таны хэлдэг vнэн юм шvv гэнэ vv. Бас л яггvй дамшиг байна. Ер нь энэ Эрдэнэ амаргvй эр шvv» гэж бодлоо. Ингээд алгуур эргэж хэд алхтал ноён сvргийн морьд асар эргэж байгаа нь нvднээ тусахад гэнэт эргэж: «Эрдэнэ хvvе Эрдэнэ минь» гэж хашгираад шогшин очив.

-- Євгєн минь, хэрхэвч тvрvvлж болохгvй. Нєгєє ноён чинь таалж орхино. Батад унуулаад сайн захиж єгєєрэй. Цаад Хонгор галзуу бол тvрvvлvvлээд хээр мориноос минь салгаж орхино гэж хэлэв.

Эрдэнэ Итгэлтийн хэлснээр тvрvvлж болохгvйг Батад захиж єгєєд хээр морь аман хvзvvнд нь иржээ. Харин тvрvvлж ирсэн морийг Луу гvн таалж, эзэн нь урт авид хадагтай хоцорчээ. Замаас нь амдуулж тавьсан ноён Сvрэнгийн морьдоос айргийн тавд давхисан морьгvй байв. Yvнийг хараад Итгэлт цаглашгvй баярлаж, «амьтны аль шилдэг морьдыг таалах нэрээр дээрэмдэж аваад, дургvйд хvчгvй гэгчээр хvн албадаж сохор зоосны хєлсгvй уяулсан морьд хомоол хамаас єєр яах билээ дээ» гэж дотроо боджээ.

Тэр орой Итгэлтийн хамт Павловынд очих замдаа Эрдэнэ Итгэлтэд орон нутгаасаа гарсан vнэн учрыг ярьжээ.

- Тийм байхаа. Би чамайг яггvй эр гэж бодоод байсан юм. Эрдэнэ минь манай хошууны бузар хэргийг уудлах юм бол далай л гэсэн vг... гэвч тийм зоригтой аавын хvv байхгvй гэж хэлэв.

- Итгэлт гуай минь бяртай хvнийг хаяхад бяр хэрэгтэй. Ноён бол бяртай, бас бэлтэй болохоор, тэдэнтэй заргалдах гэвэл бузар хэргийг нь мэдэхээс гадна, хахууль єгєх бэлтэй байх хэрэгтэй юм шvv. Над шиг унах морьгvй унагаах ямаагvй хvн бол єєрєє л хохирохоос єєр олз олохгvй сална. Харин тан шиг бэл хєрєнгєтэй хvн бол... гэж Эрдэнэ нам дуугаар vгээ аажмаар сунжруулан хэлэхэд Итгэлт таслан «єдєр шєнєгvй шогшиж, єлбєрч vхэхээс бусдыг vзэж баймааж хуримтлуулсан хєрєнгийг нэгийг гаргаад арвыг олохгvй юман зарцуулж бас л болохгvй байна шvv» гэв.

Итгэлт ноёд, тайж нартай атаархаж явдаг боловч тэдэнтэй ил тэмцэхийг огт бодохгvй. Тэмцэл ч хэрэггvй мэт байдаг байлаа. Тэд хэдийгээр эрх ямбатай боловч над шиг чадалтай биш, хэдхэн жилийн ємнє солих мориор ховорхон байсан Итгэлт одоо хошууны тэргvvн баяны нэг болжээ. Тvvнээс тайж нар хvртэл мєнгє зоос зээлж, айлчлан очиход нь хєл алдаж, архи айргаа барьж байхыг хараад єєртєє бахархан, чадалдаа бишрэн итгэх сэтгэл оволзож явдаг билээ. Энэ учраас сvvлийн vед атаархлын хажуугаар тэдний арчаагvйг доромжлон шоолох сэтгэл тєрдєг бєгєєд тvvндээ ханаж тэдний дээрээс ширвэн харж явдаг болжээ.

Луу гvний хvрээний баруун дэнд дээр Павловын барьсан саруул том гэгээвчтэй хэдэн єрєєтэй заамал дvнзэн байшин Эрдэнийн сэтгэлд их л таалагдав.

- Сайхан байшин байна шvv гэж Эрдэнийн хэлэхэд Итгэлт байшинг анх удаа vзэж байгаа юм шиг ажиглаж харснаа, ийм юм л бариад сууцгааж чадахгvй байгаа юм даа. Мєн ч болоогvй байна даа гэж толгой сэгсрэн хэлэв.

Хашаанд ороход тvлээ хагалж байсан алиа Петр угтаж ирээд Эрдэнийн гарыг чанга атгаж:

- Барилдаж байхыг чинь харсан. Чи лав тvрvvлэх байх аа гэж хєгжилтэй инээмсэглэн хэлээд Эрдэнийг ажиглан харлаа

- Сайхан бэлэгтэй vг байна хє. Барилдаж байгаа болохоор тvрvvлэх хvсэлгvй яаж байх вэ дээ гээд Эрдэнэ тачигнатал инээв.

Ингээд байшинд орж зочлуулав. Гэтэл морьтны хишиг явганд гэгчээр найзындаа ирсэн Итгэлийг бараадан Бадарч, Жамбал хоёр ирэв. Харин Цамба Дулмаатай жаргах гэж Итгэлтийн эрээн майхан руу явжээ. Алиа Петр ч баян хуураа алдлан татаж єргєн банзан шалыг нахилзуулан бvжиглэв. Эрдэнэ ч «эр бор харцага»-аа эрдvvхэн дуулжээ.

Маргааш чинь Эрдэнийг амлаж аваад хvртэж орхино доо гэж уулаас их омог нь орос архинд улам бадарсан Бадарчийн хэлэхэд Эрдэнийн царай уласхийж хор нь даринд гал оруулсан мэт шатсан авч энэ байдлаа нуух гэж худал инээмсэглэж:

- Барилдаад л харъя даа. Ямар шороон дээр ойчихоос шорон дээр ойчих биш гэв.

- Бардам амтын гуя шалдан гэж монгол хvн хэлдэг шvv гэж алиа Петр хэлэхэд ямар утгатай юм ярьж байгааг ойлгож чадаагvй эзэгтэй, Бадарч хоёроос бусад нь инээв.

Муу орос чи ч сачий байвал vзэхгvй юу гэж хэлээд Бадарч босож бардмаар ханхалзав. Ингээд Петр Бадарч хоёр барилдах болов. Дээр мандсан сар, дотроос олон лаа гэрэлтvvлсэн гэгээвч хоёрын гэрэлд  тэд єрж хэсэг зогссоноо орос Бадарчийн мєрєн дээрээс барьж аваад учир дvрсгvй эргvvлэв. Тэгээд тавих гэтэл Бадарч намс хиймэгц тонгорч орхисон чинь барьцгvй байсан Петр харуулдан унав.

- За шалдан байна уу? гээд Бадарч бvдvvн дуугаар тавлан инээв.

Тэр шєнє Эрдэнэ бараг л унтаж чадсангvй. Бадарчийг хаях арга сvвэгчлэн хийдэг мэх бvхнээ бодов. Єглєє наадам руу зэрэгцэн явж байхдаа Итгэлт дуугvй бодол болон яваа Эрдэнэд «Бадарч єнєєдєр чамайг авна даа Эрдэнэ минь эр хvн байна даа. Хичээж л vз» гэж хэлэв. Эрдэнэ хошуугаа мурилзуулан инээмсэглэхээс єєр хариу єгсєнгvй. Yнэхээр ч тавын даваанд Бадарч Эрдэнийг амлан авчээ. Эрдэнэ єрєєд зогсож байхдаа «Тайшир хан минь» гэж дотроо хэд дахин хэлэв. Эрдэнэ барьцаа гvйцээж аваад тонгорьё гэж шийджээ. Харин Бадарч Эрдэнийн хєдєлсєн шарыг улам буцалгаж байгаад хийсэн мэхэнд нь хариу хийе гэж бодож байв.

Чоно єтлєвч хургандаа, цорж єтлєвч балиндаа гэж Бадарч Эрдэнэд сонсогдохоор хэлээд шороо авч алгаа vрээд ханхалзан єрєх vед нь Эрдэнэ дайран орж, зодогны нь ар далавчинд гар нь хvрэхийн хамт эргэж тонгортол барьцаа тавьж биеэ сул орхисон боловч Бадарч ард нь vлдэж Эрдэнийн бvслэхээр тэвэрч дээр єргєєд урьдахаас чанга хаяжээ.

Сvрхий барилддаг цагаачин бєхийг зоригтой авч хаясан Бадарчид луу гvнийхэн их л талархав. Харин Итгэлт тvvний хоёр хvvхэд, бас энэ хоёрын барилдахыг харах гэж зориуд ирсэн Петр Эрдэнийн ойчиход нvдээ анин далдирчээ. Эрдэнэ зодгийнхоо хєвчийг тайлаад урамгvй буцаж явахад нь Цамба тосож очоод ёстой тавласан харцаар гєлийн ширтэж байгаад:

- Хvзvv толгой чинь vргэлж vлдсэндээ баярлаж байна уу гэхэд нь

- Юу ч болсон чамдаа л зєв дєє гээд єнгєрєв. Тэр орой Эрдэнэ Петр хоёр Итгэлтийн тогооны майханд нэрмэл архи хуваан ууж нилээд юм ярилаа.

- Намайг энд ирэхэд манайхан, монголчуудын амьдрал нь ч, ухаан санаа нь ч уулын зэрлэг баавгай шиг гэдэг. Гэтэл та нартай танилцаад ирэхэд яг л бидэн шиг л зовох цагтаа зовж, баярлах цагтаа баярласан улс байх юм. Би ч монголд ирээд гурван жил болж болоход их юм мэдлээ гэхэд

- Манай улс сайхан улс шvv. Монгол хvн цагаан санаатай, нєхєрсєг гэвэл

- Монгол хvн ч олон янз. Сайн ч бий, муу ч бий гээд Петр зальтай нvдээр Эрдэнийг харж инээмсэглэв

- Олон хvн сайнтай муутай гэдэг болохоор аргагvй л тийм дээ гэж Эрдэнэ хэлэв

- Эрдэнэ чи бид хоёр сайхан танилцлаа

- Тэглээ шvv

- Чи таван онд орос оронд болсон явдлыг мэдэх vv?

- Морин жил vv?

- Яг тийм

- Баатар цагаан хааны ширээг булааж авах гэж vймээн гаргаад налам дарагдсан юм гэдэг, тэр vv?

- Би тэр хэрэгт оролцоод цєлєгдсєн хvн шvv дээ. Эрдэнэ гайхан Петрийг хэсэг харлаа. Петр инээмсэглэж байснаа «тийм шvv Эрдэнэ минь» гэлээ

- Чи бид хоёр шиг модоо барьсан гуйланчин хаад ноёдтой єрсєлдєєд сайнаа vзэхгvй. Муур барсын зан гаргавал vхэхийн цондон гэсэн vг гээд Эрдэнийн царайд гуниг хорсол хослон єтгєн хар хємсєг нь заналаар эрчлэв.

- Сайныг vзэж болно шvv

- Бид хоёр шиг л хvн хvний нутаг, гvний газар цагаачилж явахыг сайхан гэх vv?

- Чи бас цєлєгдсєн хvн гэж vv? гээд Петр Эрдэнийг харлаа. Эрдэнэ Засагт хантай заргалдаад орон нутгаасаа хєєгдєх шахаж гарсныг Итгэлтээс єєр хvн яриагvй билээ. Яриад уршиг болохоос олз болохгvй гэж бодож байсан. Гэтэл энэ орост яримаар бодогдов.

- Бараг тийм. Би засагт хантай заргалдаад орон нутгаас хєєгдєж гарсан хvн гэж эхлээд єєрийн амьдралыг ярьж, ингээд нохойтой єшєєтэй хvн хормойгvй, ноёнтой єшєєтэй хvн хонгогvй гэдэг болсон хэрэг дээ гээд гомдолтой инээмсэглэн яриагаа дуусгажээ.

Эрж явсан хvнтэйгээ уулзсан хvний сэтгэл баяр, сандралаар дvрдэг билээ. Эрэл нь хичнээн удаан, хэцvv байсан бол энэ сэтгэл тєдий чинээн их байдаг. Эрдэнийг яриаг сонсоод Петр олон жилийн турш эрж явсан хvнтэйгээ уулзсан юм шиг болов. Тvvний томрон гайхсан хонин бор нvдэнд нь их барын оч гялалзан монголчуудыг ємгєєлєн Павловтой маргаж байхдаа ярьж байсан баатар єєртэй нь учирсан шиг бодогджээ. Гэхдээ Эрдэнэ бол нам унтсан баатар биш, харин гэнэт сэрээд буруу тийшээ ухасхийгээд хад мєргєєд гайхан зогссон баатар гэж бодогдов. Эрдэнийн тэнцэл буруу байсныг Петр бvрэн ойлгож байсан боловч тvvнийг нь зэмлэсэнгvй.

Бид хаант засгийг бvрмєсєн устгана. Тэгэхгvй бол тvvний балгийг арилгаж чадахгvй. Yндсээр нь тасална. Yvнийг нэг хоёр хvн хийж чадахгvй. Тvм буман хvний хvчийг нэгтгэн зангидаж баймааж хийнэ... гэтэл Дулмаа дуу аялан орж ирээд энэ хоёрын яриаг таслав. Ямар ч удаан ярьдаг улс вэ дээ гэж байдаг гоёлоо ємсєєд, гэзгээ гялалзтал самнасан Дулмаа ер бусын хєгжилтэй хэлээд жижигхэн ногоон модон хайрцгаас толь авч нvvрнийхээ тал бvрээс тольдон євєртлєєд гарахад нь Эрдэнэ:

- Дулмаа хаачих нь вэ гэлээ

- Холдохгvй гэж эргэж харалгvй хариулан нам хоолойгоор дуу аялан алга болов.

Эрдэнэ Петрийн яриаг сонсоод баймаар байлаа. Єндєр их хvчтэй орос улсын цагаан хааныг устгана гэх нь дэмий vг мэт санагдав. Чуулган дарга Богд эзэн дээр байдаг Засагт хан тийм хvчтэй байхад дээрээ эзэнгvй баатар цагаан хааны хvч хэмжээгvй байх ёстой. Гэтэл энэ оросын ярианд ямар нэгэн их итгэл байх шиг санагдав.

- За тэгээд чи яаж баатар цагаан хааныг дийлэх хvн бэ дээ?

- Би ганцаараа дийлэхгvй. Харин бид бvгдээрээ нэгдвэл дийлнэ

- Баатар цагаан хаан гэдэг чинь хэдэн бум цэрэгтэй асар их хєрєнгєтэй хvн шvv дээ. Гэтэл та нарт юу байгаа юм бэ?

- Бидэнд юм бvхэн бий. Тэр олон буман цэрэг чинь бидний єрєєсєн дугуй, бас тэр их хєрєнгийг чинь баатар цагаан хаан хийгээгvй, бид хийж тэр дээрэмдсэн юм. Ингэхлээр хэрэг дээрээ бидний хvч илvv гэхэд нь Эрдэнэ тоомжиргvй инээмсэглэж

- Тэр чинь єрєєсєн дугуй чинь чамайг барьж аваад Ангарын хот руу цєлсєн биз дээ гэсэнд Петр босож Эрдэнийн ємнє нь очиж явган суугаад, толгойгоо урагш сунган

- Тиймээ, барьсан. Гэвч маргааш надтай нийлээд цагаан хааныг барьж авна гэхэд Эрдэнийн нvдэнд нь цагаан сэтгэлийн хошигнол тодорч Петрийг ширтэж байснаа

- Тэмээ туйлаад тэнгэрт хvрэхгvй, ямаа туйлаад янгиа эвдэхгvй гэдэг vгийг чи сонссон уу? гэв

- Чи хятадад манжийн тєр унасныг сонссон биз дээ

- Сонссон

- Манжийн хаан олон буман цэрэгтэй ч байсан. Арвин их хєрєнгєтэй ч байсан шvv дээ. тийм vv?

Эрдэнэ хэсэг дуугvй бодол болон суув. Петр мэхээр гаансандаа тамхи нэрж аваад татах зуур Эрдэнийг ажиглав. Эрдэнэ зууж байсан гаансыг амнаас нь авч хэд сороод буцааж аманд нь хийгээд цааш татсан утаагаа алгуур vлээх зуур

-- За тэгээд та нар баатар цагаан хааныг дийлчихээд дараа нь яах улс вэ? гэж асуув. Петр босож байрандаа суугаад хул айраг хийж шимэн ууж гарынхаа алгаар шар сахлаа арчсанаа «тэр бол єєр зvйл» гээд эхлэх гэтэл нєгєє майхнаас «Петя» гэж дуудах Павловын аргил дуу тод сонсогдов. Петр ухасхийн босоод «хоёулаа дараа тавтай ярина» гээд гарлаа. Эрдэнэ нvдээ, цавчлан хэсэг сууснаа «Павловыг дуудахад сандран, огло vсэрч байж баатар цагаан хааныг ширээнээс нь халиулна гэнэ шvv. Аавын хvvгийн санаа арвин гэж, яахав дээ хєєрхий» гээд ганцаараа инээмсэглэв.

Наадмын дараа Эрдэнэ суурь тоолж эхлэв. Нэг єдєр Доржийн эх Буян чавганцынд ирлээ. Буян чавганцад ганц хvvгээс єєр тулах мод тоолох ямаа vгvй билээ. Хvv нь байхдаа айлан ажил хийж амь зууж байжээ. Гэтэл цэрэгт явсан учир амьдрахын эрхээр Итгэлтээс хоёр зуун хонь авч єдєр шєнєгvй майжигнан дагаж хєлсєнд авсан юмаар цаддаггvй боловч хоосон хонохгvй амьдарч байв. Єнгєрсєн хавар сураггvй болсон хvvгийнхээ тухай ламаас асуусан чинь єдий тєдий гvрэм буулгасан учир тvvнийг уншуулах гэж Итгэлтийн хониноос нэг эм хонь барьцаанд єгчээ.

 Эрдэнэ мал тоолж vзээд тэр хонийг vгvйлж асуухад чавганц бултаж vзээд болохгvй болохоор нь идчихсэн гэж хэлэв. Мал тоололт дуусгаад єнгє зvс, нас им тамгыг нарийн ялгасан данс хийж Итгэлтэд єгєхдєє Буян чавганц нэг эм хонь идчихээд анхандаа бултаж vзээд дараа нь vнэнээ хэлснийг сонин болгож яриад «намар хєлснєєсєє нєхєж тавина гэсэн» гээд vгээ дуусгав. Тосыг усаар, толийг шилээр гэгч болж байгаа нь тэр дээ гэж Итгэлт тайван хэлээд дансыг авч том шар вааданд боож авдартаа хийжээ. Эрдэнийг тэр орой Итгэлт сайхан vг олж ядан магтаж орос газрын сайн архиар дайлжээ. Маргааш нь Галсанг явуулж Буян чавганцаас хонио авч єєр айлд єгсєн. Хэдэн хонь хариулж хєлсєєр нь амь зууж байсан чавганц уг малыг vлдээх єгєхийг уйлан, мєлхєн гуйсан боловч тус болсонгvй. Ядарсан чавганцыг ямар зовлонд унагааснаа Эрдэнэ мэдээгvй билээ. Гэтэл нэг єдєр хошуу хvрээний гудамжаар явж байтал хар сав vvрээд айлын vvдэн дээр юм гуйж байсан Буян чавганцтай тааралдав. Чавганц Эрдэнийг танимагц, таягаараа занаж «муу цагаач чи ядарсан чавганцын мууг vзэж ханав уу? Чамайг над шиг л эх тєрvvлсэн байх даа. За яахав. Итгэлтийн угаадсыг идээд vргэлж цатгалан явахыг чинь би эс боловч, миний хvv харах байх» гэж хараав.

 Эрдэнэ «авгай минь, авгай минь» гэхээс єєр юу ч хэлж чадахгvй ангалзаж байхад чавганц хэлэх vгээ хэлж аваад майжигнан явжээ. Эрдэнэ санамсаргvй юу хийснээ ойлгож чавганцыг vнэн сэтгэлээсээ єрєвдсєн учир Итгэлтээс Буян чавганцад малаа эргvvлж єгєхийг гуйхад:

- Эрдэнэ минь, хэрэггvй нинжин сэтгэлээ орхи. Чи бодооч дээ. Буян чавганцад би гэм хийгээгvй. Харин єєрєє єєрийгєє толгой руу ус хийсэн хvн. Тvvнд дахиж мал єгч би л чадахгvй гэж хатуу хэлжээ.

Намар Эрдэнэ Петртэй хамт Итгэлт Павловын худалдаж авсан vхрийг цуглуулж сvрэглэн туулгах ажилд явах гэж бэлтгэж байтал гэрт нь Єлзий ирж уулзахад газар дээрх ганц дvvгээ амьд мэнд явааг сонсож тэсгэлгvй баярлав.

- Та Тємєртэй уулзвал намайг амьд мэнд явна гэж хэлээрэй. Бас надтай уулзах гэж энд ирсний хэрэггvй. Луу гvний нохой нь хvртэл Тємєрийг занаж хуцдаг бололтой гэж Эрдэнийн хэлэхэд Єлзий

- Би мэдээд, чам балаг болохгvйг хичээж чиний сургийг битvv гаргах гэсээр олох хоног тэнэж орхилоо гээд инээмсэглэв.

XIII

Тємєр Тvгжилийг дагуулан хvрээ орж Эрдэнээг сураглаад олсонгvй. Харин Сайд вангийн нутаг, Луу гvний нутгийн зах билчээрт Засаг ханы Эрдэнэ гэдэг хvн ирж суурьшсан тухай олон хvн дамжин там тус сураг гаргажээ. Ингэж явтал туйлдаж ядарсан Хуягтай дайралдаж нэг морио єгч, хєл залгуулаад, явахад нь эцэг Єлзийдєє ахын минь тодорхой сураг гаргаж єгєхийг захиарай гэж хэлээд зам шуударч Тvгжилийг дагуулан хос морь хєлєглєн зvvн ємнє зvг барьж довтлов. Гурав хоног  хэлэн дээрээ юу  ч тавилгvй, зєвхєн нэг удаа морьдоо услахдаа ус уугаад явсанд Тvгжилийн гол харанхуйлан, морины хатиралтад гэдэс дотор нь тасрах мэт болж байв. Харин Тємєр дєрєєн дээрээ босож зогсоод «Эрдэнэ засгийн унага»-аа шуранхайлан дуулж явахад Тvгжилийн уур хvрч, бачимдавч яах ч аргагvй байлаа. Гуравдахь єдрийн орой жижигхэн задгай булаг дээр очиж морьдоо услав.

Тємєр захаараа мєстсєн жижигхэн горхины хоёр талд гишгэж, бєхийн ус залгихад хоёр шанааны нь булчин байн байн зангирч, тєвєнхий нь нэг том болж, нэг агшиж байв. Тэгээд єндийж нvvрээ угаагаад дээлийнхээ хормойгоор арчив. Тvгжил горхины захад элэглэн хэвтээд чанга чанга сороход харьсан ус эрvvгий нь дагаж урсан дээлийн энгэр нэвтэлж байв.

Одоо ч хvрэх газартаа ойртож байна даа гэж Тємєр хэлээд морьдоо сайн услах гэж исгэрэв. Хичнээн єртєє vлдээд байна гэж усны эрэг дээр хэвтэж байсан Тvгжил найрын эхнээс аваад хундага алгасаагvй уусан хvн найр тєгсєхийн vед бусдыг хардаг нvдээр Тємєрийг харж асуув.

- Хоёрхон хоногийн явдал vлдээд байв

- Тємєр гуай би тэсэхгvй нь, гэдэс тасарч байх шиг байна. Амарч юм идье гээд хацраа нойтон шаварт нааж нvдээ анив.

- Х.. хэ цис чамайг чинь овоо эр гэж бодсон юмсан огт хэрэггvй амьтан юмаа гээд Тємєр vгний хариу ч vгvй хэвтэж байгаа Тvгжилийг баахан ажиглаж байснаа морьдоо чєдєрлєн тавиад богцоо авчирч давслан чанасан мах гаргаж

- За ид. Ямар найрлах гэж яваа биш гэж хэлэв.

Тvгжил мєлхєж ирээд дал авч том vмхэн залгиад зогисов. Тємєр борцноосоо хатсан гvзээ гаргаж дэвтээх гэж усанд хийлээ. Мах vмхлэн зогисож байгаа Тvгжилийн дэргэд ирээд:

- Арван тавны цагдаа ирлээ гэсэн чинь Тvгжил цочин єндийж харвал юу ч байсангvй

- Хаа?

- Зогисоогий чинь зогсох гэж хуурсан юм гээд Тємєр бvдvvн дуугаар хєгжилтэй инээв.

Тємєр дунд чємєг авч яралзсан цагаан шvдээрээ шир, шир хийтэл тасчин идээд ясы нь «Тайшир хан минь» гээд баруун зvг шидэж орхив. Дараа нь дєрвєн єндєр, сvvж хоёрыг дараалан идэж ясыг нь урьдах ёсоор «Шилийн богд минь» гэж зvvн урд зvг шидээд хvйтэн ус баахан ууж, хайрга хєрсєн дээр эмээлээ дэрлэж унтав. Тvгжил ч гэдэс гарч ухаангvй унтав. Шєнє дундын vед Тємєр Тvгжилийг сэрээв. Харвал морьдоо барилж ирээд эмээллэчихсэн байв. Нєгєє дэвтээсэн гvзээндээ ус хийгээд Тvгжилд ганзгалуулав.

- Yvгээр юу хийх юм бэ?

- Говь огтолж гарахдаа булаад эргэж ирэхдээ ууна гээд мордоход Тvгжил дуртай дургvй мордлоо. Тэр бvх бие нь няцран євдєж «Юунд энэ золигтой нийлэв дээ» гэж бодон дотроо бухимдана. Ингэж хэнхэг туссан юм шиг давхиж байхын оронд зоволгvй олз олж болох л байсан шvv дээ. Хар тэнэг толгой энэ мангарын гарт vрэгдэх нь бололтой гэж бодож явлаа.

Дээш харвал vvл бvрхсэн тэнгэр дарж, урагш харвал битvv харанхуй манаран, шєнийн хvйтэн салхи нэвт vлээн дутуу нойртой Тvгжилийн  эрvv толгой нь єєрийн эрхгvй зодолдон, vмхийгээр хэхэрч чухам аль зvг явж байгааг vл мэднэ. Тємєр урьдах хэвээр дєрєєн дээрээ босож vл мэдэг урагшаа бєхийгєєд «Эрдэнэ засгийн унага»-аа vгийг нь хэлэлгvй аялан давхина. Хоёр дахь єдрийн єглєє жижигхэн гvвээний орой дээр гарч мориноос буув.

 Энд амарч, орой хvргэнэ. Бидний туулж ирсэн тэр говийг хар говь гэдэг юм. тэр харагдаж байгаа уулыг Зотол гэдэг гэж Тємєрийн ярьж байхад Тvгжилд сонсох чадал байсангvй. Тємєр морьдоо чєдєрлєж тавиад унтахаар хэвтэхэд нь эмээлээ тvшиж суугаад хєдлєх бvрд нь ажиж байсан Тvгжил «Тємєр гуай, мах идье» гэв. Битгий дэмий ярь. Битvvлэх гэж ирсэн биш, буцах зам гэж бий. Адуу хєєхдєє vлдсэнийг нь орхидог юм шvv гээд єєр яриагvй гэсэн бололтой унтав. Тvгжил богцтой махнаас хулгайлж аваад идье гэхэд Тємєрєєс айгаад чадсангvй болохоор аргагvй хэвтэв. Гэвч унтаж чадсангvй зvvрмэглэгчээ болоход элдэв янзын юм зvvдлэн хар дарна. Оройн нар шингэхийн vед Тємєр сэрээд бослоо. Зотол хааны орой дорно талдаа бараантай єрнє талдаа алтан шар дуулгаа гялалзуулан хар говийн дунд vелсэн зэрэглээ далайн давалгаат дvрслэн тоглож байв. Тvгжил бэрд болж тєрєєд ємнєє тавьсан таваг махнаас ганц огтлом ч идэж чадахгvй ядран зvvдэлж байтал Тємєр угз татан сэрээжээ. Yдшийн бvрэнхий болоход мордоод цааш хэсэг явснаа: «тасдаж хєєгєєд, явдал дундаа морьдоо солино. Би барьж єгєхєд чи морин дээрээсээ хазаарлаж аваад зайдан унана. Эмээлтэй морьдоо дєрєєгий нь зєрvvлж тавиад хамт тууна. Манаатай адуу болохоор хойноос хєєнє шvv. Сандарч огт болохгvй» гэж Тємєр хэлжээ.

Тvгжил толгой дохихоос єєр хариу хэлсэнгvй. Хэлэх чадал ч тvvнд байсангvй. Тємєр богцноосоо эвхмэл уургаа гаргаж бариад урагш гэлдрэн явахад хойноос нь Тvгжил дагасаар таран идэж байгаа олон адуун дунд орж ирэв. Явсаар нєгєє захад нь гараад буцаж эргэхэд Тємєрийг зогсоход Тvгжил дэргэд нь очив.

За энд сайхан морьдтой хоёр азарга адуу байна. Дотор нь шавхарсан морьд ч байна. Зэрэгцээд яв гэж шивэгнэн хэлээд хєдлєв. Ингээд тавь гаруй адуу таслан хєєв. Тємєр исгэрэн адууг хайр найргvй шилбvvрдэн явахад Тvгжил ч бvдvvн тэнзэн ташуураа зогсоо жолоогvй даллан хєєж байв. Адуу хєєх баярт автагдан єлсєл, ядрал нь тvр мартагдаж Тvгжилд ч ертєнц дээр vvнээс илvv сайхан юм байхгvй мэт бодогдож байв. Хєєгдсєн адууны чимээ бараг тасарч байхад сэхээ орж юу болсныг ойлгосон дєрвєн адуучин хойноос нь нэхэж эхлэв. Гэвч морио сольж амжсан Тємєр Тvгжил хоёр улам ширvvн хєєж явтал морьд бvдрэхэд Тvгжил зайдан мориноосоо салж тонгорцоглон унав.

Адуу хєєж явсан Тємєр мэдсэнгvйд Тvгжил босож «Тємєр гуай аваарай» гэж хар тэнхээгээрээ хашгиран гvйв. Энэ vед адуучны хашгиралдах дуу улам ойртов. Тємєр морины амыг эргvvлж, Тvгжилийн дэргэд очоод явуут сундалдууж адууны хойноос ирж морий нь барьж унуулав. Ингэсээр байтал нэхэгчид бvр ойрхон боллоо.

-- Одоо болохоо байлаа шvv. Чи ингээд алтан гадас чиглэн явж бай. Би гээд адуунаас хэсгийг таслан vлдэв. Юуны ч учрыг олоогvй Тvгжил vлдсэн адууг хєєсєєр юу руу, хаашаа явж байгаагаа vл мэдэн давхив. Тємєр хэсэг адуугаа хойноос нь алгуурхан хєєж явтал «Энэ явж байна, гvйцлээ. Бариад аваарай» гэж хашгирсаар адуучид ирлээ. Тємєр хєєж явсан хэсэг адуугаа орхиж єєр зvг зугтав. Нэг нь адуун дээрээ vлдэж, гурав нь хєєсєн боловч Тємєрийн бараа тасарч алдав. Адуу хєєсєн хулгайчийг барьж чадаагvй боловч  хєєлгєсєн адуугаа бvрэн авлаа гэж баярласан адуучид эргэв. Єглєє нар мандахын vед Тємєр Тvгжилийг гvйцэж ирлээ. Согоо шиг хорь гаруй морьдтой гуч шахам адуу ажээ. Yvнийг хараад ганц хоёр чєдрийн морь, идэшний шараас хэтэрч яваагvй Тvгжил ядралаа мартаж сэтгэл нь олзны баяраар бялхав.

Адуу хєєн vргэлж холхин єргєн говийг огтлох тийм амар хэрэг биш. Аажмаар Тvгжилийн баяр vгvй болж єлсєх, цангах, ядрахын туйлд хvрч, зогсож амрах тухай Тємєрт хэлсэнд «балаг болж адууны хагасыг орхиулчихаад бас амрах санаатай, ямар дvvрчихсэн эр вэ?» гэж хємсгєє зангидан уурлажээ. Тvгжилд дахиад хэлэх зvрх байсангvй. Yхсэн амьдаа бараг л єєрєє мэдэхээ больж унасан мориндоо бvрэн захирагдан заримдаа адууны дунд орон туугдаж явжээ. Нар шингэхийн vед Тємєр адуугаа зогсоов.

- Бууж булсан усаа ол гэж Тємєрийн хэлэхэд Тvгжил арай чарай мориноосоо бууж, гvзээтэй усаа эржээ. Тvгжилийн нvдэнд єргєн говьд цангаж vхэх аюул тодрон бvх бие нь сулран, цог нь буурсан харцаар Тємєр єєд гєлрєн.

- Єнгєрсєн бололтой. Газар маань биш шиг байна. Яадаг билээ? гэтэл Тємєр єргєн говийг цочоосон бvдvvн баргил дуугаар паржигнуулан инээж

- Миний эмээлийн дор бий гэж авч тавьсан эмээлээ заажээ.

Энэ хоёр амарч мах идэж ус ууж аваад шєнє дундын vед хєдєлж явсаар єглєє нэгэн худаг дээр очиж адуугаа услаад цааш хєдлєв. Эр охин нийлсэн долоон адуу замдаа хаяж довтолсоор гурав хоног яваад дєрєв дэх єдрєє алгуур аянд орж заримдаа замын айлд орж айраг тараг эргvvлэн явжээ. Тvгжил хvч тэнхээ орж, Тємєрєєс нууж гурван морь худалдаад єртгийг нь аминдаа завшив. Анхандаа Тємєр мэдвэл яана гэж айн хэлэх vг бодож явсан боловч Тємєр юу ч хэлсэнгvйд лав мэдсэнгvй гэж баярлав. Гэтэл нэг орой Тємєр айлд айраг уухаар явахдаа адууны тvрvvнд яваа морийг зааж:

- Чи тэр хээр морийг битгий vгvй хийчээрэй. Тэр гурваар чинь битгий хэл, тийм арваар солихгvй морь шvv гээд давхижээ.

Дараа єдєр нь Тємєр єнчин хоёр хvvхдээ хєтлєєд гуйлга гуйж явсан нэг хvнд сувай гvv барьж єгєєд сэтэрхий тэвнэ ч авсангvй. «Хайран гvv, ингэж сохор зоосгvй vрнэ таран хийх гэж би яваагvй юмсан. Халхын гуйлгачинг тэжээж барах юм уу?» гэж Тvгжил бодоод бухимдан уур нь хvрсэн боловч Тємєрт хэлж яахин чадах билээ. Ингэж явсаар нэг мэдэхэд Сайд вангийн нутагт орж ирээд Єлзийгийнд очив. Гэтэл Эрдэнийн сураг гаргахаар явсан Єлзий буцаж ирээгvй байжээ.

Хуяг Цэнд хоёр Тємєрийг ирсэнд хязгааргvйгээр баярлан саяхан алсан сарлагийн бор махаар дайлав. Бас Пvрэв тажийн тухай ярьж бєєн инээдэм болцгоов. Оройн нар нь унь єєд гарахын vед Тємєр, Тvгжил хоёр явах болжээ. Эр эм хоёр хонож єнжєєд явахыг гуйсанд Тємєр морин цагаан шvдээ яралзуулан инээмсэглэж:

- Гэрт орох, гэгээнд мєргєхийг цээрлэсэн хvмvvс шvv дээ. Харин Єлзий гуайг ирэхэд удахгvй уулзана гэж хэлээрэй гээд гарч Єлзийд єгєєрэй гэж бас нэг тарган гvvгээ орхиод «битгий зов гэж хэлээрэй. Халхын нєгєє захаас авсан юм шvv» гэжээ.

Тємєр Тvгжил хоёр явсаар нэг ууланд бууж адуугаа хаданд хашаад унтахаар хэвтэв.

- Энэ адуугаа яах вэ?

- Тарган баатар вангийн ядуучуудад тарааж єгєєд эргэнэ

- Yнэ єртєггvй юу?

- Тэднээс ямар балдуугий нь авдаг юм

Тємєрийн энэ vгэнд Тvгжилийн гол харлан єдий газар биеэ зовоож явж олсон энэ сайхан амьтдыг сэмэрхий самбайн ашиггvй єгнє гэж vv. Яаж болдог юм бэ? гэж харамсан, эсвэл энэ адууг тууж Тємєрєєс зугтах,  эсхvл ямар нэгэн аргаар барьж Луу гvний тамганд тушааж шагнал аваад бас адууг завших бодол тєржээ. Гэвч энэ бодлоо яаж биелvvлэхээ арга олохгvй тvмэн бодолд дарагдан байтал ядарсан бие нь дийлж  нам унтжээ.

Нэг сэрвэл vvр хаяарч, чийг vнэртсэн хvйтэн салхи баруун хойноос vлээж байв. Тємєрийг харвал дєрвєн мєчєє тэлээд тайван унтаж байхад нь сэм босож бvдvvн тэнзэн ташуураа аваад байдаг чанга цохисонд Тємєр єндийн ирэхэд хутгаа сугалан нэг бvлээд эргэж зугтан мордож адууг хєєжээ. Хэсэг яваад гэнэт Луу гvний тамганаас шагнал авах тухай бодогдон эргэж харвал Тємєр зогсоод найгаж байлаа. «Яаж ч магад. Амьд дээрээ салъя» гээд Тvгжил улам хурдлав.

 Тємєр сvвээгээ хоёр гараараа даран тогтож ядан байх зуур «хэдэн адсагаас болж хvн алах нь байна шvv» гэж шивэгнээд нvд нь эрээлжлэн тvс хийтэл газар унаад ухаан алдав.

XIV

Итгэлт Павлов хоёрын худалдаж авсан vхрийг цуглуулан тамга тэмдэг тавьж суурилан хуваарилаад хєлсний хvнээр Тvнхэн рvv туулгах ажлаа Эрдэнэ Петр хоёр дуусах болж байлаа. Энэ ажлын дундуур улам дотно танилцаж сэтгэл зvрхнийхээ vгийг ярилцдаг болжээ. Эрдэнэтэй ярихдаа Петр vлэмж дуртай. Учир нь Эрдэнэ бол хэлсэн vгийн зєвшєєрч байгаа нь ч мэдэгдэхгvй. Эс зєвшєєрсєн ч мэдэгдэхгvй дvнсийн суудаг хvн биш. Хэлсэн vг бvхэнд хариу тавьж, єєрийн бодлыг угтуулан хувийн жижиг  зvйл Эрдэнийн зvрхний аль нэгэн утсыг хєндєж аялгуу гаргадаг тул Петрт Эрдэнэтэй ярьж байх зєвхєн зугаацал  цаг єнгєрvvлэлт тєдий биш байжээ.

Эрдэнэ, Петрийн ярианаас ертєнц дахины олон явдлыг мэдэж авч байсан бол Петр Эрдэнээс монгол орны тvvх, зан заншил монгол хvний бодож, хvсэж явдаг зvйлийг ойлгож авдаг байжээ. Бие биеэ баяжуулсан яриа дуусдаггvй болохоор энэ хоёр зав л гарвал ярьдаг болов. Эрдэнэ ярилцах танилцах тутам Петр бол зєвхєн «алиа Петр» биш шархдаж хэд хоног хаданд хэвтээд эдгэрэн нисэх гэж байгаа бvргэд шиг хvн бєгєєд vлэмж ухаан, тод эрмэлзэлтэй эр гэдгийг ойлгож байсан бол Петр энэ уранхай дээлтэй, туранхай царайтай монгол бол харанхуй амьдралын vерт урсавч тохиолдсон бvхнээсээ барьж авч чадахаар барахгvй нэгэн цагт хvчтэй сэлэлтээр сєрж чадах чадалтай бєгєєд Тамирын гол шиг тунгалаг ухаантай боловч тэжээмэл бяруу шиг итгэмтгий хvн байна гэж ойлгож байлаа.

 Эрдэнэ Итгэлтийг магтан ярихад Петр «Итгэл чамд сайн, єглєгчдєє биш, чамаас цус, хєлс, сэтгэлийг чинь хямдхан vнээр авч байгаа болохоор одоохондоо сайн байна» гэдэг бєгєєд vvнийг нь Эрдэнэ зєвшєєрдєггvй, эцэстээ уул яриа нь баян, хоосны харьцааг устгах тєрийн том асуудал хvрч булаалдан маргадаг байв. Эрдэнэ «манай монгол улс» гэж ярих дуртай. Гэтэл Петр «танай орон бол улс биш. манжийн дээрэмчдээс салаад, оросын дээрэмдэлд орж байгаа орон. Оросын цагаан хаан танайхыг ганцаараа дээрэмдэж байх гэж тоглоомын улс байгуулсан хэрэг» гээд vvнээ нотлох гэж Павловын vхэр худалдан авч байгаа, оросын єдий тєдий худалдаачин ямар ч гааль тvрээсгvй сэлгvvцэж тvvхий эдийг хямд vнээр худалдан авч байгааг нэгэн тєрлийн дээрэм гэж хэлдэг байв. Эрдэнэ vvнийг зєвшєєрдєггvй. Оросын цагаан хаан туслаагvй бол монгол улс манжаас салж чадахгvй хэмээн боддог. Оросын худалдаачид монголоос тvvхий эд авч байгаа байгаа бол ердийн наймаа гэж vздэг билээ. Та нарт тусалсан цагаан хаан чинь хэрэгтэй болбол дуртай цагтаа та нарыг худалдаад, хэн нэгэнтэй нь хувааж иднэ дээ гэж Петр vргэлж хэлдэг байлаа.

Бид оросын хаант засгийг устгаад, эрх чєлєєт засаг тогтсон цагт та нарт тусалж, танай улсыг сайхан орон болгоно гэж Петрийн хэлэхэд «уухай чи бас биднийг тонох нь уу» гэж Эрдэнэ хошигнон хариулав. «Тийм  биш, харин бид дураараа орж ирэхгvй, та нар гуйгаарай» гэж Петр захив.

Би гуйгаад, чи тусалж, монголд диваажин  байгуулна. Харганын унгас тvvж эсгий хийх шиг хэрэг байна даа гээд Эрдэнэ хєгжилтэй инээв. Петр шашин огт хэрэггvй гээд Богдыг муу хэлэхэд нь «танай орост мэдэхгvй,  харин манай монголд шашин богд хоёр шиг хэрэгтэй юм байхгvй» гэж Эрдэнэ хариулдаг. Зарим хvмvvс маргалдахдаа уурлаж хэрэлддэг. Зарим нь урд урдаа орох гэж єрсєлдєн хорон vг хаялцах буюу хашгиралддаг билээ. Гэтэл энэ хоёр тийш биш байлаа. Харилцан нэг нэгнийхээ баталгааг тэвчээртэй сонсож, маргах бvр бие биедээ итгэлцэж, нєхєрлєлийн холбоо нь улам бvр бат болж байлаа. Намар гоёлоо ємсєж, ургамлын єнгє нь шар ногоон туяатай болчихоод, єглєє vдэш єндєр уулын оройд хєхємдєг манан тунаран, тарга хvч авсан мал налайн билчиж, єнтэй газрын сайханд єнгє жавхаа бvрдсэн шувууд дэгдэхэйнvvдээ дагуулан ганганалдаж байгаа Тамирын голын хєндий нь саяхан суусан нєхрєє дагаад наадамд явах гэж vс гэзгээ самнасан залуу бvсгvйтэй адил байлаа. Нэгэн орой Тамирын голын эрэг дээр морьдоо тавин амарч суугаад Эрдэнэ засагт хан Гомбожавын бузар явдлын тухай ярив.

- Засагт хан Гомбожав хошууг тvмэн зовлонд унагааж байгаа юм. Yлэмж харгис, шунахай, бас тэгээд тэнэг. Бvх бузар хэргийг нь уудалж заргалдвал дийлэх байх гэж бодсон юмсан. За яахав эр хvн аль алдаж явахыг нь тэр гэх вэ? гэж яриагаа дуусгахад Петр нvдээрээ зальтай инээмсэглэснээ «тэгээд яагаад дийлдсэн юм бэ» гэж асуув.

- Гомбожав хошуу дээрэмдэж чаддагаараа хахууль єгч байгаад дийлж, би гуйланчнаараа хахууль єгч чадаагvй дийлдсэн юм.

- Эрдэнэ минь, чи чинь ямар хvvхэд шиг юм ярьдаг хvн бэ? зарга шийдэж байгаа тєр нь Гомбожавын юм шvv дээ. Ноёдын тєр байсан цагт чи Гомбожавыг дийлэхгvй

- Би заргынхаа бичигт нэг ч худал юм бичээгvй хvн дээ

- Тэр ямар хамаатай юм бэ? ганц нэг хvн заргын бичиг барьж гvйгээд ноёдыг дийлэхгvй

- Чиний бодлоор яавал дийлэх вэ?

- Ноёдын тєр ємхєрсєн боловч бvдvvн мод юм шvv.

Энэ учраас олон хvн нийлж байгаад хєрєєдєх хэрэгтэй. Бvр vндсээр нь хєрєєдєж унагаах юм шvv гээд Петр Эрдэнийг ширтэв.

- Уухай. Олноор нийлж байгаад хєрєєднє гэнээ.. надтай хэн нийлэх юм бэ? Шоронд ороход минь эхнэрээс минь єєр хэн зовсон билээ. Эзэн ноёнтойгоо заргалдсан хvн аргагvй л гэж байсан байх. Луу гvний хошуунд бол надтай нийлэх нохой ч байхгvй. Бадарчин ойчиход минь бvх наадамчид баярлаж хашгиралдаж байхыг чи харсан шvv дээ.

- Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэж танай монголын vг байдаг. Чи тэмцлээ буруу эхэлснээс одоо цєхрєн ир чинь мохсон байна. Амьдралыг нэг удаа тонгороод дийлж хэн ч чадахгvй. Буруу тонгорвол єєрєє шалчийтал дарагдаж орхино.

Эрдэнэ амьдралыг зvсээд гарна гэж бодож байсан удаа бий. тэгээд ч Засагт хантай заргалдаж билээ. Гэтэл зєв хэрэгтэй буруутан, давхар давхар зовлонд нэрвэгдээд vнэхээр цєхєрч байлаа. Заяагдсан амьдралаас хэтэрч, бяруу болоогvй байж бухыг хэрэлтээр хэрснээс болж хагартал мєргvvлэх шахав гэж боддог болсон. Эрдэнийн тэмцэх ир нь мохоод Итгэлтийн хишгийг тvшиж амьдрахаас цааш юм харахгvй болжээ. Гэтэл Петр vvнийг нь тольдон харсан юм шиг хэлэв. Эрдэнэ бургасны мєчир тасалж аваад холтсыг хумсаараа холцлон нvцгэлж суухад нvдэнд нь гvн бодол тодрон байлаа.

Олонтой хvмvvс олны хvчийг эвлvvлэн тэмцэнэ гэдэг хэцvv юм шvv. Тэвчээр, зориг, гарз хэрэгтэй. Энэ бол хvчир ажил. Гэхдээ сайхан vйл юм гээд Петр баян хуураа авч дуулав. Дараа нь хуураа євєр дээрээ тавиад дээр нь эрvvгээ тулан юм бодож байснаа «эрдэнэ, намайг очиход хvv минь таних болов уу?» гэж асуув. Эрдэнэ бургасаа шидээд, Петрийг зєєлєн нvдээр ажиглан харснаа «танина. Эхлээд жаахан бишvvрхэж байснаа таниад бvр салахаа болино» гэлээ.

Эрдэнийн энэ vгэнд Петрийн нvд сэргэж сэтгэл нь хєнгєрч хєгжмєє алдлан татаж богино огцом аятай аялгуу дарлаа. Тэр орой Эрдэнэ, Петр хоёр айл дээр сvvлийн суурийн vхрээ тамгалаад дуусаж байтал Итгэлт Павлов хоёр нилээд согтуу давхиж ирлээ. Тэр хоёр vлэмж хєгжилтэй бєгєєд олон vгтэй болжээ.

Павлов vхэр тамгалаад дуусаж байсан Петрийн дэргэд очиж мєр рvv нь алагдсанаа нvдээ анилзуулан оросоор баахан юм яриад vгнийхээ тєгсгєлд баруун гараараа салаавч хийн хараав.

- Баатар цагаан хаан, Герман хvн хоёр дайтаж эхэлсэн гэнэ. Ширvvн зодоон болж байгаа юм байх аа гэж Итгэлт сонин болгон Эрдэнэд хэлжээ.

- Тийм. Их дайн болж байхав даа. Манай орос гvрний баатар цэрэг германы нутаг руу довтлон эцэг цагаан хаан vнэн ёстой шашнаа мандуулан сvр хvчнээ бадруулж байхав гэж Павлов монголоор хэлэв.

- Баатар цагаан хааныг хэн дийлэх вэ? хэн ч дийлэхгvй. Тэр герман хаан гэгч дамшиг од нь харваж орхисон хэрэг. Оросын их цэрэг гишгэж орхино гэж Итгэлт хэлээ ээдрvvлэн хэлэв.

Павлов дайн гарсныг Тариатаас ирсэн оросоос мэдээд юуны ємнє vхрийн vнэ хадаж єєрєє их олз олно гэж бодсон билээ. Энэ ч учир Итгэлтэд дайн гарсан тухай яриад «одоо бид хоёр цєлхєєв гэдгийг...» гээд хоёр гарын алгаа дээш нь харуулан атгаснаа «ингэнэ» гээд тэр хэвээр нь дээлийнхээ хоёр ташааны уутанд хийжээ.

Олзонд баярлахгvй хэн байх вэ? зvрхтэй л дєрийг нь олж байгаад гулгуулаад байдаг хэрэг ээ. Євгєн минь гэж Итгэлт маг маг инээн хэлжээ. Орос японы дайны vед шар тос, vхрийн vнэ талийж єгснийг Итгэлт мэдэх тул энэ дайны чимээ сонсмогц vлэмж олзны хурц vнэр хамар руу нь хан хийсэн юм. Тэгээд хоёр найз архи ууж хоёр зуу гаруй vхэр нэмж авах болоод Эрдэнэ Петр дээр иржээ. Харин Петр дайн гарсан тухай сонсмогц царай барайж хємсгєє vе vе зангидан vг нь цєєхєн болжээ. Тэгээд орой морьдоо аргамжиж явахдаа «Эрдэнэ минь, энэ дайн олон амьтанд их зовлон тарина шvv. Олон орны баячууд олз олох гэж энэ дайныг гаргасан хэрэг. Гэвч сая сая хvний хагацал гашуудлын нулимс хорслын гал болоод тvvнд дайны эзэд єєрсдєє шатаж магад юм» гэжээ. Маргааш єглєє нь Итгэлт Эрдэнэтэй уяаны дэргэд зэрэгцэн сууж байгаад «дайны хажуугаар дажин гэж юу ч болж магад. Юу ч гэсэн Бат Хонгор хоёроо лам болгоё» гэхэд нь Эрдэнэ зєвшєєрєв.

Хэдэн єдрийн дараа нэмж авсан зуу гаруй амбан шарыг тууварлах ажлаа дуусч Эрдэнэ, Петр хоёр гэрийн зvг жолоогоо эргvvлэв. Петр энэ хооронд vг л дуугарвал дайны тухай ярьж, баатар цагаан ханыг элдвээр зvхэж, тvvний тєр мєхєх тухай ярьдаг байлаа. Бас Павловын байрлаж, Итгэлтийн дагаж баясаж байгааг жигшин ярьж «дайн гарахын эзэн бол Павлов, Итгэлт мэтийн хvний цус хєлснєєс алтан зоос нэрж сурсан хvмvvс юм» гэжээ.

Эрдэнэ Итгэлтийн ємгєєлєн «орос герман хоёр дайтахад Итгэлт ямар хамаатай юм бэ? чи хэтрvvлж байна. Оросын хаан, германы хаан хоёр муудаад л дайт гэж цэрэгтээ тушаагаа биз» гэж хэлэв.

-- Эд шууд холбогдолгvй нь vнэн. Гэхдээ Эрдэнэ минь Германы баячууд бол сvvлд гарч ирсэн vлэмж ховдог баян. Тэгээд бусад орны баячуудынхаа юмыг булааж авах гэхэд нь цаадуул нь єгєхгvй гэхээр барахгvй, залуу ховдгийг номхотгож хєрєнгийг нь булааж авах гээд дайн гарсан гэдэг. Павлов дайн гарсанд баярлаж байхыг нь чи харсан биз дээ гээд дайны учир явдлыг тайлбарлажээ. Хоёр том гvрэн дайтсан хойно олон хvн vхэж vрэгдэнэ гэдгийг Эрдэнэ сайн ойлгож байлаа. Гэвч энэ дайнд баячууд гэмтэй гэдгийг огт зєвшєєрсєнгvй. Тэр хоёр Эрдэнийнд ирж хоноод маргааш нь Петр, Павловын суурин руу явахдаа:

- Євгєн минь, би нутагтаа буцна гэлээ

- Чи цєллєгийн хvн болохоор болдог юм уу? гэж Эрдэнэ гайхан асуув

- Болохгvй. Гэвч оргоно. Харин надад бэл хэрэгтэй байна. Чи тусалж чадах уу?

- Євгєн чинь хєрєнгє хогшилгvй гуйлгачин. Гэхдээ чадах чинээгээрээ тусална.

- Надад морь хэрэгтэй. Чи олж єгвєл би гялайлаа гэсэн vг гэхэд нь морь байтугай нохой ч vгvй байсан Эрдэнийн сэтгэл хєдєлж

- Олж єгєхийг бодьё хэзээ хэрэгтэй вэ? гэж асуув

- Тvргэн л бол сайн. Харин тухай хэнд ч хэлж болохгvй шvv гээд Петр нєхрєє тэврэн сэтгэл нь хєдєлж, баяр бахдал дvvрсэн нvдээр хараад морджээ.

Шогшсоор холдож байгаа Петрийг vдэн зогсож байхдаа яаж баймааж морь олж єгєх тухай бодол Эрдэнийн сэтгэлийг эзэмджээ. Бодовч бодын шийр дєрвєєс хэтрэхгvй гэгчээр Итгэлтээс гуйхаас єєр арга олдсонгvй. Гэтэл авсан гэрийнхээ vнийг тєлж чадаагvй байлаа.

- Энэ Петр юу болчихсон юм бол? ингэж дуу шуугvй уруу царайлж явдаггvй эр сэн. Гэр оронд нь зовлон учраа юм болов уу? гэж Эрдэнийн дэргэд ирсэн Нямаа асуув.

- Нутагт нь их дайн гарсан гэнэ

- Орост уу даа?

- Тийм гэнэ

- Хєєрхий тийм байхаа. Єчигдєр орой манайд ороод миний онгорхой харыг vзээд хичнээн vнэтэй юм бэ? хир зэрэг хол тусдаг юм бэ? гэж асуугаад байсан юм. Аваад л дайтах гэж бодож байж л дээ. Уг нь тавьсан суманд эгэл цэргийг бол  ч алчихна. Баатар жанжныг бол яаж даах вэ? Петртэй дайралдвал намайг цахиур буугаа ав гэсэн гэж хэлээрэй. Yнийг нь яахав. Дараа дайныхаа олзноос єгнє биз. Би Петрийг луйвардахгvй хvн гэж боддог юм гэлээ

Тэр орой Эрдэнэ Итгэлттэй хамт айраг ууж суугаад vгний дашрамд нэг сайн морь аминдаа єгєхийг гуйсанд Итгэлт гайхан харснаа «сайн мориор яах нь вэ.. хол юманд явах нь уу» гэж асуув.

- Тун хэрэгтэй болоод байна. Та єгч л vз

- Энэ жилдээ хэдэн адуунаас минь дуртайгаа унаж бай. Ирэх жил чамд унаа болох бага насны юм єгнє. Харин энэ жил чамд идэш єгнє гээд энэ талаар єєр яриагvй гэсэн бололтой гэрээс гарчээ.

Урамгvй, газар ширтсээр Эрдэнэ гарч гэрийн зvг явахад ямар аргаар морь олж, Петрт хєл залгах тухай бодол сэтгэлийг эзэмдэж бодсон бvхэн нь мухардан арчаагvйдээ бухимдан байжээ. Гэртээ ороод ч морины тухай бодолд дарагдан байхад нь «бие чинь зvгээр vv?» гэж Долгор дахин дахин асуухад «би зvгээр» гэхээс єєр хариу єгсєнгvй. Маргааш нь дэмий л бухимдан сэтгэлийн хар зовлон эдэлж байтал адуунаас тасарсан хоёр морийг эрэх ажилд оногдоод хагас єдєр явж баймааж олоод буцах замдаа хонь хариулж явсан Дулмаатай дайралдаж буугаад тамхи татаж суутал єндєр сайвар хар морьтой Бадарч ирлээ.

Хvvхэн хvний дэргэд тэгэхдээ гоо vзэсгэлэнтэй залуу хvvхний дэргэд сайрхан бардаж баярхах дуртай хvн бишгvй байдаг бєгєєд тvvний нэг бол Бадарч байжээ. Тамхи татаж суухдаа морь худалдаж авсан, сайн бєх хаяснаа ярьж байснаа ирэх жилийн наадамд Эрдэнийг гурвын даваанд авч, асрын хэцэн дээр тэгнэж хаяна гэж ам гарахад Эрдэнийн шар нь хєєрч:

- За тэгвэл барилдъя гэжээ.

- Цагаачин хvн ходоод бvтэн байвал дээр биш vv. Ахтайгаа дэмий тоглож болдоггvй юм шvv гэж Бадарч нvдээ анин бvдvvн дуугаар инээв.

- Хоёул мєрийтэй барилдъя. Чи ойчвол надад унаж яваа морио єг гэж Эрдэнийн хэлэхэд Бадарч Дулмаа руу харж нvдээ ирмээд «ээ чи ойчвол» гэж доромжлон асуув.

Эрдэнэ єгчихье гэх юм олдсонгvй болохоор дэмий л тvгдрэн ийш тийш харж алгаа барин байлаа.

- Нэрлэх юмгvй гуйлгачин байж, мєрий ярих дуртай єгєх бэлтэй, авах чадалтай хvv мєрий ярьдаг юм шvv гэж Бадарч хэлтэл Дулмаа vгийг нь тасалж:

- Эрдэнэ гуай ойчвол би энэ бєгжєє єгнє гээд тvргэн зуур бєгжєє мултлан авч алган дээрээ тавиад Бадарчийн ємнє барив.

Энэ бєгжийг Дулмаад Итгэлт авч єгсєн билээ. Хоёр цэнгийн шаргалтсан шижир алтан бєгжийг хараад Бадарчийн нvдэнд шуналын гал оргилов.

- Yнэн юм биз дээ. Эрчvvдийн тоглоом ширvvн байдаг юм шvv.

- Тийм ээ. Эрдэнэ гуай ойчвол энэ бєгжєє би єгнє. Харин чи ойчвол морио єгнє шvv.

- Бєгжтэй байтугай, бєгжгvй унагааж сурсан юм хонгор минь. Тэр чулуун дээр нуруугаар тавина гээд Бадарч ойролцоо байгаа ургаа хvрэн чулууг заав.

Эрдэнэ Бадарч хоёр єрєн зогсов. Эрдэнэ эвийг нь олж, хийг тааруулж байгаад гvйх бодолтой байсан болохоор зугтаж байлаа. Бадарч барьж авмагц сээрэн дунгуй хийх гэж хэсэг хєєцєлдєв. Бадарч барилдах хvнээ санаа сэтгэлий нь талаар унагаах буюу хорыг нь хусаж харалган болгодог аргатай билээ. Тvмэн газар цагаачин чи зугтаад гvйцэгдэхгvй гэж бодож байна уу? гэвч ахынхаа гараас мултрахгvй гэлээ. Эрдэнэ хариу дуугарсангvй. Нvд нь гєлрєн ухарч байлаа. Тэгээд гvйх гэж ухасхийгээд Бадарч мєрєн дээрээс нь барьж аваад сээрэн дунгуй хийлээ. Эрдэнэ хориглон мултарч барьцаа тавиулав. Бадарч шороо авч алгаа арчих зуур:

- Баян Итгэлтийн цагаа зохиж овоо тэнхээ орж шvv. Гэсэн ч тэр чулуутай нуруугаа нийлvvлэхээс зайлж чадахгvй гээд мєрєє хєдєлгєн єрєв.

Эрдэнэ гvйхээ больж барьцаа хангаж аваад бусгах бодолтой байжээ. Гэтэл хvсэлдээ хvрсэнгvй сэрвvvн барилцав. Бадарч хий мурих гэснээ баруун хєлийг нь суйлж авлаа. Эрдэнэ дагуулж тонгорох гээд барьцыг нь улам лавшруулав. Дулмаа шилбvvрээ чанга атгаж, хєлєє авахуулсан Эрдэнийг тvшиж авах гэж байгаа юм шиг зvvн мєрєєрєє хий тvлхэж байв. Эрдэнэ хэдий хvчлэвч Бадарч нэгдvгээрт барьцаа хангаж авсан, хоёрдугаарт хvчээр илvv учраас єргєж газраас салган авлаа. Тэгээд хаясангvй. Харин заасан чулуу руугаа явлаа.

Хvн алах нь болиоч дээ гэж Дулмаа хашгирав. Бадарч дvлий юм шиг шууд чулуунд ойртож очоод Эрдэнийг ар зоогоор нь тавих гэтэл Эрдэнэ зvvн хєлєє газар хvрмэгц баруун гараар Бадарчийн суга єєд ольж баруун хєлєєр зvvн євдєг рvv нь тийрээд тонгороход магнай нь ирмэгтэй чулуунд хагалагдаж ухаа ягаан цус гарлаа. Нуруугаараа газар унасан Бадарч «хи э» гэж битvv дуугарахад нь Дулмаа наадамд очоод ирж яваа эхээ харсан хvvхэд шиг дэвхцэн тас тас инээж шилбvvрийн бєгсєєр газар балбаж байснаа гvйн ирж Эрдэнийн магнайгаас гарч байгаа цусыг арчин толгойгоо алчуураар боов.

- Ам алдвал барьж болдоггvй, агт алдвал барьж болдог юм даа гээд Эрдэнэ шууд очиж Бадарчийн эмээлийг аваад ногоон дээр тавив.

- Эрчvvдийн тоглоом  ширvvн байдаг болохоор яахав дээ гээд Дулмаа хєгжилтэй инээв. Бадарчийн царай минчийж хvрэн улаан болсноо хvчлэн инээмсэглэв.

Унаснаа мэдмэгц мєрийн улайх гэж бодсон боловч Дулмаагийн vгийг сонсоод нэрэлхvv сэтгэл нь давж ёстой л буруу харж уйлан, зєв харж инээн байжээ. Дулмаагийн хонины хээрийг гуйж эмээллэн унаад явахдаа Эрдэнийг зайдуу газар дагуулж очоод «за яахав чиний аз ирж дээ. Харин энэ явдлыг амьтанд хэлсний хэрэггvй» гэхэд нь Петрт морьтой болсондоо баярласан Эрдэнэ:

- Тvvнд битгий зов. Хэн ч мэдэхгvй гэлээ

- Эрдэнэ буцаж Дулмаа дээр ирээд «зуу наслаарай» гэхэд Дулмаа «хорь насалсандаа гомдож явахад зуу насал гэнэ шvv» гэж хєгжилтэй хэлэв.

- За тэгвэл хэд л хvрэх дуртай бол тєдий наслаарай Дулмаа минь. Намайг морь хожсон гэж хэнд ч хэлж болохгvй шvv.

- Хэлж болдоггvй юм бол зарлаж явах хэрэг надад алга гээд ажиггvй эмээлээ авч vvрээд энэ хооронд холдож амжсан хониныхоо хойноос дуу аялан алхав.

 

XV

Єлзий Тємєрийн захисныг биелvvлж, ахтай нь биеэр уулзсандаа цаглашгvй баярлан нутгийн зvг эргэв. Гэхдээ яарсангvй. Яарах ч хэрэггvй байлаа. Энэ учраас тогоо нэрсэн айл хэсvvчлэн аяга тагш юм эргvvлж явсаар орой нар жаргахын vед гэртээ ирвэл хvv бэр хоёр нь эзгvй байв. Гэртээ орвол шинэ махны нялуувтар vнэр гэр дvvрэн ханхлав. Тулганы нь хойно тэвштэй чанасан мах домбо дундуур цай байв. Бас Тємєрийг ирнэ гэж арзтай хадгалсан цагаан бєгст нь хоосон байжээ. Хоёр аяга бvлээн цай залгилаад, тэвштэй манаас огтлон идэж байхдаа ямар хvн ирж эд нар минь ингэж хєл болсон юм бол гэж бодож байв. Тємєрт хадгалсан цагаан бєгстийг минь тvvнээс єєр хvнд єгєх ёсгvй юм сан. Тємєр ирсэн юм болов уу гэж бодогдоод гэрээс гарвал баруун хажуу руу Хуяг, Цэнд хоёр буугаад ирж явлаа.

- Аав аа Тємєр гуай ирээд явчихлаа гэж Хуягийн хэлэхэд Єлзийн нvvрнээс баяр гомдол хоёр зэрэгцэн бутарч нvд нь том болсноо

- Хаашаа явсан бэ?

- Тэр баруун тийшээ гээд Цэнд санаа алдав

- Ганцаараа юу?

- Yгvй хоёул. Бас хэдэн сайхан адуу туугаад явж байна. Танд тэр гvvг єгсєн гэж Хуяг хариулав.

Чухам хэдийд явсан бэ?

- Нар унинд байхад

- Ам мєлтєс зєржээ. Би ахтай нь уулзаад ирсэн юмсан. Yгvй, аав нь гvйцэж хэлье гээд шууд мориндоо мордон баруун тийш эхлээд хатируулснаа удалгvй цогиулав.

Амьдралынхаа ихэнхийг ан агнаж, мєр хєєсєн Єлзий хорь гаруй адуу туусан хоёр морьтой хvний мєрийг мушгин явтал Yдшийн бvрэнхий болж харагдахгvй болоход нь хээр хоноод єглєє цааш явлаа. Маргааш нь Цэнд Хуяг хоёр єдєр шєнє ээлжлэн ирдэг адил малчин хvний тогтмол ажлаа хийж дуусаад хэвтсэн нь нам унтжээ. Хоточ нохой нь хуцахад сэрээд чих тавин чагнавал гэрийн нь баруун талаас морьтой хvн гэлдрэн ирэх чимээ бvдэг бадаг сонсогдов. Нохой хуцахаа больчих чинь, аав ирэв vv дээ гэж Хуяг хэлээд тvргэн босож хувцаслаад тосон дэнгээ асааж гарвал морь хєтєлсєн хvн харанхуйн дундаас тодрон тодорч шууд гэр рvv ирлээ.

- Аав уу даа?

- Тийм ээ. би байна

- Та гvйцэв vv?

- Гvйцэхээр барах уу даа гээд Єлзий гэрийн vvдэнд ирж зогсоод, аль вэ хvvхэд минь хамжилцаарай гэв.

Эмээл дээр хєндлєн тэгнэж ирсэн ухаангvй Тємєрийг эцэг хvv хоёр дамжлан гэрт оруулж, орон дээр хэвтvvлэв. Тємєрийн хvдэр царай vнсэн цайвар болоод, тvргэн тvргэн амьсгаадаж байгааг хараад Цэнд нулимс булгийн ундрал мэт ундран урсав. Хvvхэд минь гал тvлж vз. Хvнд байна шvv гэж Єлзийн хэлэхэд Цэнд хариу дуугаралгvй гал тvлэв. Маргааш нь Єлзий оточ залахаар явж Хуяг Цэнд хоёр эцгийнхээ зааснаар зээргэнэ буцалгасан бvлээн усаар ухаангvй дэмийрэн хэвтэж байгаа Тємєрийн шархыг угаав.

Єлзийгєєс усан хайнагийн залуу шар барьцанд авсан оточ ирж Тємєрийг vзээд баахан тун эм єгсєн бєгєєд бас гvрэм буулган барьц авчээ. Гvрэмч отчийг хvргэж єгєхєєр Хуягийн явсан хойно Єлзий Цэнд хоёр дэмийрэн хэвтэж байгаа Тємєрийн дэргэдээс салалгvй сууж эмийг нь шавдан єгч байв. Тємєрийн элий балай хагас дутуу vгэнд газар дээрх ганц ахын нь нэр байн байн гарч байсан ба бас Єлзийн нэрийг хоёр ч удаа дурсав. Хуяг буцах замдаа багш ламындаа орж Хайнагийн гуна амлаж Тємєрийн амийг даатгав. Хуягийг явснаас хойш оточ ламыг явахад архины найз Пvрэв тайж ирээд гуулин домбонд ганзай халааж шимэн уух зуур Тємєр гэдэг хvн Єлзийнд ирээд ухаангvй хэвтэж байгааг сонсож баярлах айх хоёр зэрэгцэв.

- Тэр хvн яасан ч тэсэхгvй. Эрлэгийнд очих морь нь эмээлтэй хvн байна билээ гэж эмчийн хэлэхэд Пvрэвийн сэтгэл хязгааргvй баяр оволзон бадарсан боловч хажуугаар нь айн эргэлзжээ.

- За даа. Тэр чинь эрлэгийн данснаас хасагдсан хvн байх шvv. Луу гvний Бадарч тахарын шир дийлж чадаагvй юм гээд Пvрэв тайж, цахиур Тємєрийн тухай дуулж сонссоноо отчид ярилаа.

- Баатар хvн нэг суманд, баян хvн нэг зуданд гэдэг юм даа. Сvвээний шарх нь идээлж, vлэмж цус алдсан хvн байна билээ. Тийм хvн яалаа ч гэсэн амьдарч чадахгvй гэж отчийн итгэлтэй хэлсэн vг Пvрэвийг зоригжуулав.

Отчийн vг халуун ганзай хоёрт зориг орсон тайж мордож, шууд Єлзийн гэр рvv чиглэв. Гэхдээ Тємєрийг барьж авъя гэж санасангvй. Нэгэнт vхэх болсон Тємєр тvvнд хэрэггvй байжээ. Харин Єлзийг сvрдvvлэн байгаад єчvvхэн хєрєнгий нь салгая гэж бодсон ажээ. Yхсэн буурын толгойноос амьд ат айна гэгчээр Єлзийн гадна очоод нєгєє гал шиг зориг нь эгшин зуур арчсан юм шиг алга болоход гэрт нь ч оролгvй буцаж явтал зээргэнэ тvvгээд ирж явсан Єлзийтэй дайралдав. Єлзий гэрий нь зvгээс ирж явсан тайжийг хараад «энэ золиг бvх учрыг мэдээд, Тємєрєєс хариугаа авах гэж явна» гэж бодоод тайжийг царайчлан амрыг нь эржээ.

- Муу боол чи шилийн хулгайчийг орогнуулж байна гэнээ. Наян жингийн тємєр гинж хvзvvнд чинь хийж яс арьс хоёр болгоно доо гэж хэлэхэд Єлзий мориноос буун сєхєрч

- Тайж гуай минь биднийг єршєє. Єчvvхэн боол эрхэм дээдэс танд юугаа ч хайрлахгvй гэв

- Тэгээд тэр хулгайчийн бие ямар байна гэж Пvрэв асуугаад эргэж Єлзийн гэрийн зvг харлаа.

- Ухаангvй байгаа. Дєнгєж л амьтай байна гэж Єлзий алга хавсран хэлжээ.

- За танайд очьё гэж тайж хэлээд тэр хоёр явжээ. Єлзий гэрийн гадна ирээд ичих зовох хоёрыг аль эрт мартсан тайж

- Боол чи нохой аминдаа хайртай юм бол юу єгєхдєє надад хэл гэхэд нь Єлзий хайнагийн vнээ нэг, сарлагийн vнээ хоёрыг єгье гэхэд нь тайж уурлаж илvv юм шаарджээ.

- Лан, таван цэнгийн алтан бєгж барья гэж Єлзийн хэлэхэд Тайжийн нvд гялалзан

- За бушуу ороод авч ир. Би орохгvй гэхэд нь Єлзий гэртээ орлоо.

Тайж сэмхэн гэтэж тотгыг нь сєхєж харвал баруун талын орон дээр ямар шvлтгvй болсон цонхир царайтай Тємєр хєдлєлгvй ємнє нь Цэнд хvvхэн сууж байв. Тайж сэтгэл уужирч гэрийн vvдийг чанга татан нээж оров. Тэр нэгэн єдєр айхтар доромжлогдсон хорсол нь оволзон Тємєр рvv алхах гэтэл Цэнд Тємєрийн том хутгыг ємнєє хєндлєн барив. Хvvхний нvд эгээ л хэрсэн бухын нvд шиг болон биеэ хураан оронд наав.

- За тэр бєгжєє єг. Бусад малаа маргааш аваачиж єгєєрэй гэж тайж хэлэв. Єлзий эцэг євгєєс дамжин хадгалсан алтан бєгжєє барихад тайж хvvхнээс нvд салгахгvй байж байгаад гарлаа. Тайж мордоод давхих чимээг чагнан байсан Хуяг

- Гvйцэж очоод хvрэн жалганд учрыг нь олчихьё гэхэд нь

- Болохгvй хvv минь гэж Єлзий хориглов

- Аав аа єнєє шєнєдєє бvх юмаа хаяж майхнаа аваад хангайн нурууны модонд нvvе. Одоо тайжийн гараас гарахгvй гэж Цэнд хэлэв.

Эцэг хvv бэр гурав хэрхэх тухай нилээд ярилцаад тэр шєнє Єлзий нэг мориндоо майхан тогоо шанага, хvнс, нєгєє мориндоо Тємєрийг ачаад уул руу явжээ. Гvн ойд очоод долоо хоносны єглєє Тємєр нvдээ нээж Єлзийг ажиглан харснаа юм хэлэх гэсэн бололтой омголтсон уруулаа хєдєлгєсєн боловч дуу гарсангvй дахин анив.

Yд єнгєрєхийн vед дахин нvдээ нээж эргэн тойрныг удтал ажиглан байснаа уруулаа алгуур нээж:

- Хэдэн адуунаас болж хvн алах нь байна шvv гээд гашуудалтайгаар инээмсэглэх мэт болоод, толгойгоо єндийх гэснээ шvд нь хяхтнан буцаж хэвтлээ.

- Битгий хєдєл хvv минь гэж Єлзий хэлэхэд нvдэнд нь нулимс нvvрэнд нь баяр тодров.

Тємєр хєдлєлгvй хэвтэж байхдаа болсон явдлуудыг сэтгэлдээ сэргээн бодож эхлэв.

-- Би танайд яаж ирэв?

-- Таныг олж ирсэн.

Маргаашаас нь эхлэн Тємєрийн бие єдєр ирэх тутам сайжирч, Єлзийд юу болсноо ярихад єлзий Эрдэнэтэй уулзсан, тvvний захиж хэлсэн vгнээс эхлээд Пvрэв тайж ирсэн хvртэл бvгдийг ярьжээ. Харин єргєл барьц, хээл хахууль байдаг єчvvхэн хєрєнгєє барьж орхисон тухай нэг ч vг дуугарсангvй.

- Хvv минь одоо ингэж явдгаа боливол дээр гэж Єлзий хэлэхэд Тємєр инээмсэглэснээ

- Ах минь цаст уулын цагаан арслан цєхєєд бэлд бууж, тємєр шоргоолжинд бариулж vхсэн гэдэг. Би бол тэгж чадахгvй гэлээ.

Єлзий хариу дуугарсангvй. Гэвч энэ мундаг эр юуны тєлєє ингэж vхэл зовлонгийн хавх руу єєрєє явж байдгийн учрыг олох гэж бодовч хариу олдсонгvй.

Гэтэл энэ бодлыг нь ойлгосон юм шиг «шувуунд нисэж яваад vхэх сайхан гэдэг, надад ингэж яваад vхэх сайхан. Хэдэн аймгийн цаана гараад, сvргээр адуу хєєж явахын амтыг та мэдэхгvй болохоор юу гэж хэлэх вэ дээ» гээд Тємєр vгээ таслав. Морины сайныг шилж унаж, «эрдэнэ засгийн унага»-аа дуулан талын жаврыг сєрєєд давхиж чадахгvй байгаадаа харамссан бололтой огцом эргэж майхны хаяа руу харан хэвтлээ.

 

 

XVI

Намрын шар нар дуусаж зэвvvн салхи vлээн уулсын оройгоор хааяа цас vзэгдэж шєнєд нь урсгал ус хvртэл зайрмагтаж Булган уулын дээгvvр усны шувууд харийн халуун орны зvг гангар гунгар дуугарах нисэж байлаа. Хєдєєгийн айлууд євєлжєєгєє бараадан, хот суурин газрын айлууд гэрээ дулаалж эхлэв. Ийм намрын нэг єдєр Заяын хvрээний баруун ємнєх Маанит толгойн оройн дээр хєвєнтэй цэнхэр дурдан дээлтэй бvсгvй сууж толгойн хойт шилээр гарсан замаар явагдсыг ажиглана. Энэ бол нєгєє Цэцэг ажээ. Цэцэг энэ жил арван найман настай бєгєєд арван жилийн ємнє улаан бурхнаар эцэг, эхээс салан єнчирчээ. Тэр vед Чимэгийн эх дайралдаж «охиндоо хань болгоно» гэж vрчлэн тэжээв. Залуу наснаасаа эхлэн Заяын хvрээний дэргэд амьдарч байсан тэр авгай єнгєрсєн жил гэнэт галзуурч нас баржээ. Орж гарсан лам хятад голдуу хvний бэлэг шангаар элбэг дэлбэг амьдарч байсан тэр авгай залуудаа гаргасан охин Чимэг, тэжээвэр охин Цэцэг хоёроо єєрийн замд оруулж, амжсанаар барахгvй хашаа байшин, мєєртэй шалтай таван ханатай тохилог гэр зэрэг овоо хєрєнгє vлдээжээ. Цэцэг энэ амьдралаа жигшин, тvvндээ гутаж, дотор нь vргэлж харанхуй хар мананд умбаж байдаг. Гэхдээ єєрєєр яаж амьдрах вэ? гэдэг асуудалд єгєх хариу байдаггvй ажээ. Хариугvй учраас урьд насандаа хийсэн лайгаас болж заяагvй тєрєєд, ингэж яваа юм гэж бодоод ирэх тєрєлдєє сайн нєхєртэй, сайхан vртэй болох гэж жилд хоёр удаа Заяын хvрээг сунаж мєргєл vйлдэн єдєр бvр эргэд байжээ. Хорин нас хvрч байгаа Чимэг бол энэ амьдралдаа хvсэл ханамжтай бєгєєд эмэгтэй хvнд сайн амьдрах єєр за энэ хорвоод байхгvй гэж бат итгэж явдаг. Эр л хvн бол миний сайханд унана гэж боддог бєгєєд бусад хvvхнvvд нєхрєє хардаж байгаа, эрчvvд хэд хэдээрээ ирээд харгалдаж, бие биеэсээ баян, чадалтай болж vзэгдэхийг хичээж байгааг хараад сайхан царай, гуа биеийн минь чадал гэж бахархан явдаг ажээ. Энэ сэтгэлээсээ болоод эр хvн бэлэг єгєхєд надад эс єгвєл хэнд єгєх билээ дээ гэж боддог болохоор хvний бэлгийг vргэлж чамлаж байдаг ажээ.

- Yvгээр ч яах юм билээ дээ гэдэг vгийг алтан бєгжний хариуд ч хэлж байсан. Амбан тарган шарын махны хариуд ч хэлдэг юм.

Yнэхээр ч Чимэгт дутагдах юм байсангvй. Дээл хийж ємсье гэвэл Буяндалай юмуу, єндєрт хэлээд авна. Тарган мах идье гэвэл нєгєє нэгд нь хэлээд авч чадах байлаа. Цэцэг уулнаас бууж гунигтай алхсаар Бааюугийн зах руу ороод гэлдрэн явж байтал Буяндалай гэдэг пvvсний данжаадтай дайралдав.

- Цэцэг чи сайн уу?

- Сайн. Буяндалай гуай та сайн уу?

- Эгч чинь гэртээ бий юу?

- Байгаа байхаа

- Чи манайхаар орохгvй юу?

- Би яарч явна

- Танайхаар маргааш лав очно би. Ойрдоо их ажилтай гээд Буяндалай толгойгоо сэгсрэн хар тамхинд хєгцєрч харласан шvдээ ярзайлган худал инээв.

Цэцэгийг гэртээ орж ирэхэд Чимэг одтой хvрэн торгоор дээл оёж байлаа. Цэцэг толгойн алчуураа ор руу шидээд аяга хvйтэн цай шунаг залгилаад «хvйтэн боллоо. Шалны шороогоо хатааж гэрээ дулаалах юм сан» гэлээ. Чимэг оёж байгаа дээлээ орхиж гэдрэг нь тавиад ярвайн суниаснаа «нєгєє Жамбал л хvн олж ирнэ гэж бэлхэн ам хэлсэн шvv дээ» гээд жижигхэн манан соруултай гаанс авч тамхи татлаа. Цэцэг орны толгойд байсан шударга хєгжмийг авч «Сvнжидмаа» гэдэг дууг хоёр бадаг тоглосноо  намуун зєєлєн бєгєєд гунигтай дуугаар:

Yйтэн хуарын хээ чинь элэгддэг юм даа хє хє хє

Yнэнч нєхєр гэдэг хэрэг болно Сvнжидмаа минь хє хє хє

Yvдэн хоёр шvдийг чинь унаад ирэхийн vед хє хє хє

Ай л Сvнжидмаа минь дээ хє хє хє

Yvд хаалгаа нээгээд суусан чиг

Yзэж харах хvнгvй болно доо хє хє хє

Хамбаны хээ чинь элэгддэг юм да хє хє хє

Ханилсан нєхєр гэдэг хэрэг болно Сvнжидмаа минь хє хє хє

Хар сайхан vсийг чинь цайгаад ирэхийн vед хє хє хє

Ай л Сvнжидмаа минь даа хє хє хє

Хаалга vvдээ нээгээд суусан чиг

Харж vзэх хvнгvй болно доо хє хє хє

Гэж уянгалуулан сэтгэлийнхээ гvнээс аялгууг гарган дуулснаа дахин хоёр бадгийг хєгжимдєєд шударгаа тэврэн хэсэг гєлрєн суув.

Цэцэг минь юундаа ингэж гиюvрч байдаг юм бэ? бид дутагдсан юмгvй сайхан л амьдарч байна гэж Чимэг уцаарлав. Цэцэг хариу дуугарсангvй гєлрєн байхад нvдэнд нь нулимс тунаран байснаа хэд хэдэн дусал болон тасарч хацрыг нь даган урсав.

-- Орж ирсэн хvн бvхэнд дэвсэж єгдєг хуучин журам дуулж чаддаг бол яг л надтай адилхан дуулах байх даа гээд урсан гарч ирсэн нулимсаа  арчих зуур Цэцэг гvн санаа алдав.

 Євчтэй юм ярих юм гэж Чимэг тоомжиргvй ширвэлээ. Энэ хоёрын хооронд иймэрхvv яриа олон удаа болдог. Гэвч энэ ярианаас болоод тэдний амьдрал єєр болдоггvй. Чимэг Цэцэгийн ийм яриаг гэнэн дэмийн яриа гээд тоодоггvй бол Цэцэг єєрийн нандин зvрхний бодлыг Чимэгт хэлснээс тарваганы нvхэнд хашгиран дvнгэнэж магад гэж бодоод дуугvй болдог. Чи тvлээ оруулаад ирээч гэж Чимэгийн хэлэхэд Цэцэг хєгжмєє байранд нь тавиад гарлаа. Тэжээмэл гєлєг нь сvvлээ шарван гvйж ирлээ. Тvvнийг тэврэн авч хошуугий нь хацартаа наан нvдээ анин хэсэг зогсоод тэнгэр рvv харахад тvмэн єнгє шижир алтаар туяарсан нарны гэрэлд нvд нь цавчлав. Гєлгєє эвтэйхэн тавиад тvлээ тэврэн гэрт орлоо. Хоёр хvvхнийг ингэж байхад хашааны vvдэнд дээр цэнхэр торгон дээл єргєн  шар бvс ороож том мєнгєн хэрэглэлтэй хутга зvvсэн Тvгжил ирлээ. Єндєр цээжтэй, шингэн сvvлтэй ханхар хээр морь унажээ. Энэ бол Тємєрийн «битгий худалдаж орхиорой» гэж байсан морь ажээ. Цахиур Тємєрийг эзгvй ууланд цохиж орхиод зураг шиг сайхан морьдоо Далайчойнхор вангийн хошуунд vнэ тулгаж худалдаж vлэмж ашиг олжээ. Морио уяад гэрийн зvг явахад гєлєг эрхлэн ирлээ. Тvгжил єшиглєсєнд гєлєг яншин гасалж сvvлээ хавчин байшингийн доогуур оржээ.

- Сайн байцгаана уу?

- Сайн. Ямар сонин хvн бэ? Манай хаалгыг мартаагvй олсон чинь овоо доо гэж Чимэг хэгжvvн эхлэв.

- Утах хэрэггvй. Євгєн чинь алс хол яваад ажил толгойтой vснээс илvv байна гэх зуур хоймрын хивсэн дээр суув.

Хоёр хvvхэнтэй дэмий балай шалиг юм ярьж марзаганах зуур арван мєнгєн янчаан гаргаж гvнгэрваатай богд ламын нь ємнєх ширээн дээр давхарлуулан тавиад ихэмсэг нvдээр Чимэг рvv харлаа.

- Арван муу янчаан тавьчихаад арван бєгтєр ембvv тавьсан юм шиг ханхалзаж байх шив дээ. Нохой долоож vх гээд Чимэг ширвэлээ.

- Чимэгийн хэл яг л єргєстэй харгана гэсэн vг гээд Тvгжил шал хуурамч инээв.

Тvгжил гарч гудамжны vзvvрт байсан Буянтын пvvзнээс лонх уужаан авчрав. Ингээд хоол болж тэр гурав ширээ тойрон суутал гаднаас Бадарч ирлээ. Бадарч жилийн ємнє Цэцэгтэй танилцсанаас хойш сав л хийвэл энд ирж хонодог болжээ. Тvгжилийг бол сайн таньдгаар барахгvй тvvнээс учир мэдэж морь мал авдаг ажээ. Бvгдтэй мэндлээд ширээний хажууд хэзээ ёзооны энэ гэрийн эзэн шиг завилан суув.

- Бадарч чи идэшний шар хэзээ авчирч єгєх гэж байна гэж аягатай хоол ємнє нь тавих зуур Чимэг асуув

- Удахгvй. Амбан шар хашаанд чинь уяатай байх бий гээд Бадарч бvдvvн дуугаар маг маг инээв.

- Харж л байж больё. Эр хvнд итгэснээс эрхий хуруундаа итгэ гэж vг байдаг гээд Чимэг Бадарчид савх авч єглєє.

Ингээд тэр дєрєв хєгжилдєн найрлахад Цэцэг хvртэл хольж уусан халуун архинд мансуураад жигшин гуньж явдаг амьдралаа умартан Бадарчийн мєрєнд толгойгоо наан «Yзмээр нэрсэн архийг чинь хє vнэртэж байгаад л согтуурч байна хє» гэж нам хоолойгоор аялан дуулж байв.

- Тvгжил ээ унаж яваа хээр морийг чинь авья

- Yнийг нь дийлбэл ав л даа

- Муу гуйлгачин минь, ганц адсага авчих баян байна. Амандаа орсон vнээ хэл л дээ гээд Бадарч цээжээ ханхалзуулан бvдvvн дуугаар байшин доргиулан инээснээ хаяаны юм биш биз гэлээ.

- Сарлагийн тугалтай vнээ арван зургааг холбоод єгвєл эмээлээ авч орхино шvv гээд Тvгжил нvдээ ирмэхэд Бадарч их л хєгжилтэй пар пар инээснээ

- Чи арван зургаагаас цааш тоо мэдэхгvй гуйланчин байх аа. За тэгээд хvлгийн сайныг унаж мэддэг болохоор єглєє нухаж vзээд болно доо. Чухам аль нутгийн унага вэ? гэхэд нь Тvгжил тvгдрэв.

Тvгжил чухам ямар гэгч газраас авснаа мэдэхгvй байжээ. Авч явах vед хонхолзсон гэдэс нь татаж хоол нойр хоёр бодож явснаас биш ямар нэртэй газар хvрснээ Тємєрєєс асуух ч сєхєє байгаагvй билээ. Их л хол  явсан болохоор, аль багадаа газрын тагт тэртээ зvvн зvгт Дариганга гэж нутаг байдаг гэж сонссон тэр газраас л єнгєрсєн байх гэж тааварлаж явжээ.

- Унагатай газрын морь, Даригангын унага шvv гэж Тvгжил хэсэг дуугvй гєлєлзєж байсны дараа хариулав.

Тvгжил Бадарч хоёр тэр шєнє хоёр хvvхэнтэй наргиж хоноод єглєє босоход намрын хvйтэн шєнє уяж хоносон морьд нь биеэ хурааж бємбєлзтєл чичрэн зогсож байв. Бадарч, Тvгжил хоёр зэрэгцэн явахад Тvгжилийн унаж яваа морь хазаар даран усан хар алхаагаар сунан жирэлзэхэд Бадарчийн морь зогсоо жолоогvй шогшин байв. Бас тэр хоёр ухасхийж vзэхэд Бадарчийн бор морь хойшоо хаягдсан юм шиг хоцров. Бадарчид хээр морийг авах шунал оргилон тугалтай сарлагийн vнээ тавыг єгсєнд Тvгжил сонсох ч дургvй байв. Тамирын голын хєндийг уруудан явахдаа Тvгжил ганцаараа олон хоног єл хоолгvй, єргєн говийг гаталж Даригангын нутаг єнгєрч хурдан сайн морьдыг цуглуулан хєєж ирсэн эрэлхэг явдлынхаа тухай яриад Бадарч их л бахдан:

- Чи ч овоо эр болж дээ гэж явлаа.

Ингэж явтал хэсэг морьтой хvмvvс цугларан байгаа харагдав.

- Морь бооцлон цохиж байх шиг байна. Очьё гэж Тvгжилийн хэлэхэд Бадарч зєвшєєрєн тэр зvг хатируулан яваад очвол vнэхээр ч мєрийтэй морь уралдаж байгаа ажээ.

- За юугаар вэ? бид ч оролцьё гэж Тvгжилийн хэлэхэд бvдvvн хар гэзэгтэй єдєр нарийхан хар хvн

- Толгойгоор нь хоёр морь уралдах гэж байна. Бусад нь байгаагаараа цохиж байх шив дээ Та хоёр юугаар цохих вэ? гэлээ

Yнэхээр ч єндєр бор морь, урт нарийхан алаг морь хоёрын сvvлийг шуугаад холбосон морьдыг тойруулан унасан хvvхэд нь нарийхан дуугаар гийнгоолж байв.

- За євгєн минь. Хээр морио хэд хазуулчих. Уяж хоносон морь єлдєнє. Би ярьж орхиё гээд Тvгжил олны дунд орж Би морио явуулчихья. Алдвал аваарай, хожвол хоёр морь хєтєлье гэв.

Морьдын эзэд зєвшєєрч Тvгжил нилээд том болсон нэг хvvхэд олж унуулаад хээр морио сvvлээр нь шуугаад явуулжээ. Ингээд цугларсан улс халхын хурдан морьдын тухай элдвийн домог ярилцав. Нєгєє бvдvvн гэзэгтэй хар хvн дамшиг архи гаргаж бvгд ууцгаахад Бадарч, Тvгжил хоёр ч том мєнгєн аягаар ууж бvрзингээ тайлан, ясны нь хєлс чийхран бие тавигдав.

- Бухын миний буган халиун гэж Сан бэйсийн нутагт нэг морь байсан гэдэг. Єглєє нар битvv Сан бэйсийн хvрээн дээрээс мордоод Туулд усалж байсан юм гэнэ билээ. Тийм аргамагтай бол цохиж байхад яахав дээ гэж нэг хvний ярихад нєгєє бvдvvн гэзэгт хар хvн:

- Ер нь зvvн аймаг  морь, харваачаар баруун аймаг бєхєєр гэдэг юм даа гэлээ.

- Манай баруун аймаг бєхєєр ч юу тавих вэ дээ. Намхай Лувсанжамба Ханд чин вангийн хошуу. Чvлтэм аварга Даа вангийн хошуу шvv дээ гэж хvн хэлэв.

Ингээд аль аймаг бєхєєр илvv вэ? гэж ам булаалдан маргалдаж байтал нэг хvн «ирлээ» гэж хашгирахад агшин зуур цєм мордов. Тэртээ хэдэн хошууг тойроод нэг бараан морь гарч ирлээ.

- Тэр биш байхаа. Нєгєє хоёр нь гарч ирэхгvй байна гэж бvдvvн гэзэгт хэлэв. Ингээд улс мєн биш, гэж маргалдаж байтал хоёр морь ойрхон зайтай хошуу ороон гарч ирлээ. Тvрvvчийн морь, хойнох хоёроосоо улам тасарч байв.

- Хєлєрсєн морь, тоосонд бараан харагддаг юм. Хєєрхий манай бор морь бололтой. Харайлт нь аргагvй л мєн дєє гэж бор морины талд цохисон хvн хашгиралдаж байв.

- Сунаж байгаагий нь харахгvй юу. Алаг морь мєн байна гэж алаг морины талд цохисон улс шуугилдав. Харин хэн ч Тvгжилийн хээр морийг дурссангvй. Тvгжилийн зvрх цохилж ємнєє яваа Бадарчийг чанга тэврэн

- Чи сайн хараач. Миний нvд бvрхээд байна гэж хацраараа нудран амьсгаадаж явлаа.

Тvрvvчийн морь улам тасарсаар ойртон ирвэл аль нь биш. Тvгжилийн хээр морь ам булаалдан улаан хєєс цахруулсаар давхиж ирлээ. Тvvнийг ирээд хєлсийг нь хусаж дуусаад хєтєлж явахад бор морь, дараа нь ойрхон шиг алаг морь иржээ. Тvгжил хоёр морьтой болж хvмvvс хээр морин дээр цугларан єдєр vнэ  энд тэндээс хаялж хэлэв. Урьд шєнє арван зургаан тугалтай vнээ сонсоод «чи арван зургаагаас цааш тоо мэдэхгvй гуйланчин байхаа гэж байсан Бадарч хvртэл тугалтай vнээ хорь, бас тэгээд ярина шvv» гэж хашгирч байв.

Ингээд хорин тугалтай vнээ, дєрвєн залуу мориор Тvгжилийн хээр морийг Бадарч авах болжээ. Тvгжил Бадарч хоёр тэр орой айл хэсэн архидаж хоноод маргааш нь тохирсон юмаа єгч авахаар Бадарчийн гэрийн зvг явжээ.

-- За гуйланчин минь холын морь гэдэг чинь vнэн биз? Хэрэв хаяанаас эзэн нь гарч ирвэл Бадарчийн гараас чи гарахгvй шvv гэж дахин дахин хэлэхэд:

-- Зовох хэрэггvй. Тvгжил хvv аймаг даваагvй юмыг олз гэж бодохоо аль эрт больсон шvv гэж бардамаар хариулж явжээ.

Бадарчаас авсан малаа туугаад Далайчойнхор вангийн нутаг руу явах замдаа айлын бяруу дєрвийг vхэртээ нийлvvлэн явжээ.

XVII

Єнтэй сайхан євєл болоход хавар эрт эхэлдгийн адил єрнvvн дэлгэр зун болоход налайсан єгєємєр намар урт байдаг билээ. Тамирын хєндийд сайхан зун болж мал тарга хvчээ ханатал аваад, хонь ахарлах ажил эрт эхлэв. Yржилтэй зун харамгvй бэлэглэсэн гуа чимэглэлээ зvvсэн ургамлын єнгє vл мэдэг шарлав. Хаашаа л харвал хєхєрсєн манаа цацраад, хорвоо шаравтар туяатай ногоон хивсээр хучигджээ. Пvрэв тайжийнх хамжлага нараа цуглуулж том хонин тогоонд шингэн хар цай чанаад арав гаруй хоног хонь хяргав. Туг, туг ноос энд тэнд нь vлдсэн юмуу эсвэл арьсаа єм цєм хайчлуулснаас тєлгєн хонь билчиж явахыг хараад «муу сайн боолууд, хvний буянг ингэнэ гэнээ. Хонгоноос нь банз, хацраас нь шаахай салгахгvй байвал таарах улс» гэж тайж бухимдан гурав дєрвєн хvний ташуурдсан боловч ажил нь олигтой ахисангvй. Тvvгээр ч барахгvй дургvй ажилд цухалдсан хамжлагууд хоорондоо зодолдож хоёрын зэрэг хvн шархдав.

Тайжийнх ингэж мунгинаж байгааг хараад Итгэлтийн бах нь ханаж, уур уцаар болсон урагшгvй тайжид «хожуул хvн хар гєрєєс, ургаа чулуу» гэх мэт элдвийн хоч єгнє.

Тайжийн хотонд дажин болж хvнд данх, хvйтэн хар цайн зодооноор дуусаж байна гээд маг маг инээхэд нь Итгэлтийн нvд сэргэж, хамар нь угтаа хvртэл атиран сархайдаг байв. Итгэлт хониор тайжаас хавьгvй илvv боловч хяргах гэж огт яарсангvй. Энэ тухай Эрдэнийн хэлэхэд «гайгvй яарах юу байхав. Урт л ургаж байг» гэж тайван хариулжээ.

Тайжийнх арай гэж зодоон цохион болж баймааж хонио хяргаж дууссанаас хойш хэдэн дєрийн дараа «маргааш Итгэлтийнх хонио хяргана» гэдэг зар Тамирын голын хєндийд таржээ. Нvнжигт баяны ачаар гэдэс гарч сурсан хvмvvс хайчаа билvvдэн єглєє болохыг хvлээжээ. Ганц ч vvлгvй цэлмэг тэнгэртэй сайхан єглєє Тамирын хойтох єргєн зvлгэн дээр хэдэн морьтой хvн хонь хурааж урт урт холбоонуудад хонины толгой шєрвєглєн ярайв.

Гал тvлж, шаргалтсан аагтай цай хонин тогоонд хєєсрєн буцалж, торхтой айраг шуугин, дєрєв таван ямаа боож, бяслаг ааруул овоолсон том цар хvмvvсийг ажилд даллаж байлаа.

- За идэж ууцгаа. Шалавхан шиг хяргаж дуусаад орой цvv хаяцгаая гэж Итгэлт хангинасан дуугаар хэлээд айл хэсэхээр хатируулан алга болов.

Цугласан єдий тєдий хvн цадаж ханатал ууж удан, ядрах зvдрэхээ мэдэхгvй уралдан хонь хяргав. Нямаа олны дундуур явж «хайч нь хурц, ахар нь арвин» гэх буюу «уут нь дvvрэн, унгас нь мяндас», «гар нь бvv ядар, гарах нь бvv багас» гэх зэргээр ерєєн байснаа єєрєє хяргаж эхлэв. Итгэлт гуай ажлыг мєн хийж чадах юм даа гэж Долгорын хэлэхэд хажууд нь хонь хяргаж байсан Эрдэнэ ханцуйгаараа хєлсєє арчиж, нvvрээ vлээснээ:

- Ингэж чаддагтаа л ийм баян байхгvй юу гэлээ

- Чадал, ухаан хоёр нь ч далай шиг юм аа. Ийм хvнийг ч буян даалгvй яахав дээ гээд Долгор хайч руугаа нулимснаа шир шир хяргаж эхлэв.

Yдшийн бvрэнхий болоход нь хонь ахарлаж дуусаад зогссонгvй ноосоо савлаж дууссан байлаа. Ажлаа гvйцсэн хvмvvс алиман сарны тунгалаг гэрэлд цvv хаяж баяр хєєр болжээ. Итгэлт ч олонтой бужигнаж нэг талыг толгойн тоглов. Долгор цагаан мод эрээд газар шагайн явж байтал Итгэлт дэргэд нь ирлээ.

- Чи олчихоод, сиймхий харж байгаад зугтаачих гэж явна уу?

- Yгvй чиш. Олоогvй. Ер олдохгvй юм

- Тийм бий, vзнэ дээ гээд гараас нь барьж авлаа.

Долгор тоглоомоос єєр юм бодсонгvй. Харин Итгэлт цаг vргэлж бодож явдаг хvслийнхээ хаалгыг ядахдаа нээе гэж шийдээд Долгорыг барьж авчээ.

- Итгэлт гуай, надад байхгvй. Yнэхээр би олоогvй

- Тийм бий. Єгєхгvй бол гижигдэнэ бас тэгээд  гээд бvр тэврэн хєх дэлэнгий нь базав.

Хэргийн учир буруу тийшээ хандаж байгааг Долгор ойлгож «надад байхгvй тавиач дээ» гэхэд Итгэлт тавих нь битгий хэл, дарж авлаа.

- Тавиач дээ,  амьтан юу гэж хэлэх вэ

- Энд олоод зугтлаа, бариад аваарай гэж хvмvvс хашгиралдан гvйцгээв

- Тэр хэлээгvй юу. Тэнд олж гэнэ гээд Долгор хvчлэн босоод гvйв.

Итгэлт хойноос нь урамгvй харж «гайгvй дээ, ямар сайхан биетэй дамшиг вэ» гэж дотроо шивэгнээд босож хэд алхсанаа дуртай дургvй гvйв.

Шєнє дундын vед тоглоом дуусаж хvмvvсийн зарим нь гэр гэртээ зарим нь Итгэлтийн тусгайлан барьсан том хєх майханд битvv дэвссэн эсгий дээр бvхэл бvхлээрээ єнхрєн унав. Сартай шєнийн улаан од гялтганан анивчиж намрын шєнийн сэрvvн бєгєєд ариухан салхи сэр сэр vлээж ажил, тоглоомд ядарсан хvмvvс шинэ хvч залган єгнє. Тамирын гол шуугин урсах нь чихний vзvvр т сонсогдоно. Галсан Дулмаа хоёр сав суулгаа цэвэрлэж дуусаад гэртээ ороход битvv бvгчим агаар нvvр рvv нь цохив. Энэ vмхий, бvгчим гарт унтсанаас гадаа унтья гээд Дулмаа дээл, дэвсгэр авч гарахад нь Галсан «хэний янаагvй тэгье» гээд дагаж гарлаа.

- Мань ах Долгорыг дєнгєх гээд байгаа бололтой гээд Галсан ишиг шиг майлан инээв

- Эрдэнэ гуай хvзvvгээ мушгиулах нь л дээ

- Буянтай, чадалтай хvн ч хvссэнээ л хийнэ л дээ

- Эрдэнэ гуай, чи биш болохоор дэвхэрсэн газар нь дараад авна л даа

- Гичий минь буянтай хvнийг тэгж болохгvй. Алдас болно хамт унтья л даа

- Чамтай унтсанаас мэлхий євєртєлж унтвал дулаахан байх аа

- Дэмий битгий донгос. Авааль нєхрєє ад vзэх нь vv дээ

- Аль эртний хэрэг байхгvй юу даа. Арчаагvй би л тэсэж байгаа болохоос..

- Битгий донгос гээд Галсан ажиггvй инээмсэглэснээ Дулмаагийн хажуугаар хэвтэв.

Буруу харсан Дулмаагийн ард эхдээ загнуулсан хvvхэд шиг санаа алдан хэсэг хэвтсэнээ «Дулмаа аа, нааш хараач дээ» гэлээ. Хариу нь энэ гэсэн шиг Дулмаагийн унтсан жигд амьсгал сонсогдов.

XVIII

Хангай газрын алтан шар намар сайхан бол Тамирын хєндийн намар ч бvр ч vзэсгэлэнтэй байдаг билээ. Єндєр ургасан євч  халиуран хонгор салхинд алтан єнгєєр найган гялалзаж, улиас бургасны шарласан шавчих сэржигнэн унаж, буцах шувуу Тамирын голын усанд єнжин vдэлж, тарган мал голоо гарч хєдєєлєн билчиж байх vе Тамирын хєндий юутай сайхан. Айлууд зуны дэлгэр цагт хураасан тос єрємнєєсєє хайлуулан гадуур нь гарахад шар тосны хачин хурц эхvvн vнэр, нэрмэл архины эсгэлэн vнэртэй холилдон хамар цоргин анхилж байдаг. Ийм нэгэн намрын єглєє Итгэлтийн хот их л хєдєлгєєнтэй байв.

Єнєєдєр Хонгор, Бат хоёрыг Заяын хvрээн дээр лам болгохоор хvргэх гэж байв. Энэ хоёрыг явах болсонд Солонго, Сvрэн хоёр бvгдээс илvv гашуудаж, єчигдєр оройноос эхлэн хоолой дээр нь хуурай хар юм зангиран нvдний нулимс аяндаа асгарч байв. Должин, Долгор хоёр хэдэн єдрийн ємнєєс эхлэн Хонгор, Бат хоёрт зай л гарвал «багш ламынхаа vгийг сайн дуулж, гэрээ саналгvй, их хоол идэж, номоо хичээнгvйлэн vзэж, хувцас хунараа урахгvй, ноцолдож хvрээний зодоончин хvvхдэд зодуулчихгvй» амьдрах тухай тvмэн зvйлийн юм нулимсаа асгаруулан сургаж байхад хоёр хvv нь эхийнхээ vглээ олон vгтэйг сэтгэлдээ зэмлэн байж билээ.

Хонгор, Бат хоёрын хувьд бол шинэ газар, шинэ амьдрал сайхан санагдавч дассан газар, мал сvрэг гэр орон дотно хvмvvсээсээ салах нь хэцvv санагдаж шинэ амьдралын тухай манан будан шиг бодол улиг домог болсон боловч, зvрх сэтгэлд нь дассан хэзээний дотно амьдралын тухай бодолтой єрсєлдєж байв. Тэр хоёр єглєєнєєс эхлэн ижилхэн лам захтай, улаан хvрэн, хєвєнтэй дээл ємсєж, гэрvvдээр хэсэхэд Солонго, Сvрэн хоёр хойноос нь даган атаархах, хайрлах сэтгэлдээ дарагдах хоёр хvvгийн дээл мялаан єгсєн юмыг хуваалцан идэж уйлахдаа уйлж, инээхдээ инээн явжээ.

- Урд хормойноос нь унага даага, хойт хормойноос нь хонь хурга гэж Нямаа дээлийг нь мялаагаад

- За хvvхдvvд минь хvvр дагая гэвэл зурхайч бол, хvн алья гэвэл домч бол, хvvрнэж хэрэлдье гэвэл гэвш бол, хvн шиг явья гэвэл тєрийн хар хvн бол гэдэг юм даа гээд хєгжилтэй инээв.

- Нvгэлтэй золиг минь, хувраг болох гэж байхад нь ингэж ярьдаг юмуу гэж Хишигт авгай євгєнєє зэмлэв.

Єглєє Эрдэнийг Итгэлтийнд ороход Павловынд очоод орой ирсэн Итгэлт, аль хэдийн нь босоод цай ууж байлаа.

- Нєгєє алиа Петр чинь сураггvй гэнэ шvv гэхэд нь Эрдэнэ хєхvvрээс айраг хийж суух зуур

- Хаачдаг юм бол доо гэж ажиггvй хэлэв

- Хаачих юу байхав. Оргосон гэж Павлов хэлж байна. Тэр чинь vймээний эзэн, гайгvй дамшиг гэнэ. Цєллєгийн хvн гэнэ шvv дээ гэж Итгэлт хэн ч мэдэхгvй сонин зvйлийг хэлж байгаа юм шиг толгойгоо хаялан шогшрон байж ярив.

Итгэлт бас Бадарч хурдан хээр морь єндєр vнэтэй авсныг сонин болгож яриад «хvн мєн онгиргоон юм даа томоохон шанагаар нэг утгахад шавхруу vлдэхгvй хєрєнгєтэй байж, тийм vнэтэй морь аваад яана даа» гэж хэллээ.

- Эрдэнэ минь манай муу хvv Хонгор чинь юу ч мэдэхгvй амьтан, Батад л сайн захиж єгдєг юм шvv гэж Должин гаднаас  тvлээ оруулж ирээд гал тvлэх зуур ханцуйгаараа нулимсаа арчин хэлэв.

- Хуруун чинээ хоёр амьтныг хэний нь хэнд нь захих билээ дээ. Дэмий ярих юм гэж Итгэлт хєгжилтэй инээн хэлээд

- Манай Долгор Батыгаа Хонгорт захиж байдаг Должин Батад захиж байдаг таарч дээ гэж Эрдэнэ хэлээд маг маг инээв

- Нєгєє бvсгvй хvний vс нь урт, ухаан нь богино гэдэг чинь л энэ байхгvй юу даа гээд Итгэлт нvдээ жартайлган хадан дээрээс майлсан ишиг лагуу адил инээв.

Удалгvй Эрдэнэ хоёр хvvхдийг дагуулан Заяын хvрээ рvv мордох болоход Долгор, Должин хоёр Бат Хонгор хоёрыг тэврэн vнсэж «томоотой яваарай», «бие биеэ харж яваарай», «гадуур битгий яваарай», «хvрээний нохой хэцvv шvv» гэх зэрэг тvмэн зvйлийн юм захиж уйлан байв. Солонго, Сvрэн хоёр эхэр татан енгэнэтэл уйлж байв. Солонго «ахаа та битгий яв» гэж хашгирахад ээж нь «нvгэл тэгж болдоггvй юм. Миний охин ах нь гэгээний оронд очиж сайн лам болох гэж байна» гэж хэлэв. Эрдэнэ минь наадах Хонгор чинь гэвш багшийн хашааг мэднэ. Ширvvн шиг явахгvй бол ирэхдээ оройтно шvv гэж Итгэлт захив. Тэр гурав мордоод явахад Должин, Долгор хоёр сvvгээр тахил єргєж, далд ортол нь харан байн байн санаа алдан, єєрийн эрхгvй асгаран байгаа нулимсаа хэлээрээ долоож зогсов.

Эрдэнэ хоёр хvvхдээ дагуулан ширvvн хатируулан бага vд єнгєрєхийн vед Заяын хvрээний баруун хойноос орж ирлээ. Хєдєєнийхєн хорооныхныг «улаан модон гэртэй, усан будаан хоолтой» гэх зэргээр шоолж байдаг  бол хорооныхон хєдєєнийхнийг «хєдєєний хєдсєн дээлт, хєх мантуу» гэх зэргээр шоолдог билээ. Бас тэгээд эв л гарвал vгний харцаар бие биеэ чадах дуртай байдаг. Дэмий суухаар тэмээ хариул гэгчээр хvрээ эргэхээр гарсан Чимэг, Цэцэг хоёр хvрдний дэргэд зогсон хэний хувцас аятайхан, хэний дээл муухай, хэний хамар єндєр, хэний ам том зэргийг шvvмжлэн ярилцаж тас тас инээн байтал ижилхэн хоёр хээр морьтой хvvхэд дагуулсан ханхар єргєн цээжтэй нар салхинд борлосон хvрэл царайнд нь гал цог бадарсан том нvд, єтгєн хар хємсєг нь шинэхэн нєхєртэйгээ яваа залуу авгай ч нvдийг эргvvлж харуулах чадал тєгєлдєр хар хvн єндєр бор морин дээр vл мэдэг хєндлєн суусаар ирж явлаа. Ємссєн хуучивтар хєх дээл, толгойгоо боосон шороо хєлсєнд борлосон цагаан янбуу алчуур, морины явдалд нь мєр лvv нь унжсан бvдvvн хар гэзэг энэ бvхэн нь хотын хоёр хvvхэнд ер бусын зохицсон юм шиг харагдав. Ойртож ирэхэд нь нэгд чадах, хоёрт єдєх гэж бодсон Чимэг:

- Хар хvн гуай цаад руу чинь хоёр бяруу дагуулсан нэг бух vзэгдээгvй биз гэхэд нь хотын хvvхний ёгт vгний далд учрыг нь хэдий нь ойлгосон Эрдэнэ ажиггvй царай гарган

- Тийм юм дайралдсангvй. Харин лам нарын юм бололтой. Нуруу туруугvй тємєр тушаатай хоёр гvv л идэж байна билээ гэж хэлээд дэргэдvvр нь єнгєрлєє.

Эрдэнийн энэ vгэнд Цэцэгийн царай хувхай цайвар болж нvдэнд нь нулимс бvрхэв. Чимэг хvрээний гудамж руу орж байгаа гурван хvний хойноос ажиглан харж байснаа

- Сайхан эр ээ гэж хэлээд тvргэн эргэж хvрд рvv орон эргvvлэхэд тосгvй гол нь хяхтнан гаслав.

Цэцэг нvvрээ гарын алгаар дарж, хvрдний vvдний яс модыг тvшин хєдлєлгvй зогсож байв. Мань гурав хvрээний гудамжаар гэлдрэн явсаар завсар бvрий нь шаварлаж гаднаас юу ч харагдахгvй болгосон бvдvvн шургааган хашааны vvдэнд зогсож мориноосоо буугаад том хvрэн даамангийн бага хаалганы оньсны сурыг татаж тvлхэхэд тємєр хонх дан, дvн хийж ихэмсгээр жингэнэн дуугарав. Ингээд морьдоо хєтлєн орж уяад хашааны хойт тал саравчинд єндєр шалан дээр барьсан гэрт оржээ.

Yстэй дээлээр бєгсєє ороож, ємнєє шар торгон баринтагтай ном дэлгэн тавьсан дєч гаруй насны тарган шар лам гэрийн баруун талын орны ємнє сууж байв. Арц, хvч, олон жилийн дарагдмал эдийн чийглэг vнэр, холилдон хээрийн салхинд дассан гурвын хамар руу аягvй vнэр ханхлав. Хоймор байгаа хоёр авдар дээрх бурхны гvнгэрвааны шил нь онийлгож татсан єрхєєр орж ирсэн наранд хvйтэн єнгєєр гялтганаж байв. Энэ бvхий байдал хоёр хvvхдийн сэтгэлийг дарж шинэ газар очих сэтгэлийн хєєрєлтийг нь vлээж эхлэв.

- Ламбагуайн амгаланг айлтгая гэж Эрдэнийн хэлэхэд эргvvлэх гэсэн номын хуудсаа барьсан хэвээр орж ирэгчдийг ажиглан харснаа

- Сайн, сайн байна уу? гээд нvдээ жартайлган лавлаж хараад «ээ Итгэлтийн хэлдэг хоёр хvvхэд ирэв vv. За тийшээ сууцгаа» гэж гэрийн зvvн тал руу заав.

Лам босож, орны хєлд зуузай холбон тавьсан гутлаа ємсєх зуур «жаалхvv чи гараад гэрийн баруун талд хураалттай тvлээнээс тавыг аваад ир, битгий нураачихаарай. Дараа нь тэр шvvгээнээс тогоо авч зуухан дээр тавьж орхи. Ингэхэд нэр хэн билээ» гэхэд нь Эрдэнэ хvvгийнхээ нэрийг хэлэв.

Бат гарч тvлээ оруулж ирээд жижигхэн жалавчин тогоог шvvгээнээс авах гэтэл «мєн тvvхий байна даа. Урьдаар зуухны тагийг авч тvлээгээ хийдэг юм. Тэр тогооны чинь хажууд бариул байгаа» гэж лам зандрангуй бєгєєд уцаарлангуй хэлэв.

Бат тvлээгээ єрж эхэлтэл лам уцаарлан, босож, ирээд тvлхэж зайлуулан єєрєє тавхан нарийн мод єрж гал тvлэв. Энэ бvхнийг хараад «энэ гэрийн хамаг ажил муу хvvд минь оногдох бололтой. За яахав, эр хvн юм сур ч л байг» гэж Эрдэнэ бодов. Удсан ч гvй цай буцлан, жижиг гуулин данханд юvлэв. Орны толгойн олон нvдтэй эрээн шvvгээнээс гурван модон аяга орны хєндийнєєс зэс савтай дугуй боов гаргаж  Эрдэнийн ємнє тавив.

- За цай ууж, идээ ид гэж хэлээд гутлаа тайлан буцаж орон дээрээ завилан суув

Эрдэнэ цайг гурван аягандаа хийхэд яг нэг нэг дvvрэн болоод шавхрав. Эрдэнэ энэ лам нарын энэ мэт харамч амьдралд хэзээнээс дургvй билээ. Yнэндээ ч гэвш лам, Эрдэнэ хоёрын амьдралд тєсєєтэй юм байсангvй. Арван хоёртой байхдаа Заяын хvрээнд дээр ирж суусан энэ лам одоо дєч хvрчээ. Гавжийн дамжаа Заяын хvрээн дээр барьж хvрээний гандан дэгчилэн хийдийн баруун даяанд бойпор эргvvлэн гавж мяндаг  авчээ. Лам нарын амьдралын нарийн аргад нэвтэрсэн энэ хvн гvрэм дором унших, мэргэлэх, сээрийн игчаа номлох бvхнийг хийж олз омог ихтэй байдаг боловч юм нь их болох тутам харамлах нь их болж хорвоо дээр vлдсэн ганц ахаа айлчлан ирэхэд хоёр хуушуур хайрч єгєєд тvvндээ хэд хоног гасалдаг байжээ.

Их идэх ухааны дайсан гэж шавь нартаа vргэлж сургадаг боловч єєрєє цадахгvй хонож vзээгvй. Богд ламын игчааг сайн мэддэг хvний нэг гэгддэг лам нарын ариун амьдралыг бусдад сургах, бурхны гэгээний сургаалаар олныг тэжээхэд бие сэтгэлээ зориулсан боловч єєрийн хувьд тєдий л сахидаггvй, vдэш орой хороо руу гvйдэг, авах гар нь том єгєх гар нь нарийхан, чадалтай шавь нартаа номч, чадалгvй шавь нартаа ширvvн єєрийгєє бvхнээс ухаантай гэж боддог хvн билээ.

Хорвоо дээр ганц хvнд юугаа ч харамладаггvй. Тэр нь бол нєгєє Цамба юм. Бусдаас олсон юмаа банди Цамбадаа єгч байхдаа Тамирын голын уснаас халбагадан єгч байгаа юм шиг єргєн дэлгэр сэтгэлтэй байдаг.

- Чамд юу хэрэгтэй вэ? гэдэг vгийг Цамбаас єєр хэнд ч хэлж байгаагvй.

Эрдэнэ хоёр сайр хадаг гаргаж хvvхдvvдийг ламд мєргvvлэн шавь оруулав.

- Хоолыг нь зул сараар авчирч єг гэж Итгэлтэд хэлээрэй. Орой боллоо гэж ламын хэлэхэд яв гэсэн vг гэж ойлгосон Эрдэнэ босов. Хvvхдvvд дагаж гарах гэсэн чинь багш лам хориглов. Тэр ч байтугай Эрдэнэ хоёр хvvхдийг vнсэх гэсэнд хэрэггvй гэж хориглоод Эрдэнэд шалавхан гарах дохио єглєє.

Шинэ амьдралын сургаар сэтгэл нь хєєрєєд тэр шєнє амьдралд юу болох, яахыг бодоогvй хvvхдvvд ламын энэ байдал таалагдаагvй нь мэдээж билээ. Тэр хоёр хvvгийн гол харлан, хоолой нь зангирч энэ бvгчим харанхуй гэр толгой дээрээс дарж хавирганаас нь хавчин амьсгаа давхцан нулимс аяндаа урсав. Ялангуяа том тємєр хонх хоёр дахь удаагаа дvн дан гэж дуугарахад гэрийн дотор пад харанхуй болж хvмvvсийн амьсгалах дуу тэнгэрийн дуу шиг сонсогдож байв.

Лам урьдах хэвээр хєдлєлгvй суун ном уншина. Хvvхдvvд гэрийн зvvн талд зогсон, нусаа татаж нулимсаа ханцуйгаар арчина.

«Та хоёр гарч, хашаанд морины нойтон хомоол байвал хамж аваад баруун урд єнцєгт байгаа аргал дээр дэлгэж хатаа» гэж ламын хэлэхэд хоёр хvvхэд шалавхан гvйн гарлаа. Хаанаас л харвал єндєр хашаа юм бvхнийг таглаж, дээрээс бараан хєх тэнгэр хавхаглан гvн худгийн ёроолд байгаа мэт сэтгэл тєрvvлнэ. Хvvхдvvдийн нvvр цог жавхлангvй болж  мєн гєлийн зогсоцгооно.

XIX

Пvрэв тайж богдын хvрээ орж ирсний учир бол нэг биш гурав байв. Нэгдvгээр чадвал ван, эсвэл чадвал бээл зэрэг олж авах, хоёрдугаарт орон гарсан хошуу туслагчийн суурин суух, гуравдугаарт гуа vзэсгэлэнтэй, хот газрын залуу бvсгvй олж богдын лvндэнгээр эхнэр болгож авах бодолтой иржээ.

Автономит засгийн vед ойн шоргоолж шиг єсєж байсан бэйс гvнг бол Пvрэв сайн тоохгvй байжээ. Санаж ирсэн гурван зvйлээ бvтээхээ юуны ємнє Богдын баруун гарын шавар сойвон Данигатай учрах хэрэгтэй гэж бодов. Нэгэн орой тайж Данигай сойвонгийн айлчлан очив. 

Зvvн хvрээний цэцэн тойны  их чєлєє гэж нэрлэгдсэн гудамжны зvvн захын том хvрэн дааман хашааны хойт талын модон саравчинд барьсан том гэрт ороход таргалж хэвээ алдсан том шар лам зузаан дэвсгэртэй орон дээр завилан суугаад тарган мах идэж байлаа. Данигай сойвон Пvрэв тайжийг жинсээр нь тайж гэж таньсан боловч хємсгєє зангидан харахаас єєр анхаарал тавьсангvй.

- Ламтны амгаланг айлтгая гэж Пvрэв тайж бєхєлзєєд гэрийн нєгєє талд суув.

- Сайн гэж шадар сойвон мах зажлах зуур хэлээд ойрхон зогсож байсан бандид хандаж "гарын алчуур" гэлээ.

- Эрхэм дээд сойвонгийн єргєєнд аймшиггvй бараалхан ирснийг минь єршєєн соёрхох ажаамуу. Би бол Сайд вангийн хошууны Пvрэв тайж гэгч. Танд бараалхаж єчvvхэн бэлэг барих гэснийг минь тогтооно уу гээд єврєєсєє том баранзад хадаг гаргаж дээр нь тавин лангийн цоохор ембvv тавин барилаа. Урт хадаг, хvнд ембvv сойвонгийн занг єєрчилж тайжид мах айраг барих зарлигийг бандид буулгав. Хахууль авч баячуудад єгсєн бэлгийн нь хирээр ван бэйл, бэйс, гvн зэргийг дээдсийн зарлигаар шагнаж сурсан сойвон энэ шодон буурал гэзэгтэй тайж юу хvсэж ирснийг мэдэх гэж олон яриа дэлгэж эхлэв. Пvрэв тайж ч Сайд вангийн хошууны тэргvvн баячуудын нэг дэгээ ярианы завсраар хавчуулж "наран гэрэлт тvмэн наст Богд Жавзандамба гэгээний санд чадлынхаа хирээр хандив оруулах хvсэлтэй ирсэн" гэж хэлэв.

Тан шиг буян хишиг тєгєлдєр, эрдэм чадалтай хvн дээдэст гавьяа мэдvvлбэл бэйс, гvн зэрэгт хvртэх нь алга урвуулахын тєдий хэрэг бус уу гээд сойвон тайжийг нvднийхээ булангаар ажиглаад харснаа нvдээ буруулж гэрийн хойт талыг эзэлсэн бурхан єєд чиглvvлэв. Энэ золиг надад ван, бэйсийн зэрэг єгєхгvй санаатай бололтой, аль эсвэл vнэд хvргэж намайг амьдаар минь шулах гэж бодож байна уу? гэж Пvрэв тайж дотроо бодов.

- Манай монгол ч олон сайхан бэйс, гvнтэй болж байна даа хєєрхий гэж тайж хэлээд нvдээ онийлгон инээмсэглэв.

- Шинэ тутам улс гэр тогтож байхад эд хєрєнгє эрдэнэсээ хайрлахгvй санд хандивлаж байгаа єглєгийн эзэд олон болохоор тэгэлгvй яахав гээд тайжийг хулгай нvдээр харснаа: "бэйс гvнг голж байна шvv нохой чинь, чамд хєрєнгє байвал надад ван аваад єгєх чадал байна" гэж бодоод хоолойгоо зассанаа, Баян, Шагдар санд таван зуун лан, хорин алтан маниад хандивлаад бэйс болсон. Баян Дорлиг хоёр зуун лан есєн цагаан тэмээ хандивлаад заяаныхаа ханийг олж авсан, баян Шарав зуун лан хандивлаад тєєрч тєрсєн vрээ олж авсан гэж тоочив. Ван зэрэг хэд хvрэх бол? Энэ хомхой золиг хэлэхгvй байна шvv. Ер нь их хєрєнгє орох нь бололтой" гэж бодож байсан тайж сойвонгийн vгийг дуусахад нь намбатай бєхєлзєн инээв. "Нэг л эхэлснээс хойш дуусах хэрэгтэй. Энэ хашир чоно ийм наймаагаа ямар анх удаа хийж байгаа биш" гэж бодоод тайж шууд ярианд орлоо.

- Манай хошуу туслагч бурхан болсон. Одоохондоо хошуу маань туслагчгvй сvрхий єнчирч байна. Бас тэгээд би гэдэг хvн єнгєрсєн жил ханиасаа салсан амьтан. Дээдэст айлтгаж заяаныхаа ханийг заалгаж авах бодолтой, энэ бvхэнд эрхэм сойвон таныг тусалж єгєх болов уу? гэж мунхаг хvн би гvн итгэнэ. Эрхэм таны их тусыг єчvvхэн би хариулж хэзээ нэгэн цагт танд нэгэн мєрний хvч болон зvтгэж чадна гээд нvдээ онийлгон хоолойгоо чичиргэн инээв.

- Мєхєс хvн чи танд тус болохыг л хичээе гэж сойвон ихэмсгээр хэлэв.

"Энэ шодон гэзэгтэй хатингар vнэг нэгмєсєн ямар их бодож ирдэг амьтан бэ. Овоо л хєрєнгєтэй золиг юм даа. Чамайг амьдаар чинь огтлоод хvртэж орхиё" гэж дотроо бодон сойвон хэсэг дуугvй байлаа.

- Єчvvхэн хvний хvссэн бага зvйлийг бvтээн соёрхоход орох хєрєнгийг бурхны авралаар аминд оногдсон хомс хєрєнгєєс нийлvvлж, эрхэм мэргэн таны хэлсэн газар хvргэж єгєхєд бэлхэн билээ гэж тайж хэлэх зуур энэ удаа ч бэйс зэрэг олбол барав. Туслагч болж чадвал хошууны хєрєнгєєр вангийн зэрэг авахад болохгvй газар алга гэж бодож байлаа.

- Их санд таван мянган лангийн хандив нийлvvлбэл Нарангэрэлт тvмэн наст богд гэгээн таны гавьяаг ивээн єдєр vзэж хvссэн хишгийг чинь хvртээх буй за гэж сойвон, хошуу тамганд насаа барсан хєгшин бичээч улаан шугамтай дээдсийн бичгийг уншиж байгаа юм шиг, дуугаа єндєр нам болгон хэлээд нvдээ чавчилан юм бодсоноо уул мєнгийг ойрын єдрvvдэд энд авчирч єгвєл таны хэрэг сэтгэлчлэн бvтнэ гэлээ. Их гэрийн дотор хэсэг зуур ямар ч аниргvй байлаа. Тайж энэ золиг чинь намайг амьдаар минь шулах санаатай байна шvv. Єєрєє хичнээнийг ч цуслах бол" гэж дотроо бодож байлаа. "Би арай бага хэлчихэв vv дээ. Бага ч юм биш дээ" гэж сойвон бодов. Тайж ємнєє байсан мєнгє аягыг эргvvлж баахан харснаа "мєн ч vнэтэй аяга байна даа" гэж сойвонд дуулдахаар хэлж орхив. Сойвон хvйтэн инээмсэглэх мэт болсноо "хямд vнээр муу л аяга авна даа. За тэгээд хань болгохоор бодсон хvн байвал надад хэлээрэй" гээд орныхоо толгой дээр байсан хонхыг гурван удаа цохив. Гаднаас жижигхэн шар шовгортой залуухан банди орж ирээд vvдэнд зогсов.

- ганзай халааж ир. Бас єнєє орой Довчингийнд очноо. Тvвд хоргой дээлээ ємс гэж тогооны хvнд хэлээрэй хэмээн Сойвонгийн хэлэхэд банди тvргэн эргэж гарлаа. Тайж тэндээс баахан согтож мордоод хvрээний хэд хэдэн айлаар орохдоо авчихмаар єнгє зvстэй залуу хvvхэн юу байна гэж ажиглан явжээ. Маргааш єглєє нь Буянтын пvvсэнд очиж гурван жилийн хугацаатай таван мянган ланг жил бvр хvvгий нь хониор тєлж байхаар хэлэлцэн аваад шууд Сойвонгийнд хvргэж єглєє.

Шєнє дундын vед Богдын сэрvvн лаврангийн vvдээр хоёр хvн орлоо. Yvний нэг нь бидний танил Данигай сойвон нєгєє нь сангийн яамны тvшмэл Шарав гэгчийн эхнэр Туяа байлаа. Хорь дєнгєж хvрсэн энэ хvvхэн, хэдэн єдрийн ємнє дээдэст єнгє зvстэй залуу хvvхэн эрээд хvрээний гудамжаар сэлгvvцэж явсан Данигайтай тохиолдоод дєрвєн єдрийн ємнє тvvний хамт энэ хаалгаар орж ирснээс хойш шєнє бvхэн ирж vvрээр гэртээ харьсан байдаг билээ. Туяа бол бурхан, шашны vлэмж чадал агуу ивээлд гvнээ итгэж, санаа сэтгэл нь сvсэглэлийн битvv цалманд бат хvлэгдсэн хvн бєгєєд болж байгаа бvхнийг буян, нvгэл хоёртой холбож vзнэ. Энэ учраас Богдод таалагдаж байгаагаа хvн болж тєрсний дээд хувь, арван буяны эх гэж бодоод дээдэстэй самуурч байхдаа хорвоогийн амьдралаас салж диваажинд очих хий мананд хєвж, мэддэг номоо уншин наминчилж байсан ажээ. Хонийг алхаар дээш нь харуулахад намайг тэнгэр харуулах гэж байна гэж боддог гэж ярилцдаг шиг Туяа, сохор самуун тvвдийн зугаа болж байхдаа хувь заяатай тєрсєндєє буян хийж байна гэж vнэн сэтгэлээсээ сvсэглэн байж билээ.

Тэр хоёрыг ороод очиход унтаж байсан дээдэс сэрээд чанга эвшээснээ "Данигай чи явж унт. Маргааш vдээс хойш надтай уулзаарай" гэж бувтнан нойрмог дуугаар хэлэв. маргааш нь Данигай сойвон нар ханы элэг єєд гарах vед богдын ордонд ирэхэд vvдний єрєєнд ёслолын хувцастай гадаад явдлын яамны тэргvvн сайд Эрдэнэ дайчин чин ван Ханддорж, орос улсын элчин сайд ерєнхий консул Короствовецтэй монгол оросын харьцааны тухай хэлэлцэн ярилцсанаа айлтгахаар аль єглєє  ирээд сууж байлаа. Данигайг ороход зvvрмэг суусан Ханддорж босож

- Сойвон таны амгалан айлтгая гэлээ

- Сайн, сайдын амгаланг эрье гэж Данигай тоомжиргvй хариуллаа.

- Чухал айлтгалтай юмсан. Дээдэст бараалхах боломж бий болов уу? гэж зєєлєн дуугаар асуув.

- Би  асууж єгье гээд Данигай дотогш орлоо.

Хvрэн модон орон дээр дотуур хувцастай сандайлж суугаад шилээ хєдєлгєн хvнгэнvvлэн хэхэрч байгаа Богдыг гэгээвчээр орсон нар тал гэрэлтvvлж байв.

- Данигай чи юу? нойр нэг л хvрэхгvй байна. Ямар эрт ирэв. За хувцас ємсvvлээд аль гэж Богд vгээ цувруулан хэлэв.

Сойвон орны тал бvхэнд замбараагvй тайлсан хувцсыг цуглуулан дээдсийг хичээнгvйлэн хувцаслав.

- Ирж байгаа бvсгvйн нэр хэн билээ гэж Богд амьсгаадан асуув

- Жа. Туяа гэдэг

- Аа тийм. Туяа гэдэг. Нас нь vнэхээр хорь зvс нь vнэхээр сайхан юм биз дээ?

- Эзэнтэн минь vнэхээр сайхан хvvхэн

- Бие нь ч зvгээр бололтой. Гэвч нэг хvvхэн болоогvй юм бодож vзээч

- Жа гэж сойвон Богдын товчийг товчлон зуур хэлээд «сохор байж бас хvvхэн голох санаатай» гэж дотроо шоолж байлаа.

- Нєгєєдєр авчирна шvv

- Жа.  Доод би мунхаглан бодвол хvрээний зэртэгчин нєхдийн хов жив хэцvv. Энэ учраас Туяаг Сайд вангийн Пvрэв тайжид зарлигаар єгч тэр тайжийг хошуу туслагч болгон вангийн зэрэг хvртээх юм бол уул хэргийн ул мєрийг оргvй болгоно гэж зєвлєв.

Данигай дээдсийн зоогийг авчруулахаар гарах гэснээ зогсож «Ханддорж чухал айлтгалтай гээд хvлээж байна» гэлээ.

Богд нvvрээ vрчийлгэн ярвайснаа урт гэгч нь санаа алдаад « шєнийн архинаас толгой бутрах гэж байна. Данигай чи аргалж vз» гэж хэлэв. Данигайг гарч очиход Ханддорж босож «дээдэс юу гэж зарлиг болов» гэж хэлэв.

«Єнєєдєр дээдэс нямбатай, таныг сvvлд ир» гэж зарлиг болов гээд сойвон ажиггvй єнгєрєв. Богдын завгvй болсны vнэн учрыг сайн мэдсэн тєрийн сайд шадар сойвонг атаархаж арга нь барагдсан нvдээр vдээд урамгvй алхаж явахдаа «улсын эзэн байтал ингэж байх ч гэж дээ» гэж бодоод гомдолтойгоор санаа алдав.

Хэдэн єдрийн дараа хvрээний дээдэс Сайд вангийн Пvрэв тайжид гурван хишиг зэрэг хvртээсэн гэнэ. Шарав тvшмэл эхнэрээ єгєхгvй гэж очиход нь «тэр хvvхэнтэй байвал сарын дотор vхнэ» хэмээн богд Жавзандамба лvндэн айлдсан гэж амнаас ам дамжин ярилцаж байваа. Yvнийг сонссон зарим нь вангийн зэрэг, хошуу туслагч, залуу гоо эхнэр нэгэн зэрэг олсон тайжийн аз хийморийг гайхан магтаж, зарим нь тvvний хєрєнгийн ихэд атаархаж байлаа.

XX

Эрдэнэ, Жамьян вангийн хошуунаас Итгэлтийн єр нэхэхээр явсны маргааш єглєє Должин хоёр хvvхэд эргэхээр Заяын хvрээ рvv явжээ. Итгэлтийн хот энэ жил нутаг хєєж хошууныхаа зvvн vзvvрт євєлжсєн болохоор Должин гурав дахь єдрийнхєє оройноос нааш буцаж чадахгvй байлаа. Харанхуй болов. Долгор их гэрт хоол хийж Итгэлт инээмсэглэн суув.

- Эрдэнээ санаж байна уу? гэж Итгэлт хєгжилтэй инээмсэглэн асуув

- Яршиг даа ямар хvvхэд биш

- Єнєєдєр би Эрдэнийг орлож vзэх vv дээ гээд Итгэлт жингэнэсэн дуугаар инээн, зальтай нvдээр Долгорыг харав

- Балай юм яриад яах юм бэ? гээд Долгор идэж дууссан тавагтай махыг авч хєлийн авдар дээр тавиад шууд vvд рvv явлаа.

Єглєєнєєс хойш эрс хувирсан Итгэлтийн зан, шунал тачаангуйн гал оволзсон тvvний харцыг Долгор ойлголоо. Энэ ч учраас борооны ємнє салхи, боохойн ємнє хэрээ гэгчээр хэлсэн vг нь тоглоом биш гэдгийг Долгор мэдэж байв.

«Долгор оо охиныг унтуулаад яв» гэж Итгэлт ихэмсэг бєгєєд тєв дуугаар хэлэв. Аяыг нь дагаж, аягыг нь єнгийсєн зарц хvн болохоор Долгор аргагvй эргэв. Солонгыг хэвтvvлэн хучаад «бухан бяруу, ухна ишиг» хоёрын тухай vлгэр эхэлсэн боловч сэтгэл нь єєр зvйлд эзлэгдээд ярьснаа мартаж нэг юмаа дахин дахин ярьж байв.

Ядарч яваа цагт нь гараа сунгасан Итгэлтийг уурлуулах хvсэл Долгорт байсангvй. Итгэлтийг чадалтай ухаантай хvн гэж бахархан байдаг боловч тvvнтэй самуурах хvсэл Долгорт хараахандаа байсангvй. Итгэлт Долгорын хєдєлгєєн бvхнийг ширтэн байхдаа элдвийн юм бодож байв. Єнєє шєнє Долгорыг оролдож, санаж хvсэж явснаа гvйцэтгэнэ гэж шийдсэн. Гэвч  юм бvхний эхлэлт хэцvv байдаг болохоор энэ эхлэлт нь олигтой болсонгvй. Энэ хэргийг Эрдэнэд мэдэгдэхгvй хийх нь чухал. Хэрэв Эрдэнэ мэдвэл юу ч гэж магад. Хэдийгээр ямаа туйлаад янгиа эвдэхгvй, тэмээ туйлаад тэнгэрт хvрэхгvй гэж бодогдовч Эрдэнэ мэдэж ямар нэгэн хэрэг тєвєг гаргавал тусгvй байлаа. Долгор vлгэрээ ярьж чадахгvй мєртлєє тvгдэрч байгааг сонсоод тvvний сэтгэл догдлон байгааг ойлгов. Тэгээд тогтуун хvйтэн сэтгэлийг эвдэх л хэцvv, харин догдолсон сэтгэлийг олж нударвал эвдрэх нь амар гэж дотроо бодлоо. Тєдий л удалгvй Солонго унтаж, Долгор явахаар босов. Гэтэл Итгэлт шууд очиж гар дээрээс нь барьж авлаа.

«Итгэлт гуай хэрэггvй» гээд угзран татлаа. Итгэлт тавьсангvй. Харин нєгєє гараараа тэврэн авлаа. Долгор хvчлэн ноцолдов. Хэсэг ноцолдсоны дараа Итгэлт тавьж «би чамд сайхан санаж явсан байх, муу санавал бас чадах хvн шvv, битгий гомдоорой» гэхэд Долгор гэрээс харвасан сум шиг гvйн галаа. Гэртээ орж орон дээрээ нvvрээ таглан суугаад «тэнгэр минь атаа таван богд минь» гэж уйлав.

«Би чамд сайн санаж явсан байх, муу санавал бас чадах хvн шvv, битгий гомдоорой» гэсэн Итгэлтийн vг дахин дахин сонсдож энэ vлэмж чадалтай хvн яах бол гэж санахад бие нь чичрэн, сэтгэл нь харанхуй манангаар бvрхэж байлаа. Тэгээд хажуулан бvхэл хэвтээд нэг мэдэхэд нам унтжээ.

Долгор хар дарж зvvдлээд хашгиран сэрвэл Итгэлт орны нь ємнє инээн зогсож байгаа нь том дэнгийн гэрэлд тодхон харагдана. Итгэлт унтах гэж хэвтсэн боловч нойр нь хулжиж баахан хєрвєлдєж байгаад босож хувцаслан гарлаа. Жавартай шєнийн хvйтэн салхи сэр сэр vлээн, дулаан бууцанд хэвтсэн хонины шvд хяхтнан хавирч, нэгэн жигд хивж яраглана. Мичид бvр гудайгаад тэнгэрт том мєнгєн сар мэлтийнэ. Хуцаж байсан хоточ нохой нь эзнээ хараад гvйн ирж эрхлэхэд уцаарлаж ёвров. Хэсэг зогсож байгаад Галсангийн гэр лvv харснаа дурамжхан инээмсэглээд Эрдэнийн гэр рvv шууд явлаа. Гэрт ороод том дэнгийн нь асаагаад, Долгорын дэргэд очиход тэр хашгиран сэрсэн ажээ.

- Хар дарав уу?

Долгор ухасхийж босоход Итгэлт бугуй дээрээс нь барьж аваад чичрэн байгаа Долгорыг тэврэн авч дураараа болжээ. Явахдаа «энэ тухай нэг ч vг дуугарч болохгvй шvv» гэж шивнэн тод хэлээд гарлаа. Замдаа хот эргээд явж байсан Дулмаатай яг мєргєлдєв.

- Битгий дэмий яриад байгаарай гээд Итгэлт ажиггvй дэргэдvvр нь єнгєрєв.

Дулмаагийн сэтгэлд Долгортой єрсєлдєх атаархал оргилон Итгэлтийг бариад авмаар санагдсан боловч яаж чадах билээ. Бас Итгэлтээс айдаг болохоор Эрдэнэд хэлэх зvрх ч байсангvй. Харин хэдэн  сарын дараа Эрдэнэд хэлээд их уй гашуудалт хэрэг тарих юм хэмээн Дулмаа яахин мэдэх билээ. Болсон явдлыг Эрдэнэ мэдвэл зовлон болно гэж бодсон Долгор нэгэнт л ийм хэрэг болсноос хойш дараагийн зовлонгоос зайлахын тул нєхрєєсєє тус нууя гэж шийдэв. Арваад хоногийн дараа єрєнд авсан зургаан морь холбож хєтєлсєн Эрдэнийн ирэхэд хэдэн єдрийн турш Должингийн царайг харж чадахгvй байгаад арай гэж дасаж байсан Долгорт шинэ зовлон болов. Эрдэнийг инээсээр гэртээ ороод ирэхэд нь Долгор доошоо харан vг дуугvй уйлав.

- Чи чинь юу болов?

Долгор хариу дуугарсангvй. Амьдралдаа нєхєртєє муу санаж, тvvнийг мэхлээгvй эмнэг сэтгэл нь чинэрэн догдолж Эрдэнийг хашгиран асуувал бvх хэргээ тоочиход бэлэн байлаа. Эрдэнийн хємсєг нь зангиран эхнэрээ ширтсэнээ:

- Хvv зvгээр биз?  гэж асуув

- Хvv сайн

- Тэгээд юунд уруу царайлаад байгаа юм бэ? гээд эхнэрийнхээ толгойг илэв

Долгор хэсэг тvгдэрснээ буруу харж байгаад «чиний тухай муу юм зvvдэлсэн» гэж худал хэлэв. Эрдэнэ гэнэн цагаан сэтгэлээр инээмсэглээд:

- Миний євгєн, зvvд ямар хамаа байх вэ гээд хоймроо сууж том модон аяганд тавагтай цагаан тосноос авч хийгээд дээр нь цай хийлээ.

Yvд дуугарч Итгэлт их л хєгжил баяртай орж ирлээ.

- За сайн явж ирэв vv? гээд Эрдэнийн дэргэд суужээ.

- Ажил бvтэмжтэй. Харин нэг залуу морины єрєнд бvрэн шvдтэй морь авсан. Арилжаа хатиртай бага наадамд сойвол тvрvvлэхгvй ч гэсэн модтой баймаар санагдсан. Таны сэтгэлд тохирох байх гэж Эрдэнийг хэлэхэд Итгэлт аяганд єєрєє цай хийж авах зуур:

- Би морьдыг vзлээ. Ялангуяа тэр бєгтрєгтэй хээр морь манай адуунд ховор морь байна гэв.

- Миний хэлдэг чинь тэр дээ Эрдэнэ баяртай хэлэхэд Итгэлт инээмсэглэн толгойгоо сэжилж:

- Сайхан морь, толгой салгая гэхэд одоо єгєхгvй шvv гээд євгєнийхєє дэргэд уруу царайлан зогсож байгаа Долгорыг харснаа

- Нєхрєє ирээд байхад модон ємд ємсчихсєн юм шиг зогсоод яаж байгаа дамшиг вэ гээд инээмсэглэв

- Миний тухай муухай зvvд зvvдэлсэн гэнээ гээд Эрдэнийг хэлэхэд Итгэлт хєгжилтэй инээж

- Амьдралыг зvvдээр харж болдоггvй юм гээд аягандаа цаган тос хийж идэн Эрдэнээс замын сонинг асуун нилээн ярилцав.

Долгор тэсэж чадсангvй гарав. Хэдэн талдаа єндєр уултай битvv євєлжєє ертєнцийг нуун дарах гэсэн юм шиг хуйлран багширч байгаа хар vvл хаашаа ч гаргахгvй хорьсон юм шиг санагдав.

Тэнгэр бvрхэг ёозгvй єдєр байна. Бас тэгээд ажил бvтэмжтэй ирсэн хойно хэдэн хуушуур идэж аяга тагш юм балгая. Павлов намар явахдаа бэлэглэсэн архинаас хоёр лонх vлдсэн. Чи ингээд очоорой гээд Итгэлт явжээ. Хэдэн єдрийн дараа Луу Гvний хошуу хvрээнд очиход гудамжны vзvvрт байдаг том хvрдний vvдэн дээр адсага, шир дэвссэн новшин дээр олон жил хээр хэвтсэн чихтэй яс шиг нvvртэй Буян чавганц хэвтэж байснаа Эрдэнийг таниад, хучилган дотроосоо хатсан тэмээний vдээр шиг гар гаргаж

- Одоо чи миний зовлогыг цусал. Хойт насандаа чиний зовлогыг би цусална аа. Гишгэсэн газар чинь цємєрч, дєрєєндєє чиргvvлэн vхээд халуун тамын ёроолд хэвтэнэ дээ чи гээд хоцорчээ.

Орой нь Буян чавганц нас барж хошууны гуйланчин нэгээр хорогдоход баярласан хvн ч vгvй гомдсон хvн ч vгvй байжээ.

Хvvхэд бол амьдралд дасахдаа тун ч тvргэн шаламгай болохоор Бат, Хонгор хоёр шинэ амьдралд дасаж тогтмол хийдэг ажлаа гэвш ламд хєдлєх бvрдээ зэмлvvлэн хийж байлаа. Єдєр бvхэн хавчиг vvрч усанд явах зэрэг аль хvнд ажил нь Батад оногдоно. Нэг удаа усанд явахдаа «багш аа бид хоёр хамт яваад ирье» гэжээ. Лам зvгээр байснаа гэнэт дэмийрэн галзуурч байгаа хvнийг «энэ чинь юу ярьж байна даа» гэж гайхан харж байгаа хvний нvдээр ширтэн харснаа «Хонгор бол хоолоо авчраад ном vзэж байгаа хvн. Харин чи бол ажил хийж байж хоолоо олж иднэ» гээд босоход нь Бат ухасхийн гарчээ. Харин Хонгор аль болохоор Батад туслахыг хичээнэ. Тэр ч байтугай багшаасаа гуйж байгаад єглєє ээлжлэн босдог ажээ. Хоол ундны хувьд бол хоёулаа єлсєж байлаа. Єглєє орой тус бvр хоёр аяга хар цай, дугуйн хэлтэрхий, vдэд бас л тус бvр нэг аяга хоол иддэг єгєєд энэ ч учраас тvлээ хєрєєдєж байхдаа гэртээ байдаг донхор модон аяганыхаа тухай шvлсээ залгин ярилцдаг болжээ.

Ном цээжлэхдээ Бат нь илvv боловч амьдрах овын хувьд Хонгор дагуулахгvй байжээ. Заримдаа гэвш ламынд тvvний эрх танхил банди Цамба ирэхэд хоёр хvvхэд хуушуур хийж єгдєг бєгєєд дараа нь лам тэдний гадагш гаргадаг болохоор Цамбыг айлчлан ирэхийг тэсгэлгvй хvлээдэг байв. Харин чухам юунд энэ єндєр цагаан лам, гэвч багшийнд нь ирдгийг яаж мэдэх билээ.

 Хамар хашааны буюу зарим таньдаг лам нар «танайд Цамба ирээ юу болдог вэ?» гэж асуухад «хуушуур хийж єгєєд гарч тоглодог» гэж хариулдаг байв. Нэг удаа Цамба ирсэн завшаанаар хоёр хvv хашаанаас гараад давхиж байтал хар хvvдий vvрсэн гуйланчин хvvхэд ирж хаалган дээр нь зогсоод «ламбугай юм хайрла» гэж хашгирахад нь «манай лам байхгvй» гэж гэвч багшийн зааж єгсєн vгийг хэлбэл

 Тэгвэл та хоёр надад юм єг гэж шалахад хатааж байсан єрмєєс хэсгийг ач єгєєд Жаргал гэдэг нэртэй тэр жаалтай анхандаа найртай тоглож эхэлсэн боловч дараа нь эв тvнжин эвдэрч зодолдоход тэр жаал мань хоёрын таглаж орхиод зугтаан алга болжээ. Гэтэл нэг бvдрэхэд долоо бvдэрнэ гэгчээр гуйланчин хvvхдэд єрєм єгсєн хэргээр хоёул торлогдууллаа.

Дараа нь хоёулаа Цамбынд хонины мах хvргэж єгєєд буцаж явтал хиазтай шар хамбан дээлтэй єєрсдий нь vеийн нэг жаалыг нєгєє Жаргал гайхал цус нєжтэй нь хутган зодож байхад нь барьж аваад элбэж булуу болтол нь зодож орхив. Арай гэж мултарсан гуйланчин хvvхэд ухаан жолоогvй зугтан vгvй болсон хойно мань хоёр хамбан дээлтэй хvvхдийн цус нулимсыг цэвэрлэж байтал хоёр мундаг лам ирээд чихий нь дvйртэл алгадаж орхив.

 Гэгээний ариун лагшинд халдсан энэ хоёр дэггvй жаалыг хорь хорь торлогдоод, байдаг газар нь хvргэж єг гэж гурав дахь  ламыг хэлэхэд нєгєє алгаддаг хоёр лам чирч аваачаад цогчин дуганы ємнє хувцсыг нь тайлж байгаад хорь, хорь шавхуурдаж орхиод гэвш ламынд хvргэж єгєхєд багш нь Зая гэгээнийг зодсон гэж айлдаад нэмж адислав. Хvн зодуулаад ядарч байхад нь амь тавин хамгаалсан ачийг умартан, торлогдуулах гээд чирэгдэж явахад нь ємєєрєхийн оронд шоолон инээж байсан Зая гэгээнд минь хоёр ихэд хорсжээ.

Євлийн цагт хvйтэн эрт єглєє босох шиг хэцvv юмгvй билээ. Гэтэл vvн дээр гэвш ламын хэцvv арга нэмэгдэх дээр бvр ч айхтар байжээ. Єглєє босох ээлжтэй аль нэгний нь нємєрч унтсан дээлийн ханцуйнаас бvс уяж дэргэдээ бэхлээд унтдаг лам єглєє дуг нойронд нь дээлийг нь хуу татахад нvцгэн vлдсэн хvvхэд аргагvй босдог байв. Хонгор энэ харгис хатуу явдалд хорсож яаж зогсоох тухай сэтгэлдээ элдвийн юм зохион бодно. Гэвч бодсоноо бvтээж чадахгvй л байв. Гэтэл Хонгор нэг шєнє орой болтол цагаан сарын банш бууз хийгээд унтахдаа нємєрсєн дээлийн ханцуйнаас уясан бvсийг сэмээрхэн тайлж гол бурхны ширээний хєлнєєс уяжээ.

 Єглєє нvсэр бурхны тачигнан унахад хоёр хvvхэд зэрэг сэржээ. Гэвч нойрмог хvvхэд яаж ч амжаагvй байхад бvх учрыг ойлгосон гэвш лам дэнгээ барьж гэмтэй Хонгор, гэмгvй Бат хоёрыг хоёр єдєр халуурч хэвттэл балбажээ. Эдгэрэхэд нь Хонгорыг Цамбынд банш бууз хийж єг гэж явуулав. Бат ганцаараа єдєр турш гэрийн ажлаа хийж дуусаад орой гадагш гарвал Хонгорын нvд нь орой дээрээ гаран гvйж ирлээ.

- Бат минь Цамбынд єглєє Бадарч ирээд байна. Тэр чинь Тємєр ахыг банздаж, ширлэсэн хvн байгаа юм. Хоёул сайн чадаж орхиё гэлээ.

- Яаж чадах вэ?

- Их амархан. За намайг дагаад яв гээд гvйхэд нь Бат юу болохыг мэдээгvй боловч ямар нэгэн сайхан юм болох нь гэж сэтгэл хєєрєн гvйв.

Хvрээний захад очоод Хонгор vхсэн хvний тєдий л хуучин биш толгой авч хормойлон буцахдаа «Бадарч орой явах юм гэнэ. Би vvнийг эмээлийн нь ганзганаас уяж орхино» гэж хэлжээ.

Yдшийн бvрий єнгєрч, Заяын хvрээг битvv хар бvтээлэг хучин эхлэхэд Бадарч Цамбынхаас гарч мордоод Чимэг хvvхний рvv явжээ. Гэтэл замдаа эмээлийн ганзаганд нь юм байхыг мэдээд энэ чинь юу билээ гээд тэмтрэн vзвэл ямар нэгэн хатуу бєєрєнхий юм байхад нь Цамбын єгсєн юм байх гэж бодоод хvvхнийд очиж морины эмээлээ аваад гэрт орж ганзага юугаа харснаа «ээ багш минь» гэж хашгираад ухаан алджээ.

- Юу болов гээд Чимэг очсоноо бас муужрав. Харин Цэцэг гэрээс гvйн гарч айл амьтныг босгосон боловч орох зvрхтэй хvн байсангvй. Бадарч ухаан ороод «ээ багш минь, ээ гэгээн минь» гэж чичрэхээс єєр vг дуугарч чадсангvй.

Энэ нэг явдлаас хойш болж гvрэм дором болсон тєдийгvй Зая гэгээний зарлигаар чогчин дуганд тусгай хурал хурж Хонгор Бат хоёр ч оролцов. Зарим хvмvvс ийм ер бусын ёозгvй явдлын дараа лав л ханиад томуу дэлгэрдэг гэж аль олигтой юмаа барьж амь насаа даатгав. Бас Бадарч Чимэг нарын хэрэг олонд задарч авгай хvvхнvvд уулзахдаа бие биедээ сонин болгон ярих юмтай болжээ.

Намрын дунд сарын хонин хоёрт Заяын хvрээ мєргєлчєєр дvvрэв. Мань хоёр ч мєргєж гарлаа. Галдан зуунд мєргєж гараад Хонгор Батыг хєтєлж олноос хол аваачаад єврєєсєє хоёр хадаг гарган vзvvлж:

- Залбираад бурханд мєргєхдєє ємнєх хадгаас хоёр алганы ирмэгээр хавчин авч болох юм байна гээд єєрийн олсон аргыг vзvvлэн зааж єглєє.

Сvм дуганаар хагас єдєр явахдаа мань хоёр овоо хэд хэдэн хадаг олж бааюу руу очиж худалдаад пvvснээс танзуур боов авч хирээ мэдэхгvй залж орхисон чинь гэртээ харих замдаа бєєлжив. Хашаандаа орвол гурван морь уяатай байв. Хоёр хvv гэрийнхнээс ирснийг мэдэж баярлан орвол Итгэлт , Эрдэнэ, Солонго гурав сууж байлаа. Хэмжээлшгvй баяр болов. Гэвч чухам уулзах дээр нэгдvгээрт бантсан, хоёрдугаарт бишvvрхсэнээс болж vvдэнд хєдлєлгvй гайхан зогсов. Солонго энэ хоёртой уулзахыг мєрєєдєн хvсэж, єглєє явна гэж бодоход шєнє нойр хvрсэнгvй. Гэтэл чухам уулзах дээр зєрvv захтай улаан дээл ємсєж, хєх цамцны зах цухуйлгасан Хонгор, Бат хоёр хvсэж ирсэн хvмvvс нь биш мэт санагдаад царай нь улайн эцгийнхээ хажуу руу шигдэн уйлмаар болж, орох газраа олж ядан байв.

- Миний хоёр шавь ч овоо лам болох шинжтэй гэж гэвш лам Итгэлтэд хэлэхэд Итгэлт инээмсэглэж

- Тархигvйтэхгvй байна уу? гэхэд лам нь зальтай бєгєєд дээрэнгvй нvдээр ирмэн инээмсэглэж

- Тэр ч байдаг. Гэвч зvгээр болно.. за Батаа гараа тvлээд хагалж ир. Замдаа нєгєє шар хvvдийтэй банш авчир, гийчдийг дайлцгаая гэхэд нь Бат гарлаа.

Батын хичээнгvйлэн чанасан ганц таваг банш аманд ч vгvй, хамарт ч vгvй єнгєрєв. Орой нь тэднийг явахад Хонгор Бат хоёрын хоолой нь зангиран «бид хоёрыг аваад яваач гэж» хэлмээр санагдавч бvстэй хvvхэд эр хvн шиг болсон гэж бодож байх vедээ vлэмж нэрэлхvv байдаг болохоор хэлж чадсангvй. Гэвч зvрх нь нэрэлхэж чадахгvй болохоор нулимс нь єєрийн эрхгvй асгарав.

 -- Хvv минь овоо борогшиж, хал vзэж, хашир таньж байгаа бололтой. Амьдрахад нь хэрэгтэй гэж Эрдэнийг хэлэхэд Итгэлт инээмсэглэх шиг болоод

- Ээ дээ мань хоёр ч олигтой лам болохгvй байхаа. Зєрvv захтай дээл ємсєж хорвоогийн хар амьдралд умбасан шинэ цагийн лам нарын єрєєсєн дугуйнууд л гарах байх гэлээ.

- Гэхдээ ажилд яггvй болж шvv. Тэр гал тvлээд банш чанаж байхыг нь хард аа. Дадлагатай лам гvнгэргийн чагж хийж байгаа юм шиг гээд Эрдэнэ дуугvй болжээ.

Гэрийнхнээ явсны дараа хоёр хvv нэг хэсэг дуу шуу ч vгvй, гэрийн зvvн талд зэрэгцэн суужээ. Хоолой дээр нь ямар нэгэн юм нааш ч vгvй, цааш ч vгvй тээглэн, нvд нь байн байн харанхуйлж байлаа. За номоо vзэцгээ гэж гэвч багшийн хэлэхэд хоёр хvvхэд босож шоголтой  номоо аваад бувтнан уншиж эхлэв.

XXI

Итгэлт Вангийн хvрээ орж наймаа хийхдээ Эрдэнийг дагуулжээ. Хан єндрийн хvрээн дээр Пvрэв тайжтай дайралдаж тэднийд очив. Пvрэв тайжийн хашаа хан єндрийн хvрээний бараг нэг бvхэл  гудамжийг эзэлдэг бєгєєд тайжийн гэр хєдєє байдаг боловч хураасан хєрєнгє нь энэ хашаанд байдаг билээ.

Yхрийн наймаа олон удаа хийсэн баян их л дотно уулзаж тайж сайн архи, тарган махаар Итгэлт, Эрдэнэ хоёрыг дайлав. Пvрэв тайж сvрхий согтож Луу гvний шинэ баянд юмаа гайхуулах сэтгэл тєрєєд байшингуудаа vзvvлэв. Нэг байшин нээхэд толгой толгой торго, чирчvv, хунзаар цай, авдраар тамхи хураалттай байв. Дараагийн байшинд том авдруудаар дvvрэн гурил, цагаан шар будаа, хайрцаг хайрцгаар чавга, нар хамба, хятад боов байлаа. Дахиад нэг байшинд ороход боодол боодлоор хураасан сур, олс, хэлхээтэй янз бvрийн сvх, тогоо, давхарлан хураасан шинэ эсгий, их бага хивс, олбог, домбо, савхан хувин, цар зэрэг єдий тєдий зvйл байжээ.

 Тvмэн зvйлийн юм дvvрсэн иймэрхvv зургаан байшинг vзэж явахад лусын хааны сан л ийм байдаг байх гэж Эрдэнэд санагдаж байв. Итгэлт хураалттай торгоны доод талаас барьж vзээд ялзарч эхэлснийг мэдэж ёжтой инээмсэглээд хамраа шантайлган шиншлэв. Удаан жил дарагдсан юмны чийг даасан хєгцний vнэр хамрыг нь хорсгов. Гэвч баярхаж байгаа тайж, баян тайжийн хєрєнгєнд ачирхсан Эрдэнэ хоёр Итгэлтийн энэ байдлыг ажигласангvй. «Энэ бол эцгийн минь vед хураасан торго, энэ бол би Бээжингээс авчирсан чирчvv, яг л шир шиг, энэ бол хивс» гэх зэргээр ярьж байгаа тайжийг шоолж яваа Итгэлтийн залхуу нь хvрч хааяа хааяа эвшээн байхыг нь хараад «мань Итгэлт ч аргагvй л юм vзсэн хvн юм даа» гэж Эрдэнэ бодов. Итгэлт тайжтай намар авахаар тавин vхрийн наймаа хийж дэнчин єгчээ. Итгэлтийг дэнчинд орос цаас єгєхєд «оросын дайн удааширч байгаа болохоор цаас нь муудахгvй байгаа даа» гэж Пvрэв тайж асуухад нь:

- Баатар цагаан хааны мєнгє шvv дээ гэж Итгэлт ихэмсэг хэлэв

- Итгэлт чи vлдсэнийг нь мєнгєєр єгч vзээрэй

- Тэр vед нь л болно доо гээд Итгэлт инээлээ.

Итгэлт орос германы дайн удааширч байгааг сонсмогц хадгалж байсан орос цаасаа зарж дуусгахаар наймаа хийж эхэлсэн юм. Тайжийнхаас мордоод зэрэгцэн явж байхдаа « энэ хорвоо дээр ийм баян хvн єєр байдаг болов уу? » гэж Эрдэнийг хэлэхэд Итгэлт

- Эрдэнэ минь ёстой тэнэг байна. Тэр хураалттай торгоны доод тал нь ялзарч байна. Гурил будааг нь оготно идэж байна даа. Хєрєнгийг vргэлж хєдєлгєж байхгvй бол ємхєрч ялзардаг. Сохор зоосыг ч бол сэгсэрч байвал тєл єгдєг юм шvv.

- Нээрэн ч тийм байх даа

- Тиймээр барах уу даа. Эхнэрээ ч болсон хайрлахгvй худалдаж баймааж юм олдог юм шvv.

- Тэр ч арай хэтрvvлж байна

- Магадгvй.. ер нь л наймааны дєр иймэрхvv байдаг юм. Пvрэв тайж мэтийн юм цуглуулж хав дарсан баячуудыг Итгэлт шоолон «сохор номин», «тэнхэлгvй хєгшин ухна» гэх зэргээр нэр хоч єгдєг юм.

Єєрийн хувьд нь бол ашиг олбол хайрлах юм байдаггvй. Эцэг нь vхэхдээ «гурван vе зvvсэн юм шvv. Чи дєрєв дэх нь хайрлаж яваарай хvv минь» гэж єгсєн хутгыг ламын гэгээний догшин дvрийн ид шидтэй зэвсэг гэж их vнэ хvргээд єгєхдєє «хайран юм» гэж бодоогvй бєгєєд харин одоо хvртэл амьдралдаа хийсэн хамгийн зєв юм гэж бодон чадал ухаандаа бахархаж явдаг юм. Пvрэв намайг хєдєє гэртээ ирэхэд шинэ авсан залуу эхнэр нь эзгvй байлаа.

- Хатан хаачив гэж тайж зарц нараасаа асуув

- Єглєє морь бариулж унаад явсан

- Хаашаа?

- Гол єгсєєд явсан

Богдын зарлигаар Пvрэв тайжийн энхэр болохдоо Туяа хvvхний зvрх нь хєгшин тайжид дургvй байсан боловч тэр нvгэлт зvрхийг бишрэлээр ялах гэж их хvч гаргалаа. Гэвч хорвоогийн хар нvгэл буцалсан зvрх бол ногтолж аваад уяж орхидог номхон морь шиг биш болохоор юунд тийм амархан ялагдах билээ. Сэтгэл бишрэл Туяа хvvхний ємнєх амьдралын зам бєєн бєєнєєр ялзран тасарч байв. Гэтэл бас л шинэ гамшиг дайрав. Богдын ордонд хэд дахин очихдоо дээдсээс авсан муу євчин нь илрэв. Энэ євчний vvр болсноо тайжид мэдэгдэхгvй байсан боловч хvvхний бие єдєр єнгєрєх тутам ялагдаж сvvлдээ алхах гишгэхэд нь мэдэгдэн шаналах болов. Гэхдээ хvvхэн энэ зовлонг Богдоос авсан гэж яаж бодох билээ. Харин бузар зvрхний нvгэл нэвтэрч байна гэж гэмшин бурхан сахиусандаа мєргєвч тус болсонгvй. Ингээд нэмэгдэн ирэх нvглээс айсан тэр хvvхэн хилэнцэт євчнєєс салахаар Тамирын голыг єгсєн явжээ.

 Тайж хоол идэж, архи ууж аваад гэрээс гарлаа. Хотын бvсгvйчvvд vнээ саах ажилдаа ид ороод энд тэндгvй май тавьсан байлаа. Галууны цуваа шиг зэллvvлэн уясан зуу шахам тугал нvдэнд нь тусаж тайжийн сэтгэлийг баярлуулав. Ингэж байтал ам уруудан хээр морьтой хvн хурдан давхиж ирээд тайжийг хармагц дэргэд нь ирж мориноос vсрэн бууж «тайж гуай минь, муухай юм боллоо, яадаг билээ» гэж амьсгаадав.

- Юу болов?  гэж тайж зандрав

- Хатагтай бурхан болчихсон байна

- Юу?

- Хатагтай бурхан болчихсон байна

- Туяа юу дээ?

- За тийм. Их эрэгний цvнхэлд унасан байна

- Yгvй. Тэр чинь яадаг хvн бэ? Золиг юм болов оо

Тайжийн хотоор бєєн шуугиан дэгдэв. Туяагийн хvvрийг морин тэргээр авчруулав. Сохор итгэлд базагдсан хєєрхий эмэгтэй тунгалаг Тамирын усанд унаж ертєнцийн хар зовлонгоос ангижирчээ.

 Нэг Туяаг байтугай мянган Туяаг шингээж чадах Тамирын гол юу ч болоогvй юм шиг яралзан урсаж, усанд нь ч гэсэн, эрэг дээрээс нь ч гэсэн хvчгvй нь хvчтэйнхээ хоол болсон амьдрал урсан доргилж байлаа.

Туяагийн хvvрийг тайж гэртээ оруулсангvй. Харин илvv гэрт хонуулаад єглєє эрт зарц нараараа нутаглуулав. Зуурдаар vхсэн хvний сvнс чєтгєр болоод эргэж ирдэг гэж ярьдгаас айж Хан єндрийн хvрнээсээ лам залж гvрэм хийлгэж, Туяа хvvхний бодийг нэртэй ламаар хєтлvvлэв.

 Эр хvн єрхєє бvтээж явахдаа хэнийг авахаа боддог гэж ярьдаг нь Пvрэв тайж мэтийн хvмvvсийн тухай хэлсэн бололтой. Бараг л «хатагтай бурхан болчихсон байна» гэсэн vгийг сонсмогц «ийм золиг шиг юм болох гэж, ямар эхнэр олж авдаг билээ» гэж бодсон тайж хэнийг авахаа бодсоор Туяа хvvхнийг амархан мартжээ.

 Ханхай гэрт Пvрэв тайж байтугай хvч зориг тєгєлдєр эр унтахад аймшигтай байдаг болохоор тайж шєнє бvхэн зарц нараасаа бvл чадалтай залуу эрийг унтуулдаг болжээ. Нэг шєнє тайжийн нойр хулжаад, ойр хавийн олигтой царай зvстэй бvсгvйчvvдийг бvртгэн хэвтэж байтал нохой нь хуцаж, удалгvй морин тєвєргєєн сонсогдож, гэрийн баруун талд морьтой хvн ирээд буув.

- Хvн ирлээ сэрээч

Тайжийг манаж хоносон залуу эр цочин єндийв. Эсгий vvд сєхєгдєж том мєнгєн цєгцтэй мєнх зулын гэрэлд бараан дээлтэй ханхар хvн орж ирээд ийш тийш харснаа тайж руу ирлээ. Тайж «ээ бурхан минь» гэж хашгираад нvцгэн босож бурхан руугаа гvйх зуураа манаж хоносон залуудаа «бариач,бушуу» гэж хашгирав. Залуу ухасхийн очтол мундаг эр тvлхэж тулга давуулан унагаагаад тайжийн шилэн дээрээс барьж авлаа.

- Єчvvхэн хvний амь єршєє гэж ямар ч хєггvй зэвхий хvйтэн дуугаар тайж бувтнана.

- Єлзийг дарлавал яана гэсэн билээ гэж Тємєр бvдvvн аргил дуугаар хэлэв. Тайж алгаа хавсран, нvдээ цагираглуулан гєлєлзєж, шvлсээ сул болсон эрvv рvvгээ савируулан: «амь єршєє» гэхээр єєр vг дуугарч эс чадна.

- Чамайг хvлж аваачаад, хvн амьтантай харанхуй ойд хаяж чонын хоол болгоно доо гэж Тємєр шvдээ зуун хэлэв. Тємєрийн гутлын vзvvрийг vнсээд «єчvvхэн бор амийг минь єршєєн соёрхоно уу» гэв.

- Єлзийнхєєс дээрэмдсэн юмаа маргаашийн дотор буцааж єгєхгvй бол гээд Тємєр Тайжийн мєрєн дээрээс шvvрэн авч нударсан чинь тайж орны толгойн авдар мєргєж унав.

- Амласнаа биелvvлэхгvй бол доо гээд Тємєр ухасхийтэл тайжийн хоолойн хэржигнэн «жа» гэж муухай дуугарч нvд нь гялалзан тагжрав. Тємєр эргэж гараад мориндоо мордож давхин одлоо.

Залуу ямар ч сvр сvлдгvй гєлийн байгаа тайжийг харан хvд хvд инээвч нєгєє том хvн эргэж ирэх вий гэж айн байн байн vvд рvv хялалзан хєдлєлгvй зогсов.

Удсан ч vгvй тайж ухаан орж єєрийгєє ємгєєлж чадаагvй залууг харснаа их л сvржин болж «хан Єндрийн савдаг биеэрээ заларч ирээд морилохыг харав уу. Чиний барцад арилсан. Хvнд битгий хэлээрэй» гэж хатуу цаазлав.

Маргааш нь хоёр зарцдаа Єлзийнхєєс авсан бvх юмаа єгєєд явуулжээ.

 Тэндээс Тємєр шууд явсаар vvрийн гэгээ гарахын ємнє Тамирыг гатлан хойт талын модтой ууланд бvгэв. Шєнє нь Эрдэнэтэй уулзах бодолтой байв. Гэвч гэрийг нь яг мэдэхгvй болохоор ямар нэгэн аргаар заалгаж авах хэрэгтэй байжээ. Модон дотор морио уяад тамхи татаж суутал хэсэг хонь хариулсан Дулма модны захад хvрч ирлээ.  Хоньчин хvvхэнтэй уулзаж Эрдэнийхийг заалгадаг юм билvv гэж бодож байтал хvvхэн дээр сайхан хээр морьтой хvн ирэв. Тємєрийн нvд хээр морин дээр тусав. Тvгжилтэй явж хєєсєн адуунд байсан хээр морь мєн ажээ. Бас морины эзэн нь Бадарч гэдгийг танив.

Бадарч Дулмааг олон удаа оролдсон боловч vргэлж ямар нэгэн саад тохиолдоод хvсэлдээ хvрч чадаагvй билээ.

- За Итгэлтийн гэнэн хонгор сайн байна уу?

- Сайн. Та сайн уу?

- Олон амрагтай сайхан хvvхний амтыг vзье гэж ирлээ. Болох юм байгаа биз дээ.

- Дуртай хvнд эдлvvлж байдаг бие надад алга.

- Итгэлт, Цамбад хайрлаж болсон биеийг надад хайрлаж болох байлгvй дээ. Би хvнээс єєр хvн биш гээд бууж очиход нь Дулмаа эргэн гvйж мориндоо мордох гэтэл Бадарч барьж авлаа. Тэр хоёр ноцолдов.

Дулмаа хэдий самбаатай боловч Бадарчийг яаж дийлэх билээ. Удсангvй Дулмааг хумхин авсан Бадарч дарж унав.

Гэтэл Бадарчийн мєрєн дээрээс хvчтэй гар угзран татахад эргэж харвал Тємєр зогсож байв.

- Ухай. Муу хулгайч, ахынхаа гарт єєрєє хvрээд ирэв vv?

- Эмэгтэй хvнийг битгий дарла

- Муу хулгайчид ямар хамаатай юм бэ?  Зайл

- Чи битгий хашгир. Ухаангvй байхад минь барьж хvлснээ мартаад одоо дийлнэ гэж андуурч болохгvй.

Бадарч давхин  дайрав. Тємєр тvvнийг хумхин аваад нойтон газар тvсхийтэл хаяв. Бадарч хvч хvрэхгvйг ойлгоод тvргэн босож мориндоо мордоод «муу хулгайч чи сайхан мэдээрэй» гэж хашгирав.

- Муу хулгайч гэнээ. Унаж яваа морь чинь хулгайн замаар ирсэн морь. Оролдвол хамт ойчно шvv гэлээ.

Бадарч ум хумгvй давхин алга болов. Дулмаа замбараагvй болсон vс гэзэг, дээл хувцсаа засаад идэж байгаа морио цулбуураас нь барьж авла.

- Та их ачтай хvн байна

Тємєр том цагаан шvдээ яралзуулан инээмсэглээд «чоно хонь барьж байхад салгадаг байхад хvн барих гэж байхад салгахгvй яахав») гээд Дулмаа руу харлаа.

- Та юун хvн хаанаас гараад ирэв?

- Газар дороос ургаад гарч ирлээ. Та засагт ханы Эрдэнэ гэдэг айлыг мэдэх vv?

- Мэдэхээр барах уу даа. Бид нэг айлын зарц. Энэ амны адгийн дєрвєн гэрийн баруун хойтох нь Эрдэнэ гуайн гэр гээд Дулмаа шилбvvрээ газар хаяж урт ургасан ногоон дээр суув.

- Эрдэнэ гэртээ бий болов уу?

- Гэртээ. Та ах дvv нь vv?

- Яаж байна

- Тєсєєтэй байна гээд Дулмаа нvдээ солбилзуулан инээмсэглэхэд жигд цагаан шvд нь яралзав.

Энэ эзгvй ууланд зэрлэг Бадарчийн гараас салгасан сайхан эр Дулмаагийн сэтгэлийн нарийн утсыг доргиулж эхлэсэн бол тогтож тэмvvлсэн нvдтэй залуу бор бvсгvйн байдал Тємєрийн хєшиж хєлдсєн сэтгэлийн vзvvрээс vл мэдэг угзарч байв. Тємєр єєрийн мэдэлгvй Дулмаа руу ширтэж байхад Дулмаа урт ургасан хяруу тасалж аваад завьжиндаа зууж нууц инээмсэглэл тодорсон нvдээр vл таних хvнийг байн байн харж байв.

- Та яасан айхтар ширтдэг юм бэ?

Тємєрийн нvvр бадайрч цочин нvдээ буруулахад налайн билчиж байгаа хонь нvдэнд нь тусав.

- Хонь чинь сайхан тогтож байна

- Та аль нутгийн хvн бэ?

- Сайд вангийн гэж Тємєр хэсэг тvгдэрсний дараа хариулав. Хvний нутаг,харь газраас адуу хєєгєєд олон хvнд хєєгдєєд явахад нам жим байдаг зvрх нь ер бусаар оволзоод цохилж байлаа.

Дулмаагийн сэтгэл ч гэсэн хэзээ ч учирч байгаагvй хєгжмийн эгшгээр дvvрч, энэ сууж байгаа газраа хичнээн суусан ч уйдахгvй мэт санагдаж байв.

Цэлмэг єдрийн баруунаа хэлбийсэн нар, гэнэт оволзсон их дурлалын эхний очоор дvvрсэн сэтгэл хоёрт чимэглэсэн ертєнц ер бус гуа vзэсгэлэнтэй ажээ.

- Та маргааш хишигтэй юу?

Маргааш Дулмаагийн ээлж биш. Гэвч Тємєрийн хишигтэй юу гэсэн асуултанд «vгvй» гэж хариулах сэтгэл Дулмаад байсангvй.

- Тийм, хишигтэй

- Yvгээр ирэх vv?

- Ирж ч магад, та энд байх уу?

- Байж ч болно

- Хонины тvрvvч баруун ухаа давахад тvvнийг буцаах болов

- Би буцаагаад ирье

- Миний мориор яв л даа

- Зvгээр. Морь минь модон дотор бий гээд Тємєр алгуур босож гишгэсэн хєл дээрээ биеэ найгуулан тавьж явахад Дулмаа баяр бадарсан нvдээр vдэв.

Дулмаагийн сэтгэлд хуралдсан уяхан аялгуу цацран гарч намуухнаар дуу аялан, хонины зvг давхиж яваа Тємєрєєс нvд салгалгvй ширтэв.

Тэр шєнє Эрдэнийн гэрийн гадна морьтой хvн ирээд орсон нь Тємєр байв. Долгор дэн барьж цай хоол болов. Ах дvv амьд мэнд уулзсандаа баярлан ярилцахад ахынхаа ганц мориор хєл залгаснаа сонсож Тємєр ихэд гэмшиж, єєрийн аргагvй ядарч явснаа ярихад нь:

- Тємєр минь чи ингэж явсаар нэг мэдэхэд алуулчихсан байна даа гэж Эрдэнэ хэлэв.

- Ах минь би єєрєєр амьдарч чадахгvй. Зvрх минь цохилж байгаа цагт морин дэл дээгvvр давхиж ноёдын сvргээс хєєнє. Yvн шиг жаргал байхгvй гэж Тємєр хэллэв.

- Чи ноёдын сvргээс авдаг гэж байна. Гэтэл над шиг ядарсан хичнээн амьтныг явгалсан бол доо гэж Эрдэнэ зэмлэв

- Ах минь миний хєлжvvлсэн ядуучууд, явгалснаасаа хавьгvй олон, би таньд нэг морины чинь оронд арав, хорин морь авчирч єгнє

Эрдэнэ дvvгээ гомдолтой бєгєєд арга нь барагдсан нvдээр ширтэж, битvv санаа алдав.

- Надад морь хэрэггvй. Би ариун цагаан хєдєлмєрєєр амьдарна.

- Та миний гардаг єндєр уулын оргил дээр нисэж гараад хорвоог харвал их юм бодохсон доо гээд ёжтой инээмсэглэн, огтолж vмхсэн хэсэг махаа шир шир зажлан залгиснаа, та чинь тэгээд хэнийд зарагдаж байна? гэж асуув.

- Луу гvний баян Итгэлтийнд

- Хvv нь Хонгор уу?

- Тийм. Чи таних уу?

- Танихаар барах уу даа. Хонгор хvvгийн ачаар Бадарч тахрын гараас гарсан юмсан. За гайгvй замын хvзvv урт хойно цахиур Тємєр сайн хvний ачийг хариулж ч дєнгєнє байх гэлээ.

Yvр цайхаас ємнє Тємєр мордон явжээ. Єглєє эрт Итгэлт Эрдэнийд орж ирээд «урд шєнє танайд юун хvн ирэв?» гэж асуухад нь Эрдэнэ «vл таних хоноц ирээд эрт явсан» гэж ажиггvй хариулав.

 Эрдэнийд хvн ирээд тогоо шанага хангинаж дvнгэр дvнгэр ярьж байхыг сэргэг Итгэлт мэдсэнээр барахгvй сэм очиж гэрийн гаднаас нь чагнаад цахиур Тємєр бол Эрдэнийн дvv, Хонгор нь Тємєрийг оргох гаргахад тусалсан болохоор Тємєр єєрийнд нь гэм хийхгvй харин нэгэн цагт хvvд нь тус болох юм байна гэж мэдээд баярлаж байлаа.

 Итгэлт зальтай нvдээр Эрдэнийг ширтэн байж нэг аяга цай уугаад аягаа тавих гэснээ больж vзэх зуур

- Эрдэнэ минь надаас нуугаад яахав. Би бvгдийг мэдсэн. Хоовон хєх vv дээ. айхтар чоно юм даа. Цувыг минь дvvд чинь єгсєн бололтой. Би ч тэр орой нь vгvйлсэн юм. Гэхдээ єєр хvнийг хардаж нvгэл хураасан байна гээд нарийхан дуугаар янцгаалан инээв

- Над шиг цагаач хvнд хэцvv юм байна шvv. Итгэлт минь гээд Эрдэнэ гэмшилтэйгээр инээмсэглэв

- Чи мєн хянамгай хvн юм даа. Миний бодлоор Тємєр муу хvн биш шvv. Танилцах юмсан гээд Эрдэнэ рvv харлаа. Итгэлтийн нvvрэнд vнэн сэтгэл тодорхой байхыг Эрдэнэ олж харлаа.

- Тэнэж яваад ирвэл танилцуулж болох байлгvй дээ гээд тvрийнээсээ мод толгойгоо авч  тамхи нэрэв.

- Зvvн аймгийн хурдтай газраас хязаалан vрээ авчир азарга тавих юм сан. Тємєрт захивал юу байхав дээ олоод єгнє дєє.

- Хулгайн юм авчирч єгнє шvv дээ

- Сайн эр холоос авдаг болохоороо хэл ул гарахгvй. Бас тэгээд хулгайн юмыг учир мэдэж авдаггvй баян хvн заяа нь орхисон надаас єєр байдаггvй байх аа гээд хєгжилтэй инээв.

Долгортой хамт Дулмаа орж ирээд Долгорт Итгэлтийн бэлэглэсэн алчуурыг гуйн авч толгойгоо боогоод Долгорын хагархай толийг авч харахад нь Дулмаа наадамд явах уу? Гэж Итгэлт ёжтой хэлэв.

«Гоёж явбал амьтан харж байх болов уу гэж горьдох юм» гээд Дулмаа гарч одлоо.

Хvйтэн зэврvvн салхи Дулмаа Тємєр хоёрын сэтгэл зvрхнийхээ нууцыг задлан ярилцахад саад болсонгvй. Эрдэнийхээс явсны дараа Тємєр энэ нутгаас холдож чадсангvй хэд хонов. Шєнє нь модонд хонож єдєр нь Дулмаатай уулзаж байв. Амьдралыг жигшин, бvхнийг занасан Дулмаагийн сэтгэл хувиран дєнгєж гарсан намрын хэнз хурганы vс шиг зєєлєн булбарай болсон бол боргилжиж чулуужсан Тємєрийн зvрх баяр догдлолоор дvvрч сэтгэл нь доргиж байгаа чанга татсан утас шиг чичирч байв.

Дулмаагийн зовлонт амьдралын тухай сонсох тусам Тємєрийн сэтгэл уярч хайрлах, єрєвдєх нэгдэн оволзож байсан бол Дулмаа домог шиг юм сонсож гайхан байсан Тємєртэй єєртэй нь одоо зэрэгцэн суугаад янагийн халуун сэтгэлээ нээн ярьж байхад ертєнцийн хамаг сайн сайхан бvхэн жаргалыг нь бvтээх гэж хvч гарган зvтгэж байх шиг бодогдож байлаа.

- Чи намайг одоо аваад яваач дээ.

- Болохгvй яг л ирэх зуны дунд сарын арван наймны сар гарах vед би дєрвєн хос морьтой энд зогсож байна гэж Тємєрийн хэлэхэд бvх насандаа vнэн vг сонсоогvй мэт бодож явдаг Дулмаа гомдолтойгоор «намайг хуураад яана даа» гэлээ.

- Дулмаа минь намайг итгэ. Би  хэлсэндээ заавал хvрнэ. Чи л байж байгаарай гээд Тємєр Дулмаагийн гарыг барьж илэв

- Би чамд итгэе гэж vнэн сэтгэлээсээ хичээж байна

- Би хуурахгvй Дулмаа минь

Хvйтэн салхи vлээн хааяа хааяа урсан хаялж дороо хайлж байгаа малгайрсан цас, дvлийрсэн битvv хар vvл хоёр хайрын гал бадарсан тэдний сэтгэлийг яахин нэвтэлж чадах билээ.

 Хvйтэн намар євєрмєц гуа vзэсгэлэнтэй байдаг бєгєєд тvvнийг Дулмаа Тємєр хоёр vнэн сэтгэлээсээ ойлгож гандан шарласан мод хатууран халиурсан хялгасан, цасанд хучигдсан уулын орой цєм энэ хоёртой хамт хєгжимдєж байлаа.

XXII

Цасанд хучигдсан Шар хєвийн хєтєл єєд єгссєн хар замаар морь хониор нь баазалсан тэрэгний урт цуваа аажим бєгєєд ихэмсгээр гарч ирлээ. Суварган эврvvд нь сэлэлзэж энд тэндгvй цэдрийн бvрээ дуугарч байгаа юм шиг хайнагийн уу хvнгэнэлдэн, сvvлчийн тэрэгнээс зvvсэн янз бvрийн хєгтэй гурван хонх аялгуу нийлvvлэн дvнгэнэж хааяа хааяа хvмvvсийн хєєглєх дуу уянгалах нь сvртэй бєгєєд євєрмєц гуа vзэсгэлэнтэй ажээ.

Энэ бол шар тос, мэхээртэй тос, сарлагийн зузаан єрєм, тос дааварласан зєєлхєн хурууд мэтийн цаган идээ, эсгий, арьс шир тээвэрлэсэн Итгэлтийн жин ажээ. Монголчууд цагаан идээ хийхдээ, дадлагатай бол Тамирынхан бvхнээс гарамгай гэдгийг ярих юу билээ. Энэ учир Сайд вангийнхаас ирсэн цагаан идээ хvрээний зээл дээр vнэтэй байдаг.

 Тас хар эвэртэй, цас шиг цагаан хайнаг хєллєсєн тvvчаа тэргэн дээр Эрдэнэ тавтай гэгч нь завилан суужээ. Арван хэдэн насандаа Цонж, Бар хєл рvv халх явалтаар аялж, мичид марлаар нойроо хэмжиж явсан тэмээн жинчин Эрдэнэд эхэндээ vхэр тэрэгний жинг газар хороохгvй нvсэр тєвєгтэй юм шиг санагдаж байв. Гэвч яваандаа дасаж, ачаа єргєх, буулгах мэтийн хvнд хvчир ажилгvй аятайхан юм шиг болов. Сvvлдээ тvvчаа тэрэг хєтлєхдєє сvрхий дадаад энэ замыг хорь гучин удаа туулсан хашир хvмvvс  хvртэл магтдаг болжээ.

 Эрдэнэ урьд ємнє богдын хvрээ орж байгаагvй боловч хэдэн жилийн ємнє турш зул сар бvхэн энэ замыг туулж сурсан хєвєн цагаан хайнаг замын голын барин жигд бєгєєд намбатай алхана. Шар хєвийн дєрєлж дээр гарч ирэхэд алс тэртээ униартан байгаа хєх манангийн дунд єндєр жанрайсаг дvнхийн харагдаж, дохио єгєєгvй байхад тvvчаа хайнаг шvдээ хавиран зогслоо. Эрдэнэ vсрэн бууж дєрвєн уулын дунд цогцлон боссон ариун сахиусны орон, Богдын хvрээний зvг наминчлав.

Итгэлт дэргэд нь ирж мориноосоо буугаад «богдын хvрээ» гээд гурвантаа мєргєж залбираад хэдэн чулуу авч овоо руу хаян «овооны их танд, олзны их надад, єлийн их танд, єлзийн их надад» гэв. Жинчид дєрєлж дээр гарч ирээд зарим нь сунаж мєргєнє. Зарим нь амандаа бувтнан юм хэлж наминчилна.

-- За би тvрvvлье. Та нар єнєє орой хамбын овооны хvрд хоноод, єглєє эрт хєдєлнє биз. Би угтуулья гээд Итгэлт мордож «Эрдэнэ минь хvрээний хулгайч хэцvv шvv. Хянамгай хоноорой» гэж хэлснээ эргэж ч харалгvй хатируулан явжээ. Итгэлт жингээсээ хоногийн ємнє урьтаж хот ороод ачаа бараагаа худалдах нvх сvвийг олдгоор барахгvй буцахдаа тээвэрлэх ачаа олж аваад жин тан болгодог заншилтай ажээ. Бас тэгээд жил бvхэн ирдэг болохоор танил тал олонтой. Жингийн цуваа аажим боловч алхах бvр урагшлан ахисаар vдшийн бvрэнхий болоход бууц дээр буужээ.

 Эрдэнэ тэр шєнє хоёр хvн манаанд гаргаж тайван сайхан хоноод єглєє нь хайнагуудаа тавин хуурай цахилдагны vзvvр гvйлгэн хазуулаад хєдлєх гэж байтал Итгэлтийн явуулсан тосуул ирлээ. Энэ удаа ч Итгэлт ажлаа бvрэн хоёр гуравхан хоногийн дотор ачиж ирсэн зvйл нь эзнээ олж, Луу гvний хvрээ, хан єндрийн хvрээ хvргэх пvvсний ачаа ачсан урт жин ирсэн замаар сурсан дуугаа дуулан буцав.

 Харин Итгэлт дан мориор хєсгєє гvйцэхээр Эрдэнийн хамт хvрээнд ирэв. Урьд ємнє наймаа арилжаа хийхдээ Итгэлт нvдээ эргэлдvvлэн тоо бодож, цаасан дээр элдэв юмсын дvрс зуран хvн амьтны доог болон явдаг байсан бол энэ удаа Эрдэнийг дагуулан зузаан мутуу дэвтэр дээр данс бичvvлэн, шинэ хvрэн сумаа сампин дээр шажигнуулан тоо бодуулж, тэр бvхнийг нь хэзээ ёзооны бичиг мэддэг хvн шиг ширвэн харж байдаг байв. Зарим хvмvvс Итгэлтийг бичиг vсэгтэй болчихож гэж хvртэл жив жув ярилцаж байв. Жин хvрээд орж ирсний маргааш Итгэлт, Эрдэнэ хоёр Далай хятадын пvvсэнд очиж наймаа хийлээ. Гэхдээ Итгэлт эзний байшинд архи амттанаар дайлуулан, Эрдэнэ хашаа дотор Шушмаа гэгч залуу хятадад арьс шир, тоолон єгч байлаа. Шушмаа монгол vгийг гажуу буруу дуудна. Зарим vгийг хэлэхдээ эрvv нь чичрэн нvд нь том бага болно. Амьдралын єргєн хэрэгцээний vг, олны дунд хэлэмгvй vг болон хувирах нь их л инээдэмтэй. Энэ бvхэн бол vнэндээ Шушмаагийн арчаагvй дуудлагын бvтээл биш,харин гэнэн цагаан сэтгэлтэй монголчуудыг зориуд хэлсэн элдэв гашуу буруу vгээр хєгжєєж анхаарлыг нь хоёрдуулж байгаад хэрэгтэй цагт тоо дарах буюу ахиулах, муу эдээ vнэтэй єгєх зэргээр ашиг гаргаж авдаг ганц мэх нь байлаа.

Эрдэнийн хувьд гэвэл Шушмаагийн арга огт явцгvй ажээ. Гэхдээ Эрдэнэ уг залийг мэдсэнээс биш, харин «хятадаар ганц vг хэлж чадахгvй намайг бодвол муу муухай ч гэсэн яриад л байна даа» гэж бодоод ихэнх vгvvдийг ажиггvй сонсон, зарим дэндvv буруу хэлснийг нь засаж єгнє. Тэдний хаалгаар Довчин бэйс ёстой л нvдийг нь бvлтэртэл гоёсон залуу эхнэр Гэрэлийнхээ хамт орж ирлээ. Хашаанд юм хийж байгаа Эрдэнэ Шушмаа хоёр бэйс, хатны анхаарлыг єчvvхэн ч татаж чадсангvй. Тэд шууд л пvvсний эзний байшингийн хаалга чиглэн алхаж байлаа. Шушмаа минь ингэж хэлж болохгvй «алаг» гэдэг юм. Эрээн, цоохор олон єнгийн гэж байгаа шvv дээ гэж Эрдэнийн хэлсэн vг яг дэргэдvvр нь єнгєрч байгаа Гэрэлд сонсогдлоо.

«Ямар сайхан дуутай хvн бэ» гэж Гэрэлд бодогдоод эргэж харлаа. Ер бусын зєєлєн бєгєєд нургисан бvдvvн дууны эзэн бол хуучин нэхий дээлтэй, гуалиг биетэй, єтгєн хар хємсєгтэй эр ажээ. Хvvхний нvд Эрдэнээс хэсэг зуур салж чадсангvй. Пvvсийн байшингийн хаалганд тулж очоод эхнэрээ хоцорсныг мэдсэн Довчин «Эхнээр, ийш ээ орьё» гэхэд нь танихгvй хvнийг єєрийн эрхгvй ширтэж байснаа мэдсэн бvсгvй царай уласхийн огцом эргэж тvргэн тvргэн хэд алхав.

 Гэвч холдож чадсангvй зогсоод « та орж л бай л даа. Би энэ арьс ширийг vзье» гээд эргэв. Єєрийг нь сэтгэлдээ бодож явдаг гоё сайхан эрчvvд олон байдгийг Гэрэл сайн мэднээ. Тэдний ихэнх нь Довчингийн сvрээс айгаад Гэрэлд халдаж vл чадна. Зарим нь зориг гаргаж халдах гэж оролдсон удаа бий. Гэвч Гэрэлээс алганы амт, гашуун vг хvртээд, сvртэйгээр шуугин ирээд салам цохиулан сvvлээ хавчаад зугтаж байгаа нохой шиг буцдаг байжээ.

Довчингийн их нэр, єндєр сvр, баян хєрєнгє, тэр бvхний бvрэн эрхт эзэн болсон Гэрэлийн ихэмсэг, сэтгэл бол энэ бvсгvйг хvрээлсэн бат, єндєр хэрэм байсан бєгєєд тvvнийг давж чадсан эр vгvй билээ. Гэрэл эрчvvдийг хараад єєрийн баян чинээлэг гоё ганган, гуа сайхныг бодон бахархдаг. Гэтэл энэ удаа урьд ємнє байгаагvй сэтгэл тvvнийг эзэмдэв. Эрдэнийг хараад єєрийн сайн сайхныг мартан бахархаж  явдаг зvйл нь эгшнээ алга болж сэтгэл нь хачин єєр, жигтэй тайван дэлгэр болов. Гэрэлийн баян чинээлэг бардам сэтгэл балрах холдох тутам нєгєє хvрээлж байдаг бат єндєр хэрэм сарниж эхлэв. Гэвч Гэрэл тvvнийг эхлээд ойлгосонгvй, зєвхєн л Эрдэнийг хараад баймаар байжээ. Бvр сvvлдээ энэ хvнтэй ямар нэгэн чухал юм ярих гэж энд ирсэн мэт бодогдоод, юу ярихаа бодож олох гэж баахан сандрав.

- Нэг арьс ямар vнэтэй байдаг юм бэ?

- Янз бvр л байна даа гээд Эрдэнэ дvрлэгэр нvдээр харахад Гэрэл єєрийн эрхгvй инээмсэглэв.

Чухам энэ vедээ Гэрэл єєрийн байдлыг ойлгон жолоогvй болсон сэтгэлээ хямгадан эргэж Довчингийн орсон vvд рvv явлаа. Явж байхад нь араас нь vлэмж их хvч угзран vvдээр орохдоо эргэж харснаар барахгvй, инээмсэглэв. Гэтэл Эрдэнэ огт ажиггvй ажлаа хийж байсан нь Гэрэлийн сэтгэлийг гомдоовч, дахин харахсан, ярихсан гэдэг сэтгэлийг нь улам оргилуулав.

Гэрэлийг байшинд ороход ширээний хоёр талд суусан Довчин Итгэлт хоёр ярьж байлаа.

- Би  мєн таны алдрыг сонсож байсан гэж Довчин хэлэв

- Итгэлт бид хоёр хуучин тvнш, дєрвєн жил арьс ширний том наймаа хийж байгаа юм даа. Хатуу гартай боловч буянтай хvн гэж Далай хэлээд зальтай нvдээ анийлган хоолойдоо тог тог инээв

- Дєрвєн жил энэ Далайд идvvлж байгаа хvн дээ гээд Итгэлт єргєн тайван бєгєєд дотуур ёжтой инээв

- Хай таньсан хvн яаж тэгж ярьж болно гээд ширээн дээрх хундаганд архи аягалан энэ архи ємнє газрын сайн архи шvv гэв

- Хойт газрын ус гомдолгvй нэмсэн биз дээ? гээд Итгэлт ємнєх хоолноос савхдан идэв

- Бид хоёрт арай ч vгvй байлгvй дээ гэж Довчин бардам бєгєєд ихэмсэг хэлэв

- Тэр ёсоор  vнэн. Буянтай хvнийг хуурвал, буян байхгvй болно шvv гэв. Далай хошуугаа цорвойлгон, толгойгоо санжигнуулан vлэмж итгэлтэй хэлэв.

- Зааныг хаяж, заан болдог гэгчээр харин их болох юм биш шvv гэж Итгэлтийн хэлснийг Далай ойлгосонгvй бололтой «тийм ээ, тиймээ» гэж бєхєлзєв.

Гэрэл торго авчруулан vзэв. Гэвч тvvний сэтгэлд гадаа ажил хийж байгаа ханхар эрийн дvр улам бvр тодрон ямар ч сонирхол байсангvй. Эхлээд хvvхэн тэр эрийг бодлоосоо зайлуулах гэж хичээсэн боловч чадахгvй ч vгvй гэдэг нь мєч єнгєрєх тутам их болох боловч одоохондоо хараахан бууж єгєхгvй л байлаа. Далай «ємнє газрын мяндас, тусгай нэхсэн хээ, єєр пvvсэнд байхгvй» гэх зэргээр vг шилэн магтавч Гэрэлийн сэтгэлд таарч тохирох торго байсангvй.

-- Шушмаа чи битгий дvрсгvйтээд бай. Хvvхэд боловч vvнийг бодож чадна гээд Эрдэнэ Шушмааг дагуулан орж ирээд шууд сампин авч цохив. Тvvний таван хуруу хєдєлж байх нь vнэхээр бахдам бєгєєд гайхмашиг ажээ.

- Ёстой л Жамъян гvний сампин байна даа. Тэр хурууг нь гэж Довчин мэдэмхийрэн магтана.

- Миний баруун гар даа гэж Итгэлт хєндий дуугаар ам нийлэн онгирон хэлэв.

- Ийм л байна даа. Шушмаа минь гээд Эрдэнэ сампингаа тавив

- Тийм ээ, тиймээ гэж Шушмаа уцаарлангуй хэлэв

- За Эрдэнэ юу болов?

- Єгч аваад гvйцлээ. Харин энэ Шушмаа гурван янчаан хэдэн мєнгє шомбодох гэж байхгvй юу гээд Эрдэнэ инээмсэглэв

- Шушмаа минь хvнээ олсонгvй дээ гэж Итгэлт хэлээд маш баяртай хангалуун тас тас инээв

Гэрэл хулгай нvдээр байн байн Эрдэнийг харан, гартаа байгаа торгонд ямар ч анхаарал тавьж чадахгvй ажээ.

- Эхнээр, сэтгэлд чинь тохирох юм байна уу?

- Yvнийг л авдаг юм билvv дээ гээд Гэрэл барьж байгаа торгон дээрээ тогтов.

- Далай, нэг авдар танзуур авна шvv. Авчруул гэж Итгэлт хэлээд Эрдэнэд хандаж

- За наашаа сууж уу ид гэв

- Гэрэл нєхєртєє ойртон сууж Итгэлт, Эрдэнэ хоёрыг гэртээ урь гэж шивэгнэв.

- Та миний єчvvхэн гэрт маргааш орой морилон гийгvvлэх ажаамуу гэхэд нь

- Бас таны баруун гарыг гээд Гэрэл зовомтгой инээмсэглэв

- Бид хоёр маргааш хvрээ Юндэнгийнд уригдсан билээ.

- Биднийг бас урилаа гэсэн биз дээ? гэж Гэрэл огцом бєгєєд баяртай асуув

- Тийм ээ, эхнэрээ

- За тэгвэл маргааш уулзана гэж Довчин хэлээд босов. Довчин эхнэрийн хамт явахдаа «Далай чи энэ торго, бас дєрвєн жин мэглvv, гурван жин уужаанпий, хоёр жин ганзай аваачаад єгєєрэй» гэв.

Тэднийг гарснаас хойш Итгэлт хэсэг зуур дуугvй сууснаа Эрдэнэд хандан «хатны мэлмий чамаас Галсангийн уургын хээр морь хєєж байгаа юм шиг огт салахгvй байхыг ажив уу?» гэж Далайд ойлгуулахгvй хэмээн тvргэн хэлэв.

- Бvv мэд, огт ажигласангvй гэж Эрдэнэ юм идэх зуураа ажиггvй хэлэв.

- Аятайхан согоо байна шvv, дамшиг чинь гээд Итгэлт жоготой бєгєєд гижиг нь хvрсэн бололтой инээв. Нэг авдар танзуур оруулж ирээд тавихад Итгэлт нэгийг авч vзсэнээ «чулуу шиг хатсан золиг шив дээ» гээд Далай руу харав.

- Хатаагvй, тийм ёс хаана байна

- Yзэхгvй юу?

Хятад авч vзээд уг танзуур бол хатсан биш, харин шоюv тосны онцгой чанар гэх зэрэг тvмэн юм ярьж тайлбарлах гэсэн боловч тvvнийг сонсох хvн, тэр тусмаа vнэмших хvн байсангvй.

- Чи энэ  чулуу шиг эдээрээ жинс хийгээд зарвал одоо vед хар ялаа шиг олон болж байгаа ван, бэйл, бэйс, гvнгvvд vнэтэй авах байсан даа гээд Итгэлт ха ха хэмээн их л хєгжилтэй инээхэд Эрдэнэ ч инээв.

Итгэлт танзуурыг хямд vнээр авлаа. Ингээд тэр хоёр явжээ. Маргааш єглєє нь Итгэлт Эрдэнийг дагуулан Богдод мєргєхєєр явав. Тэр хоёр явсаар Богдын гол лавранд очвол єдий тєдий мєргєлчин байв.

- Єнєєдєр дээдэс тєрийн чухал албатай учраас мутрын адис єгєхгvй. Сунтгаар єгнє. Тавин лангаас дээш жиндаг єргєж мутраас адис хvртэх мєргєлчид маргааш ирцгээ гэж давхар хиазтай улаан торгон дээлтэй бvдvvн тарган мал унжирсан дуугар зарлав.

- Итгэлт гуай та мутраас адис хvртэнэ биз дээ гэж Эрдэнэ шивэгнэн асуухад Итгэлт нvдээ жартайлган лам руу харснаа

- Сvжиглэж чадвал адилхан. Хоёул сунтгаас л хvртэж орхиё гээд хятад янчаан, орос маниад, цаас хагартал нь чихсэн тvрийвчээ гаргаж луутай янчаан нэгийг аваад бусдыг нь суга руугаа євєртлєн гаднаас нь хэд дахин зєєлєн дарлаа.

Эрдэнэ єврєє уудалж Итгэлтийн єгсєн зургаан янчааны нэгийг авч чанга атгаад урагшлав. Сунтгийн vзvvр барьсан хєгшин лам мєнгє, хадаг цуглуулах гуулин цар барьсан залуу ламыг дагуулан гарч ирэхэд мєргєлчид тэр зvг тэмvvлэв. Мань хоёр хэсэг зогсож байснаа урагш чихэлдэн хєдлєв. Итгэлт янчаанаа мєнгє овоолсон царан дээр тавиад, сунтгийн vзvvрээс адис авлаа. Эрдэнэ гартаа атгасан янчаанаа царан дээр тавих гээд алгаа дэлгэтэл гарт нь наалдсан янчаан нь унасангvйд лам єргєл барьцаас нь авчихна гэж сэжиглэсэн бололтой тавгаа тvргэн зайлуулав. Гэтэл Эрдэнийн янчаан газар хангинан унахад тvмэн нєхєєс болсон уранхай хувцастай, хєє шиг хар царайтай хvvхэн шvvрэн аваад олны дундуур усанд яваа засаг шиг мурилзан алга болжээ. Эрдэнэ єврєєсєє дахин нэг янчаан авч тавган дээр тавихад лам гараас нь салахгvй ширтэж байв. Ингээд тэр хоёр мордоод буцаж явтал  ємнє нь явсан хоёр морьтой хvний нэг нь:

- Сунтгийн нєгєє vзvvр Богдын эрх тогорууны хєлєєс уяатай байдаг юм гэдэг vнэн болов уу? Гэхэд нєгєєдєх нь

- Битгий донгос, дээдсийн мутарт байдаг юм гэнэ билээ. Алдас болно гэлээ

- Та vзээгvй шvv дээ гээд нэг нь чанга инээв. Итгэлт энэ бvх яриаг огт сонсоогvй юм шиг хажуу тийшээ алсыг харан явжээ.

- За ингээд Богд гэгээний алтан мутраас арван хоёр дахь удаагаа адис хvртлээ гэж хэлэв.

Эрдэнэ ч биелсэн бурхан Богд Жавзандамба хутагтаас адил хvртсэндээ цаглашгvй баярлаж явсан болохоор тэр хоёр хvний яриаг сэтгэлдээ жигшин зэмлэж явлаа. Тэр орой Итгэлт Эрдэнэ хоёр хотын нэртэй баян хvрээ Юндэн гэгч айлд очив. Итгэлтийг зориуд урихдаа Юндэн олон жил наймаа арилжаа хийж танилцсан Луу Гvний баянд гайхуулах гэж хятад тогооч хєлслєн нарийн хоол хийж их л хєл болжээ.

- Эрдэнэ минь хvрээнийхэн айхтар шооч шvv. Нэр бодож юм бvхнийг нь хэзээ ёзооны vзэж мэдсэн юм шиг байна. Миний хэлсэн бvхнийг анхаарч, эрчийг нь чангалж байгаарай гэж замдаа Итгэлт захилаа.

- Тэр Юндэн чинь баян хvн vv? гэж Эрдэнэ сонирхон асуув

- Юу шалих вэ? нэг муу дамын панзчин

Итгэлт єнгєрсєн жил Юндэнтэй танилцан наймаа хийсэн. Гэхдээ тvvнийг бусдын гар харж хийсэн эзэн, хэрэглэх хvн хоёрын хооронд зусардан долдойдсон наймаачин гэж vзээд тоогоогvй учраас «нэг муу дамын панзчин» гэсэн Итгэлийн vгэнд нь юм vзсэнээ гайхуулсан єнгє, Юндэн доромжилсон єнгєтэй холилдон гарлаа.

Мань хоёрыг ороход бараг л бvх зочид цуглараад хvлээж байв. Зургаан ханатай гэрт битvv хивс дэвсээд хашин єнгєтэй ширээнvvдийг хоёр талаар нь тавьжээ. Ороход халуун ганзайн хурц vнэр айргийн исгэлэн vнэр, хятад дvнсэн тамхины нялуун vнэр холилдон ханхалж байлаа. Итгэлт хиймэл ихэмсэг байдлаар бvгдтэй мэндэлж, баруун талын эхний суудал дээр суухад ємнє нь хєл хvргэхгvй бєгтєр иргийн ууц тавив. Итгэлтийн доод талд цэргийн яамны тvшмэл Чулуун гэгч ширэвгэр хар сахалтай хvн эхнэрийн хамт суужээ. Тvvний доод талд зvvн хvрээний лам Аюуш гэгч жин арилжаа хослуулан хийдэг хvн суужээ. Дараа нь Эрдэнэ суужээ. Зvvн талын эхэнд яамны тvшмэл Довчин бэйс, тvvний доор єндєр биетэй, хурц тод нvдтэй, Даржаа баатар, алтанд дарагдсан Гэрэл нар суужээ. Юуны ємнє танилцаж, тамхи солилцон цай ууцгаав. Дараа нь архи барьж Итгэлт ууц таллав. Энэ бvхэн нь Итгэлтийн мэдэх юм байсан болохоор ямар ч єєр гаргасангvй.

 Гэтэл янз бvрийн хvйтэн зууш, далайн ногоо, дvvпvv, мєєг зэрэг олон хачиртай хуурга, шєл цувран ирлээ. Огтолсон хурууд шиг дєрвєлжин цагаан юмтай таваг хоол ємнє нь тавихад Итгэлт тvvнийг ажиглан харснаа «Эрдэнэ нєгєє Бээжингийн єндєр дэнд бид хоёрын иддэг хоол байх аа» гэж асуув.

- Адилхан л юм байна гэж Эрдэнэ инээмсэглэв

Бээжин мээжингvй тэнэчихсэн эд байна гэж гэрийн зээн урам нь хугаран бодов.

- Yvнийг чинь Нанжин хотын зээлийн гуанзанд идсэн байхаа гэж бас нэг хоолыг амсаж vзмэгц Итгэлтийн хэлэхэд Эрдэнэ «тийм байхаа» гэж нам дуугар хариулав. Бас Нанжин орчихсон байх нь гэж бодоод гэрийн эзэнд атаархах сэтгэл тєрєв. Удсангvй хvмvvс сайхан улаан зээрд болж, дуу хуур дараалан ирэхэд «уяхан замбутивийн нар»-ыг Эрдэнэ дєрвєн давхар шуранхайлж байгаад дуулсан чинь бvгд магтан шагшив.

- - Жан мин-гийн лимбэ шиг хоолойтой хvн юм гэж Чулууныг хэлэхэд Итгэлт Жан мин гэж юу байдгийг огт сонсоогvй боловч «яг тийм шvv. Та ёстой нэг онож хэллээ» гээд нарийхан дуугаар инээв.

- Цээлхэн яруу хоолойтой хvн байна гэж Даржаа баатар хэлэв.

Энэ хvн хар цэрэгтэй гарамгай байлдаж баатар цол гvн зэрэг шагнагдаад одоо богдын торгон цэргийн сумангийн даргын албыг хааж байгаа юм. Даржаа баатар байлдаж явснаа ярих дуртай, зай л гарвал «бид Богдын авралаар» гээд эхэлдэг юм.

 Бид Богдын авралаар хар цэрэг рvv цавчлаад ороход ёстой л сэлэм гялс, толгой бєндгєс гэж байж билээ. Би буудаад байсан зургаан хар цэрэг рvv дайрч ороод бvгдийг нь хядаад зэр зэвсгийг нь мориндоо ачиж аваад л ирж байсан юм даа. Гурван улсын гэрээ байгуулагдаагvй бол бид Богдын авралаар єдийд євєр монголыг єнгєрєєд, хэрмийн цаана цавчилдаж байх юмсан гэж Даржаагийн хэлэхэд Довчин vлэмж хєгжvvн инээмсэглэснээ:

- Дэмий юм ярих тусгvй. Гэрээ байгуулаагvй бол баатар цагаан хаан бидэнд зэвсэг єгєхєє болиод, бид дарагдаж улс гэр сєнєхєд хvрнэ гэлээ

- Тийм биш. Бидний бичиг цэргийн тvшмэдийн олонхи нь тэгж бодохгvй байгаа. Та нар бод, бидний монгол олон аймаг бvгдээрээ нэгдэж бvрэн эрх бvхий улс тєрийг байгуулан тогтоож эд хєрєнгє хvчин чадал хvрэлцэхгvй гачигдан дутагдаж мохсон зvйл огтгvй, харин хар цэрэгтэй эсэргvvцэн тулж хvчирхэн дийлж харьяат газар орныг бvрэн хамгаалж чадсаар байна. Гэтэл нэгэн угсаа тєрлийн євєр монгол орон чуулган хошууг гадаад улсын харъяат аймаг муж, албат боол болгон єгч яаж болох билээ гэж Чулуун хэлэв.

- Чухам vнэн. Євгєд дээдсийн онгон нутгийг хvний газар гэсэн булай бичигт гарын vсэг зурсан хvн бол єчvvхэн хэргэмээс vе улирах нэрээ худалдсан дамшиг гэж Даржаа баатар хорсолтой хэлэв.

- Та нар тєрийн бодлогын нарийн учрыг мэдэхгvй байна. Гэрээ байгуулах нь тvмэн зєв гэж дээдэс болгоон таалсан юм шvv. Та нарт дээдсийг  шvvмжлэн хэлэлцэх ёс байхгvй гэж Довчин ширэв татав.

- Та нар шиг єнєєдрийн єєхнєєс улс тєрийг худалдахаас буцахгvй амьтад л дээдсийн толгойг эргvvлж байгаад тэр новшийн гэрээг байгуулж, тvмэн балаг тарьсан хэрэг гэж Даржаа баатар хэлээд Довчин руу ганц хуруугаар чичин дайрав.

- Даржаа чи єчvvхэн гавьяандаа эрдээд дэндэж байна. Эртэн баатар ган жадаар дийлээгvй юмыг эрдэмтэй мэргэд хулсан бийрээр дийлнэ гэсэн vг юм шvv гэж Довчин хэдэн жилийн ємнє цахар хуурчаас сонссон vгээ хэлж орхив.

- Муу сайн тєрийн худалдаачин гэж хашгираад сvрхий согтсон Даржаа нударгаа шамлав

- Тєрийн тєлєє оготно гэж та нар яах нь вэ. За одоо дуу барьцгаая гээд Гэрэл хєгжилтэй инээснээ Эрдэнийн дууг сонсмоор байна гэж Эрдэнэ рvv харан урт соромсогтой нvдээ цавчлав.

Довчин Даржаа хоёрын хэрvvл зогсож Эрдэнэ євгєн шувуу гэдэг дууг дуулав. Дахин нэг таваг хоол авчирч єгєхєд Итгэлт амсаж vзсэнээ «Эрдэнэ, нєгєє Чинан хотын их асарт идсэн хоол мєн байна» гэлээ. Энэ Итгэлт саяхан баяжсан юм гэдэг. Лав намайг давж байх шиг. Хэдийдээ ийм их газар явав гэж дээ. Юу ч гэсэн сорьж vзье гэж бодоод гэрийн эзэн гарлаа. Гэрэл гуйж Эрдэнийг дуулуулсан нь зєвхєн тvvний сайхан хоолойг сонсьё гэсэн хvсэл биш билээ. Энэ бvдvvн гэзэгтэй єтгєн хємсєг єргєн магнайтай бор хар хvн нvдэнд нь туссанаас хойш єдрийн бодол шєнийн зvvд нь болжээ. Эхнэр хvний хvнд чимэглэл найранд удаан суухад хамгийн адгийн там байдаг. Гэтэл єнєєдєр Гэрэлд тийм биш байв. Эрдэнийг харах бvр шинэ шинэ гоё зvйл нvдэнд нь тусах ажээ.

 Гэрэл босож Эрдэнийн дэргэд ирж суугаад «та дуул л даа, гайгvй шvv дээ» гэж шалсаар байгаад дахин хоёр дуу дуулуулав.

- Би сvрхий согтлоо. Бас толгой баахан євдєж байна гээд Гэрэл босов.

- Би хамт явъя гээд Довчин босов

- Чи сууж бай гээд Довчинг хvйтэн нvдээр ширэвснээ Эрдэнэд хандаж

- Та намайг салхинд гаргаад єгєєч гэж нvдээрээ тоглон инээмсэглэн хэлэв.

«чи сууж бай» гэж Довчинд хэлэхэд Гэрэлийг харсан хvн барс шиг догшин хvvхэн бололтой гэж бодож байсан бол «та намайг салхинд гаргаад єгєєч» гэж Эрдэнээс гуйхад нь Гэрэлийн нvvрэнд эмэгтэй хvний арчаагvй зєєлєн сэтгэл тодорч байлаа. Эрдэнэ яахаа мэдэхгvй гайхан байтал Итгэлт нvдээрээ гарах дохио єгєв. Залуу эхнэрийнхээ хэлснийг тэнгэрийн зарлиг гэж боддог Довчин ч эхнэрийг нь салхинд гаргаж єгєхийг хvсэв.

 Эрдэнэ дуугvй босоод гарахад Гэрэл хvvхэн дагаж гарлаа.

- Сайхан шєнє єє гэж Гэрэл хэлээд Эрдэнэ єєд харлаа

- Утаа нь хамар хорсгоод олигтой юм алга

- Тэр ч тэнгэрийн буруу биш. Хvрээний буруу шvv дээ гээд Гэрэл инээв.

Ямар айхтар vгтэй хvvхэн бэ. Цэц булаалдах юм бол би савыг чинь хоосон буцаахгvй шvv гэж Эрдэнэ бодоод ёжтой инээмсэглэснээ «таныг утаан дээр нь сууж байгаад шєнийг нь гайхаж байгааг мэдсэнгvй»  гэлээ. Гэрэл ойртож очоод зогсоход нь Эрдэнэ vл мэдэг зайлав.

- Толгой эргээд байна. Би бусад хvнтэй адил хvн хаздаггvй. Битгий ай гээд Гэрэл найган Эрдэнээс тvшин авлаа.

Ямар галзуу хvvхэн бэ. Аль ийм их согтсон юм уу гэж Эрдэнэ бодов. Гэрэл толгойнхоо хэрэглэлээр Эрдэнийг улам шахан налав.

- Та их согтож шvv

- Би их согтож гэж vv. Хацраас минь гал бутраад байна. Та бариад vз л дээ

- Зvгээр, зvгээр

- Гар чинь хvйтэн байх бариад єгєєч гэж Гэрэлийг хэлэхэд тvvний дуунд vнэн сэтгэлийн арчаагvй гуйлтын єнгє ил байв.

Эрдэнэ єєрєє бvрэн ухамсаргvй бєгєєд эрс цочмогоор Гэрэлийн хацрыг барилаа. Гэрэлийн сэтгэл дуулж, тэр аялгуу нь нvvрэнд нь бадран баяртаа согтуурч байлаа. Гэрэл угаас архи уудаггvй боловч єнєє орой хоёр хундага архи ууж vнэхээр ч сvрхий согтжээ. Эрдэнийн гар хацар дээр нь байхад чанга ч амьсгалж чадахгvй байв. Ингээд хэдэн жил ч зогсож болмоор санагдаж байтал гар хацраас нь салахад урт гэгчийн санаа алдав.

- За оръё гэж Эрдэнэ огцом хєндий дуугаар хэлэхэд Гэрэл толгой сэгсрэв.

Гэрэл эмэгтэй хvний хийж чадах бvхнийг хир хэмжээнээс нь хэтрvvлж байгаад хийсэн билээ. Гэвч Эрдэнийн хатуу хатан сэтгэлийг эвдэж зvрхэнд нь орж чадсангvйдээ дахиад яахаа ч мэдэхгvй дэмий л газар шагайн санаа алдав. Энэ vед галын гэрээс гэрийн эзний ярих дуу сонсогдов.

- Тэр уушгинаас хvртэл хийж орхи. Тэгээд хаа идсэн гэж залахыг нь сонсьё гээд инээхэд «болно болно» гэж муу монгол хэлтэй хятад хvн хариулав.

Эрдэнэ энэ vгийг тодорхой сонсож бvх учрыг мэдлээ. Харин Гэрэлийн чихэнд хэдгэний дуу шиг дvнгэнэн сонсогджээ.

- Орьё гээд Эрдэнэ гэрийн зvг явахад Гэрэл хойноос нь санаа алдан гомдолтой харсаар гэлдрэв.

Эрдэнэ Гэрэл хоёрыг орсноос хойш удсан ч vгvй шинэ хоол ирлээ.

- Энэ хоолыг манжийн хаан их таалж байсан гэдэг. Энэ бол гойд амттай юм шиг санагддаг. Бодвол нєгєє vхэр, чихрийн амт, мэддэггvй гэдэг болж байгаа хэрэг байх даа гэж гэрийн эзэн хэлээд хошуугаа мурилзуулан инээж Итгэлт єєд харлаа. Тvvний зальтай бєгєєд дээрэнгvй нvдэнд «одоо юу гэж галладаг бол, гууль чинь цухуйх цаг болсон» гэсэн шоолол доромжлолын тодорхой туяа багтан ядан байгааг Эрдэнэ харжээ.

Итгэлт ихэмсгээр савх авч хоолноос амандаа хийж удаан зажилснаа «Бээжингийн Буянтын пvvсэнд идсэн хоол шив дээ» гээд Эрдэнэ рvv харлаа.

Юндэнгийн хєх инээд хvрч, эхнэр рvv хараад «Итгэлт ч олон газар явсан хvн юм аа» гэлээ.

-- Итгэлтээ чи согтоод андуурч байна. Чи бид хоёр огт идэж vзээгvй хоол байна гэж Эрдэнийн хэлэхэд Итгэлт зарц руугаа гайхан харлаа. Итгэлт хэрэг биш болоод давслалт нь хэтэрснийг Эрдэнийн харцнаас олж харснаа барахгvй гэрийн эзэн єєрийг нь урхидан аваад бахархан баярлаж байгааг мэджээ.

- Нээрэн тийм бололтой. Согтож орхиод алт, гууль хоёрыг ялгахаа больж байна гэлээ.

- Манжийн хааны л дуртай хоол гэдэг юм гэж гэрийн эзэн давтан хэлэв.

- Хятад тогооч гэнэн хvнийг юугаар ч хуурч чадна гэж Эрдэнэ хэлээд ємнєх тавагтай хоолыг тvлхэж орхив.

Гэрийн эзний урам нь хугарснаар барахгvй царай нь улайв. Энэ бvхнийг хараад Итгэлт учрыг нь бvрэн ойлгож ухаантай сэргэлэн зарцдаа бахархаж тэсгэлгvй баярлав. Тэгээд давалтаа улам давсалж, амттай болгох гэж «тэр тогооч олон хоол хийдэг хvн болох гэж л таныг давж орхисон бололтой» гээд савхаа ширээн дээр тавьжээ.

Хага базуулсан Юндэн хариу юу ч дуугарч чадсангvй минчийтэл улайгаад, хоолойнхоо товчийг тайлав. Гэрийн дотор хэсэг зуур нам гvн болов. Энэ нам гvмийн дотор Итгэлт шиг баярласан, Гэрэл шиг гомдсон, Даржаа шиг уурласан, гэрийн эзэн шиг ичсэн хvн байсангvй.

-- Ер нь та нар олон аавын хvv цус урсгаж баймааж байгуулсан улстєрийг минь худалдаж орхиод гэмгvй хvн шиг гэлбэлзэж байна гэнээ гэж Даржаа бvдvvн боргил дуугаар гэнэт хашгирав.

-- Мэргэдийн явдлыг мэргэд хэлэлцэнэ. Бид бичиг цэргийн тvшмэд, амьтныг жаргуулавч бурхны хувилгаан, тvмэн наст богд Жавзандамба нэгэнт хамт шийдсэн хэргийг гэж Довчин хvйтэн бєгєєд тайван дуугаар хэлтэл тэвчээр нь барагдсан Даржаа «дуугаа аяд. Бvv донгос» гээд царай нь хvрэн болон босов. Хэрэв гаднаас Богдын шадар сойвон Данигай орж ирээгvй бол Даржаа баатар Дvвчинг салам болтол нvдэж орхих байсан нь дамжиггvй.

- Дээдэс єнєєдєр ширнэн жонон вантай сархад зооглож, би ч бас хамт суусаар оройтож орхилоо гээд сойвон бvгдтэй ихэмсгээр мэндлээд суув.

- Тєрийн чухал албатай гэсэн биш билvv гэж Эрдэнийн дотор санагдаад сунтгаас адис авсан нь бодогдов.

Сойвон архи уух зуур дээдэс, тэр ноёныг хатнаа соль, тэр ванд  тvvний хvvхдийг авч єг, тэр гvнг тvvнийг хатнаа болгож ав, гэж зарлиг болсон, тvvнд тийм зэрэг шагнасан гээд л богдын ордонд болсон сvvлийн шинэ сониныг ярилаа. Шєнє орой болсон хойно Итгэлт Эрдэнэ хоёрыг явахад Гэрэл нєхрийнхєє чихэнд vг хэлэв.

- Та хоёр маргааш манай гэрт гийгvvлэн очихыг урьж байна гэж Довчин худал инээн хэлэв.

- Бид єглєє эрт буцах болохоор энэ удаа чадахгvй болох байх. Гэвч уулзах удаа нэг биш гэж би итгэж байна гэж Итгэл бєхєлзєн дохилзон хэлэв.

Арга нь барагдсан Гэрэлийн нvдэнд нулимс бvрхэн хоцров. Гэрэлийн сэтгэлд арван тавны сар шиг тодорсон Эрдэнэ од шиг харваад єнгєрсєнд дотор нь хар манагаар бvрхэгдсэн нvдэндээ харагдсан бvхнийг ялангуяа Довчинг vнсэн товрог болгомоор санагдаж байв. Эрдэнэ энэ хvvхний єдрийн бодол, шєнийг зvvдийг эзэлж, хорвоо дээр Эрдэнэ гэдэг хvн байгаа шvv дээ гэж бодон сэтгэлээ баясгаж байв. Гэвч хэдхэн сарын дараа Эрдэнэ єєрєє хvрээд ирэхийг Гэрэл хvvхэн яаж мэдэх билээ. Замдаа Итгэл Эрдэнэд хотын онгиргоон баяныг чадсандаа бахархан яриад «чамгvй бол ч нуруугаа тавиулах байсан шvv сvрхий дамшиг юм даа» гэж хэлжээ.

Гурав улсын гэрээний тухайд бол энэ хоёрын санал зєрж байв. Юу ч гэсэн энэ гэрээ хятадаас холдож, оростой ойртоход тус болно гэж Итгэлт vзэж байсан бол Эрдэнийн сэтгэлд «танай улс чинь улс биш. Цагаан хаан танайд тоглоомын улс байгуулаад, одоо тvvнээ хятадтай хуваан идэх гэж байна» гэж хэлсэн алиа Петрийн vг санагдан гурван улсын гэрээ бол монголыг хуваах гэсэн хар бодлын баталгаа гэж боджээ.

XXIII

Гудамжны захаар барахгvй дуганы vvдний чулуун шал, паалан дээврийн завсраар лууль цухуйж хааяагvй хавар довтлон ирлээ. Бvх ертєнцийг єєрчлєн шинэчилж чадсан хавар Бат, Хонгор хоёрын амьдралд шинэ зvйл єгч чадсангvй. Хэмжээтэй хоол цай, бvдэг дэнгийн гэрэл, унших ном тvлээ хєрєєдєж хагалах ажил, єдрийн хурал цєм л нэг хєг хэмжээгээр vргэлжлэн байв. Гэвч ламын шавь нар сvv тараг авчирч єгєвч тvvнээс мань хоёрт ховорхон олддог байв.

Харин Цамбынд буюу Чимэг хvvхнийд хувин хувингаар зєєж єгєх ажил хоёр хvvхдэд нэмэгджээ. Хоёр хvvхдийн аль нь ч Цамбынд очих дургvй. Учир нь юу ч єгєхгvйгээс гадна элдвээр оролддог. Нэг удаа Хонгор хувин тараг сvv, тавагтай єрєм аваачиж єгєхєд Цамба нэг ламтай шатар тоглож байснаа болиод очсон юмыг нь амтархан идэх зуур «чи цавын будаа идэх vv, цавуутай толгой тэврэх vv?» гэж асуув. Учир нь олдохгvй асуултанд зэвvv нь хvрсэн Хонгор эгдvvтэй дуугаар «мэдэхгvй» гэлээ.

Цамба зангидсан гарын хиртэй мєсєн чихэр гаргаж «чамайг хариулбал vvнийг єгнє» гэхэд нь Хонгор бvх юмыг мартаж «цавуутай толгой тэврэнэ» гэсэн чинь хоёр лам учир тоймгvй хєхєрч байснаа «цавуутай толгой тэврэх хэрэгслийг нь vзье» гэж хэлээд барьж авч баахан доромжлоод жижигхэн мєсєн чихэр єгєв. Хонгор чихрийг нь шидэж «та нараас заавал хонзонгоо авна даа» гээд гvйн гарчээ. Гэртээ ирээд бvх доромжлуулснаа Батад уйлан ярьж «Цамбаас єшєєгєє заавал авна» гэж шvдээн зуун хэлжээ.

Харин хоёр хvvхдийн хэн нь ч гэсэн Чимэгийнд юм хvргэх єгєхдєє баярладаг байлаа. Хоёр хvvхэн хvvхдvvдийг єхєєрдєж чихэр боов єгдєг. Нутаг орон тєрєл тєрєгсдийн нь тухай яриулдаг. Урагдсан хагарсныг нь оёж нєхєж єгдєг байв. Хоёр хvvхдээр vлгэр яриулж, хамтран шагай тоглож байгаад явахад нь багш «хангинавал намайг ажил хийлгэсэн гэж хэлээрэй» гэж Чимэг хэлдэг байв.

Ялангуяа Цэцэг хvvхдvvдтэй шагай тоглож, оньсого таалцахдаа их дуртай бєгєєд ингэж байхдаа хорвоогийн гутамшигт амьдралыг мартаж, сэтгэл нь сэргэдэг байв. Багш лам нь Чимэгийнд очдог, эсэхий хоёр хvvхэд мэддэггvй байв. Гэхдээ багш нь шавь нарынхаа єгсєн сvv, тараг, тос махнаас эхлээд торго дурдан, мєнгє янчаанаа хайр найргvй єгдгийг бvрэн мэддэг байв.

- Яагаад багш танд ингэж юмаа харамнахгvй єгдєг юм бэ? гэж Хонгор нэгэн єдєр асуухад Чимэг инээмсэглэх мэт болоод Хонгорын толгойг илж «миний багш юм» гэж хариулав.

- Багш бид хоёрт юу ч єгдєггvй шvv дээ гэж Бат хэлэв

- Аавын єгсєн хоолыг ч єгдєггvй гэж Хонгор гомдолтойгоор нэмж хэлэв

Нэгэн удаа хоёр хvvхэд Чимэгийнд хонины мах авчирч єгєхєд тэнд Тvгжилтэй дайралдав.

- Тvгжил чи баярхаад л байдаг. Энэ хоёр хvvхдэд танзуурын мєнгє єг л дєє гэж Цэцэг хэлэв.

- Шалдан банди нарт юм єгєєд яадаг юм

- Бид хоёр шалдан банди юмуу?  гэж Хонгор хашгирав

- Омогтой зулбасга вэ? дэмийртэл чинь алгадаж орхино шvv

- Ах нь мєнгєє харамнахдаа тэгж байгаа юм гээд Чимэгийг тас тас инээхэд Цэцэг ч хєгжилтэй инээв

- Бид хоёр vvнээс гуйх биш дээ гээд Хонгорыг гарахад Бат дагаж гарлаа

- Энэ цор цор гээд байгаа банди чинь юун банди вэ? гэж Тvгжил ихэмсэг дуугаар тоомжиргvй асуув.

- Луу Гvний баян Итгэлтийн хvv. Yнэндээ ч чамаас гуйхгvй хvн гэж Чимэг, Тvгжилийг доромжилсон дуугаар хэлэв. Зуны дунд сарын эхээр Эрдэнэ хоёр морь хєтлєн ирж хvvхдvvдийг хєдєєлvvлэхээр авч явах гэлээ.

- Нэгэнт л номын хvрд эргvvлэх гэсэн хойно, гурван жилийн дотор хvрээнээс гаргахгvй гэж багш нь хэлээд хоёр хvvхэд дагаж уйлж унжин Эрдэнэ урамгvй буцжээ.

Харин багш нь єєрєє хєдєєлєх гээд сар гаруй явжээ. Хоёр хvvхэд хэмжиж єгсєн юмыг нь хэдхэн єдрийн дотор идээд Чимэгийн хоолыг бууддаг болов. Бас багшийн хамаг юм байдаг байшингийн цонхыг эвдэн орж, тоолж орхисон дугуйн нь захыг єдєржин мэрдэг байв. Борцноос нь хэдэн гозгорыг авч чанан иджээ. Нэг мэдэхэд багш ирэх болж, мэрсэн дугуй, авсан борцоо яаж аргалах тухай бодолд орлоо.

- Хэдэн хулгана алж, авдар дотор хийе. Боовыг нь хулгана л мэрсэн биз гэж Хонгор баяртай хэлэв.

- Догь арга, бvр баастай нь хийнэ шvv. Харин борцыг нь яах вэ?

- Тэр амархан. Томыг нь зvсэж хуваагаад тоогий нь гvйцээж орхиё. Тэгвэл багш мэдэхгvй.

Хоёр хvvхэд олсон аргадаа баярлаж, хэдэн хулгана алж, бас нилээд баас цуглуулан боовны авдарт хийв. Хэдэн том борцыг нь хувааж тоог гvйцээв.

- Одоо ч дажгvй гэж сэтгэл амран хєгжилдєв. Гэвч багш нь гэнэн хоёр хvvхдэд хуурагдах хvн биш шvv дээ. Нэг єглєє тоглож байтал vvд нь дуугарч Зая гэгээн орж ирлээ. Хиазтай захтай цоо шинэ улаан торгон дээлтэй монхор цагаан тэр хvvхэд мань хоёртой чулуу овоолон харваж эхлэв.

Зая гэгээн мань хоёроос хэд ах боловч чадал хvч дорой, бие бялдар бага байв. Гэвч тvvний яриа нь гэнэн хоёр хvvхдэд ихэд гайхагдав.

- Та хоёр цавын будаа идэх vv, цавуутай толгой тэврэх vv гэж гэгээн ихэмсэг бєгєєд мэдэмхий асуухад Хонгор инээмсэглэв.

Хонгорын сэтгэлд Цамбын асуусан vг,, єєрийн хариул, доромжлуулсан зэрэг нь бодогдов.

- Юу гэж байгаа юм бэ? гэж Бат сонирхон асуув

- Мэдэхгvй гэж vv гээд Зая нялхаараа байгаа хоёр жаалыг шоолж инээв.

- Цавын будаа иднэ гэдэг чинь лам болно гэсэн vг. Цавуутай толгой тэвэрнэ гэвэл эхнэр авна гэсэн vг гэж гэгээн их л мэдэмхий хэлжээ.

Yнэхээр ч гэгээн vлэмж юм мэддэг ажээ. Лам нарын банди шуумрын ёс, авгай хvvхний явдлын нарийн нууц зvйлийг ярьж єгєхєд Хонгор Бат хоёр нvдээ бvлтийлгэн сонсоод багш нь Цамбатай яаж байдгийг хариу сонин болгон ярив.

- Цамбыг зvгээр банди гэж манай хамба ярьдаг юм. Ер нь сайн банди чинь есєн шуумагтай байдаг. Манай хамба Цамбын ёнзон, танай багш жандаг, Жамц бороохой шуумар юм гэж гэгээн ярив.

- Ёнзон жандаг бороохой гэдэг чинь юу гэсэн vг вэ? гэж Бат сонирхон асууж гэгээнд бас л шоолуулав.

- Ёнзон гэдэг чинь багш, жандаг гэдэг чинь юм єгдєг, бороохой гэдэг чинь зодож, дарлаж байдаг гэсэн vг гээд гэгээн vгээ тасалж хэсэг дуугvй болсноо vргэлжлvvлэн

- Би удахгvй бандитай болно. Бас эхнэр авна гэж ярьжээ.

Дараа нь Бат Хонгор хоёрыг дагуулан гэртээ очив. Хоёр давхар хашааны арын хашааны хойт захад єндєр шалан дээр барьсан шар халзан гэрт ороход нандин хvрэн хvж, хангайн нурууны арцны vнэр хамар дvvрэн ханхлав. Гэрийн хойт хагасыг эзэлсэн vй олон бурхны ємнєх алтан хээтэй ширээн дээр алтан мєнгєн цєгц, завьяа нь тооноор орсон нарны гэрэлд гялалзан тоглож байв. Энэ бvхэн гялбасан хоёр хvvхдэд vл харагдах цагийн жигд цохилт нь зvрхний цохилт мэт сонсогдож бvхнийг амьтай юм шиг болгожээ.

 Хvvхдvvд босго алхмагц гєлрєн зогсов. Тэдэнд хєдлєх ч чадал байсангvй.

- Энэ хоёр жаал юу хийж яваа золиг вэ. гар зайл гэж ард нь хашгирахад мань хоёр цочин эргэж харвал нєгєє торлогддог лам зогсож байв.

- Би авчирсан юм. Гэвш бушуу зоог авчир гэж гэгээн зандрав

- Гэгээнтэн минь энэ хогийн хvvхдvvд дээдсийг уруу татна. Бушуу гэтэл гэгээний шидсэн аяганы тавиур халзан магнай дээр нь буув.

Лам гvйн эргэж гарахад гэгээн баруун талын орон дээр vсрэн суугаад элгээ хєштєл инээв. Мань хоёр тэссэнгvй инээв. Удсан ч vгvй лойм пvнтvvзтэй шєл, бууз, шар тостой бэрээсий ирэхэд хоёр жаал амаа олохгvй идэв.

Гэгээний багш ирж гэгээнийг зодоод, мань хоёрыг хєєжээ. Гэвч сайхан хоол идэж гэдэс цадаад, харж vзээгvй юм vзэж сэтгэл нь баяссан хоёр инээлдэн явсаар гэртээ ирвэл багш нь ирээд гэр хашаагий нь эзэнгvй хаяад тэнvvчлэн алга болсон хоёр гайхлыг нойтон торлогоор нvдэв.

 Нуруугаа улаан гувруу болгуулсан хоёр нvдэндээ нулимстайгаар тvлээ хєрєєдєж, цай чанаад гvйцтэл хаалганы хонх хvн ирснийг мэдэгдлээ. Харвал дэлийг нь сумалж зассан єндєр бор морь хєтлєєд Цамба орж ирлээ. Цамбыг хараад багш ламын ширvvн нvд зєєлєрч зан нь сайжрав.

- За та хоёр явж байгаад бvрэнхий болохоор ирж хэмжиж єгсєн номоо шvvлэг гэж багшийнхаа хэлэхэд гинжнээсээ мултарсан нохой шиг хоёр хvvхэд гарч одлоо.

Их хаалганы тємрєєс уяатай сайхан бор морь толгойгоороо тоглон зогсоно. Эмээлий нь мєнгєн хяр, том баавар жаргаж байгаа нарны гэрэлд гялалзан хvрэн нанжин гахай гєлєм дээр туссан нарны туяа харин цацрана.

Хонгор морь руу харж юм бодон тvр зогссоноо эргэж хашааны ёроолд нуун хадгалж байдаг хутгаа авчраад эмээлий нь хойт жирмийн угсаргааг дутуу огтолж тасрах болгоод «чи ингээд хvний хамаг юмыг vзэж байгаарай» гэж шивэгнээд гарлаа. Намрын єдєр шар нар жигнэн, гудамжны захаар цагариглан хэвтсэн хvрээний ноход хєдлєх ч vгvй ажээ. Шивтэр vнэртсэн агаар хамар хорсгоно. Тэр хоёр ярилцан явсаар гудамжны vзvvрт гарч ирэхэд баруун хойт амаас vлээсэн цэвэр салхи цээж дvvрч бие нь хєнгєрєх шиг болов.

 Хаачихаа ярилцаж байтал дєрвєн банди хvрч ирлээ. Хонзонгvй зєрєх vv гээд Хонгор ханхалзан очив. Энэ хооронд мань хоёр зодоонд овоо болжээ. Ялангуяа Хонгор «далиу Хонгор» гэж нэр аваад Заяын хvрээний vеийн хvvхдvvдийн дотор чадвартай зодоочдын нэг болжээ. Дєрвєн банди хєдєлж єгсєнгvй. Мань хоёр элдвээр доромжлон єдєєд болохгvй болохоор нь «та дєрвvvл, бид хоёртой vз л дээ» гэж баймааж арай гэж зодоон эхлэв. Тєдий л удалгvй хоёрыгоо тагнуулсан банди нар хулчийж зайлахад нь мань хоёр ялсан баярт сэтгэл нь хєдлєн болсон явдлын тухай ярьсаар жижигхэн голын дэргэд ирж тоглов.

Маргааш нь хуралд хуралдаад ирэхэд багш нь угтаж гараад хоёулангий нь чихдэж байшинд оруулав.

- Нэг борц яагаад илvv болсон бэ?

- Мэдэхгvй

- Боов хэн мэрсэн бэ?

- Мэдэхгvй. Хулгана л мэрсэн байх

- Тийм бий. Ийм шvдтэй хулгана бас байдаг аа гээд нvдэж гарснаар барахгvй хоёуланг нь чармай нvцэглэж хашааны  хаалганаас уяв.

Єнгєрсєн хvн бvхэн тэднийг шоолж мань хоёр уйлж ч чадахгvй дэмий л нvvрээ буруулан зогсож байв. Гэтэл нэг лам аахилан гvйж ирээд «Цамба єчигдєр орой эмээл нь холбирч мориндоо чирэгдээд их муу байна» гэхэд багш нь сандран алга болов.

Цамбыг чадсандаа баярлавч хэзээ болтол ингэж хаалганы модноос нvцгэн уяатай байх вэ гэж бодоход хорвоогийн хамаг зовлонгоор vvнээ солиход бэлхэн байв. Гэтэл мань хоёрын аз болж Зая гэгээн тааралдаж хvлгийг нь тайлж сулласнаар барахгvй «эд нарыг битгий зод» гэж багшид нь хэлvvлжээ.

Гэвч багш нь удалгvй гэгэээний зарлигийг мартаж, зодох бvхэндээ борц, боовны хэргийг дурьдаж байв. Євлийн эхэн сарын нэгэн єдєр сvрхий их зодоход нь мань хоёр гэртээ оргож харихаар шийдэж дараагийн шєнє нь Булган уулын зvvн сугаар даван гvйв.

Тэд хоёр дахь єдрєє гэртээ харив. Хоёр эцэг нь дотроо хvvхдvvдээ єрєвдєвч гаднаа бурхны оронгоос оргож ирсэн хоёр гайхлыг байцаан зэмлэв. Ингээд яах тухай ярьж байтал багшийн явуулсан морьтой лам ирж мань хоёрыг буцаан хvргvvлэв.

XXIV

Итгэлт сvvлийн vед баярхаж, жилд хоёр удаа жасаа уншуулан, их найр хийдэг болжээ. Єнєєдєр хаврын жасаа дуусаж найр нь эхэлжээ. Итгэлтийн хот vлэмж хєл vймээнтэй ажээ. Их гэрийн хоймор луутай хятад вааранд хийсэн архинд мєнгєн халбага дvрэн сєгнєжээ. Гэрийн хоёр талаар суман ширээ нийлvvлэн засаж дээр нь мєнгєн хээтэй зэс царанд улаан чавга, чихэр, танзуур овоолон тавьжээ. Ширээний араар орос улаан цэмбэн бvрээстэй журам хоёр vе болгон дэвсжээ.

Цоо шинэ хєх дээлтэй Дулмаа цагаан шvдээ яралзуулан инээмсэглэж орж ирсэн хvнд «би сайхан хvvхэн шvv» гэсэн янзтай нvдээ эргэлдvvлж дараа нь сєн тvшсэн Нямаагаас мєнгєн аяганд хийсэн архийг авч «та тогтоож орхино уу» гэж хэлээд бусдад дамжуулан нvдээ цавчлан тоглуулж инээмсэглэнэ. Харин Должин хvмvvст таваг тавин, хvvхэд багачуудад танзуур боов атган тvгээж байв.

 Орсон хvн бvхэн Итгэлтийн нvнжигтэй, баян тарганыг магтан шагшиж, ам булаалдан ярилцана. Гэхдээ ингэх баярхахын тулд Итгэлт хvрээний дэлгvvрvvдээс хатсан танзуур, шороотой чихэр, лvv нь цоорч дотор нь оготно vхсэн архийг хямд vнээр цуглуулж ирснийг хэн мэдэх билээ. Зах нь задгай хєх одончуу дээлтэй Итгэлт гэрийн хоймор завилан сууж «ууцгаа, идэцгээ, ах дvv нар та бvхэнтэй хуваан идэж сурсан хvн. Хамжлага нараа морь илжиг мэт зvтгvvлэхээ мэдэвч, хар ус єгєхєє мэддэггvй Пvрэв тайж шиг хvн биш. Ууцгаа, идэцгээ, Дулмаа Должин та нар тавгаа сэлбээч, Нямаа гуай дахиад барь» гэж байн байн ярьж, хангинуулан инээж байв.

 Орой болоход Итгэлтийн найман ханатай гэрээр дvvрэн хvн болов. Эрдэнэ «эр бор харцага», «тvмний эх» ийг гурав гурван тvрлэг дуулж гэр дvvрэн хvмvvс бvдvvн нарийн хоолойгоор ая нийлvvлэн тvрцгээв. Бас Эрдэнийн хоолойн яруу сайныг vг хайрлалгvй магтана.

Эрдэнийг манай зарц гэдэг. Тийм биш. Эрдэнэ бид хоёр аль алиндаа тус болж, хамтран амьдарч байгаа гэж Итгэлт хэлэв. Гаднаас Бадарч Цамбыг дагуулан орж ирлээ. Дулмааг мєрєєдєх Цамбын хvсэл наадам хvлээж чадсангvй учраас Бадарчийнд хєдєєлєх нэрээр Дулмаатай уулзах гэж иржээ. Аяга дvvрэн архинд хацар нь улайж, зан нь сэргэж хєєрсєн Дулмаа улам ч гоо vзэсгэлэнтэй болжээ. Цамба хээг зуур нvдээ салгаж чадахгvй байснаа гэнэт мэдэж царай нь улайсхийв. Гэвч архи боовонд чиглэсэн олны нvд ажиглалгvй єнгєрєв.

Итгэлт гуайнх ч бялхаж цэлгэж байх шив дээ гэж Бадарч баргил бvдvvн хоолойгоор хэлээд суув. Бантсан Цамба тvнтэр тантар явсаар суусан чинь яг Галсангийн хажууд суусан байв. Гэвч Эрдэнээс хол суусандаа баярлаж байжээ. Сvрхий согтож харц нь чиглэлгvй болсон Галсан «Итгэлт ах шиг минь тос даасан баян хvн хоёр Тамирын саванд байтугай, халх дєрвєн аймагт байхгvй» гэж бувтнавч тvvнийг хэс ч эс анхаарна. Цамба хуруу гаргаж хожсон нэрээр аяга дvvрэн архи цутгаж єгсєн Галсан «халх дєрвєн аймагт» гэж солиорсоор дуу нь тасрахад Эрдэнэ босон унтуулахаар єргєн гарахад Дулмаа дагаж гарлаа.

- Чи орж бай. Би унтуулчихаад ирье гээд Эрдэнэ явжээ.

Дулмаа орж ирээд сууснаас хойш Цамба гарах дохио єгч эхлэв. Гэтэл Цамбыг бодох байр Дулмаагийн сэтгэлд байсангvй. Тvvний сэтгэлд Тємєр эргэлдэж, зуны дунд сарын арван найман хэзээ болохыг єдєрт хэдэн удаа тоолж байдаг болжээ. Энэ учраас эхлээд Цамбын дохиог мэдээгvй хvн шиг байж vзлээ.

Гэвч сvvлд нь хариу дохио єгєєд гарахад нь Цамба хойноос нь гарлаа. Бараа тэрэгний цаана тэр хоёр уулзахад Цамба хvvхнийг шууд тэвэрч авлаа. Гэтэл Дулмаа хоёр гараараа хавсран байдаг хvчээрээ алгадаж орхив.

 Дулмаа чи юу болов гэж цочсон лам нvдээ нээн асуухад Дулмаа ор сураггvй болсон байжээ.

Галсанг унтуулан буцаж явсан Эрдэнийн хажуугаар Дулмаа гvйн єнгєрєв. Дулмаа чи юу болов гэсэн Цамбын дуу ч ойрхон сонсогдов. Эрдэнэ завхай хvvхний бузар явдалд жигшсэн сэтгэлд дарагдан гэр рvv эргэж явлаа. Єдрєєс хойш галлаагvй харанхуй гэрээс нь жихvvн чийгний vнэр анхилж сэтгэлийг нь улам ч дарлаа.

Тэмтрэн явж орон дээрээ суугаад «заваан юм. Ийм эхнэртэй бол» гэж шивэгнэн толгойгоо алгуур сэгсрэн хэсэг суув. Yvд нээгдэж Долгор орж ирээд дэн асааж «чи согтоо юу? Итгэлт гуай дуудаж байна» гээд гараас нь барьтал Эрдэнийн хємсєг хурц шороор хатгуулсан могой шиг атиран эхнэрээ муухай харснаа «чадахгvй» гэж хашгираад тvлхэж орхив.

Долгор эрvvлэг тvшиж аваагvй бол унах байв. Суусан цагаас хойш тvлхэх нь битгий хэл, хялайн харж байгаагvй нєхєр нь ингэж аашилж байгааг Итгэлттэй болсон явдлыг мэдсэнээс болов гэж бодоод Долгорын бие арзасхийн чичирч ямар зовлон юу болохыг хvлээн нvднээс бєєн бєєн нулимс дусалж байв. Эрдэнэ дахиад л эвгvй харсан бол Долгор бvх нvглээ тоочин єршєєл гуйхад бэлэн байв.

Тvмэн зовлонг хамт туулсан эхнэрийнхээ нулимсыг хараад «энэ муу минь ямар гэмтэй биш дээ» гэж бодон босож ханцуйгаараа арчив.

- Євгєн чинь намайг єршєє гээд Эрдэнэ эхнэрийнхээ магнай дээрээс vнсэн аргадав.

- Зvгээр. Эрдэнэ минь гэж бvх хэрэг vvгээр дууссанд баярласан Долгор хэлжээ.

Тэгээд эхнэрийнхээ гараас хєтєлж гэрээс гараад шууд их гэрийн vг алхав.

- Эрдэнэ энд суугаад «эрдэнэ засгийн унага»-аа дуулаарай гээд Итгэлт дэргэдээ зай тавьж єгєв.

- Зvгээр гэж бvдэгхэн хэлээд Эрдэнэ баруун талын арын эгнээнд суув. Мєнгєн аягатай архи бариад тас тас инээн хvмvvсийг шахаж байгаа Дулмаагийн дуу чих рvv нь буцалмал цус цутгаж байгаа юм шиг сонсогдож байв

Дулмаа мєнгєн аяганд бялхам архи хийж Эрдэнэд барихад Эрдэнэ шазуураа зууж хvйтэн инээмсэглэн толгойгоо сэгсрэв.

- Дуу барих дугараа барьж байна шvv дээ гэж Дулмаа хэлэв

- Би уухгvй гэж байна хэмээн Эрдэнэ огцом бєгєєд ширvvн дуугаар хэлээд нvд нь хvйтнээр солби татлаа.

- Дуулах хvнийг битгий шах гэж Итгэлт хэлээд тал зассан дулаан нvдээр Эрдэнийг харж мишээж нvдээ ирмэлээ.

Эрдэнэ єндийж суугаад «Эрдэнэ засгийн унага»-аа доргилуулан дуулж эхлэв. Нvдэнд нь Тайширын нуруу, Алангийн хєндий зэрэг єссєн тєрсєн нутагт харагдах шиг болоод саяхан шиг Дулмаа, Цамба хоёрыг жигшин оволзож байсан сэтгэл нь аяндаа зєєлєрч бvх бодлыг нь эх нутгийн дvр, архины аагаар манарсан vл vзэгдэх, vл ойлгогдох боловч, зvрхийг нь хєдєлгєсєн баярын зэргэлээгээр дvvргэв.

Сvvлийн тvрлэг дуусаж цугларагсад Эрдэнийн хоолойг олон сайхан vгээр магтан сайшаахад Эрдэнэ ч хий баярын зэргэлээнээс салж хар амьдралын ертєнцєд бууж ирлээ. Маргааш єглєє нь хот малтаж байсан Эрдэнэ Дулмаатай бууж ирлээ.

- Дулмаа минь чи ямар завхай юм бэ. Орооны гичий биш дээ гэж Эрдэнэ тэссэнгvй хэлж орхив. Дулмаа гайхан харснаа тас тас гэж шал худал инээгээд «юу болов» гээд цааш эргэн ажиллав.

Тємєртэй уулзсанаас хойш Эрдэнийг хvндлэн, дотно хайртай болжээ. Заримдаа ах аа гэж ч дуудмаар байдаг юм. Долгорыг ашиглаж Эрдэнийг дарлаж байгаа Итгэлтийн булай явдал Дулмаад єєр утга чанартай болж, урьд Долгортой атаархаж байсан бол одоо гэнэн цагаан сэтгэлээр доромжлуулж байгаа Эрдэнийг ємєєрч Итгэлтээр барахгvй Долгорыг жигшинэ. Заримдаа Эрдэнэд хэлж орхимоор ч бодогдоно. Хэлээгvй учир бол энэ бузар явдлыг мэдсэн Эрдэнэ уурандаа тэнгэрт тулсан хэрэг тєвєг гаргаж, эцэстээ хохирно гэж эмээснээс болжээ. Эрдэнэ бол Галсан биш.

Нєгєє талаар Цамбыг алгадаж орхисон нь Дулмаад мєн ч их юм байлаа. Харамсалтай нь харсан бvхэн бахдам баярламаар тэр явдлыг Эрдэнэ хараагvй. Харин сэтгэл нь хєєрсєн Дулмаад бол зєвхєн Эрдэнэ биш бvх хорвоо харж мэдэн баярласан юм шиг бодогдож байлаа. Гэтэл Эрдэнэ тvvнийг ямар ч хайр, энэрэлгvй адгийн vгээр доромжлов. Тємєртэй уулзаж єєр хvн болоогvй бол Дулмаа энэ зэргийн vгэнд гомдохгvй байсан. Одоо бол vлэмж гомдов. Гэхдээ эхлээд зайлж гарья гэж бодоод зайлуулах гэж оролдов. Бvтсэнгvй.

- Ёсолж авсан эр нєхєртэй байж тэр асман ламтай юу болоод байдаг юм бэ? Хvнд чинь ёс дэглэм гэж байдаг юм шvv гэж Эрдэнийн хэлэхэд Дулмаагийн нvд нь галзуу vхрийн нvд шиг гєлрєн зангирч, барьж байсан шилбvvрээ газар шидэж, хємхийгєє зуун ойртож ирснээ:

- Єєрийнхєє эхнэрийг захирч байгаад намайг захираарай гээд шууд эргэжээ.

- Бузар эм, хvн гvтгэнэ гэнээ гээд vсрэн очиж Дулмаагийн мєрєн дээрээс барьж авлаа. Дулмаа эргэж Эрдэнэ рvv тогтонгуй бєгєєд хорсолтой нvдээр харснаа зvрх зvсэм хvйтэн инээмсэглэж

- Эхнэрээ Итгэлттэй завхайраад байхад нvд балай, чихэн дvлий болоод сууж байдаг мєртлєє миний явдалд оролцоно  гэнэ. Аядвал дээр байхаа гээд мєрєє угз татан цааш явлаа.

Эрдэнэ дутуу бяртай хvнд ойчоод буултаа єгєх гээд зогсож байгаа бєх шиг хоцров. Хvрзээ газар тавиад гэр рvvгээ ажиглан харснаа хєлд дєнгєж орж байгаа хvvхэд шиг энд тэнд гишгэн явлаа. Эрдэнэд бvх амьдрал нь хvн бvхэнд хуурагдаж доромжлогдсон харанхуй нvх мэт санагдаж, тvvнийг ингэж доромжлогдоход хайрт эхнэр, итгэж явсан ганц хvн нь гэмтэй байсан нь хамгаас гомдолтой, жигшилтэй байлаа.

Гэвч миний Долгор тийм юм хийхгvй гэсэн горьдлого сэтгэлд эргэлдэж гэртээ орж ирэхэд нь их гэрээс гар рvvгээ ирэх замдаа Эрдэнэ Дулмаа хоёрын яриа сонссон Долгор бутанд шахуулсан туулай шиг бvлтэгнэж байв. Эрдэнэ бvх нvvрнийхээ арьсыг хянган хамар дээрээ зангидаж байгаад харахад Долгор гєлєлзєн доош харлаа.

- Yнэн vv гэж Эрдэнэ хашгиран асуув.

«Худал» гэж эхнэр нь хэлсэн бол Эрдэнэ энэ хорвоо дээр хамгийн жаргалтай хvн болон хувирах байж билээ.

- Yнэн гээд Долгорын нvдэнд нулимс бvрхэв. Эрдэнийн нvдэнд хорсол, жигшил оволзсоноо «бузар янхан» гээд алгадав. Долгор тулга татан єнхрєн унав. Эрдэнэ эгшин зуур эргэн гарч шууд мордоод хошуу хvрээний зvг ум хумгvй давхилаа.

«Эрдэнэ зогсооч» гэж Долгорын хашгирсан дууг сонссон. Сонссон ч зогсохгvй байж билээ. Дулмаа энэ бvхнийг гэрээсээ хаяанаас харж байлаа. Тэр хийсэн хэрэгтээ гэмших сэтгэлийн хажуугаар амьдралд гомдсон гашуун хорслын бахдал сэтгэлд нь тєрж байв. Эрдэнэ адуу дайрч байдаг ганц хээр морио унаад хорвоогоос зугтах, тэгэхдээ хаачихаа мэдэхгvй явж байтал тэр єглєє Галсантай хамт хvрэн дээр очоод ирж явсан Итгэлттэй яг мєргєлдєв.

- Эрдэнэ хаачиж яваа билээ гээд Итгэлт инээмсэглэв. Эрдэнэ мориноосоо бууж «та нар барагтай дарлаарай» гээд Итгэлтийг морин дээрээс гуд татаж унагаагаад яргай ташуураар балбаж хэлэв.

Галсан шуугин хvрч Итгэлтийг ємгєєлсєн боловч Эрдэнийн нэг ёвролтонд алд газар тонгорцоглон унаж занчилт дуусаад Эрдэнэ мордож алга болсон хойно босжээ. Хєх булуу болтол нvдvvлсэн Итгэлт «муу цагаач чамайг хонгоны махыг чинь борвин дээр чинь буулгана даа» гэж шvдээ хавиран явахад «тэнэг золигийн цус, нєжий нь хутгах хэрэгтэй» гэж Галсан дуу нийлvvлж явлаа.

Задарсан Эрдэнээс яаж єшєєгєє авах тухай Итгэлт арга сvвэгчлэн бодсоор Луу Гvний хошуу захирагчид хахууль єгч, халх дєрвєн аймаг, шавь тавд гэгээн цагаан єдєр, гэрэлтэй шар наранд хvн дээрэмдэх гэж оролдсон Эрдэнийг барьж Луу Гvний хошуу тамганд хvргvvлэх зар гаргаж, баригдаж ирсэн цагт нь Галсангаар гэрч болгон єдрийн дээрмийн  хэрэгт унагааж, Бадарчийн гарт єгєєд амьдаар нь хатаахаар шийджээ.

Дараа єдрийн єглєє таван лангийн орос гулдмай авч хошуу тамган дээр очоод захирагчид хахууль єгч гэгээн цагаан єдєр дээрэм хийх гэсэн Засагт ханы Эрдэнийг тохиолдсон газар нь баривчлан авч Луу Гvний хошуу тамганд vлдэн хvргvvлэх тухай улаан шугамтай бичиг шийтгvvлэн єртєєгєєр дамжуулан тараав.

Тэндээс Эрдэнэ эргэж баахан давхисан боловч анхандаа хаашаа, юу хийх гэж яваагаа мэдэхгvй байлаа. Мориныхоо амыг татаж гэлдрэв. Туруу халж, хєлєрсєн морины хамар нь онголзон амьсгална. Одоо хаачих вэ? гэдэг асуулт сэтгэлд нь байн байн тєрж юу ч гэсэн Заяын хvрээ орж хvvтэйгээ уулзаад богдын хvрээ рvv амьдрал хєєхєєр шийджээ.

Энэ ертєнцєд vнэнч юм огтгvй ажээ. Эрдэнийн хийсэн гэм гэвэл vнэнчээр амьдарч болно, vнэн ёс байна гэж нялх хvvхэд шиг гэнэн бодож явсан сэтгэл ажээ. Єєрийн гэнэн сэтгэлээс болж алхам бvхэндээ хvний ухаанд багтан маллагдаж явснаа бодоход Тамирын голд унаж, Тайхар чулууг мєргєн vхэхэд гомдох газаргvй мэт. Гэвч доромжилсон хорвоогоос хариуд нь доромжилж баймааж єшєєгєє авах хэрэгтэй мэт бодогдоно.

Орчлонг занасан сэтгэл цээжинд нь оволзож явахад Тамирын хєндий ч явцуу юм шиг санагдан уул ус бvгд Эрдэнийг шоолон байх шиг байж байлаа. Эрдэнэ явсаар оройн нар жаргахын vед Заяын хvрээ рvv орж ирлээ лам ном уншихаар айлд залагдаад хоёр хvv хашаан дотор дур мэдэн тоглож байхад хаалганы хонх сvртэй дуугарч морио хєтєлсєн Эрдэнэ орж ирлээ.

Баярын нар нь гарсан хоёр хvvхэд дуу алдан угтаж очиход Эрдэнэ магнай дээрээс нь vнсэв.

- Та бидний эргэж ирэв vv?

- Yгvй аав нь єєр ажилтай яваа

- Єндєр ах та єнєєдєр хоноод яв л даа

- Морины тэжээл байхгvй болохоор хонож болохгvй.

- Бид хоёр сайн эгчтэй танилцсан. Тэднийд их євс бий гэж Бат баяртай хэлэв.

Ингээд тэд гурав гэрт орж хvvхдvvд багшийнхаа гурван єдєр хэмжиж єгсєн цай хоолыг чанаж Эрдэнийг дайлав.

Энэ хооронд Эрдэнэ, Итгэлттэй эв эвдэрч, Долгороос салсан, Богдын хvрээ орох гэж яваагаа ярьсанд, хоёр хvvхэд уйлав. Эрдэнэ тамхи угсран татаж сууснаа гvн санаа алдав.

- Та хоёр битгий уйл. Эр хvнийг нулимс шиг гутаадаг юм байдаггvй.

- Бид ч уйлаагvй л байна гээд Хонгор нулимсаа ханцуйгаараа шудран арчсанаа нvд нь сэргэж баяр гялалзан єндєр ахаа бид аав та хоёрыг эвлvvлж єгье.

- Хэрэггvй. Ах нь бvр шийдсэн

- Ээж минь ганцаараа хєєрхий байна даа. Таныг санана даа гурвуулаа очиж ярья

- Хэрэггvй. Ээж чинь намайг гомдоосон. Харин аав нь хvрээ орж суурьшаад эргэж ирж хvvгээ авна.. гэхэд Эрдэнийн хоолой нь зангирав.

Хоёр хvvхэд Эрдэнийг гэрт нь буцаах гэж байдаг vгээ зарцуулсан боловч чадсангvй. Харин єнєє шєнє энд хонох болжээ. Ємнєх замын манан, болсон явдлын гунигт дарагдсан Эрдэнэд яарах хэрэг байсангvй.

- Хэн ирэв гэж юм оёж суусан Чимэг хонхны дуу сонсоод асуухад тvлээ оруулж ирсэн Цэцэг

- Хоёр хvvхэд  гээд дуу нь гэнэт тасрав.

Эрдэнэ морио уяад гэр рvv явахад Цэцэг хормойтой тvлээгээ барьсан хэвээр гэрийнхээ vvдэнд зогсож байв.

- Чимэг эгчээ миний аав, моринд нь євч байхгvй. Тэгээд танаас гуйх гэж ирлээ гээд Бат дэргэд нь очив.

Цэцэг нууц баяр туяарсан нvдээ солбилзуулан инээмсэглэж Батын толгойг энхрийлэн илснээ «орцгоо» гээд vvдээ нээв.

Хоёр хvvхэн цай таваг барив. Суурин газрын дулаалсан гэрт шаазан дvvрэн тос хєвсєн аагтай цай ууж, эрээн авдар бурхны гvнгэрваагийн уран хийцтэй хээ харж суухдаа Эрдэнэ тvр боловч хорвоогийн зовлон, жигшvvрт явдлыг мартаж байжээ.

- Та нар євс чирж багшийн хашаанд хог тариад яах вэ. Хvрээний лам нар нарийн цэвэрч. Аав нь манайд морио тэжээж хоноод маргааш явна биз. Та хоёр ч манайд хоно л доо гэж Чимэг хэлэв.

- Бид хоёр ч болохгvй. Хашаа эзгvй хаявал багшийн нvvрийг яаж харна гэж Бат хэлэв.

- Турсага хуулна шvv гэж Хонгор нэмлээ. Гаднаас хар хургаар эмжсэн єнгє нэхий дээл дээр шар бажгар дурдан бvс ороосон Тvгжил орж ирлээ.

Хvvхэд єглєє ирэхээр явахад Чимэг боорцог ёотон атгаж єглєє. Тvгжил Эрдэнэ хоёр хvvхнvvдтэй амттай хоол идэж халаасан ганзай уув. Хятад савангийн нялуун vнэр, халуун ганзайн ааг биед нэвтэрч амьдралын гуниг хорсол нь манаран сарнихад Эрдэнэ дуу аялан сэргэв.

Цэцэг мєрєн дээр нь хацраа нааж, хагас хоолойгоор Эрдэнийг дагаж гиншиж байснаа євдєг дээр нь гараа тавихад Эрдэнийн хvдэр гар атгаж авлаа. Бvх амьдралаа хvний зугаа болж байсан Цэцэг анх удаа єєрєє таалж, согтож хєлєрсєн нvдэнд нь хангалуун сэтгэлийн гал улалзан, уруулд нь баярын инээмсэглэл бvжиглэж байв.

Эрдэнэ тэнд хоёр хонов. Гуравдахь єдєр, хvрээ эргэж салхинд гарахаар явсан Чимэг  сандран ирж Луу гvний баян Итгэлийг єдрєєр дээрэмдээд оргосон Эрдэнийг хаа яваа газар нь барьж хvргvvлэх зар гарсан тухай сонссоноо хэлэв.

Эрдэнэ энэ vгийг сонсоод Итгэлттэй нэгийгээ vзмээр санагдсан боловч зєв хэргийн тєлєє зvтгэж байгаад Гомбожаваас хvртсэн зовлон нь бодогдож, юу ч гэсэн хvрээ орохоор явах болов. Мордоход нь Цэцэг гаргаж єгєєд гараасаа хэн бэлэглэж єгснийг нь аль эрт мартсан цэнгийн алтан бєгжєє мултлан єгч «сайн яваарай» гэхэд нь нулимс мэлтэлзэн тунарч байв. Эрдэнэ бєгжийг авсангvй боловч хvvхний ширтэн байснаа «чи сайн сууж байгаарай» гэж хэлэв. Зvvн зvгийг чиглэн явахад Долгор сэтгэлд нь байн байн бодогдож хvний нутагт ганцааранг нь орхисондоо хайрлах сэтгэл тєрєвч Итгэлттэй нийлж доромжилсныг бодоход хэзээ ч єрєвдєж болохгvй байлаа. «Итгэлт чамд сайн єглєгчдєє биш, чамаас цус, хєлс, сэтгэлийг чинь хямдхан vнээр авч байгаа болохоор одоохондоо сайн байна» гэж алиа Петрийн хэлж байсан дуу чихэнд нь дахин дахин сонсогдон дvнгэнэж байлаа.

 

 

ХОЁРДУГААР БYЛЭГ

 

I

 

Идэр гурван есийн хvйтэн эхэлсэн євлийн нэг орой єргєн талыг баруунаас зvvн тийш зvсэж гарсан замаар лам захтай уранхай улаан хvрэн дээлтэй банди сvрхий ядарч, даарсан бололтой элгээ тэврэн гэлдэрч байлаа. Хамар нь борооны хонь шиг шуухитнан яваа энэ хvv бол бидний танил Бат байв. Цуцсан хєл нь томдсон гутлаа даахгvй пар пар чирэн, євдгєєрєє нугарах шахавч эцгээ мєрєєдєх сэтгэл нь тvvнийг хєтлєн явуулж байжээ. Бат хvрээ ороод сураггvй болсон эцэгтэйгээ уулзахаар шийдэж Заяын хvрээнээс гараад хэд хоног яваад энд иржээ. «Ээж чинь аавыг нь гомдоосон. Аав нь хvрээ орж, тєвхнємєгц эргэж хvvгээ авна»

 гэсэн vг байн байн чихнээ сонсогдоно. Гэтэл аав нь єдий болоход эргэн ирэх байтугай , сураг чимээ єгсєнгvйг бодоход ямар нэгэн сvрхий саад тотгор учирсан мэт санагдана.

Аавынхаа тухай єдрийн бодол шєнийн зvvд болж, эцэст нь тvvний хойноос явахаар хатуу шийдээд Хонгорыг хамт явья гэхэд «євгєн чинь аав ээж, дvv эд хєрєнгєє хаяад явж болохгvй. Харин чамд тус больё» гээд зургаан соном хадаг, хэдэн дугуй гэвш ламаас хулгайн авч єгсєн бєлгєє. Тэгээд салахдаа Булган уулын євєрт ургасан хоёр моносны дэргэд очиж, vлгэрт гардгийг дууриан нэг нэгээр хуваарилан аваад «азтай сайн явбал мод минь цэцэглэж байг, муу явж доройтвол навч цэцэг нь унаж хувхайраг. Том болоод уулзахгvй бол хэн амьд маань ирж vзэж байя» гэж ярилцсан билээ.

Хэсэг амарч суугаад босож алхав. Тэнгэрт тvрvvчийн од гялалзаж эхэлснээс удалгvй vй тvмэн од мяралзав. Yдшийн хvйтэн салхи уранхай дээлийг нь нэвт vлээж эрvv толгой нь аяндаа зодолдов. Гvйвэл дулаацах боловч хєл нь бээрч хєшилдєх ажээ. Зам хєєж гарахдаа эхтэйгээ уулзъя гэж бодсон. Гэвч нэгдvгээрт буцаан хvргэж єгєхєєс айсан, хоёрдугаарт ах гэж авгайлдаг Итгэлтийн цэвдэг хvйтэн нvдийг дахин харах хvсэл байгаагvй билээ. Нойр нь хvрээд айл олж унтъя гэвч євлийн цагт айл байдаггvй энэ єргєн талд торойх юм vл vзэгдэнэ. Байн байн айх сэтгэл тєрж цагаан ногоон дархи уншиж эхлэвч хэдэн шад уншаад залхуу нь хvрч болино. Ингэж явтал ард нь хvн ярих сонсогдов. Цочин эргэж харвал харанхуйн дундаас тэмээн жинчийн тvрvv тодрон гарлаа. Бат замын хажууд гарч зогсов.

- Хvн vv дээ, гэж зэрэгцэн ирсэн тэмээтэй хvн хэлэв

- Тийм ээ, ах аа би хvн байна гэж Бат хэлээд єєрийн мэдэлгvй ойртон очив

- Юун хvн бэ?

- Би хvрээ орж ном vзээд сайн лам болох гэж яваа хvvхэд байна даа гэж Бат хэлэв.

Энэ vгийг Хонгор зааж єгсєн билээ. «Чи ингэж хэлж л явбал хvн чамд тусална» гэж хэлсэн бєгєєд гарснаас хойш хоёр дахин айлд хонохдоо энэ vгээ хэлсэнд хєгшид «Номын хvрд эргvvлэх гэж гэгээний орон чиглэж яваа хvv байна. Буян болно» гэж сайн хоол хийж єгдєг байлаа.

Жинчид анхандаа хянамгай байсан боловч шvдэнз зурж хараад том vстэй дээл нємрvvлэн тэмээн дээр суулгажээ. Ингэж явсаар мичид гудайх vед жинчид буудаллаж, хоол идэхдээ Бат бас хоол идээд том хар хvний євєрт орж унтжээ. Тэр жинчид бол Нар ванчингийн шавь нар байсан бєгєєд хvрээ рvv пvvсний арьс тээвэрлэн яваа ажээ. Єдєрт унтсан жингийн дарга хар хvн бол Балдан гэдэг дєч шахам насны хvн байлаа. Замдаа тэдний ойр зуурын ажлыг нь хийж явсаар нэг мэдэхэд Богдын хvрээ орж ирлээ.

Заяын хvрээнээс том   л болохоос биш байдаг юм нь ялгаагvй газар байлаа. Єдрийн тєдий ноход, улаан шар хувцастай лам нар алтан оройтой дуган сvм, хар хєх хувцастай хятадууд, морьтой явган хvн, илжиг морь хєллєсєн тэрэг, хар хvvдий vvрсэн гуйлгачин, том хар аяга зvvсэн янз бvрийн дуутай дулдайчин цєм л байв.

Харин зах хязгааргvй юм шиг л санагдаж байсан болохоор «ахаа хvрээний нєгєє талд гарвал хэд хоног явах бол» гэж асуусанд Бадан «ах нь гар ч vзээгvй, цаад талд нь хєлийн модчин  гэж газар байдаг гэдэг юм» гэлээ.

Богдын хvрээ хорь шахам орж ирсэн хvн захад нь гарч vзээгvй болохоор учраа алдсан  их юм байна гэж бодоод Бат дуугvй болжээ. Балдан нутгийн нэгэн ламтай ярилцаж Батыг тэднийд байлгах болжээ. Тэр лам урьд залуудаа Нар Ванчины хvрээнээс явган явж гандан дээр ирж суугаад юлжингээс эхлэн зиндааны анги болж хэдэн жилийн ємнє аграмбын дамжаа барьсан хvн байлаа.

Энэ хvний Эрэнчин гэдэг бєгєєд єглєєнєєс орой хvртэл зиндаа бvхий бєєн бєєн хvн ирж ном заалгадаг байжээ. Шавь нар нь ээлжээ хvлээж байхдаа хамаг ажлыг нь хийдэг болохоор Батад хийх ажил бараг байсангvй.

Бат Заяын хvрээнд сууж байхдаа Богд ламын Игчаа vзэж байж билээ. Гэтэл Эрэнчин «Бурхны номд ялгаа байхгvй гэхдээ Гvнчин ламын игчаа гvн бодолтой юм шvv» гэж хэлээд Дашчоймбол дацанд оруулжээ. Шинэ багш нь Батыг зоддоггvй боловч за чєлєєгvй ном vзvvлэн суулгадаг байв.

Эрэнчин эсхvл ном зааж эсхvл єєрєє ном уншиж байдаг болохоор тvvнийг хэзээ босдогийг Бат бараг л мэддэггvй байсан бєгєєд оройн цайгаа ууж єрхєє бvтээсний дараа vстэй дээлээр хєлєє ороон завилан ємнєє том гэгчийн єєхєн дэн бариулан номоо дэлгэн сууж эхний хуудсаа эргvvлээд Бат руу инээмсэглэн харж «за гэвш минь номоо унш» гэж хэлдэг байв. Бат шоголтой номоо авч дэнгийн нєгєє талд бас л дээрээ хєлєє ороон суудаг билээ. Шєнє дундын vед далаа хєдєлгєж суниагаад «за гэвш минь нойрс» гэдэг байв.

Бат єглєє босоход багш нь сууж л байдаг бєгєєд нар гарахын vед шавь нарын эхний ээлж нь ирдэг юм. Гадаалах бvрдээ Батыг дагуулж явдаг бєгєєд гандангийн захад хvмvvс ерєєл єргєж утастай зvv, шvдэнз зэрэг юм єгєхєд «явсан нохой яс зууна  гэж энэ дээ. за гэвш минь хvний юм авсан хойно ерєєлєє уншина даа» гээд амаа хєдєлгєж эхэлдэг.

Эрэнчин Батыг эзгvй байхад шавь нартаа тvvний ой ухааныг магтан «хэрэв гай барцад учрахгvй бол яггvй гэвш болно» гэж хэлдэг байв. Энэ хооронд эцгээ эрж хэдэн удаа хvрээ, хороогоор явсан боловч сураг ч гаргаж чадсангvй. Харин хvрээ гэдэг тийм учраа алдсан том юм биш байна гэдгийг ойлгов.

Арга барагдахдаа эцгийнхээ тухай багшдаа хэлсэнд Эрэнчин шавиа удтал ажиглаж байснаа:

- Гэвш минь эрт хэлэхгvй дээ. За яахав. Хvvхдэд захивал сураг гаргаж єгєх магад гэж хэлжээ.

Эрэнчин хvvхдvvд гэж шавь нараа хэлдэг бєгєєд маргаашнаас эхлэн ирсэн шавь бvхэндээ Эрдэнийн сургийг гаргаж єгєх тухай захидаг байв. Гэвч нэрээ єєрчилсєн Эрдэнийг олсонгvй.

Гэвш минь эцгийн чинь тухай сураг гарахгvй болохоор амьд л яваа юм байна даа. «Эрсэн хvн олдог, ширтсэн хvн хардаг» гэж бид хоёр эрээд байвал  ч олно доо гэж багш нь хэлжээ. Батад цааш явах газар байсангvй. Бас тэгээд Эрэнчингийнд байхад дургvй хvрэх юм байсангvй бєгєєд Эрэнчин Туулын гvний нэг шавийндаа хэд хоног хєдєєлєхдєє Батыг авч явжээ. Хєдєє явахдаа єдєр турш Батыг дагуулан уулын орой дээр сууж элдвийн юм ярьж байдаг байв.

Монгол хvн малчин болохоор юм бvхэн нь тvvндээ тохирсон байх юм. Жишээ нь эмээл байна. Хээр хоновол дэр, тохом нь дэвсгэр, дээл бол ємсєж явахад гадуур хувцас, унтах цагт хєгжил, гутал бол дєрєєнд маш эвтэй, мал vргэхэд тvргэн ємсєж болох зохиомжтой эд гэж нэгэн удаа ярьсан ба бас хаяагий нь шуусан гэрт хэвтэж байснаа гэвшээ тооно гэдэг чинь толгой дээр гэсэн vг бололтой, дээвэр гэдэг чинь дээд юм гэсэн бололтой, хана гэдэг чинь хаяа гэсэн vгтэй холбоотой шvv гэж хэлээд бодол болон байдаг байв.

Эрэнчингийн зєєлєн зан, саруул ухаан нь Батын сэтгэлд улам бvр таалагдаж тvvнийг хvндэтгэх нь єдєр ирэх тутам их болж байлаа. Хєдєєнєєс ирэхэд нь шавь нар нь ирж Тvвдэд ном vзэж ирсэн нэг нэртэй гэвшийг Дашчоймболын шилдэг гэвш нар дийлж чадахгvй байгаа тухай яриад, очиж ном хаялцахыг Эрэнчинд хvсэв.

- За яахав єглєє очьё гэж хэлээд шавь нараа явуулжээ.

Бат цай чанаж Эрэнчингийн ємнє тавихад тэр уусан ч vгvй. Yдэш болоход замын тоос болсон хувцсаа ч сольсонгvй юм бодон суусаар байв. Бат унтаад єглєє босоход багш нь оройнхоо байдлаар толгойгоо vл мэдэг гилжийлгээд юм бодон сууж байв. Шавь нар нь ирж:

- Багшаа явах болсон шvv гэхэд гэнэт цочсон юм шиг  босон суниаснаа гарч явах гэхэд нь хvмvvс хэлж хувцсыг нь солиулав.

Ингээд тэр хvнтэй хоёр єдєр ном хаялцаж байхыг Бат харж vнэхээр бишрэв. Эрэнчиний дуу нь улам чангаран, залуу болсон юм шиг харагдаж байсан бєгєєд хєлс нь дааварлан, нvд нь гялалзаж, заримдаа царай нь ухаа ягаан болон ном хаяж байхад нь дуган дvvрэн хvмvvс шагшин гайхаж байв. Энэ vед «энэ чинь миний багш» гэж хашгирмаар Батад санагдаж байжээ.

Хоёр дахь єдєр vдээс эхлэн Тvвдээс ирсэн хvний буцах ил болж орой бvр мухардаад Эрэнчингийн хэлсэн бvхнийг хvлээх болж дийлэгдэв. Эрэнчин дуганаас гармагц газар эрээлжлэн найгаж ухаан алдан унахад шавь нар нь дамжлан гэрт нь хvргэв. Yvрээр ухаан орж нvдээ нээгээд гар дvvрэн зогсож байгаа шавь нараа ажиглаж байснаа:

- Хvvхэд минь, их юм мэддэг хvн байна. Шавь орцгоо гэж хэлснээр барахгvй Батад урт гэгчийн аюуш хадаг єгч шавь оруулахаар явуулжээ.

Харин хоёр єдрийн дараа нєгєє гэвш ирж Эрэнчинд шавь оржээ. Тэр нємєр хєдєєлж ирсэн шавь нар нь Эрэнчинд мэхээртэй тос, сарлагийн зузаан єрєм, чихэртэй ааруул, гvзээ гvзээгээр нь шар тос авчирч єгсєн боловч орж ирсэн шавь нараа дайлсаар байгаад бараг л юм vлдсэнгvй. Бат Юлжингийн зиндаанд орсноор барахгvй арван толгойд орж дєрєв дээр босох болоод баяртай ирж хэлэхэд багш нь их баярлаж:

-- За гэвш минь одоо vvрийн шувуу жиргэтэл суугаад гvнчин ламын игчааг цээжиндээ баринтаглана даа гэж хэлжээ.

Намрын сvvл сарын нэгэн єдєр Балдан бас л жинтэй ирж, Эрэнчингийнд хонов. Эрэнчин Балдан хоёр багадаа нэгэн хотод єсєж, хонь хамт хариулж, хамт чулуу гэр барьж хамт морь унаж уралдан явжээ. Хожим Эрэнчин лам болж, Балдан тєрийн хар хvн болсон боловч vргэлж vерхэн, уулзах бvрдээ хууч хєєрч сэтгэлийнхээ vгийг илэн далангvй ярилцаж явжээ. Эрэнчинг гандан дээр сууснаас хойш ч Балдан жингээр ирэх бvрдээ ирж хонодог бєгєєд Эрэнчин нєхєртєє нарийн хоол хийж єгдєг юм.

Балдан хоол идэж сууснаа гэнэт нэг юм санасан бололтой єврєє уудалж, хэдэн давхар муутуу цаасанд боодолтой том соном хадаг гаргаж Эрэнчинд єгєв.

- Нєгєє Жавзан чамд барьж, хойтохоо даатгаж байдаг шvv гэлээ.

Жавзанг Эрэнчин сайн мэднэ. Багадаа тvvнтэй их л дотно vерхэж байснаар барахгvй сууж гэр бvл болох тухай хvртэл ярьсан удаа бий. Гэтэл Эрэнчингийн зам єєрчлєгдєж хvрээнд суусан. Дараа сайн  гэвш болохоор Богдын хvрээ рvv явахын ємнє Жавзантай уулзаж «за би номын хvрд эргvvлэхээр явлаа. Чамд сайн сайхан бvхнийг ерєєе» гэхэд нь Жавзангийн нvднээс нулимс дусалж байсан. Эрэнчин Жавзангийн єгсєн хадгийг авч чанга атгаж, хэсэг юм бодон дуугvй байснаа:

- зайлуул, тэгээд бие нь сайн уу дээ? гэж асуув

- олон хvvхдэд дарагдаад уймраа хєгшин болсон.

Намайг гарахын урьд єдєр ирж энэ хадгийг єгсєн. Эрэнчин єндийж толгойнхоо шvvгээнд эвтэйхэн эвхэн хийлээ. Хэсэг зуур хоёр найз юм ярилгvй хоол идэж байв. Эрэнчингийн сэтгэлд багын явдал бодогдож, ширгэж хатсан зvрх сэтгэл нь усанд норсон хуурай мод шиг бамбайж байлаа.

- За маргааш чинь гэгээнд нэг мєргєж, энэ муу толгойгоос нvглийг нь авч ариутгая гэж Балдангийн хэлэхэд Эрэнчин их л хєгжилтэй инээж

- Богд ч яахав даа. Ном хаялцвал мань гэвшид мад тавиулах тvвд байгаа юм гэхэд нь Балдангийн нvд нь томорч залбиран

- Бурхан гончиг сvм минь, чи ч яах вэ. Нvгэл даах хvн. Би ийм vг хэлбэл халуун тамын ёроолоос салахгvй гэв.

- Yнэндээ богд, архи авгай хоёроос болоод аятайхан маань ч мэдэхгvй болчихсон амьтан даа гээд Эрэнчин нvдээ анивчин инээв.

Арга нь барагдаж нvглээс айсан Балдан бурхан минь гэгээнийг ингэж болохгvй гэж дахин дахин хэлж байлаа.

II

Эрдэнэ богдын хvрээ чиглэн явах замдаа хамгийн дотно vнэнч гэж итгэж явсан Долгортоо ариун цагаан сэтгэл, гvн хайраа доромжлуулсандаа гомдон, амьд бvхнийг жигшин занаж байлаа. Нэг нь нєгєєгєє мэхлэх, хvчтэй нь хvчгvйгээ идэх бусдын чємєг ташиж байгаад ч олз олох эрмэлзэл бол энэхэн хорвоогийн жам ажээ. Єнгєрvvлсэн амьдралд нь vнэн юм байсангvй. Учирсан бvхэн тvvний маллаж, ашиглахыг хичээж байжээ.

Энэ бvхнийг бодоход ертєнцийг vнсэн товруу болгомоор санагдавч єшєєгєє авах чадалгvйдээ хорсон бухимдана. «Итгэлт єглєгч, нинжин сэтгэлтэйдээ чамд сайн байдаг биш єгснєєсєє илvv ашиг чамаас олж байгаа болохоор сайн юм» гэж алиа Петрийн хэлж байсан vг дахин дахин бодогдож єєрєєс нь Итгэлт хэзээ ч эргvvлж авч болохгvй ашиг олж доромжилсон мэт санагдана. Итгэлтийн ухаанд багтаж тvvний харуулсан боовонд хvvхэд шиг хууртан, янаг хайраа доромжлуулсныг бодоход єєр шиг нь тэнэг хvн энэ хорвоо дээр vгvй мэт бодогдон давчдана.

Ингэж явсаар найм дахь єдрийн vд єнгєрєхийн vед хvрээний зах руу орж ирлээ.

Хаа хоргодох юу хийж амьдрах билээ гэж бодсоор гайхан сажилж явтал «Эрдэнэ гуай» гэж эмэгтэй хvн дуудах шиг болов. Цочин харвал хэдэн алхмын тэртээ алд сувд, магнаг гуравт дарагдсан залуу эхнэр инээн зогсож байлаа.

Хараач нєгєє Довчингийн эхнэр Гэрэл ажээ. Тэмээнээс хvн унахдаа ширхэг vснээс базаад авдгийн адил, орох орон, идэх хоол байхгvй Эрдэнэ морины амыг эргvvлж Гэрэлийн зvг очлоо. Хvрэн торгон дээл дээр алтан одтой цэнхэр торгон нємрєг нємєрч оюу шvр шигтгэсэн алтан хэрэглэлтэй данхар vс тавиад,атгаж хvрэмгvй сувдын хэлхээ хоёр шанаа руугаа унжуулсан Гэрэл, том хээтэй хєх торгон дээлтэй Довчингийн хамт зогсож байлаа. Энэ хоёрын хажууханд єєр болчих вий гэсэн юм шиг ижилхэн хоёр зээрд халзан морийг нэг залуу бариад зогсож байв.

- Эрдэнэ гуай хэзээ ирэв?  гэж Гэрэл баярын царай гарган асуув

- Саяхан ирлээ

- Манай муу овоохойгоор орохгvй яагаа вэ?

- Зав болоогvй л байна

Гэрэл тэр нэгэн орой Эрдэнэтэй учирснаас хойш тvvний тухай бодлоос салж чадахгvй болжээ. Эрдэнийн тухай бодож, ярьж байхдаа тvvний ширvvн зан нь зєєлєн болдог учраас Довчин хvртэл Гэрэлийг ууртай байхад нь Эрдэнийн сайхан хоолойн тухай ярьж эхнэрээ тайтгаруулдаг байжээ.

 Довчин Эрдэнэтэй дайралдаад тvмэн зvйлийн муу юм бодсон боловч ярианаас нь салахгvй болсон хvнтэйгээ санамсаргvй гэнэт учирсан их баярын бvлээн мананд умбасан эхнэрээ хараад худал инээв.

Гэрлээс ухаан улдан айдаг Довчингийн тухай таних хvмvvс нь єдий тєдий шог ярьж инээдэг. Єнгєрсєн жил «Чулуун мєн баларсан эр юм даа. Эхнэртээ хvvхэд шиг загнуулаад л єглєє бvхэн тантантай юм асгаж явах юм» гэж Довчингийн хэлэхэд єєр юм бодож байсан Гэрэл догшин нvдээр ширвэж харснаа «юу гэнээ чи» гэж асуухад нь «би бол хэрэлдэж, маргалдалгvй асгаж орхино» гэж нvдээ жартайлган инээмсэглэснийг зарц эмэгтэй нь сонсоод нэг хvнд хэлж орхисон нь тарж хvрээнийхний ярьж инээдэг хошин яриа болжээ.

Гэрэл Эрдэнээс баярын нvдээ салгахгvй цавчлан хэсэг ширтлээ.

- Довчин оо, гийчнийг уриад гэхэд нь энэ vгийг хэзээ хэлэх бол гэж хvлээж байсан нєхєр нь цочиж

- Та єчvvхэн хvний гэрт морилон очно уу? гэлээ

Эрдэнэ юунд татгалзах билээ. Тэр гурав зэрэгцэн явахад дайралдсан хvмvvс Довчингийн амрыг эрж Довчин ихэмсгээр толгой дохиж явлаа.

Гэрэлийн сэтгэл баяраар бялхаж, нvvр дvvрэн инээмсэглэн явахад хvрээ юутай сайхан байж билээ. Хашаандаа ороход нь тvvний баяр жаргал туяарсан царайг хараад «Авгай юу болчихоо вэ?» гэж зарц нар нь гахайн шивэгнэлдэж байв.

Удалгvй хоол унд, архи дарс бэлхэн болж Эрдэнийг дайлав. Гэрэл сэтгэлийн vгээ, санаж хvсэж байснаа ярих гэж оролдовч Эрдэнэ єєр ярианд шилжvvлэх тутам Гэрэлийн Эрдэнийг хvсэх сэтгэл оргилон байжээ.

Эрдэнэ хотод амьдрах гэж ирснээ ярихад «Та манайд бай л даа» гэж Гэрэл хэлжээ. Алсын замд ядарсан Эрдэнэ халуун архинд нам цохиулан унтжээ. Єглєє нь сэрвэл Гэрэл дэргэд нь сєхрєн суугаад магнайг нь илж байлаа. Гэрт тэр хоёроос єєр хvн байсангvй. Эрдэнэ шууд ухасхийн боссонгvй. Нvднийхээ булангаар ажиглавал хvvхний нvднээс нулимс бєнжигнєн дусалж, нvvр царай нь туяаран уруул нь vл мэдэг хєдєлнє. Эрдэнэ нvдээ алгуур нээхэд Гэрэл цочин гараа татаж бослоо. Эрдэнэ єндийж эвшээв.

- Та мєн бєх унтлаа шvv

- Бvр цохиулж орхижээ

- Зvvдлээд л юм яриад л байна билээ

- Аа тийм vv?

- Довчин таныг манайд бай гэж гуйж байдаг шvv гээд Гэрэлийн энгэсэгтэй хацар нь vл мэдэг ягааран улайв.

Орон гэр таних хvнгvй тэнvvчлэн яваа Эрдэнэ энэ урилгыг хvлээж авахгvй байх арга одоодоо vгvй байлаа.

- Хэрэв та нарыг тєвєгшєєж дургvйцэхгvй бол хэд хоноё гэж Эрдэнийн хэлэхэд Гэрэл учир тоймгvй баярлав.

Yvнээс хойш Гэрэлийн ширvvн зан, догшин ааш эрс єєр болж нvvрэнд нь байнгын инээмсэглэл тодрон байдаг болжээ. Зарц нар нь «Эрдэнэ байгаад байгаасай. Авгайн зан хайлсан тугалга шиг л байх юм» гэж ярилцан Эрдэнэд сайн байхыг хичээж байлаа. Эрдэнийг унтаж байхад Гэрэл удтал дэргэд нь сууж илэн таалж байхдаа хорвоог мартаж, сэтгэл дvvрэн жаргаж байдаг байжээ. Нэгэн удаа унтаж байгаа Эрдэнийн дэргэд хэсэг сууж байснаа vнсэхэд нь Эрдэнэ цочин єндийвєл Гэрэл гэмшилтэй бєгєєд арчаагvй нvдээр ширтэн сууж байлаа.

- Яаж байна даа. Нєхєртэй хvн шvv дээ гэж Эрдэнэ зэмлэн хэлэхэд Гэрэлийн уруул нь хєдєлж таталдан байснаа:

- Тийм нєхєртэй. Та нарыг харахад би нєхєртэй. Арван зургаа настай байхад минь тавин настай Довчин худалдаж авсан. Яг мал шиг. Гэвч би мал биш хvн болохоороо сохор боол нь болоогvй. Надад хайрлах, баясах хувь заяагvй гэж  vv гэж хашгиран хэлэхэд хоёр нvднээс нь зовлон жаргалын нулимс мушгиран урсав.

Эрдэнэ энэ хvvхний занг зэмлэж, жигшин байжээ. Гэтэл энэ vгийг сонсож, байдлыг хараад сэтгэл нь уярав. Учир нь Довчин, Гэрэл хоёрын ялгаа даанч тод байлаа.

- Ёсолж авсан нєхєртэй хvн болохгvй шvv дээ гэж Эрдэнэ зєєлєн дуугаар хэлэв

- Ёсолж авсан нєхєр єє. Танд тийм байх. Yнэндээ бол худалдаж авсан эзэн минь гээд Гэрэл енгэнэтэл уйлав.

Гэрэлийн энэ vг vнэн vг байлаа. Эрдэнэ яахаа мэдэхгvй дэмий л хавчигнан уруулаа долоон байв.

- Дvv минь уйлаад хэрэггvй амьд явсан хvн алтан аяганаас ус уудаг юм гэж Эрдэнэ хэлсэн боловч єєрєє энэ vгэндээ итгэхгvй байлаа. Гэрэл зогсолтгvй уйлаад байхаар нь Эрдэнэ нулимсыг нь арчин аргадав. Тvvнээс эхлэн Эрдэнэ Гэрэл хоёрын хооронд дотно харьцаа тогтон зовлон жаргалаа ярилцдаг болов. Єрєвдєхєєс хайрлахад ороход тун ойрхон зай байдаг ажээ. Эрдэнэ єєрийн амьдралыг ярьж єгєхєд Гэрэл их анхааралтай сонсож байснаа:

- Хэрэв би тан шиг нєхєртэй бол хар хvvдий vvрээд хорвоо тойрохдоо vргэлж инээж явна гэлээ.

- Хvн эхлээд ингэж л хэлдэг юм. Гэвч амьдрал тийм биш шvv гэж Эрдэнэ хариулжээ.

Нэг орой Довчин эхнэртэйгээ ярьж байснаа Эрдэнэ бол гэгээн цагаан єдєр Луу гvний баян Итгэлтийг дээрэмдээд зугтсан оргодол гэнэ. Тохиолдсон газар нь барьж аваад Луу гvний хошуу тамганд хvргэж єг гэсэн бичиг vзлээ. Оргодлыг нууж байгаад мэдэгдвэл дэмий юм болно гэж хэлэв.

Эрдэнэ, Итгэлт хоёрын хооронд юу болсныг мэдсэн Гэрэл баахан бодол болж сууснаа:

- Муу дур нь хvрвэл, тахиж байгаа бурхнаа босоо ороолон болгодог, сайн дураа хєдєлбєл хvн алсан яргачинг бурхан болгодог башир аргыг мэднэ. Эрдэнийн нэрийг єєрчлєєд хєдєє мал дээрээ гаргана. Хэн ч мэдэхгvй. Харин баригдах юм бол vхэж орхино шvv гэлээ. Ингээд Эрдэнэ нэрээ єєрчилж Доной болоод Довчингийн хєдєє мал дээр гарлаа.

Довчингийн хувьд бол Эрдэнийг барьж єгєхєд бэлхэн байлаа. Гэвч одоодоо Гэрэл єєрийнх нь болохоор тvvнийг барьж єгч болохгvй мэт санагдав. Гэрэл юу  ч хийхээс буцахгvй гэж Довчин боддог болохоор «харин баригдах юм бол би vхэж орхино шvv» гэсэн vгийг нь дэмий vг биш гэж хатуу итгэж байжээ.

Нэг бvдрэхэд долоо бvдэрнэ гэгчээр Эрдэнэ морь уургалж байгаад унаж хєлєє хугалжээ. Yvнийг сонссон Гэрэл дан морьтой давхин очив. Эрдэнэд тусгай гэр бариулж єєрєє сувилан дэргэд нь байдаг болжээ. Зарц нараа барьж идчих гээд байдаг Гэрэл Эрдэнийн дэргэд байхдаа хайлсан тугалга шиг эелдэг зантай, єчvvхэн булбарай эмэгтэй болдог байлаа. Намайг аваад хэн ч мэдэхгvй хол газар оргооч гэж заримдаа Гэрэлийн гуйхад «Дэмий юм битгий ярь» гэж Эрдэнэ хариулдаг байжээ. Гэрэл бол яг л єєр шиг нь амьдралд доромжлогдсон амьтан гэж Эрдэнэ бодож тvvнийг vнэн сэтгэлээс єрєвдєж байвч янаг хайрын сэтгэлээ тэр хvvхэнд єгсєнгvй.

- Чиний зовлонг ойлгож байна. Тэгээд ч чамайг vнэнээсээ єрєвдєж гэж Эрдэнийг ярихад Гэрэл тасалж

- Надад єрєвдєх нинжин сэтгэлтэй хvн хэрэггvй гэлээ.

Гэрэл арчаагvй ядарсандаа оргож зайлж чадахгvй Эрдэнээс аврал гуйж байгаа хvн огт биш. Хэдийгээр Довчин мєрдєх хєєх, єшєє хонзон авна гэж хєєцєлдєхийг мэдэж байсан ч дуртай цагтаа vнэтэй юмыг нь аваад оргон зайлж чадах байжээ. Гэтэл vvнийг хийгээгvйн учир бол Довчингийн гэр, хєрєнгєнд бvрэн эзэн болж, єдий тєдий зарц нарыг єєрийн дураар захиран чичрvvлж алт сувдыг дураар эдлэн, ємссєн зvvсэнд нь хvрээний гоё эхнэрvvд атаархан, найр хуримын голд суун яваагаа жаргалын дээд гэж бодож явжээ. Гэтэл Эрдэнэтэй учирснаас хойш хvний жаргалд хєрєнгє мєнгє, эрх ямбаас єєр зvйл байдгийг ойлгож, тэр нь єдєр єнгєрєх тутам их болж байлаа. Довчинд илvvлж торгон дээл ємсєж, дуртай хоолоо идэж байснаас Эрдэнэд зодуулж, уранхай навтас нємрєн гуйлга гуйж явбал жаргал мэт бодогдож, тэр жаргалыг олж авах гэж чадах бvхнээ хийж байлаа. Энэ учраас Эрдэнээс єрєвдєл, нинжин сэтгэл хvссэнгvй. Харин сэтгэлийн хайр, янагийн халуун зvрх гуйж байлаа.

Єєрийгєє хууран сэтгэлээ тэжээж байсан юмыг нь авч орхино гэдэг чинь хvний жаргалыг булаан аваад таягдан хаяна гэсэн хэрэг. Чи миний тийм юмыг авч хаялаа. Гэхдээ оронд нь юу ч єгєхгvй байна. Эсхvл чи хvний адаг, эсхvл vлэмж сайн хvн, надад чамайг ойлгох чадал алга гэж Гэрэл нэгэн удаа гомдолтой хэлжээ.

 Архи уугаад мансуурч байхдаа хvн жаргаж байгаа юм шиг байдаг. Харин маргааш нь толгой нь євдєєд тарчилж эхлэхдээ юунд ч тэр хар усыг уулаа даа гэж боддог юм. Гэдсэнд чинь хоолгvй мєрєнд чинь хувцасгvй болоод ирэхэд энэ гуйланчинг гэж намайг жигшинэ чи. Хэрэв чи байгаагvй бол би амьдралд хууртаад жаргалтай хvн шиг єнгєрєх байсан. Би ямар нvгэл хийснээс энэ хорвоо дээр чи тєрсєн юм бэ? гээд Гэрэл нvдэнд нь нулимс бvрхэн Эрдэнийн дэргэд сууж байж билээ.

 Эрдэнэ бол Гэрэлийн халуун vгэнд итгэж чадахгvй байжээ. Энэ хvvхэн сэтгэлийнхээ халуундаа ингэж байна. Хэдэн єдєр надтай хамт зовох юм бол Довчингийн хєрєнгє заавал бодогдоно. Тэр vед хамгийн заналт амьтан нь гуйлгачин Эрдэнэ болно гэж боддог байжээ. Эрдэнийн хvйтэн зvрхийг ойлгох тутам Гэрэлийн хvсэх мєрєєдєх сэтгэл оргилж арга нь барагдана. Ярих дургvй хэвтэн юм бодож байгаа Эрдэнийг арга нь барагдсан боловч хvсэл нь шатсан нvдээр ширтэж байснаа «эхнэр хvvхдээ бодож байна уу» гэж атаархсан сэтгэлээс асуудаг байлаа.

 Єєр юу бодох билээ дээ гэж Эрдэнэ хэлэхэд Гэрэлийн царай цайж, хємхийгєє тасартал хазна. Эрдэнэд хvv, эхнэр нь дахин дахин бодогдон сэтгэлийг нь зовоодог байжээ. Заримдаа Долгорт дэндvv хатуу зан гаргаж хvний нутагт хаяснаа бодоход vлэмж буруу хэрэг хийсэн мэт санагдана. Гэвч vvний хажуугаар Итгэлттэй нийлж ариун сэтгэлийг нь доромжилсныг бодоход бузар эмийг єршєєж огт болохгvй санагдана. Нэгдvгээр бодол нь дийлсэн цагтаа Гэрэлийг харахаас дургvй хvрч, Гэрэл бол амьдралд нь хор хvргэсэн шиг бодогдоно. Хоёрдугаар бодол нь дийлсэн vедээ Гэрэлтэй удтал ярьж, заримдаа тvvний гарыг барьж суухад Гэрэлийн бие чичрэн татвал тасрах утасны vзvvрээс барьж байгаа хvн шиг чанга амьсгалахгvй суудаг байжээ. Эрдэнийн биеийг бvр сайжруулахад Гэрэл хvрээ рvv буцсан бєгєєд Эрдэнэ євєл нь адуу хариулж хавар Гэрэлийн дуудсанаар хvрээ оржээ.

III

Тамирын хєндий євлийн баринтгаа ємсєж, сэвсгэр цасанд дарагдсан мод, дах нємєрсєн манааны євгєн шиг нэвсийн харагдаж байлаа. Тамир мєсєєр хучигдаж, зарим газар нь хvйтэн харз жирвэлзэн урсаж, хєх уур савсан манарна.

Итгэлтийн хот Тамирын хойт талын єргєн амных эхэн дэх євєлжєєн дээр харлан харагдана.

Цасанд дарагдсан талыг алсаас харахад ямар ч єєгvй мэт байвч яваад vзэхэд хонхортой, гvдгэртэй байдгийн адил Итгэлтийн хотыг гаднаас харахад єєрчлєгдсєн юмгvй мэт боловч vнэндээ єєр болсон юм арвин их байлаа.

Намар Итгэлт vхрийн наймаанд Павловтой хамт явахдаа Долгорынд орж, цай ууж удтал ярьж байснаа, «Долгор минь аль бvр ганцаараа хоосон гэрт уйтгарлан суух вэ. Ганц мод гал болдоггvй ганц хvн айл болдоггvй. Галсан та хоёр нийлбэл хэн хэндээ тvшиг болох байх даа. Миний хувьд бол чамайг орхихгvй» гэлээ.

- Чамаас болж би нєхрєєсєє хагацсан. Одоо намайг эрлэгийнд очуулъя гэж бодоогvй юм бол энэ юмаа дахин битгий яриарай гэж Долгор хариулжээ.

- Давахгvй гэсэн даваагаар гурав давдаг юм даа гэж Итгэлт хэлээд хvйтэн инээмсэглэхэд нь «надтай зєрєєд ч гялайхгvй байхаа» гэсэн дээрэнгvй бодол нvдэнд нь тод байлаа.

Энэ тухай Итгэлт хэд дахин Долгорт хэлсэн боловч хvчилсэнгvй. Гэхдээ Долгороос айж, тvvнийг єрєвдсєнєєс биш, нэгдvгээрт яарах хэрэггvй байв. Хоёрдугаарт ганц бие эмэгтэй удах тутам номхон болно гэж бодож байлаа.

Энэ хотод Долгорын зовлонг хуваалцдаг хvн гэвэл Нямаа Хишигт хоёр байсан. Заримдаа «Эрдэнэ чинь ирэх байлгvй дээ» гэж Долгорын сэтгэлийг засна. Заримдаа «Хvv минь нутагтаа буц. Тураг ядрахдаа уул барааддаг, хvн ядрахдаа тєрхмєє барааддаг» гэж зєвлєнє.

Нутагтаа очоод би яах юм бэ? гэж Долгорын асуухад хоёр хєгшинд єгєх хариу байдаггvй.

- Эм хvний зовлон барагдахгvй дээ гээд Хишигт уйлахад «Зєнєг минь битгий хvvхэд уруу тат» гэж Нямаа зэмлэнэ.

Заримдаа Нямаа дал тvлж, есєн зоос гvйлгэн мэргэлэж єгдєг байлаа. «Эрдэнэ чинь сайн явж байна. Хєл нь эргэх тєлєвтэй.Ялимгvй цагаан саад байна. Удахгvй сураг сонсох байх» гэж хэлэхэд нь Долгор хязгааргvй баярлана.

- Наадах чинь заримдаа сvрхий мэддэг юм шvv. Ирнэ гэж бууж байгаа бол ирнэ шvv хvv минь гэж Хишигт Долгорын сэтгэлийг засна. Долгорын зовж шаналж байгааг хараад Должин бах нь ханаж дотроо хязгааргvй баярлавч Итгэлтээс айгаад энэ бvхнийг мэдэхгvй хvн болж нvдэн балай, чихэн дvлий мэт явдаг байжээ.

Ингэж байсаар євєлтэй золгож, нэг єдєр Итгэлт орж ирээд «Долгор чи хvvхдvvдийн хоолыг хvргэж єгєєд ирэхгvй юу» гэжээ.

Долгор vvнийг дуртай зєвшєєрч, хайнаг тэргэнд vхэр хонины мах ачиж аваад Заяын хvрээний зvг явжээ. Морь алдахынхаа урд орой буугаад, алгын чинээхэн майхандаа инээлдэн хєгжилдєж байсан газрынхаа дэргэдvvр гарлаа.

Амьдралдаа жаргаж vзсэн бол энд л жаргалын нар байсан мэт бодогдоод нулимс бор хацрыг нь дагаж урсана. «Урьд насандаа ямар нvгэл хийснээс энэ насандаа ингэж зовлон эдэлдэг юм бэ? Лам багш гурван эрдэнэ минь намайг харахгvй яагаа вэ» гэж бодоод бvр енгэнэн уйлав.

Хайнаг нь чиний зовлон барагдахгvй шvv. Би ч чамд тусалж чадахгvй гэсэн юм шиг жигд алхлан толгойгоо хаялна. Хоёр хар хэрээ дээгvvр нь ємнє хойноо орон хєгжилдєж гуаглан єнгєрєв. Цагаан цасанд дарагдсан Тамирын хєндий ертєнцийн зовлонг харах ч vгvй сонсох ч vгvй гэсэн бодолтой дvлийрэн vргэлжилнэ. Эрдэнэ минь чи намайг єршєєгєєч. Би чамд огт муу санаагvй шvv гэж хашгирахад хайнаг нь цочин vргэж ухасхийснээ дахин жигд алхав. Доошоо газар хатуу, дээшээ тэнгэр хол болохоор уйлан vймрэн явсаар орой болоход айлд хонож єглєє эрт хєдлєв.

Yдийн хирд Заяын хvрээ рvv орж гэвш ламын хаалган дээр зогсон, бага хаалгыг нь тvлхэн ороход том хонх дvнгэнэн дуугарав. Гэрийн vvд нээгдэж Хонгорын толгой цухуйгаад:

- Долгор эгчээ гээд гvйснээ гэнэт зогсов.

«Хvv минь гараад ирэхгvй яасан юм бол» гэж бодоод Хонгор єєд алхах зуур ажиглавал тэр нь ойртох тутмаа толгойгоо унжуулаад байлаа. Хvv минь зvгээр байгаа даа гэж сэтгэлд нь олон янзын хагас дутуу хар бодол жирэлзэн єнгєрєв.

- Бат нь хаачаа вэ? гэж Долгор ер бусын зэвхий дуугаар асуув.

- Бат байхгvй.

- Юу яасан бэ?

- Богдын хvрээ орж, ном vзэх гээд явсан. Багшид битгий хэлээрэй гэсэн юм шvv гэж Хонгор нам дуугаар гонгинон хэлэв.

- Хэзээ явсан бэ? гэж Долгор асуусан боловч юу асууснаа ойлгосонгvй. Хонгор юу гэж хариулсныг сонссонгvй. Долгор буцаад согтуу хvн шиг найган явахад нь Хонгор нэг явах гэснээ зогсов.

Хvvтэй нь хамт байгаад ганцааранг нь явуулсандаа гэмшин, Долгороос айсан сэтгэл тvvнийг татан зогсоожээ. Нилээд удаан зогсож байгаад хойноос нь гарвал мах ачсан тэрэгтэй хайнаг их хаалганы нь том тємєр гогцооноос уяатай зогсож байна.

- Долгор эгчээ гээд ийш тийш харвал байсангvй. Сандран ийш тийш баахан гvйсэн боловч олдсонгvй.

Энэ хооронд Долгор єєрєє хаашаа явж байгаагаа мэдэхгvй гэлдрэн явсаар байлаа. Дайралдсан хvн галзуу, согтуу нь vл мэдэгдэх хvvхний замаас зайлна.

Лоовууз нь цасан дээр унахад Долгор мэдсэнгvй явсаар л байлаа. Нvд нь гєлрєн, vс нь салхинд сэвэлзэн хийсэж явахад Долгор юу ч бодсонгvй. Тvvний ухаан санаа юм бодох сєхєє ч vгvй байлаа.

Заяын хvрээний баруун ємнєх Мааньтын шилээр гараад жижигхэн ам уруудахдаа хоёр дахин бvдэрч унасан боловч арай ядан босов.

Урд Тамирын эрэгт тулж очоод зогссонгvй. Мєсєн дээгvvр цас шажигнуулан явжээ. Ємнє нь байгаа уур савссан харз ч Долгорыг зогсоосонгvй. Нэг гишгэхдээ гvн усанд гишгээд далд орлоо. Гар нь хоёр дахин гялалзаад зузаан мєсний доогуур шурган алга боллоо.

Долгорыг цvлхийн ороход буцлан долгиолсон Тамир хэдэн мєчийн дараа юу ч болоогvй юм шиг уур савсуулан мэлтэлзэж байлаа.

Хорвоо! Чи хvний зовлонд цадах болоогvй юу!

IV

Єєлд бэйсийн нутагт vлэмж цас орж зуд болоод амьд амьтан тогтохын аргагvй болоход хэсэг айл Луу гvний нутгийн зах руу нvvв.

Турж эцсэн малаа замын нэг цувуулан хаясан нvvдэлчид Тамирын захын бургасанд нємєр дагаж хатгуур барин буудаллаа.

Энэ жил Луу Гvний нутаг єнтэй болохоор бэлчиж байгаа тарган малыг хараад нvvдэлчид «Сайхан аа тєлєгний сvvл хvртэл бундайгаад харав уу» гэж ярилцан єєрийн нум болсон малаа хараад санаа алдана.

Нvvдэлчид дээр хєлєрч цан болсон тарган морьд унасан нэлээд согтуу хоёр хvн давхиж ирлээ. Энэ бол Итгэлт, Бадарч хоёр байжээ.

«Амгаланг айлтгая» гэж vнээ єргєн босгож байсан хижээл насны хар хvн хэлэв.

Харь хошуу нутагт аргагvйн эрхэнд орж ирсэн нvvдэлчин хэзээ, хэн ирж хєєх бол гэж харагдсан бvхнээс айж байжээ. Энэ учраас уур савсаж, толгойгоо хаян амгайгаараа тоглосон морьдтой хоёр хvнийг царайчилж эхлэв.

«Хvний нутагт зээр шиг дураараа сэлгvvцэж явдаг аль газрын цагаач вэ?» гэж Бадарч бvдvvн дуугаар зандран хэлэв.

«Бид єєлд бэйсийн албат нар, зуданд хєєгдєєд явж байна» гэж хvйтэн, нас хоёрт дарагдсан чавганц дорой дуугаар хариулав.

«Гийчид бидний хар хатгуурт залран орж сархад тогтоохыг хvсье» гэж нэг хар хvн хэлээд зогсож байсан хоёр залуу руу хандаж:

- Гийчдийн морийг уя гэлээ.

- Ороод мордох уу даа гэж Итгэлтийн хэлэхэд Бадарч дуртай дургvй буув.

Намар алсан тарган хонины мах чанаж, нэрмэл архи халааж хоёр зочныг дайлав.

-- Хэдэн малаасаа салаад ядрахдаа л ингэж харь нутгийн зах руу нvvдэллэн явна. Монгол ах дvv болохоор туслах л байх гэж нєгєє хар хvн мєнгєн аяганд халуун архи хийж Итгэлтэд барих зуур хэлэв.

-- Бид ч хєєхгvй. Бас бусдыг ятгахыг оролдъё. Гэвч Луу Гvний албат олон. Олон хvн сайнтай муутай байдаг шvv дээ. Энэ хvнийг та бvхэн таних уу? Луу гvний баян Итгэлт гэдэг хvн дээ. Нутаг олондоо хvндтэй, vг нь жинтэй гээд Бадарч хар хvн рvv нvд ирмэлээ.

Итгэлтэд хахууль єг гэсэн Бадарчийн санааг хар хvн ойлгож мэдээд авдар руугаа эргэж хэсэг шуухитнаснаа эргэв.

-- Итгэлт таны алдрыг эрт дээр сонссон боловч танилцах завшаан олдсонгvй. Єнєєдєр миний бор овоохойд нар гийгvvлэн морилж ирсэнд єчvvхэн би баярлавч баршгvй. Тантай танилцсаны єчvvхэн бэлэг баръя, тогтоож хайрла гэж хуучирсан Аюуш хадган дээр жинхэнэ тойгон ембvv тавьж барив.

Итгэлт тоомжиргvй хумхин авч шууд євєртлєв. Євгєн бас нэг соном хадаг гаргаж Бадарчид барив.

Хошуу тvрvvлсэн Баян гvнгийн шадар тахар хоёрт тал зассанаар Луу гvний нутагт хэд хонох боломжтой болов гэж сэтгэл нь тайвширсан хар хvн нутагтаа болсон нинжин сэтгэлгvй зудын тухай толгой сэгсрэн ярив.

Тэндээс Итгэлт Бадарч хоёр нэлээд архи ууж аваад мордож, замдаа Бадарч байн байн Итгэлт рvv харж заримдаа уруулд нь инээмсэглэл, заримдаа нvдэнд нь гvн бодол тєрж явав. Бадарч олон юм бодсонгvй. Зєвхєн л Итгэлтийн авсан тойгон ембvvний хагасыг ямар аргаар салгах вэ гэж бодож явлаа.

-- Итгэлтээ олзыг олуулаа гэдэг биш билvv гээд хоолойгоо паржигнуулан худал инээв.

-- Шагай шиг юмыг хуваах юу байх вэ?  надаас нэг эм хонь аваарай гэж Итгэлт морио зєєлхєн гуядав.

Аз хvv байвал ёоз хvvгээр хожно гэгчээр аманд сул орж байгаа ганц юманд ганц эм хонь ч хаа юм бэ гэж Бадарч дотроо баярлан явжээ.

- Бадарч аа олз vнэртээд байна.

- Хаанаас!

- Маргааш орой хэдэн хvнтэй мордоод эднийг идэж орхиё.

- Хэнийг?

-- Хэнийг байх вэ дээ. Энэ нvvдэлчдийг. Бадарчийн барзгар нvvрэнд шуналын гал манаран оволзож саран хайнагийн бvдvvн дуугаар орчмын бургасыг донслуулан инээв.

« Буянтай хvний ухаан булаг шиг л байдаг байна. Yнэхээр юм олж болох нь байна шvv» гээд давирахад морьд улам хурдлав.

Ємнєєс нь хvйтэн салхи vлээвч, дотроос нь халуун архи тарган мах жигнэж морьдын хєлєєр нь бєєн бєєн цас шидэгдэн явахад сэтгэлд нь ядарсан нvvдэлчингээс дээрэмдэн авах их олзны зэрэглээ харагдан морьд улам хурдлах бvрд тодорч байлаа.

Маргааш орой нь Итгэлийн гаднаас урт урт ташуур барьсан хорь гаруй морьтой хvн нvvдэлчдийг хєєхєєр мордох болов. Тэднийг Итгэлт, Бадарч хоёр толгойлжээ.

- Нєхєд минь хэрэггvй. Хэний ч нутагт зуд болж магад гэж Нямаа хориглов.

- Єглєгч хvн єєртєє хоосон гэж Итгэлтийн хэлэхэд хvмvvс инээлдэв.

- Цаана чинь ядарсан монгол ах дvv нар байхад хуваагаад идэж болох нутгийг харамлах хэрэггvй юм биш vv Итгэлт минь гэж Нямаа хэлэв.

- Тэр vнэн боловч Єєлд бэйсийнхэн хvний нvнжиггvй амьтад. Халхыг хvйс тэмтрэх гэсэн Галдан бошигтын шавхруунууд гэж Итгэлт их л мэдэмхий хэлэв.

- Бошигт хаан чинь их л ухаантай хvн байсан гэдэг шvv гэж Хишигт авгай хэлэв.

- Энэ хvний vг туранхай ямааны шєл хоёр ижил гэж Бадарч хэлээд єєрєє чанга инээв.

- Юу ч гэсэн би энэ хэрэгт чинь оролцохгvй, ер нь ч єнєє шєнє ажилтай гээд Нямааг дуудах вий гэсэн бололтой эргэж тvргэн алхав. Зугтаж байгаа Нямааг хараад «Могой алахад мод нэмэргvй» гэж Итгэлт бодов. Тарган бєгєєд амгалан морьтой хvмvvс нvvдэлчдийн ойролцоо байгаа бургасанд орж ирэхэд vдшийн бvрэнхий эхлэв. Хєлєрсєн морьд нь цангаар бvрхэгдэн Итгэлтийн унасан хилэн хар морь хvртэл буурал болжээ.

- Бууцгааж олмоо чангал гэж Итгэлтийн хэлэхэд бvгд мориноосоо бууцгаав. Хvмvvсийн сэтгэл хєєрєн зvрх нь цохилно. Бургас битvv дуугаар шуугин Тамирын мєс тас тас хагарна. Морьдын тогтон ядан хєдлєх хєлєєр цасны ширхэг хяхтнан шажигнаж хvйтэн цагийн гvн хєх тэнгэрт одод мичид гялалзана.

- За та минь эсэргvvцвэл цохилно шvv гэж Бадарч тvмэн цэргийн жанжин их тулалдаанд орохын ємнє цэрэгтээ тушаал єгч байгаа дуугаар хэлээд мориндоо мордов. Хvмvvс явсаар нvvдэлчдийн гэрт тулан очиж зогсов. Олон морьдын хєлийн чимээнээр гэрээс хvмvvс гарч ирцгээв.

- Луу гvний албат нар нутгаасаа та нарыг хєєх гэж ирлээ. Єєлд бэйсийн гуйланчид тvргэн зайлцгаа. Одоо ачаалахгvй бол хэрэг тvвэг гаргана гэж Бадарчийн бvдvvн дуу харанхуйн дунд тэнгэрийн аянга шиг цуурайтав.

«Миний дуу ч ёстой нэг эр хvний дуу шvv. Энэ гуйлгачин нарын сvнс лав зайлсан байх» гэж бодоод дотроо инээв.

- Та минь бvгд зуданд ядарсан улс гэж нvvдэлчдийн нэг хариулав.

- Зуд болгосон нутгийн сахиусандаа гомд гэж Луу Гvнийхний араас нэг нь шингэн дуугаар хэлсэн нь Итгэлт байв.

Хvний нутагт орж ирсэн нvvдэлчид хэсэг дуугvй нам болов.

- Нvvж чадахгvй. Харсаар байтал чинь аргагvй болсон улс байна гэж нvvдэлчдийн дотроос шийдэмгий хэлээд Бадарчид ойртов. Бадарч бvдvvн суман ташуураа далайн толгой руу нь цохисонд тэр хvн хєлдvv газар падхийн унав.

- Задарсан гуйлгачингуудыг дэлсээд бай гэж Бадарч царгил дуугаар хашгиран хєдлєв. Нvvдэлчин олдсон юмаа барин хамгаалж эхлэв.Эхнэр хvvхэд хашгиран уйлж зуданд цадсан тарган ноход хуцалдан цохиулсан хvмvvсийн ёолох дуутай нийлж зvрх зvссэн авиа vvсэв. Гэвч улайрсан хvмvvс хашгиралдан бие биеийг хайр найргvй цохиж байв.

Эмс, хєгшид хvvхдээ тэврэн бургас руу зугтав. Нvvдэлчид хэдийгээр зоригтой тэмцэлдсэн боловч тарган морьтой бvдvvн ташуур барьж бэлтгэсэн хорин хэдэн дээрэмчдэд дийлдэн, зарим нь цус нєжєє цувруулан гэр орноо хаяж бургас руу ухарцгаав.

 Хvмvvс цохилдож байхад Итгэлт Бадарч хоёр эзгvй гэрvvдээр орж єнгєтэй, єєдтэй бvхнийг цєлмєв. Луу Гvнийхэн аргамж сур, гэрийн бvслvvр, хурган дотортой дээл зэрэг юм авсан боловч Итгэлт, Бадарч хоёр шиг алтан бєгж, эхнэр хvний толгойн хэрэглэл, ембvv мэт чанартай юм олж авсангvй бєгєєд хоёр гайхлын юу авсныг ч хэн ч мэдсэнгvй.

 Энэ зодооноос болж хэдэн хvн хvнд шархдав. Харин аз болж хvний амины хэрэг гарсангvй.

 Луу гvний, Єєлд бэйсийн хоёр хошуу нийлж зарга хэлэлцсэн боловч хохирсон улсын юмыг эргvvлж єгсєнгvй. Идсэн улсын завшаан болж хоёр хошууны тvшмэд хэрэг нийлэх нэрээр хэд хоног тарган хонины мах идэж, цэц булаалдан, айраг ууж байгаад таржээ.

 

V

 Тал нутгийн юм бvхэн шижрийн єнгєєр гялалзсан алтан намрын нэгэн єглєє жижигхэн толгойн энгэр дээр ганц бор гэр байгаа нь тарган хvний хvйс шиг харагдана. Гэрийн тооноор аргалын хєх утаа гарч цэнхэр тэнгэрт єнгє нийлэн замхарна.

 Ємнєх хєндийд налайн идэж байгаа хонины толгой гэрийн зvг чиглэжээ. Хоньчин нь байн байн бор гэр рvv харж морио хєтлєн хонины эргэсэн хэсгийг гэрийн зvг алгуурхан гилнэ. Гэрээс хуучин цэнхэр дээлтэй залуу гэзэгт гараад хонь руу ажиглах харснаа инээмсэглэв.

 Энэ хvvхний гєлгєр бор нvvрний ширхэг бvрээс баяр, хєгжил бадарна. Гэзгээ сурамгай хєдєлгєєнєєр засаж, овоолттой аргалаас хормойлон аваад гэрт орох завсраа хонь руу хэд дахин харж, харах бvрдээ инээмсэглэж байлаа. Цог жавхлан, баяр жаргал арван тавны сар шиг толилзсон нvvрэнд нь багтаж ядсан энэ гэзэгт бол Дулмаа байлаа. Зовсон хvнд уурлах шалтгаан мундахгvй байдгийн адил жаргалтай хvнд инээх учрал захаас аваад бэлэн байдаг билээ.

 Дулмаа амьдралаас их юм горьдоогvй бєгєєд зєвхєн хvнд юуны ємнє эд биш хvн гэж харагдах, янаг хайрын сайхан шимийг хvртэх гэж мєрєєдєж явлаа. Одоо энэ хvсэл нь биелжээ.

 Итгэлтийн доромжлол, жигшилт Галсангаас салж Тємєрийг дагаж гарснаас хойш жил гаруй болжээ.

 Зуны дунд сарын арван наймны сар гарахын vед Тємєр болзсон газраа арван хэдэн согоо шиг морь туусаар иржээ. Тємєр єнгєрсєн жил Дулмааг дагуулж яваагvйн шалтгаан бол орон гэргvй шилээр нутагтай хvн энэ эмэгтэйг дагуулж яваад жаргуулж чадахгvй, тэнvvлийн зовлонд унагана гэж хайрласнаас болжээ.

 Дулмаа юуны ємнє Эрдэнэд тохиолдсон зовлонг ширхэгчлэн ярихад Тємєр хємсгєє атируулан дуугvй сонсож байгаад «Эрдэнэ минь барагтай юманд хєнгєн хєдлєхгvй хvн юмсан» гэлээ.

 Тємєр ганц ахаа єрєвдєж, тvvний зовлонг хуваалцаж чадахгvй байгаадаа гомдож байлаа. Ах нь харь нутагт доромжлогдож, ор сураггvй алга болсныг бодоход тvvнийг доромжилсон бvхнийг vнсэн товруу болгомоор бодогдоно. Гэвч єєртэй нь уулзалгvйгээр хєнгєн хєдєлж боломгvй ажээ.

 Ингээд аргагvй болж Луу гvний нутгаас Дулмааг дагуулан гарч шууд довтлон явсаар хэд хоногийн дараа Баатар бэйлийн хошуунд Тємєрєєс олон удаа хишиг хvртсэн хоёр хєгшний гадна барьж орхисон дєрвєн ханатай гэртээ очжээ.

- Чи надтай суух дургvй бол сэтгэлээ битгий албадаарай. Ямар нэгэн сэв байвал надаас бvv нуу. Энэ гэр, энэ морьд цєм чиний хєрєнгє гэж Тємєрийн хэлэхэд Дулмаагийн нvднээс нулимс асгаж хэсэг дуугvй байснаа:

- Би чамд хязгааргvй хайртайгаа хэлсэн. Гэвч би vнэгvй хvн, шавхруу шvv дээ гээд дуу нь хоолойндоо тагжрав.

Ингээд тэр хоёр сууж билээ. Намар нь Тємєр адуу хєєхєєр алс газар явах болоход нь Дулмаа уйлан хориглож зогсоов. Ер нь Тємєрт ч явах оргилсон хvсэл байгаагvй. Хайрт хvнтэйгээ хамт амьдрах, хvнд хайрлагдахын гvн жаргалд сэтгэл нь дэвтсэн Тємєр єдєр єнгєрєх тутам тэнvvлч амьдралаас холдож, эхнэрээс нь vнэтэй, дотно юм сэтгэлд нь vгvй болжээ. Нутгийн нэгэн баян айлын хэдэн зуун хонь авч хариулав. Бас хэдэн морьдынхоо хоёрыг шилж vлдээгээд бусдыг нь vржлийн малаар солив. Ялангуяа Дулмаа хєл хvнд болсон нь Тємєрийг шинэ амьдралд улам бvр хадлаа.

Дулмаагийн хувьд бол энэ амьдрал хорвоогийн жаргалын дээд байлаа. Энэ учраас єдєр бvхэн энэ жаргалыг хэвээр байлгаж єгєхийг хvсэн залбирдаг байжээ.

Ингээд сэтгэлээр учирсан энэ хоёр бусад хvнд жижиг боловч, єєрсдєд нь vлэмж жаргалын тєлєє зvтгэж эхлэв.

Хонио ихэнхдээ хамт хариулна. Аль нэгэн нь эзгvй цагт нєгєє нь хоолоо хийгээд идэлгvй хvлээнэ.

Хариулсан мал нь тарган сайхан орж хавартай золгов. Гэтэл гай болж нэг эр тєлєг эрэг рvv унаад vхжээ. Эр эм хоёр ярьж байгаад єєрийн нэгэн хязаалан хонийг оронд нь тавих болов. Хавар єнгєрєєд зуны дэлгэр цаг ирлээ. Дулмаагийн хєнгєрєх цаг ч ойртон vрээ харах баярын хvсэл Тємєрийн сэтгэлийг гэрэлтvvлж байлаа.

Нэгэн єдєр малын эзэн Баян мал тоолохоор хоёр хvн дагуулан ирлээ. Бусдын мал хариулсан хvн эзнийг нь ирэхэд аргагvй л хєл алддаг билээ. Баян хоосноор дvvрэн энэ хорвоогийн жам болсон ёсыг Тємєр ч дагахгvй байж чадсангvй. Хонь гаргаж малын эзнийг дайлав.

- Єнгєрєгч хавар нэг хундан эр тєлєг эрэг рvv нисэж vхсэн. Би оронд нь энэ хонийг тавьчихъя. Дєрвєн шvдтэй юм шvv гэж Тємєр хонь тоолж байсан Баянд хэлэв.

- Баяны нvд солби татаж хємсєг нь эрчлэн зангирснаа «Та нар л тэгж байгаа байх даа. Нас гvйцсэн иргийг минь цусалж орхиод тvvнээ булах санаа байна уу? Би малаа гуйж хариулуулдаггvй. Миний малыг хvн гуйж хариулдаг юм шvv» гээд л бууж гарлаа.

Тємєр vнэн явдлыг эвээр тайлбарлах гэж янз бvрээр vзэхэд Баян улам бvр ширvvсэж гуйланчин тvvлэгчинд нь хvрлээ.

Ямар нэгэн яршиг тєвєг болохоос айсан Дулмаа сандран «тэгвэл vvнийг єгье» гэж ганц байдаг эр хонио заасан чинь, зарц нарынхаа аль дємєг юмыг элдэв аргаар луйвардаж сурсан Баяны омог улам догширч «Та нараас гуйж байгаа биш. Оногдсон буянгаа бачтай гуйланчин нарт идvvлэхгvй гэж байна. Єгье гэнэ шvv. Их гялайлгах нь» гээд Дулмааг тvлхэж орхисон чинь ардаа байсан хєгнєнд тээглэн тас гэдрэгээ унав.

Тємєрийн нvд галзуу vхрийн нvд шиг дув дугариг болсноо царай нь чинэсэн, єргєн шанаа нь зангиран Баяныг огцом тvлхэн vсрэн эхнэрээ тэвэрч авлаа.

Цахиур Тємєрийн уурласан гарт тvлхэгдсэнээ янгинаж байгаа ясаараа ойлгосон баян уухилан босож зальтай нvдээр инээмсэглэн «Халх даяар нэрд гарсан эрийн уурлахыг харах гэсэн юм. Над шигт нь ахдах тоглоом боллоо» гэлээ.

- Тогоо шиг гэдэстэй эхнэрээр минь тоглоод яах нь вэ? гээд Тємєр Дулмааг гар дээрээ нандигнан єргєсєєр гэртээ оржээ.

Баян Тємєрийн эр чадал, зоригийг vг хайрлахгvй магтан тал засаж байгаад явжээ. Гэвч тvvний дотор аймшиггvй зарцаас єшєєгєє авах хорт бодол оволзон элдэв арга сvвэгчлэн байжээ.

 «Энэ хvн зvгээр орхихгvй шvv. Нvдний нь гvнд хорсол буцалж харагдсан. Бушуухан эндээс зайлъя» гэж Дулмаа уйлан хэлэхэд Тємєр гэнэн цагаан сэтгэлээр том шvдээ яралзуулан инээмсэглэж:

- Євгєн минь. Эр улсын тоглоом. Би харин тоглосныг нь мэдэлгvй нам цохичих шахсан шvv. Бас тэгээд миний євгєн хэзээ хэзээгvй хєнгєрєх гэж байхад хаашаа явах юм бэ гэж хариулдаг байлаа.

Дулмаа євдєж, Тємєрийн бор гэрт шинэ хvн мэндэлснээ хашгиран зарлав. Хvvтэй болсон Тємєр тvмэн баяр, мянган жаргалын булгаар дvvрч хэлэх vг, гишгэх газраа олохгvй байв.

 Нэхий єлгийтэй хэвтэж байгаа хvvгээ инээмсэглэн харж байснаа «Энэ лав над шиг мангар юм болно шvv» гээд паржигнуулан инээдэг байлаа.

 Орж гарсан хvн хvvгий нь хараад «Эцэгтэйгээ ямар адилхан юм бэ» гэхэд учир тоймгvй баярлана.

 Єдєр хонь хариулж явснаа оодонгийн vхэр шиг гэнэт давхиж гэртээ очоод намуухан унтаж байгаа хvvгээ харж инээмсэглэн буцахдаа «Эрдэнэ засгийн унага» аа чадлаараа хашгиран явдаг байлаа. Тємєр жаргаж, Тємєр инээж, Тємєр дуулж байхад тvvний энэ жаргалын доогуур хорссон Баян зогсоо жолоогvй дарь булж, нэг єдєр тvvнийг арван зvгт нь бутаргаан эвдэхэд бэлтгэж байжээ.

Тємєрт тvлхvvлснийхээ дараахан найз захирагчийндаа айлчлан очиж цадиггvй зарцаас хариугаа авах тухай зєвлєн ярилцжээ.

-- Тємєрийг барихад шалтаг хэрэгтэй. Гэтэл бидэнд байхгvй. Бусад хошуугаар хэргийг нь сєхvvлье гэхэд оргодлыг жил дарсан хэрэг босож ирнэ. Бас тэгээд Тємєр болбол жирийн нэг эр биш. Єє сэв андахгvй чєтгєр гэж захирагчийн хэлэхэд «бvгж байгаа оргодол гээд л барьж аваад хонгоны нь махыг борвин дээр нь буулгаж орхихгvй юу» гэж Баян хэлжээ.

- Бас л тэгж муйхардаж болохгvй. Ямар ч болов  нэг шалтаг гаргах хэрэгтэй гэж захирагч буурал гэзгээ маажин хэлжээ.

Тэр хоёр хэсэг дуугvй суув. Том гэрийн дотор айраг архины исгэлэн vнэр ханхалж, ногоон ялааны дvнгэнэн дуугарах нэг хєгтэй дуу Тємєрийг эрvvдэх арга олоход нь саад хийх гэсэн юм шиг шуугина.

- Би  нэг морийг минийх гээд заргалдвал  яах вэ?

- Цаадах чинь хичнээн уравч хvлээхгvй. Тэгэхлээр чамайг урах болно шvv дээ.

--  Тэгвэл ч давдаггvй хэрэг ээ

-- Захирагч  нvдээ цавчлан, хааяа халуун архи шимэн хэсэг суув. Баян захирагчийн ам руу яс горьдсон нохой шиг далжигнан ширтэж байлаа.

-- Надад нэг арга байна. Гэвч даруйдаа хийж болохгvй гэж захирагч vг бvхнээ таслан маш аажим бєгєєд итгэлтэй хэлэхэд баяны нvvрэнд баярын туяа тодорчээ,

 

 

VI

Намрын бvгчим єдєр Богдын хvрээ халуун там хоёр адил гэдэг vнэн ажээ. Эссэн бохир шаврын хурц vнэр хамар хорсгон халуун агаар нар хоёр хэлэлцэж тохирсон юм шиг жигнэж, хувцас биед наалдан хар ялаа зай завсаргvй шавах нь тэсвэрлэхэд бэрх. Хааяа хуй босож хєлєрсєн биед шороо наалдуулна.

Ийм нэгэн єдєр Эрдэнэ Довчингийн хашаанд байшингийн саравчинд хийх юмгvй сууж байлаа. Бодолд нь тєрсєн нутаг Сvхийн гол тvvний алтан шар намар эргэлдэж, сэтгэл нь уйтгараар дvvрнэ.

Байшингийн довжооны хажуугаар ургасан бут ногоо vзvvрээсээ шарлаад амь тэмцэн, амьсгаа нь давхцаж байгаа мэт харагдана. Ганц хvн мод хєрєєдєж байгаа хоёр аялгуут чимээ гол тасрахын ємнє гэрээсээ єгч байгаа хvний амьсгаадах шиг сонсогдоно.

Арга барагдахдаа Гэрэлийн єгсєн самбуутай янжуурыг байн байн татавч огтхон ч тус болохгvй ажээ.

 -- Та  галаа  єгєєч  гэж  хажууд нь хvн дуугарахад харвал нам зузаан биетэй бор эр уул нь цагаан байсан болов уу гэмээр  алчуураар урсан  гарч  байгаа  хєлсєє арчиж байлаа. Энэ бол нєгєє бидний танил Дорж  юм.

Дорж одоо Хужирбулангийн цэрэгт байгаа бєгєєд єнєє єглєє чєлєє авч хvрээнд орж ирээд хэдэн мєнгє олох гэж тvлээ хєрєєдєж байгаа ажээ.

Шvдэнз  авч  байшингийн довжоон дээр сууж тамхи , татах зуур:

--  Мєн   бvгчим   байна.   Маргаашнаас   орох   л   байх даа гэлээ.

  -- Орох гээд л байх шиг гэж Эрдэнэ бєртийх ч vvлгvй тэнгэр рvv ширтэж байж хэлэв.

-- Уул нь танай хашаа ч цэлгэр зайтай юм байна гэж шинэхэн чирчvv дээл сугалдаргалан ємссєн Эрдэнийг энэ хашааны эзэн гэж бодсон Дорж эргэн тойрныг харах зуур хэлэв.

--Том хашаа гэж Эрдэнэ хариулах зуур янжуураасаа нэгийг авч Доржид єгєв.

Дорж янжуурыг асааж зуух зуур:

-- Дэндvv  нялуун vнэртэй  сэрvv татсан  эд байна. Бодвол vнэтэй тамхи байх даа гэж ярилаа.

 --Та тvлээ хєрєєдєж амьдардаг хvн vv? гэж Эрдэнэ асуув. Yгvй би цэргийн хvн. Хэдэн мєнгє олох л гэж тvлээ хєрєєдєж явна гэлээ. Дорж хариулаад янжуураа сорж утаагий нь алгуур vлээснээ, - уул нь би Луу гvний хvн. Та манай нутгаар явж байсан уу? гэв. Эрдэнэ Доржийг ажиглан харснаа:

--  Явж байсан. Таны алдар хэн гэдэг бол гэж асуув.

--  Дорж гэдэг. Солгой Дорж ч гэдэг, урьд барилдахдаа солгой тонгордог байсан. Тэгээд л  солгой нэртэй болчихсон гээд нvдэнд нь гашуудал гэрэлтэн, магнайн арьс нь vрчлэн зангирснаа нутагт хєгшин эх минь vлдсэн юм сан. Сvvлийн гурван жил огт сураг гарсангvй гэлээ.

-- Эхийн чинь нэр хэн гэдэг юм бол гэж Эрдэнийг асуухад Доржийн нvд сэргэж:

--Та  манай нутгаар саядаа явсан  уу?  гэж  асуув. Єнгєрсєн жил явж байсан гэж Эрдэнэ хариулаад хэрэггvй хэлэв vv дээ гэж бодлоо. Дорж баярлан, ойртож суугаад:

-- Буян гэдэг. Хоёр тамирын бэлчирээр нутагладаг. Баян Итгэлтийн хонийг хариулдаг чавганц шvv дээ гээд Эрдэнэ єєд ширтэхэд нvдэнд нь сайхан сураг сонсохыг хvссэн баярын горьдол, олиггvй хэл сонсохоос айсан болгоомжлол зэрэгцэн энэ хvн ямар юм хэлэх бол, муу ээж минь сайн байгаа болов уу гэсэн асуудал сэтгэлд нь орж гарч байлаа.

Эрдэнийн нvдэнд хvрдний дэргэд хэвтэж байсан чавганцын харц, харагдах шиг, хараал зvхэл нь сонсогдох мэт болоход єєрийн эрхгvй анивчив. Бас тэр ядарсан чавганцын vхэхэд гол гэмтэн нь би шvv дээ гэж бодогдоод энэ хvнээс бушуухан зугтмаар санагдав.

--Таних байх аа гээд Эрдэнэ дуугvй болоход Дорж гайхан харснаа гэдрэгээ болов.

-- Ээж минь сайн уу? гэж Дорж нам дуугаар асуув.

-- Бид хоёр эр хvн. Бие биеэс нуугаад яах вэ дээ Эх чинь..гээд Эрдэнэ vгээ тасалж доош харлаа.

Доржийн нvд нь гєлийж, хvрэн бор хацар дээгvvр нь нулимс урсаж байснаа «хэзээ бол?» гэж асуугаад санаа алдав.

--  Цаад жил бурхан болсон.

-- Хоёр тамирын билчрээр нутагтай, Буян чавганц мєн биз дээ. Баян Итгэлтийн хонь хариулдаг юм шvv дээ гэж Доржийн асуухад нь нvдэнд нь «тэгвэл биш» гэдэг vг хvссэн гvн горьдлого харагдав.

-- Тийм ээ, бурхан болсон гэж Эрдэнэ намуухан бєгєєд тод хэлжээ.

Доржийн нvд манаран гєлєрч нулимсны дусал буланд нь тунарч байснаа хацар руу нь доголжин дуслав. Ганц эхийнхээ толгойг тvшиж чадалгvй, тvvний vгийг сонсолгvй салсандаа гомдож, хоолойд нь бєєн хар юм тагларан сэтгэл нь юу ч бодолгvй хар гаслангаар дvvрч байв.

-- Таны алдрыг хэн гэдэг бол гэж Дорж гvн санаа алдсаны дараа асуув.

-- Миний нэр... Доной гэдэг гэж Эрдэнэ тvгдчин хэлэн. Дорж босож тvр зогссоноо,

- Доной гуай би орой ирээд тvлээгий чинь хєрєєдєж орхиё. Заавал ирнэ гэж авгайдаа хэлээрэй гээд хашааны хаалга руу явжээ.

Yvнээс хойш Эрдэнэ Доржтой танилцав. Гэвч тvvнд vнэн нэрээ хэлсэнгvй. Нэгэн єдєр зах дээр явж байгаад Доржтой дайралдав.

--Би нэг хєгшний ганц охинтой холбоотой болсон. Энvvхэнд бий. Доной гуай хамт очъё гэж Доржийн хэлэхэд Эрдэнэ дуртай дагаж явлаа

Замдаа Дорж цэргийн амьдралын зовлон. Хот газрын ширvvн амьдрал, амьтны тvлээ хєрєєдєж чавганц охин хоёрын амьдралд тус болдог тухай ярьж байлаа.

-- Ингэж тvлээ хєрєєдєєд хэд гурван мєнгє    олох зав олдоод байдаг зvгээр юм даа гэж Эрдэнэ хэлэв.

--Тийм  ч биш.  Манай  дарга  гоймон  Баатар    гэж ядуу хvний зовлон мэддэг хvн бий. Бас тэгээд би цавчих, буудах, ялангуяа  морин сургуульд овоо болохоор чєлєє єгдєг юм гэж Дорж хэлээд инээмсэглэв.

Доржийн хадмын гэрт очиход ижилхэн хєх даавуу дээлтэй хоёр эр сууж байв. Тэр хоёр Доржийг хармагц босож нэг нь

-- Чамайг бушуухан олоод ир гэсэн. За явъя гэлээ.

-- Юу болоо вэ?

--Цэргийн  яамны  ємнє  жагсаж  очоод  хоол   нэхье гэж  шийдсэн,  Бид    тєрийн  цэрэг  болохоос  гуйлгачин биш гэж тэр хvн хємсгєє зангидан уруулаа шазалзуулан хэлэв.

Тэгээд тэр гурвыг явахад Эрдэнэ сонирхон юу болохыг vзэх гэж дагаж явлаа. Цэргvvдийн жагсан ирэхэд яамнаас тvшмэд унан гарч ирэв.

-- Та олон цэргvvд юу гэж явна гэж нэг тvшмэл юу болж байгааг огт мэдээгvй дvр vзvvлэн асуув.

--  Бид тєрийн цэрэг болохоос биш гуйлгачин биш. Гэтэл бидэнд єттэй зовлогоор  хийсэн хоол  хэд дахин єглєє.  Ингэж  байж  чадахгvй  гэж  олон цэргvvд зэрэг зэрэг хашгирав.

Эрдэнэ тэр тvшмэлvvд энэ задарсан цэргvvдийг зад загнаж элдэн хєєх байх гэж бодож байлаа. Гэтэл цагаан жинстэй малгайтай хvн цэргvvд єєд элэгсэг инээмсэглэн «Олон цэргvvд минь тогтож айлд. Бид та бvхний хоолыг сайжруулан єттэй хоол єгсєн гэмтэнг цээрлvvлнэ» гэж сандран хэлэв.

Тогосны єдєн отготой, магнаг дээл ємссєн, ширэвгэр хар сахалтай, нэг ноён яамнаас гарч ирээд цэргvvдийг тоомжиргvй ширвэн харж тамшаалав.

--  Єлсєх гэдэг vнэг гvйцэх боллоо. Хоол єг гэж хэлээд нэг цэрэг олны дундаас урагшлан гарлаа.

--  Дуугаа  аяд.  Чи ямар   аймшиггvй  цэрэг  вэ  гэж ноён сvр бадруулан хэлэв.

-- Хоол, Хоол. Бидний хоолонд халх дєрвєн аймгаас татаж авчирсан их юмыг єгєхгvй идэж байгаа хvнийг цээрлvvлж єгєхийг бид шаардаж байна гээд л цэргvvд ам амандаа хашгирч гарлаа.

Дорж олны дундаас давхин гарч «Хоол єгєхгvй юм бол бид яаманд дайран орно. Нєхєд минь орцгооё» гэлээ.

Ноёны царай агшин зуур хувирч, ихэмсэг омог нь салхинд vлээгдсэн мэт алга болж «Олон цэрэг та бvхний хоолыг сайжруулж єгєхийг бид амлая. Та бvхэн тайвширч хуарандаа  буцагтун» гэж хэлэхэд магнай дээр нь хєлс бурзайж байлаа.

Цэргvvдийг тайвшран хуарандаа эргэж очихыг бас нэг лам залбиран байж гуйв. Ингээд цэргvvдийг тараахад Эрдэнэ Дорж хоёр буцав.

-- Та нарыг зvгээр єнгєрєєх болов уу? гэж Эрдэнэ асуухад Дорж тоомжиргvй инээмсэглэснээ:

-- Нэг хоёроороо ирсэн бол  барьж аваад банздах байсан. Гэвч эвт шаазгай буга барина гэдэг шvv дээ гэлээ.  Хэдэн  єдрийн   дараа  цэргийн  хоолыг   аргагvй сайжруулж,  цэргvvд хvч  нийлэн    хєдєлснєєс    хvссэн зvйлээ гvйцэтгэж авсан тухай сонсоод «олон хvн нэгдсэн цагт юуг ч дийлж юуг ч олж чаддаг юм» гэж байсан алиа Петрийн vг санагдаж байв.

VII

Усан манан хадсан євлийн хvйтэн єдєр Тамирын мєсєн дээгvvр шороо асгаж огтолсон харгуйгаар цан болсон морьтой хоёр хvн давхиж гарлаа.

Ємнє нь Итгэлт, хойно яваа нь Галсан ажээ. Итгэлт єнєє єглєє Павловыг иржээ гэж сонсоод найз нєхєртэйгєє уулзах гэж яаран яваа юм.

Павлов маань євєл ирэх ёсгvй юмсан. Нэг л сvрхий хэрэг гарч дээ гэж дотроо бодож чухам ямар хэрэг гарсныг тааж ядан элдвийг сэтгэн явна.

Єнгєрсєн зун Павлов ирэхдээ урьд урьдаас олзтой ирж билээ. Бас Тvнхэний орчим мал маллах газар хамтарч байгуулбал улам ч их ашиг олох тухай ярьж байсныг санаж энэ хэргээ тvргэн хийхийг бодоод ирсэн болов уу гэж бодно. Павлов зун ирэхдээ их юм ярьсан. Орос оронд хаант засаг унаж, шинэ засаг тогтсон бєгєєд баян чадалтай хvмvvс олз олох сайхан цаг ирсэн гэж ярьсан. Бас германтай хийж байгаа дайныг заавал дийлж дуусгах болсон болохоор vхрийн vнэ улам хадаж олох мєнгє vлэмж болно гэж ярьж байсан санагдана. Найз минь олз vнэртэж орхиод довтолж ирсэн байх гэж бодоход морь нь урагшаа ахиж єгєхгvй байгаа юм шиг санагдан давхина.

Ингэж явсаар Павловын сууринд ойртож очвол яндангаар нь хєх утаа бургилан гарч харагдав.

Павловын хашаанд ороод морио уяж байхад байшингаас Павлов, эхнэр охины хоёрын хамт гарч ирээд зогсов.

«Бvр энэ хоёртойгоо ирсэн байна шvv» гэж бодоод ойртон очиж

--  Орос оо чамд намайг согтоох архи байна уу? гээд Итгэлт  царгил   нарийхан  дуугаар  инээхэд  Павлов  дурамжхан инээмсэглэв.

Уулзахдаа баяр бахдал гэрэлтэж байдаг Павловын нvvрэнд ямар нэг занал хорсол буцалсныг Итгэлт ажив. Тvvний царай нь барзайн хємсгєє зангидан байшингийнхаа vvдийг тvшин хєдєлгєєнгvй зогсоно.

-- Мое   почтение   гэж   Итгэлт   хєгжилтэй   мэндлэв. Павлов хариу дуугаралгvй шууд ирж Итгэлтийг тэврэн аваад vнсэв.

-- Итгэлт минь их орос улс баларсан гэхэд Итгэлт бvгдийн нvvрийг гайхан харлаа,

-- Муу амтай дамшиг вэ гэж нєхрийнхєє vгний бvрэн учрыг ойлголгvй хариулав.

-- Yнэн.  Орос  улс  сvйрсэн  гэж  хэлэхэд  Павловын хоолой нь чичирч байлаа.

--Германд дийлдсэн vv?

-- Тvvнээс доор юм болсон. За орж ярья гэлээ? Байшинд ороход чийг vнэртэж зэвvvн хvйтэн vлээв. Авдар савтай юм энд тэндгvй хєглєн хэвтэж байв.

  -- Манай орост улааны vймээн болж ядуучууд засаг булааж  аваад  миний  байшин хашаа хамаг  юмыг дээрэмдэн авсан. Би vнэтэй цэнтэй жижиг сажиг юмаа аваад энэ хоёртойгоо хамт зугтаж ирлээ гэж Павлов хэлэв.

 --Тэд бол нvгэлтэй, бурхан шашингvй улс гээд эхнэр нvднээсээ том, том нулимс дуслуулан уйлав.

 -- Муухай юм болж дээ. Золигуудыг зад буудаад цусыг нь хольж орхихгvй гэж Итгэлт хэсэг дуугvй байсны дараа хэлжээ.

-- Ихэнх цэрэг тэдний талд орчихсон гэж Павлов гомдолтой хэлэв.

- Галсан чи миний морийг хєтєлж давхиад Буянтын дэлгvvрээс хэдэн шил архи, хашаанаас vхрийн гуя аваад ир. Бас Буянтыг хоёр шуудай ногоо єг гэж намайг хэлсэн гээд аваад ир. Бусдыг маргааш болъё гэж Итгэлтийг хэлэхэд Галсан гvйн гарлаа.

-- Павлов, тєр булаагаад зогсоогvй, хєрєнгийг нь хураасан оросын ядуучуудыг занаж, эхнэр нь хураагдсан хєрєнгєндєє харамсан уйлж, Итгэлт элдэв vгээр тайтгаруулахыг оролдож байтал Галсан хэлсэн зvйлийг нь авчирлаа.

Тэр шєнє хоёр найз архи ууж ярихад Павлов согтож пад пад хийтэл ширээ шааж єєрсдєє юу ч хийж чадахгvй байж хvний буяныг булаасан зэрлэг хvмvvсийг элдвийн vгээр занан єшєє авна гэж ярив. Гэвч чухам хэрхэн єшєє авахаа мэдэхгvй байв.

Заримдаа бухимдан муухай хашгирч, оросоор аль муухай хараалыг урсгаж байлаа.

--  Юманд учир, довонд хужир бий. Чи бухимдах хэрэг алга. Учир нь олдоно. Нэгэнт л чи бид хоёр хоршоо болохоор миний хєрєнгє байсан цагт чи газардахгvй гэж Итгэлтийг хэлэхэд Павловын сэтгэл хєдєлж учир тоймгvй vнсэнэ.

Хэдэн єдєр Итгэлт нєхрийн сэтгэлийг засах гэж хамт хvрээний хятад пvvсээр хэсэн архи ууж хєгжилдєн явжээ.

Павлов ч гэнэт учирсан гунигт явдлаас сандарч бахардсан сэтгэлээс салж, цаашид юу хийх тухайгаа бодох чадалтай болжээ.

Нэгэн єдєр тэр хоёр Буянтын пvvсэнд очиж ихэд дайлуулав.

 -- Та хоёр намайг тоодоггvй шvv. Хэрэв бид гурав нийлж наймаа хийвэл ертєнцийн бvх мєнгийг євєртєлж чадна гэж Буянт шар шvдээ арзайлган хэлэхэд Итгэлт тоомжиргvй бєгєєд ихэмсгээр:

 --  Чам шиг   хорголоо тоолсон    наймаачин бидний аяыг даахгvй шvv дээ. Олон юм шулганаад байх алга. Архи аваад ир. Миний жинчид чиний барааг хvрээнээс авчирч єгнє гэв.

 - Одоо орос газар vймээн болсон. Yхэр худалдаж болохгvй. Харин дотор газар бол цаг тайван, их наймаа хийж болно. Гагцхvv надад тийм бэл байхгvй гэж Буянт хоёр найзад халуун ганзай аягалах зуур хэлэв.

 Буянт бол хэдэн жилийн ємнє ар газар ирж дэлгvvртэй болоод одоо хирдээ их хєлжиж чадаагvй учраас арьс ширний наймаа хийхээс хэтэрч чадаагvй хvн юм Тэгээд Павловын том наймаа хийж байхыг хараад атаархан байдаг бєгєєд тэр ч байтугай гулдмай цавчиж хаясан газар нь шєнє очоод лаа барин мєнгєний хэлтэрхий тvvж байсан ч удаатай билээ.

 Гэвч жил єнгєрєх тутам хєлжиж, олох нь их болж байгаа  ажээ.

  -- Чи тэгээд бид хоёртой нийлбэл юуны наймаа хийх хvн бэ? гэж Павлов асуув.

  -- Юу ч хийж болно. Манай газар хонь, гvv их vнэтэй шvv гээд Буянт нvдээ   жартайлган   толгойгоо   гилжийлгэн инээмсэглэв.

 --  Бид хоёроос жаал юм идье гэж бодож байна уу? хэмээн Итгэлт хєгжилтэй инээв.

 -- Тийм   ёс   хаа   байна.

  -- Бэлийг чинь харж байж болно. Бас тэгээд надад хийх чухал юм байна гэж Павлов хэлжээ.

Сар гаруй болсны дараа нэг єдєр Павлов Итгэлтийнд ирж ярилцав.                                                          

  -- Євгєн   чинь  нутаг  буцъя.  Харин  чи  эхнэр  охин хоёрыг минь харж байгаарай гэж хэлэв.

 -- Одоо чи яваад яах нь вэ?

 --  Єшєєгєє  авна. Тэд  биднийг гэнэдvvлж  дийлээд хєрєнгийг минь хураасан бол одоо бид тэднийг дийлээд эхнэр хvvхэдтэй нь дvvжилж ална.

 -- Дийлбэл ч дvvжилж алахаар барах уу даа.

 -- Заавал дийлнэ. Яаж албал зvгээр вэ?

 --  Зоосны  нvхээр огтолж албал зохино, зэр  зэвсэг хэрэгтэй шvv дээ. Яаж олно доо.

 --  Олдоно. Би ганцаар биш.

Хэдэн єдрийн дараа Павлов явахаар мордоход:

 -- Євгєн минь. Эхнэр хvvхэддээ бvv зовоорой гэж Итгэлт хэлжээ. Бас хэдэн жилийн ємнє гурван мориор худалдаж авсан мєнгєн тоногтой япон сэлээдий буугаа бэлэглэн єглєє.

Нєхрєє явахад эхнэр нь хашгиран уйлж, ухаан алдсан ба харин охин нь хэдэн нулимс дусаасан боловч нэг л их гашуудсангvй,

 

VIII

 Євлийн дунд сарын хуучаар, Тємєрийнх Халзан хад гэдэг газар євєлжив. Цаг сайхан, цас нимгэн болохоор мал ч тарган сэтгэл ч тэнэгэр ажээ.

Єнєтэй євєл,   хонь   хотолсноос   хойш    малчин   хvн єєхєн дэнгээ барьж хоолоо идээд ярьж суухаас сайхан юу байх билээ.

Тємєр, Дулмаа хоёр хонио хотолж гэртээ ороод, инээж баясан хvvгээ хуурайлав.

 -- Аль вэ?... эр хvндээ хєє., гэж Тємєр суниаж байгаа хvvгээ харан инээв.

Дулмаа хацраа Тємєрт нааж хэсэг байснаа хvvгээ єлгийдєх гэхэд нь «Жаахан тарвалзаг» гэж нєхєр нь хориглов.        

-- Даарчихгvй байгаа?

- Хаанаас, дулаахан байна. Аль вэ...би хvvдээ хонгор морио єгнє... мэдэж байна шvv, инээж байна, эр хvндээ хєє гээд Тємєр эргэж гал тvлэв.       

  -- Єлгийдье. Зогисчиж магад.

-- Гал єрдєж орхиё дэрвэлзэж л байг, эр хvндээ, хєє гээд Тємєр эргэж гал тvлэв.

Хvvхдийн яраглан тоглох авиа, хvvгээ єхєєрдєх Дулмаагийн дуутай холилдон Тємєрийн сэтгэлийг хэмжээлшгvй жаргалын хєгєєр дvvргэж байлаа.

Хоточ нохой нь хуцаж эхлэв. Тємєр чих тавин чагнаснаа «Хоёр морьтой хvн ирэв бололтой» гэлээ. Yнэхээр ч удалгvй тєвєргєєн тод сонсдож, гэрийн гадаа ирээд «нохой хорио» гэх дуу гарлаа. Тємєр гарвал хєтєлгєє морьтой хvн зогсож байлаа. Нохойгоо хорьж гийчнийг урьж оруулав. Хєх дээлтэй єндєр нуруутай туранхай хар хvн ажээ. Харилцан мэнд амрыг мэдээд ирсэн зочин Дулмаагийн дэвссэн  журам  дээр  суужээ.

Цай хоол болж, алс газрын зочинг хvндэтгэн дайлав. Тэр хvн, Шагдар гvний хошуунаас єртєєнд хєєгдєж зудын зургаад очоод одоо уул нутгаасаа ацагны єр авахаар яваа гэж ярьжээ.                     

Тємєр гарч зочны морийг чєдєрлєн тавив. Yнэндээ энэ  гийчин биш хорссон баяны хорт санаагаар Тємєрийг барих шалтгааныг тарих гэж иржээ. Гэвч vvнийг Тємєр Дулмаа хоёр яаж мэдэх билээ.

Эр эм хоёр монгол хvний сайхан заншлаар ирсэн зочныг хєл алдан хvндэлж зузаан дэвсгэр засан олигтой дээлээрээ хучиж єглєє.

Єглєє босоод цай ууж байхад ирсэн зочин:

--Нэг морь маань эцээд явахаа болилоо. Та худалдаж аваач гэж гуйв.

-- Хээр морь нь уу?

- Тийм ээ, Яг тэр чинь.

--Холын унаа биш байна билээ гээд Тємєр бодолхийлснээ, бодвол оронд нь морь л хэрэгтэй биз дээ гэж асуув.   

-- Явуулын хvнд унаа л хэрэгтэй, Би мєнгє хайрлахгvй нэмж єгнє.                     .

-- Холын хvнийг яана гэх вэ. Нэг ажлыг чинь бvтээчих унаа єгье. Буцах замдаа залуу морь єгнє биз дээ.

- Толгой, салгаж єгнє гэж байгаа юм биз дээ?

-- Би муу морь єгєхгvй,

-- Нэгэнд нь хээр морийг авна биз дээ,

  -- Тэгэхээс  биш  дээ   гэж   Тємєрийн  хэлэхэд  зочин бие нь тавиран инээмсэглэв. Энэ   хээр морийг л Тємєрт худалдах  зорилготой   ирсэн   юм.   Ингээд  давхар  саран тамгатай хээр морио Тємєрт орхиод оронд нь Тємєрєєс зээрд морий нь авч баярласан гялайснаа дахин дахин хэлсээр  ирсэн хvн явжээ.

Хэдэн хоногийн дараа Тємєрийнд бас нэг хvн ирж авсан хээр морийг нь «Єєрийн алдсан морь, гэхдээ ганцаарангий нь биш азарга адуутай алдсан» гээд Тємєр азарга адууны хэрэгт сэрдэгдэж хошуу тамганд баригдан банздуулав.

Хээр морь єгсєн хvний нэрийг асууж аваагvй болохоор буулгах эзэн буцах зам байсангvй. Гэвч хилс хэргийг яаж хvлээх билээ. Баахан эрvvдэж байгаад гав гинжилж хар гэрт хорив.                                           

Дулмаа нєхєртэйгєє уулзах гэж хэд дахин очоод чадсангvй. Сvvлд нь алтан бєгжєє хахууль болгож баймааж нэг удаа уулзаж хоол єгєх болжээ.

Хаврын дунд сарын шинийн нэгний vдийн хирд єргєн хашааны хаалга Дулмаагийн ємнє нээгдэж хуягийн хамт ороход тэсэж боломгvй vнэр хамрыг нь цоргиж vс сахал нь ургасан хvмvvсийн толгой мєглєнгийн нvхээр цухуйн гялалзсан хурц хар нvд тал бvрээс нь ширтэнэ.

-- Тємєр тэр байна гэж дагаж явсан  хуяг vс гэзэг нь сэгсийсэн нэг хvн рvv заав.

Тэр хvн Дулмааг харснаа инээмсэглэх мэт болоод гинжээ хангинуулан дэгэж ирлээ.  Дулмаа угтан гvйх  гэснээ шурган унав. Босох гээд чадахгvй болохоор мєлхєн очиж Тємєрийн гинжтэй хєлийг тэвэрч авлаа. Битгий уйл! Миний євгєн бос гээд Тємєр гавтай гараараа татаж босгов.

-- Бие чинь ямар байна?                 

-- Сайн байна. Та хоёр ямар шvv байна даа? гээд ханцуйгаараа эхнэрийнхээ нулимсыг арчив.    

--Сайн сайн гээд Дулмаа эхэр татан уйлав.

Тємєр аргадаж хvvгийнхээ тухай асуун «эр хvн дээ хєє» гэж дахин дахин хэлнэ. Дэргэд нь vргэлж хуяг харуулдан зогсох тул єєр юу ч ярьж болсонгvй. Тємєрийн хоолой нь зангиран нvдний нь байн байн нулимс бvрхэвч сэтгэлээ чандлан барьж байлаа.  

Дулмаа уйлан байж Тємєрийн гэзгийг самнаж єгєєд авчирсан хоолоо нулимстайгаа холин єглєє. Ингэж шєргєн хашааны хаалгаар гартал Тємєрийн дуу хангинав. Чагнавал цээлхэн хvдэр хоолойгоор «Эрдэнэ засгийн  унага»-ыг дуулж байлаа. Гэтэл vгий нь єєрчлєн дуулав:

«Эрдэнэ засгийн унага уу даа        

Эрмэг болоод хонгоруудаа

Элсэн толгойн євєрт хєє

Эргэж хоринд, уулзана хєє

Товоо засгийн унага уу даа

Товолзос гээд жороо доо хєє

Тодрох vvрийн гэгээгээр хєє                     

Товчилс гээд очно доо хєє»

гээд Тємєрийн дуу тасрав.

Тємєр морин дээрээ давхиж явахдаа «Эрдэнэ засгийн унага»-ыг vргэлжлvvлэн дуулдгийг Дулмаа сайн мэднэ. Yг аялгуугий нь ч бvрэн тогтоожээ.                   

-- Чи энэ дууг юунд vргэлж  дуулдаг юм бэ?  гэж Дулмаагийн асуухад «Холын замд давхиж  явахад нєхєр болдог юм. Нутгаасаа хол явахад нутаг минь болдог, ядрахад хvч, єлсєхєд хоол болдог сайхан дуу юм шvv» гээд инээдэг билээ.

  Энэ ч учраас vгийг  нь єєрчлєн дуулсан нь сэтгэлд таавар бодол тєрvvлэв.

 «Миний нєхєр хоосон vг хэлэхгvй нэг л учиртай ингэж дууллаа» гэж бодоод сажлан явтал нvдэнд нь алгуураар баярын цог асаж ундарсаар нvvр дvvрэн инээмсэглээд дєрєєн дээрээ босож хатируулан «Эрдэнэ засгийн унага»-ыг дуулахад Тємєр нь дэргэд нь давхиж яваа юм шиг бодогдож байлаа. Тємєр баригдаж хар гэрт хоригдсон нь Дулмаад vзсэн бvх зовлонгоос нь хvнд зовлон байсан бол хайрт хvнээ гаргахад єєрєє оролцох болсон. Тємєр ухаанд нь итгэж ёгт дуу дуулсныг ойлгож  чадсандаа хэмжээлшгvй  баярлаж  байлаа,

 «Би л ойлгосон хойно миний Тємєр хэлсэн газраа болзсон цагтаа очно» гэж бодоход хорвоо дээр хамгаас vнэтэй хvнтэйгээ удахгvй учрах их жаргалын нар сэтгэлд нь бадарч байлаа.

Гэртээ ойртож ирэхэд саахалт айлын авгайтай орхисон хvv нь уйлж байлаа. Хvvгээ авч vнсээд «Эр хvн дээ хєє» гээд хєхvvлэв.

-- Дулмаа! хvv чинь бvлээрээд байх шиг. Ажиж байгаарай. Авгай чинь тєсєєрч орхиж дээ гэхэд нь хvvгийнхээ магнайг vнсэн хацраа нааж vзвэл vнэхээр халуунтай ажээ.

Авгай сандран харьж цагаан тан авчирч єгсєн боловч хvvхдийн халуун нь буурсангvй эмч залж хонио, лам залж хоёр vнээ нэг шараа барин гvрэм уншуулсан боловч тус болсонгvй.

Гурав дахь хоногийн шєнє дундын хирд бvр хvндэрч авгай эсэргэнэ гэдгийг мэдэж Чингисийн хар домгоос эхлэн зээргэний шvvс єгєх хvртэл бvгдийг хийсэн боловч яаж ч чадалгvй vvр шєнє хаяарахын алдад vрэгдэв.

-- Ээ бурхан тэнгэр минь ямар єршєєлгvй юм бэ? Эцэгт чинь би юу гэж хэлдэг билээ. Миний хvv хараач, эцэгтээ ирээч, заяагvй эмийг єршєєгєєч гэж тас тэврэн хичнээн хашгиравч тус болсонгvй хvvгийн бие улам улам хєрсєєр хєшив.

Авгай уйлан «Хvv минь сэтгэлээ барь. Одоо яая гэхэв» гэж байлаа. Yрээс салахын гашуудлыг олон удаа vзсэн энэ хєгшин эх єєр юу ч хэлэх билээ дээ.

Маргааш нь євгєн эмгэн хоёртой хамжиж хvvгээ оршуулан гэртээ буцаж ирээд ухаан алдаж vдэш болсон хойно сэрэв.

Хvн жаргалын тєлєє тэмцэж чаддагийнхаа хирээр зовлонг дааж чаддаг болохоор Дулмаагийн єчvvхэн бие энэ хvнд зовлонд няц даруулчихсангvй уйлсаар сvvлдээ нулимс нь гарахаа болив.

Ингэж байтал хорины єдєр маргааш болоод ирэхэд vдэш орой нь хонгор морио барьж Тємєрийн эмээлээр эмээллээд хоол авч шєнє дундын vед хос морьтой давхиж Элсэн толгойн vенд очиж vvрийн гэгээ хvлээн зогсов.

Зvрх нь цохилон байн байн нулимс асгарна. Сэрvvхэн салхи баруун хойноос vлээн уулзах баярын хажуугаар юу гэж хэлэхээ мэдэхгvй сэтгэл зовнин байтал дорно зvгээс vvрийн гэгээ тодорч эхлэв.

Гэтэл хажууд нь тємєрийн жингэнэх дуу гарч харвал тушаатай Тємєр дэгсээр хvрч ирлээ. Хайрын халуун сэтгэлээр холбогдсон энэ хоёр хvн яаж уулзсаныг бичихэд   vг   vсэг   хоёр   хvч   хvрэхгvй   мэт,

--  За бушуухан хариад хvvгээ аваад эндээс зайлъя гэж  Тємєрийн хэлэхэд Дулмаа  хариу  дуугаралгvй   хэсэг тvгдэрснээ:

-Зvгээр чи минь бушуухан яв. Хvv бид хоёр vлдье. Даваа давж явахад манайд хэдэн морьтой хvн ирэх шиг болсон. Харихыг чинь отож байж магад гэлээ.

--Ядахдаа   хvvгээ   vнсээд   мордохсон...   vгvй   би   ууланд бvгж  байя, Чи хvvгээ аваад  ир.

-- Болохгvй, Миний євгєн яв. Бид хоёр алзахгvй, Май! гээд том хуурай єглєє.

--Чи минь хэлж байгаа хойно явдаг нь зєв байхдаа «Эр хvн дээ хєє», vг хэлж байна уу?

--Хэлж байнаа. Тvргэл миний євгєн.

-- Ааваа гэж байна уу?

--Ааваа гэж байнаа... Тvргэл миний євгєн!

--  Удсан  ч   vгvй   Тємєр  гинжийг  мултлан   «Дахиад гэмгvй хvнийг зовоохгvйн тулд элсэнд булж орхиё» гээд булав.

--Хvvгийн минь хоёр хацар дээр гурав гурав vнсээрэй. Аав нь удахгvй эргэж ирээд авна гэж хэлээрэй... «Эр хvн дээ хєє» гээд Дулмаагийн авчирсан хоолыг идэх зуур,

-- Номхон амьдаръя гэхэд болдоггvй хорвоо юм бол чадлаараа vзнэ дээ гэлээ.

Ингээд Тємєрийг мордоход Дулмаа «Тvргэл миний євгєн гэж» тэвдэж байлаа. Нєхрєє далд орсны хойно элс тэвэрч унаад чарлан уйлав.

Ингээд vдийн хирд гэртээ ирэхэд нь vнэхээр ч хэдэн морьтой хvн оргосон Тємєрийг мєрдєж ирээд байлаа.    Дулмааг хошуу тамган дээр дуудаж хорь шаахайдан байцаасан  болов ч «Мэдэхгvй ээ. Та  нар л  миний  нєхрийг мэднэ»-гэхээс єєр хариу сонсолгvй буцаажээ.

 

IX

Монголын автономит засгийг унагаасны дараа гамин цэрэг Богдын хvрээнээс монголын чухал чухал боомтыг эзлэхээр гарчээ. Энэ цэргvvд зам зуур тохиолдсон энгийн номхон малчдыг дээрэмдэн, эмс охидыг хvчирхэж, тvмэн зовлон тарьж бvгж дvрвэсэн хvн аглаг уулаар дvvрч, хvvхэд эмэгтэйчvvдийн гаслан уйлах дуу хадаж, буу дуугарах бvрд хэнийг алав гэж зvрх шимширнэ.

Баруун тийш Улиастайг эзлэхээр гарсан хэсэг гамингийн сvvлч арван хvн Луу гvний хvрээний ємнє Тамирын эрэг дээр буудаллаад дvрвэж амжаагvй айлуудыг цєлбєн дээрэмдэж байлаа.

Бадарч гамин цэрэгт нvvр олох гэж нутгийнхаа хvмvvсийг сvрдvvлэн хэдэн морь дайчилж аваад буудалласан цэрэг дээр очив.

Майхандаа хоол идэн шуугилдаж байсан гамингууд морин тєвєргєєнєєр гарч зогсов. Зарим нь буугаа авч бэлтгэв. Єчигдєрхєн дээрэмдэж авсан том эрээн майхны ємнє буунуудаа хэд хэдээр нь шорлон тавьжээ. Майхны цаана гурван тэрэг, тvvнээс цааш хэдэн морь идэж байлаа. Бадарч «энэ хэл мэдэхгvй золигнууд чинь арай буудаж орхихгvй байгаа даа» гэж зvрх нь цохиловч сайн сэтгэлээсээ ирж байгаа хvн гэдгээ vзvvлэх гэж шууд явж очоод мориноос бууж унаа морио тушиж хєтєлгєє морьдоо хvзvvнээс нь холбон уяад гайхан зогсож байсан гамингуудын ємнє очиж алгаа хавсран марсайтал инээв.

-- Эрхэм ноёдын тvмэн амгаланг айлтгаж, та  бvхнийг ёс алдаж, угтаж аваагvйн єршєєлийг гуйя гэж Бадарч  хэлэв.

-- Энэ  лав  эндvvрч  ирээд  аргагvй  болох  дээр  залилах гэж байгаа хvн бололтой гэж гамингийн ахлагч хэлэв.

--Гарцаагvй гэж нэг цэрэг хариулав.

Гамингууд єєр хоорондоо юу ярьж байгааг vл ойлгосон Бадарч дуугарсан гамингийн амыг харж худал инээмсэглэнэ.               

--Чиний  морьдыг бид авна  гэж  ахлагч  сvртэйеэ хашгиран хэлэхэд Бадарч:

-- Тийм тийм би сайн хvн байна гэлээ.

- Чамайг морьдоо єгєхгvй бол буудаж ална.Чи чєтгєр болно гээд ахлагчийн инээхэд бусад нь дагалдан инээв.

-- Миний   нэрийг  Бадарч   гэдэг.   Луу   гvний тахар хvн. Та нар бол аз хийморьтой улс байна гэхэд

-- Энд чинь нэг сум орно гэж нэг гамин магнай руугаа долоовор хуруугаараа чичлэн заахад бусад нь нирхийтэл инээлдэв.

--  Би та  нарт морь нохой  мэт зvтгэн дуртайяа тусална. Буутай цэрэг єгвєл хvссэн бvхний чинь єгнє гээд Бадарч  хи  хи  инээв.

--  Морьдыг чинь бид авна ойлгож байна уу? Чи чєтгєр болох хvсэлгvй бол бушуу зайл! гээд ахлагч ойртон очиход Бадарч сєхєрч:

-- Алт,   мєнгє,   авгай   хvvхэд   алийг   ч   авчирч   болно гэлээ.

--  Эмээлтэй морий нь би авна. Бусдыг нь та нар ав гэж   ахлагчийн  хэлэхэд  цэргvvд  уралдан   гvйж  очоод морьдыг нь тайлан авцгаав. Бас нэг цэрэг унаа морийг нь хєтлєн ирж ахлагчид цулбуурыг нь атгуулав. Бадарч «морийг нь єгч байна» гэж бодоод цулбуураа ахлагчийн гараас  авах  гэтэл  ахлагч  Бадарчийн хуруун дахь том алтан бєгжийг харснаа барьц vзээд шувт татан авлаа. Хэрэг   буруу   тийшээ   эргэж   байгааг  ойлгосон   Бадарч босч «Би их сайн хvн» гээд цулбуураас барив.

Дарга   гар   буу  гаргаж   муухай  хашгираад дээгvvр нь хоёр дахин буудав. Бадарч бєгсєєрєє хийтэл суув.

Гамингууд хєгжилтэй инээлдэв. Бадарч инээх гээд чадсангvй шvдээ ярзайлгав.

--Яв гэж ахлагч дохиод Бадарч руу буугаа Бадарчийн сvнс зайлан vнхэлцэг хагарах шахан гэдрэг гэж мєлхєн ухрав. Бадарч ухарсаар, ахлагч шагайсаар  цэргvvд инээлдсээр хэсэг болов.

Бадарчийг нилээд холдсон хойно гамингуудын зарим нь майхандаа орж, зарим нь олсон морьдоо чєдєрлєж эхлэв. Бадарч эргэж гvйх гэтэл хvнд биеэ даасангvй шургачин унажээ. Шар цай ч ололгvй морьд, бєгжєє алдсандаа гол нь харлаж гамингуудад хорсон явжээ.Тэр шєнє айл ололгvй хээр хоноход шєнє дундын vед тэнгэр бvрхэж юv ч харагдахгvй болсноо цахилгаан гялалзаж тэнгэр нижигнэн vер буужээ. Золтой л осгож vхсэнгvй арай гэж єглєє болгов.   

Шєнийн vерт Тамир хєєсрєн буцлан vерлэж єглєє эрт хєдлєх гэж байсан гамин хоригдлоо. Нар гарахын vед тэнгэр цэлмэж хурц нар ертєнцийг соёрхов. Нойтон дээлэндээ дагжин чичирч, учирсан гарздаа бухимдан гэлдэрч явтал гурван морь хєтлєєд Єлзийнд очих, дараа нь Долгортой уулзах тэгээд уулзаж чадаагvй ганц ахынхаа мєрийг гаргах гэж явсан Тємєртэй яг дайралдав. Тvрvvлж таньсан Бадарч нvvрээ буруулан, "Одоо ч Тємєрийн гараас гарахгvй боллоо. Сахиус минь єршєєгєєч» гэж амандаа шивэгнэн явжээ. Гэтэл Тємєр давхиж ирээд ємнє нь хєндєлдєн зогсов.

-- Сайн байна уу?

-- Сайн та сайн байна уу? гэж Бадарч газар шагайн хариулав.  Тємєр   ємнєє  зогсож   байгаа  хачин   хvнийг ажигласнаа   бvдvvн   дуугаар   инээж,

-Бадарч   уу  даа? Єршєєлтэй хvн даваан дээр, єртэй хvн зээл дээр гэдэг болж байх шив дээ гэлээ.

Гарцаагvй танигдсанаа ойлгосон Бадарч, Тємєр рvv эгц харж

-- Тийм байна, Бадарч байна. За яахав уулзаж дээ гэж хэлэв.

Тємєрийн бvдvvн яргай ташуур хэзээ гавал руу нь буух бол гэж бодоход зvрх нь цээжиндээ багтахгvй цохиловч биеэ барьж юу ч гэсэн бvх чадлаараа эсэргvvцэн тэмцэлдэхээр  бэлтгэж байлаа.

-- Чи  чинь  архи  ууж  яваад   мориноосоо  салж   бороонд шалба цохиулж орхио юу?

- Yгvй ээ. Гаминд дээрэмдvvлж орхиод явж байна.

-- Гаминд аа! гэж Тємєр сонирхож асуув.

-- Тийм ээ. Чи ч одоо надаас єшєєгєє авах юм байгаа биз дээ?

-Ядарч яваа эр хvнээс єшєєгєє авах ягтаа тулсан эр би биш ээ гээд Тємєр мориноосоо буугаад Бадарч руу ойртов. Бадарч хутгаа сугалж амь тэмцэн тулалдахад бэлтгэв.

-- Хутгаар яах  нь вэ?  Хэрэггvй.  Би  чамайг  цохиё гэвэл мориноосоо юунд буух вэ дээ. Чи намайг итгэхгvй байвал би урдаар чамайг хvлээд єгєх vv? гээд Тємєр хєгжилтэй инээв.

Тvvний ИНЭЭДЭНД нь сэжиглэлтэй юм огт байсангvй. Тэгээд ч морьтой ташууртай Тємєр хэрвээ Бадарчийг алъя гэвэл алга урвуулахын тєдий хэрэг гэдгийг Бадарч ойлгож байлаа.

- За чи эр хvн юм бол хэлсэн vгэндээ хvрнэ биз дээ. Эвдрэх нэг єдєр байхад эвлэрэх нэг єдєр байдаг юм даа гээд хутгаа шидэж орхиод Тємєрийн дэргэд шууд ирлээ.

--  Тэр жилийн цагаан сараас хойш чи бид хоёр золгоогvй байх аа? Юу ч гэсэн золгож орхиё гэж Тємєр хэлээд энэ хоёр золгов.

Тэгээд зэрэгцэн сууж. Бадарч гаминд буу тулгуулан дээрэмдvvлснээ сvр бадруулан ярив. Гэхдээ ямар хэргээр очсоноо хэлсэнгvй.                        

--Би хvрээнээс гараад нааш явахдаа дээрэмдvvлсэн айлууд, дvрвэж сандарсан зєндєє хvмvvс vзлээ. Алагдсан хvмvvс ч мэр сэр дайралдаж байна гэж Тємєр хэсэг дуугvй болсноо, --хичнээн гамин байна? гэж асуув.

--  Арваад гамин байна гээд Бадарч Тємєр лvv харснаа, цєм буу зэвсэгтэй гэлээ.

--Арваад гэнээ!  Хоёул  дайраад цохилж  орхиё гээд Бадарч руу харахад:

-- Цєм хурдан буутай шvv дээ!

--  Гэмгvй хvмvvс шиг ойртож    очоод гэнэт    дайрч морины сайнаар зав єгєлгvй цохилж орхиё.

--Юу ч гэсэн бодъё. Чамд идэх юм байна уу? Бузар их єлсєж байна. Юу ч гэсэн гэдэс гарч авъя гэхэд нь Тємєр богцноос чанасан мах гаргаж єгєв.

--Осолтой л  ажил даа. Хурдан буу... гэж  мах том том огтлон зажлах зуур Бадарч хэллээ.

-- Олон яриа хэрэг алга. Энэ модноос хоёр цохиур бэлтгэж  аваад  явъя,  Чи   миний  эмээлтэй   морийг  уна. Би зайдан унана гээд Тємєр босов.

Бадарч шийдэмгий бєгєєд итгэлтэй хєдєлсєн Тємєрийн зориг сэтгэлд захирагдан босож тvvний морийг унажээ. Гамингууд бороонд нэвт норсон юмаа хатааж, буугаа майхныхаа ємнє овоохойлон тавиад, наранд ээн хэвтэж байлаа. Зарим нь дуу аялан, зарим нь орон гэр vр хvvхдээ бодон гуниглаж байв.

Харь нутгийн ард тvмнийг жигшин vзэх бузар хороор хордуулагдсан энэ хvмvvс vнэндээ бол яг л дээрэмдvvлэн доромжлуулж байгаа хvмvvстэй  адил эх, эцэг, ах дvv, эхнэр хvvхэдтэй єєрийн улс vндэсний санаж сарвайх юмтай билээ.

Монгол орон тэдэнд гэм хийгээгvй. Буруу нь гэвэл тусгаар улс болохыг хvсжээ. Гэтэл єєрсдийн нь хvсэж мєрєєдєж явдаг юмыг адилхан хvссэн ард тvмнийг жигшин vзэж єєрийн эцэг, эх, ах дvv эхнэр хvvхдийг энхрийлэн хайрлаж vздэг атал бусад ард тvмэнд тийм эрх єгєхийг хvсэхгvй нь юунд байдаг билээ! Энэ бол тэр хvмvvсийн буруу биш, тэдний жолоог барьж, тэдний хvн чанар цагаан сэтгэлийг, миний гэр, миний ах дvv амраг садан болж байвал бусдын тэр бvхэн хамаагvй гэж хордуулсан нийгмийн буруу билээ.

Хятад бол их улс, том орон болохоор тvvнтэй зэрэгцээ орших жижиг улс орон дагуул нь боол нь байх ёстой. Эсэргvvцвэл хvчээр дагуулах нь хятадын бvрэн эрх гэж тэд ойлгожээ.

Тємєр Бадарч хоёр гэмгvй дvрс vзvvлэн сажилж зэрэгцэн явсаар ойртож очмогц мориндоо ташуур єгч шийдмээ эргvvлэн дайрав. Гамингууд хэрэг биш болсныг ойлгож буу руугаа гvйсэн боловч амжиж чадсангvй цохиулав. Ахлагч нь сэлээдийгээ авч Бадарч руу чиглvvлэв. Бууны аманд онилуулсан Бадарчийн сэтгэлд vхлийн хар цахилгаан цахиж могой харсан хулгана шиг гєлрєв.

Тємєр шийдмээ шидэж орхив. Цочсон ахлагч хэсэг зуур зог тусахад Тємєрийн бvдvvн ташуур толгой дээр нь бууж дайван унав.

Ганц босоо vлдсэн гамин зvvн зvгийг чиглэн байдаг чадлаараа гvйв. Тємєр хашгиран дайрав. Гамин гэнэт эргэж суугаад ямар нэг юм шулганан залбирав. Yхлийн аюул бадран хvн дvрсээ алдтал айж, барайж харласан нvvр, галзуу бухын нvд шиг дугариг бєгєєд час улаан болсон нvд нь Тємєрийн єрєвдєх сэтгэлийг татсангvй, єших жигших сэтгэлийг тєрvvлэв. Нэгэн мєч єнгєрєхєд хашгирснаас цээжнээсээ урт болсон гамингийн толгой дээр Тємєрийн ташуур буужээ.

Тємєр морины амыг эргvvлэн харвал Бадарч мориноос буугаад vхэж гvйцээгvй гамингуудын толгойг бvдvvн шийдмээр бяцлан цохиж байлаа. Тємєр мориноос бууж ямар нэгэн хvчинд хєтлєгдєн саяхан цохиж унагаасан гамингийн дэргэд очив. Арван хэдэн настай бололтой залуу ажээ. Муруйсан нvvрний нэг талд нь vхлийн сандрал нєгєє талд нь хvvхдийн гэнэн инээмсэглэл тодорч байлаа.

Тємєр Бадарч хоёр дайрахын ємнє ахмад гамингуудын яриаг сонсон инээж байсан нь ч нvvрнээс нь салж чадсангvй.

Тємєр явган сууж тэр гамингийн хvзvvн доогуур гараа хийж єргєв. Тэгээд зvрхий нь чагнавал цохихоо байжээ.

--Чамайг хэн энд ир гэв гэж Тємєр дотроо шивэгнээд,

-- Толгойг нь бяц цохь гэж дэргэд нь ирсэн Бадарч хэлэв.

Тємєр гаминг тавиад бостол Бадарч толгой руу нь дэвсэх гэж хєлєє єргєв.                               

-Хэрэггvй гэж Тємєр хориглов

--За хєє олзоо хуваана даа. Чи буу авна биз дээ гэж Бадарчийг хэлэхэд Тємєр гvн бодол болсон нvдээр ажиглан харснаа,                                                

- Би юу ч авахгvй гээд эргэж мордоод баруун зvг явлаа.

X

Хавар хаяагvй эхлэв. Олон жилийн турш тvмэн ламын хєлд давтсан Заяын хvрээний гудамжинд ч хавар довтлон орж ирлээ. Хашааны ёроолоор лууль, хэнз ногоо соёолон, гудамжинд шалбааг тогтож єдєр єнгєрєх тутам дулаарч байлаа. Байн байн салхи шороо босож, туйлаадас манаран оровч хавар ялж тэнгэрийн єнгє улам бvр хєхрєн тунгалаг болно. Хавар хєлєг морины харц хvний хvvгийн сэтгэл нутгийн зvг чиглэдэг болохоор хvрээнд байгаа банди нарын яриа хонь хурга хариулж, хурдан морь унаж явсан дурдатгалын хvрээнээс холдож чаддаггvй билээ.

Заяын хvрээний их дацангийн зэрэгцvvлэн тавьсан жавдангийн арын эгнээний дунд хирд Хонгор хэдэн бандийн хамт суугаад Луу гvний хушуу наадамд уралдсан тухайгаа ярьж байтал хурал тарж лам нар гарцгаав.

Хаврын цагт хvний бие (нозоорон алхаа нь удаан болдог болохоор тарж байгаа лам нар євєлтэй адил шахалдан дайрдаггvй. Харин банди нар гvйлдэн гарч зодолдохоос эхлээд наймаалах хvртэл бvх ажлаа хийдэг юм.

Хонгор дуганаас гараад, олны хєлєєс зайлан зогстол дэргэд нь гурван банди ирлээ.

-- Хонгор оо, Жаргалыг зодоод єгєєч. Шангий нь гомдоохгvй єгнє шvv гэж гуйхад нь  Хонгор тэднийг тоомжиргvй харан ихэмсэг ярвайж:

-Саваагvй нохой саранд хуцна гэгчээр Жаргалд хуцаж байж нийлгэсэн vv? гэж асуув.

Жаргал гэдэг бол нєгєє Хонгор, Бат хоёрыг зодсон гуйлгачин жаал билээ. Жаргал хvрээний захад овоохой гэр алин болох нь танигдахгvй болсон бор гэрт эхтэйгээ хамт байдаг бєгєєд єдєржин гуйж олсон юмаар хоёр толгой амьдардаг. Хатуу амьдрал Жаргалыг их юманд сургасны дотор барагтай бандид дарлуулахгvй урьтаж нармайнд нь хvрч чаддаг сургуультай болгожээ.

Анх хvрээн дээр ирсэн цагаас хойш Хонгор сvрхий зодооч болжээ.

Анхандаа зvгээр явсан гэмгvй бандийг ч єдєж байгаад зодож байсан бол сvvлдээ сайн зодоончин гэж нэрд гарсантай нь шилж зодолддог болжээ. Бас сvvлийн vед банди нараас хєлс авч єшєєтэй хvнийг зодож єгдєг болсон. Харин Жаргалтай анх зодуулснаас хойш зодолдож vзээгvй явжээ. Yvний шалтгаан бол тэр хоёрын аль нэгэн нь нєгєєгєєсєє айсан хэрэг биш. Харин зvгээр л учирч дайралдаагvйгээс болжээ.

Гурван банди єшєє авч єгєхийг зэрэг зэрэг гуйв. Жаргал амаргvй зодоончин бєгєєд тvvнийг оновчтой цохилт, шаламгай зайлалт, ялангуяа єє алдахгvй хамар онодог єшиглєлтийг Хонгор хэдэн удаа бахархан харж байсан. Хонгорт Жаргалыг дийлнэ гэх найдвар байсангvй. Гэхдээ дийлдэнэ гэж айсангvй.

-- Та нар юу єгєх юм бэ?

--  Хагас жингийн нэг нэг дугуй єгье гэж нэг банди хэлэв.

-- Улаан vстэй тугалган тэвгээ нэмж єг.

--  Яаж болдог юм бэ? гэж нэг банди сандран хэлэв.

--  Тэгвэл зодуулж байхгvй юу гээд Хонгорыг явах гэхэд нь гурван банди зогсоож хэлсэн тэвгийг нь єгєх болов.

Гурван банди хариад юу хэлж, багшаасаа ямар адис хvртэхийг бодолгvй тэр єдрийн олсон гурван дугуй, улаан vстэй тугалган тэвгээ Хонгорт єгєхєд нь ташуур орхимждоо боож аваад хамт явжээ. Замд тохиолдсон банди нар Хонгор, Жаргалтай зодолдохоор явааг мэдээд сонирхон vзэхээр дагацгаав. Банди нарын тоо улам олшрон явж байтал «ламбугай юм хайрла» гэж хашгирах танил дуу хангинан сонсогдов.

Хонгор банди нарын хамт нэг хашааны vvдэн дээр зогсон, гуйж баймааж олсон боовны хэлтэрхий, vмх єєхєє хар хvvдийдээ хийгээд дараагийн  хашаа  руу явж байсан Жаргал дээр очив.

-- За. Жаргал чамтай зєрєх гэж ирсэн. Хулчийхгvй бол хонзонгvй нулилцъя даа гэж Хонгор хэлээд жижигхэн бєєрєнхий чулуу Жаргалд барив.

Ламын зодоон єєрийн дvрэмтэй байдаг. Зодолдохын ємнє юм санаж хонзогнохгvй гэж хєєрєгтэй тамхиа солилцдог. Гэвч хєєрєггvй банди нар чулуу солилцож тамхилалцдаг. Зодолдож байхдаа барьж болохгvй, эмзэг газар єшиглєж болохгvй, унавал цохихгvй. Тэгээд хэн хамраас нь цус гаргавал тэр дийлсэн болдог. Бас нvдийг нь таглавал дийлсэнд vзэх удаа бий. Гэвч vvнийг хоёр талын яриагаар болдог юм.

-- Чамайг   хэн  хєлслєсєн  бэ?  гээд Жаргал  хvйтэн инээмсэглэв.

- Чамд хvртээлгvй, хаданд чимээгvй. Харин хулчийгаагvй бол зєръе.

Жаргал юу ч дуугаралгvй Хонгорыг ширтэн харж байснаа хар хvvдийгээ хашааны ёроолд эвтэйхэн тавиад нусаа дотогш татсанаа:

--Хvсээд байгаа юм бол хангаад єгье гээд жижиг чулуу авч Хонгорт єгєв.

Тэр хоёр чулуугаа солилцон, тамхилж байгаа ихэмсэг дvр vзvvлээд буцаан єгч хоёр тийш нь шидэв.

-- Хонзонгvй  гэж  зєрєєд,  хануулчих дээрээ vг  нь vхрийн баас, яриа нь ямааны хоргол болохгvй шvv гээд Жаргал бэлтгэн зогсов.

Сонирхогчид тойрон зогсож, халз зодоон эхлэв. Жаргал хэдийгээр чадлаар илvv, бие бялдар том боловч єрємний єт шиг Хонгорыг олж цохиж чадахгvй ажээ. Ихэнхдээ Жаргал довтолж Хонгор хамгаалж байв. Тойрсон улсад шахаж байгаад Хонгор руу довтолсон чинь хий цохиод золтой л єєрєє намалдаглуулчихсангvй болохоор Жаргал хянамгай болж нэрд гарсан єшиглєлтєє хэрэглэхээр шийдэж єє харан явлаа. Яг л хvссэн ёсоор нь Хонгор эгц довтлон ирэхэд нь vл мэдэг ухарч хvмvvсийг тvшиж байгаад єшиглєв. Хонгороос бусад хvн бол хэдий нь хамраа чимхэж авах байсан. Харин Хонгор баруун хацраа хадруулав. Сэхээ авч амжаагvй байтал Жаргал довтлов. Толгойгоо зайлуулан булзтал Жаргалын хvнд гарт мєр нь дайрагдаж, гишгэдлээ олж чадалгvй унав.

-- Гурван   боовны   зодоончин   дэмийртлээ   цохиулж байна   гэж  олны  дотроос   нэг   хэлэхэд хэсэг нь инээцгээв.    

Хонгорын царай чавга шиг улаан болж тvргэн босоод шvдээ тас зуун Жаргалд ойртов. Тvvний нvд цох хорхой шиг гялалзан гєлчигнєж байв.

-Дєрєв дэх боовыг чинь єгнє дєє гээд Жаргал довтолсон боловч гvйцэж чадсангvй.

Гуравхан боовоор зодож єгнє гэснийг нь бодох тутам Хонгорыг занах сэтгэл оргилон Жаргал тэвчээрээ алдан   гэнэн   довтолгоо   дахин   дахин   хийж   байв.   Бас

«Гурван    боовны   зодоончин...дєрєв   дэх   боовыг   чинь   єгнє

дєє» гэсэн vгийг сонссон Хонгор ч тайван ухаантай зодолдож чадсангvй.

Яваандаа хоёр тал улайрч, зєрж нийлэх нь улам олон боловч оновчтой цохилтыг хийж хэн нь ч чадсангvй. Хоёул нэг нэг нvдээ хєх булуу болгосон боловч  зодооноо зогсоосонгvй улам   махруун vзэлцэж байлаа.

Хvvхдvvд хашгиралдан хоёр зодоончийн сэтгэлийг улам хєєрvvлэн байв. Жаргал хоёр гарын дараалсан цохилтоор довтлон ирэхэд доош сууж ольсон Хонгорын тэнэмэл цохилт нь Жаргалын хамрыг дайрч цус садрав. Жаргал сууж хамраа чимхэн авлаа.

Цус vзэж сэтгэл ханасан сонирхогчид, таран явж эхлэв. Хонгор орхимжинд боосон гурван боовоо аваад явах гэтэл нєгєє гурван банди Жаргалын хар хvvдийтэй юмыг цацан хаяад гvйн алга болов.

Єдєржин явж олсон юм нь гудамжны нэг болсныг хараад Жаргал дуу алдан, цусаа гоожуулан тvvж эхлэв. Жаргалын нvдэнд нулимс бvрхэж гудамжны шороо болсон юмаа цустай гараараа базан авч байв.

Хонгор юмнаас нь тvvж єгєх гэсэн боловч Жаргал тvлхэж орхив. Хонгор огтхон ч уурласангvй. Харин Жаргалын ємнє хэмжээлшгvй гэм хийсэн юм шиг санагдаж, тvvнтэй яаж байж эв засах хvсэл оргилов.

-- Май, чи ав гээд орхимжоо задалж гурван дугуйгаа гарган єгєв.

-- Хvний   цусаар   худалдаж   авсан   бузар   идээг   би авахгvй гээд гар руу нь цохисонд дугуй тал  бvр тийш єнхрєн алга болов.

Жаргал хvvдийгээ vvрээд булан тойроод далд ороход Хонгор юу ч дуугарч чадалгvй зогсож байв. Тэгээд гэнэт амилж ухаан  орсон юм  шиг гудамжны нєгєє тал руу гvйв.                                                                    

Гудамжаар тэнэж явсан хамуутай халтар нохой газар шиншлэн явсаар хэвтэж байгаа дугуйн єрєєсєн галаас хазлан идэж эхлэв.

Хєлсний   зодоончин,   цусаар   худалдаж   авсан бузар идээ гэдэг vг Хонгорын   сэтгэлийг  маажин, єнєєдрийн зодоонд дийлсэн биш, дийлдсэн юм шиг хар сэтгэл тєрж байв. Хойноос нь хvмvvс гурван боовны зодоончин  гэж хашгираад байх шиг санагдаад гvйсээр байлаа. Хашааныхаа vvдэн дээр ирж зогсоод алгаараа нvvрээ даран уйлав. Бас єєрєєсєє хэдэн сар хvсэж   мєрєєдєж байж єнєєдєр олж авсан улаан vстэй тэвгийг авч гараа хєдєлсєн зvг рvv таягдав. Тvvнийг  хаясны дараа сэтгэл хєнгєрєх шиг болж нулимсаа арчив.

Дахиад хєлсєєр хэзээ ч зодолдохгvй гэж бодоход хєлсєєр єдий тєдий бандийг зодсон нь юутай ч жишиж боломгvй гэмт бузар хэрэг мэт санагдав.

Хашааны хаалгыг алгуур онгойлгоход том хонх дvн дан гэж чичрvvлэн дуугарчээ. Энэ хонхны дуу гэвш ламд хvн орсныг хэлж єгдєг бол Хонгор гэм хийсэн vед гэвшийг хуурах vгээ бодох дохио болдог юм. Гэвч хэдийгээр єнєєдєр єдий тєдий цагаар зодолдож, ирэх цагаасаа хожимдсон боловч Хонгорт багшдаа хэлэх vг бодох чадал  байсангvй. Гэртээ ороход лам хялайн харснаа:

-- Хvрээд ир! гэлээ.

Хонгорыг ойртоод очиход урт хар эрихээр нvvрэн дундуур нь ороолгоод, юу ч болоогvй юм шиг номоо уншив. Эрихний ширхэг бvрийн хэвээр нvvрэнд нь улаан гувруу тодрон гарлаа. Гэвч Хонгорт євдєєгvй юм шиг байв.                                                                     

Хэдэн єдрийн дараа ус vvрээд явж байтал Жаргалтай дайралдаж мэндэлсэнд тэр хариу дуугарсангvй ширвээд єнгєрєхєд нь       

--Хонзон санахгvй гэсэн биш билvv. Yг чинь vхрийн баас, яриа чинь ямааны  хоргол эр  шив дээ гэж Хонгор хэлэв.

-- Би  хєлсний  илжигтэй зодолдох  гэж  байснаа  мэдээгvй юм гэж хэгжvvн бєгєєд хvйтэн хариулаад эргэж ч харалгvй явжээ.

XI

Тэнгэрт од гялалзан, хvрээний нохдын ян ян хуцах дуу тасралтгvй сонсогдож, шєнє дунд ойртож байхад хятадын пvvсэнд уригдаж найрлаад Довчин, Гэрэл хоёр нилээд халамцуу ирэхэд Эрдэнэ морьдыг нь авч тэжээхээр явлаа.

-- Маргааш бидний бичиг цэргийн тvшмэд, Богд гэгээнд бат єршєєл єргєхийн учир би єглєє эрт явна. Чи хамт явж морь барьж байна шvv гэж Довчин хэлээ ээдрvvлэн хэлэв.

-- Чи орж бай. Би Эрдэнэтэй хамт морь тэжээлцэнэ гээд Гэрэл Эрдэнийн хойноос явах гэтэл нєхєр нь ханцуйнаас нь барьж,

-- Эхнэр ээ орж унтъя гэж тушаангуй хэлэв.

--  Дуртай юм бол ороод ширвэж бай гэж ханцуйгаа угз татан авч эргэж ч харалгvй Эрдэнийн хойноос алхав.

-- За яв, яв хонгор минь, би хорихгvй гээд Довчин гэрийн зvг найган явжээ.,

Єглєє нь Эрдэнэ эрт босож хоёр морь эмээллээд бэлхэн болгов. Архиндаа шартсан Довчин хаван нvдлэн арай гэж босоод шар тайлах гэж хэдэн хундага архи халааж уугаад, бантан хийлгэж хоёр аягыг идээд Эрдэнийг дагуулан морджээ.

Замдаа Аюуш лам, Чулуун занги хоёртой нийлж цааш явлаа. Хvрээний том худалдаачин лам нарын нэг Аюуш саяхан бээс болсноо бардамнан ярьж Богдод заяаны эмээ заалгах гэж зуун лан мєнгийг Данигай сойвонгоор дамжуулан барьснаа ярив. Бас Бадамдорж шанзав Сангийн яамны тvшмэл болгож єгсєн тухай онгирон ярьжээ.

-- Лам нар та бvхэн баахан дэндэж байна. Тєрийн хэрэгт орох хэрэг алга гэж Чулуун, ламыг зэмлэв.

-- Халхын заяа буянг шарын шашин сахиж байгаа болохоор бид лам наргvйгээр тєрийн хэргийг жолоодох нь сохор хэрэг гэж Аюуш бардам бєгєєд ихэмсэг хэлж хоолойгоо засав.

-- Тєр бол хоёр баганатай байдаг. Нэг нь бол бид ван, бэйл, бэйс, гvн зэрэг бичиг цэргийн тvшмэд, нєгєє нь гэвэл хутагт хувилгаан, хамба, цорж зэрэг санваартан лам нар болохоор тєрийн баганыг бид хамт тvшилцэх ёстой билээ гэж Довчин мэдэмхий хэлжээ.

-- Лам  нар тєрийн тєлєє   залбирч л  байвал  дээр. Хоёр  багана  байдаг юм  бол  нэг  нь бичгийн  тvшмэд, нєгєє нь цэргийн тvшмэд. Єєр багана байхгvй гэж Чулуун хэлжээ.

Хэрэв цогчин дуганд тулж ирээгvй бол Аюуш Чулуун хоёрын энэ маргаан юунд ч хvрч магадгvй байв.

Ямбаны хувцсаа ємсєж тогосны єдтэй отгоо намилзуулсан ноёд, тvшмэдийн цуваа дуганы vvдээр орох гэтэл мундаг биетэй хэдэн дуганч зам хєндєлдєн хаажээ.

--  Юу болоод зогсоож орхив.

~ Цаад дуганч нар чинь юу гээд зам хєндєлдєєд байгаа юм бэ? гэх зэрэг vг ноёд тvшмэдийн эгнээнээс сонсогдож байв.

-- Хэнийг ч битгий оруул  гэж  Шанзавын  яамнаас зарлиг  буулгасан   гээд дуганч   нар   гэдрэг   нь  шахаж эхлэв.

Довчин олны дундаас урагшлан гарч шахмал бvдvvн дуугаар: «дуганч та бvхэн зvйн явдлыг ухамсарлаагvй бололтой. Бид бол тулгуур тєрийн єрєєсєн багана болсон бичиг цэргийн тvшмэд байна» гээд ихэмсгээр толгойгоо сэжлэн, ханцуйгаа даллан хаяж урагш алхав.

Гэтэл дуганч нар барсын сvvл, єргєстэй торлогоор ноёд тvшмэдийг нvvр нvдгvй занчиж эхлэв.

Тvшмэдийн зарим нь учирлан ярихыг оролдоно. Зарим нь «Шалдан банди нар дэндэж байна», «Бид нар тєрийн тvшмэд байна» гэсэн боловч тус болсонгvй. Сvvлдээ ноёд тvшмэд морьд руугаа  сандран  гvйв.

Довчин барсын сvvлэнд дайрагдан шургачин унаад нvvрэн дундуураа нойтон бургасаар ороолгуулаад арай ядан мєлхєж мориндоо хvрээд ум хумгvй зугтав.

Тvшмэдvvдийг ингэж доромжлох зарлигийг их шавийн да лам Бадамдорж шанзав єгчээ. Тєрийн эрхмийн тєлєє болж байсан хар, шар феодалын тэмцэлд vлэмж хонжоо олохын учир Бадамдорж ийм хэрэг хийжээ.

Доромжлогдсон тvшмэдvvд гомдол нэхэж заалдахад шавь яам богдын зарлиг гэж уг хэргийг шилжvvлэн аваад ноёд тvшмэдvvдийг тус бvр нэгэн мянган зулын vнээр торгожээ. Тvvгээр ч барахгvй Богдын дэмжлэгээр Бадамдорж шанзав тєрийн эрхийг эзлэн авч улсын ерєнхий сайд болов.

Ингэж шар феодалууд тєрийн эрхийг гартаа авч дураараа дургиж эхлэв. Энэ vед орос оронд бадарсан Октябрийн их хувьсгалын эрх чєлєєний гэрэл монгол оронд нэвтрэн ирлээ.

Нэгэн дор пролетарийн их хувьсгалаас айн сандарч, нєгєє дор шар феодалуудад хорссон засаг ноёд бахардахдаа балиусаас атгаж авна гэгчээр хятадад тєрєє худалдахаар шийдэж хvрээнд байсан хятадын элчин тєлєєлєгч сайд Чин ванд бараалхаж хятад улсад дагаар орж захирагдахыг хvсэв.

Монголын ард тvмний олон зуун жилийн баатарлаг тэмцлийн ачаар байгуулагдсан улс тєрийг хэргэм зэргээр худалдах vед хvрээнийхэн «богц, богц мєнгєєр богдыгоо худалдсан сайдууд, дэнс дэнс мєнгєєр дэлхийгээ худалдсан сайдууд, магнаг дээлтэй сайдууд гуай, маныгаа худалдаад гялайв уу» гэж гашуун дуу зохион дуулдаг болжээ.

Монголын эзэнт хаант тєрийг залгих аятай цагийг хvлээж байсан хятадын хєрєнгєтний засгийн газар тєрийн энэхvv наймааг дуртай хvлээн авчээ.

Хятадад дагаар орохоор хэлэлцээ хийхээр очсон ноёдыг Чин И сайд ямбаныхаа хувцсыг ємсєєд vvдэн дээрээ хvлээж аваад, арзгар урт шар шvдээ ярзайлган, нvдээ жартайлган инээж:

-- Эрхэм хvндэт сайд, тvшмэдvvдийг ёс алдаж холоос угтаж чадаагvй тvмэн ялыг минь єршєєх ажаамуу. Тэнгэрийн хишгээр та бvхэн миний єчvvхэн гэрт гийгvvлэн ирсэнд баярлавч барахгvй гээд тvшмэд, ноёдыг урин оруулж   янжуур   тамхи,   сайхан   хоол,   мэглvv   архиар дайлав.

Сайдуудын хvсэлтийг Чин И их л анхаарч сонсож толгойгоо дохин, янжуурынхаа vнсийг тамхины шаазан сав руу алгуур унагаж байлаа.

--  Энэ бол сайхан хэрэг. Дундад, монгол хоёр бол эзэн Чингэсийн vеэс тєр улсаа хамт байгуулж байсан тvvхтэйг мэргэн   сайд ноёд мунхаг хvнээр заалгах юун билээ. Та бvхний энэ хvсэлтийг засгийн газраа мэдvvлнэ. Мэргэн та нар биднээс хvсэх єєр зvйл байхсан болов уу?

-- Гагцхvv Богд хаантан ба олон аймаг хошууны засаг ноёдын тушаал хэргэмийг хуучин хэвээр хэрэглvvлэх биз гэж аймшиггvй гуйна гэж нэг ноён хэлэхэд Довчин алгаа хавсран, єрєєсєн нvдээ анин хоолойдоо инээж «бичиг цэргийн тvшмэд биднийг тєрийн албанд хэрэглэн, цалин пvнлvvг зохих ёсоор хvртээж байхыг эрхэм мэргэн сайдаас хичээнгvйлэн хvсэж байна» гэж нэмлээ.

-- Та бvхний энэ vлэмж хvслийг дундад улсын засгийн газар биелvvлнэ гэж єчvvхэн би итгэж байна гэж элчин хэлжээ.

Ингээд тvvхэнд Чин И-гийн жаран дєрвєн зvйл гэж нэрлэгдсэн гэрээ бий болсон ба удалгvй баруун хойт хязгаарыг сэргийлэн хамгаалах их цэргийн ерєнхийлєн захирах жанжин Сю Шv Жан их цэргийн хамт монголд нэвтрэн орж ирэв.

Чин И сайдад монголын тєрийг худалдах их олз, vлэмж гавьяанаас хожимдсон Бадамдорж шанзав Шv жанжинд нvvр тал олохоор шийдэж хэдэн цаас захиа бичлээ.

Бадамдорж шанзав шадар нєхдийн хамт Шv жанжинд єргєх бичгийн эхийг єглєєнєєс эхлэн бичээд оройн нар хана єєд цойлон гарахын vед дуусав.

--  За та нар харьцгаа. Би явуулчихъя гэж Бадамдорж хэлэв.

-- Шанзав аа би хvргэж єгье,

-- Болохгvй. Бидэнд атаархаж байгаа засаг ноёдод мэдэгдэж болохгvй. Та нарын аль нэгнийг хvргэж єгєхийг  харвал  хэрэг буруу тийшээ эргэнэ.  Энэ  учраас найдвартай, бас тэгээд бидэнтэй холбоотой гэдгийг нь хэн ч мэдэхгvй хvнээр явуулна.

-- Шанзавтны ухаан ч мєн саруул гэгээн байна.

-- Давхар бодож байна шvv.

--Ийм саруул бодолтой хvнийг ч яаж дийлэх билээ дээ.

Шанзав босож суниагаад хvйтэн инээмсэглэв. «Монголыг буулгаж авсан гавьяаг булаалдаж байгаа Чин И, Шv жанжин хоёрын дунд яс хаяж, Шv жанжны цэргийн сvрээр Чинг зайлуулбал давхар хонжоо олох ажээ». Гавьяа олж, засаг ноёдоос єшєєгєє авна. Тvvгээр ч барахгvй Монголын орой дээр сууж Шv жанжны хvчээр дайснуудаа бяц цохиж  чадах мэт бодогдоно.

«Та нар Бадамдоржийг араар нь тавьж хэзээ ч чадахгvй. Хєгшин чинь шvдгvй ч гэсэн дvv нараа хvлхэж орхино» гэж дотроо шивэгнээд хємсгєє зангидав.

Yvд дуугарч донир лам орж ирэхэд Шанзав цочин эргэв.

-- Гэгээний элч ирээд танд бараалхахыг хvсэн айлтгаж байна гэж донир алгаа хавсрав.

-- Хэнтэй ч уулзахгvй. Харин морь бэлхэн болгоорой

-- За сайвар хvрэнг бэлхэн болгоё гээд донир ухран гарлаа.

Хэсэг болсны дараа донир буцаж ирээд алга хавсран «дээдсийн чухал бичгийг єгєх юм гэнэ» гэж хэлэв.

-- Тийм бол тvргэн оруул гэж шанзав огцом дуугаар тушаав. Хаалга  нээгдэж, шар дугтуйтай  бичиг, єргєн барьсан Жамбал орж ирээд єрєєсєн євдєг дээрээ сєхрєн «Эрдэнийн тамгат, тавантаа залж, есєнтєє єргємжлєгдсєн Зая бандид гэгээн эрхэм шанзав таны тvмэн амгаланг эрж энэ бичгийг дэвшvvлэн барив» гээд нахисхийснээ босож зогсов.

- Yгvй энэ чинь дээдсийн бичиг гэсэн биш  билvv?

- Жа тийм ээ. Бандид гэгээнийг бид шавь нар дээдэс гэж єргємжилдгийг эрхэм шанзав юу айлдах билээ дээ гээд Жамбал нvдээ таталзуулан инээмсэглэв.

Сvvлийн vед Бадамдорж шанзав богдын зарлигаас єєр хvнтэй уулзахаа больсныг Жамбал мэдсэн учир ийм арга хэрэглэжээ.

Нэгэнт бичгийг авсан болохоор Бадамдорж нvдний шилээ хийж аажим хєдєлгєєнєєр дугтуйг задлан бичгийг гаргаж хошуугаа жуумалзуулан уншив. Дуусаад Жамбалыг ажиглан харахад ємнєєс нь хоёр ногоон нvдээ гєлийлгєн ширтэж байв. Бадамдорж тэссэнгvй харцаа хариулав.

Уул бичигт Бадамдоржоос шавь нарыг ивгээж, хошуудыг хавчиж байгааг магтан сайшааж, Заяын шавь Жамсран бэйсийн хошууны хооронд гарсан газар нутгийн будлианыг тvргэн тасалж єгєхийг хvсчээ.

-- Та нар хvний нутгийг луйвардах гэж байгаа байлгvй дээ гэж шанзав   сvр бадруулсан   ширvvн   дуугаар хэлэв.

--Халхын наймхан тамгатай хутагтын нэг тийм сvнсгvй юм хийхгvй гэдгийг єчvvхэн би эрхэм шанзавт аймшиггvйгээр айлтгая гээд єврєєсєє   алтан тойгон ембvv гаргаж «гэгээн таны лагшинг  асуун  барьсан   билээ» гэж худал инээгээд барив.

--Чи чинь эрvvл хvн vv?

--Нэгд бол манай гэгээн таны сайн нєхєр бус уу? Хоёрт бол хошуудын засаг ноёд   таны ємнєєс муна баривал бид шавь нар таны тєлєє морь нохой мэт зvтгэх бус уу? гээд Жамбал нахис гэлээ

-Анхандаа «Ямар улаан амьтан бэ?» гэж зэвvv нь хvрч байсан шанзав Жамбалын vгийг таслах гэсэн боловч зогсож єгсєнгvй. Сvvлд нь Жамбалын «улаан дайралт» д шанзав ялагдаж олбог дээрээ завилан сууснаа:

-- Заяын гэгээн олон  ийм  шавьтай   бол  халхад хэцvv хэрэг болж магад юм    байна гээд инээмсэглэв.

-- Гэгээний    єчvvхэн   шавь  нарыг    Эрдэнэ   шанзав таалан ивгээж байгаа бол   бидний жижигхэн хvсэл биелэгдэх болжээ гээд Жамбал гєлєлзєн зогсоно.

Шанзав будлиантай нутгийг Заяын шавьд єгєх тухай улаан шугамтай бичиг хийж єгснєєр барахгvй Жамбалыг vнэлж бичгээ Шv жанжинд хvргvvлэв.

-- Шанзавын бичгийг    Шv жанжипд барьж, таныг нууцаар нvvр учруулж єгєхийг єчvvхэн  шавь аймшиггvйгээр хvлээн авна гээд Жамбал явсан билээ.

Yнэхээр ч Шанзав Шv жанжинтай хэд дахин нууцаар учирч богд хааны тєрийг буулгах тухайн бvх асуудлыг ярьж тохиролцов.

Шv жанжин цагийг алдалгvй хєдєлж Чин И-г гэрийн газар нь хорьж жаран дєрвєн зvйлийн гэрээг хvчингvй болгон Богдын ордонг цэргээр бvслvvлэн монгол нь хятадад vvрд захирагдах бичгийн эхийг зохиож Бадамдоржоор гарын vсэг зуруулан Бээжинд явуулжээ.

Ингэж Шv жанжны цэргийн дарангуйлах засаг тогтон Монголын ард тvмний зовлон зvдvvр хязгааргvй болов.

Шанзав Жамбалын чадлыг vнэлж єєрт нь хvчин зvтгэхийг хvсвэл «єчvvхэн би Зая бандид гэгээний найдварыг хvлээсэн элч болохоор хэн миний толгойг мэдэх билээ» гээд буцжээ.

Yнэндээ Жамбал Бадамдоржийн энэ хэрэгт итгэхгvй байжээ. Монголд гаминг эсэргvvцсэн тэмцэл єдєр ирэх бvр єсєж байгааг харсан Жамбал Сю-Шv-Жан Бадамдорж шанзав хоёрын наймааг, ямар урт наслах юм биш, гэж бодсон учир энэ хэргээс хол явъя гэж шийдсэн билээ.

XII

Євлийн нэгэн жихvvн хvйтэн єглєє Эрдэнэ Довчингийн дєрвєн морийг дунд голоос усалж ирээд пинд оруулж овъёос тавин єгєєд гартал хашааны хаалга нээгдэн гамингууд орж ирээд олон таван vг ч ярьсангvй шууд морьдыг нь холбон авч явах гэхэд Гэрэл, гvйн очиж гамингийн даргын хєтєлж явсан жороо хээр мориныхоо цулбуураас барин угз татаж авлаа.

Гамингийн дарга Гэрэлийг шалиг нvдээр харснаа мориноос бууж дэргэд нь очоод «ямар зоригтой хvvхэн бэ» гэж ярзайн инээмсэглэв.

--Эрдэнэ  минь яадаг билээ.    Салгаж vз.  Цаадах чинь яаж ч магад хvн шvv гэж Довчин хоолойгоо чичрvvлэн Эрдэнийн ард   орж тvлхэнэ.

-- Илжиг минь чамд морио єгєхгvй гээд   Гэрэл тэвэрч авах гэсэн гамингийн даргыг алгадав.

--Яасан догшин байна. Тан шиг сайхан    хvvхний морийг эс авбал би эр хvн биш болно гэж гамингийн дарга эрх хав шиг сагсагнан хэлэв.

Довчин «Эрдэнэ минь Эрдэнэ минь» гэж аахилна. Гамингийн дарга Гэрэлийн урт нударгаас барьж авлаа. Эрдэнэ ухасхийн очиж гамингийн даргын зэвхий саарал цамцны мєрєн дээрээс базан авч угз татан Гэрэлийг салгав.

Дарга сэлээдий бууныхаа ишнээс шvvрэн авснаа болиод Эрдэнэ єєд харвал тэр нь чулуун хvн шиг хєдлєх ч vгvй, дуугарах ч vгvй зогсож байлаа. Энэ хоёр хэрсэн бух шиг ширтэлцэн зогсов.

-- Эхнэр минь, хэрэггvй.    Энэ  муу адсага    олдож болно. Єгч орхи! гээд Довчин амьсгаадавч тvvнийг анхаарч сонссон хvнгvй.

Гамингийн дарга хvйтнээр инээмсэглэснээ тvргэн эргэж мориндоо мордоод явахад цэргvvд нь дагав.

--Муу  сайн  дээрэмчид  чинь  гурван   морийг  минь єгсєнгvй шvv. Турсагыг нь хуулах юмсан  гээд Довчин нvдээ хурцлан хошуугаа мурилзуулж байв.

Хэдэн єдрийн дараа монголын автономит тєрийг буулгах бузар ёслол болж, Очир дарийн хувилгаан богд Жавзандамба хутагт, Да Жунтан Юудань-Ши Кай-гийн зурагт мєргєн, Бадамдорж Шанзав монголыг буулгаж єгсний шанд хагартлаа баяжив.

Монгол нутгийг боолчлол, доромжлолын хар манан бvрхэж маргаашийн цуст яргалал  бvхний зvрхийг базсан тэр нэгэн єдєр Эрдэнэ    гудамжинд   Доржтой дайралдав.                                                                           

--Эрдэнэ минь vvнээс илvv гутамшигт хэрэг байхгvй шvv дээ. Эзэн хаан маань хятадын зурагт мєргєнє гэсэн чинь юу гэсэн vг вэ. Бид тулалдсан   бол тийм ч амархан дийлдэхгvй юм шvv.    Даржаа  баатар бууж єгєхгvй, vзэлцэнэ! гэж дээдэст айлтгахад дээдэс « тэгж болохгvй» гэж зарлиг буулгасан гэнэ. Одоо тэгээд маргааш єглєє бид цэрэг   зэвсгээ хураалгана    гэж Дорж тvмэнтэйеэ гашуудан гаслан ярилаа.

-- Бид чинь ингээд дахин боол болох хэрэг vv? гэж Эрдэнэ асуув.                   

-- Боолын боол болох нь тэр. Гэвч монголын заяа их л дээ. Гаслах цаг байхад баярлах єдєр бас байх ёстой гэж Дорж хэлсэн боловч  юу болоод хэзээ баярлахаа єєрєє л мэдэхгvй байжээ.                                       

Маргааш нь Богдын цэрэг гаминд зэвсгээ хураалгав. Саяхан гартаа чанга атгаад ялж байсан зэвсгээ хураалгаж байгаа ємссєн дээл нь ноорхой боловч хvдэр, эрсийг хараад Эрдэнийн сэтгэлд харийн дайсныг занан хорсох бодол єєрийн эрхгvй дvрэлзэв.

Доромжлолоор зvрхий нь атгах гэсэн гамингийн бодол монгол хvн бvрийн сэтгэлийг жигшил хорслын галаар дvvргэв. Тэндээс Эрдэнэ харанхуй бодолд дарагдан гэлдэрч явтал хоёр гамин нэгэн эмэгтэйг хашгируулан чирч яваа харагдав.

--Монгол ах дvv минь. Энэ буруу номтноос авраач. Би нєхєртэй хvн шvv гэж тэр эмэгтэй хашгиравч хоёр цэрэг тvvнийг тавьсангvй. Орчин тойрны хvмvvс ч тусалсангvй.

Эрдэнийн уур нь гэнэт буцалж шуугин очоод хvнд гараараа нэг нэг цохисон чинь хоёр цэрэг тонгорцоглон унаж, хvvхэн алга болов.

Энэ vед зэвсгээ хураалгасан шившигт явдлыг vзээд хорсон буцалж явсан Цэвээн тэргvvн, Гомбо бэйс хоёр нэг монгол хvн хоёр гаминг унатал цохихыг бахдан харлаа.

Эрэмгий чадал, эр зориг ч бидэнд байгаа л юм даа. Гагцхvv хєтлєєд явах хvн л дутагдаж байна гэж Гомбо бэйсийг хэлэхэд:

-- Би ер нь Семоновоос   тусламж    гуйя гэж бодож байна. Элч л явуулъя.  Та зєвшєєрєх vv?    гэж Цэвээн тэргvvн хэлэв.

-- Мэргэн санаа байна гээд vгээ таслав.

Эрдэнэ рvv хашаанаас гарч ирсэн зургаан гамин дайрав. Эрдэнэ баруун зvvнгvй vсчиж зодолдсон боловч шоргоолж шиг овоорсон гаминд баригдан хvлэгдэв.

-- Ийм хvнийг явуулбал  зvгээр vv гэж Гомбо бэйсийн хэлэхэд Цэвээн тэргvvн ямар нэгэн    мэргэн арга олсон бололтой морины амыг эргvvлж, хvлээстэй Эрдэнийг тойрон байгаа цэргvvддээ юм хэлж байсан даргын дэргэд очиж, тvрийвчнийхээ буланг нударган дотроосоо цухуйлган vзvvлж:

--Эрхэм ноён, надад энэ муу боолыг єгєєч гэж хvлээтэй хэвтэж байгаа Эрдэнэ рvv зангав.

Дарга инээмсэглэн,   Цэвээн тэргvvний дэргэд ирээд «хэд вэ» гэж шивэгнэв.

--Хорин таван янчаан

--Хорин тав.

-- За яахав хорин тав.

Дарга, Цэвээн тэргvvний єгсєн хорин таван мєнгє янчааныг авч эргэмэгц Эрдэнийн хvлээсийг тайлуулаад зогссонгvй, Эрдэнэд анхны цохиулсан хоёр цэргийг хэд хэд  алгадав.

Эрдэнийг аваачаад гурав хоног сэлээдий буугаар буудах сургууль хийлгэж байлгаад нэг орой Цэвээн тэргvvн уулзав.

-- Чи ч гамингуудтай сайн зодолдсон шvv.    Би хараад их л баярласан.

--Эмэгтэй хvнийг тvмний нvдэн    дээр доромжилж байхыг хараад тэвчиж чадаагvй юм.

-- Манай монгол ч бузар доромжлогдож байна даа гээд Цэвээн тэргvvн гvн санаа алдаж Эрдэнэ рvv харлаа.

-- Зэвсгээ хураалгахгvй vзэлцэх л ёстой байсан юм даа гэж Эрдэнэ хэлэв.

Цэвээн тэргvvн чухам энэ vгийг хvсэж байжээ. Эрдэнийг зальтай нvдээр ажиглан харснаа урт санаа алдаад:

-- Тийм л байсан. Гэвч одоо нэгэнт хожимджээ. Єєр зам хайх хэрэгтэй байна.. гээд Эрдэнэ рvv ширтэв.

-- Єєр зам байвал та хэлээд аль.    Би морь    нохой мэт зvтгэхэд бэлхэн байна гэж Эрдэнэ шууд   хариулав.

Цэвээн тэргvvн их л бахдалтай инээж босоод том гэрийн дотуур ийш тийш хєрєєдєн хэсэг алхсанаа:

-- Эр хvний яриа шууд бол сайхан. Ялангуяа улс орон маань ийм зовлонд ороод байхад эрс яриа, ганц зориг хэрэгтэй. За ийм байна. Чит хотод Атаман Семомов гэж орос улсын нэртэй ноён их цэрэг хєдєлгєж, бидэнд туслах гэж байгаа. Тvvний явуулсан хvн одоо хєвчийн жонон вангийн нутагт бидний тєлєєлєгчийг хvлээж байгаа. Тvvнд чамайг явуулья гэж бодож байна. Замд саад аюул их. Гамингууд хvрээг бvслээд шувуу ч орж гаргахгvй байцаан шалгаж байгаа. Гэтэл та бол бидний бичгийг авч явах болно гэж хэлэв.

-Тэр ноён монголыг гамингийн доромжлолоос салгаж єгєх юм уу?

-- Яриа юу байхав дээ!

-- За тэгвэл хэзээ гарах вэ?

-- Єнєє орой гарч болно.

Тэнгэр бvрхэж байснаа гэнэт цэлмэж том гэгчийн дугариг сар ертєнцийг гийгvvлэв. Эрдэнэ хос морьтой явсаар Наймаа хотын ємнє хvртэл гаминтай тулгарав.

--Би гэмгvй хvн байна гээд морио татан зогстол ємнєєс нь дєрвєн морьтой гамин гарч ирлээ.

-- Эрдэнэ бєєнд нь барин буудаад мориндоо ташуур єгч зvvн зvгийг чиглэн хурдлав. Гэнэт дуугарч нэг морийг нь алсан бууны дуунд сандарсан гамингууд ухаан орж амжаагvй  байхад Эрдэнэ тэд нараас нилээд холдож морины дэл рvv бєхийн, хааяа хааяа эргэж харан давхиж явлаа. Гэтэл олон буу тачигнан сум тал бvрээр нь шуугин исгэрч эхлэв. Нэг мэдэхэд Эрдэнэ Улиастайн голыг гарч Туулын хойт талыг барин давхиж явлаа.

Буун дуу холдсоор, салхит хошуу хvрэхэд бvр чимээ тасрав.

Эрдэнэ хурдаа татаж урагш эргэн Туулыг    гаталж гараад голын шугуй дагаж хатируулан явжээ.

Салхинд шуугих бургасны дуу, морины амьсгаадахаас єєр чимээ сонсолгvй явсаар горхийн ам єнгєрч vvрийн гэгээтэй золгов.

Дорнот уулсын орой дээгvvр манхайн цайж байгаа шинэ єдєр Эрдэнийн амьдралд юу авчирч єгєхийг таахад хэцvv боловч том аюулаас энэ удаа мэнд гарсан их завшаан сэтгэлд нь ямар нэгэн баярыг авчирч байлаа.

XIII

Гамингийн замаас оргон зайлсан Итгэлтийнх Хануй голын ємнєх дvнхгэр хар уулын ард нутаглаж байлаа. Суурь малуудаа зайлуулж чадсанаас гаминд єнчин ишиг ч алдсангvй. Монголд болж байсан vймээн Итгэлтийн гэрт орж ирээгvй  эзний нь сэтгэлийг ч хєндєєгvй байжээ. Гамингууд Луу гvний хvрээнд орж дээрэм хийсэн боловч хоёр гурван навтархай хар гэр зориуд буулгасан Итгэлтийн хашаанд тоож орсонгvй єнгєрчээ.

Нэгэн єдєр Итгэлт хоёр морь бариулж хос морьтой Луу гvний хvрээ рvv Павловын гэр бvлийг эргэх, бас бус ажилтай явжээ.

Павловын эхнэр хvvхэд гамингийн замаас дvрвэж зайлсангvй. Учир нь гамингууд оростой эвдрэлцэхгvйг хичээн оросын харьяат нарт халддаггvй байжээ.

Гарсныхаа маргааш орой нар жаргахын ємнє Павловын сууринд ирвэл хашаанд нь арван хэдэн морь уяатай байлаа. Байшинд єдий тєдий хvн шуугилдан их л хєгжилтэй байв.

Морьдоо уяад орвол сvрхий согтсон Павлов угтан ирж тэврэн vнсээд «миний сайн нєхєр баян Итгэлт гэдэг хvн. Эд бол миний нэгэн зорилгот анд нар танилцацгаа» гэж хэлэн орос хэлээр єєрєє орчуулав.

Павлов Ангарын хотод очоод цагаантны бослогод идэвхтэй оролцож Омск хотод гадаадын зэвсэг, дэмжлэгээр байгуулагдсан Колчакийн цэрэгт оржээ. Улаан армийн эсрэг гарамгай тулалдаж большевикуудыг хайр найргvй хядсанаас офицер болжээ.

Уралыг єнгєрєн байлдаж явтал улаан армийн их хvч Колчакийн эсрэг довтолж, Омскийн засаг устаж арми нь эргэж харалгvй зугтав. Нэгэн талаас улаан армийн хvчтэй довтолгооны буцлан хєєсєрсєн их vер, нєгєє талаас хагд євсєнд орсон тvймэр шиг оволзон гарсан Сибирийн партизанд шахагдаж хаданд хавчигдсан тємс шиг болсон Павлов нєхдийн хамт монгол руу оргон иржээ.

  --Бид эхлээд улааныг зад цохисон. Дараа нь дийлэгдсэн. .Гэвч бууж єгєєгvй. Хvч залгаж байгаад vзэлцэнэ гэж Павлов урт яриагаа дуусгав.

Павловын шар сахал нь урт ургаж, царай нь барзайн дуу нь баргил болсныг Итгэлт ажиглав. Колчакийн дээрэмчдийн єчvvхэн хэлтэрхий болсон энэ хvмvvс ялагдлын хорсол гасланг архины аагаар дарж дуу дуулалдан хашгиралдах нь сэг булаалдсан хэдэн хэрээ гуаглалдан шуугих мэт ажээ.

«Хожигдсон шатрын ноёныг єрєг дээр хичнээн чанга тавивч мадаас аварч болдоггvйн адил, та нарын ажлын хєг єнгєрсєн бололтой» гэж Итгэлт бодовч єнгєн дээрээ нєхрийн гашуудал зовлонг хуваалцан «эр хvн долоо дордож, найм дэгжиж явдаг юм даа» гэж байлаа.

--Бид большевикийн хар   тахлыг арилгасан    цагт Итгэлт бид хоёр монголд арьс ноосны том том vйлдвэр барина гээд Павлов дэргэдээ сууж байсан    Итгэлтийн нуруу руу алгадсанаа миний Итгэлт бол арми    хангаж чадах хєрєнгєтэй, Сава Морозовыг хожиж чадах ухаантай хvн гэж нєхдєдєє гайхуулан хэлэв.

-- Євгєн чинь ч бас балраад байна. Байдаг хэдийгээ гаминд идvvлж  орхисон гэж Итгэлт гашуудалтай хэлжээ.

--Хаа байна. Тэр гамингийн хавнууд,   бид тэднийг дэвсэж орхиё. Yнэн    шvv Итгэлт минь.   Бид дэвсчихнэ гэж Павлов завьжаараа хєєс сахруулан агсрав.

Тэр шєнє Итгэлт Павловын байшинд согтуу оросуудтай унтаад маргааш нь бас л архидав.

Yдийн хирд хоёр морьтой хvн ирсэн нь Жамбал, Зая гэгээн хоёр байлаа. Павловын эхнэр охин хоёр гэгээнийг хєл алдан угтав.

Гэгээн хар захтай цэнхэр торгон дээл дээр шар дурдан бvс бvслээд орос улаан эрээн эсгий гутал ємсчээ.

Итгэлт босож адис авлаа. Павловын авгай хэдэн vг хэлэхэд бvх хvмvvс босов.

-- Зvгээр, сууцгаа гээд гэгээн баясгалантай инээмсэглэв. Павловын эхнэр охин хоёр гэгээнийг хуучин, дотно танилын ёсоор vлэмж   хvндэтгэн    зочилж   байгааг хараад «Эд хэдийд ийм сvрхий танилцсан юм бол» гэж Итгэлт гайхав.

Yvнээс ємнє хичнээн хvн цугларавч Павловын байшингийн хамгийн хvндэт зочин нь Итгэлт байдаг билээ. Гэтэл энэ удаа Заяын гэгээн хамгаас илvv хvндлэгдэж, бvхний анхаарлыг татаж байгааг хараад Итгэлтэд атаархах сэтгэл тєрлєє.

Заяын гэгээн єнгєрсєн намар Луу гvний хvрээнд заларч ирэхдээ Павловын охиныг харж тvvнийг   шохоорхон  Жамбалаар дамжуулан танилцаад тогтмол  ирдэг зочин болжээ.

Гэгээн, ширээний эхэнд сууж, авгайн хийж єгсєн архийг ууснаа «та бvхэнд чих баярлуулсан чихэр шиг vг хэлье. Саяхан бурхны авралаар баатар цагаан хааны их жанжин тавдугаар богдын хувилгаан Барон-Унгерн гаминг тамын замаар тонилгож хvрээг эзлэн, Богд хааныг ширээнд нь суулгав. Одоо улаан намын хулгайг vнсэн товруу хийх Шамбалын дайнд бэлтгэж байна» гэж хэлэхэд Итгэлтээс бусад хvмvvс   баярлалдан    шуугилдав.

-- Ийм сайхан баяр болсны тєлєє нэг нэг   хундага дэвшvvлье гээд   Павлов бvхний ємнє   хундаганд архи хийхдээ    миний єчигдрийн ярьж   байсан vг    хоосон vг биш байгаа биз гэж Итгэлтээс асуухад тэр хvчлэн инээснээ «Тийм. Чиний vг хэзээ ч хоосон vг байгаагvй» гэлээ.

Хvмvvс хундагатай архиа тулгаад хєнтрєхєд Итгэлт бусдын нvдийг хариулж байгаад цацаж орхилоо. Жамбал гэгээний хажууд суун хэлэх vгийг нь заана. Нvvр нь нилээд улайсан гэгээн, ам халан ярьж байхад согтсон хvмvvс эвшээвч сонирхон сонсож байгаа дvр vзvvлнэ.

--Хатан, авхай  хоёрт  манай   гэгээн єчvvхэн бэлэг авчирсан юм гээд   Жамбал   єврєєсєє   хадаганд боосон очиртой алтан  бєгж, эрхий дарам сувдтай ээмэг хосыг гаргаж єгєхєд бvх цугларагсад шижир алтны чанарыг гайхан шагшрав.

-- Энэ бєгж, ээмгийг Цогт бэйсийн хvрэн дархан гэдэг хvн хийсэн юм гэж бэлэглэсэн юм нь олны анхаарлыг татаж   байгаад баярласан  гэгээн хэлэв.

-- Алт, та нар   хараач гээд Павлов бєгжийг гэгээвчээр орсон нарны гэрэлд барьснаа нарны гэрэл хvртэл шунаг гэгч нь шингэж байна гэлээ.

--Алт шиг сайхан юм хаа байх вэ? Одоо арван пvv алттай бол большевикуудыг бут ниргэхэд тун амархан байна гэж нэг хvн хэлэв.

--Манай хааны алт арван пvv лав байсан. Тэгээд тус болсонгvй. Yнэнч албат бид нь энд аглаг ойд зэрлэг араатны дунд архи  уугаад баларч  байна  гэж бас  нэг согтуу хvний ойворгон дуугаар хэлэв.

--Алтыг  цэгнэж  чаддаг  байх хэрэгтэй. Тэгвэл тvvний хvч хязгааргvй их. Одоо арван пvv алттай бол Америкт очоод юу ч хийж болно гээд Павлов бєгжийг эхнэртээ буцааж єгєв.

Хvрээнд гамин ялагдсан мэдээг аль эрт сонсож зvрх чичирч, сvнс нь зайлсан хятад пvvсvvдээс архи зээлээр авчруулан хоног гаруй найрлаад гэгээн буцахдаа «Та бvхэн миний єчvvхэн гэрт зочлон очихыг хvсье» гэлээ.

Тэр орой Итгэлт буцахдаа «Павлов минь. Би удахгvй нvvж ирнэ. Тэгээд газрын хєрсийг эргvvлнэ» гэжээ.

Бадарч хvрээнд гамин дарагдсаныг сонсмогц Тємєртэй хамтарч олсон буу зэвсгээ хэрэглэн хэдэн хvний хамт мордож Луу гvний хvрээний хэд хэдэн хятад лангуунуудын єнгєтэй, єєдтэй бvхнийг цєлмєн авчээ.

Энэ vед улаан армид бут цохигдсон цагаан цэргийн хэсгvvд Тvнхэнээр дамжин монголын нутагт орж Павловын удирдлагын дор нэгдэн баронтой холбоо барьжээ.

Чингисийн их тулгуур тєрийг босгож, их монгол улсыг байгуулна гэсэн бароны хуурамч vгэнд итгэсэн монголын феодалуудын идэвх сэргэж Богдын лvндэнгээр нутгийн ардуудаас агт морь татан цэрэг дайчилж, ямар ч хаалгыг тогтоохгvйгээр монгол нутгийн умраас нэвтрэн гэрэлтсэн эрх чєлєєний их нарыг таглах тэмцэлд орлоо.

Ингээд сайд Ван, Заяын шавь Луу гvний нутагт орос монголын хамтарсан цэрэг байгуулагдаж монгол жанжин нь сайд вангийн Пvрэв туслагч, орос жанжин нь Павлов болжээ.

Энэ цэрэг нь юуны ємнє хятад пvvсvvдийг дээрэмдэж эхлээд дараа нь монгол малчдыг дээрэмдэж очсон газраа архидан завхайрч байлаа.

Аюул аюул зэрэгцэн, амьсгалах зай хомсдсон энэ vед Єлзийнх Гvнжийн уулын ар хормойд нутаглаж байлаа.

Нэг єдєр тэднийд хоёр янзын гийчин ирж энэ бор гэрийн доторхи амьдралыг єєрчлєв. Єглєє Цэнд vнээгээ гилж явахад зээрд морьтой, хєх даалинбуу хуучин дээлтэй баргил бор хvн ирж нєхрийг нь сураглан асуугаад гэртээ бий гэхэд нь шууд очлоо.

-- Нохой хорио гэсэн гийчний дуугаар гарч ирсэн Хуяг нvд нь том болон инээмсэглэснээ «Чи чинь газрын хаанаас гараад ирэв» гээд морио гэрийн бvслvvрээс уяж байсан Доржийн дэргэд очив.

Цэрэг дайны хэцvv цагт танилцан нєхєрлєсєн хоёр цайз уулзаж юуны ємнє золгоод, бие биесийн єєрчлєгдсєнийг гайхан ярив.

Гэрт орж Єлзий, Хуяг хоёр цай чанаж байтал Цэнд ирж цай хоол, архи болон Доржийг дайлав. Дорж цэргээс хэрхэн буцаж ирсэн. Хужирбуланд яаж амьдарч байсан, гамин орж ирсэн Богд, да Жунтангийн зурагт мєргєж, цэрэг зэвсгээ хураалгасныг нэгд нэггvй яриад «одоо нэг бол vхэх, эсхvл сэхэх цаг болжээ. Yхэхийг хvсэх хvн байхгvй болохоор сэхэхийг зорих, сэхэхийн тул vзэлцэх цаг иржээ. Юуны ємнє манай орныг дур мэдэн дээрэмдэж байгаа гадаадын хулгай нарыг хєєж гаргах хэрэгтэй болоод байна» гэж хэлэв.

-- Барьсан зэвсгээ хураалгаж орхиод юугаараа хєєх юм бэ? гэж Хуяг асуугаад Дорж руу сэтгэл хангах хариу горьдон ширтэв.

--  Зэвсэг олдох болно.   Чи  гоймон баатрыг танина шvv дээ! гээд нvдээ цавчлан Хуягийг ажив.

--Танилгvй яахав. Золбоотой эр шvv гэж Хуяг хэлээд тамхи асааж авлаа.

Дорж бас тамхи асааж аваад хэсэг дуугvй сууснаа ємнєх аягатай архиас том балгаж тавиад «гоймон баатар, бид нар, ардын нам байгуулаад, оросын шинэ засгийн газраас тусламж олж монгол улсаа чєлєєлєх гэж байгаа...» гэхэд нь vг дуугаралгvй сонсож суусан Єлзий:

-- Ардын нам гэнээ? гэж лавлан асуув.

--  Тийм. Ардын нам! гэж Дорж давтан хэлэв.

-- Чи чинь  тэр  ардын  намын  хvн  vv?  гэж  Єлзий асуув.

-- Тийм. Би бол ардын намын хvн.

-- Та нар чинь улаан оростой сvлбээтэй амьтад уу?

-- Тийм.

--  За тэгвэл хvv  минь  явж vз. Хvvгий минь битгий уруу тат. Бид  чинь  бурхантай   шашинтай монгол  хvн Ардын нам, улаан оростой   нийлж сvнс, сvлдээ алдахгvй гэж Єлзий ууртай бєгєєд шийдэмгий хэлэв.

--  Аав аа та юу болж байна. Энэ чинь миний сайн нєхєр шvv дээ гэж Хуягийн хэлэхэд нь:

-- Юу ч гэсэн тэр. Би  тэр улаан намын чинь тухай сайн мэднэ.  Хvv минь зvгээр явж vз. Эсвэл ах нь хошуу тамганд очиж  хэлнэ. Бид та нартай адил  бурхан шашнаа харааж чадахгvй гээд Єлзий єндийж суув.

Дорж ардын намын vзэл бодлогын тухай ярихыг оролдсон боловч Єлзий яриулсангvй. Хан єндрийн хvрээн дээр байдаг лам багшаасаа хэдхэн єдрийн ємнє ардын намын тухай сонссон Єлзийн сэтгэлд ардын намыг жигшин занах бодол оргилон Доржийн vг бvхний хариуд «Чи яв. Тvргэн зайл» гэдэг ганцхан хариу єгч байв.

Хуяг бол ардын намын тухай ац бодолтой байлаа. Монголыг чєлєєлєх гэдэг нь зєв мэт боловч бас л гадаадын хvмvvстэй нэгдэж байгаа болохоор эргэлзээтэй ажээ. Доржийн ярианаас vзэхэд цэрэгт танилцсан нєхєд нь бараг л тэр намтай нийлснийг бодоход бас л учиртай мэт. Гэтэл Доржтой удаан ярьж учрыг ойлгоё гэхэд Єлзий тvvнийг хєєгєєд боломж єгсєнгvй.

-- Yнэн явдал  хэзээ нэгэн  цагт давж гардаг.   Бидний хэрэг vнэн, зєв болохоор давж гарна. Євгєн та тэр vед буурал толгойгоо шаана даа гээд Дорж vдийн хирд явжээ.

Орой нар ханын элэг єєд гарч байхад буу зэвсэгтэй хоёр хvн ирж Хуягийг тавдугаар Богдын хувилгаан Барон жанжны цэрэгт дайчлах тухай улаан шугамтай бичиг єгчээ.

--За мэдлээ. Би   цэрэгт явж сурсан хvн. Маргааш єглєє мордоод хошуу тамган   дээр очъё гэж Хуяг тайван бєгєєд итгэлтэй  хэлэхэд нь хvн бvхнийг хvчээр эхнэр    хvvхдий    нь   бахируулж   чарлуулан   vдvvлж,   нус нулимсаар нь угаалган дайчилж авсан цэргvvд зєвшєєрєн явжээ.

--Хvv минь бас л салдаг болжээ. Гэвч Барон жанжин гэдэг чинь тавдугаар Богдын хувилгаан гэнэ билээ. Миний хvvг бурхан єршєєг гээд Єлзий уйлав.

-- Зvгээр аав минь. Би эргээд л ирдэг шvv дээ.

-- Уул нь Богд маань дааж байгаа цэрэг юм гэдэг шvv хєєрхий. Хvvгий минь тєрийн сvлд єршєєж, тvмний заяа тvшиг.   Баруун   хацарыг   чинь   vнсье.   Ирэхэд чинь аав нь зvvн хацрыг чинь vнсэнэ гээд хvvгийнхээ баруун хацрыг vнэрлэн vнслээ. Байн байн ханцуйгаараа арчивч Єлзийн нулимс ундран урссаар байлаа. Цэнд эхэр татан хvvхэд шиг уйлан, гарсан нулимсаа шимж байв.

Хуяг хар морио унаж явахдаа Цэндэд «Пvрэв тайжийн дээрэмчидтэй нийлэхгvй. Харин ардын намтай нийлнэ. Аавд маргааш   хэлээрэй» гэжээ.

Нар ертєнцийн тvмэн зовлонг харахгvй гэсэн юм шиг хэсэг vvлний  цаагуур орж  нvvрээ барайлгав.

Эргэн эргэн харсаар хатируулан холдож байгаа Хуягийн хойноос харж байсан Цэндийн нvдэнд гялалзсан хар солонго татан тvргэн гулгаж байгаа могой шиг жирвэлзсээр vргэлжилсэн битvv хар туяа болов.

XIV

Бароны цэрэг хоёр дахь удаагаа хvрээ рvv довтлоход Эрдэнэ, Цэцэн хан аймгаас татсан зуун цэргийн дарга болоод байлаа.

Нэг дэх удаагийн довтолгооны vед Хоолтын давааны ард байсан хорь шахам гаминг устгахад гарамгай байлдсанаар Эрдэнэ ингэж дэвшжээ. Хорь шахам гаминг дайран орж устгаад олзолсон зэвсэг болон бусад юмаа хоёр морин тэргэнд ачин очиход Барон жанжин «єрєє гарыг нь атгаж, таван алтан маниадаар шагнажээ.

Амьдралдаа атгаж vзэх нь битгий хэл санаж байгаагvй энэ их хєрєнгєтэй болоод байхдаа Итгэлтээс баян болсон юм  шиг санагдаж  байжээ.

Хоёр дахь довтолгооны vед Эрдэнийн анги Улиастайн голыг уруудаж Наймаа хот руу дайрчээ. Модчингоос буудсан Бароны их буунд сандарсан гамин Наймаа хотоос ухарч амжаагvй байхад угаас Галшараас гаралтай єндєр цагаан морьтой Эрдэнээр манлайлуулсан цэрэг Наймааны хойт хэсгийг эзлэн хvрээ рvv ухарч байгаа гаминг цавчилж байжээ.

Yдийн хирд гамингийн санд мэнд орхисон хvрээ рvv хуйгvй сэлээдий буугаа бvсэндээ хавчуулсан Эрдэнэ цагаан морин дээрээ vл мэдэг хєндлєн суугаад Гороодын улааны ємнvvр гарч зvvн сэлбэд ойртон ирлээ. Ард нь яваа цэргvvд «Арын замаар алхалж байдаг. Атриа сvvлтэй борлог морь, албаар биднийг захиран суугч атаман хэргэмтэй Семонов» гэж бvдvvн нарийн хоолойгоор дуулалдан явах нь Эрдэнэд сонсогдон дууны аяыг хамраараа даган гиншиж явлаа.

Гэнэт Эрдэнийг морины амыг татан зогсоход ард нь жагсан явсан зуун хvн зогсож, дуу гэнэт тасрав. Ємнє нь нуруу модноос дvvжлэгдсэн хоёр хvн vл мэдэг найган хєдєлж байв.

Энэ бол гамингууд биш, тэдэнд монголыг худалдсан ноёд ч биш, харин ядуу зvдvv хувцастай энгийн монгол хvмvvс байлаа.

Бароны хоёр орос цэрэг уранхай хєх дээлтэй ахимаг насны хар хvнийг дvvжлvvр рvv чирэн явахад арваад насны бvстэй хvvхэд «Аав аа, миний аав аа» гэж хашгиран гvйж очиход нэг цэрэг єшиглєв. Хvvхэд гэдрэгээ унаснаа босож нэг алхаад дахин унаад сэтгэлийн гvн ёроолыг доргиулсан дуугаар «Аав аа, миний аав аа» гэж хашгиран байв.

Эрдэнэ ухасхийн давхиж хар хvнийг чирч яваа хоёр цэргийг дvvжлvvрийн дэргэд гvйцэж очив.

--  Болохгvй. Та нар энэ хvнийг тавь гэж хашгиран хэлэв.

Хоёр цэрэг омголон цагаан морио тогтоож ядан байгаа Эрдэнийг, урамдан ойртож байгаа бяруун бухыг ногоо хазах зуур хялайн харж байгаа нас шvд гvйцсэн том бухын нvдээр харж байснаа, нэг нь баргил бvдvvн хуруугаараа салаавч хийж нулимаад Эрдэнэ рvv барив.

Эрдэнийн уур дэлбэрэн шатаж бvсэндээ байсан сэлээдийг атган автал дэргэд нь ирсэн монгол цэрэг гарыг нь шvvрэн барьж аваад:

-- Та болохгvй гэлээ.

«Аав аа. Миний аав аа!» гэж хvvхэд хашгирсаар байхад цагаан цэрэг хар хvнийг дvvжлээд хєгжилтэй инээв. Бароны цэрэг бол монголыг аврагч гэж Эрдэнэ итгэж байсан билээ. Гэтэл ядуу монголыг нялх vрийн нь нvдэн дээр дvvжлээд хєгжилтэй инээж байгааг хараад єєрийн гэнэн сэтгэлийг ойлгов.

Тэгээд мориндоо ташуур єгч баруун тийшээ нvд анин давхилаа. Хойноос нь цэргvvд нь хэд дахин дуудсан боловч Эрдэнэ сонссонгvй.

Хvрээний зvvн талд буу дуугарч эхлэхэд Бат сэрж босоод хааны хаалгаар гvйн гарах гэтэл хэдий нь босоод хашаан дотор зогсож байсан багш нь хориглоход арга  буюу зогсов.

-- Гэвш   минь энэ лvн лvн  гэж  байгаа чинь нєгєє vхэр буу гэдэг нь бололтой. Хvнд ингэж бие биеэ алж байх ямар хэрэг байна даа гээд Эрэнчин явж гэрийнхээ хатавчийг тvшин зогсов.

Гамин орж ирээд энд тэндгvй дээрэмдэн монгол, хvний нэр тєрийг доромжлон байхыг Эрэнчин сэтгэл євдєн харж байлаа. Тэгээд тєр, шашныг толгойлж байгаад монгол орныг тvмэн зовлонд унагаасан Богдод хорсох сэтгэл нь улам их болж «Монгол орныг яавал аврах вэ?» гэсэн асуудлыг єєрєє єєртєє байн байн тавьдаг болжээ. Гэтэл ямар ч хариу олддоггvй бєгєєд хэрэв бурхны сургаалаар хичээнгvйлэн номхон суугаад байвал улс vндэс сєнєхєд хvрэх нь дамжиггvй байжээ.

Монгол шарын шашныг зовлонг тонилгож жаргалыг эдлvvлэхийн тул залжээ. Гэтэл монгол, шашин нэвтэрснээс хойш єєдєлсєнгvй явсаар эцэст нь ийм байдалд хvрэхэд аврах хvч шашинд vгvй ажээ.

Эрэнчин ямар ч гэвштэй хэд хоног маргаж, тvvнийг уг дуугарах чадалгvй болгож чадна. Гэтэл гамингийн ганц суманд хариу хийж чадахгvй байлаа. Зєвхєн Эрэнчин ч биш гандан хvрээний бvх лам нар нийлж ном уншаад гамингийн vйлдэж байгаа бузар булай зvйлийг зогсоох чадалгvй гэдгийг Эрэнчин мэдэж байлаа .

Шарын шашнаас болж монгол хvн бvхэн бурхан болох гэж зvтгээд улс орон, vндэс угсаагаа мартсанаас дэлхий дахины бусад улс тvмнээс арчаагvй хоцроод гар нь загатнасан бvхэнд доромжлогдох болжээ гэж Эрэнчин боддог болжээ.

Гэвч Эрэнчинд энэ орныг аврах нь битгий хэл, аврах замыг зєвхєн зааж ч чадах эрдэм ухаан байсангvй. Эрэнчинг эрдэм ухаантай лам гэж олноор хэлэлцдэг. Гэтэл хийсэн юм гэвэл єдий тєдий хvнийг єєр шигээ арчаагvй болгожээ. Энэ бvхнийг бодоход Эрэнчингийн сэтгэлийг ямар ч гэрэл гэгээгvй бухимдал эзлэв.

Уулаасаа хєл, чимээ багатай гандан салхинд хєдєлсєн бургаснаас айж зугтаад бутанд хурсан туулай шиг нам гvм болоод тэртээ зvvн зvгт сонсогдож байгаа бууны дуу ертєнцийн ганцхан хєг аялгуу болж байлаа.

--Багш аа гэртээ оръё гэж Батын хэлэхэд Эрэнчин шавь руугаа ажиглан харснаа «єєр ч яах вэ дээ» гээд гэртээ оржээ.

Yдээс хойш бууны дуу тасрав. Бат гадаалах нэрээр гарч, гинжнээсээ тавигдсан нохой шиг алга болов. Явсаар хятадын их чєлєєнд хvрч очив. Эзэд нь дvрвэж эзгvй vлдсэн хятад пvvснээс хvрээнийхэн шуудайгаар юм зєєж гvйлдэн байв.

Бат vvнийг гайхан, тvvнийг сонирхон алмайрч ємнєєс нь сайхан цагаан морьтой монгол хvн мориныхоо хар хурдаар давхиж ирлээ. Тавиад алд газар ирэхэд нь эцгээ гарцаагvй таньсан Бат «Аав аа. Миний аав аа» гэж хашгиртал Эрдэнэ морины амыг залж хойш эргvvлэн улам хурдлав.

-- Аав аа. Миний аав   аа гэж   байдаг тэнхээгээрээ хашгиран хойноос нь гvйв.

Саяхан нvдний нь ємнє дvvжлэгдсэн хvний хvvхдийн дуу дахин чихэнд нь хадсан Эрдэнэ мориныхоо дэлэнд хацраа наан бєхийж, зvvн хvрээний баруун талаар хойш давхин удалгvй далд оржээ.

Эцгийн нь бараа аль хэдий нь тасарсан боловч Бат гvйсээр андуу нарын их чєлєєний баруун vзvvрт ирээд бахардан унав.

Зvvдэндээ учирч ярилцан єдєр бvр хvсэн мєрєєдєж явсан эцгээ хэдхэн алхмын тэртээ харсан боловч уулзаж чадаагvй Бат оройн нар жаргах vед багшийндаа ирлээ.

Батыг ор сураггvй алга болсонд сэтгэл нь зовсон Эрэнчин байж болохоор айл бvхнээр шавиа сураглан олж ядаад хэдэн шавь нартайгаа хамт гудамжинд зогсож байв.                                                                    

Батыг хараад vлэмж баярлан угтаж очоод:

-- Иш  гэвш  минь гэрээ  мартсан  гэсэр  гэгчээр энэ vймээний цагт хаагуур морилж яваад ирэв дээ гэхэд нь:

--Аав. Миний аав... гэхээс єєр хариу хэлж чадсангvй. Хэсэг байж тайвширсны дараа Эрэнчинд бvх болсон явдлаа ярьсанд:

-- Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг юм. Аавтайгаа заавал уулзана гэж Батыг тайтгаруулав. Тэр орой нэг шавь нь ирж Эрэнчинд хvрээний сvvлчийн сонинг ярьжээ.

-- Багш аа Барон жанжныг богд, тавдугаар Богдын хувилгаан  гэсэн гэнэ.   Мєн хол  хувилж  шvv  гэхэд нь Эрэнчин  их л  хєгжилтэй   инээж:

--Хар архины шилэн дотроос харсан юм болов уу. Халх нэг богдоос мундахгvй балаг хvртсэн юмсан. Хоёр болсон бол  хэцvvджээ гэлээ.

-- Бароны   цэрэг  хvрээний   эзэн   болж  єдий   тєдий гэмгvй  номхон  хvнийг дvvжлэн,  айл  гэрийг дээрэмдэн байлаа.

Нэг орой Эринчингийнд, нєгєє тvвдэд ном сураад ирсэн гэвш ирж тэр хоёр удтал ярив,

-- Ер нь бодоод л байхад бурхны сургаал гэдэг чинь хоосон зvйл байна гэж Эрэнчинг хэлэхэд нєгєє хvн гайхан харснаа:

-- Багш минь та дэмийрч байна уу?

--Огт vгvй, харин ухаан орж байна.

--Ландором яг ингэж асуугаад эхэлсэн юм шvv. Чи эртхэн хvрээнээс зайлбал дээр  байх гээд нєгєє хvн босож тvргэн гарлаа.

Эрэнчин хамаг сайхан насаа бурхны ном vзэхэд зориулжээ. Тvvний уншсан номыг тэргэнд ачвал олон даачаа болно. Гэтэл сvvлийн vед vзсэн мэдсэн бvхэн нь хоосон юм шиг санагдаж эхлэв.  Хvсэл эрмэлзлийг тэвчиж нярваан дvрийг олох хэрэгтэй гэж бурхны ном сургадаг байлаа. Гэтэл хvсэл эрмэлзлийг бvх нийтээр тэвчвэл хорвоогийн амьтад сєнєхєд хvрнэ. Тэгвэл бурхан, тvvний сургаал амьдралын эсрэг, амьд явахын эсрэг ажээ.

Эх болсон зургаан зvйлийн хамаг амьтны тусын тулд гэдэг бурхны сургаал тэдэнд амьдрал жаргалыг биш, харин нийтийн vхэл, мєхлийг ерєєдєг ажээ.

Сvсэгтэнг номхон дорой байлгахын тулд олон зvйлийн сvрдvvлэх аргыг богд зонхов зохиосныг Эрэнчин сайн мэдэж байлаа. Гэтэл бурхны шавь нар єєрсдєє хvсэл эрмэлзлээс салж байсан удаагvй. Эцэстээ монгол оронд буу зэвсэг барин тvмэн хvний амийг сvйтгэхээр ирсэн бароныг тавдугаар богдын хувилгаан гэж олон тvмнийг хуурч эхлэв. Энэ бvхэн бодогдоод ирэхэд «чи хvн амьтныг жаргуулахын тул юу хийсэн бэ?» гэдэг асуудал Эрэнчингээс салахаа болив. Гэтэл хий цэц булаалдахаас єєр юу ч хийгээгvй бєгєєд Эрэнчингийн цэц булаалдан ном хаялцсанаас болж єлсєж зовсон нэг ч амьтан цадаж жаргасангvй. Эрэнчин богд зонховын сургаалд эргэлзэж эхлэх vедээ бvр ч шургуу ном уншиж эхэлсэн. Гэвч унших тутам эргэлзэх нь их болж билээ.

-- Гэвш ээ! Чи бурханд итгэдэг vv? гэж нэг орой Эрэнчин Батаас асуув.

Бат багш нь чухам яагаад ийм юм асууж байгаагийн учрыг олж ядан гайхаж тvvнийг ширтэв. Эрэнчин цагаан сэтгэлийн туяа бадарсан зєєлєн нvдээр шавиа харж байснаа гашуудалтайгаар санаа алдаад «Гэвш минь ертєнц дээр итгэлээ алдах шиг хэцvv юм байхгvй бололтой» гээд хэсэг дуугvй бодол болон байснаа «Чамтай ч юу гэж ярих вэ дээ» гэж хажуулдан хэвтлээ.

Ингэж байтал багш нь ном vзэхээ бvр болиод, vг дуу нь цєєхєн болсноор барахгvй уцаар ууртай  болов.

Нэгэн удаа Батыг дагуулан гадаалж явахад нь нэг авгай ирээд хайрцаг шvдэнз барьж ерєєл авах гэхэд «би ерєєл гэдэг юv юм бэ гэдгийг мэдэхгvй» гэж уцаарлан хэлжээ.

XV

Тvвд газрын нандин хvжний анхилуун vнэр нэвтэрсэн том тасалгааны дунд тавьсан ногоон сандал дээр муу хийцтэй улаан шавар бурхан шиг Богд гэгээн морилон суув.

Ширээнд нь хийсэн баян хуур оросын хєгжмийн их зохиолч Чайковскийн дєрєвдvгээр симфонийн хэсгийг эгшиглэвч тvvнийг сонсож байгаа шинж байсангvй. Энэ ширээг баатар цагаан хаан бэлэглэжээ.

Богдын сохорсон хоёр нvд цагааран гєлєрч хааяа, хааяа шазуур нь татвалзана. Гаднаас нэг лам орж ирээд алгаа хавсран сєхєрч:

-- Нарангэрэлт тvмэн наст богд Жавзандамба танд айлтгахын учир, гэгээний  аврал тавдугаар богдын  хувилгааны чадлаар хvрээнээс  хєєгдсєн гамин  хойт зvг зугтан   явахдаа   мал   хєрєнгє  дээрэмдэж,   хvн   амьтан сvйтгэж байгаа  мэдээг авлаа гэж уянгалуулан єгvvлэхэд богд эвшээснээ:

-- За мэдлээ. Чи энэ чихэнд чийр болсон юмаа зогсоогооч гэх зуур том алтан бєгжтэй долоовор хуруугаар сандлаа заав.

Лам бєхєлзєн очиж ширээний баян хуурыг зогсоогоод дахин алгаа хавсран сєхєрч:

-- Нарангэрэлт тvмэн наст Богд Жавзандамба танд айлтгахын учир, их тєрийн сайд.ноён ирээд таныг хvлээж байна гэлээ.

--Би завгvй. Харин чи Данигай сойвонг оруул гэж амандаа бvвтнэв.

Удсан ч vгvй нєгєє шадар сойвон орж ирээд ємнє нь сєхрєв.

-- Данигай юу?

--  За, эзэнтэн минь би байна.

--Чи анги Эрэнчинг мэдэх vv?

--За мэднэ. Эзэнтэн минь

-- Єчvvхэн тэр хорхой єдєр шєнийн  хорин дєрвєн цагт намайг муу хэлж байдгийг чи мэдэх vv?

-- За мэдэхээр барах уу даа. Би танд хэдэн удаа айлтгасан билээ.

-- Аа тийм билvv. Тvvний насны тоо гvйцсэн.

-- За  мэдлээ гээд Данигай гарч одлоо.

Єнгєрсєн євлийн эхээр Жамбал  Цамба хоёр хvрээ орж ирээд Бароны анхны дайралтаас чангарсан гаминд хоригдож, гандан дээр Далайчойнхор вангийн нэг ламынд сууж байлаа.

Ингэж байхдаа мєрийтэй хорол тавьж алдаад нилээд єртэй болжээ. Барон орж ирсний дараа тvvнээс айж хvрээний айлуудаар нуугдсан энгийн худалдааны хятадуудыг Баронд барьж єгнє гэж сvрдvvлэн хахууль авч овоо юм олсон  боловч єрєє дарж бас л чадсангvй.

Нэг орой зvvн хvрээнд айлд байж байтал Данигай сойвон орж ирээд тvvнтэй танилцаж маргааш нь тэдний гэрт зочлов.

Сойвон тэр хоёрыг архи, айраг, тарган махаар дайлж удтал ярилцав.

-- Та хоёр богд Жавзандамбын их хишиг хvртэх хvсэл байна уу? гэж Данигай асуув. Данигай, энэ хоёроор анги Эрэнчинг тонилгуулах бодолтой   байснаас ингэж сайхан зан гаргажээ.

--Яаж хvртэх гэж? гэж Цамба асуув.

Данигай хэсэг дуугvй суув. Цамба сойвонгийн амыг ширтэж байлаа. Харин Жамбал хултай айргийг авч шимлээ.

-- Гандангийн анги Эрэнчинг таних уу?

--Танина гэж Цамба хэлээд Жамбал руу харлаа.

-- Тэгвэл богдын тааллаар тvvний насны тоо гvйцсэн гэж Данигай хэлэхэд Жамбал  гєлийсєн хvйтэн нvдээр ажиглан байснаа:

-- Тэгээд бид хоёр анги Эрэнчинг алах хэрэг vv гэж шууд асуув.

-- Тийм.

-- Бид хоёр лам улс. Хойтохоо бодно гэж Жамбал хэлжээ.

Данигай Жамбалыг ширвэн харлаа. Тэгээд гурван мєнгєн аяганд архи хийж, нэгийг єєрєє аваад удаан шимж уув.

--Тус бvрд чинь зуун  алтан  маниад єгнє. Цамбын   нvд  том   болж   нvvрэнд   нь   баярын   туяа алгуур тодорч  «хэрэв  Нарангэрэлт...»  гээд  vгээ  эхлэх гэтэл Жамбал нvдээрээ дохио єгч зогсоов.

--Бид сvнстэй улс. Тийм том нvгэл хийж  чадахгvй гэж   Жамбал   хэлэхэд  Данигай   онигор   нvдээ   зальтай, цавлан инээмсэглэж

-- Гурван зуун  алтан маниад єгье гэж  хэлэв.

 Жамбал  ширтэж   байгаа   Цамбын   нvдэн «за  одоо боллоо» гэсэн тэмдэг тодорхой байв. Гэвч Жамбал нэгэн удаа ширвэж харснаа дуугvй   хэсэг суув.

--Бидэн   шиг   усан   нvдтэй,   цусан   зvрхтэй   улсад дааж боломгvй нvгэл байна гээд Жамбал аягатай архийг авлаа.

-- Дєрвєн зуу болгоё.

Жамбал нvvрээ алгаараа арчиж бодолхийлэн хэсэг сууснаа:

-- Дээдсийн   таалал тийм бол бид дагая гэж хэлээд Данигайг ширтэв.

Энэ ярианы дараах орой Эрэнчин Батыг дагуулан гадаалахаар гандангийн захад гарлаа.

Хотын олон нохдын хуцах тасралтгvй дуу янгинаж, тэнгэрт vй тvмэн од мяралзан баруун хойноос тасалдсан хvйтэн салхи vлээж байлаа. Хэдхэн алхмын цаана байгаа юм харагдахгvй ажээ.

-- Гэвш   ээ, мєн  харанхуй  шєнє єє.  Ийм  шєнє чи хонь манаж vзсэн  vv? гэж Эрэнчинг асуухад   дэргэд нь явсан Бат:

-- Хавар vзээгvй. Зун бол vзсэн гэв.

--Би иймэрхvv шєнє адуу ч манаж vзсэн гэж хэлээд Эрэнчин тэнгэр рvv харснаа:

-- Балдан бид хоёр багадаа яг л иймэрхvv шєнє хонь манаж байгаад хот руу гэтэж байсан нэг чоныг гишгэчих шахаж билээ гээд инээмсэглэв.

Эрэнчин сvvлийн vед багын єнгєрvvлсэн амьдралаа ярих дуртай болжээ. Ингэж ярихад Эрэнчинд хоёр сэтгэл тєрдєг байв. Нэгдvгээрт багын тэр амьдрал нь тvvний хамгийн сайхан vе санагдаж баяр жаргалын сэтгэл тєрнє. Хоёрдугаарт тийм сайхан амьдралаа эцэст итгэл утга   чанараа   алдсан   энэ   амьдралаар   сольсноо бодох тутам гомдоод барагдашгvй гунигтай сэтгэл тєрнє. Энэ удаа ч яг энэ хоёр сэтгэгдэл зэрэгцэн байлаа.

-- Гэвш ээ чи хvнд хэрэгтэй юм хийсэн vv? гэж Эрэнчинг асуусанд Бат учрыг нь олж хариу єгч чадсангvй.

-- Хомны шатыг удаан эдэлдэг юм уу?

Эрэнчин урьд залуудаа тэмээний хомны шат хэд хэдийг хийсэн билээ. Тэгээд одоо бодоход, хvнд хэрэг болох юм тvvнээс єєр юу ч хийгээгvй мэт санагдав. Гэтэл тэр нь одоо байдаг эсэхийг єєрєє  мэдэхгvй байжээ.

--Уддаггvй юм аа багш минь. Эвдрэх дээр нь чавганц нар бяц цохиод тvлчихдэг юм гэж Бат сvрхий мэдэмхий хариулав.

Эрэнчин гомдолтойгоор санаа алдав. Хомны шат удаан байдаг юм гэж хариулсан бол Эрэнчин хязгааргvй баярлах байж билээ. Гэвч Бат тvvнийг яаж мэдэх билээ дээ.

Тэр хоёр цааш хэд алхтал хажуугийн хvрднээс хоёр хvн гарч шууд Эрэнчингийн дэргэд очмогц бvдvvн бороохойгоор зэрэг цохиж унагав.

Дахин цохих гэтэл гудамжны vзvvрт хэдэн хvний ярилцах дуу гарч нєгєє хоёр хvн харанхуйд шингэж алга болов.

Юу болсныг єнгєрсєн хойно нь мэдсэн Бат багшийгаа тэврэн авч «Багш аа! Багш аа!» гэж хашгирав.

Батын чарлаж хашгирсан дуугаар хvмvvс гvйн ирэв. Эд бол номын нийлэг хийгээд тарж явсан Эрэнчингийн шавь нар байжээ.

Зарим нь багшийгаа авч гэр рvv нь явцгаав. Зарим нь цохисон хvнийг олох гэж ийш тийш гvйлдсэн боловч харанхуй шєнє зугтан алга болсон тэднийг яаж олох билээ.

Єглєє нь гандангаар анги Эрэнчинг гадаалж явахад нь хоёр дээрэмчин цохижээ гэдэг яриа бvр дэлгэрсэн байв.

Yд єнгєрєхийн vед Эрэнчин нvдээ алгуурхан нээж дэргэд нь байсан шавь нараа ажиглан харж:

-- Намайг битгий зэмлээрэй. Би єєрєє тєєрч явсан хvн шvv гэжээ.

Орой бусад шавь нараа явуулаад ганц Батыг дэргэдээ vлдээжээ.

- Намайг хэн цохисон бэ?

-- Дээрэмчин цохисон.                      

-- Юугий минь авсан бэ?

-- Юу ч  аваагvй

-- Юу ч аваагvй болохоор дээрэмчид биш бололтой. Богд цохиогvй байгаа?

-- Хаанаас даа. Багш  минь Богд гэгээн юу гэж таныг цохих вэ?

-- Юу ч л гэсэн дээрэмчин биш.Чин ван Ханддорж, Чин сvжигт чин ван да лам Цэрэнчимидийг хэн алсныг чи мэдэхгvй биз дээ. Богдын гар  нь урт юм шvv дээ. Дvv минь энэ харанхуй нvхнээс зайлж vз гээд дуугvй болов.

Гэрийн дотор нам гvм бєгєєд том тосон дэнгийн гэрэл их бага болон асаж Эрэнчин удаан бєгєєд тасалдан амьсгалж байв.

-- Гэвш ээ чи ухаантай хvн. Єєрийн  замыг бодох хэрэгтэй байна. Над шиг єнгєрvvлсэн амьдралаа эргэж харж vр ашиггvй гаслах, vзсэн бvх юмандаа итгэл алдах гунигт  битгий  хvрээрэй. Миний   амьдрал  дууссан   газраас  амьдралаа  эхлэх хэрэгтэй.  Эхлээд явахад єргєн дэлгэр зам шиг санагдаж байсан. Гэтэл одоо миний ємнє жим ч vгvй болов. Хvv  минь чи   эхлээд нарийн боловч  явах тутам єргєн болдог замыг олж ав. Тэр бол энгийн хар амьдралын зам бололтой...гээд баахан дуугvй болсноо чи нєгєє хадгаа аваад єгєєч гэв.

-- Соном хадаг уу?

Эрэнчин нvдээрээ «тийм, нєгєє хадаг» гэж дохио єгсєнд Бат шvvгээнээс нандигнан боосон Жавзангийн хадгийг авч єглєє. Эрэнчин хадгийг чанга атгаж нvдээ анихад нvдний  нь булангаар тунгалаг нулимс бултайв.

Тєгсгєлд нь  хоосон єнгєрvvлснээ   мэдсэн  амьдралд нь энэ хадгаас vнэтэй, vнэнч юмгvй байв. Гэвч хойтохоо даатгаж єгсєн энэ хадгийн хариуд єгєх юм єєрт нь байсангvй. Хvссэн   гуйсан  номыг   нь уншина   гэхэд   єєрєє, тvvнд нэгэнт итгэлгvй болжээ.

-- Энэ хадгаар нvvрийг минь бvтээгээрэй...гээд Эрэнчин аньсан нvдээ нээхэд хоёр хацар руу нь нулимс урсав. Хэсэг дуугvй байснаа юм хэлэх бололтой уруулаа хєдєлгєснєє хэд   ангалзаад  амьсгал  нь тасрав.

Эрэнчинг шавь нар нь оршуулахад Бат хэд дахин ухаан алджээ. Далан давхрын энгэрт Эрэнчинг оршуулж байхад Богдын ордонд тєрийн ерєнхий сайд Жалханз хутагт  тэргvvтэйн сайд ноёд цуглараад барон жанжин, Богд хоёрыг хvлээж байв.

Богд єєдєлж, хэдэн хvнээр хувцаслуулаад хєтлvvлэн ширээнд сууж єглєєний зоогоо барьж байхад Данигай орж ирлээ.

-- Анги Эрэнчинг таны тааллаар болгосон. Харин энэ хэрэгт таван зуун алтан маниад зарцуулав.

-- Мэдлээ гээд  Богд том  гэгчийн мах амандаа хийгээд удаан гэгч нь намчуулав.

Гаднаас нэгэн лам орж ирээд алга хавсран мэхийж «тавдугаар богдын хувилгаан, их жанжин барон Унгерн морилон ирээд тєр шашныг хослон баригч богд Жавзандамба таныг хvлээж байна» гэхэд Богд босож Данигайгаар    хєтлvvлэн    цугларсан    ноёд   хутагт   руу явжээ.

Богдыг тасалгаанд ороход нилээд богинодсон хvрэн торгон дээл дээр сэлэм, гар буу зvvсэн Барон жанжин угтан очиж

 -- Тєр   шашинг   хослон   баригч   нарангэрэлт  тvмэн наст богд Жавзандамба таны єлмий бат орших болтугай. Би бол цагийн заалт, бурхны авралаар vймээнээс болж зовлонд учирсан гурван хааныг ширээнд нь  буцаан мандуулах хувийг олжээ. Нарангэрэлт тvмэн наст богд    Жавзандамба  таныг ширээнд чинь залав. Одоо улааныг бут цохиж  баатар цагаан  хааныг ширээнд  нь зална.   Тvvний   дараа   Манж   их   гvрний   эзэн хаан   их  Хуандийг ширээнд залах   билээ гэж эхлээд энэ гурван зvйлээ гvйцэтгэхийн тулд юуны ємнє улааны халдварыг vvрэнд нь устгах хэрэгтэй. Энэ эрхэм vйлийг тvргэн зуур бvтээхэд тєр шашныг хослон баригч, нарангэрэлт тvмэн наст богд Жавзандамба та туслах ёстой. Надад цэрэг хэрэгтэй. Хичнээн олон бол тєдий чинээн сайн. Халх дєрвєн  аймаг,   шавь таваас зэвсэг барьж чадах бvхнийг морьдын   хамт  дайчлах  лvндэн  та   буулгаж   ажаамуу. Богдын энэ лvндэнг ноёд хутагт та бvхэн дагаж биелvvлнэ гэдэгт би гvнээ итгэнэм. Бидний хооронд буй болсон холбоог эрхэм  та  бvхэн  хvндэтгэн vзэх  буй  заа  гээд шууд эргэж гарлаа.

Ноёд хутагт нар Богд руу харахад байшингийн булан руу чиглэсэн тvvний цагаан нvд, vзvvр нь товчлон улайж байгаа хамар нь ямар ч хєдєлгєєнгvй гєлийж байлаа.

Барон, Богдын ордонгоос гарч мориндоо мордон давхисаар саяхан Сийлэн Пуугийн яам байсан байшинд ирж  буув.  Тvvнийг  угтаж  хурандаа   Сапойлло уузлав.

-- Шоронд байсан улсыг гаргасан уу?

-- Гаргасан.

-- Магсаржавыг надтай уулзуул.

-- За мэдлээ гээд Сапойлло эргэхэд Барон зогсоож «барьж ирж болохгvй, урьж ирэх хэрэгтэй. Ойлгов уу?» гэлээ.

-- Мэдлээ. Урьж ирэх хэрэгтэй гээд Сапойлло явжээ. Магсаржав  гаминд баригдаж  гянданд хоёр  сар  гаруй суужээ. Эхлээд гамингууд барьж авсан хvмvvсээ ширvvлэн эрvvдэв. Хатанбаатарыг хорин удаа банздажээ. Гэтэл баригдсан монголчууд зодуулах тутам догшрон хорсож занах нь vлэмж болов.                                             

Ялангуяа хэдэн єдєр хvндээр эрvvдvvлсэн манлай ван Дамдинсvрэн, Жигжид гvн нар шархны халуунаар vхэхдээ «энэ муу сайн дээрэмчдэд хэвтэж vхэхгvй» гээд гяндангийн хана тvшин босоогоор vхсэнээс хойш монголчуудыг зодох бvр хараал зvхэл нь арвин болов. Энэ учраас гамингууд ширvvн зодохоо больж элдэв нарийн бvр нялуун арга хэрэглэх болов. Нэгэн удаа Го Си лин єєрєє Магсаржавтай уулзжээ. Магсаржавыг тасалгаанд ороход Го-Си-лин хар тамхинд шарласан шvдээ ярзайлган инээж босоод «Дундад монголын олон тvмэнд алдар нэрээ мандуулсан их хvн тантай уулзах завшаан олдсонд єчvvхэн би vлэмж баярлана» гээд намалзан хоёр гараар дээш суухыг урив.

-- Одоохондоо би таны гинжинд байгаа болохоор надтай уулзах нь юун завшаан байх билээ. Эрхэм та андуурч байгаа бололтой гээд Магсаржав хvйтэн инээмсэглэв.

-- Тєрийн их явдлыг vvсгэж байгаа vед хvндэт нєхрийг хvртэл чилээх аргагvй цаг байдгийг та юун андах билээ гээд Го Си-лин зузаан шилний цаадах улаан зовхитой нvдээ анивчин, нvvрнийхээ бvх арьсыг vрчийлгэн инээв.

-- Их явдал, бузар хэрэг хоёр зай олон єртєє гэдгийг генерал та юу эс андах билээ.

- Та дээшээ  морил  гээд генерал  Хатанбаатарыг харахад нvдэнд нь хорсол, нvvрэнд нь инээмсэглэл тодров.

Магсаржав намбатай алхаж урьсан байранд нь суув. Намайг эдэнд урван бууж єгєхгvйг мэдсээр атал ингэж ёсорхдогийн учир юу билээ. Аль хор єгєх гэж байна уу? гэх зэрэг элдвийг бодож байлаа. Гэтэл генерал дийлэгдэж доройтсон орны энэ хvнтэй зєєлєн аргаар яривал бас ч учир буй. Yхэхийн ємнє амьдралыг хайрлах нь хvн бvхний зан гэж бодож байлаа.

Генерал хонх дуугаргахад гамин ирээд хvрээнд байгуулагдсан янхны газраас шилж авчирсан vзэсгэлэнтэй   хоёр  хятад  хvvхэн  элдвийн  зууш, дарс  авчирч ширээ нь дээр тавив.

Го Си-лим уруулаа татгануулан зальтай инээмсэглэснээ: «Энэ хоолыг Бээжингээс ирсэн тогооч танд зориулан хийсэн юм. Зооглож vзээд таалбал танд ийм тогооч олж єгч єчvvхэн би лавтай чадна» гээд урт цагаан ясан савхаар дийзтэй хоолноос авч vмхэв.

-- Бидний  хvсэл, зай  суртахуун єєр  болохоор танд таалагдсан   хоолыг  амтархан  идэж  чадахгvй  байх  гэж айж байна   гээд  Магсаржав  ёжтой   инээмсэглэв.

Го Си-лин нvдээр дохиход хоёр хvvхэн нvд, хошуугаар тоглон Магсаржавын хоёр талд сууж архи аягалан бариад, хацраа  мєрєнд нь шалиглан наав.

-- Эднийг гаргахгvй бол би тантай  нэг ч  vг солихгvй гэж Магсаржав ууртай хэлэв.

-- Уул нь бидэн шиг цэргийн хvн гуа охидоос зугтаах хэрэггvй юм. Гэвч танд тааламжгvй байгаа бол...гээд хємсгєє   зангидан   ширвэхэд   хоёр   хvvхэн   эгшин   зуур гарлаа.

Магсаржав хоолноос тайван идэж гурван хундага архи уужээ. Го Си-лин хоол идэж архи уух зуур хулгай нvдээр байн байн ажиглав.

-- Та бид цэрэг эрс болохоор шууд ярих сайхан гэж би бодож байна. Монгол хятад хоёр хэзээнээс тєр улсаа хамтран байгуулж, ээлжлэн барьж ирсэн билээ. Гэтэл сvvлийн vед зарим нэгэн ухвар мєчид хvмvvс гадаад орны дэмий балай vгэнд орж нэгэн гэр бvлийг тасалж, тvмнийг vймvvлэн зовлонд учруулахад хvрлээ. Зvй ёсыг тогтоон, нэгэн гэр бvлийн сайхан ёсыг сахих их vйл хэрэгт эрхэм их жанжин нэгэн морины хvч тусалбал манай   улсын засгийн газар таны гавьяаг яаж мартах буй заа. Харин дэмий эсэргvvцэж хvчинд дарагдвал хойч єдєр гэмшиж барахгvй хэрэг болно гэдгийг та юу андах  билээ  гээд   Го  Си-лин Хатанбаатар єєд харлаа.

~- Та баахан сархад зооглосноос болж тvvх судраа мартаж байгаа бололтой. Бид тєр хамтран байгуулж байсан удаагvй.

Харин нэгэн нь хvчирхийлж, нєгєє нь зарагдаж байсан. Сvvлдээ хоёул Манжийн эрхэнд орж дарлагдан байсаар эцэст хоёул тусгаар улс болсон. Гэтэл та нар цэргийн хvчээр тvрж биднийг эзэлсэн билээ. Гэвч эзлэгдэх, дарагдах хоёр шал єєр зvйл болохоор бид эзлэгдсэн боловч дарагдаагvй байгааг эрхэм жанжин ойлговол зvгээр юм даа гээд Магсаржав савхаа ємнєх ширээн дээр тас хийтэл тавив.

-- Та   манай   улс,  танай   энэ  єчvvхэн   орноос   хэдэн давхар илvv хvчтэй гэдгийг ойлгодог биз? хэмээн Го Си-лин   хэлэхэд нvvр  нь уласхийж,  шазуур  нь татвалзав.

-- Гэвч єндгєє хамгаалсан шувуу, чонын нvдийг сохолж  дийлсэн   vлгэр байдаг юм шvv гэж Магсаржав тайван бєгєєд хэгжvvн хэлэв.

Го Си лины маяглал дуусаж нvvр нь минчийж vрчлээтэн шал   дэвсэлж  «vхэр   монгол»,  «тэнэг  монгол»  «Танай цагаан сарыг би улаан сар болгоод та нар єндгєє яаж хамгаалахыг vзнэ» гэх зэргээр хашгиран догширч хоёр цэрэг дуудаж Магсаржавыг гаргажээ. Тэр єдєр Магсаржавыг дєч банздаад, гянданд хийжээ.

Гэтэл хvрээ рvv барон довтолж, гамин хєєгдєєд Магсаржав суллагдан гэртээ хариад байж байтал Бароны явуулсан хурандаа Сапойлло ирж «Чингис хааны тєрийг дахин байгуулахаар бурхнаас заяагдсан тавдугаар богдын хувилгаан их жанжин барон Унгерн халх Монголын Дайчин баатар таныг морилон ирнэ vv? гэж урив» гэхэд нь Хатанбаатар татгалзалгvй явжээ.

Барон Унгерн монголд сайныг хийхгvй гэдгийг Магсаржав мэдэж байсан. Гэвч монгол оронд хvнд бэрх энэ vед нийслэл хvрээнээс гаминг хєєсєн энэ хvн нэр олж авсан тул тvvнтэй хєнгєн харьцаж болохгvй байлаа.

Хатанбаатар Магсаржав Зєвлєлт орос улсаас тусламж гуйхаар явсан Сvхбаатар нарын хэрэг vйлийн тухай сайн мэдэж байсан болохоор тэднийг цаг хожуулахын тулд бололцоотой бvх аргыг хэрэглэж Бароныг саатуулах нь одоо цагийн хамгийн зєв арга гэж боджээ.

Хатанбаатарыг барон их л хvндэтгэн хvлээж авлаа. Гурван хааныг ширээнд нь суулгаж, оросын улаан намыг устгах зорилгоо яриад «Энэ хэрэгт минь баатар та тусална гэж би гvнээ итгэж байна» гэлээ.

-- Ганзаганы сумтай та нар, газар нутаг дээрээ байгаа  улаан намыг яаж дийлэх билээ  гээд Хатанбаатар ширтэн харлаа.

-- Бидэнд хvчирхэг том гvрэн тусална гэж Барон хэлээд босож модон гаансандаа тамхи нэрж татах зуур Хатанбаатарыг ажиглав.

Хатанбаатар ажиггvй байшингийн доторхийг ажиглан харж байв. Барон хамар амаараа утаа зэрэгцvvлэн савсуулж хэсэг зогссоноо «Улааныг дарах зэвсгийг бид гадаад хvчирхэг гvрнээс худалдаж авна» гэлээ.

-- Юугаар? гээд Магсаржав амаа мурийлган ёжтой инээмсэглэв.

-- Барон шууд хариу єгсєнгvй. Тамхиа татсаар тасалгаан дундуур ийш тийш хєрєєдєн хэсэг явлаа.

-- Энэ тухай бид сvvлд ярья. Нэгэнт богд гэгээн бидэнд тусална гэсэн болохоор та бидэнд тусална байх гэж би бvрэн итгэж байна гээд шууд ирж сандал дээр суугаад Магсаржавын ємнєєс хєнхєр ногоон нvдээрээ цавчилгvй харав.

--Монголын тусгаар тогтнолын тєлєє биеэ хайрлахгvй зvтгэх тангаргийг би єгсєн хvн. Гэхдээ уул vзээгvй хормой шуух, ус vзээгvй гутал тайлах гэгчээр юу болохыг мэдээгvй байж таны vгэнд итгэхэд хэцvv. Бас тэгээд гамингийн гянданд суусан учир бие баахан доройтсон болохоор одоохондоо тєрийн явдалд хvчлэн зvтгэх чадал мєхєс байна гэж Хатанбаатар хариулав.

-- Та  улаан  оросоос тусламж  гуйхаар  явсан  Сvхбаатар, тvvний нєхдийг таних уу? гэж Барон шууд асуув.

-- Танина  гэж Хатанбаатар   ажиггvй  хариулав.

-- Улаан орос бол гуйлгачингууд, тэд та бид шиг тэнгэр язгууртанг дvvжлэн алах бодлоготой улс. Энэ учраас бид хvчин хавсарч дарахгvй бол дэлхий дахинд vлэмж аюул болно. Та vvнийг сайн ойлгож байгаа гэж би итгэж байна гэхэд Бароны нvд хурц нар туссан шар шувууны нvд шиг гєлєлзєж байлаа.

-- Би улаан оросын зорилгыг сайн мэднэ гэж Хатанбаатар хариулав.Ингээд Барон, Магсаржав хоёрын яриа дууссан бєгєєд хэдэн єдрийн дараа Бароны хэлснээр Богд Хатанбаатар Магсаржавыг Цэргийн яамны сайд болгожээ.

Гэтэл Магсаржав монголоос цэрэг татах Бароны ажилд элдвээр саад хийгээд байхад нь баруун хязгаарыг тогтнуулах бvрэн эрхт сайдын тушаалд томилж нийслэл хvрээнээс зайлуулжээ.

XVI

Хаврын єдєр хvн бvхэнд залхуутай бол том дашмагтай ус vvрээд арай ядан хєлєє солбиулж байгаа Хонгорт бvр ч залхуутай бєгєєд зvдэргээтэй ажээ.

Гэртээ ойртох бvр амрах нь олон болж, амрах бvр суух нь удаан болж байлаа. Ингэж явсаар хашаандаа орж ирвэл багш нь шазуураа зууж очоод дашмагий нь авмагц «тvргэн явж ирээд цай чанаж єгєхгvй, харанга дуулж алах нь уу» гээд хар хvчээрээ алгадав. Дахин алгадах гэхэд нь зайлж орхисон чинь ламын уур улам бадарч бvдvvн модоор цохих гэхэд модон дээрээс нь бариад татаж орхитол шургачин унав. Босоод дахин дайрах гэхэд нь «Би илжиг биш, энэ хvнд дашмагаа єєрєє vvрээд vз» гээд Хонгор бvдvvн модоо барин хєдлєлгvй зогсов.

Лам Хонгорыг хvчээр дийлэхгvй болсноо ойлгож бачимдавч яах ч аргагvй болон:

-- Лам багшдаа гар хvрнэ гэнээ гээд дэмий л амьсгаадав.                                                                                

-- Би илжиг биш гэж Хонгор давтан хэлээд зогсож байхад нvдэнд нь олон жил зодуулсны хорсол багтан ядаж байв. Лам дахин довтлох юм бол Хонгор дайралдсан газраа бvдvvн модоор цохиход бэлхэн бєгєєд шийдэмгий байлаа.

-- Заяагvй хог чи зайл! гэж уурандаа бахардсан лам хашгирав.

--Хєєлтгvй. Би явна гээд Хонгор тайван эргэж гартал хашааны хонх жин жан гэлээ.

Гудамжинд хаашаа явахаа бодон тvр зогсов. «Гэртээ харья. Дахиад энд ирэхгvй» гэж шивэгнээд Булган уулын зvvн амыг чиглэн алхжээ.

Yд хэлбийж нар араас нь шуналтайяа шарж нvдэнд нь vе vе нулимс хуралдан дусална.

Хонгор явсаар даваа давж газрын уруу руу бvр шогшиж эхлэв. Ам уруудах vед нар жаргаж, оройн сэрvvн болон салхи vлээв.

Хэсэг явсны дараа бvрэнхий болсон боловч зогссонгvй явсаар л байлаа. Шєнийн сэрvvн салхи тэрлэгийг нь нэвт  vлээж   эрvv   толгой   нь  єєрийн   эрхгvй   зодолдож эхлэв.

Гэтэл сар гарч, явахад нилээд амар болов. Нэгэн хот айлын хойгуур явж єнгєрєх гэтэл баахан ноход хуцалдан ирэхэд нь газар хий шvvрэн, ойртож ирснийг нь хєєж явтал эмээлтэй тавьж хоносон морьтой дайралдав.

Бvсээ чєдєртэй нь залгаж ногтлон мордоод цааш явахад ноход хэсэг дагаж хуцсанаа буцав.

Маргааш орой гэрийн бараа харагдахад баярлах, айх зэрэгцэн морио тавиад явгалан харилаа.

Должин уйлан тэвэрч аваад учир тоймгvй vнсэв. Гэртээ ороод аяга дvvрэн єрєм амаа олохгvй идэж байсан хvvгээ нvднийхээ булангаар хялайн харж байсан Итгэлт

-- Чи оргоод ирэв vv! гэж гэнэт асуув.

Хонгор бvлтэгнэн тvгдэрснээ «тийм ээ» гэж аман дотроо бувтнан хэлэв.

 --  Явган ирэв vv?

--  Тийм ээ гээд Хонгор доошоо харлаа.

 --Тийм байх аа. Хар хошуун дээр морио тавьж байхыг чинь  хараагvй   гэж   бодож   байна   уу   гээд   Итгэлт Хонгор руу жижигхэн нохойг яс хэмлэж байхад нь ойртон ирж байгаа бvдvvн нохойн  нvдээр ширтэв.

--Явган ирсэн гэж Хонгор давтав.

 Хонгорыг  морио тавьж  байхад  нь  гэрийн  гадна зогсож байсан Итгэлт хараад «хар хошуун дээр морио тавиад нэг явган хvн манай руу чиглэн ирлээ. Морь нь эцсэн юм болов уу?» гэж байсан юмсанжээ.

   -- Хоовон хєх нохой, хэний морийг унаж ирснээ хэлэхгvй юу гээд Итгэлт босож унинд хавчуулаатай байсан жижигхэн яргай ташуурыг авлаа.

Хэрэг биш болсныг ойлгосон  Хонгор   босож  «Явган ирсэн» гэж ер бусын тайвнаар хэлэв.

-- Хєєрхийг цайгий  нь уулгаач.  Биднийг санаад л ирж байхгvй юу гэж Должин уйлав.

-- Дуугvй бай гэж гэр дvvрэн хашгираад Итгэлт яргай ташуураар Хонгорыг гурав дахин ташуурдав.

-- Аав аа. Ахыг битгий зод гээд Солонго дундуур нь орсонд Итгэлт тvлхэж орхив. Хонгор хєдєлсєн ч vгvй. Уйлсан ч vгvй.

-- Чи  яс зааж  байна  уу.  Хэний   морь  унаж  ирээд, юунд тавьсан бэ? Хулгайлсан уу гэж хашгиран асуугаад дахин гурван удаа ташуурдав.

Хонгор хариу дуугарсангvй. Шvд нь хяхтнан нvдэнд нь нулимс цийлэгнэвч дусаалгvй шингээж гарлаа.

«Итгэлтийн хvv ч мєн дєє» гэж дотроо бахархан бодовч гаднаа сvр vзvvлэн хашгирч хоёр дахин цохив. Гэвч энэ удаа зєєлєн цохижээ. Хонгорыг хєдєлгєж ч чадсангvй. Ташуураа хаяа руу шидэж орон дээр сандайлан суув.

Хонгорын нvд гялалзан, жавьж нь татвалзана. Гэрийн дотор Должин, Солонго хоёрын уйлах дуу енгэнэнэ.

-- Биднийгээ гээд ирж байхад нь ингэж байдаг хvн бас байдаг аа гэж vгээ тасалдуулан хэлээд Должин Хонгорыг тэвэрч авлаа.

-- Одоо хvргэж єгнє дєє дамшгийг гэж Итгэлт хэлэв.

-- Очихгvй. Яасан ч очихгvй  гэж Хонгор шийдэмгий хэлэв.

-- Хvлээд хvргэж єгнє дєє.

  -- Дахиад оргохдоо эргэж ирэхгvй шvv.

-- Боль хvv минь, аавтайгаа ингэж болдоггvй юм гэж Должин хvvгээ хориглоно.

-- За сууж тэр аягатайгаа ид гээд Итгэлт гарч Галсанг дуудав.

Галсан гvйн ирэхэд нь «шалавхан мордоод, хар хошууны цаад руу ор. Бараан морь байгаа байх. Бариад ир» гэснээ.

-- Хонгор  оо эмээлтэй юм уу. Yгvй юу? гэж асуув.

-- Би явган ирсэн гэж Хонгор тод хэлэв.

-- Уургатай мордоорой гэж Итгэлтийн хэлэхэд Галсан гэр тvшvvлэн тавьсан урт уургыг аваад хар хошууны зvг давхив.

Удсан ч vгvй Галсан пойлс тоногтой, ширэн гєлємтэй хуучин эмээл тохсон хар  хээр  морь бариад ирлээ.

Итгэлт хvvгээ зодож ч vзлээ. Аргадаж ч vзлээ. Гэвч «явган ирсэн» гэхээс єєр хариу сонссонгvй.

«Дахиад оргохдоо эргэж ирэхгvй шvv» гэсэн Хонгорын vгийг дэмий vг гэж бодоогvй Итгэлт хvvгээ буцааж хvргэсэнгvй. Харин Галсанг явуулж юмыг нь авчруулав.

Хонгорын унаж ирсэн морийг хvрээ рvv явж байсан замын хvнд худалдаад эмээлийг нь илvv гэрийн бараанд хийжээ.

Yvнээс хэдэн хоногийн дараа арван хэдэн морьтой хvн дагуулсан Хатанбаатар Магсаржав Итгэлтийн хотонд ирж улаа унав.

-- Бид Заяын хvрээ рvv явна. Сайн морьд эмээллэж, хоёр улаачаар нэхvvл гэж Хатанбаатар тушаав.

Итгэлт олонтой сонссон энэ хvний нэрийг сонсмогц сvнс нь зайлан адис авч морьд барьж эмээллэх зуур хонь гарган дайлав.

Магнай дээрээс нь цагаан солонго татаж, Мэлмийнээс нь гал улалзаж байна. Хєгшин минь охиноо авч очоод адис хvрт гэж мєргєєд гарсан Нямаа авгайдаа хэлээд залбирав.

Нямаа Хонгор хоёр улаа нэхэв. Хєх торгон дээл дээр гурван vе улбар шар торгоор эмжсэн хар торгон хантааз ємсєж нэг тал руугаа алтан бариултай урт сэлэм унжуулж, нєгєє тал руугаа модон хуйтай сэлээдий буу зvvсэн бvдvvн хар гэзэгтэй, зvлгэсэн хvрэн царайтай тэр сайхан эрээс Хонгорын нvд салж  чадахгvй явлаа.

Харин Нямаа хvмvvсийн сvvлийг барин «Хатанбаатар вангийн улаа нэхсэн хойно, би гэдэг хvн мєнхжиж дээ» гэж vглэн баярлан байн байн залбирч явлаа. Шєнийн турш давхисаар наран мандахын vед Заяын хvрээ орж шууд явсаар гэгээний хашаанд морьтойгоо давхин орлоо. Хонгор Хатанбаатараас салалгvй дагаж явсаар Заяын гэгээний єндєр шалтай гэрийн ємнє очив.

Хатанбаатар ван мориноос vсрэн бууж, цулбуурыг нь Хонгорт єгєєд хvрэн суман ташуураа барин гэр рvv орлоо.

Зая бандид гэгээн Павловын охинтой єргєн орон дээр тэврэлдэн хэвтэж байв. Хатанбаатар тvр зогссоноо гэгээний шилэн дээрээс базан авч чармаа нvцгэнээр нь чирэн хаалгаар гарч ирлээ.

Хvvхэн чухам юу болж байгааг ойлгож ядан цагаригласан нvдээ нухлан гайхаж хоцорлоо.

-- Тєр донсолж тvмэн vймсэн хатуу vед та ингэж байхдаа ичихгvй байна уу? гээд баатар ван, гэгээнийг ташуурдаж гарлаа.

Нvцгэн гэгээний царай шатаж байгаа шар тосны гvзээ шиг vрчлэлдэн чухам юу хийснээ мэдэхгvй «Би больё. ЁО аллаа. Байя» гэж хашгирч байгааг хараад Хонгор тэсгэлгvй инээв.

Хоёр єдрийн дотор зуун залуу эр, хоёр зуун сайн морьтой гаргаж єгєхгvй бол таныг тєрийн цаазаар аваачна мэдэв vv, та! Би дахин ярихгvй шvv гээд баатар, чичирч байгаа гэгээнийг тавилаа.

-- Хоёр бурхан зодолдож   байхад   инээж   болохгvй, алдас болно хvv минь гэж  нэг хvн шивэгнэн хэлэхийг харвал дэргэд нь  Нямаа  гуай  залбиран   зогсож  байв.

Гэвч Хонгор инээдээ барьж чадсангvй. Гэгээний уйлан хашгирсан дуунаар єндєр цагаан хурган малгайтай Павлов, хэдэн хvнтэй гvйлдэн ирсэн боловч Хатанбаатарын эсрэг юу ч хийж чадсангvй.

Yдийн хирд Хонгор, Нямаа хоёр морьдоо тууж буцах замдаа Хонгор байн байн инээхэд «Дамшиг минь алдас болно» гэж євгєн хориглон наминчлна.

Бvр чармаан нvцгэн байсан шvv. Нямаа гуай та харсан биз дээ.

-- Харалмар чинь ямар гэм хийчихсэн юм болдоо... vгvй  vгvй  алдас болно.  Хєєрхий  гээд  жуумалзсан  хошуугаа алгаараа таглан.

Тэнгэрт бєєн бєєн vvл нvvн хуралдаж удахгvй нvсэр бороо орохыг зєгнєн бvлээн салхи ємнєєс нь vлээхэд Хонгор, Нямаа   хоёр морьдоо гуядан  шамлав.

Хонгор хурдан хээр морио унаад адууныхаа шилдэг морьдыг холбоод исгэрэн хєєж явахад эр хvний жаргалын оройд гарсан юм шиг бодогдоод дєрєєн дээрээ босон ташуураа мориныхоо дал руу хєндлєн тавив.

Маргааш хонины хишигтэй, нєгєєдєр хошуу сахиусанд мєргєж, цєгц, архи, атга балин олж иднэ гэж бодоод арааныхаа шvлсийг залгиж авсан Нямаа Хонгорын дvvлж яваа хєгжилтэй бодлыг яаж ойлгох билээ.

XVII

Заяын хvрээнээс цэргээ дагуулаг гарч явсаар Хатанбаатар ван Магсаржав Улиастайд хvрч очлоо. Тvvний цэрэгт, хиагт руу явах замдаа дайралдсан Хуяг, тавьтын дарга болоод явж байв.

Улиастайд Бароны тушаалаар урьд очсон Ванданов цагааны дарга нарын хамт монгол цэрэг дайчилж Зєвлєлт улс, Хиагтад буй болсон монголын ардын тvр засгийг эсэргvvцэх бэлтгэл хийж байжээ.

Гэтэл татсан цэрэг нь оргож хvнс тэжээл агт морьд тасалдаж, ажил нь огт бvтэхгvй байлаа. Бухимдаж уурласан Ванданов, Улиастайн сайд Чvлтэмийг дуудав.

Чvлтэм бол нэгэн жижиг хошууны засаг ноён бєгєєд автономитын vед монголын ємнє зvгээс довтолсон харийн цэргийг цохих хэрэгт гавьяа байгуулан нэрд гарч Улиастайн сайд болсон хvн юм.

Энэ хvн гадаадын буу зэвсэгтэй хvмvvс монгол оронд ямар зорилготой ирдгийг нvдээр vзэж зvрхээр таньсан бєгєєд монгол бол тусгаар улс байх ёстой. Тvvний хэрэгт гадаадын хvн оролцох ёсгvй гэдэг vзэлтэй хvн байсан юмаа.

--  «Монгол улс тусгаар байвал ямар засагтай байсан ч надад хамаагvй!» гэж vргэлж хэлдэг хvн билээ.

Энэ ч учраас Вандановын дураараа загнаж байгааг хараад жигшин, тvvний ажилд аль болохоор саад хийж монголын ардын тvр засгийн газар элч явуулжээ.

  --  Би очиж чадахгvй. Дуртай бол ирж уулз гэж Вандановын элчид хариулжээ.

Элчийг явсны дараа «тєрєлх нутгаасаа хєєгдєж ирээд тєрсєн нутагтаа байгаа хvнийг дуудна гэнэ» гэж ойрын хvмvvстэй ууртай хэлж байлаа.

Чvлтэмийн хариуг сонсоод Ванданов хагартлаа уурлаж «Чамд би хэн гэдгээ vзvvлье» гэж хашгирав. Орос нь цагааны арав гаруй дарга явуулж Чvлтэмийг барьж зайдан морь унуулан авчрав.

-- Нохой   чи, миний тушаал ёсоор яагаад ирдэггvй юм    бэ?   гэж    Вандановын   хашгиран асуухад Чvлтэм хvйтнээр инээмсэглэснээ:

-Хойноос ирээд хотонд, хоёр хоноод авдранд гэж чамд намайг дуудах эрх байхгvй. Би бол Богд эзний зарлигаар томилогдсон тєрийн сайд гэлээ.

-- Богд эзэн гэж Ванданов ёжтой хэлээд хємсєг нь зангирснаа дуудах нь битгий хэл, бариад ирснийг харахгvй юу гээд ихэмсэг инээв.

-- Чиний чадалтайнх биш. Олон тvмэндээ хєєгдєж орох оронгvй болсон тэнvvл дээрэмчдээр толгойгоо мэдvvлж байгаа бидний арчаагvйнх гэж Чvлтэмийн хэлэхэд шанааны нь судас гvрэлзэн бvх бие нь чичирч байна.

  -- Чамайг би буудаж алав ший гээд Ванданов мєрєє ханхалзуулав.

-- Єєр чи юу ч хийж чадахгvй шvv дээ гэж хэлэхдээ Чvлтэм хvйтэн бєгєєд тавлангуй инээмсэглэв.

Ванданов, нааш цааш холхиж шал шагайж бодолхийлэн алхав. Энэ хvнийг хvчээр айлгаж чадахгvй гэдгийг ойлгов. Буудаж орхиход тун амархан байв. Гэтэл єєрт нь энэ хvн хэрэгтэй бєгєєд хэрэв монголчуудын дунд нэртэй энэ хvнийг алж орхивол тэртэй тэргvvн   унаж байгаа нэр хvнд нь бvр дампууран унана гэж ойлгож байлаа.     

-- Та  чинь амьд явахаас уйдсан хvн vv? Надад агт морьд,    эр цэрэг,    хvнс саадгvй   нийлvvлж єгвєл таны амийг    єршєєхєєр барахгvй    Барон  жанжинд айлтгаж хэргэм зэрэг нэмнэ гээд худал инээмсэглэв.

-- Та нар vхэхийг хvсээгvй байхад тєрсєн нутаг, газар    шороон    дээрээ байгаа би хvсэхгvй.  Гэвч єчvvхэн биений vхлээс айгаад та нартай нийлж ард тvмнээ дээрэмдэх хэрэгт орж нэр алдраа гутаахгvй.

-- Та    буруу ярьж байна. Манай жанжныг богд гэгээн тавдугаар богдын хувилгаан гэсэн. Бид богдыг ширээнд нь суулгасан. Улсыг чинь тусгаар тогтнуулж єгснийг    та    мартаагvй    биз? Сайдын хvлгийг тайл гэхэд барьж ирэлцсэн цагааны нэг дарга Чvлтэмийн хvлгийг тайлж єгєв.

Чvлтэм хулгана харсан муурын нvдээр Вандановыг нэвт ширтэн толгойгоо дохиж байснаа цэвдгээр инээмсэглээд «хvvхэд хуурч байгаа биш дээ та нар. Та нар бол нэр нvvр байхгvй луйварчид дээрэмчид» гэж хашгирав.

-- Баатар цагаан хааны албат нарыг тэгж болохгvй.

-- Тэр    тусмаа    болно. Тэр хаан чинь ширээнээсээ ширдэг дээр бууж хєєгдсєн, орон гэр санах сарвайхгvй новшнууд минь! гээд Чvлтэм амьсгаадан ойртоход Ванданов   нохойд бvслэгдсэн муур шиг гэдрэгээ ухарч байв.

- Yvнийг даруй бууд гэж Ванданов хашгирав.

Тэр орой Вандановын дээрэмчид Чvлтэм сайдыг буудаж алав.

Хэдэн    єдрийн дараа  Хатанбаатар Магсаржав  цэргийн   хамт Улиастайд    хvрэлцэн иржээ. Ажил нь улам бvр   бvтэмжгvй    болж    байгаа, бас тэгээд Чvлтэмийг алсандаа бантсан   Ванданов  цагааны даргуудаа дагуулан угтав.

   -- Халх    монголын  их  жанжин та энх амгалан   морилж ирэв vv? гэж Ванданов ёслов.

Хатанбаатар бvрэн зэвсэгтэй зогсож байгаа дарга нарыг тойруулан харснаа. «єнєє орой миний цэргийн тооллого дээр ноёд та бvхэн морилж очихыг урья» гэлээ. Ванданов дураараа загнаж ард олныг хэлмэгдvvлэн Чvлтэм сайдыг буудаж алсныг Хатанбаатар бvрэн мэдэж байсан. Тэгээд Улиастайд очмогц барьж авна гэж бодсон юм. Гэтэл тэд бvрэн зэвсэглэснийг хараад «Ингээд барихад эд эсэргvvцэж, хэдэн хvн алагдах болно. Энэ учраас оройн тооллого дээр очиход нь гэнэт дайран барьж авъя» гэж боджээ.

Оройн тооллого болж, юу хийхээ мэдсэн монгол цэргvvд Хатанбаатарын дохиог хvлээн бэлхэн зогсож байв. Цагааны дарга нар цувралдан ирэхэд Ванданов алга байлаа. Хатанбаатар Хуягийг дуудаж «Ємхий санаатай золиг чинь ирэхгvй нь бололтой. Хоёр хvн дагуулж яваад амьд барьж ир» гэж шивэгнэн хэлэв.

Цэргийн тооллого эхлэв. Цагааны дарга нар уранхай хувцастай, олдсон юмаар зэвсэглэсэн монгол цэргийг доромжилсон нvдээр харж «ийм байж ардын засаг байгуулах санаатай» гэж дотроо бодож байлаа. Гэхдээ єєрсдєє Англи, Америк, Японы шилдэг зэвсэг хэрэглэж яваад Сибирийн хутга, шєвєг барьсан партизануудад vхтэл цохиулж   шавар    шаазангийн    хагархай    шиг болсноо мартсан ажээ.

Магсаржав   дохио єгмєгц монгол цэргvvд зэрэг хєдєлж цагааны дарга нарыг баривчлав.

Энэ vед Ганцын даваа єєд єндєр бор морьтой Ванданов сэлээдийгээ бэлхэн барин эргэж харсаар давхиж явлаа. Тvvнээс нилээд хойно Хуяг хоёр цэргийн хамт хурдлан давхина.

Єдєр Магсаржавын хvйтэн харцнаас сайн юм болохгvй нь гэдгийг Ванданов ойлгосон. Гэвч дарга нарт хэлбэл байлдаан болоод монгол цэрэгт баригдах буюу алагдана гэж бодоод ганцаараа оргохоор шийджээ. Ингээд нєхдєє орхиж, тооны vеэр сэм оргосон боловч Хуягт мэдэгдэж хєєгдєв.

Єртєєчид буу тулгаж сvр бадруулсан Вандановт муу морь   эмээллэж, Хуягт шилдэг морио єгч байснаар Шороотын   єртєєн   дээр   гvйцэгдэж    буудалцсан   боловч зайлж чадалгvй баригдав.

Маргааш нь хандарга хvлэгтэй Ванданов Хатанбаатар Магсаржавын ємнє дагжин зогсож байв.

-- Чи    Барон    жанжны    тушаалыг зєрчиж   намайг барьж авсан ялаас єршєєгдєхгvй.

-- Бидэнд Бароны єршєєл хэрэг болохгvй. Харин чамайг Чvлтэмийн хариуд буудаж ална.

-- Чи vнэн ярьж байна уу?

-- Надад тоглох зав алга.

-Чи бид хоёр монгол хvн шvv дээ.

-- Монгол хvн гэж ярихын тул монголын тєлєє цохилох зvрхтэй    байх хэрэгтэй.  Чамд  тийм зvрх алга гээд Хатанбаатар шууд гарлаа.

Тэр орой Вандановыг аваачиж буудахад тэр  нь уйлж, хашгирч, мєлхєн сєгдєж амь гуйсан бєгєєд яг буудах vед ухаан алджээ.

Хатанбаатарын цэрэг Улиастайгаас хєдєлж Дєрвєд Далай хааны єєд аялав. Тэнд бугшиж байсан цагаантан ард олонд багагvй балаг тарьж гэгээн цагаан єдєр аллага дээрэмдлэг хийж байжээ.

Ногоорсон ургамал, єнгийн цэцгээр чимэглэгдсэн хорвоо хєхєєн дуу юутай сайхан бэ? Мандах наранд тvмэн зvйлийн єнгє бадарсан урт амыг уруудан Хуягийн захирсан Хатанбаатарын магнайн тавин цэрэг цувран явлаа.

Хуяг урт биетэй, єндєр цээжтэй сайхан бор морь унаад цэргийн ємнє явна. Хажуугийн уулнаас хорь шахам адуу хєєсєн хvн гарч ирээд цэргийг хармагц зогсов.

Хуяг дуран авч тэр зvг харснаа «Тємєр гуай» гээд vг сэггvй давхиснаа явдал дундаа «Тємєр гуай би Хуяг байна» гэж дахин дахин хашгирч явсаар ойртон очиж «Тємєр гуай» гээд vсрэн буув.

Yнэхээр ч Тємєр байлаа. Тvvнд єєрчлєгдсєн юм гэвэл нvvр нь овон товон цоохор болоод сvрхий турснаас хамар нь єндєр болжээ.

Бадарчтай нийлж гаминг цохиод хэдэн єдрийн турш залуу гамингийн урт нvvр харагдаж сэтгэл нь зовж явсан билээ. Тэгээд Цэцэн Сартуулын хошуунд урьд хамт адуу хєєж явсан танилындаа очиж хэд хоноод буцаж эхнэр хvvхдээ авах бодолтой явжээ. Гэтэл бvх бие нь янгинан, заримдаа тогтон ядан чичирч vе vе нvд нь    харанхуйлан    манарч,    уруул   нь омголтон хатаж явахын    аргагvй    болжээ. Yнэнийг хэлэхэд Тємєр тулдаа л  байлаа. Тvvнд цагаан бурхан тусчээ.

Ямар нэгэн даваан дээр гарч мориноос буугаад овоо єєд чулуу шидээд мордох гэснээ эмээлийн бvvргээ тvшээд нvдээ анин хэсэг зогсов. Євдєг нь чичрэн бие нь салганан амьсгаа нь давхцана. Хvчлэн мордоод цааш явахад байн байн газар тэнгэр хєрвєлдєх шиг болоход нь бvvргээсээ чанга тэврэн явж байлаа.

Тарвагачны майханд ухаантай, ухаангvй ороод унтсан чинь шєнє дэмийрч ухаан алджээ.

Тарвагачин эр эм хоёр хашир улс байсны ачаар ирсэн танихгvй хvнд ямар євчин туссаныг мэдээд нэгэнт єєрсдєє болсон болохоор туслан єргєв.

Тємєр дэмийрэхдээ догшин биш бєгєєд гагцхvv Дулмаагийн нэрийг дурдаж «эр хvн дээ хєє» гэж давтан хэлдэг бєгєєд энэ vгээ хэлж байхдаа халуундаа барзайсан нvvр нь vлэмж баяраар дvvрдэг ажээ.

Сар гаруй хэвтээд ухаан орсон боловч эдгэрсэнгvй. Yгдэрч хvндэрсэн євчин нь хэвтэрт яг хадаж хvний гарт орон хэдэн сар болжээ.

Сайхан сэтгэлт тарвагачин эр эм хоёр Тємєрийг орхиж ад vзэлгvй єргєжээ. Намрын сvvлээр тарваганаас бууж бор гэртээ харихдаа гэрийнхээ нэг талд зузаан бамбайгаар ор засаж єгєв.

Цагаан сараас хойш бие нь сайжирч, сайжрах тутам эхнэр хvvхдээ бодох нь их болж, арчаагvйдээ бухимдана.                                                                              

Хавар нь очих гэж явсан нєхєртєє хэл хvргvvлж уулзсан бєгєєд нєхєр нь Тємєрийг авч явахдаа гэрийн эзэнд тавин лангийн ембvv хадгийн хамт барьжээ.

Нєхрийндєє очоод Тємєрийн бие улам сайжирч эхнэр хvvхэд хоёртойгоо уулзахаар явах тухай бодож эхлэв. Гэтэл нэг єдєр нєхєр нь Дєрвєд далай хааны руу адуу хєєхєєр явъя гэлээ. Тємєрийн єргєн магнай vрчилдэн нvд нь солбин бодолхийлснээ: «Тэр зvг бол явахгvй. Надад авах єшєє нэхэх авлага бий. Баатар бэйлийн баяны адууны аль олигтой бvхнийг хєєж, сэтэртэй хониор нь боодог хийж идээгvй цагт сэтгэл минь амрахгvй, цахиур Тємєр єєхєн цагаан чулуу биш гэдгийг мэдэж аваг» гэлээ.

Хоёр найз хос морь хэрэглэн хэдэн хоног довтлоод баатар бэйлийн нутагт орж нэгэн хадтай ууланд амрахаар бvгэв.

Тємєр адуу хєєхийнхєє ємнє цэдрийн бvрээ шиг хангинуулан хурхирч, унтан амардаг билээ. Гэтэл энэ удаа унтаж чадахгvй байн байн тамхи татаж тэртээ харагдах аманд байгаа айлуудыг ширтэнэ. Тэр айлуудын нэгэнд хайрт Дулмаа нь хvvтэйгээ хамт байгаа шvv дээ гэж бодоход єнєєдрийн нар аргамжаатай мэт бодогдоно.

Єнєє шєнє эхнэр хvvхдээ авна. Маргааш тэр ууланд амраад орой нь Баяны сэтэртэй хониор боодог хийж иднэ. Нєгєєдєр орой адуу хєєнє. Миний хvv аавдаа дvvрvvлээд тэр адууг хєєж эцэг хvv хоёрыг салгаж зовоовол ингэдэг юм гэдгийг Баянд хэлж єгнє гээд Тємєр босож хадан дээр зогсон аманд байгаа айлуудыг ширтэв.

Удахгvй болох уулзалтын их баяр сэтгэлийг нь хєєргєн эхнэр хvvхэд хоёр нь байн байн харагдах шиг болж, нvvрний нь ширхэг бvхнээс баяр гэрэлтэнэ.

--Тэр хоёр минь намайг єдєр шєнєгvй хvлээж байгаа. Гэхдээ єнєєдєр ирнэ гэж огт зvvдлээгvй шvv дээ. Хєєрхий минь гээд инээмсэглэв. Унтсан нєхєр нь хариу дуугарсангvй. Гэвч сэтгэл нь хєєрсєн Тємєр эхнэр хvvхэд хоёр нь єдийд юу хийж яаж байгаа тухай зохион ярьж байв.

Тємєрийн сэтгэл баяраар дvvрэн байлаа. Гэвч тvvний энэ баяр нь хоосон манан байж билээ. Учир нь єнгєрсєн євєл Дулмаа хос морьтой алга болсон юм.

Харанхуй болж од жигдрэн тvгэхэд мордож шууд захын айлын ойр очиж нохойн дуугий нь чагнав.

-- Энд алга бололтой гэж    Тємєр шивэгнэн хэлээд морины амыг эргvvлэв.

Хэдий харанхуй шєнє боловч Тємєр зорьсон айлдаа шууд орж чаддаг. Билчээрт байгаа мал, нохойн дуу, гэрээс гарсан хvний тєрх намба, чингэлэг бараа, гэр зэрэг єдий тєдий тэмдгээр олж чаддаг. Гэтэл энэ шєнє гэр нь олдсонгvй. Харин айл явдаг євгєний гэрийг нохойн дуугаар нь таньж очоод гэрээ сурагласан чинь эхнэр нь єнгєрсєн євєл баримжаалах зvггvй алга болсон байлаа.

Тємєрийн сэтгэл хоосон болох шиг болж, санаа алдан хэдэн удаа тамхи угсран татсанаа «хvvтэйгээ хамт явсан уу?» гэж нам дуугаар асуув.

Хашир євгєн эмгэн хоёр Тємєрийн сэтгэлийг давхар зовлонд унагаахгvйг хичээн «тийм» гэж сулхан хариулав. Хэрэв Тємєр євгєн эмгэний нvд рvv харсан бол бvх явдал илрэх байсан билээ.

Тємєр нєхрєє дагуулан явахдаа юу ч дуугарсангvй. Гашуудсан сэтгэлийг засах vг олдохгvй болохоор дэмий юм ярихын оронд дуугvй явбал дээр гэж боддог хvмvvс байдаг бєгєєд тэдний нэг бол Тємєрийн нєхєр байлаа.

- Хvv эхнэр хоёр минь хаа яваа бол доо гэж Тємєрийн асуухад нєхєр нь єєрєє явуулчихсан юм шиг хулчганан займарснаа «Хаа явдаг бол доо?» гэж асуултыг асуултаар хариулав.

-- Халх нутгийг нэгжиж байгаад олно доо. Баатар бэйлийн хошуу хэнтэй учраатай болсноо мэднэ гайгvй. Тємєрийн зvрхийг маажсан хvний хумс нь хугарна гэж шvдээ хавиран  шивэгнэн    хэлэхэд нєхєр нь дорой бєгєєд намуухан дуугаар «Тийм» гэж хэлэв.

Yvр цайхын vед нєгєє хадтай ууландаа очиж буув. Тємєр юу ч дуугаралгvй дээш харан хэвтэж, сэтгэл нь тvмэн зvйлийн бодолд дарагдан «Дулмаа, хvv хоёроо хаа байгаа бол?» гэсэн асуудалд хариу эрж байлаа, Орой нь мордож шууд явсаар Баяны гэрт очиж буув.

Хоёр бага хvvтэйгээ хоол идэж байсан Баян Тємєрийг хармагц гэмт хvн гэлбэлзэнэ, дайрт морь далбилзана гэгчээр «Тємєр минь сайн явж байна уу. За дээш суу. Хоол ид» гэж юу болохоос чичрэн айсан зvрхээ гаднах сайхан зангаар далдлахыг хичээв.

-- Чамайг харанхуй  модон дотор хvлж   хаяад хээрийн нохойн идэш болгоно доо. Хамт явъя. Явахгvй гэвэл хvчээр авч  явна гэж Тємєр тайван бєгєєд хорсолтой дуугаар хэлэв.

-- Тємєр минь би эхнэр хvvхэдтэй хvн. Намайг єршєє. Намайг   нигvvлсэн єршєє хэмээн  гуйж Баяны  нvднээс бєєн хар нулимс асгаран ам нь ярвалзан татганаж байв.

-- Надад ч байсан. Харин чи тэр бvхнийг минь юман чинээ бодоогvй. Єєртєє байхгvй нинжин сэтгэлийг бусдаас горьдсоны хэрэггvй, Єрийг нь цоолж байхад гэнэн нvдээ бvлтэлзvvлэн харж  байдаг хонь биш. Бушуухан явъя.

Хєрєнгєтэй хvн  юу ч хийж болно гэж бат итгэж явсан Баян сvvлчийнхээ аргыг хэрэглэв.               

-- Агт морь, амбан шар, алд хадаг барья. Амь єршєє гэж магнай дээрээ хvйтэн хєлс бурзайлган зэвхий дуугаар алгаа  хавсран хэлэв.

-- Олон таван vг хэрэггvй. Явъя гээд Тємєр Баянд ойртов. Би явахгvй гэж байдаг   чадлаараа  хашгираад vvд рvv гvйх гэтэл Тємєр хуучин торгон дээлийн нь дал дээрээс базаж авлаа.

Баяны муухай дуугаар илvv гэрээс гуйн ирсэн хоёр зарц нь эзнээ хамгаалах гэсэн боловч хvрч чадсангvй. Тємєрийн   нєхєрт цохиулан том  гэрийн  хатавчинд нам цохиулан унав.

Тємєр Баяныг дарж аваад эвхэртэл нь хvлэв. Гэвч хоёр хvvхэд нь «аав аа! Миний ааваа. Аавыг минь болиоч» гэж яс янгинуулан чарлаж хvлээтэй эцгийнхээ дээрээс хэвтэв.

Сэтгэл зvссэн хvvхдийн дуу, єшєє хорслоор дvvрэн Тємєрийн  зvрхийг зєєлрvvлэв.  Тємєр  яахаа   мэдэхгvй тvр зогсов. Зогсолтгvй чарлан байгаа хvvхдийн дуу Тємєрийг бvрмєсєн ялав.

-- Амийг чинь хvvхдэд чинь vлдээе. Алдсан морьдоо битгий эрээрэй гээд гарлаа.

Мордохдоо сэтэртэй шар халзан хонийг нь алж аваад явсан ба тэр шєнє гуч гаруй морьдыг нь хєєжээ.

Баян арав гаруй хvнээр нэхvvлээд гvйцэж  чадаагvй учир  Засагт  ханы  хошуунд  заргалдсан   боловч   нэгэнт Тємєрийг барьж чадаагvй болохоор єнчин ишиг ч олж авсангvй.

Ирэх намар нь баатар   бэйлийн сvргээс тавь гаруй шилдэг адуу хєєжээ. Ингэж явахдаа эхнэр хvvхдээ тааралдсан бvхнээс   сурагласан боловч олох нь    байтугай мєр ч гаргаж чадсангvй.                                                  

Хавар нь баатар бэйлийн хошуу захирагчийн манааны хvнийг нь хvлж орхиод хорин нэгэн шилдэг морьдыг нь хєєгєєд сураггvй болжээ.

Баатар бэйлийн хошуу нэртэй лам нараа  цуглуулж, Тємєрт хоёр дахин хараал хийж сор залан, жинсрэг цутгуулсан боловч тус болсонгvй. «Дайны хажуугаар дажин» гэгчээр нэг зальтай эр Тємєрийг чадвал барьж єгнє. Эс чадвал алж єгнє гэж хошуу сангаас нилээд юм аваад ор сураггvй алга болжээ.

Зэргэлдээ хошууддаа бичиг явуулж гайхал Тємєрийг барилцаж єгєхийг гуйсанд цаг тєрийн самуунд нэрвэгдсэн хошууд ямар ч дэмжлэг єгсєнгvй.

Ингээд Тємєр баяны адуунаас хоёр дахь удаагаа хэсэг морь хєєгєєд явж байхдаа Хатанбаатар вангийн манлай цэрэг Хуягийн тавьттай тааралджээ.

Хуяг Тємєр хоёр дотно нєхдийн ёсоор уулзаж юуны ємнє золгож тамхилалцав. Тэгээд Хуяг цэргvvдээ буулгаж амруулах зуур Тємєртэй тавтай ярилцжээ. Тємєрийг єєрийн амьдралд тохиолдсон юмаа яриад дуусахад Хуяг тамхи татаж баахан дуугvй бодол болон сууснаа «Та чадалтай, сайхан санаатай хvн. Гэвч тєр донсолж, тvмэн vймж байгаа хатуу цагт олны тєлєє тэмцлээс аймхай туулай  шиг зугтааж зєвхєн хар амиа бодож явах таарах уу даа» гэж шууд зэмлэв.

Тємєрийн нvд сэрвэсхийн Хуягийг ажиглан харлаа. Нєхдєдєє хэзээ нэгэн цагт зэмлэгдэж vзээгvй эмнэг сэтгэл нь хєндєгдсєн боловч   уурласангvй.

-- Надад єєр зам байгаагvй. Би энгийн номхон амьдаръя гэж бодсон. Бvтээгvй  гэж  єєрийгєє ємгєєлєв.

Хуяг марташгvй тус олон удаа хvргэсэн энэ эрийг хvндэтгэж байсан боловч сэтгэлдээ бодсон vнэнийг хэлэхээс буцсангvй.

-- Энэ цагт энгийн номхон амьдарч  болохгvй.  Зовсон орон, доромжлогдсон олонд тус болох цаг ирээд байна гээд ноёд баядын дарлалд зовж ядарсан монгол орныг гадаадын дээрэмчид тал бvрээс нь хэмлэн  мэрж байгаа гашуун явдлыг яриад Хатанбаатараар удирдуулан яваа єєрсдийн тэмцэл, зорилгыг хэлэв.

Тємєр хэсэг дуугvй сууснаа:

-- Би ядарсан хvнд тус болж байсан гэж нам дуугаар хэлэв.

--  Одоо vед таны тэр тус бол хор. Та єнєєдрийн аяга хоолыг залгуулж єгєєд, маргаашийн нь жаргалын хvсэл эрмэлзлийг мохоож байна. Хар тамхи татахад нэгэн vе бvх зовлонг умартаж, хоосон жаргалын хий мананд умбадаг боловч vнэндээ цогц бие нь ялзарч  байдаг гэж Хуяг хэлэв.

Тємєр  гашуун бєгєєд гомдолтой инээмсэглэв.  Хуягийн vг хатуу боловч тvvнд vнэн юм их байх шиг санагдав. Ялангуяа эрс шулуун хэлж байгаа Хуягийн сэтгэл ихэд таалагдав.

Єглєєний нар хэнийг ч голж шилэлгvй бvхнийг ээн жигнэж хажуугийн ууланд євєєлж бvвтнэн дуугарч байлаа.

Тємєр бодол болон сууснаа

-- Энэ морьдыг цэргvvддээ унаа болгож ав гэж гэнэт хэлэв.

-- Тvvгээр ч барахгvй та єєрєє цэрэгт ороод бидэнтэй яв гэж Хуяг хvvхэддээ хэлж байгаа эцгийн дуугаар хэлэв. Давааны наад руу Хатанбаатарын гол цэрэг цувран орж ирлээ. Намилзан яваа туг хиур нь салхинд тоглож, єглєєний нарны гэрэлд зэр зэвсэг нь гялалзан сvртэй бєгєєд жавхлантай ажээ.

Тємєр тэр зvг ажиглан харж байснаа «Баатар вантай уулзаж болох болов уу?» гэж асуув.

XVIII

Гvн цасанд дарагдсан ойн дундуур гарсан нарийхан замаар эцэж ядарсан морьтой ганц хvн гэлдрэн явж байлаа. Баруун ташаанд нь модон хуйтай сэлээдий буу санжигнан, зvvн ташаанд нь орос морин цэргийн урт сэлэм унжина.

Yдийн наранд цасны єнгє гялтганан, модны мєчрийг дарсан сэвсгэр цас салхинд бут бутаар унана. Арай ядан хєлєє зєєж байгаа морины хєлд цас удаан бєгєєд залхуутай чахарна. Газар шагайн явж байгаа энэ хvн бол Эрдэнэ ажээ.

Цагаанаас салж явснаас хойш хэд хоног явсан боловч хаашаа юу хийх гэж яваагаа мэдсэнгvй. Мэдэхийг ч хvссэнгvй. Тvvнд урьдын жавхаа, хийморь огтгvй болоод чихэнд нь «аав аа, миний аав аа» гэж хашгирсан хvvхдийн нарийхан дуу хоногшин, тэр хvvхдийн зовлонгийн хамаг гэмтэн нь цагааныг хvрээнд авчирсан Эрдэнэ єєрєє мэт бодогдож байлаа.

Морь нь зогсоход хэд давирсан боловч хєдєлсєнгvйд бууж хєтлєн цааш гэлдрэв. Ингэж явж байснаа зогсож буу сэлэм хоёроо цасанд шидэж орхив. Хамгийн хэрэггvйгээр барахгvй хамгийн гэмтэй зvйлээсээ салах шиг бодогдож бие нь хєнгєрєх шиг болов.

«Энэ хог байсан цагт хvн жаргахгvй» гэж шивэгнээд бушуухан тэндээс зайлахаар хєдєлж хэсэг явтал ард нь хvн дуугарах шиг болов.

Эргэж харвал том хvрэн морь унаж, халиун морь хєтєлсєн, хvрэн дээлтэй, том vнэгэн лоовуузтай хvн ирлээ. Yvрсэн урт бууны ам нь дээш ёрдойн харагдана. Эрдэнэ, зэвсэгтэй хvн мєрдєн ирж явааг хараад юу болохыг хvлээн зогсов. Хараач дээ! Даржаа баатар ажээ. Баатрыг дэргэдээ ирж зогсоход «Баатрын амгаланг айлтгая» гэсэнд «сайн, та сайн уу» гэж хариу мэндлэв.

-- Чамайг юун хvн юм бол  гэж баахан сэжиглээд хойноос чинь нилээд дагалаа. Буу сэлмээ хаяж байхыг чинь ч харж л байлаа. Ийм цагт сумтай буу, иртэй сэлмийг хаяж болдог эд биш дээ гээд мориноос буув.

Эрдэнэ болж єнгєрсєн явдал, ямар ч зорилгогvй явж байгаагаа яриад,

-- Энэ эзгvй ууланд тантай учирна гэж зvvдэлсэн ч vгvй гэв.

-- Эзгvй биш, Одоо энэ нарийхан зам монголыг аврах зам болоод байгаа юм. Yvгээр хиагт руу єдий тєдий хvн явж, Сvхбаатартай нийлж, монгол орноо гадаадын хар хэрээнvvдээс аврах хэрэгт нэгдэн орж байгаа юм шvv. Би ч бас тэр зvг явж байна гээд Сvхбаатарын vйл явдлын тухай ярьж єгєв.

-- Намайг цагаантантай нийлж явсан болохоор авах болов уу? гэж Эрдэнэ асуув.

-Авалгvй яахав. Май буу сэлмээ гэж Эрдэнийн хаясан зэвсгийг богцноос гаргаж єгєв.

Хоёр хоног яваад гурав дахь єдрийнхєє vдийн хирд Хvдэр   харуулд   цэрэг   элсvvлж   байсан Сvхбаатартай учрав.

Даржаа угаас Сvхбаатарыг таньдаг болохоор дотно уулзаж Эрдэнийн бvх явдлыг хэлэв,

-- Бидэнд єнєєдєр нэг сум хэрэгтэй байхад та арван хэдэн сумтай хурдан буу, сэлэмтэйгээ хаяж байдаг чинь тусгvй хэрэг. Манай орныг хэмлэж байгаа дайсан олон байна. Хvчтэй ч байна. Зєвхєн Хиагтад арван мянга гаруй  гамин  байна.   Биднийг  устгахаар  хvрээ,  баруун аймгуудад цагаан намын этгээд хvч хуралдуулж байна. Эднийг зєвхєн буу сэлэм хоёроор хєєж болно. Гэтэл та буу, сэлмээ хаяж байх. Бид нэгэн санаа нийтийн хvчээр зvтгэвэл хvрэхгvй газар, чадахгvй юм байхгvй. Бидэнд оросын ажилчин тариачин нар Зєвлєлт засаг, большевик нам тусална...Бид одоо цєєхєн байна. Гэвч дийлнэ гэж Сvхбаатар ярилаа.      

Эрдэнэд «большевик нам» гэдэг vг хэзээ хаана дуулснаа санахгvй боловч нэг л их таньдаг хvнтэйгээ учирсан юм шиг бодогдов. Гэтэл алиа Петр сэтгэлд нь орж танил vгийн эх олдов. «Бид засгаа байгуулаад, та нарт тусална» гэж Петрийн хэлсэн vг санаанд нь орж «Даанч итгэлтэй ярьдаг байсан. Ийм учиртай юм байсан байж шvv. Мунхаг золиг. Сєргvvлэн мэтгэж байхын оронд ярьсан хэлснийг нь ойлгож авсан бол єдийд хаанаас ингэж эргvv хурга шиг мангуурч явах билээ» гэж биеэ зэмлэв.

Энэ хvнийг тавьтдаа авч сургууль хийлгэ. Буу зэвсэгтэйгээ хvн шvv гэж Сvхбаатар орж ирсэн хvнд хэлэхэд нь Эрдэнэ, Петрийн тухай бодлоос салж харвал Дорж зогсож байв.

--  Доной сайн байна уу?

-- Сайн, мэнд амгалан уу?                   

Сvхбаатарын хємсєг нь зангиран Эрдэнийг сэжиглэлтэй харснаа «Яагаад Доной билээ! Сая Эрдэнэ байсан биш билvv?» гэж асуув.

Эрдэнэ сандран бvхий л амьдрал явдлаа нэгд нэггvй тоочин ярилаа. Сvхбаатар байн байн Эрдэнийг ажиглан харж, заримдаа ярьснаас нь лавлан асууж байв.     

-Та Долгорт дэндvv хатуу сэтгэл гаргасан бололтой гэж Сvхбаатар хэлэв.

-- Намайг доромжилсон шvv дээ.

  -- Хатуу амьдрал, гэмт хэрэг ч хийлгэдэг юм шvv! Тэр хєєрхий эмэгтэйн буруу биш ч байж болно. Та сайн бодоорой гээд Сvхбаатар гарлаа.

Ингээд Эрдэнэ ардын журамт цэргийн цоохор цэргийн хорооны нэгдvгээр тавьтын цэрэг болжээ.        

Єдєр ирэх тутам ардын журамт цэргийн тоо олширч эгнээ нь батжин єсєж байлаа. Дарлал зовлонгоор жирэмсэлсэн монгол орны тал бvрээс зэвсэгтэй зэвсэггvй морьтой явган хvмvvс цугларан, эх орон ард тvмэндээ эрх чєлєє, тусгаар тогтнолыг олгох болд илдийг давтаж эхлэв.

Булаг шандаас гол горхи, горхи нийлж мєрєн, мєрєн нийлж далай болдог шиг доромжлол дарлалаас хорсол, хорслоос тэмцлийн далай vvсэн долгилж, тэр далайг сєрсєн бvхнийг хємрєн живvvлэх шуурга исгэрэн шуугив.

Гадаадын хvмvvс харахад босох нь битгий хэл, хєдєлж чадахаа больсон архаг євчтэй эрvv євдєг нь нийлсэн євгєн шиг болсон монгол орны булчинд, залуу эрийн хvч зангирч найман vе Богдыг залаад ч, наян тохой майдар босгоод ч олж чадаагvй эрх жаргалыг хvнд ажилд цэврvv болсон малчин ардын хvдэр гараар дайсны гараас булаан авах аварга тэмцлийн тvvдэг гал улалзаж ийнхvv эхлэв.

Орос оронд мандсан их хувьсгалын ширvvн аянганд гvн нойрноосоо сэрсэн ард олны бие нь тэвээрч улс гэрийн тєлєє шударга тэмцэлд нэгдэн зангирлаа.

Муу амьд явахаар сайн vхэх нь сайхан гэж боссон олны тэмцлийн хvчит vерийг Богдын лvндэн, бароны бардам дээрэнгvйлэл, гамингийн догшин авир аль нь ч хориглох хvч байсангvй.

Хуралдан бойжиж байсан ардын журамт цэргийн хэсгvvд, гаминтай хэд хэдэн удаа тулалдаж, ялаад хvч зориг нь улам ч бадарлаа. Гаминтай тулалдсан хэдэн удаагийн жижиг байлдаанд Эрдэнэ гавшгай оролцож Сvхбаатар жанжнаас сайшаал хvртжээ.

Нэгэн удаа Сумъяа бэйстэй уулзахаар явахдаа Сvхбаатар гучаад хvн дагуулж явсны дотор Эрдэнэ оролцож билээ.

Сvхбаатар замдаа ямар нэгэн богино дуу аялан явснаа хажуудаа явсан Эрдэнэд хандаж «дуу дуулж явахад газар амархан дєхдєг юм шvv» гээд инээмсэглэснээ «гэхдээ одоохондоо чанга дуулж болохгvй байна.» гэж нэмж хэлэв.

Эрдэнэ эхний нь vгэнд «Эр бор харцага»-ыг дуулъя гэж бодсон боловч сvvлчийн нь vгийг сонсоод уушгиндаа хураасан хийгээ алгуур буцаан гаргалаа.

Цэргvvд vг дуугvй цувралдан явж байлаа. Гэтэл Сvхбаатар дєрєєн дээрээ єндийж эргэн хараад «нєхєд минь мєєгний хятад шиг газар шагайн цувралдаад юу хийх билээ. Цєм хvрээд ирээч» гэхэд нь цэргvvд зэрэгцэн ирлээ.

Сvхбаатар бадарчны тухай хоёр шог vлгэр ярьсанд цэргvvд хєгжилдєн зарим нэг нь хариу болгож шог vлгэр ярьжээ.

Ингэж инээлдэн явтал ємнєєс нь морьтой  монгол хvн давхин ирж гамингууд ард олныг дээрэмдэн, тэдний євсийг хураан авч байгаа тухай мэдээ хvргэж ирлээ.

- Гамин олон юм уу? гэж Сvхбаатар асуув.

-- Зуу шахам.

Сvхбаатар хэсэг бодолхийлснээ цэргvvддээ хандаж, vзээд алдах уу? гээд том цагаан шvдээ яралзуулан инээмсэглэн.

--  Бароныхонтой байлдаж байх нь арчаагvй юм байна билээ. Yзэлцье гэж Эрдэнэ хэлэв.

-- Эндээс хол байна уу? гэж Сvхбаатар асуугаад хvний ирсэн зvг харлаа.

-- Ойрхон.  Энэ уулын  цаад дор.

-- Бид юуны ємнє алалдахыг хичээх хэрэг алга. Болбол ярилцаж байгаад буулгаж авъя. Тушаалгvйгээр буудаж  огт болохгvй.

-- За явцгаая гээд Сvхбаатар явжээ.

Замдаа ирсэн хvнээс гамингийн байрлаж байгаа газрыг нэгд нэгэнгvй мэдэж авсан Сvхбаатар уулын орой дээгvvр цэргvvдээ байрлуулаад єєрєє хоёр хvний хамт гамингуудын зvг хатируулан явлаа.

Давхисаар ирж яваа гурван морьтой хvнийг хараад гамингууд майхнаас гарч зогсов.

Сvхбаатар майханд тулж очоод морины амыг татаж зогсоод «Ноён чинь хаа байна?» гэж асуув.

Гамингийн ноён, хэлмэрчийн хамт Сvхбаатар єєд явж ирлээ.

--Та нарыг монголын ардын журамт цэрэг бvслээд байна. Хэрэв эсэргvvцэлгvй бууж єгвєл амийг чинь эсэн мэнд vлдээнэ. Хэрэв бууж єгєхгvй бол... гээд уулын толгой руу харахад хэлсэн ёсоор нь явган морьтой хvмvvс энд тэнд булталзаж байлаа.

Гамингийн ноён уулын толгой руу ажиглан харж баахан дуугvй зогссоноо эрс бєгєєд шийдэмгий дуугаар «бид бууж єгєхгvй» гэлээ.

-- За тэгвэл зэвсгийн хурцаар vзэлцэх болж дээ гээд Сvхбаатар тайвнаар морины амыг эргvvлэв.

Гамингууд холдож байгаа хvмvvсийн хойноос нилээд удаан гєлрєн  зогсов.   Бvрэн зэвсэгтэй зуу гаруй  хvний дэргэд ямар ч аймшиггvй орж ирээд ямар ч аймшиггvй буцаж байгаа гурван хvний ган зориг, хvрээнээс хєєгдсєн аюултай явдалд цєс нь хайлж, зvрх нь шантарсан гамингуудыг vл харагдах ган цалмаар хvлж зогсоосноос ингэж гар хєдєлж чадсангvй. Ирсэн хvмvvсийг холдсон хойно ухаан орсон гамингийн ноён «Байраа эзлээд» гэж хашгираад єєрєє євс ачсан тэрэгний доогуур орж хэвтлээ.

Удсан ч vгvй хоёр талын уулнаас буудаж эхлэхэд гамингууд хариу буудаж бараг хагас єдєр vргэлжилсэн тулалдаан болоод эцэст нь ашиггvй байр эзэлсэн гамингууд тэрэгтэй євсєє шатаан зугтсан боловч амьд гарсан хvн ховор ажээ.

Партизанууд буу, сум vлэмжийг олзлон авч их л баяр болов.

1921 оны 3-р сарын 16-ны шєнє ардын журамт цэрэг, Хиагтад байгаа гаминг хєєх их тулалдаанд мордов. Доржийн удирдсан цоохор цэргийн хорооны нэгдvгээр тавьт Хиагтын баруун хойноос довтлохоор ойртон очив.

Орой бууж єгєхийг гамингаас шаардсан хоёр дахь бичгийн хариу ирэхгvй болохоор нь Сvхбаатар цэргээ цуглуулж «бид гамингаас энх тайвнаар бууж єгєхийг зvй ёсоор шаардсан боловч тэд хариу єгсєнгvй. Одоо бид зэвсэг хэрэглэхээс єєр замгvй болжээ. Энэ байлдаан бол монгол улс байх, эсэхийг шийдэх юм. Биед нь монгол эхийн цус эргэлдэн, цээжинд нь монгол зvрх цохилж байгаа хvн бvхэн єнєєдєр хатан зориг гаргах хэрэгтэй. Дайсан арван мянга гаруй бид дєрвєн зуу гаруй. Гэвч бидний хєл доор минь доромжлогдсон эх орон, ард минь зовсон ард тvмэн байгаа болохоор бид дийлэхгvй байж болохгvй. Айж сандарч байгаа хvн байвал одоо буцаж болно» гэж хэлэв.

Олон цэргvvд «жанжны алдар бат оршиг!» гэж нижигнvvлэн хашгирав. Монгол оронд ардын хувьсгалын тvймэр дvрэлзэж энэ тэмцлийн тєв нь Хиагт болов.

Сvхбаатар дэлтэй хонгор мориндоо мордож цэргийн ємнє явахад тvvний бие нь аварга том болсон юм шиг Эрдэнэд харагдав.

Шєнє дундын vед цэргvvд анги хуваагдан байраа эзэлж дохиог хvлээв.

Yvрийн гэгээ хvлээн зогсож байхад Эрдэнийн зvрх цохилон «Монгол ах дvv минь...» гээд хашгирч байсан хvvхний дуу, єєрийг нь барих гээд ноцолдож байсан гамингийн нvvр царай харагдан бахиралдах нь сонсогдох мэт болж сэлэмийнхээ бариулыг гараа бадайртал атгаж байлаа.

Yvр гэгээрэхийн vед довтолгоон эхлэв. Анхандаа сандарч зугтсан гамин сэхээ авч зарим газраа хориглож эхлэв.

Гэтэл vхэр буу дуугарч шороо манан хадуулан дэлбэрэв. Гамингууд эргэлтгvй сандран эхлэхэд партизан цэргийн довтолгоо эхэлж орой болоход Хиагтыг эзлэв.

Дорж тавин цэргийнхээ хамт хэдэн пvvсний хашаанд орвол эрvv євдєг нь нийлэх шахсан хєгшин луухаанаас єєр хvн байсангvй. Дорж тvvнд буу тулгаж байгаад «Торго дурдан, нанжин чавга, нар хамба чинь хаа байна. Хэлэхгvй бол пvн гээд чи чєтгєр болж нутаг буцна гэтэл хятад сандран мєлхєв.

-- Ямар зусарч золиг вэ. Тэр хэлсэн юм бушуу гаргаж єг! гэж Дорж зандрав.

Хятад бvх байшингаа нээж єгєхєд«чадах чинээгээрээ авцгаа. Yнэндээ бидний хєрєнгє. Дийлсэн цэргийн сvр» гэж Дорж ихэмсэг бєгєєд бардам дуугаар хэлэв.

Эрдэнэ цэргvvдийн хамт торго хураасан байшинд орлоо. Нєхєд нь толгой, толгойгоор хураасан торгоноос доод тал нь хоёр гурван толгойг авч байв. Зарим нэг нь хэд хэдэн толгойг ч баглаж боогоод дааж ядан vvрнэ.

Эрдэнийн сэтгэлд Долгор бодогдов. Амьд мэнд явбал хэзээ нэгэн цагт тvvнтэй уулзах мэт санагдав. Би дэндvv ширvvн зан гаргасан болов уу? Тэр минь намайг дагаж зовлон vзсэн хvн дээ. Хатуу амьдрал vнэнч сэтгэлийг нь сохолсон ч байж болох юм даа. Хєєрхий минь бvх насандаа мєрєндєє торго углаж vзээгvй юмсан» гэж бодоод цэцгэн хээтэй цэнхэр торго авч задалснаа «Дээл хийхэд хэдэн ам торго ордог юм бэ? гэж хажууд нь толгой торго бариад vзэж байсан Доржоос асуув.

-- Ялсан  цэргийн  дээлд толгой  ордог  юм.  Энгийн хvнд бол арван хоёр ам болно гээд Дорж бvдvvн дуугаар ха ха гэж хангалуун инээв.

Эрдэнэ цэнхэр торгоноос арван хоёр амлаж хутгаараа огтлон аваад муутуу цаасанд эвтэйхэн боож євєртлєєд эргэхэд нь «Ийм юманд ороод алгын чинээ юмаар яах вэ? Ядахдаа нэг толгойг аваач» гэж Дорж хэлжээ.

-- Зvгээр. Надад энэ болно гэж Эрдэнэ явдал дундаа эргэж хэлэв.

Маргааш єглєє нь Доржийн тавьтыг жагсаав. Хэдэн хvний хамт Сvхбаатар давхиж ирээд мориноос бууж хємсєг нь мушгиран эрчилснээ: «Та нар бол ардын журамт цэрэг болохоос биш, бvлэг дээрэмчид биш. Єчигдєр орой пvvснээс дээрэмдсэн юмаа одоо энд авчирч тавь» гэлээ.

Цэргvvд дуу ч гарсангvй, хєдєлсєн ч vгvй.

-- Доржийг тавьтын даргаас огцруулж арав   банздана. Танай тавьтын даргаар Даржааг томилов. Энгийн номхон ардаас сэтэрхий зvv, сиймхий самбаа авсан хvнийг хамгийн хатуу цээрлvvлнэ гэж Сvхбаатар єндєр дуугаар хэлэв.

--  Жанжин аа! Банздах гэдэг чинь харгис засгийн шvvлт биш vv. Манай ардын засгийн vед ард биднийг эрvvдэн шvvх явдалгvй болно гэж хэлсэн бус уу? гэж олон дундаас нэг хvн хэлэв.

Сvхбаатар хvйтэн инээмсэглэснээ «Дээрэм бол харгис засгийн юм болохоор шийтгэл тохирсон байх нь зvйн хэрэг» гэлээ.

Цэргvvдийн дунд шивэгнэлдэн ярилцах битvv чимээ сонсогдож байлаа. Тэгээд авсан юмаа авчран овоолов.

Бvгдийн сvvлд Эрдэнэ аажим алхаж очоод єврєєсєє муутуу цаасанд нандигнан боосон торгоо гаргаж боодолтой нь тавив.

-- Юу юм бэ? гэж Сvхбаатар асуув.

-- Дээлийн торго.

-- Задлаач гэж Сvхбаатар намуухан боловч тод дуугаар хэлэв.

Эрдэнийн тавьсан юм бусад цэргийн юмнаас шал єєр зvйл шиг Сvхбаатарт санагджээ.

Эрдэнэ торгоо унтаж байгаа манцуйтай хvvхдээ задалж байгаа эхийн гараар задлаад Сvхбаатар єєд гэмшилтэй бєгєєд гомдолтой нvдээр харлаа.

-- Хэнд єгєх гэсэн юм бэ? гэж Сvхбаатар асуугаад Эрдэнийг ажиглан зєєлхєн нvдээр ширтэв.

-- Долгорт гэж Эрдэнэ нам дуугаар хэлээд доош харлаа. Сvхбаатар нэг хvнийг дуудаж ирээд:  «Надад Сумьяа бэйсийн бэлэглэсэн торгыг Эрдэнэд єг»гээд олон цэргийн зvг харснаа «Ардын журамт цэргийн зорилго нь сайхныхаа хирээр бузар ажил хийсэн хvнд оногдох шийтгэл хатуу байна гэдгийг бодож дахин ийм булай юм  бvv хийцгээ»  гээд  мориндоо мордож манаруулан давхилаа.

Хэдэн єдрийн дараа Бароны тvрvvч цэрэг Баяр гvнгийн удирдлагаар довтлон ирлээ. Энэ байлдаанд Эрдэнэ гарамгай оролцож Сvхбаатар олны ємнє нэрийг нь дурдаж сайшаав.

Хэдэн єдрийн турш бароны гол хvчтэй тулалдах хориглолтын бэлтгэл хийлээ. Ардын журамт цэрэг гvвээний орой дагаж ашигтай байрыг эзлэн авчээ. Хаврын нар нvvрнээс жигнэж ухсан окопны чийгтэй шороо доороос хайрч довтлон ирэх дайсныг хvлээсэн цэргvvдийн зvрх цохилон хоорондоо богинохон vг шивэгнэн ярилцаж байлаа.

Нар нилээд хєєрсєн тэнгэр рvv харахад энд, тэнд хэсэг хэсэг бєєн vvл ємнє зvг нvvж vл мэдэг бvлээн салхи умраас vлээнэ.

Бароны цэрэг хэсэг хэсгээр давшин байр эзэлж эхлэв. Сvхбаатарын дохиогоор ардын журамт цэрэг гал нээлээ. Ширvvн тулалдаан хэдэн цаг vргэлжлэхэд дайсны хvч нэмж ирсээр байлаа. Yдээс хойш цагаантан их буугаар хэсэг буудсанаа хэдэн пулемётын галын доогуур давшив.

Уулаас сайн бууддаг Эрдэнэ хоёр гурван хvнийг унагаав. Ардын журамт цэргийн байдал хvнд болж, зарим газраар Бароны цэрэгт шахагдан ухарч эхлэв.

Сvхбаатар Эрдэнийн дэргэд ирж нэгэн бичиг єгєєд «vvнийг тvргэн цээжил» гэлээ. Тэр бичиг бол дээд шивээнд байсан улаан цэргийн зуун гуравдугаар бригадаас яаралтай тусламж гуйсан бичиг байлаа.

Удсан ч vгvй Эрдэнэ уул бичгийн vгийг нэгд нэггvй цээжлээд дайсантай буудалцаж байсан Сvхбаатарт хэлэв.

-- Хамгийн сайн морь унаад vvнийг хvргэж єг. Цагаантанд баригдах болбол устгах хэрэгтэй гэж Сvхбаатар хэлжээ. Бичгийг авч мордоод Дээд Шивээний зvг довтлоход цагаантан хойноос нь буудсан боловч оносонгvй. Явсаар Дээд Шивээнд ирж зуун гуравдугаар бригадын гурван зуун тавдугаар хорооны штабын манаатай учир явдлаа яриад даргатай нь уулзахаар явлаа. Удсан ч vгvй даргын тасалгаанд орж ёслоод бичгээ гардуулав. Тэр дарга орчуулагчаар дамжуулан уул бичигтэй танилцаж байхад цаад тасалгаанаас шинелээ нємєрсєн орос хvн гарч ирээд Эрдэнийг харснаа «Уухай даа. Эрдэнэ . Би чамтай лав уулзана гэж бодож явсан» гээд шууд ирж номхон зогсож байгаа Эрдэнийг тэврэн авлаа.

--Алиа Петр... амьд мэнд vv, чи минь гэж Эрдэнийн нvд нь том болоод дуу алдав.

-- Амьдаар барах уу. Чамд туслахаар ирээд байна гээд том ногоон нvдээ эргэлдvvлэн бvдvvн дуугаар инээв.

-- Комиссар аа Сvхбаатар биднээс даруй туслахыг гуйсан байна гэж дарга Петрт хандаж оросоор хэлэв.

-- Зєвлєлт засгийн газар, монголын тvр засгийн газрын хэлэлцээгээр монгол нутагт бугшсан цагааны дээрэмчдийг дарахад Зєвлєлт улс тусална гэсэн болохоор бид тvргэн туслах хэрэгтэй байна. Бас тэгээд Эрдэнэ бид хоёр vхрийн наймаа хийж явахдаа энэ гуйж, би тусална гэсэн юм сан. Тийм яриа бий байх аа! Эрдэнээ гээд Петр тvvнийг чанга тэврэв.

-- Бий байх шvv гээд Эрдэнэ инээв.

Удсан ч vгvй цэргийн тvргэн жагсаалын бvрээ хангинаж монголын ард тvмний эрх чєлєє тусгаар тогтнолоо байлдан авах их тэмцэлд ах дvvгийн тусламж vзvvлэхээр ажилчин тариачны улаан цэргийн нэгэн анги хєдлєхєд тvрvvнд Петр, Эрдэнэ хоёр зэрэгцэн явлаа.

XIX

Цагаантны Резухин генерал Заяын шавь, сайд Ван, Далай Чойнхор ван, Луу гvний зэрэг хошуудаас гурван мянга орчим монгол цэрэг дайчилж, орос орноос хєєгдєн дvрвэж гарсан мянга гаруй оросын цагаан цэрэгтэй нийлvvлээд Бароны баруун жигvvрийг буй болгов. Энэ цэргийн зорилго нь Хиагтад байгуулагдсан монголын ардын тvр засгийн газрыг устгаад Бароны гол хvчтэй нийлэн улмаар Зєвлєлт орос улсыг довтлох ажээ.

Yvний нэг хороог Павлов захирав. Цэрэг байгуулж эхлэх vед Павлов Итгэлтийнд ирж уулзаад «євгєн минь бид улаантай vхэлдэн тулалдана. Yvний тул Монголын аймаг, хошуудаас цэрэг, агт, хvнс хоол дайчилна. Энэ учраас чи Резухин генералтай нvvр учирч арван сайн морь, амбан шар арвын хамт их цэргийн хэрэгцээнд єгье гэж айлтгах хэрэгтэй. Тэгэхгvй бол хvчээр дайчлагдах болно» гэлээ.

-- Юу болохыг нь мэдээгvй байж, тийм их хєрєнгєє зvгээр єгєх хэрэг vv?

-- Амлах єгєх хоёрын дунд их зай бий гээд Павлов хєгжилтэй инээн ширэвгэр шар сахлаа эрхий хуруугаар шударснаа улааныг унагааж авсан цагт чи бид хоёрын ємнє алтан зам нээгдэнэ гэлээ.

-- Та нар улааныг давах уу даа гээд Итгэлт зальтай нvдээр Павловыг харлаа.

-- Давна. Олон жилийн дайнд улаанууд цуцаж ядарсан. Бас тэгээд газар дээр нь єлсгєлєн болж байгаа болохоор бид дийлж их эзэн хаант орос улс дахин мандана гэж Павлов бардам хэлээд аягатай архиа хєнтрєв.

-- Мэдэхгvй дээ. Бусад хvн хэлсэн бол ч итгэхгvй... Чамд бол итгэж байна... За тэгээд тэр жанжинтай чинь хэзээ уулзах вэ?

-- Маргааш Заяын хvрээн дээр очиж уулзахад болно. Хамт явах уу?

-- Тэгье.

Энэ  орон   нутаг,  зєєр  хєрєнгєгvй,  хэдэн  оргодлууд, улааныг дийлнэ гэдэгт Итгэлт итгэсэнгvй, гэвч хєрєнгєє дээрэмдvvлэхгvйн тул  Павловын хэлснийг хийх нь зєв гэж бодов.

Должин, генералд барих урт шар хадаг авдраас гаргаж, Галсан, Итгэлтийн морийг эмээллэж байхад улаан, цагааны тэмцлийн тухай хоёр найз vргэлжлэн ярилцав.

-- Євгєн минь чи, бидний vйл хэрэгт нэг л итгэхгvй байна даа.Уул нь итгэж болох юм шvv гэж Павлов хэлэв.

-- Хаанаас даа. Ямар vмхий санаатай золиг вэ, Би чамд итгэхгvй хэндээ итгэх вэ гээд Итгэлт нарийхан дуугаар худал инээв.

Хоршоо хоёр Заяын хvрээ рvv явах замдаа улаан, цагааны явдал, улс орны хэргийн тухай єдий тєдий юм ярьжээ. Гэвч Павлов улааныг бут цохиж их орос улсыг байгуулан алтан замаар халбиулах vлэмж хvчинд Итгэлтийг итгvvлж чадсангvй.

Итгэлт байн байн худал инээж «за би ч яахав амласнаа єгч болно. Харин цааш нь горьгvй шvv» гэж явлаа.

-- Бид чамаас юу ч авахгvй байж болно. Хэрэгтэй бvхнээ дайчлаад авах хvч бидэнд байна. Харин ингэх нь нэгдvгээрт чамд хэрэгтэй. Хоёрдугаарт бидэнд хэрэгтэй. Ер нь тэгээд чиний хєрєнгийг vрэх гэж би бодохгvй шvv дээ гэж Павловын хэлэхэд «би чамд итгэнэ» гэж Итгэлт дахин дахин хэлнэ.

-- Дайн дуусаад хоёул том vйлдвэр байгуулна шvv

 Павлов хэлэв.

-- Мэргэн ухаан байна.  Би хєрєнгєє арвижуулж л байя. Цэмбэний vйлдвэр байгуулна шvv гэж Итгэлт хариулав.

Гэвч Итгэлт «чи энэ дайнаас амьд ирээд, бид хоёр vйлдвэр байгуулах ч алганы хонхорхой хазахтай адил хэрэг байхдаа» гэж дотроо бодож байлаа.

Маргааш нь Итгэлт, пvvсний байшинд хэдэн хошууны захирагч нарыг цугларуулан цэрэг, морьд, хvнс дайчлах тухай Богдын зарлигийг сонсгож байсан Резухин генералын єрєєнд Павловын хамт орж ирлээ.

Єндєр оройтой цагаан хурган малгай ємсєєд нэг ташаандаа сэлээдий буу, нєгєє ташаандаа гялгар хуйтай сэлэм зvvсэн Резухин генералын ємнє Итгэлт очоод єврєєсєє урт гэгчийн шар хадаг гаргаж барин бєхийж «аварга хvчит баатар цагаан хаант орос гvрний их жанжин таны тvмэн амгаланг айлтгаж єчvvхэн хvн би тєр улсыг минь мандуулж єгєх их хэрэгт хандив болгож бага буурай хєрєнгєнийхєє дээж агт морь арав, амбан шар арвыг сэтгэлчлэн барья» гэсэн vгийг Павлов генералд орчуулж єгєв.                                                            

Генерал баясгалантай инээмсэглэж, хадгийг єрєєсєн гараараа дээрээс нь чавчиж аваад «олон тvшмэд та нар сонсож байна уу. Монголын олон тvмэн Богд хааныг ширээнд нь залсан бидний хэрэгт гvн итгэж хvчин туслах ёстой юм» гээд Итгэлтийг тэврэн авч нуруун дээр нь алгадав.

-- Хэрэв та миний цэргийн албанд зvтгэхийг хvсвэл таныг хорооны туслах дарга болгоход би бэлхэн байна гэж генерал нvдний шилээ авч арчих зуур хэлэв.  

-- Єчvvхэн би инээхээс бусад эмгэг євчинд баригдсан болохоор эрхэм таны энэ єндєр хишгийг хvлээн авах хувьгvй  билээ  гээд Итгэлт  бvдvvн  генералын  гараас салж алгуурхан хаалга руу ухрав.

-- Таны хувьд бол дурын хэрэг гээд генерал баяртай мишээв. Хэдэн єдрийн дараа хошуудаас агт морьд, цэргийн хvнс буу зэвсгийн хvчээр дайчлахад Итгэлтийн мал сvргээс єнчин ишиг ч авсангvй.

Хаврын эхэн сарын нэгэн єдєр Резухиний цэрэг Хиагт хотын зvг хєдлєх болов. Цэргийн хамт Зая гэгээний бие тєлєєлєгчєєр Жамбал явах болжээ. Хошуудаас дайчлагдан ирсэн монголын цэрэг Заяын гэгээнээс адис авлаа. Цагаан цэргийн єндєр хурган малгай ємсєж, жижигхэн гар буу бvсэндээ хавчуулсан гэгээний ємнvvр мянга гаруй хvн толгойгоо бєхийлгєн залбираад єнгєрєхєд гэгээн баруун гараар бvгдэд нь адис тавьжээ.

Ингээд цэрэг хєдлєхєд Павлов даргатай монгол цэргийн хороо хошуучлав. Энэ хорооны туслах даргаар Сайд Вангийн хошуу туслагч Пvрэв тайж явжээ.

Пvрэв тайж єєрєє хийлгэсэн єндєр цагаан хурган малгай дээрээ вангийн хvрэн чулуун жинсээ хатгаж ємсєєд цэнхэр торгон дээл дээр шар дурдан бvс бvсэлж том хvрэн морь унажээ.

Энэ цэрэг зам зуурын тохиолдсон газраас хоол хvнс, унаа хєсєг дээрэмдэн нулимс цусаар зам гарган урагшлахдаа хошуудаас цэрэг дайчлавч монголын ардын намын олонд тунхаглах бичгийн учир явдлыг ойлгосон монгол цэргvvд бєєн бєєнєєр оргон алга болж цэргvvд оргох тутам цагаан дарга нар ширvvсэж байлаа.

Ингэж явсаар Павловын хошууч хороо орос монголын хилд Зэлтэр харуулын тушаа газраар ойртон ирлээ, Єглєєний нараар угтаж ирсэн Монгол Зєвлєлтийн цэрэгтэй тулгаран гурван цаг гаруй ширvvн байлдсаны дараа цагаан цэргийн хvчин суларч тvvний монгол цэргvvд нь буцаж дуртай зvгтээ бутран алга болжээ.

Оросын цагаан цэрэг тавь гаруй хvн буудалцан vд єнгєрvvлээд бас л зугтаж эхлэв. Эдэнтэй хамт vлдсэн ганц монгол гэвэл хорооны туслах дарга Пvрэв тайж байлаа. Гэвч Пvрэв тайж зоригтой сайндаа vлдсэнгvй. Харин буу эхэлж дуугарахад бут бургасанд шурган нуугдаад єндийж ч чадахгvй буугаа тэврэн хэвтжээ. Нэг харвал сvvлийн орос цэрэг морь руугаа гvйж харагдахад нь босоод гvйх гэтэл ар талаас нь хvчтэй юм цохиут унаж агшин зуур vхжээ. Унахад нь хол унасан жинстэй цагаан хурган малгай нь цагааны зугтсан цэргийг хєєсєн монгол зєвлєлтийн цэргийн морины хєлд дайрагдан навсарч шороонд булагдав. Алдар эрж, охид бузарлаж явсан энэ хэрцгий тайж шороо vмхээд vхсэн байлаа.

Энэ байлдаанд оролцсон монголын ардын журамт цэргийн дотор Эрдэнэ явалцсан бєгєєд цагааныг зугтахад мориндоо мордон нэхэв. Сумьяа бэйсийн хошуунаас ирсэн єндєр зээрд морь нь бvхний ємнє гарч довтлоход Эрдэнэ сэлээдий буугаар хааяа нэг буудан давхилаа.

Хэсэг явтал ємнє нь хvрэн морьтой цагааны дарга жижиг буугаар эргэж буудсаар давхиж явлаа. Энэ бол Павлов байжээ. Гэвч Эрдэнэ тvvнийг таньсангvй. Мориндоо ташуур єгч бєхийн хурдлав. Нилээд хєєцєлдєвч зай нь ойртсонгvй морийг нь буудаж орхивол дээрх хvн нь тэртээ хол тонгорцоглон унав.

Мориноосоо салахдаа буугаа алдсан Павлов босож ядаж байтал Эрдэнэ давхиж ирээд vсрэн бууж буу тулгав.

Павлов гараа алгуураар єргєн зогсов. Эрдэнэ, ажиглавал хєлс шороо болсон нvvртэй энэ орос бол єєр хэн ч биш нєгєє Павлов байжээ.

-- Эрдэнэ  гээд Павлов  гараа  буулгаж ємнєєс  нь явах гэхэд «зогс» гэж Эрдэнэ зандрав.

Павловын магнайгаас цус урсан хєлс шороотой зууралдан хар хvрэн болоод хацар руу нь урсаж байлаа. Омголтсон уруулаа хэлээрээ чийглэн амьсгаадна.

-- Чи энд юу хийж яваа юм бэ? гээд Эрдэнэ буугаа хуйнд нь хийх гэтэл Павлов vсрэн ирж буу дээрээс нь барьж авлаа. Эрдэнэ буутай гараараа хvчлэн тvлхсэнд Павлов гэдрэгээ алдлан унав.

Эрдэнэ буугаа тvvний зvг чиглvvлтэл Павлов єндийж євдєг дээрээ сєхрєн «Эрдэнэ минь, бид хоёр эртний танил. Чи миний эхнэр хvvхдийг танина. Амь єршєє!» гээд уйлж гарлаа.

Эрдэнэ гайхан зогсов. Павлов бvр мєлхєн хонин шар нvдээ гєлєлзvvлэн «Амь єршєє! Чи бид хоёр адилхан эхнэр хvvхэдтэй шvv дээ. Амь єршєє!» гээд бvр енгэнэтэл уйлав.

Павловын арчаагvй байдлыг хараад «Энэ мундаг эр ингэж байх гэж дээ. Yнэхээр ч эхнэр охин хоёрыг нь єнчрvvлж яах билээ дээ. Над шиг будилж яваа ч юм билvv» гэж бодоод «муу золиг минь бушуу зайл. Харин дахиад зэвсэг барьсан байвал даа» гэлээ.

Павлов юу сонссоноо ухаарч ядан Эрдэнийг ширтэн байснаа босоод «Би хаачих вэ?» гэж хоолойгоо чичрvvлэн суув.

-- Цааш яв.

-- Чи намайг араас буудахгvй биз

-- Дуугvй яв.

Павлов эргэж явлаа. Анхандаа эргэж харан удаан явснаа сvvлдээ шогшиж эхлэв. Эрдэнэ тvvнийг далд ортол нь хараад орчин тойрныг ажиглавал Павловын хаясан буу нvдэнд нь тулав.

Авч vзвэл ганц ч сумгvй болжээ.

Тэр орой улаан цэргийн нэмэлт хvч ирэхэд Петр ирж Эрдэнэ Петр хоёр дотно уулзав.

-- Єнєєдєр би нєгєє Павловыг тавьж орхилоо. Бvр уйлаад   амиа   гуйж   байна   гээд   Эрдэнэ   болсон   явдлыг ярив.

--  Эрдэнэ минь.  Нэг галзуу  нохойг тавивал хэдэн нохойг галзууруулдаг юм гэж Петрийн хэлэхэд Эрдэнэ инээмсэглэснээ «Эхнэр хvvхдээ дурдаад л сєхєрч, мєлхєж гуйгаад байх юм» гэлээ.

Петр Эрдэнийг хурц нvдээр ширтэн байснаа «хувьсгал хийнэ гэдэг бол тоглоом биш юм шvv. Нэг бол чи vхнэ. Эсхvл би vхнэ гэсэн хэрэг. Одоо чиний тавьсан Павлов чинь Резухиний ангид очоод дахин зэвсэглэж єнєє шєнє юм уу, маргааш чамайг нєхєдтэй чинь хамт хvйс тэмтрэхээр ирнэ» гэлээ.

Эрдэнэ гэмшилтэйгээр Петрийг харж инээмсэглэснээ «Арай ч vгvй байлгvй дээ» гэлээ.

--  Yзэж л байгаарай Эрдэнэ минь. Нинжин сэтгэл сайхан боловч зэвсэг барьсан дайсанд гаргахын хэрэггvй зvйл гээд Петр цаасан тамхи гаргаж нэгийг Эрдэнэд єгєєд єєрєє нэгийг татлаа.

Маргааш нь нар гарахын vед Резухиний гол анги, Монгол Зєвлєлтийн цэргийн хориглосон байр руу давшиж эхлэв.

Их буугаар хорь гаруй удаа буудаад дараа нь хэсэг, хэсгээр урагшлан байр эзлэв. Ингээд Монгол Зєвлєлтийн цэргийн хориглосон шугаманд ойртон очтол пулемётын шєргєлсєн галтай мєргєлдєж буцаад байр эзэлж vд єнгєртєл буудалцав.

Зэвсгийн боломжоор хомсхон Резухиний цэрэг хориглолын удаан дайн хийх чадалгvй байжээ. Энэ учраас мянга гаруй морьтой монгол цэргийг модон дотуур нууцлан явуулж монгол зєвлєлтийн цэргийн баруун гараас нь гэнэт дайрав. Гэтэл эхний буун дуугаар хошууран эргэж модны нэг болон тарж хошуу нутгийн зvг алга болжээ. Цагаан дарга нар хvчлэн хоригловол заримыг нь хvлж хаяад, заримыг нь буудан алжээ.

Оройн нар ханын элэг єєд гарах vед цагаан цэрэг бvрмєсєн бут цохигдож сарнин зугтав.

Жамбал явган гvйж явтал хойноос нь ирсэн Павлов морины амыг татаж зогсоод тэр хоёр сундалдан цааш  давхилаа..

--  Нэг бол улаанууд энэ хорвоо дээр амьдарна. Эсхvл би амьдарна.  Бидэнд нэг нар байхгvй гэж Павлов шvдээ зуун хорсон ярьж явахад Жамбал дуугvй: «Энэ оросыг барьж  улаанд тушаавал  зєвхєн  амьд гарахаар барахгvй   гавьяа   шагнал   хvртэнэ»   гэж   бодож   явлаа. Гэвч энэ мундаг эрийг яаж барих арга олдохгvй ажээ.

Ум хумгvй давхисан морь хєлрєн эцэж эхлэхэд тэр хоёр бууж модон дотор амрав. Хааяа нэг дуугарч байгаа бууны дуу чихний vзvvрт сонсогдож байлаа. Павлов бие засахаар суух vед Жамбал бууны бєгсєєр цохиж ухаан алдуулав. Янгинатал хvлж аваад сууж байтал Павлов ухаан ороход нь шууд єргєн аваад эмээл дээгvvр хєндлєн тавиад морио хєтлєн эргэж явлаа.

-- Чи   хаачих   гэж   байна   гэж   Павлов   амьсгаадан асуув.

-- Чамайг улаанд аваачиж єгнє.

-- Чи бид хоёр нэг талын улс шvv дээ!

Жамбал хариу дуугаралгvй явсаар байлаа. Павлов эхлээд «амь єршєє!» гэж гуйв. Гэвч Жамбал дуугарсангvй «улаанд очиход хоёуланг маань ална» гэж сvрдvvлэхийг оролдов.

Гэвч Жамбал улаан хэнийг нь алж, хэнийг нь шагнаж сайшаахыг сайн мэдэж байлаа. Арга нь мухардсан Павлов «улаанд аваачиж єгснєєс энд буудаж орхиоч» гэж гуйхад нь Жамбал хvйтэн инээмсэглээд «Павлов минь би хvvхэд биш» гээд дахин дуугарсангvй.

-- Та нартай хамт ардын засгийн тєлєє морь нохой мэт зvтгэх гэж цагааны энэ ноёныг барьж ирлээ гэж монгол зєвлєлтийн цэрэгтэй учраад Жамбал хэлжээ.

Павловыг Петр байцааж байхад Эрдэнэ дэргэд нь байжээ. Хэнтэй учирсан, юу болохоо сайн мэдсэн Павловын нvдэнд нь vхлийн шийдсэн галзуурал оволзон «Чамайг Тамирын голын бургасанд буудаж орхилгvй, тэжээж байсандаа харамсаж байна» гэлээ.

-- Биднийг алаад та нар барахгvй байсан шvv дээ. Хонгор минь гэж Петр тайван хэлэв.

- Их Оросын аль олигтойг та нар баллаж дууссан улс. Та нарт хайрлах харамлах юм байхгvй. Намайг бушуу буудаад аль. Намайг амиа гуйна гэж горьдож байна уу. Хол байна гээд Павлов, Петрийн нvvр рvv нулимлаа.

Петр ханцуйгаараа нvvрээ арчсанаа

-- Бидний шинэ орос улсыг vзэх хувь тавилан чамд байхгvй. Амь гуйхын хувьд бол хэзээ ч чамайг єршєєхгvй гэлээ.

Павлов, Эрдэнэ рvv ажиглан харснаа.

-- Эд нар манай орныг баллаж орхиод, одоо танай орныг баллах гэж байна. Гэнэн харанхуй хvмvvсийг хуурахдаа чадамгай амьтад шvv гэлээ.

-- Дуугvй бай. Yрийн нь дэргэд эцгийг нь танай цагаанууд дvvжилж орхихыг би vзсэн хvн шvv. Би гэнэн харанхуй ч гэсэн цагаан харыг ялгаж чадна гэж Эрдэнэ хашгирав,

Орой нь Павловыг буудаж элсэнд булж орхиод буцаж явахдаа

--  Єнєєдрийн   байлдаанд  алагдсан   манай   нєхдийн хэд нь Павловын суманд vхсэнийг бид хоёр  мэдэхгvй шvv дээ гэж Петрийн хэлэхэд Эрдэнэ гэмшилтэй бєгєєд хорсолтойгоор санаа алдан доош харлаа.

ХХ

Дулмаа хэдэн хонь ямаагаа хотлуулан гэртээ орж хоёр аяга тараг идээд ганцаараа тулганыхаа дэргэд суухад Тємєрийн янз бvрийн дvр нvдэнд нь ээлжлэн харагдана.

Удахгvй эргэж ирнэ гэсэн Тємєр хоёр жил гаруй болоход ирэх нь битгий хэл, сураг ч гарсангvй. Анхны vед шєнє бvхэн чагнаж, нохой хуцвал гарч хараад ирээгvй байхад нь чихрээр хууруулсан нялх хvvхэд шиг енгэнэтэл уйлдаг байжээ. Сvvлдээ уйлахаа болив. Тэгээд «нохой хорь» гэж явуулын хvний дуу гарахад дуртай дургvй гарна.

Ганц эмэгтэй хvн, тэгээд гоо vзэсгэлэнтэй бол хэн зvгээр байлгах билээ. Зовлон дээр зовлон нэмж доромжлол дээр доромжлол хvлээдэг болжээ. Дулмаа заримыг нь vгээр, заримыг нь модоор, заримыг нь хутга шєвгєєр хєєж гаргадаг байлаа.

Гэтэл зарим нь єшиж хvний нутагт цагаачилж байгаа атал сэхvvн зантай хvvхнийг элдвээр хавчдаг болжээ.

Эндээс зайлъя гэж бодохоор Тємєр минь ирээд хэнтэйгээ уулзах бол гэж бодоод больдог байжээ. Гэтэл єдєр єнгєрєєд л байдаг Тємєр эргэж ирэхгvй ажээ.

«Намайг энд орхичоод сураг чимээгvй алга болдог арилсан дотортой амьтнаа» гэж бодоод Тємєртєє гомдовч тэр сэтгэл нь удаан тогтож чаддаггvй байлаа. Учир нь «Тємєрт минь ямар нэгэн саад тохиолдсоноос ирж чадахгvй байна» гэдэг сэтгэл тvvнийг хєєж гаргадаг байв.

Харин ингэж бодох дээр Тємєрийнхєє тухай, тvvнд юу учирснаар ингэж ирэхгvй байна гэж бодоод сэтгэл нь шанална.Тэвч доошоо оръё гэхэд газар хатуу, дээшээ гаръя гэхэд тэнгэр хол тул яах билээ дээ.

Дулмаа алгуур босоод ороо засах гэтэл нохой нь хуцав. Хэдэн морьтой хvн ирж яваа чимээ сонссон боловч Дулмаа гарсангvй.

-- Нохой хорио гэж шахмал бvдvvн дуугаар хvн хэлэхэд аргагvй тарлаа.

Баяны хvv хоёр залуу хар хvнтэй орж ирлээ.

--  За гоо бvсгvй сайн байна уу?

-- Сайн. Та бvхэн сайн байна уу?

--   Нєхєр чинь чимээгvй юv?

--  Чимээгvй.

--   Нєхєргvй залуу бvсгvйн цангааг гаргаж єгєх гэж бид гурав ирлээ гээд баяны хvv Дулмааг шууд барьж авлаа.

Дулмаа чадал мэдэн ноцолдов. Гэвч гурван залуу эрийг яаж гэтлэх билээ. Дулмаагийн хашгирсан дуугаар айлын нь хоёр хєгшин орж ирснийг гурван залуу хvчээр хєєж гаргалаа.

Ингээд Дулмааг хvслээрээ доромжлоод явахдаа «дахиад олон ирнэ шvv. Гурав багадаад байвал дєрвvvл ирж болно» гээд доромжлон инээмсэглэв.

Дулмаад эндээс зайлахаас єєр аргагvй болов. Хэдэн малаа хоёр хєгшинд захиж орхиод хоёр морьтой хєдлєв.

Хаачих вэ? гэдэг асуудалд анхандаа хариу байсангvй. Хоёр єдєр явсны дараа юу ч гэсэн Тємєрийн нутаг Засагт ханы хошуу орохоор шийджээ.

Гэтэл нэг морь нь эцэж аргагvй  болоод нэг айлын гадна орхиж  цааш   явлаа.  Баахан явж байтал vлдсэн ганц морь нь эцэж танихгvй газар явгарах болов.

Хээр сууж байгаад хашгиран уйлав. Эцсэн  морь нь хаврын єлєн цагаан євс хазлахаас єєр ямар ч хариугvй ажээ. Уйлсаар  морио  хєтлєн    єргєн  хєндийг    туулав. Хvйтэн шєнє айлгvй газар морио идvvлэн чичрэн дагжиж хоноод єглєє цааш явахад эцсэн морь нь улам ядарсан байхад чирч гулдарсаар арай ядан явж нэг айл дээр ирлээ.

Овоо малтай энэ айлын эзэн Дуламын  яриаг сонсоод  ганц  эмэгтэй хvний зовлон зvдvvрийг хуваалцан, сэтгэл нь их л хєдєлсєн байдалтай байлаа.

Ядарч яваа   хvн, нvvр єгсєн хvнд   итгэх нь амархан байдаг болохоор явах газаргvй болсон Дулмаа тэр айлд байх болжээ.  Яагаад  гэрийн эзэн,    Дулмаад тийм  сайхан зан гаргав? Yнэхээр Дулмааг    єрєвдєв vv?  Yгvй.   Саяхан    эхнэр  нь    талийгаач    болсон    дvvдээ    татлаа тvлхлээгvй ганц бие, vзэсгэлэнтэй хvvхнийг эхнэр болгон авч єгєх гэж боджээ. Гэвч юуны ємнє ямар зантай хvн гэгчийг нь  мэдэх хэрэгтэй болохоор  хонио хариулуулав.

Хvний хоол идэж байгаа хvн сайн хvн болж vзэгдэхийг хичээдэг болохоор  Дулмаа  ажилд сэтгэлээсээ хичээн зvтгэв.

Дулмаагийн  ажилсаг гэрийн эзний сэтгэлд  таалагдаж, аажмаар дvvгээ Дулмаатай дасгаж эхлэв. Ингэж байсаар нэг євєл єнгєрєхєд Дулмаа гэрийн эзний дvvтэй суучихсан байлаа. Дулмаагийн шинэ нєхєр бол олон таван vггvй, биед халамжтай хvн байсан  бєгєєд ахаасаа учир тоймгvй айдаг, vгнээс нь огт гардаггvй байлаа. Тэр бол vнэндээ ахынхаа  хєлсгvй vнэнч зарц нь байж  билээ.

1921   оны зун. Дулмаагийн  нєхрийн  ахынх єртєєн оногдоход Дулмаа нєхєртэйгєє хамт очжээ. Дулмаа элчид хоол хийх, морь эмээллэх,    заримдаа    улаа  эхлэх зэрэг ажил хийж байлаа. Yе vе Тємєр нь бодогдож зvvд шиг єнгєрсєн жаргалынхаа тухай харамсан суудаг байлаа.  Заримдаа Тємєрийнхєє тухай зvvдлэн  босон   харайна. Нєхєр нь юу болсныг асуухад «Тємєр шиг эр надад дахиад олдохгvй.  Заяа минь яасан ч муу юм бэ! Нvгэл минь яасан ч их юм бэ?» гэж шууд хэлнэ

Харин ингэж хэлэхэд нєхєр нь гомдолтойгоор ширтэн, юу ч дуугардаггvй байлаа. Нэг єдєр баруун зvгээс олон цэргvvд ирлээ. Энэ бол баруун хязгаар дахь цагаантантай байлдаж яваа Хатанбаатар Магсаржавын цэргийн тvрvvч байлаа. Хатанбаатар Магсаржав ирж явааг сонссон єртєєнийхєн сандарч, хоол, унд, агт морьд урьдчилан бэлтгэв.

Оройн нар жаргахын vед цэргийн гол анги хvрэлцэн ирэв. Цэргийн ємнє зэрэгцэн яваа хоёр цагаан морьтой хvн улаан, шар туг намируулан барьжээ. Тvvний хойно зургаан ижил хар морьтой хvмvvс сэлэм огшин явна.

Энэ эгнэсэн зургаан хvний ард улаан зээрд морь унасан Хатанбаатар ван Магсаржав явна. Єртєєний ємнє ирээд Хатанбаатарын дохио єгєхєд олон цэргийн дундаас сайвар бор морьтой хvн гарч ирээд хадаг яндар болсон том цагаан дунг уянгалуулан татав.

Цэргvvд зогсож морьдоос бууцгаав. Єртєєний занги ёслолын хувцсаа ємсєн Магсаржавын дэргэд ирж тусгай бэлтгэсэн улаан халзан єргєєнд морилон орохыг урив.

Хэдэн мєчийн дараа улаан халзан єргєєний ємнє улаан, шар хоёр тугийг босгож тус бvрийг дєрвєн цэрэг манан зогсов. Цэргvvд тавьт тавьтаар хуваагдан байрлав. Хуягийн тавьт гэр майхан хоёрт оржээ.

-- Бузар цангаж орхилоо. Уух юм олж ирье гээд Тємєр, алсан цагаанаас олзлон авсан жижиг саваа барьсаар майхнаас гарч ийш тийш харахад тэртээ хойно том гэрийн гадна зуух татаж галласнаас багширсан хєх утаа манаран харагдав.

Дэргэд нь хvрэн дээлтэй эмэгтэй хvн тvлээ хагалж байлаа. «Гал байсан газар, ус байх биз»гэж бодоод Тємєр том том алхлав. Сав бариад цээжээ vл мэдэг бєхийн ирж байгаа мундаг эрийг ажиглан харж байсан Дулмаа гэнэт «Тємєр, Тємєр минь» гэж хашгираад гvйх гэснээ шургачин унав.

Тємєр зогсож ажиглан харснаа «Дулмаа минь, ямар сайхан учрал бэ» гээд гvйн очиж ухаангvй хэвтэж байгаа Дулмааг тэврэн авлаа.

Хvмvvс цугларан ирэхэд тvvний дотор Дулмаагийн нєхєр «Юу болов. Юу болов» гэсээр гvйн очлоо,   Хэн нэгэн нь усаар тургисны дараа ухаан орлоо. Бvгдийг тойруулан хараад «Тємєр минь» гээд нvднээс нь нулимс урсана.

--  Амьд уулзсанаас хойш уйлаад хэрэггvй гэж Тємєр цээжний гvнээс гарсан намуун дуугаар хэлэв.

--  Та хоолойны нь товчийг тайлаач гэж Дулмаагийн хар хvн Тємєрт хандаж    хэлэв. Тємєр тэр хvнийг гэнэн цагаан нvдээр харснаа vл мэдэг мишээгээд Дулмаагийн захны товчийг тайлав.  Дулмаа  єрєєсєн   гараараа  Тємєрийн дээлээс дахин алдчих бий гэсэн бололтой базаад элгэнд нь толгойгоо нааж байхдаа хэдхэн мєчийн дараа юу болж ямар зовлонд учрах бол гэж айн эмээсэн сэтгэлээ дарагдан зvрх нь луг луг цохилоо.

Дулмааг тэврэн сууж байгаа аварга том хvн хэн гэдгийг нєхєр нь сайн мэдэж байв. Энэ учраас «бушуухан Дулмааг Тємєрєєс салгаж авахгvй бол энэ сайхан хvvхэн дахиад чамд олдохгvй» гэж ямар нэгэн дуу шивэгнээд байхад нь єєрийн эрхгvй очиж «эхнэрийг гэрт оруулъя» гээд Дулмааг авах гэхэд нь Тємєр гарынхаа vзvvрээр зайлуулж «юу? Эхнэр ээ! хэний эхнэр?» гэж огцом асуув.

Дулмаа Тємєрийн євєр дээрээс босож зогсоод «Тємєр минь би аргагvй болсон шvv. Намайг юунд мартаж орхив» гэхэд нь нvдэнд нь гомдол, гэмшил хосолж, нулимс хацрыг даган жирэлзэн урсав.

Тємєр алгуур босож согтуу хун шиг гєлрєн найгаж байснаа:

-- «Хvv минь хаа  байна?» гэж хєндий дугаар асуув.

-- Тємєр минь чамайг оргоод явахад би чинь хvvгээ алдчихаад байсан. Тэгээд чамайгаа   зовоохгvй гэж худал хэлсэн. Би яасан заяагvй амьтан бэ?

(Ертєнц тэр чигээрээ эргэлдэн Тємєрийн нvдэнд єдрийн хурц нар манаран харлаж дундаа єчvvхэн нvхтэй хар тогоонд хємрєгдсєн юм шиг болов. Баргил гараараа магнайгаа тулж доош харан зогсох зуур «эр хvн дээ хєє» гэж шивэгнэн хэд давтаж хоолойнхоо товчийг тайлж урт гэгч нь санаа алдаад газар тавьсан саваа авч Дулмаа руу хараад:

--  Эмээлтэй юу, чи гэж асуув.

 

XXI

Хиагт руу довтолсон цагаантны гол хvчийг ардын журамт цэрэг, улаан армийн ангитай бут цохисны дараа Сvхбаатар, Эрдэнийг хvрээний нєхєдтэй холбоо бариулахаар явуулжээ.

Явахын ємнє Сvхбаатараас чєлєє авч Петртэй уулзаж, салснаас хойш хоёр биедээ тохиолдсон учралыг харилцан ярилцав.

-- Євгєн чинь чиний єгсєн морийг унаж Хєшєє модоор дамжин Бийск орж худалдаад нутагтаа эсэн мэнд хvрсэн. Очиход хvv минь яг л чиний хэлдгээр эхлээд жаахан бишvvрхэж байснаа таниад, бvр салахаа больсон. Гэтэл нам намайг дайны талбарт явуулж хувьсгалын ажил хийлгэсэн  гэж эхлээд Зєвлєлт улсыг байгуулах их тэмцэлд оролцож явсан амьдралаа Петр ярилаа.

Эрдэнэ   бодолхийлэн хэсэг дуугvй сууснаа:

-- Танай оросыг чинь єлсгєлєн, бєєс хоёрт баригдаад тогтож чадахгvй болсон гэж ярих юм гээд Петрийг харлаа.

-- Єлсгєлєн бєєс хоёр ч vнэхээр манайд бий. Бид нэг vе сандарсан шvv. Зэвсэг, хоол дутагдаад бvх юм минь эвдэрч хэмхрээд байхад дэлхийн арван хэдэн том гvрэн оросын цагаантантай нийлээд тал бvрээс дайрсан. Дайсан хvчтэй байсан боловч бид дийлж гараад одоо та нарт туслахаар  ирээд байна.3овлон vзсэн хvн, зовсон хvнд тусалдаг.Одоо ч гэсэн бидэнд хvнд, хэцvv байна Гэвч хэдэн арван жил єнгєрсний дараа бид дэлхийн хамгийн хvчирхэг, хамгийн сайхан улс болно гэж Петрийг ярихад Эрдэнэ урьдын адил сєргvvлсэнгvй.

Айлд зарагдаж, барих олигтойхон модгvй байхдаа л оросын цагаан хааны тєрийг булааж авна гэж ярьж байгаад vнэхээр булааж авсан энэ хvний vгэнд vнэмшихгvй зvйл Эрдэнэд байсангvй.                                               

-- Одоо манай улс ёстой нэг улс болох уу гэж Эрдэнийн асуухад Петр нєхрийгєє чанга тэвэрч хацарт нь хацраа нааснаа:

-- Ёстой тусгаар тогтносон улс болно.  Гэхдээ хийх юм маш их байна. Засгийг байлдаж авахаас шинэ улс гэдгийг   байгуулан   тохинуулах   илvv  тєвєгтэй,   нарийн ажил юм шvv. Хэрэв та нарыг хvсвэл бид тусалж болно гэлээ.

Эрдэнэ Петр хоёр vvрийн гэгээ манхайж байхад салав. Тэр єглєє Эрдэнэ хvрээний зvг хос морьтой гарчээ. Замдаа онц юм тохиолдолгvй явсаар хvрээнд ирж заасан  хvнд нь Сvхбаатарын  бичгийг  хvргэж  єглєє.

Хvрээний хувьсгалчид Баронд биеэ худалдсан Довчин бэйсийн тухай жигшин ярилцаж, тvvний гарт байгаа нэгэн чухал бичгийг хэрхэн авах тухай ярилцаж байхыг сонсоод «Би тэдний зарц байсан. Довчинг ч гэсэн, эхнэрийг нь ч гэсэн сайн танина. Уул бичгийг салгаж авч єгєхийг оролдъё» гэж Эрдэнэ хэлэв.

-- Бароноос єндєр тушаал хvртээд, манайханд багагvй балаг тарьсан зальтан хєгшин зєнєг байгаа юм гэж нэг хvн хэлэв.

-- Юун бичиг юм бэ? Та нар сайн хэлж аль. Би яагаад гэсэн  ч авчиръя   гэж Эрдэнэ хэлэв.

-- Барон ялагдвал Баронтой нийлж байсан  Найдан ван тэргvvтэй хvмvvс зугтах тухай  бичиг   байгаа  юм. Олж ирвэл их тустай зvйл гэж хvрэн торгон дээлтэй нэг залуу хэлэв.

Yдээс хойш нар ханын элэг єєд гарах vед Эрдэнэ Довчин бэйсийнд очив. Бэйс гэртээ байсангvй. Харин Гэрэл Эрдэнийг ирсэнд vлэмж баярлан:

-- Юу болоод ор сураггvй алга болсон бэ. Та чинь хvнийг єрєвддєггvй хvн байна гэж гомдол нэхэн угтлаа.

-- Энэ vймээний цагт над шиг хvн нэгэн газар удаан тогтож болохгvй байна гэхээс єєр vг Эрдэнэ хэлсэнгvй, Гэрэл ч сонирхсонгvй. Учир нь тvvнд Эрдэнэ л ирсэн хойно юу болсон нь падгvй байлаа.

Гэрэл хоол унд авчруулж Эрдэнийг дайлах зуур тvvнийг ажиглан харж байснаа:

-- Таны vс цайж эхэлсэн байна гээд vг дуугарахын завдал єгєлгvй хоёр, гурван ширхэг цагаан vс тасалж авлаа.

-- Зовсон будилсан хvний vс цайдаг юм бол минийх цайх болсон гэж Эрдэнэ хэлэв.

-Гэрэл Эрдэнийг ажиглан хэсэг дуугvй сууна. Єргєн магнайд нь хоёрын зэрэг vрчлээ буй болсон нь Эрдэнийг улам ч сайхан болгосон мэт санагдав.

-- Довчин юу хийж байна даа?

Гэрэл Довчингийн цагаантантай нийлж байгааг зэмлэн яриад:

   -- Миний бодоход яг л гаминтай адил дээрэмчид бололтой гэж хэлэв.      

Гэрэлийн энэ vгнээс гогцоодож аваад Эрдэнэ, цагаантан бол монголыг дээрэмдэхээр ирсэн зандалчид гэдгийг ярьснаар барахгvй эднийг хєєх хvч бий болж байгаа. Тэр хvчинд монгол хvн бvхэн туслах хэрэгтэй гэж ярилаа. Хvvхэн баахан дуугvй бодол болон сууснаа:

--  Над шиг нь юугаар туслах билээ дээ гэжээ.

--  Ардын   нам  байгуулагдаад,  Хиагтад  байсан   гаминг хєєж ардын тvр   засгийн газар  байгуулагдсаныг ,чи, сонссон уу?

--  Довчингийн ярьж байхыг сонссон. Бурхан шашингvй айхтар л улс гэнэ билээ.

--  Тийм биш Гэрэл минь би тэр намын хvн шvv дээ. Бас Даржаа баатар тэнд буй гээд Эрдэнэ Гэрэл рvv ширтэв.

-- Yнэн vv?

-- Би чамд худал хэлэхгvй.

-- Тийм дээ. Та худал хэлэхгvй байх аа гээд Гэрэл

санаа алдсанаа,Довчинд ардын намын хvн гэдгээ мэдэгдвэл амьгvй гэсэн vг шvv дээ гэлээ.

       -- Тvvнийг би сайн мэднэ. Харин чи нэг тус болохгvй юу?

-- Юугаар?

-- Довчинд нэг чухал бичиг байдаг юм. Тvvнийг бидэнд олж єгвєл vлэмж тус болох байна.

-- Би ямар бичиг мэдэх биш. Олон л бичиг байдаг юм.

-- Хоёул хамт vзье. Гэрэл хариу дуугарсангvй    нэлээд сууснаа босож, «Таны тєлєє би юу хийхээс ч буцахгvй» гэлээ.

- Гэрэл минь зєвхєн миний тєлєє биш. Зовсон монгол орны тєлєє юм шvv.

--  Би л таны тєлєє гэж хийе. Харин та хэний тєлєє гэж хийхээ єєрєє мэд гээд Эрдэнэтэй хамт Довчингийн бичиг сэлтийг нэгжин vзсэн боловч хэрэгтэй юмаа олсонгvй.

-- Єєрєє нэг хавтастай бичгээс огт салдаггvй. Тvvнд л байгаа байх даа.

Орой болж хоол идэж байтал Довчин орж ирээд Эрдэнийг хармагц царай нь барсхийгээд «Аа Эрдэнэ хаанаас гараад ирдэг билээ?» гэж асуув.

Эрдэнэ «гаминд баригдаж хатуу ажил хийсээр Бароны цэргийн ачаар суллагдаж ирсэн» гэж ярив. Довчин Эрдэнийн энэ vгэнд vнэмшсэнгvй. Харин тvvнийг сэжиглэж байлаа. Гэхдээ айгаад яах аргаа олохгvй дэмий л элдвийг асуун байцааж байв. «Хэрэв энэ Эрдэнэ улааны тагнуул бол намайг хєдєлбєл барьж аваад яаж ч магад« Yvний чадал хайнагийн шар шиг. Юу ч гэсэн ингээд л сууж байя. Нэг учир нь олдох байх» гэж дотроо бодлоо.

Орны толгойн жижиг ширээн дээр тавьсан хавтастай бичиг Эрдэнийн нvдэнд байн, байн тусавч Эрдэнэ сэжиг авахуулахгvйг  хичээн байлаа. Довчинг хvлж орхиод хавтсыг vзэж болох мэт. Гэтэл уул бичиг байхгvй бол ямар ч ашиггvйгээр барахгvй хор болно гэж Эрдэнэ тvмэн зvйлийн юм бодож байв.

Гэрэл айраг авчруулахаар гарахад Довчин Эрдэнийг хулгай нvдээр ажиглаж байснаа:

--  Эрдэнэ минь чи бид хоёр гэмгvй явсан  шvv дээ гэлээ.

--  Та   намайг  хардаад  байна  уу   даа   гэж  Эрдэнэ тайван хэлэв.

--  «Улааныхан   гэдэг  чинь  намрын  зангуу  гэсэн  vг гээд   Бароныхны  хvч   чадал,   мэргэн  ухаан   ач  тусыг магтав.

Гэрэл айраг авчруулав. «Юу ч л гэсэн ноён Сапойллод хэлж vvнийг байцаалгах нь зєв. Гэвч би яаж мэдээ єгєх вэ. Аргалж байгаад нэг гарах уу» гзх зэргээр бодовч чухам хэрхэн гарах  арга Довчинд олдсонгvй.

-- Би   ганзай   халаалгуулсан.   Одоо   болж   байгаа байх. Чи хэлээд авчруул гэж Гэрэлийн хэлэхэд Довчин vг дуугаралгvй босов.

Довчин гараад юуны ємнє нэг зарцдаа бичиг хийж єгєєд Сапойлло руу явуулав. Гэвч энэ хооронд хэрэгтэй бичиг Эрдэнийн євєрт орсноор барахгvй, хашааны хаалга дуугаран хэн нэгэн хvн гарах чимээг Эрдэнэ сонсов.

-- Довчин хvн явуулав бололтой гэж Эрдэнийн хэлэхэд Гэрэл дуугаралгvй гvйн гарснаа удалгvй буцаж ирээд.

-- Тийм бололтой. Морь нь байхгvй байна гэлээ.

--  Одоо би явахгvй бол болохгvй гээд Эрдэнэ хєдлєх гэтэл Гэрэл   ойртон ирж нvднээс нь нулимс ундран гарч:

--  Намайг нэг ч болсон vнсээч гэлээ.

-- Чиний  тусыг  мартахгvй  гээд Эрдэнэ  Гэрэлийг чанга тэврэн авч уруул дээр нь vнсээд

--  Би амьд мэнд ирвэл уулзана гээд гарлаа.

- Би таныг хvлээе гээд Гэрэл хоцров,

Гэрэлийн царай баяр жаргалаа багтааж ядан, хацар нь улайран сэтгэл нь догдлон байлаа. Гэвч тvvний энэ жаргал удсангvй. Довчинг гэртээ ороход Эрдэнэ хашаа даван vгvй болов.

-- Эрдэнэ хаачаа вэ?

-- Мэдэхгvй гараад л явсан

Довчин ийш тийш ажиглан харснаа хавтас руугаа гvйн очиж vзээд:

-- Уухай чи тєрийн дайсантай  нэгдэж миний чухал юмыг хулгайлна бий гээд Гэрэлд ойртон очиж:

-- Бичиг яасан бэ?

-- Мэдэхгvй. Чиний бичгийг би  хадгалж байсан биш.

--  Тийм  бий. Хар янхан гээд Довчин хашгирав.

-- Чиний хажууд хэлдэг чинь байхаас єєр хэн байх вэ. Янханд дарлуулж суусан хохь чинь гээд Гэрэл хорсолтой бєгєєд жигшилтэйгээр чанга инээв.

   -- Єлєгчин чамайг Сапойллогийн гарт єгч арьс махаар, чинь хэлvvлнэ дээ.

-- Тvvнээс чинь ємнє!  гээд Гэрэл  тавагтай   махан дээр байсан vйсэн иштэй хутгыг авч Довчин руу, хавханд орсон чоно алахаар ирсэн хvнийг харж байгаа нvдээр ширтэн ойртов.

--  Yгvй  Гэрэл  ээ.  Чи  галзуурав уу?  гээд Довчин гэдрэг ухарч байснаа гэнэт ширээ авч хутгатай гар руу, нь цохилоо.                                                                

Гэрэл хутгаа алдаад дахин авах гэтэл Довчин барьж авлаа. Хашир Довчин хvнд биеэрээ Гэрэлийг дарж авсан боловч хєдєлгєхгvй болгож чадаагvй учир хэсэг ноцолдов. Yvд нээгдэж Бароны дєрвєн цэрэг орж ирлээ.

-- Энэ   єлєгчин   эмийг   барь.   Улааны   оргодолтой нийлж намайг алах гэлээ. Аваачиж байгаад  махыг нь урахад улааны тагнуулынхаа  хаана  байгааг хэлэхгvй яахав гэж Довчин амьсгаадан байж хэлэв.

Гэрэлийг хоёр цэрэг чирээд гарахад «муу шивэгчин гичий хоолыг минь идэж идчихээд алах нь байна шvv. Ёх гэж магнайныхаа хєлсийг арчин амьсгаадаж байлаа.

 Гурван єдрийн дараа тамлан  эрvvдэвч юу ч хэлэхгvй байсан Гэрэлийг цагаантан улааны тагнуул гэсэн пайз цээжин дээр нь зvvгээд их чєлєєнд дvvжлэн алжээ.

 Шєнє Эрдэнэ хvрээний хувьсгалчтай хамтран Гэрэлийн хvvрийг авч маргааш єглєє нь далан давхрын нэгэн жалганд оршуулав.

 Гэрэлийг гар дээрээ єргєєд явж байхад тvvний «би таны тєлєє гэж хийе» гээд харж байх шиг санагдаж хєхєрсєн уруул нь хєдлєх мэт болж байлаа.

Гэрэлийг оршуулаад босох гэснээ Эрдэнийн нvд харанхуйлан, бvх биеийн чадал нь алдраад дайвахад нєхєд нь тvшиж авлаа.

Єєрийн нь тєлєє ямар ч баатарлаг vйл бvтээхээс буцахгvй байсан энэ аварга хvний нандин хайрыг бvрэн ойлгоогvй байснаа санах тутам гашуудал нь их болж ємнєх замаа харахгvй мэгдчин явлаа.

Тэдний дээгvvр хоёр хар хэрээ гуаглан хєєцєлдєж єнгєрєхєд Эрдэнэ нvдээ дахин аньж хажуугийн нєхрєєс тvшин авахад бvх бие нь чичирч байв.

 

Уужим талбай байвч

Устай намгийг нь мэдээрэй.

Учирсан амраг байвч

Ухаан   сэтгэлийг   нь   таниарай,

(Ардын  дуу)

 

Сайр   шандын   усыг

Шавхаад   шавхаад   барахгvй.

Сайн   хvний  vрийг

Дараад   дараад   дийлэхгvй.

(Ардын   дуу)

 

Жороо баахан улааныг

Жолоогий нь дємєєд мордоорой

Зорьсон газар холхон шvv

Зоригоо битгий мохоорой.

(Ардын дуу)

ГУРАВДУГААР БYЛЭГ

I

Хvрээний хойт талаас орж тємєрчний захаар нэвтрэн гарсан баруун Сэлбийн гол байгаагvй бол хvрээний хогийг Туулд хэн хvргэж єгєх байсан бол доо? Энэ гол vерлээгvй цагтаа хуурай сайр байвч vерлэх бvрдээ савнаасаа хальж хамар шархируулсан эхvvн vнэр ханхлуулан тvмэн зvйлийн новш тээвэрлэн улаанаар эргэлдэнэ.

Yдшийн бvрий харанхуй хvрээг нємєрсєн зуны нэг орой баруун Сэлбийн голын хуурай сайр, зvvн хvрээнээс гарч хорооны зах руу орсон зааг дээр барьсан Жадарын гvvр гэгч улаан зосон будаг нь хуучран цайвар ягаан болсон модон гvvрийг чиглэн нэг хvн бvртэлзэн гvйнэ.

Yvрэглэж эхэлсэн хvрээ рvv Чингэлт уулын зvгээс сэрvvн салхи тасалдан vлээж тvг тvмэн нохойн єнгє бvрийн хєгєєр хуцах тасралтгvй дуу чих базлан яншина. Хэрэв энэ дуу байхгvйсэн бол хvрээ шєнийн цагт эзэнгvй хуучин балгастай яг адил байх сан. Шєнє цагийн нохойн дуу унтсан хvрээний амьд байгаагийн тэмдэг зvрхний нь цохилт байлаа. Нєгєє хvн шууд явсаар хуурай сайрын хайрга чулууг шажигнуулан гvvрийн доогуур ороод хэд алхтал цагираглан хэвтсэн нохой дээр гишгэж давхийн цочиж гэдрэг болов. Нойрон дундаа гэнэт гишгvvлсэн нохой ч айхын ихээр айсан бололтой сvvл хавчин гасалж зайлав. Гvvрийн дор харанхуй бєгєєд шивтэр даасан гашилмал чийг vнэртэнэ. Сэлбэ vерлээгvй цагт энэ гvvрийн дор орон гэргvй хvмvvс нохойтой хутгалдан хорогдоно. Хэрэв догшин урсгал нь шуугин ирдэг vерийн ус арчиж цэвэрлэдэггvй бол энэ гvvрийн доороос юу эс гарах билээ.

Гvvрийн баруун vзvvрийг тулсан эрэгний ёроолоос «Бат уу?» хэмээн асуух нойрмог сулхан дуу гарлаа. Энэ дууны эзэн бол Заяын хvрээний гуйлгачин хvv Жаргал байлаа. Одоо арван найман нас хvрсэн Жаргалын ганц эх нь хоёр жилийн ємнє нас барж єнчрєєд жинчин дагаж Богдын хvрээнд ирээд айлд зарагдаж билээ. Гэтэл єнгєрсєн хавар хоёр гангар шаазан аяга хагалснаас болж хєєгдєн Жадарын гvvрээр шєнийн гэрээ хийдэг болжээ.

Сар гаруйн ємнє Бат, Жаргал хоёр учирч билээ. Чингэхдээ Заяын хvрээний єшєє хонзонг санах нь битгий хэл, олон жил салж сарнисан ах дvv гэнт уулзсан юм шиг баяр хєєр болон бараг л уйлах шахжээ. Анги Эрэнчинг нас барснаас хойш Бат ганданг орхиж хvрээний золбин хvvхэдтэй нийлжээ. Богдын хvрээний гvжир амьдралын хvчтэй vерийн аймшигт долгионд цохигдон урсаж явахдаа гар гараасаа барилцаж авсанд энэ хоёр бие биендээ тvшиг болон, єдєр нь мах хvргэх, айлын хашааны хог цэвэрлэх зэрэг хар бор ажил хийж шєнє нь энд хононо. Одоо ч яахав ирж байгаа дулаан цаг болохоор єдєр, шєнє ээлжлэн єнгєрч л байлаа. Харин євєл болоход уранхай дээл, маажгий гуталтай энэ хоёр хvн яаж амьдрах бол доо. Гэвч эдэнд євлийн тухай бодох чадал ч, хvсэл ч байсангvй ажээ. Амьдралын хvнд ачаанд дарагдсан энэ хоёр амьтан євєлтэй золгохыг бодохоос ирэх єдрийн єглєєтэй яаж золгохоо бодох нь чухал байлаа.

- Тиймээ. Би байна. Яасан зэвvvн шєнє вэ? гэж нохой гишгэснээс цочсон Бат чичрэн тасалдсан дуугаар хариулав.

- Байранд чинь нєгєє шар жингэр байгаа шvv.

- Харин гишгэж орхилоо.

- Хэд дахин хєєгєєд яваагvй юмаа, єнєєдєр олз омогтой юу? гэж Жаргал асуух зуур шуухитнан хєдєлж хэвтрээ засав.

- Амбан хааны хороонд нэг хонины мах хvргэж гурван мєнгє, Даригангын хороонд хоёр иргэний мундаг мах арай гэж хvргээд найман мєнгє олсон. Амбан хааны хорооны айлын авгай овоо зантай юм. Нэг ул боов єгсєн. Бас будаатай хоол хоёр аягыг идлээ. Ул боовоо хоёулаа хуваагаад гvвдэж орхиё гээд Бат єврєєсєє боовоо гаргахад идэх юмны сураг сонссон Жаргал дэргэд нь хэдийн иржээ.

- Аятайхан амттай юм байна гэж Жаргал боовыг тачигнуулан идэх зуур хэлээд хэвтрийнхээ зvг эргэв. Бат унтдаг байраа эзлэн тавтай сууж боовоо идлээ. «Талийгаач багш минь, єглєє бvхэн шар тосонд чанасан зэс шиг хvрэн зєєлхєн дугуй ємнє минь тавиад л за гэвш минь бор ходоодоо божийтол цохиод байдаг хэрэг ээ гэдэгсэн» гээд зогисов.

- Чи vргэлж л багшаа ярьж байх юм даа. Ганц аяга халуун цай уух юмсан. Ижий минь байхдаа гуйж ирсэн юмны минь аль олигтойг аяганд хєшиглєж, халуун хар цай хийгээд єгдєгсєн гээд Жаргал шvлсээ залгиж дуугvй болов.

- Аавтайгаа уулзах юмсан. Сайхан цагаан морьтой энэ хойшоо давхиад явчихсан юм даа.

- Чи буруу хvн харсан байлгvй дээ.

- Хаанаас даа. Очиж, очиж аавыгаа буруу таних гэж юу гэсэн vг вэ.

- Надад ч уулзах, хvсэх хvн байхгvй болохоор амар ч юм уу даа.

- Тийм ч бишдээ. Аав, ижий хоёроо бодож байхад сэтгэл минь нэг л аятайхан байдаг юм. Би ч удахгvй уулзана гэж итгэдэг шvv.

- Yзээгvй юмыг юу ч гэж маргах вэ. За унтъя. Хоёр залуу байр байрандаа цагираглан хэвтлээ. Гэвч Батын нойр хулжаад унтаж чадсангvй. Тvvнд бодож санах юм бишгvй байлаа. Эцэг, эхтэйгээ хамт єнгєрvvлсэн амьдрал нь эргэлдэн хувирч байснаа анги Эрэнчингийн тухай бодол болон хувираад дараа нь Хонгорт шилжив. Yvгээр дамжин урьд ємнє огт бодогдож байгаагvй шинэ бодол сэтгэлийг нь эзэмдэв.

Итгэлтийн охин Солонгын тухай бодол сэтгэлд нь зєєлєн уянга дvvргэж жихvvн шєнє, єлєсгєлєн гэдсийг нь мартагнуулан ертєнцийн хамаг муу муухай бvхэн зайлан, торгон хєнжилтэй, зєєлєн оронд сайхан зvvд зvvдлээд инээмсэглэн унтаж байгаа баян хvний эрх хvvхэд шиг байж билээ. Сайхан бодолд тэжээгдэн хэсэг байснаа санаа алдаад «Баян хvний хангал охины тухай над шиг хvн бодоод ч яах билээ дээ» гэж гомдолтой шивнээд хэвтрээ засав.

Шєнє дундаас хойш гvн нойронд дарагдан унтжээ. Нэг сэрвэл нар гарсан бєгєєд чихний ємнє урьд ємнє огт сонсогдоогvй олон зvйл хєгтэй хєгжим дуулдана. Нvдээ анивчин єндийж харвал Жаргал нь єглєєний дулаанд бие нь тавиран дvнгэнэтэл хухирч байлаа. Босож суниах гэснээ толгойгоо гvvрний хєндлєвч модонд цохиж ярвайв. Чингээд бєхийн очиж Жаргалыг дуудаж сэрээгээд хоёулаа тарвага шиг мяраан гарч чагнавал баруун хойш хачин жигтэй дуу гарах ажээ.

- Юуны дуу вэ?

- Бvv мэд гээд Бат толгойгоо сэгсрэв.

Yл мэдэгдэх дуу гарч байгаа зvг морьтой явган хvмvvс цувран явааг харахад тэнд ер бусын сонин явдал болж байгаа юм шиг санагдаад мань хоёр тэсэлгvй гvйв. Явсаар хятадын єргєн чєлєєнд орвол ємнєєс нь зэрэгцэн олон морьтой хvн гарч ирлээ. Цувран яваа энэ хvмvvсийг хvрээнийхэн гудамжны хоёр талаар эгнэн зогсоод харцгаана. Морьтой хvмvvс бvгд буу vvрч, зvvснийг бодвол цэрэг эрс ажээ. Єнгє бvрийн дээлтэй, зvсэн бvрийн морь унасан энэ хvмvvсийн ємнє ижилхэн бор морьтой хоёр хvн улаан шар туг барьсан нь зєєлєн салхинд намилзан сvртэй бєгєєд vзэсгэлэнтэй ажээ. Энэ бол Богдын хvрээг эзэлж байгаа ардын журамт цэрэг байлаа.

Гудамжинд зогсоод харж байгаа хvмvvс цэргийн дотор таних хvмvvсээ харахдаа баярлан нэрийг нь дуудна. Цэргvvд ч хvмvvсийн дунд таних хvмvvсээ хайн, олбол ялсан цэргийн эрхэмсэг баярыг инээсэн нvдээр буюу толгой дохин дэвшvvлнэ.

Тvмэн зовлонд нэрвэгдэж, дуртай бvхэнд доромжлогдсон эх орноо чєлєєлєх их хэргээ бvтээсний цаглашгvй баяр, бахдал энэ хvмvvсийн нар салхинд борлосон нvvрний ширхэг бvхэнд гэрэлтэн vнэхээр цог жавхлан тєгєлдєр ажээ.

- Та нар хараач! Гаминд бууж єгч байхад манай цэргийн хурдан буу хvртэл эгээл зэвэрсэн царил шиг харагдаж байсан. Гэтэл одоо эдний ташуур нь хvртэл наранд гялалзан тоглоод сvртэй байна хєєрхий.

- Улс сэргэж, vндэс угсаа єндийнє гэдэг энэ дээ хєє гэлцэх олны дуунд нэмэрлэж

- Богдын минь аврал-гэж тэдний дунд зогсож байсан Чулуун занги хэлээд сахлаа ихэмсгээр шувтрав.

Тvvнээс нилээд зайтай зогсож байсан Автономитын сангийн яамны тvшмэл агсан Шарав, Чулууны vгэнд цочин эргэн харснаа «завхай тvвд манай монголд гамшиг зовлон хоёроос єєр юу л гялайлгаж байлаа даа» гэж амандаа шивэгнэв.

Хоёр тугийн дараа сагсалзсан дэлтэй єндєр цомбон биетэй, єргєн ташаатай ухаа хонгор морьтой Сvхбаатар жанжин нэг гараараа жолоо цулбуураа хумин атгаж, нєгєє гараараа ташаагаа тулан гvн бодолд дарагдан явна.

- Гоймон баатар гэж олны дунд нэг хvн дуу алдав.

- Юуны чинь гоймон. Ардын журамт цэргийн их жанжин Сvхбаатар байхгvй юу.

- Эр цэргийн эрдэмд нэвтэрхий, хатан зоригтой хvн гэнэ билээ.

- Манай монголын заяагаар тодорсон хvн дээ.

- Цагаа болоход тєр самуурч, цагаа болоход тvвшин болно гэдэг юм даа. Одоо нэг олны зовлон, цаг тєрийн vймээн арилж тонилох байлгvй дээ гэж Чулуун занги бvдvvн дуугаар хэлээд хоолойгоо намбатай заслаа.

- Манай монголчууд тэвчиж, тэвчиж нэг хєдєлбєл яг л их мєрний vер шиг тохиолдсон бvхнийг дэлбэ татан гардаг улс гэдэг шvv. Ялангуяа цусаа vзэх дээр ч буцах гэдгийг мартаж орхидог гэнэ билээ.

Цугларсан олон, ардын журамт цэргийн сvр жавхаа, унасан морь, хэрэглэсэн зэвсгийн тухай магтан ярилцах нь холоос сонсвол их мєрний нvсэр шуугиан мэт ажээ.

Єгєємєр зуны єглєєний нар бvхнийг сэргээн гийгvvлж торойх ч vvлгvй цэнхэр тэнгэр ивээсэн хvрээ дэлбээ нь шинэхэн дэлгэсэн хаврын хєх яргуй шиг бєгєєд амирлангуй тайван ажээ.

Сvхбаатарт жилийн ємнє гаминд эзлэгдсэн хvрээнээс оргон гарч, эх орон, ард олноо тvмэн зовлон мянган гашуунаас аврах их хvсэл эрмэлзлийг євєрлєн умрыг зорьж явсан нь бодогдоно. Тэр цагийн хэцvv хатууг бодох тусам бvтээсэн vйл хэргийг нь гайхамшиг улам тодрох бєгєєд явахад нь гаслан шаналж байсан хvрээ одоо инээн баясаж байна.

Олны шуугиан оволзож, баярын мишээл тодорсон хvрээ, шаналан байж гаргасан хvvхдийнхээ энхрий дууг сонссон залуу эх шиг байлаа. Жилийн ємнє харанхуй шєнє, харийн дайсны мєрдлєгєєс зайлан явахдаа Сvхбаатар инээж баяссан хvрээнд эргэж ирэхэд итгэж тэр єдрийн хэмжээлшгvй баярын тухай бодож байсан. Гэтэл одоо тэр єдєр ирээд байхад хvсэл, эрмэлзлэл нь дуусаагvй.

Сvvлийн хэдэн сарын дотор улс оронд vлэмж хvчтэй шуурга болж бvхнийг нухчин дарж байсан хар vvл сарнин, тэнгэр цэлмэв. Энэхэн ахар хугацаанд Сvхбаатарын амьдралд их юм болж єнгєрчээ. Партизан цэргийг цуглуулж, ширvvн тэмцэлд бэлтгэж байхдаа vсээ хусуулж билээ. Нилээд ургасан vсийг нь хурц тонгоргоор шир шир хусаж байсан хєгшин хар хvн «ганц ч цагаан vс байхгvй, ёстой л нэг залуу хvний vс байна даа» гэж байсан. Хиагтыг эзэлсний дараах єдєр vсээ бас хусуулахад «Жанжны тэргvvнд хэдэн цагаан vстэй юмаа» гэхийг сонссон.

Хиагтад vvрлэсэн гаминг дєтийн замаар тонилгоод утасны хорооны жижигхэн шавар байшинд орж «дэлхий дахинд тунхаглан зарлах нь: Монгол орон тусгаар улс болов. Улс гvрэн бvхэнтэй найрсаг холбоо тогтоохыг шинэ монгол хvснэ» гэж амьсгаадан байж зарлаад гарч ирэхэд ухаа хонгор морийг нь бариад хvлээж байсан партизан «Жанжин аа таны нvдэнд юм орчихоо юу?» гэж асуухад.

- Тийм. Баярын од харвасан гээд том шvдээ яралзуулан инээснээ шууд мордож баруун гvвээ єєд мориныхоо хурдаар гарч Тужийн нарсны зvг удтал ширтэн зогсож билээ. Бие хамгаалагч партизан дэргэд нь очиход «шинэ монгол улсын єрхийг бид татлаа. Одоо улс гэрийг тєвхнvvлэх цаг ирэв» гэж хэлэв.

Хэдэн зуун жилийн турш монгол орон бусдын боол болж vндэс угсаа сєнєхєд хvрч байлаа. Шившигт доромжлолоос улс vндсээ чєлєєлєх гэж боссон олон зоригт эр алтан амиа алдсан тvvхтэй. Гэтэл тэр баатар эрчvvдийн ариун хvсэл, мєрєєдєл биелэгдэв гэж бодоход Сvхбаатарын сэтгэл баяр бахдалын галаар буцлан байлаа. Гаминг ялж хиагтаас vлдэн хєєгєєд сэлээдийнхээ амыг vлээн хуйд нь хийж байхад тvмэн хvсэл биелэгдсэн юм шиг бодогдож байж билээ. Сvхбаатар монгол орны тєлєє, тvvний дайсантай тулалдах гэж цавчиж, буудаж сурсан. Хий буудахгvй, хоосон цавчихгvйн эрдмийг сурсан нь талаар єнгєрсєнгvй. Гэтэл шинэ улс гэрийг байгуулахад цавчиж, буудахаас єєр олон зvйлийн эрдэм хэрэгтэй ажээ. Монгол гэрт гэрэл оруулахгvйн тулд єрхний оосроос зуурч байсан дайсны гарыг цавчсан. Одоо єрхийг татаж гэрэл оруулсан тэр гэрийнхээ юмыг тєвхнvvлэх ёстой болов. Доторхи юм нь зуун задгай, жаран хагархай гэрээ тохижуулах гэсэн монгол хvн тусгаар орон болсноо ертєнц дахинд чанга дуугаар бахархалтай зарлажээ. Гэтэл Зєвлєлт Орос улсаас єєр орон тоомсорлон хариу єгсєнгvй. Энэ бол шинэ гэрээ хоёр гараараа тєвхнvvлэх ажилд нь зvйл бvрийн саад учруулна гэсэн vг. Энэ учраас сэлмээ хуйд нь хийлгvй, буугаа сумлаж нэг гартаа бариад, нєгєє гараараа ажлаа хийх хэрэгтэй ажээ.

Сvхбаатар бол энгийн нэгэн цэргийн эр байж билээ. Гэтэл одоо шинэ тогтож байгаа улсын бvх цэргийн жанжин, шинэ монгол улсыг байгуулах их хэргийг удирдах vлэмж vvрэг оногджээ. Урьд бодож байгаагvй юмыг бодож олох, шийдэж байгаагvй юмыг шийдэх, юм бvхнийг тєр улсын ємнєєс харах ёстой болжээ.

Бас нэг нарийн зvйл бол Богдын тухай асуудал байлаа. Богд гамин, баронтай нийлж монгол оронд тvмэн зовлон учруулсан. Богдоос болж эдэлсэн зовлонг тооловч баршгvй. Yvнийг нь бодоход Богдыг устгах хэрэгтэй. Гэтэл энэ урвагчийг шууд устгаж болохгvй байлаа. Олон тvмэн Богдод бишрэх сохор итгэл гvн байсан цагт тvvнтэй халз тулж бас л болохгvй.

Богдын элчийг очоод байхад нутгийн ардууд бєєн бєєнєєр мєргєж єдий тєдий єргєл барьц єгсєн. Ардын журамт цэргийг Богдын тєлєєлєгч угтаж Сvхбаатар жанжинд Богд урт гар хадаг барьсан гэнэ гэдэг энэхэн хооронд дэлгэрсэн яриа нь ардын засгийг дэмжих хvчийг улам зузаан болгож байгаа нь илт байлаа.

Богдоос ирvvлсэн бичгийг цэргvvд дахин уншиж єгєхєд нvдээ анин залбиран сонсож дуусахад нь «Богд Жавзандамбын мэлмий бат орших болтугай» гэж олон хvн хашгирчээ.

Богд бол vлэмж хvчтэй дайсан юм. Yvнийг Гамин, Барон шиг зэр зэвсгийн хvчээр дайран устгаж болохгvй. Гамин Барон бол монголын биед шигдсэн хувалз байсан болохоор тэдгээрийг чимхэн авч хага дэвсэх ёстой. Харин Богд шарын шашин бол бугласан хатиг байлаа. Yvнийг шууд авч хаях гэвэл сэдэрч хавдах аюултай болохоор анхааралтай хандаж, гэрий нь ул vндэстэй нь цэвэрлэх хэрэгтэй юм.

Энэ бvх бодол Сvхбаатарын сэтгэлийг эзэлж ємнє нь тvмэн зvйлийн  «яах вэ» гэдэг асуудал тавина.

Бат Жаргал хоёр цэргийн цувааг нvд салгахгvй ширтэн «тvvнийг хараач!», «vvнийг хараач» гэж бие биеэ угзарна.

- Энэ хонгор морь лав хурдан морь доо.

- Яагаад?  гэж Жаргал нэг л их сонирхохгvй асуув,

- Тэр ташаа, борви нь

Жаргалд морь сонирхох дур хvсэл огт байсангvй. Дургvйн учир бол цэргvvдийн vvрсэн буу, зvvсэн сэлэм, ємссєн хувцас хунар зэрэг нь ямарч мориноос илvv сонин байлаа. Хvсэлгvйн учир бол бvх насандаа морь бараг унаж vзээгvй болохоор юугий нь харж гайхах билээ.

Монгол цэргийн цуваа дуусаж орос цэргийн цуваа эхлэв. Гамин, Бароны зандалчин нарын хєлд доромжлогдон гасалж, vндэс угсаа сvйрэхэд хvрсэн монгол орон vхэх сэхэхээ vзэх ширvvн тэмцэлд босоход Зєвлєлт  орон, тvvний улаан арми ах дvvгийн тусламж vзvvлэв. Эдний тусламж байгаагvй бол хvч давуу, зэвсэг ихтэй улайрсан дээрэмчидтэй тэмцэх нь vлэмж хvчирхэг хэрэг байлаа. Энэ ч учраас монголын ардын тvр засгийн газрын хvсэлтээр зєвлєлтийн улаан арми хvрээг эзлэхэд хамт оролцов.

Орос цэргийн тэргvvнд нь яваа дєрвєн том хvрэн морьтой хvний vлээж байгаа шар бvрээ єглєєний наранд гялалзан тvvнээс цацарсан хурц гэрэл жирвэлзэн тоглоно. Орос цэргийг хармагц Батын нvvрэнд бєєгнєрч байсан сонирхол задран сарниж айх эмээх туяа зангиран, хvн дvvжилж, бууддаг цагаан цэрэг нvдэнд нь харагдан «цагаан цэрэг байна. Ум хумгvй дvvжилдэг юм шvv» гэж шивэгнэн мэдэмхий хэлээд Жаргалыг угзран «тvргэн зугтъя!»гэлээ.

Гэтэл олон янзын сонин хачин бvрээ, бас хачин гээчийн тємєр хэнгэрэг цохиж зvйл бvрийн аялгуу vvсгэн яваа хачин дvрстэй хvнийг харсан Жаргал vг сонсох ухаангvй байлаа.

- Хvvе. Зайлъя гээд Бат дахин угзархад Жаргал эргэж:

- Євгєєн тэр хоёр том бvрээг хараач. Хvний биеийг эгээл могой шиг ороосон юм билээ.

-  Юуны чинь бvрээ. Цаадуул чинь барьж аваад дvvж.. гэснээ Бат дуугаа тасалж нvд нь єндєр хvрэн морьтой хvн дээр тусан гєлєрч ам нь єєрийн эрхгvй: «Алиа Петр гуай!» гэж чанга бєгєєд огцом хашгирав.

Хvрэн морьтой Петр олныг тойруулан харснаа Батыг олж харахын vед Бат дахин « Алиа Петр гуай» гэж хашгирав.

Петр морины амыг залан жагсаалаас гарч Батын зvг амаа ангайн инээмсэглэн ирлээ. Єєрийг нь чиглэн ирж байгаа оросоос зэвvvцсэн Жаргал гэдрэгээ ухрав. Бароны аймшигт цэргийн хєлд дайрагдаж хаширсан хvмvvс ч гудамж гарган ярагдав. Ингээд ганц Бат олноос тасран vлджээ.

Петр мориноос vсрэн бууж Батын гараас барин:

- Чи Бат байна. Би таньж байна гээд vнсэв.

- Тийм. Би Бат байна.

Амьдралын хатуу ачаанд нуруугаа нухлуулсан Бат багын таних хvнтэй дайралдсандаа эцэг, эхтэйгээ уулзсан юм шиг баярлаж нvvрэнд нь инээх уйлах хослов.

-- Ижий нь хаана байна вэ? гээд Петр олны зvг Долгорыг олох гэж нvдээ эргvvлэн харлаа.

Петр Бат хоёрын дотно уулзалтыг харсан хvмvvс сонирхон ойртлоо.

-- Зайлуул хvv нь бололтой гэж олны дундаас нэг авгай сєєнгєтсєн єрєвдєлтэй дуугаар хэлэхэд:

-- Адилгvй юм байна. Монгол хvvхэд байна шvv дээ, гэж дэргэд нь байсан хижээл хар хvн vг сєрєв.

-- Ижий нь хаана байна гэнэ шvv. Ямар монголжуу орос вэ? гэж авгай хэлэв.

- Ижийг мэдэхгvй. Хvрээнд аавыг эрж ганцаараа ирсэн.

-- Хэлээгvй юv. Хvv нь байна. Эрлийз хvvхэд алийг тэр гэх вэ. Хєєрхий! гээд авгай бvр ойртож очлоо.

Петр Батыг ажиглан харснаа нvдэнд нь гvн бодол зурвас гунигийн аль нэгэн нь тодрон шинелийнхээ халааснаас хатсан жижигхэн талх гаргаж єгєв.

- Yvнийг ид!

- Зvгээр Петр гуай.

-- Зvгээр биш. Нvд чинь хоол идье гээд байна гээд чанга дуугаар зориуд инээв.

Батын єлсгєлєн гэдгийг хоржигнох авиагаар нь Петр амархан мэджээ. чингээд єглєє идээд vлдэхэд нь євєртєє хийсэн жижигхэн талхаа єгєв.

Бат талхнаас нэг хазаж зажилснаа эргэн харж энэ хооронд зайлан холдож амжсан Жаргалаа дуудаж vлдсэн хэсгээ єгєв.

Орос цэрэг юм єгєхийг хэдий нь харсан хvvхдvvд ойртон очиход Петр єврєєсєє том домбон ёотон гарган сэлмээ сугалав.

Та минь цавчих нь гэж нэг хvн сандран хэлээд зайлахад ойртож байсан хvмvvс эгшиг зуур ярагдав.

Петр хєгжилтэй инээмсэглэн олныг тойруулан харснаа сэлэмнийхээ мєрєєр домбон ёотонг хагалж сэлмээ хуйлав. Хамгийн томыг Батад єгєєд нэг хэсгийг холдож амжсан Жаргал руу барьж «май» гэхэд уг явдлын vнэн учрыг ойлгосон олон дахин дєхєж ирлээ. Yлдсэн хэдэн хэсгийг бусад хvvхдvvдэд тvгээж єгєєд «дууслаа» гэснээ мэдэгдэн алгаа vрэн цэвэрлэж хянган хамраа угт нь vрчийлгэн марсайн инээмсэглэв.

- Улаан орос танай монголын нєхєр, сайн улс шvv! Гэлээ.

-- Ээ мэдэхгvй. Гамин ч Барон гайхал ч анх орж ирэхдээ нєхєр л гэж байсан, харж л байж болъё гэж нэг хvн шивэгнэн хажуугийн хvндээ хэлэв.

-- Хэдэн минутын дараа Петр морио хєтлєн Бат Жаргал хоёрыг дагуулан цэргийн хойноос явахад хvмvvс санасан бодсоноо ярилцав.

-- Улаан орос чинь идэх юмгvй гуйланчин улс байна билээ. Энэ хоёр жаалыг дагуулж аваачаад зооглочих гэж байгаа байх гэж хvрэн торгон дээлтэй, минжин нударгатай намхан тарган шар хvн хэлэв.

-- Зооглох гэвэл чам шиг арай чємєгтэйг нь аваачдаг байгаа даа гэж хєдєєний бололтой нэхий дээлтэй хар хvн хэлэхэд олон шуугилдан инээлдэв.

-- Юу ч л гэсэн модоо барьсан улс гэнэ билээ гэж тарган шар мєчєєгєє єгєлгvй хэлэв.

-- Чи хєрєнгий нь тоолж vзсэн хэрэг vv?

-- Тус болохдоо ядуу нь дээр гэдэг дээ.

-- Мэдэмхий эр байх нь гэх зэрэг олон хvн тарган шарыг мохоов.

-- Та нар ингэж л байж энэ оросуудад боорцогныхоо савыг хагалуулна байх даа гэж тарган шар хэгжvvн хэлэв.

-- Юу ч л гэсэн чиний бvдvvн гэдэснээс гарах хийнээс сэжиглээд хагалахгvй. Битгий ай! гэж нєгєє нэхий дээлт хэлэхэд хvмvvс шуугилдан инээж тарган шарын царай нь улайн цааш тvргэн алхав.

Заримдаа Бат эцгийнхээ тухай Петрээс сайн сонсож авлаа. Эрдэнэ баруун хойт зvгт байгаа цагааны vлдэгдэлтэй байлдах тусгай ангийн цэрэгтэй явсан ажээ.

-- Эцэгтэй чинь би заавал уулзуулж єгнє. Одоо чи надтай бай гэж Петрын хэлснийг Бат Жаргал хоёр зєвшєєрчээ.

Петрийн анги хот дундуур нэвтлэн Улиастайн аманд майхан барьж хуарагнан буусан бєгєєд мань хоёр Петрийн хамт нэг майханд оржээ. Хэдийгээр хэл мэдэхгvй авч удалгvй цэргvvдтэй танилцан, тэдний бууг цэвэрлэх, морьдыг нь арчих услахад тусалдаг болжээ. Хэд хоноход зарим нэгэн орос vг ч мэддэг болов. Тэр хоёр улаан цэргийн хуаранд хєгжилтэй амьдарч том шинель, саравчтай малгай, шєвгєр хар гуталтай болж билээ. Заримдаа улиастайн голын айлуудаар хэсэж андахгvй болсноор барахгvй «номхон борын тэжээмэл хvvхдvvд» гэж нэрлэжээ.

Ингэж айл хэсэхдээ Жаргал нь vлэмж худал ярих бєгєєд Бат хоригловч тус vл болно. Заримдаа vvнээс болж хэрэлдэн дахин хамт явахгvй гэх боловч маргааш нь бvгдийг мартана.

Євєлд нь Наймаа хотод євєлжиж зунд нь Улиастайн голд хэдэн хонь ямаатай зусдаг хоёр хєгшинийд нэг удаа тараг идэхээр очиход гадна нь эмээлтэй сайхан хээр морь сойлттой байлаа. Орвол баруун орон дээр нь цагаан цамцтай, нэг эр цааш харан хэвтэнэ. Гэрийн эзэн євгєн гадаа хонины хашаа засах бєгєєд авгай нь гэрийн зvvн хоймор юм оёж байлаа.

Авгай босож агар хувинтай тараг тавьж єгєєд Жаргал нэг том аягыг гvвдэж орхиод хоёр дахиа ємнєє тавьж Бароны цэрэгтэй байлдаж явсан, Бароныг хvртэл буудаж шархдуулсан, нисэж яваа шувууг орос ланжуугаар нэг л бууддаг гээд ум хумгvй туйлж гарахад нь Бат хичнээн нудравч тус болсонгvй.

Авгай юмаа оёх зуур «хєєрхий минь» «цогтой л хvv байна даа» «зайлуул, ёстой доо» гэнэ. Yvнд нь зоригжсон Жаргал єндийж суугаад нvдээ гялалзуулан ярина.

-- Манай энэ нєхєр бол сэлэмний эрдэмд хосгvй хvн. Ёстой л сэлэм гялс, толгой бєндєс гэж цавчина даа. Нэг цавчихдаа гурван толгой бєндийтєл нь аваад тээр тэнд єнхрvvлж орхидог эр дээ. Сэлэм эргvvлж байхад бие нь нэг бєєрєнхий хєх юм л харагддаг. Мєн ч мундаг гэхэд нь Батын нvvр чавга шиг болж

-- Жаргал минь таргаа тvргэн идээд явъя гэжээ.

-- Мундаг цавчдаг эр байна даа гээд орон дээр хэвтэж байсан хvн тачигнатал инээгээд эргэв.

Хараач, ардын журамт цэрэг хотод орж ирэхэд ухаа хонгор морьтой явсан, гоймон баатар гэж олны нэрлэж байсан эр байлаа.

-- Яаж эргvvлнэ, цавчина гэнээ гээд Сvхбаатар хєгжилтэй инээмсэглэв.

Сvхбаатар эцэг нь амьд байхдаа vй зайгvй vерхэж байсан євгєнийд амралтын єдрєє ирээд амарч байсан нь тэр билээ.

Жаргал толгойгоо маажин дуугvй болов. Бат идэж байсан аягатай таргаа барин гєлрєв.

Орос цэргийн хугархай саравчтай эрvv малгай vл мэдэг хажуудуулан тавьсан бєгєєд элбэгдэж гэлбийсэн саарал шинельтэй, хэн ч харсан томдсон бахиал гутал гялалзтал арчиж ємссєн хоёр залуу Сvхбаатарын анхаарлыг татлаа. Ер нь хэн ч анхаарлыг татахаар дvрстэй байлаа. Зэрвэс харсан хvн бол хотын хажууд босгодог мануухай гэж андуурмаар хоёр залууг ажиглан зугаатай инээмсэглэж байснаа